Wednesday 28 July 2010

Д.Бум-Очир: Бөө мөргөлийг шүтэхгүй байсан ч хөгжинө

Сүүлийн үед манай улсад бөөгийн зан үйл дэлгэрч, иргэдийн шүтлэг бишрэл хийгээд бөө нарын зан үйлтэй холбоотой таатай, таагүй олон мэдээлэл түгэх болсон. Иймд МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн “Нийгэм-Соёлын Антропологийн Тэнхимийн багш, профессор, Рh.D Д.Бум-Очирыг бөө судлаачийнх нь хувиар “Ярилцах танхим”-даа урьж, ярилцлаа.

-Юун түрүүнд энэ ярилцлагаар бөөгийн зан үйлийг сурталчлах, эс бол үгүйсгэх хүсэлгүй гэдгээ танд хэлэх нь зөв болов уу. Гол нь бөө гэж юу болох, энэ төрлийн ёс заншил сэргэж байна гээд өнөөдрийнх шиг ийм замбараагүй байх нь хэр зохимжтой вэ гэх мэт танин мэдэхүйн шинжтэй асуултаар яриагаа эхэлье?

-Бөө мөргөл гэдгийг өнөөдөр мэддэг хүн цөөхөн болсон. Энэ талын мэдлэг мэдээлэл, зохион байгуулалт гээд олон зүйл дутмаг байдаг. Бөө болсон нэртэй, зарим нь ч жинхэнээсээ болж байгаа олон хүн байдаг.

Тэд ч яахаа мэддэггүй, тэднийг ч яаж байна гэж хэлдэг хүн байдаггүй. Уг нь аливаа нийгэм тодорхой зэмжээний зохицуулалттай байдаг. Гэтэл бөө мөргөлд ямар ч зохицуулалт алга. Энэ нь эргээд ард олноос асар их мэдээлэл, судалгаа шаардахад хүргэж байна. Иймд судлаачид бидний зүгээс сурталчилж, шүт гэж тулгахгүй, мөн битгий шүт, дэмий гэж хэлэхгүй. Зөвхөн хэрэгтэй мэдээллээр нь хангах л үүрэг гүйцэтгэж байгаа. Зохион байгуулалтын хувьд асуудал байгаа нь үнэн.

Одоогийн зохион байгуулалтгүй байдал нь өөрөө бөө мөргөлийн нэр хүндийг унагах, иргэдийн итгэх бишрэх сэтгэлийг нурааж байгаа. Улмаар бөө мөргөл маань нэр хүндээ алдах байдалд хүрсэн. Иргэд бүр хамгийн энгийнээр өвдөж зовсон, худалч хулгайч, болох бүтэхгүй хүмүүс бөө болоод амьдралаа аргацааж, мөнгө олох нэг арга хэрэгсэл гэж ойлгох болсон. Аажимдаа дургүй хүнээ харааж, муу юм хийдэг хүн л гэж ойлгож байна.Энэ бол маш буруу бөгөөд ташаа ойлголт. Иймд энэ талаар зөв мэдээлэл өгөх шаардлага байгаа юу гэвэл байгаа.

-Таны хэлээд байгаа тэр зохион байгуулалтыг тэгвэл хэн хийх ёстой юм бэ. Төр үү. Эсвэл өөрсдийнх нь хэлээд байдаг тэр дээд тэнгэр нь хийх үү. Нэг бол бурхан шашны тэргүүн гэдэг шиг тийм нэг “дарга” тодруулах ёстой юу?

-Эмх цэгцгүй байгаа нь өөрийн учир шалтгаантай бөгөөд тайлбартай. Яагаад гэхээр хэн зохицуулах, хэрхэн зохицуулах вэ гэдгээс өмнө яагаад ийм байдалд орчихов гэдгийг хэлэх хэрэгтэй.

-Илүү дэлгэрэнгүй тайлбар өгье гэж үү ?

-Тийм ээ. Бөө мөргөл өөрийн хөгжих нэг зүй жамтай. Би бөө мөргөлийн хөгжлийн энэ онцлог нь одоо үед тодорхой хэмжээний зөрчил үүсгэх нөхцөл болж байгаа гэж боддог. Социализмын дараа ардчилал үүсэхэд манай нийгэм ямар эмх замбараагүй байлаа. Түүнтэй л адилхан. Өөрөөр хэлбэл бөө мөргөл XIV зууны үед Хубилай хаан Пагва ламыг залсан тэр үеэс, бүр нарийн хэлбэл Монголд бурхны шашин дэлгэрсэн гурав дахь үе буюу XVI зууны үеэс хойш өөрсдийн нийгмийн байр сууриа алдаж эхэлсэн. Цаашлаад Манжийн бодлого төдийгүй социализмын үеийн системийн золиос болж байсан. Тэгэхээр дундад зууны үеэс эхлээд бөө мөргөлийг эмх замбараагүй ийм байдалд ороход түлхэж ирсэн гэсэн үг. Үүний үр дүнд ардчилсан хувьсгал эхлэхэд хэн ч бөө мөргөлийн талаар мэдэхгүй хэрнээ бүх зүйлийг чөлөөлснөөр тэдэнд сэргэх боломжийг олгосон. Гэхдээ ингэж сэргэхдээ яаж сэргэх учраа олохгүй байж болно. Энэ бол зөвхөн бөө мөргөлд тохиолдож байгаа зүйл биш. Ингээд бөө мөргөлийн нэг шинэ эрин үе 1990-оноос эхэллээ гэж үзвэл миний бодлоор өнөөдөр пирамид хэлбэрээр хөгжиж, байна гэж хараад байгаа.

-Доороосоо дээшлэх зарчмаар уу?

-Ерөнхийдөө пирамидын хамгийн доод талын суурь хэсгийг бүрдүүлж байж пирамид дээшээ явна даа. Тийм зарчмаар хөгжиж байна гэж би ерөнхийдөө судалгааныхаа дүнгээс харж байгаа. Тэр чулуунууд бол эрэмбийн хувьд хамгийн доод талынх нь. Тэр доод суурийг бүрдүүлэгчдийн хувьд дээд хэсгээсээ, тэргүүн оройгоосоо хүч чадлын хувьд хавыүй бага байж таарна. Магадгүй зарим талаар учир дутагдалтай. Ингээд дээд талын үе нь цаг хугацаа өнгөрөхөд өргөгдөөд явна. Мэдээж хамгийн дээд талын тэр толгой нь хамгийн түрүүнд гарч ирж, үйлээ хийдэг юм байхгүй.

-Тэгвэл таны хэлээд байгаа тэр пирамид өнөөдөр хэр өндөр болсон бэ. Нэг ёсны зэрэг дэв нь өсч байна уу?

-Яг тэд дэх, эддүгээр гэж хэлэх боломжгүй. Ямар ч байсан сууриндаа л байгаад байх шиг байна. Чадал багатай, онгод нь зэрэг дэв багатай бөө нар л их төрсөн. Энэ пирамид яаж хөгжих ёстой вэ гэхээр доод талынх нь бөө гарч ирдэг. Түүнээс бус алгасч гарч ирдэггүй. Тэгэхээр энэ доод талын бөө нар хэрэггүй юм биш. Яагаад гэхээр суурь нь байсан цагт пирамид дээшээ өндөрсч, оргил нь баригддаг биз дээ. Мөн өнөөдөр хүн төрөлхтнийг бузар, ариун бус гэж байна. Энэ ариун бус нөхцөлд тэр дээд онгод шүтээн орж ирэхгүй. Энэ бузар бүхэнтэй өөрсдөө харьцахгүй доод үе нь харьцаж, дээд үедээ хэлж, мэдээлж, таниулж явдаг. Ийм учраас өнөөдрийн энэ олон бөө хэрэгтэй байхгүй юу. Яагаад гэхээр тэр дээд онгод тэнгэр нь бууж ирэхэд эд түшиж болох юм. Ингээд пирамид боссоны дараа хэн нь хэн бэ гэдгийг хэлж өгнө. Тэр цагт энэ олон бөөг тэнгэрийнхээ хуулиар зохицуулах боломжтой юм.

-Оросын Засгийн газраас зөн билэгтнүүдийн энэ хэтийдсэн үйлдлийг таслан зогсоож, зохицуулах хэрэгтэй гэдэг шийдвэр гаргасан. Монголын төр ийм агуулга бүхий шийдвэр гаргахад заавал таны хэлээд байгаа тэр дээд тэнгэрийг хүлээхгүйгээр зохицуулах боломж бий юү?

-Тэр XIII зууны үед бол ялладаг, шийтгэдэг жишиг байсан байж магадгүй. Түүхээс харахад шүү дээ. Харин өнөөгийн Монгол Улс шашин төрийг салгасан тогтолцоотой. Нэг ёсны шинжлэх төр гэсэн үг. Тийм учраас энэ төрийн үед боломжгүй. Төр нь шашнаа сонсдог байсан бол өөр хэрэг. Ерөөсөө төр үүнд зохицуулалт хийнэ гэхээр яаж хийх юм бэ гэдэг асуудал гарч ирнэ. Төр нэгэнт бөө мөргөлийн талаар ойлголтгүй байгаа цагт ямар ч боломжгүй. Нэг бөөгийн үнэн худлыг яаж ялгах юм бэ. Боломжгүй зүйл л дээ.

-Асуудлыг тодорхой болгох үүднээс нэг жишээ гаргаж асуумаар байна. Нэг бөө хүнийг өвчнөөс нь салгаж өгнө гээд чадалгүй баахан мөнгийг нь авсан байвал үүнийг тухайн иргэн гомдол мэдүүлж гэж үзье. Энэ тохиолдолд өвчнийг нь эдгээгээгүй, худлаа залилан хийсэн гэдэг жишиг тогтоож болох уу?

-Тухайн бөө дээр очиж засал хийлгэх нь тэр хүний өөрийнх нь хэрэг. Тэгэхээр төрийн зүгээс яах гэж энэ хүн дээр очсон юм бэ л гэж асууна. Төр харин марксист системийн үеийнх шиг чи яах гэж ийм балай юм хийгээд байгаа юм бэ гээд хатуу шийдвэрээр хорьж болох юм. Ардчилсан нийгэмд бол ямар ч боломжгүй. Төр тэр хүний өвчин засраагүй эсэхийг яаж батлах юм бэ. Асуудал олон шүү дээ.

-Удаа дараагийнх нь шинжилгээний дүнг харж болно шүү дээ. Мэдээж энэ асуулт бөөд итгэгчдийн хувьд утгагүй санагдаж болох ч учрыг нь гаргаж тайлбарлуулахын тулд л дахин дахин асуугаад байна л даа?

-Манайд тэгж шинжилгээний дүн харж заргалдах нь юу л бол. Гол нь тухайн бөөгийн засал бүрэн үйлчлэх ямар ч нотолгоо байхгүй. Анагаах ухаан ч “Энд ийм өвчин байна. Бид анагаахыг оролдоно” л гэдэг. Тэр өвчин бүрэн эдгэсэн эсэхийг хэн ч нотолж чадахгүй. Үүнтэй л адилхан.


-Энэ чинь л бөөг худлаа гэж хэлэх нэг үндэс болох юм биш үү?

-Хаана баталгаа байгаа юм бэ. Эмнэлэгт өнөөдөр шүдээ үзүүлдэг маргааш нь өвддөг. Баахан мөнгө төлөөд яваад л байдаг. Өвчинг нь эдгээхгүй тохиолдол эмнэлэгт ч хангалттай олон байдаг биз дээ. Ерөөсөө бүх нийгэм даяар ийм хуурмаг зүйл бий. Төр гэхэд л жинхэнэ бөө, хуурамч бөө гэдгийг ялгаж чадахгүй. Төрд тийм механизм байхгүй. Төр үнэхээр зохицуулах гэж байгаа бол бөөг хэмждэг хэмжүүрээ боловсруулах хэрэгтэй. Гэтэл тэр хэмжүүр нь дэлхийд ч байхгүй. Хараал хийдэг бөөг шийтгэнэ гэж байна. Гэтэл тэр бөөг хараал хийснийг хэн нотлох юм бэ. Нэгэнт нотолжчадахгүй юм чинь зохицуулах боломжгүй л гэсэн үг.

-Бүр ямар ч боломж байхгүй гэж үү. Бөөд өргөл өргөж өвчнөө эдгээж, амьдралаа тэтгэх гэж хүссэн биш хохирч байгаа олон мянган хүн байгаа шүү дээ?

-Ганцхан боломж байж болох юм. Тэр бол төрийн ивээл дор авах. Социализмын үед төр бөө хэрэггүй гэхэд бөө нар дарагдаж байсан. Тэр битгий хэл цагаан сарыг хэзээ тэмдэглэх нь зөв бэ гэхэд бөөгийн онгодууд төрийнхөө үгийг дага л гэдэг. Монголын түүхэнд төр бөөгөө зохицуулж ирсэн тэмдэглэл байдаг.Утгатайгаар зохицуулна гэхээр төрийн нэг зайран байж болох юм. Гэтэл тэр зайранг хэн хамгийн мундаг нь гэсэн бэ гэдэг асуудал гарч ирнэ.

-Тэгвэл төр болон бөөг өөрсдийг нь зохицуулахыг харж суухаар иргэд л татгалзчихад асуудалгүй болчих юм биш үү?

-Иргэд татгалзах нь татгалзаж байгаа. Бөөг шүтдэг, шүтдэггүйхүмүүс хангалттай олон. Шүтэхгүй байсан ч цаашаа явна. Гэртээ бөөгийн угтай айл байлаа гэж бодоход тэр өвөг дээдсээсээ татгалзах ямар ч боломж байхгүй. Татгалзлаа гэхэд өөрийнхөө эцэг, эхийг миний эцэг, эх биш гэж хэлж байна л гэсэн үг. Тухайн өвөг дээдсийнх нь онгод удмаасаа нэг хүнийг сонгоод улаач болгохоор томилдог. Энэ бол тухайн хүний сонголт биш.

-Туршлагатай бөө нар тэнгэрийг чинь хааж өгье. Мөнгө өгчихөд л болно гэдэг нь тэгэхээр худлаа гэсэн үг үү?

-Тухайн ургийн онгод шүтээн нь өөрсдөө энэ хүнийг чөлөөлье гэж шийдсэн тохиолдолд л чөлөөлж, тэнгэрийг нь хааж болно. Тэр бусад тэнгэрээр хаалгахын хувьд боломжгүй. Аюултай. Нэг бол өөрийнх нь тэнгэрээс асар хүчтэй онгодоор унтуулж болно. Эсвэл алуулна. Тийм л гарц байгаа. Хэн тэгж өөрийнхөө өвөг дээдсийг алуулахыг хүсэх юм бэ.

-Өвөг дээдэс энэ тэрээ болиод тухайн улаач болох гэж байгаа хүн нь өөрийгөө бодоод татгалзаж болдоггүй юм уу?

-Болно. Гэхдээ энэ тохиолдолд өөрийг нь аврах илүү хүчтэй онгодоор зогсоолгох ёстой. Гэтэл өөрт нь ирээд байгаа бөөгийн онгодоос илүү хүчтэйг хэн батлах юм бэ. Баахан мөнгө өгдөг, тэгээд онгодоо буцаасан ч юмгүй сүүлдээ өөрөө улам догшроод зогсоосон, зогсоолгосон хоёулаа сүйд болно. Мөн маш хүчтэй онгодтой бөө нар бусдын хүчтэй онгодыг худалдаж авсан тохиолдол байна. Чи авахгүй бол надаа зарчих гээд аваад онгодыг нь өөрийнхөө онгодын зарц хийлгэдэг. Тэгээд муу муухай юм руу явуулчихдаг. Ингэхээр хамгийн муу зүйл нь тэр онгодын хийсэн нүгэл худалдаж авсан бөөд биш харин анхнаасаа уг удам нь байсан хүндээ үйлийн үр болж очдог. Энэ хамгийн аюултай. Тэгэхээр бөө болоогүйгээс бүр илүү долоон дор юм болдог.

-Нэг нь нэгнийхээ тэнгэрийг булааж авах гэж тэмцэлддэг гэдэг үнэн үү?

-Нэг хүчтэй онгод шинээр гарч ирж байгаа хүчтэй тэнгэрийн онгодыг нүдэлчихээд өөрийнхөө зарц болгох тохиолдол байдаг. Гэхдээ хамгийн зөв арга бол онгодоосоо гуйгаад эгчдээ, дүүдээ шилжүүлэх арга.

-Бөө нарт холбоотой энэ муу, муухай үйлд улаачийнх нь ёс зүй хэр чухал вэ. Онгод зөвхөн буруутай байна гэж бас байхгүй байх л даа?

-Би эхлээд эрэмбийн тухай ярьсан. Үнэндээ доошлох тусам онгод нь ёс зүй муутай. Дээшлэх тусам ёс зүй сайтай байдаг. Яг үүнтэй адил бөө хүн бол онгод, тэнгэрээ захирч чаддаг байх ёстой. Хүн дээр бууж байгаа онгод болгон шүтээн биш. Доодуул нь жирийн хүнээс л арай дээр байх. Тэгэхээр дээд эрэмбийн тэнгэрүүд нь орж ирэхээрээ “Наад доод эрэмбийн тэнгэрүүд чинь хүнтэй адилхан. Хүний мөн чанараас ангижирч чадаагүй байна” гэж хэлдэг. Тийм учраас материаллаг эдлэлд шунадаг. Үүнийг бөө хүн зохицуулах ёстой. Бөө бас хүн юм чинь материаллаг сонирхолтой. Тэр доодуул нь ч тийм шуналтай байдаг.

-Зарим бөө хэвлэлд “Зэрэг зиндаа гэж байхгүй. Бид нар бүгдээрээ тэнгэр” гэж ярилцлага өгөх нь байдаг?

-Аливаа зүйлд хөл толгой гэж байна. Бүгдээрээ л хүн гэх юм бол бид эцэг эхээ яах гэж хүндлэх юм бэ. Сүнсний оронд ч хоорондынх нь харилцааг зохицуулдаг эрэмбэ байх нь тодорхой.

-Эрэмбэ гэж байх юм бол худлаа, үнэн бөөг нь яаж ялгах вэ. Тэр нүсэр хүнд өмсгөлийн ард хэн яаж жүжиглэж байгааг ялгаж салгаж харахад хэцүү шүү дээ. Тэгээд ч сүүлийн үед “Манай гурван хүүхэд гурвуулаа тэнгэртэй. Манай найзын хүүхэд , найзын найзын хүүхэд, найзын найзын дүүгийн хүүхэд бас тэнгэртэй гэнэ ээ. Бүгдээрээ нэг багштай” гэх маягийн элэглэж шоолмоор яриа дуулдах
болсон?

-Энэ бол хамгийн том асуудал болж байгаа юм. Ерөөсөө үнэнийг худлаас ялгах хэмжүүр гэж алга. Магадгүй бүгдээрээ бөө болох ёстой байж болно. Зөвхөн үнэн, худал гэдгээр нь ялгах бус дотор нь асар олон хэмжүүр байдаг. Тухайн багш нь бөө болгох чадваргүй байж болно. Дундуур нь янз бүрийн зөрчил гарсан байж болно. Тэр угаа барих ёстой хүн нь чадаагүй байж болно. Мөн худлаа бөөлж байгаа гээд байна. Гэтэл маш сайн бөө худлаа бөөлж байж болно. Заримдаа дуурайх явдал байдаг.


-Тэгээд хуурамч бөө гэж алийг нь хэлэх юм бэ?

-Ямар ч онгод шүтээнгүй бөөг л хуурамч бөө гэдэг.

-Монголд өнөөдөр бараг уулзсан 10 хүний нэг нь бөө болчих гээд байна. Энэ хэр оновчтой вэ?

-Оновчтой эсэхийг шууд хэлэх боломжгүй. Гэхдээ олон бөө гарах бодитой үндэслэл бий. Бөө гэдэг удам дамжиж явдаг зүйл. Хэрвээ удамтай хүн бөө болдог бол Монголд удамгүй хүн байхгүй. Өөрөөр хэлбэл XIII зуунаас өмнө бөө шүтээгүй монгол хүн битгий хэл дэлхийн хүн байхгүй. Хүй нэгдлийн үеэс улбаатай гэдгийг нь тогтоосон байдаг. Үнэхээр эртний уг гарвал сэргэж байгаа нь үнэн л юм бол ах, дүү таван өрхөөс ядаж нэг бөө тодрох магадлал өндөр. Өнөөдрийн байдлаар одоогоос 300 жилийн өмнөх онгод гарч ирж байгаа. Гэтэл түүнээс өмнөх нь хаана байна гэдэгт бас асуулт тавих хэрэгтэй болно. Үнэн юм уу, худлаа юм уу 2000 жилийн өмнөх онгод ирсэн гэх яриа байна. Үүнийг хэн ч нотолж, баталж эсвэл үгүйсгэж чадахгүй. Хэрвээ биднээс өмнөх 2000 жилийн өмнөх онгод ирлээ гэхэд монголчуудын хэнд нь ч тодорч болно. Бид мэдэхгүй.

-Гол нь шинжлэх ухаанжсан нийгэмд бөө мөргөл балар эртний хоцрогдсон, соёлгүй, мунхаг сүсэг дэлгэрүүлж байна гэх шүүмжлэлийг тойрч өнгөрөх хэрэггүй болов уу?

-Шинжлэх ухаан хүй нэгдлийн үеийг хоцрогдсон гэж үзэж байсан. Үнэн нь буруудсан. Алдаа болсон. Шинжлэх ухаантай зөрчилдөж байгаа нь үнэн. Гэтэл шинжлэх ухаан чинь өөрөө төгс зүйл биш. Би хувьдаа шинжлэх ухааныг алуурчин гэж боддог. Хүн төрөлхтний соёлын өвд тероризм хийсэн. Би өөрөө шинжлэх ухаанч хүн. Шинжлэх ухаан бол цагаан арьстнуудын бүтээл. Түүнийг энд авчирч зоогоод шинжлэх ухааны хэмжүүрт багтаагүй болгоныг устгасан. Шинжлэх ухааныг зэвсэг болгож ашигласны хүчинд чи, бид хоёр үндэснийхээ соёлыг мэдэхгүй сууж байна. Шинжлэх ухаан мундаг, сайн нь үнэн. Гэхдээ нэгэнт шинжлэх ухаан нялх учраас нотолж амжаагүй бүхнийг шууд байхгүй гээд үзчихсэн. Өөрийнхөө нотолж чадаагүй бүхнийг байхгүй гэж үзсэн олон зүйлийн нэг нь бөө мөргөл. Энд шинжлэх ухаан талаас нь тийм, үгүй, худлаа гэж хэлэх ёсгүй. Үүний оронд дуугүй л байх хэрэгтэй.

-Та өөрөө шинжлэх ухаан талаас нь судалдаг. Тэгэхээр бас дуугүй суух ёстой юу. Аль эсвэл бөө судлаачийнхаа хувьд таамаг дэвшүүлэх үүрэгтэй юү?
-Хэрэв МУИС-ийн багшийн маань хувьд асуувал би мэдэхгүй гэж хариулна. Хувь хүнийхээ үүднээс бол би байгаа гэж хэлнэ. Байгаа нь үнэн. Олон мянган эрдэмтэн яг ийм хоёрдмол суурь дээр тогтдог.

-Чанарын үйл гэж ойд очоод нэг нэгэндээ зэрэг дэв олгож, баахан худлаа үнэн шавь төрүүлснээрээ өндөр зэрэгтэй болох нь тэгээд оновчтой зүйл мөн үү?

-Тэнд хэн нэгэн бөө мэдээд чанар олгоод байгаа юм огт биш. Чи өнөөдөр онгодтой байлаа гэхэд багш чинь чиний тухай дээд тэнгэртээ ярилцаад ийм ийм үйл хийсэн. Ингэсэн тэгсэн гээд чиний зэрэг дэвийг нэмж байгаа хэрэг. Яг дотор нь ороод ирэхээр их нарийн асуудал байдаг юм. Мөн буян хийх тусам чанар нь нэмэгддэг. Мэдээж зарим нэг хуумгай хүмүүс худлаа чанар хийж байж болох юм.

-Сүүлд нь олны эгдүүцлийг төрүүлээд байгаа өргөл барьцны талаар асуумаар байна. Хүнээс өргөл нэхэх нь зөв үү. Үзүүлэхэд 5-10 мянга гэж гэдийх нь хэр оновчтой юм бол оо?

-Онгод тэнгэр хүнээс өгч байгаа зүйлээр тэжээгдэж хүч чадал авч амьдардаг. Тийм учраас тэдэнд бид нар хэрэгтэй байгаа юм. Нэг ёсны бид нар байхгүй бол тэдэнд хэцүү болчихно. Тэжээгдэхийн тулд өргөл барьц авдаг. Эндээс өргөл авна гэдэг чинь цаанаа зэрэг дэвээ нэмэхдээ тус болгож байгаа хэрэг. Гэхдээ хэзээ ч ханш тогтоож нэхдэггүй. Ер нь бөөгөөр засал хийлгэсэн бол сиймхий хадаг ч болсон өгөх хэрэгтэй. Тухайн бөө тэр сиймхий хадгаар ч хамаагүй заслаа хийх ёстой. Гэтэл одоогийн бөө нар тэгэхгүй байна. Ханш тогтооно гэдэг буян хийх биш бизнес болчихож байгаа хэлбэр.

-Гэхдээ зарим бөө боломжтой айлаас нь авч, боломжгүйд нь ганц ч өргөл барьцгүй туслах ёстой. Хүнийг зовлонд унагаж туслана гэж хэзээ ч байж болохгүй гэдэг юм билээ?

-Тодорхой хэмжээгээр авах ёстой. Ямар нэгэн хараал хариуллаа гэхэд тэр хүний зовлонг өөр дээрээ авч байгаа хэрэг. Иймд тэрийг нь цайруулах ёстой. Онгод тэнгэр нь цаанаа хар зүйлээсээ салахын тулд цайруулдаг. Тэгж цайрахгүй бол өөрт нь муугаар нөлөөлдөг. Гэхдээ энэ өргөл барьцны асуудал доод эрэмбийнхэнд их түгээмэл байдаг. Дээд эрэмбийнхэн нь барьц авах нь битгий хэл хүний үйл хийдэггүй. Зөвхөн тэнгэрийнхээ үйлийг эрхэлж, тэнгэр шигээ байхыг зорьдог. Бүр архи уухгүй, тамхи татахгүй, өргөл авахгүй, мах идэхгүй байдаг.

-Ийм тэнгэр тэгээд Монголд байна уу?

-Их цөөхөн гарч ирж байгаа. Ер нь цөөхөн ч байх ёстой юм билээ.Үнэндээ энэ мэтээр өөрийн тань адил бөөгийн талаар ямар ч мэдээлэлгүй хүмүүс ирж байнга энэ нь ямар учиртай юм, тэр нь яадаг юм гэх мэтээр их олон асуулт асуух болсон. Иймд бид нар энэ сарын 29-нд Улаанбаатар паласт ер нь бөө мөргөл гэж юу юм, бөө нарын нэр хүндийг өргөхийн тулд хэрхэх ёстой юм зэрэг ээдрээтэй асуултаар нээлттэй ярилцахаар төлөвлөж байгаа. Тэндээс өөрийн тань асуултын хариулт бас илүү тодорхой болох байх аа.

Г.Отгонжаргал

Tuesday 27 July 2010

Я.Борчулуун: Монголын интернет сайтууд баялаг болж байна

Дэлхийн хэвлэл мэдээлэлд цахим хэлбэр хүч түрэн орж ирж, өөрийн орон зайг аль хэдийнэ эзлээд байна. Өнгөрсөн хугацаанд хамгийн хүчтэй хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүлээн зөвшөөрөгдсөн телевизтэй ач тач хүч үзэх болсон интернетийн мэдээ мэдээллийн “балаг”-аар зарим сонины газар хаалгаа барихад хүрсэн байна. АНУ-д ч зарим сонин хэвлэл уншигчдаа, мөн зар сурталчилгааны орлогоо алдаж, хямралд өртөөд байгаа ажээ. Бид энэ талаар АНУ-ын Миззурийн их сургуулийн Вэбийн хэрэглээ судлах лабораторийн ахлах судлаач, доктор Ядамсүрэнгийн Борчулуунтай уулзаж ярилцлаа. Тэрбээр “Цахим мэдлэг” ТББ-аас зохион байгуулсан “Зуны лекц-2010”-д урилгаар оролцсон юм.


-Хэзээнээс АНУ-д ажиллаж амьдрах болсон бэ. Хүний газар гүний хошуунд харь хэлээр ажил алба гүйцэтгэнэ гэдэг эрдэм мэдлэгээс илүүтэй тэвчээр хатуу­жил шаарддаг юм шиг санагддаг?

-Би 2002 оноос АНУ-д амьдарч байна. 2005 оноос Миззурийн их сургуулийн Боловсролын их сургуульд ахлах судлаачаар ажиллаж байна. Энэ хугацаандаа докторын зэргээ хамгаалсан. Гадаад оронд ажиллаж, амьдарна гэдэг эх орондоо ажиллахаас мэдээж бэрхшээлтэй. Хоёр орны нийгэм эдийн засгийн хөгжил эрс ялгаатайн дээр ажиллаж буй байгууллагын соёл ч өөр өөр байдаг. АНУ-д бизнесийн байгууллага болон их дээд сургууль зэрэг академик байгуул­лагад ажиллах нь хоорондоо ялгаатай байдаг. Би ихэвчлэн академик байгууллагад ажиллаж байлаа. АНУ-ын академик байгууллагуудад ажиллахад судалгаа хийх нөхцөл бололцоо илүү бүрдсэн байдаг онцлогтой. Манай улсад мэдээлэл авах “зам” хаалттай, төвөгтэй байдаг бол АНУ-ын хувьд хэдийгээр их хэмжээний төлбөр төлдөг ч мэдээллийн эх үүсвэрүүд нээлттэй.

-Онлайн мэдээллийн сэдвээр докторын зэрэг хам­гаал­сан юм байна. Уншигчид мэдээг мэдээллээс ялгах­гүй байгаа тухай таны яриа сонирхолтой санагдлаа?

-Миний хувьд докторын диссертациа “Орчин үед хүмүүс мэдээллээ олж авч буй зан үйл”-ийн сэдвээр хамгаалсан. АНУ-ын уншигчид онлайн мэдээллийг ямар эх сурвалжаас авч байгаа болон эх сурвалжаа үнэлэх үнэлэмж нь ямар байгааг, тэдний мэдээ мэдээлэлд хандах хандлага ямар байна гэхчилэн бүхий л асуудлыг судалсан. Судалгаанаас харахад онлайн уншигчдын хувьд мэдээ, мэдээлэл хоёрын ялгаа төдийлөн арилаагүй байгаа нь ажиглагдсан. Интернетэд байгаа бүхий л зүйлийг уншигчид мэдээ гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, өнөөдөр интернет гэдэг янз бүрийн мэдээ, мэдээллийг багтааж байдаг том хэмжээний агуулах сав болчихоод байна. Зарим мэдээллийн эх сурвалж хаанаас гарсан, ямар эх сурвалжтай нь мэдэгдэхээ больчихоод байна. Маш олон холбоосоор холбогдчихсон байдгаас эх сурвалж нь чухам хэн нь вэ гэдгийг ялгахад хүндрэлтэй болж байна. Тиймээс мэдээг мэдээллээс ялгахад төвөгтэй.

-Таныхаар бол мэдээ буюу “news” гэж чухам юуг хэлэх вэ?

-Энэ бол нэг үгээр илэрхийлэхэд хэцүү асуудал л даа. Зөвхөн Монголд ч биш, АНУ-д хүртэл мэдээ /news/ гэж юу юм, мэдээлэл /information/ гэж юу вэ гэдгийг тодорхойлоход маргаантай хэвээр байна. Миний бодлоор мэдээ гэдэг бол нэгдүгээрт, хүмүүст шинэ мэдээг өгч байх, хоёрдугаарт, баттай эх сурвалж дурдсан үнэн бодит мэдээлэл байх учиртай. Энэ талаар би америкчуудтай санал солилцож байхад нэг хүн “Би нохойгоо салхилуулж яваад цэцэрлэгт хүрээлэнгээс нэгэн төрлийн өвс нээлээ гэж бодъё. Тэгвэл энэ бас мэдээ юу” гэж асууж байсан. Тэгэхээр энэ бол их өргөн ойлголт.

-Та эх орныхоо талаарх мэдээ, мэдээллийг интернет сайтуудаас авдаг л байх. Монголын интернет сайтууд элдэв мэдээллээс илүү мэдээг уншигчдадаа хүргэж чадаж байна уу. Уншигчдын хандлага, төвшин ямар байгааг дүгнэн хэлнэ үү?

-Яг одоогоор би Монголын интернет мэдээллийн өнөөгийн байдлыг шинжлэх ухааны нарийн үндэстэйгээр судлаагүй гэдгээ тодотгох хэрэгтэй байх. Ер нь бол Монголын интернет мэдээний талаар судалгаа хийхээр төлөвлөчихсөн байгаа. Онлайн мэдээллээр судалгаа хийдгийн хувьд төдийгүй эх орноосоо алсад ажиллаж, амьдардагийн хувьд нутагтаа болж буй үйл явдлын мэдээг мэдээж интернетээс голчлон уншдаг. Ажиглаад байхад манай интернет сайтуудын мэдээ, мэдээлэл өдрөөс өдөрт баялаг болсоор байгаа. Харин агуулга чанар, үнэн бодит байдалд нь би хааяа эргэлздэг. Түүнчлэн хэвлэл мэдээллийн байгууллагынхны хувьд аливаа үйл явдлыг байнга мэдээлэх явдал үгүйлэгдэж байдаг. Барууны хэвлэлд үйл явдлыг нэг удаа мэдээлээд орхих бус тухайн үйл явдал өрнөж байгаа бол үйл явц болгоныг дуустал нь мэдээлдэг. Гэтэл манайд мэдээллийг байнга шинэчлэх чанар үгүйлэгдэж байгаа. Энэ нь хүн хүчний дутмаг байдлаас шалтгаалдаг байхыг үгүйсгэхгүй. Бас нэгэн онцолж хэлэх зүйл бол мэдээллийн баталгаат эх сурвалжийн асуудал юм. Түүнчлэн манайд өөрсдөө мэдээллээ бэлтгэдэг сайтууд тун цөөн. Агрегат вэбсайт буюу олон төрлийн мэдээллийн эх сурвалжаас мэдээ, мэдээлэл цуглуулан тавьдаг нь илүү олон юм шиг санагдсан. Уншигчдын тухайд Монголд ч ялгаагүй аль нэг байгууллагын танилцуулгыг хүртэл мэдээ буюу “news” гэдэг ангилалд багтаан ойлгох нь бий. Тиймээс ч хэрэгтэй, хэрэгггүй маш олон мэдээлэл сайтуудаар цацагдаж байна. Гэвч энэ бол хөгжлийн нэг л үе шат. Тэр олон мэдээлэл дундаас өөрт хэрэгтэйгээ сонгон авч унших нь тухайн уншигчийн эрхийн асуудал төдийгүй хүмүүст өгөөжгүй мэдээлэл цацдаг сайтуудыг аяндаа уншигчид орхих болно.

-Уншигч олонтой, хандалт сайтай сайтуудад уншигчдын сэтгэгдэл ч олон байх нь бий. Гэтэл уншигчдын бичсэн сэтгэгдлийн төлөө тухайн байгууллагыг буруутгах байдал мэр сэр байдаг л даа. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Уншигчдын амьд холбоо гэдэг маш чухал зүйл шүү. Үүнийг интернетийн интерактив чанар гэж нэрлэдэг. Дээр үед бол “Редакцийн захидал” гэж байсан даа. Зарим захидлыг нь сонин дээрээ хэвлэдэг байсан. Үүний л орчин үеийн хэлбэр нь уншигчдын сэтгэгдэл юм. Комент буюу уншигчдын сэтгэгдлээс санаа авах зүйл их байдгийн дээр “Иргэний сэтгүүл зүй”-н үндэс ч эндээс гарах сайн талтай. Тиймээс барууны сэтгүүл зүйд иргэдийн санаа бодлыг их хэмжээгээр тусгадаг болсон. Зарим идэвхтэй уншигчдын блогийг өөрийн сайтдаа холбосон байдаг. Гэхдээ манай зарим уншигчийн интернетийн соёл сул байгаагаас бичсэн зүйлийг үгүйсгэсэн, хүмүүсийг доромжилсон зүйлс их хэмжээгээр гарч байна.

-Интернет сайтууд хөгжөөд ирэхээр цаасан хэвлэл, сонин сэтгүүлийн редакциуд алдагдалд орж, эхнээсээ хаалгаа барьж эхэлж байгаа юм байна. Тэгэхээр алсдаа цаасан хэвлэл халаагаа интернет хэвлэлд өгөх нь ээ дээ?

-Цаасан хэвлэл халаагаа өгөх эсэх асуудал бас л маргаантай зүйлийн нэг л дээ. Барууны орнуудын судлаачид болоод бизнесийнхний дунд байнга гарч байдаг сонирхолтой бөгөөд чухал асуудал. Сүүлийн хоёр жилийн дотор АНУ-д маш олон сонин хаагдаж, олон арван сэтгүүлч ажилгүй болсон. Сонин сэтгүүлийн редакциуд хямралд өртөж байна. “The New York Times”-ын цаасан хувилбар, “Boston Globe” гэхчилэн газрууд ч хүндхэн байдалд ороод байгаа. Нэг редакциас л гэхэд 60-100 сэтгүүлч ажилгүй болж байх жишээтэй. Цаашдаа сонинг авч үлдэхийн тулд яах вэ хэмээн аргаа барж байна шүү дээ. Хүмүүсийн үнэлэмж, хандлага их өөр болж байна. Дэлхий нийтийн хэмжээнд экологийн асуудал хурцаар тавигдах болсон үед их хэмжээний мод устгаж, сонин унших хэрэг байна уу гэсэн асуудлыг ч хөндөн тавьж эхлээд байна. Уншигчид номноос хүртэл татгалзаж эхэлжээ. Номыг электрон хэлбэрээр унших нь хэвийн үзэгдэл болсон байна.

-Бүх салбарт цааснаас татгалзана гэдэг манай нөхцөлд арай эрт байна л даа. Архив, хадгалалт хамгаалалтаас эхлээд хүндрэл учирч мэдэхээр санагдаад байгаа юм?

-Харин би энэ талаар таниас эсрэг бодолтой байна. Монголд хуучин сонин хэвлэлийн архив үзэх гэхээр электрон хувилбар байдаггүй. Номын санд сууж сонин шүүж, түүнийгээ канондож авахын тулд асар их цаг зарцуулж байна. Гэтэл барууны орнуудад сонин хэвлэлийн байгууллагын бүх архив онлайн болон цаасан хэлбэрээр хадгалагдсан байдаг. Онлайн архив маш хялбар. Тухайн сэтгүүлчийн бүхий л бүтээл нэрээр нь ороод хайхад гарч ирдэг. Тэгэхээр цаасыг халснаар архивгүй хоцорчих вий гэдэг болгоомжлол байж болохгүй. Тухайн байгууллага болон хувь хүн мэдээллийн технологийг яаж шийдэж бай­гаагаас шалтгаалж байгаа хэрэг.

-Та “Missouri Columbia” сонинд сэтгүүлчээр ажил­лаж байжээ. АНУ-д сэтгүүлчийн хөдөлмөрийн нөхцөл ямар байдаг бол?

-АНУ-д аль ч чиглэлээр суралцахад практикийг их чухалчилдаг. Тиймээс сэтгүүл зүйн сургуульд сурч байхдаа “Missouri Columbia” сонинд ажиллаж байсан. Сургуулиа төгсөөд хотдоо хоёрдугаарт тооцогддог нэгэн сонинд сэтгүүлч хийж байсан. Мэдээж эхлээд их хүнд байсан. Өөр хэл дээр, өөр орны тухай бичихийн тулд шантрах үе тохиолддог л юм. Гэхдээ аль ч улсад сэтгүүлчийн үүрэг бол ижил шүү дээ. Манайхаас эрс ялгаатай нэг зүйл нь сэтгүүлчийн мэдээлэл олж авах эх сурвалжийг хуулийн төвшинд шийдсэн байдаг. Миссурийн их сургуулийн хоёр профессор Монголд ирж ажиллаад очихдоо “Монголын сэтгүүлчид Засгийн газартаа хандахад асар хүндрэлтэй байдаг юм байна” гэж хэлж байсан. АНУ-д мэдээллээ маш нарийвчлан ангилсан байхын дээр сэтгүүлчид нээлттэй мэдээллийг өгөөгүйнхээ төлөө тухайн байгуулага хариуцлага хүлээх хуулийн заалт байдаг.

-Хэвлэл мэдээллийн чиглэлээр хийж буй судал­гаагаа Монголд үргэлжлүүлнэ гэлээ. Хэзээнээс ирэхээр төлөвлөөд байгаа вэ?

-АНУ-д би маш олон төрлийн судалгаа хийж бай­гаа. Тэдгээрээс хэвлэл мэдээлэл, онлайн мэдээллийн судалгаагаа Монголдоо үргэлжлүүлэх бодолтой байна. Гэвч цаг хугацаа товлоогүй. Судалгаа хийнэ гэдэг маш их хөдөлмөр орохын сацуу санхүүгийн асуудал ч яригддаг. Үүнийг судлаач хүмүүс л ойлгох байх. Холоос ирэхэд зардал мөнгөнөөс эхлээд мэдээлэл цуглуулна, их зүйл уншиж судална, эцэст нь анализ хийнэ. Энэ бүхний үр дүнд ганцхан цаас л гардаг. Тийм болохоор цаг товлох боломжгүй байна.

-Гадаадад ажиллаж амьдарч буй хүмүүс эх орондоо ирэхээсээ төвөгшөөх бэрхшээх байдал ажиглагддаг. Та гэр бүлээрээ АНУ-д амьдраад арваад жил болж байгаа юм байна. Нутагтаа ирж амьдрах уу?

-Ирэлгүй яахав. Бид нутагтаа ирнэ. Хичнээн хөг­жилтэй сайхан оронд сайн яваа ч эх орон маань үгүй­лэгддэг. “Сиймхий ч гэсэн гэр минь, сэгсгэр ч гэсэн ээж минь” гэдэг үг байдаг даа. Хүний төрж өссөн нутаг бүхнээс эрхэм. Гадаадын улс орнуудад ажиллаж, амьдарч буй монголчууддаа эх орныхоо талаарх сайн сайхан мэдээллийг хүргэж гэмээнэ тэдний нутгаа гэх сэтгэлийг татах нэг гол хүчин зүйл шүү гэдгийг үзэг нэгт сэтгүүлчиддээ дуулгамаар байна. Гадаадад байгаа монголчууд сонин хэвлэл, интернет сайтуудаас хар бараан голдуу мэдээлэл уншиж байдаг. Энэ нь тэдний сэтгэхүйд маш хүчтэй нөлөөлдөг. Манай найзууд хүртэл “Чи Монгол явж яах гээд байгаан бэ, тэнд чинь эдийн засаг хямраад, инфляци өсөөд их хэцүү байгаа гэнэ” гэж цааргалдаг. Тийм болохоор саарыг сайнтай нь хамт мэдээлж байгаач гэж л хүсмээр байна даа.

Ярилцсан Д.Цээпилмаа
Мэдээллийн эр сурвалж www.news.mn

Н.Энхбаяр: Би зэмлүүлдэг ээжтэй, ажил ихтэй тул бага загнуулдаг байх

Өчигдөр Монголын хэвлэлийн хүрээлэнд Монгол улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр уламжлат ёсоор “Ерөнхийлөгч ба 100 сэтгүүлч” уулзалтаа хийв. Төрийн ордонд болдог байсан энэ уулзалт Монголын хэвлэлийн хүрээлэнд болсон нь тус хүрээлэн байгуулагдсан цагаасаа хойш 5000 дахь хэвлэлийн хурлаа зохион байгуулж байгаатай холбоотой юм байна.

Тэгээд ч Ерөнхийлөгч Соёлын сайд байхдаа энэ хүрээлэнг байгуулахад гол үүрэг гүйцэтгэсэн, монголын чөлөөт хэвлэлийн сан байгуулах эх үндсийг тавилцсан юм байна. Улмаар энэ хүрээлэнг сэтгүүлчдийн мэдэлд үлдээсэн хүн бол Ерөнхийлөгч Н.Энхбаяр ажээ. Тэрбээр уулзалтыг нээж хэлсэн үгэндээ,
-Уламжлал ёсоор би оны төгсгөлд сэтгүүлчидтэйгээ уулздаг. Энэ удаагийнхаа уулзалтыг Монголын хэвлэлийн хүрээлэнгийн хүсэлтээр та бүхний ажлаа эхэлдэг уул уурхай болох ажлын байран дээр хийж байгаадаа баяртай байна. Анх хэвлэлийн хүрээлэн нээгдэж байхад Монгол улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат оролцсон юм. Намайг Соёлын сайд байхад энэ хүрээлэн байгуулагдсан. Тухайн үед Дани улс манайд хэвлэлийн үйлдвэрийг байгуулах гэрээнд гарын үсэг зурж байлаа.
Данийн тал тоног төхөөрөмжийг нь оруулж ирж, манай тал дутуу барьсан барилгыг авч Барилгын цэргийн ангийнхан дуусгаж хүлээлгэн өгч байсан. Тэр цагийг эргэн дурсахад таатай байна. Би энэ онд хийсэн гол ажлаа та бүхэнд товхимол болгон тараасан учир товчхон хэдэн зүйлийг хэлье. Бидний үдэх гэж байгаа 2008 он алдаа оноо зэрэгцсэн он байлаа. Монгол улсын хувьд 2008 онд мал өслөө, эдийн засаг өсөлттэй байлаа. Улс орныг хөгжүүлэх том төслүүд хэрэгжлээ. Олимпын аваргууд төрсөн гээд ярих юм бидэнд бий. Тэгвэл бидэнд бас гаргасан алдаа бяй. Ядуурлын асуудал анхаарал татаж байна. Сонгууль будиллаа. Долдугаар сарын 1-ний асуудал гарч ирлээ. Онц байдат тогтоосон гээд бас л ярих зүйл байгаа. Гэхдээ 2008 онд манай гадаад харилцаа өргөжсөн. Олон улсын төрийн тэргүүн, зочид, гийчид ирж хамтын ажиллагаа өргөжлөө. Би ард түмнээс сонгогдсон төрийн тэргүүнийхээ хувьд орон нутгаар явж ард түмнийхээ санал сэтгэгдлийг сонсохыг эрмэлздэг. Өнгөрсөн дөрвөн жилд Монгол улсынхаа бүх аймагт томилолтоор явсан. Зарим аймагт хэд хэдэн удаа ч очсон байгаа. Энэ хугацаанд нийтдээ 100 орчим суманд очиж ажилласан байна.
Төрийн тэргүүний хувьд надад оролцохгүй асуудал гэж байхгүй. Нийгэм эдийн засаг, зэвсэгт хүчин, эрүүл мэнд, боловсрол гээд бүхий л асуудатд оролцож байна. Би ажилдаа нэг л зарчмыг гол болгодог. Тэр нь ” Би ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгчийн хувьд аливаа асуудалд ард түмнийхээ талд байх ёстой” гэсэн зарчмыг барьдаг гэлээ. Ерөнхийлөгч уулзалтыг асуулт хариултаар явуулах биш, чухал асуудлаар санал солилцож өөрсдийн бодож яваа саналаа тавибал сайн байна гэсэн хүсэлт тавилаа. Тэр хүсэлтийн дагуу “Ерөнхийлөгч ба 100 сэтгүүлч” уулзалт эхэллээ.

“Өдрийн сонин”: -Та ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших үү. Долдугаар сарын нэгний үймээний үед гаргасан шийдвэрийнхээ талаар ямар бодолтой байдаг вэ?
Н.Энхбаяр: -Нэлээд тулгамдуулсан асуулт байна. Жаахан харж байгаад тавьсан бол зүгээр байж дээ. Гэхдээ би хариулъя. Надад энэ албыг хашихад давуу тал бий. Би МАХН, нийт ард түмний дэмжлэгээр Монгол улсын Ерөнхийлөгчийн амаргүй албыг хашиж байна. Миний хувьд төрийн тэргүүний өндөр албан тушаалд сонгогдох нь гол биш. Цаг хугацаа өнгөрөх тусам хийе бүтээе гэсэн ажил, бүтээл оргилж байна. Эхлүүлсэн ажил ч их байна. Миний хийж бүтээсэн ажлын цаана ард түмэн минь байгаа. Өнөөдөр надад албан тушаал цуглуулах сонин биш байна. Цоо шинээр хийж бүтээх их ажил хөдөлмөрийг цуглуулах нь чухал байна. Долдугаар сарын нэгний үйл явдлын талаар, хүмүүс янз бүрийн санал бодолтой байдаг байх. Зарим хүн онц байдал тогтоосон явдлыг оройтсон гэж байхад нөгөө хэсэг нь түргэдсэн гэжүздэг. Гэхдээ нийгмийн уур амьсгалыг ажиж байхад дийлэнх зөв зүйтэй асуудал болжээ гэж үзэж байгаа. Онц байдал тогтоогоогүй гэхэд зөвхөн нийслэлд биш олон газар, магадгүй улс орныг хамарсан үймээн гарч болзошгүй байсан. Үнэндээ би онц байдаг зарлах хүсэлгүй байсан. Ард түмэндээ итгэж байсан. Тийм ч учраас хуулийн байгууллагынханд үймээнийг тайван замаар намжаах үүрэг өгсөн. Намуудын удирдлагад уриалга гаргасан. Ард түмнээсээ онц байдал тогтоох байдал битгий гаргаач гэж гуйж, хүссэн. Ерөнхий сайд надад хандаж онц байдал зарлахыг хүсч байлаа. Аргагүйн эрхэнд онц байдал зарласан. Бид шөнийн 24 цагт онц байдал зарласан юм. УИХ-ын миний гаргасан зарлигийг хэлэлцээд зарлигийн заалтууд хуулийн дагуу, зөв байна гэж үзсэн. Тэгээд л дөрөв хоног онц байдал тогтоосон доо. Энэ дөрөв хоног надад дөрвөн жилээс урт xyгaцaa шиг санагдсан. Тэр хэмжээгээр нүүрэнд үрчлээ сууж, толгойд цагаан үс нэмэгдсэн. Гэхдээ яана гэхэв. Энэ миний туулж гарах тавилан байж гэж боддог.
“25 дугаар суваг” телевиз: -Өнөөдөр долдугаар сарын 1-ний үймээнээс болж 160 хүн хоригдож байна. Тэдний дунд 20 гаруй хүүхэд, эмэгтэйчүүд хоригдож байгаа. Энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ. Дэлхийн санхүүгийн хямралыг сөрөхийн тулд юу хийвэл зохилтой вэ?

Н.Энхбаяр: -Долдугаар сарын нэгний үймээн монголчуудад их сургамж үлдээлээ. Бид энэ сургамжид дүгнэлт хийж гэмээнэ цаашид хөгжинө. Үймээнтэй холбоотой асуудлыг шийдэхдээ дахиж ийм явдал бүү давтагдаасай гэдэг үүднээс хандах хэрэгтэй.
Би энэ зарчмаар асуудалд хандаж байгаа. Энд гол нь бүх асуудлыг хуулийн хүрээнд шийдэх хэрэгтэй байна. Хуулийн дагуу бүх хүнд өршөөл үзүүлэх ёстой юу, ачь эсвэл зөвхөн хүүхэд эмэгтэйчүүдэд өршөөл үзүүлэх ёстой юу гэдгийг шийдэх байх. Би хувьдаа эхлээд хүүхэд эмэгтэйчүүдэд өршөөл үзүүлэхсэн гэж хичээж байна. Энэ асуудалд сэтгэлийн хөөрлөөр хандаж болохгүй. Хэн нэгэн хайртай хүндээ зориулж шүлэг бичиж болно л доо. Тэгвэл төрийн жилд тэгж хандаж болохгүй. Бүх зүйл хуулийн дагуу л шийдэгдэх учиртай юм. Монгол улсын ерөнхийлөгчид хуульд заасан өршөөл үзүүлэх эрх бий. Гэхдээ тэр эрхээ эдлэхийн тулд шүүхээс гарсан шийдвэрийн дагуу хүн нэг бүр дээр өршөөл үзүүлэх шийдвэр гарах хуультай юм. Тээр хуулийн дагууласуудлыгшийднэ. Гэхдээ хүүхэд эмэгтэйчүүд дээр арай зөөлөн хандах учиртай гэж бодож байгаа. Өнөөдөр дэлхийн санхүүгийн хямрал хүнд байгаа. Манай банкнуудын асуудал ээдрээтэй байгааг ойлгож байна. Гэхдээ манай банкууд олон улсын хэмжээний банкууд биш. Тиймээс дэлхийн санхүүгийн хямралаас манай банкууд хол юм. Гэхдээ дэлхий эдийн засгийн хямралыг урьдчилж тооцож үзэхгүй бол болохгүй. Бид юутай ч иргэдийнхээ хадгаламжийн 1.4 тэрбум төгрөгийг баталгаажуулах шийдвэр гаргасан. Банкууд муу менежментээс болоод эрсдэлтэй ажиллаж байна. Бид түүнийг ялгаж салгах учиртай. Муу менежментээс үүдсэн хариуцлагагүй явдлыг өөрсдөд нь үүрүүлэх учиртай. Санхүү нь хямарсан бусад орнуудын байдлыг харж байхад төр засаг нь зохистой арга хэмжээ авснаар банкуудаа аварч, өөрсдөө хожоотой гарч байгаа туршлага ч байна. Тэгэхээр банкуудыг удирдах агентлаг байгуулж ч болох юм. Яг одоо энэ цаг минуттай давхцаж Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр банк санхүүтэй холбоотой хүмүүс цуглаж байгаа. Тэд хямралын үед ерөнхий жагсаатгыг гаргаж байна. Банкны төлбөрийг сайжруулах үүднээс мөнгө байрлуулах хэрэгтэй. Гэхдээ дэлхийн эдийн засгийн хямралтай холбоотой асуудлыг шийдэхэд хэт яарах буюу удааширч болохгүй.
-Та төрийн бус байгууллагуудтай хэрхэн хамтарч ажиллах вэ? Олон лицензийн асуудлыг хэрхэн шийдэх вэ?

Н.Энхбаяр: -Өнөөдөр Монголд бүртгэлтэй 6000 гаруй төрийн бус байгууллага бий. Зарим хүн энэ олон төрийн бус байгууллага иргэний нийгмийн байгууллагаас санах л юмсан гэдэг. Тэгж ойлгож болохгүй. Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлд ТББ-уудыг тодорхой хэмжээгээр санхүүжүүлэх заалт бий. Түүнийг боловсронгуй болгох хэрэгтэй. Иргэний нийгэмд нэг хүн үзэл бодлоо илэрхийлээд хол явахгүй. Иргэний нийгмийн үгийн төр сонсож, тэднийг сонсч алдаагаа засъя гэвэл ТББ-уудыг дэмжиж, санхүүжүүлэх учиртай юм. Зарим оронд үнэхээр төрд хэрэг болохуйц үг хэлдэг, олон нийтийн санал бодлыг төрд ойлгуулахыг хичээдэг байгууллагыг үүсгэн байгуулсан тохиолдолд байгуулсан хөрөнгийнх нь хэмжээгэр санхүүжүүлдэг юм билээ. Ерөнхийлөгч өөрөө нам бус учир ард түмний төлөөлөл болсон иргэний нийгэмтэй илүү ойр байхыг хичээдэг. Магадгүй Ерөнхийлөгчийн дэргэд олон нийтийн байгууллагуудын зөвлөлийг байгуулж болох юм. Байгаль орчныг хамгаалах асуудал дээр их мэдрэмжтэй хандах учиртай. Өнөөдөр стратегийн ач холбогдолтой орд газрыгашиглах тухай жагсаачт гаргаж байна. Тэгвэл байгаль орчныг хамгаалах үүднээс газрын жагсаалтыг гаргах цаг боллоо. Тэр жагсаалтыг Алтай Таван богд, Бурханхалдун, Богд уулыг гээд жагсаах учиртай юм. Би дангаараа цөлжилт экологийн сүйрэлтэй тэмцэж чадахгүй. Тухайлбал шар элсний шуурга байна. Энэ шуурга Бээжин, Сөүлээр дамжиж Токиод хүрч байгаа. Тэгэхээр бид тухайн улсуудтай хамтарч ажиллах нь чухал байна.
“ТВ-9″ телевиз: -Та “Ардын мэдээ”-г үздэг үү, ямар санагддаг вэ? Өчигдөр бензиний үнэ 200 төгрөгөөр буурлаа. Та бизнесийн салбарынханд хандаж уриалга гаргаач.

Н.Энхбаяр: -Монгол улс үйлдвэрлэл бага хөгжсөн орон. Нефтийн үнэ нэмэгдэхэд бүх юмны үнэ өсч байна. Манай бизнесийн салбарынхан үнэ нэмж чадаж байгаа юм чинь бууруулж чаддаг байх ёстой. Нөгөөтэйгүүр төр үүргээ биелүүлж чадахгүй байгаагаас үнэ буурахгүй байна. Компаниуд зөвхөн эзэндээ биш нийгмээ хөгжүүлэхэд үүрэг хариушага хүлээх учиртай. Би компаниудад учрыг хэлье.
Үнээ нэмсэн шиг бууруулах хэрэгтэйг ч сануулъя. Нефтийн үнэ буурсан шиг барааны үнэ буурах ёстой. “Ардын мэдээ”-г үзсэн. Гэхдээ надад тэр бүр телевиз үзэх зав гардаггүй. Гэхдээ би утсаар ард иргэдийн санал бодлыг сонсч байгааг анхааралтай үздэг. Иргэдийг хэлж байгаа саналаас зөвийг нь хүлээж авах хэрэгтэй.
-Таван толгой, Оюунтолгойн асуудлыг хэрхэн шийдэх вэ. Таны ерөнхийлөгчийн хувьд гаргасан хамгийн сайн, хамгийн муу шийдвэр юу вэ?

Ж.Энхбаяр: -Хамгийн сайн, муу шийдвэр гэвэл түүнийг ард олон шүүх байх. Оюунтолгой, Тавантолгойн асуудал дээр ашигт малтмалыг эргэлтэд оруулах ёстой. Хэт хаширлаад цаг хугацаа атдаж болохгүй. Бид цаг алдалгүй алт, зэсний үнэ өндөр байхад шийдвэр гаргасан гэхэд өнөөдөр олон ажлын байр гаргах бололцоо байсан байx. Энэ асуудалд цаг алдаж болохгүй гэдгийг бид мэдэрлээ. Одоо хэлэлцээ хийх юм гэхэд 3-5 жилийн дараа асуудал шийдэгдэж эхэлнэ. 8-9 жилийн дараа үр дүнг нь үзэж эхэлнэ. Өнөөдөр аливаа улсын төрийн дээд байгууллагын ажлыг ямар боломжийг алдав гэдгээр нь дүгнэдэг цаг ирсэн. Санхүүгийн хямралаас үүдэн хөрөнгө оруулалт хумигдаж байгаа энэ үед бид ашигт малтмалын ашгийн 51 хувийг эзэмших ёстой гэж хатуу гэрээн дээр зогсох шаардлагатай эсэхийг эргэж харах хэрэгтэй.
“Айлаас эрэхээр авдраа уудал” гэдэг. Бид Эрдэнэтийн асуудлыг эрган харъя. Эхлээд бид 100 хувийн гадаадын хөрөнгө оруулалтаар энэ үйлдвэрийг байгуулсан. 25 жилийн дараа ашгийн 51 хувийг Монголд эзэмших болсон. Тэгснээр Эрдэнэт улсын төсвийн 40 хувийг бүрдүүлж байлаа. Нэгэнтээ Казахстаны ерөнхийлөгч Н.Назарбаев надтай уулзахдаа “Та нар гадаадынхан хөрөнгө оруулъя гэж ирэхэд нь хүлээгээд аваач. Гадныхан юм хийж өгье гэж байхад нь ядаж үүдээрээ оруулах хэрэгтэй шүү дээ. Орж ирэхээс нь өмнө үргээж болохгүй шүү” гэж хэлж байсан удаатай. Энэ бол бодох л асуудал.
“Улаанбаатар таймс” сонин: -Та энэ намар Богд хаан уулыг тойроод ирсэн. Монгол улсын нийслэл уушгигүй боллоо гэж ярьж байсан. Манай сонины уншигчид бидэнд хандаж сонирхдог гол асуудлын нэг нь ингэхэд нийслэлээ нүүлгэх үү гэсэн асуудал байдаг. Та энэ талаар ямар бодолтой байгаа вэ?

Н.Энхбаяр: -Сонирхолтой асуудал байна. Монгол бол их өндөр өртөгтэй орон. Өвөлд бэлдэх юм гэхэд гутлаа авна, нүүрсээн базаана. Тэгсэн мөртлөө хүмүүс нь өртөг өндөр байгааг мэдсээр байж өндөр өртөг гаргаж амьдрах дуртай байдаг л даа. Монголыг гадаадынхан хардаг. Тухайлбал “Фьючи рейтинг” сэтгүүлд Монголын нэр хүнд буурсан үзүүлэлт гарсан байсан. Яагаад тэр вэ гэхээр төсвийн алдагдал их гарч байна гэж үзсэн байгаа. Энэ нь бид илүү зүйлд зардал гаргадгийн нотолгоо. Өнөөдөр аль ч улсын дотоодын нийт бүтээгдэхүүний алдагдал гурван хувиас доош байх ёстой атал 6.5 хувь болчихоод байна. Бид энэ үрэлгэн тогтолцоог засахгүйгээр хол явахгүй. Нийслэлийн нүүдлийн тухайд бодох асуудал их байна. Өнөөдөр монголын бүх хүн ямар нэг хэмжээгаэр Улаанбаатарт амьдарч байгаа. Зах зээлээр дамжин хоттой холбогдож байна. Ний нуугүй хэлэхэд Монгол улс хот улс болчихоод байна. Бид их үрэлгэн амьдарч байна. Их ачаа хурааж байна. Өнөөдөр манай хот 6ОО мянган хүнтэй байж гэмээнэ нэн таатай хотын орчин бүрдэх юм. Утаа арилна. Байгаль, унд ус нь ч хүн амынхаа тоотой зохицох болно. Тиймээс иргэдээ сууцжуулж Налайх, Багануур тийш хаяагаа тэлэх хэрэгтэй байна.
“ТV-5″ телевиз: -Та эвтэй байхдаа хүчтэй гэсэн үгийг гаргасан. Гэтэл өнөөдөр “Эвтэй байхдаа эвгүй” гэсэн үг гарчихаж. Та үүнийг юу гэж үзэж байна вэ?

Н.Энхбаяр: -Энэ үгийг шог маягаар ярьсан байх. Ямар ч гэлээ би өөртөө энэ зарчмыг тавьж ажилладаг. Хэдийгээр би төрийн тэргүүн ч гэлээ сэтгэл хөдлөх үе гарах юм. Энэ зун олимпийн аварга төрөхөд би Сүхбаатарын талбай дээр эрх баригч хоёр намын даргатай гарч ирсэн. “Монголчууд эвтэй байхдаа бол хүчтэй” гээд олимпийн аваргаараа бахархсан. “Би азтай ерөнхийлөгч” гэж хэлсэн. Залуучууд маань энэ үгийг өлгөөд ” Би азтай хүн” гэсэн хошин шог гаргасан гэсэн. Тоглолтыг нь үзэж амжаагүй байгаа. Гэхдээ гадаадынхан “Монголчууд эвтэй байхдаа эвгүй” гэдэг юм гэсэн. Энэ үнэн үг байх. Гэхдээ саяын сэтгүүлчийн тавьж байгаа асуултад өөр нэг утга байх шиг байна. Тэр нь хамтарч эвсчихээд дараа нь бие биенээ ар хударгаар нь тавьдаг явдлыг хэлээд байх шиг байна. Тэр үүднээс ийм яриа гардаг бат мэдмээр, санамаар асуудал байна.
С.Оюунцэцэг /ГЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч/: -Та өөрийгөө хорь гаруй жил улстөрд оролцлоо. Хэрвээ улс төрөөр яваагүй гэхэд би нэг тийм л хүн байх байсан даа гэж боддог уу?

Н.Энхбаяр: -Тоглоом болгож хариулахад би хамгаалалтад орсноор архи уухгүй байгаа гэх үү дээ. Ер нь би архи уудаггүй л дээ. Гэхдээ хүн л хойно хаа нэгтээ О.Дашбалбар минь байсан бол гэх буюу Мэнд-Ооёо нарын нөхөдтэйгээ уулзаж, шүлгийг нь сонсч, утга зохиолын талаар ярилцаж байсан үе минь сайхан байж дээ гэж бодогддог. Харамсалтай нь миний өнөөдрийн амьдрал сэтгэлийн хөөрлөөр биш бүх зүйлийг хуулийн дагуу хийхийг шаарддаг. Чи хийж чадахгүй бол өөр хүнд ажлаа өг гэсэн тийм л шаардлага тавьсан ажил. Тиймээс би хувь заяатайгаа эвлэрч, ард түмнийхээ төлөө ихийг хийхэд цаг заваа зарцуулах ёстой. Монголчууд бид чинь үлгэр ярьж, туульс хайлж, түүнийг нь сонсч өссөн ард түмэн. Хүн бүхэн сайхан ярьдаг. Хэл ярианы өндөр соёлтой ард түмэн.
Тэгэхээр би ажил хэргийг ярьж биш үйл хэргээрээ бүтээгээсэй гэж боддог. Би “ярьснаараа байгаарай” гэдэг үгэнд дуртай. Тиймээс сонгууль болохоор нэг үг ярьдаг. Сонгуулийн дараа нүүрээ буруулж, өөр зүйл ярьдаг хүмүүст дургүй. Хэдийгээр би төрийн тэргүүн ч гэлээ бусдын адил хүн шүү дээ. Энд би өөрийн тухай биш өөр нэгэн олны танил хүний тухай энгийн түүх ярья. Би АНУ-ын ерөнхийлөгч Буштай Цагаан ордонд хэлэлцээ хийж 280 сая ам.долларын гэрээ байгуулчихаад ордны цэцэрлэгт хүрээлэнд хоёулахнаа саатах завшаан тохиосон юм. Тэр үед Бушийн нохой биднээс холгүйхэн тоглож, бие хамгаалагч нь түүний араас хөөцөлдөж байв. Гэтэл Буш нохойгоо дуудсан. Тэрбээр Hoxойгоо эрхлүүлэнгээ “Энхбаяр аа, би хүүтэй болохсон гэж боддог байлаа. Би чинь хоёр ихэр охинтой, хүүгүй хүн шүү дээ. Энэ миний хүү юм” гэж хэлж билээ. Би түүнийг хүнийх нь хувьд ойлгосон. Хэдийгээр тэр том орны ерөнхийлөгч ч гэлээ хүний хувьд хүүтэй болохсон гэж боддог юм байна. Тэрбээр монголд ирэхдээ манай хүүхдүүдэд нохойныхоо зургийг бэлэглээд иддэг хоолных нь цэсийг хүртэл бичсэн байж билээ. Бид тухайн үед гайхаад өнгөрсөн ч тэр ярианы дараа хүний амьдрал хойно хэнд ч хүсэл мөрөөдөл байдаг юм байна гэж бодсон. Өнөөдөр би загнуулдаг ээжтэй хүн. Тэр нэгэн өдөр монголчууд олимпийн аваргын алтан медаль хүртсэний дараа бүгдээрээ сэтгэлийн хөөрөлд автаж баярлан хөөрч байхад ээж минь утасдаж “Та нар чинь юу л хийгээд байна” гэж санаа зовон ярьж байсан. Харамсалтай нь ажил ихтэй болохоор ээждээ олон удаа загнуулахгүй юм даа гэж ерөнхийлөгч ярьсан юм.
Энэ удаад ерөнхийлөгч маань сэтгүүлч бидний ажлын гол уурхай Хэвлэлийн хүрээлэнгийн жижигхэн танхимд сэтгүүлчидтэй саатан уулзлаа. Бидний хооронд өрнөсөн халуун яриа гурван цаг үргэлжилсэн. Ерөнхийлөгч сэтгүүлчдэд хандаж “Сэтгүүлч, ерөнхийлөгч хоёрт нэг адил зүйл бий. Тэр нь ард түмэнтэйгаэ, ард түмнийхээ талд байгаа цагт хэзээ ч буруудахгүй гэсэн зарчим” гэж хэлсэн юм.

Мэдээллийн эх сурвалж: Улаанбаатар таймс

Э.Бат-Үүл: "Бархирмаар санагдсан хором"

Би үг хэлбэл бархирчих гээд байлаа. Би үг хэлбэл орилчих гээд байлаа. Багтарч, бачуурч гүйцсэн байлаа. Тамлуулсан хүн өвдөлтөндөө багтарч бачуураад бархирч орилдог юм гэсэн. Сэтгэл санаагаа нүдүүлсэн хүн адилхан болдог юм билээ. Бас л багтарч бачуураад бархирмаар санагддаг аж. Анд нөхөд маань “Түгжил” мэт хавирга сүвээ рүү дахин дахин бүлсэн чинь, андгай тангаргатангууд хээв нэг урвачхаад “ичсэн хүн хүн ална“ гэгчээр эргэж бас элдэвлэн дайрсан чинь, арай ичих нүүртэй нэг нь булан тойрон зугтсан чинь, угаас мунхаг харанхуй учраас адал балмад авиртайгаа лут ухаан гэж хөөрөн тэнэглэх нөхрөө харсан чинь, элдэв амлалт гоё үгэнд хууртаж хаширахгүй тоглуулж явдаг хөнгөн сэтгэлтнүүдийг өрөвдсөн чинь, лангууны ард зогсож байгаа худалдагч шиг дандаа аваа өгөө ярьж байдаг фракцын гишүүн эрхэмтэй ярилцсан чинь, тал талаасаа бүчүүлэн балбуулах хөөрхий муу сэтгэл гээч маань өвдөхдөө байдгаараа орилсон юм.

90-онд гар гараасаа барин тэмцэж явсан андуудын маань нэг нь Ерөнхийлөгч Энхбаярын “TV 9” телевизэд гүйж очоод “Бат-Үүл Зоригийн хэрэгт холбоотой хэвээрээ байгаа” гэсэн бичлэгтэй хуурцаг тавиулж байгааг мэдсэн сэтгэл маань өвдөлтөндөө яаж тэсэх билээ.

“Одоо чи л ялалт авчирна, чамайг дэмжинэ. Би ч ёстой хэлсэндээ хүрдэг эр хүн шүү” хэмээн өөрийгөө байн байн сайрхаж байсан нөхөр маань унтаад босох хооронд хуйвалдан урвачхаад, гэнэтхэн санал хураалтын өмнө нэг их хэрсүү царайлчихсан “Үүл минь чиний ажиллагаа дутаж байна” гэсэн бултах үг хэлээд хулхи царайлан зогсож байгааг харсан сэтгэл өвдөхдөө орилолгүй яахав.

Иүсүс Христ, сүүлчийнхээ оройн зоог дээрээ арван хоёр дагалдагчийнхаа нэг Иудайд хандан “Тахиа донгодохоос өмнө чи намайг гурвантаа худалдаж урвана” гэж хэлсэн нь ёсоор болсон гэдэг. Урьд орой нь намайг хайрын нүдээр халиагаад дэмжинэ, энэ тэр гэж ам гарч байсан нөхөд маань тахиа донгодохоос өмнө гурвантаа худалдагдан урвасан болохыг мэдэхүйд сэтгэл минь яаж тэсэх билээ

Харин би тэр орь дууг гадагшлуулахгүй санаатай амаа жимийгээд, амьсгаагаа татаад сэтгэлтэйгээ ноцолдож зогссоон. Нэр дэвшээд индэр дээр зогсож байхад ийм л юм болсон. Өнөөгийн улс төрд орсон хүн хүн чанар, ёс суртахуунаа гээж, эвдэрсэн нэгэн болохгүй гэвэл сэтгэл санааны олон цохилтыг дааж, гутралын олон давааг давах хэрэг гарна. Гутралын давааны өндрийг хэлэх үү! Тэгээд бас муугаараа ижилсэж мунхагтаа хөлчүүрхсэн “түгжил”-үүдийн дунд гэгээтэй явна гэдэг нэн хэцүү. Түгжилүүдэд хүн чанараа жадлуулах бүртээ өвдөж бархирах сэтгэлээ барих гэж зүдрэхдээ амаа жимийн амьсгаагаа татан зогсоо над шиг олон хүнийг би бас харсан.

Би эрх мэдэл, албан тушаал шохоорхдоггүй хүн. Миний аав “Албан тушаал бус, нэр төр, хүн чанар, оюун ухаан л үр хүүхэд, ач зээд чинь өвлөгдөн үлдэж удам судрыг чинь чимж байдаг юм шүү” хэмээн сургачихсан учраас би албан тушаалыг хөдөлмөрийн багаж зэвсгээс илүүтэйд үзэлгүй доош хийдэг байж магадгүй. Би итгэл үнэмшил, эрхэм зарчмаа дээдэлдэг хүн. Монголын тусгаар тогтнол ардчилал дээр тогтдог учраас би түүнд үхдэг юм. Шоронд хоригдохдоо хамгийн түрүүн энэ тухай бичиж суулаа. Өөрийн эрхээр зовж байгаа эрх чөлөөт хүн л гэгээрэлд хүрээд хүч чадалтай болдог учраас л эрх чөлөөнд би найгүй дурладаг юм. Би,итгэл үнэмшил эрхэм зарчимтай тул, идэш хайх зөн билгээс өөр зүйлгүй амьтанаас дээд төрөлт юм гэдгээ мэдэх зэргийн боловсорсон билээ. Тийм учраас, эд баялаг зулгаах араа шүднээс өөрцгүй зүйл болчхоод байгаа өнөө цагийн албан тушаалыг би дорд үздэг байж магадгүй.

Гээд, би энэ удаад ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлж Энхбаяртай өрсөлдье хэмээн сэтгэл шулуудсан. Миний номхон амбиц оволзож байлаа. Учир юу гэвэл Монголын төрийг эзэлчихээд байгаа олигархуудын эсрэг бослого гаргах цаг нь болсныг ойлгосон юм. Эд баялгийг эрх мэдэл, эрх мэдлийг эд баялаг болгон хувиргах шидийн ёсонд суралцахаас өөр номын ёсонд гэгээрээгүй тул амилсан босоо ороолон шиг болсон олигархиуд даварч цадигаа алдахуйд 90 онд олсон бүхэн маань нуран унаж байгааг харахад яс янгинаж байлаа. Хүний эрх мөнгөөр хэмжигдэж, ардчилал авлигад боолчлогдохыг харахуйяа өр зүсэгдэх шиг болсон. Олж авсан үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолыг маань хэнд ч худалдахаас сийхгүй олигархууд юу ч хийж мэдэхээр байгааг мэдрээд нурууны минь үс босох шиг болсон. Харсан мэдэрсэн бүхнээ тунгаан бодоод хувьсгал хийхээр шийдэж, ард түмэндээ биш олигархуудад үйлчилдэг болсон төрийн тогтоцыг өөрчлөх хөтөлбөрөө дэвшүүлсэн. Тэгээд олигархуудыг адисласан Энхбаяртай хүч үзье хэмээн нэр дэвшихээр индэрт гарсан учир энэ бөлгөө.

Ерөнхийлөгч Энхбаяр хувь хүнийхээ тухайд хэнтэй ч адилхан сайнтай муутай хүн. Ямар ч атугай аав ээжийгээ баярлуулж, эхнэр хүүхдээ гялайлгаж яваа эр хүн. Тэр нуудаг, би бахархдаг болохоос биш бид хоёр уул нь адилхан буриад цустай.

Харамсалтай нь мань эрийн олон сайн чанарыг нэг муу зүйл балладаг юм. Түүний сувдаг сэтгэл. Эхнэрээсээ олсон гэж ярьдаг юм. Энхбаяр эд баялагт ухаангүй унадаг нэгэн. Мэдээж төрд зүтгэлээ гээд өөрийгөө ор хоосон зольж байх албагүй л дээ. Гэхдээ “улсаасаа баян” болох гэж улайрч байгаа нь ой гутам. Очирбат, Багабандийн үеэс хөөцөлдсөн Их өрийн асуудлыг шийдэхдээ 50 сая доллар зувчуулахаа мартаагүй. Ийм том гавъяаг тийм шалихгүй зүйлээр гутаах уу?, ухаантай хүн. Бурхан багшийнхаа сургаалийг огоорон огоорон хорвоогийн нүгэлд улайрахыг яана. Энхбаяр эрх мэдэлд даруулгагүй шунадаг нэгэн. Тэр шуналынхаа цог заль, муу аргын хүчээр Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгчийн албыг завсаргүй хашиж чадсан юм.Түмнээ гэсэн сэтгэлээр шатсан хүн ингэсэн бол монголчууд бидний зол болох учиртай байлаа. Бидний аз дутахад Энхбаяр давын өмнө өөрийгөө асарч явдаг хүн.. Очсон газар бүрдээ эрх мэдэл булааж авна. Ерөнхий сайд байхдаа Цэдэнбал даргаас ч том “Үндэсний удирдагч” болчихов. УИХ-ын дарга болмогцоо өөрийнхөө босгосон Ерөнхий сайдын эрх мэдлийг зад танаж жижигрүүлчхэв. Засгийн газрыг УИХ-ын даргын өрөөнөөс удирдаж байлаа шүү дээ. Ерөнхийлөгчөөр сонгогдоод удалгүй УИХ-ын олон эрхийг булаан авч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг сенатын танхим шиг болгосон. Өнөөдөр УИХ бараг л хоёр танхимтай болоод байгааг гишүүд нь ойлгохгүй байгаа. Цадахыг мэдэхгүй Энхбаяр аймгийн Засаг дарга нарыг өөрийн бие төлөөлөгчөөр ”томилж” доош нь хийх шив дээ. Эд баялагт шунахдаа Бурхан багшийг огоорсон шигээ, эрх мэдэлд шунахдаа Үндсэн хуулийг уландаа гишгэсээр явна аа, энэ хүн.

Түүний сувдаг сэтгэл бас нэг дур гутам араншинг түүнд суулгаж өгсөн. Хүндлэл өргөмжлөлд нугасгүй гэдэг нь жигтэйхэн. Түүнийг бялдууч, зулгуйдагчид, даан ялангуяа олигархууд андахгүй. Нэгэн “Шинэ монгол” олонд дуулдахаар чанга дуугаар “манай Энхбаяр ах ийм мундаг, Цолмон эгч тийм сайхан” гэх зэргээр сайрхаж байв гэдэг. Зөвхөн та шүү хэмээн суу билгийг нь магтан дуулаад мөргөөд байвал өнгөн дээрээ төв царайлах хэдий ч цаанаа бөөн бөөнөөр нь таашаал авч суудаг. Сэтгэл судлаач Зигмунд Фройд үүнийг дур тавилтын нэг хэлбэр гэж үзсэн байдаг. Занг нь мэдэх ёслолын алба түүнийг хаан хүн шиг л алхуулна. Занг нь мэдэх хамгаалалтын алба, Африкийн дарангуйлагч Иди Аминых лугаа мөчөөрхөм сүржин хамгаалалт гаргана. Наадам, овоо тахилгыг Энхбаяр ингэж чимдэг дээ. Японы хаан хүү бүр биширсэн хэмээн цуурдаг. Би бол, хүн төрөлхтөн рационалжиж байгаа XXI зуунд дундад зууны дээдсийн аархал, мухар сүсэг амилсанд нь цочсон байх гэж боддог.

Энхбаярын сувдаг сэтгэл Энхбаярыг өөрчилсөөр өнөөдрийн Энхбаярыг бий болгосон. Тэр сувдаг сэтгэл эзнээ өөрчлөөд зогсохгүй Монголын улс төрийг өөрчилсөн. Гэнэн хэдий ч зарчимтай, хэрүүлтэй боловч хорлонгүй, амбицтай боловч шуналгүй тэр үеийн улс төрийг Энхбаярын сувдаг сэтгэл бохиртуулсаар энэ цагийн садар самуун улс төрийг буй болгожээ. Би Энхбаярын улстөрд нь тачьяадан эгдүүцэхдээ бархирмаар санагдсан юм. Элбэгдоржийн “Энхбаярыг орж ирэхээс өмнө Монголын улс төр цэвэр байсан шүү” гэдэг үнэн. Энхбаярын бий болгосон улс төр манай нийгмээс ядахдаа хотны хиртэй хол байгаад өмхрөн ялзарч байсан бол өнөөдөр би хамгийн түрүүн гүйж очоод түүнийг бензин цацаж байгаад шатаах байлаа. Гай болоход энэ улс төр манай нийгмийн тархи толгой нь болчихоод байна.

Тархиа шатааж нийгмээ үхүүлэлтэй биш. Солихоос өөр аргагүй. Солихын тулд Энхбаяр Ерөнхийлөгчийг солих хэрэгтэй. Тийм учраас энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд манай нам ялах хэрэгтэй. Элбэгдорж заавал ялах ёстой. Олигархийг дарахаар би Элбэгдоржтой хамт явна.

Ард түмнийг маань Бурхан ивээг!

У.Хvрэлсvх: Н.Энхбаяр хугацаанаасаа өмнө

УИХ-ын гишvvн, Мэргэжлийн хяналт эрхэлсэн сайд У.Хvрэлсvх­тэй ярилцав. Тэрбээр сvvлийн vед сонин хэвлэлээр Ерєнхийлєгч­тэй харилцан бичилцэж байгаа захидлынхаа тал­аар ярьж байна. Тvvний ил захидалд Ерєнхийлєгчєєс ирvvлсэн хариуг доромж­лол гэж vзсэн бололтой. Тэрбээр “2007 оны долдугаар сар­­ын 23-ны єдєр МАХН-ын бvлгийн хуралдаан дээр Монгол Улсын Ерєнхийлєгчийг шvvмжилсэн. Тvvний дагуу Ерєнхийлєгчийн зvгээс нэр тєр гутаалаа, уучлалт гуй гэсэн шаардлага ирvvлсэн. Тэр дагуу би Ерєнхийлєгч Н.Энхбаярт ил захидал бичсэн юм.

Гэтэл сонин хэвлэл дээр гарснаас харахад Ерєнхийлєгч миний ил захидалд хариу ир­vvл­жээ. Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Энхбаярын хариуг уншиж vзээд энэ хvн яасан ч жижигхэн хvн юм бэ дээ гэж єєрийн эрхгvй бодогдож байна” хэмээн яриагаа эхэлсэн. Цааш нь хэлэхдээ “Ямар ч худалч хvн юм. Худалч хvн чинь хулгайч л байдаг даа. Ингэж эрээ цээргvй худлаа хэлэхлээр нь ємнєєс нь ичээд байна” гэсэн юм.

-Та Ерєнхийлєгчийг ямар учраас худалч, хулгайч хэмээн vзэж байна. Энэ талаараа манай уншигчдад єєрийнхєє бодлыг хуваалцах­гvй юу?

-“Зууны мэдээ” сонин, “ТВ-9” телевизийг миний ємч биш гэж хэлжээ. Ерєнхий­лєгч­ийн хувийнх нь ємч мєн гэдгийг нь би мэдэж байна. Н.Энхбаярын эхнэр О.Цолмон­гийн хамаатан улсын заан Ганболдын дvvгийн нэр дээр энэ сонинг авсан байдаг. “Зууны мэдээ”-г єєрийн болгосон єдрєєс эхлээд л Ерєнхийлєгч Н.Энхбаяр тааруухан харилцаа­тай хvн болгоноо уг со­нин­оор гvтгэж гутаан доромжилдог болсон. Мєн Ерєнхийлєгч Н.Энхбаяр “ТВ-9” телевизийг бурхны нэрээр аваад єєрийнх болгосон. “Зууны мэдээ”-г эрхлэгч Ганболдоос нь яаж булааж авсныг би сайн мэдэхгvй. Гэвч дээрх мэдээллийн хэрэгслvvд бол яах ч арга vгvй Ерєнхийлєгч Н.Энхбаяр­ын хувийн мэдээллийн хэрэгсэл юм. Энэ мэд­ээллийн хэ­рэг­сл­ээр явж байгаа бvх мэдээлэл энэ хvний хувийн бодлого явж байгаа шvv гэдгийг албан ёсоор ард тvмэндээ хvргэе. Ийм байхад минийх биш гэсэн байна. Мєн хєрєнгє орлогын мэдvvлэгтээ оруулаагvй байна лээ. Vvнийг тэр Авлигатай тэмцэх газар нь шалгах хэрэгтэй. Би тэр мэдvvлгийг нь уншсан. Надаас ядуу юм бичсэн байсан. Зєвхєн цалингаараа амьдар­даг гэснийг нь хvн vнэмшинэ гэж бодсон юм байх даа. Хєрєнгє орлогын мэдvvлгээ худал гаргасан бол албан тушаалаас нь халах арга хэмжээ авна гэж байдаг. Хvн амьтнаас ичдэггvй юм гэхэд єєрєєсєє ичиж амьдрах ёстой. Манай Ерєнхийлєгчийн ичих булчирхай нь байхгvй болчих­сон юм шиг байна. Ард тvмэн vvнд нь vнэмшиж магадгvй. Харин хажуу хавирганд нь амьдарч байгаа бидний инээд хvрч байна. Хамт ажилладаг хvмvvсээсээ, найз нєхдєєсєє ингэж улаан цайм худал хэлсэндээ ичих хэрэгтэй. Мєн 2001 онд шиг санаж байна. Баянгол дvvргийнхээ сон­гогчидтойгоо уулзалт хийж байхдаа “Миний єрєєнд нэг хvн орж ирээд 500 сая тєгрєг хахуульд єгнє гэсэн. Тэр хvнийг би хєєгєєд гаргасан” гэж Ерєнхий сайд байсан Н.Энхбаяр єєрєє хэлсэн. Энэ тухай нь би асуулга тавьсан. Vvнд хариулсангvй. Тэр хvн хэн гэдэг хvн бэ. Тантай юун тухай ярьж, яагаад хахууль єгєх гэсэн юм хэмээн би асуусан юм. Гэвч vvнд хариулахгvй байна. Иймээс Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Энхбаяр авлигын хэргийг нуун дарагдуулсан гэсэн гэмт хэрэг vйлдсэн нь нотлогдож байна. Энэ хvнд эрх бvхий байгууллага эрvvгийн хэрэг vvсгэж шалгах ёстой болжээ.
Єєр олон зvйл энэ хvнд байдаг. Хэвлэл мэдээллээр тvvнтэй холбогдуулан гарч байгаа шvvмжлэл vнэний ортой гэж би ойлгодог. Vvнийг хууль хяналтын байгууллага шалгаж тодорхойлох хэрэг­тэй. Надад хаяглаж ирvvлсэн энэ захидал маягийн юм нь хvн гутаасан, доромжилсон хэрvvлийн чанартай юм би­чиж ирvvлсэнд их харамсаж байна. Ерєнхийлєгчийн Там­гын газар нь миний ил захид­лыг уншаад хариулж бичих юм олдохгvй бужигнаж байна гэж дуулдаж байсан. Бодвол энэ хариу захидлыг єєрєє хэлж єгч бичvvлээ биз ээ. Тэгээд уншиж засаад хэвлэл мэдээллээр цацаж байгаа бололтой. Уг нь ингэж хэв­лэлээр дамжуулж “шалчиг­нах” хэрэг байхгvй. Тєрийн тэргvvн хvн гэдэг чинь арай ч ийм байдаггvй байх. Vнэн худлыг єєрєє гарч ирээд шударгаар хэлж чаддаг байх ёстой биз дээ.

-Ерєнхийлєгч таны хє­лийг тань дєрєєнд хvргэж, гарыг тань ганзаганд хvр­гэсэн. Єєх єгсєн хvнтэй єглєє босоод заргалдлаа хэмээн тэр хариу захи­далдаа дурдсан байсан. Vнэхээр таныг ар євєртєє vvрч дvvрч энэ зэрэгт хvргэсэн юм уу?

-Ерєнхийлєгч сvvлийн vед нэг тийм юм яриад байдаг болсон байна лээ. Нямдорж миний хvн байсан, Хvрэлсvх миний хvн байсан, Энхболд миний хvн байсан гэх зэрэг. Тэгээд л ишиг эврээ ургахаар эхийгээ мєргєв гэх зэргээр гоморхоод байдаг. Энэ чинь арай Монголын тєрийн ажил алба Энхбаярын хувийн компанийн ажил алба болчихсон юм биш биз дээ. Би Монголын тєрийг хоёр Ерєнхийлєгчтэй гэж боддог хvн шvv. Нэгдvгээр Ерєнхий­лєгч нь Энхбаярын эхнэр Цолмон гэдэг хvн байна. Хоёрдугаар Ерєнхийлєгч нь манай тєрийн тэргvvн Н.Энх­баяр болов уу. Гэхдээ энэ хvн бэлгэ тэмдгийн тєдий Ерєнхийлєгч дєє. Би энэ нєхєдтэй олон жил хамт ажиллаж юу хийдэг, ямар юм зохион байгуулдаг, юу ярьдаг, бусдын эсрэг хvнийг яаж турхирдаг зэргийг мэднэ. Хажуу хавийн УИХ-ын гишvvд найз нєхєд нь бvгд мэднэ. Тийм байхад ингэж ичих булчирхайгvй юм шиг байх хэрэггvй. Тєрийн тэргvvний ажлаа хийж чадахгvй байгаа юм бол хуучин хийж байсан хvмvvсээс асуух хэрэгтэй. П.Очирбат, Н.Багабанди гуай нар байна. Тэд тєрийн тэргvvний ажил гэдэг чинь хов хєєсєн авгай нарын ажил биш хэмээн хэлээд єгнє. Энэ хvн тэгж чадахгvй байна. Ерєнхийлєгч Н.Энхбаяр худал хэлснийхээ тєлєє, гэмт хэрэг нуун дарагдуулс­ныхаа тєлєє Ерєнхийлєгчийн албан тушаалаас сайн дураараа огцрох хэрэгтэй. Энэ нєхрийг дахин тєрийн хариуцлагатай єндєр албан тушаалд томилж болохгvй гэж ард тvмэнд хэлмээр байна. Мєн МАХН энэ хvний нэрийг дахиж дэвшvvлэхгvй гэж би хэлмээр байна. Vvнийгээ ч єєрєє мэддэг болсон юм шиг байна лээ. Єєрийнхєє “Зууны мэдээ” сонинд Монголын ард тvмэн МАХН-гvйгээр тєрийн vйл ажиллагааг явуулах болно гэх зэргээр бичсэн. Энэ бол Энхбаярын бодлого гэж ойлгож байна. Єєр хэн ч ингэж vзэхгvй гэдэг нь ойлгомжтой. Сvvлийн vед МАХН дотор болж байгаа энэ vл ойлголцлын цаана Н.Энхбаяр л байдаг болоод удлаа.

-Та хоёр дээхнэ vед хоо­рон­доо маргалдаж бєєн асуудал босгож би­лээ. Юунаас болоод муу­далдсан юм бэ?

-Би 2003 оны vед энэ хvнийг нэг шvvмжилсэн юм. Тэгэхэд чинь мань хvн єєрий­гєє vндэсний удирдагч гээд нэрлэчихсэн, Ерєнхий сайд, намын дарга том дарангуй­лагч байлаа ш дээ. Тэр vеийн тєрийн тэргvvн Н.Багабанди гуайтай бид уулзах хориотой, єєрийнхєє Засгийн газрын кабинетад Ерєнхийлєгчтэй уулзаж болохгvй гэж хоригло­дог. Намын бvлэг дээр бvл­гийн гишvvдэд Ерєнхий­лєгчтэй уулзахыг хориглож vvрэг єгдєг нєхєр байлаа. Тэр vед тєрийн тэргvvнийхээ єрєєнд орно гэдэг бол айдас хvйдэс тєрvvлсэн vйл явдал болдог байсан гэхэд одоо хvн vнэмшихгvй. Энэ хvнд цаг vед би “Монгол Улсын тєрийг та удирдаад байна уу. Таны эхнэр чинь удирдаад байгаа юм уу. Та ер нь єєрийгєє магтах євчин тусчихсан бай­на. Таныг шvvмжилснээр би энэ євчнийг чинь эмчилж байна. Vvнийг буруугаар бит­гий ойлгоорой” гэсэн. Гэвч дараа нь би “жавтийгаа” хvртсэн дээ. Миний удирдаж байсан Ардчилсан социалист залуучуудын байгууллагыг хагалж хоёр хуваасан. Vvн­дээ Барсболдыг ашиг­ласан. Энэ нєхрийн амьдралын философи гэж юу байдгийг би хэлье. Энэ хvн бусдыг хооронд нь зєрчил­дvvлж тэр зєрчил, тэр хэрvvл дундаас vсэрч байгаа очоор нь хооллож амьдардаг хvн. Нямдоржийг Шарав­доржтой, Шаравдоржийг Пvрэв­дорж­той, Энхболдыг Элбэгдорж­той, Хvрэлсvхийг Барсболд­той хооронд нь зєрчилдvvлж яс хаяж тvvнээсээ хоол олж идэж явдаг. Тэдний хоорон­дын энэ их зєрчилдєєн тvvнд хvчин чадал бяр тэнхээ нь болдог. Ийм байж бурхан буг ярих дуртай. Бурхантай газар буг байдаг гэдэг. Бурхны нэр барьсан буг битгий болоод бай гэж би сануулчихъя.

-МАХН-ын нэр хvнд єсєх, буурах, хоорондоо хагаралдах гэх зэрэг зvйл Ерєнхийлєгчтэй холбоо­той гэж сvvлийн vед ярьдаг боллоо. Энэ ортой юу?

-МАХН-ын бvх зvйл энэ хvнтэй холбоотой байсан vе байлгvй яахав. Энэ нєхєр манай намд хvн шиг байсан vе ч бий. 2000 он хvртэл хvн шиг байсан. 1996 онд нэг улаан пиджактай залуу намд элсэж, хуучин Тээврийн товчоо байсан тэр хавьд бид нар пиво уугаад явж л байсан. Адилхан л залуу хvмvvс явсан. 2000 онд Ерєнхий сайд болоод л ааш зан, идэж уух, ємсєж зvvх нь эрс єєрчлєгдсєн. Єєрийгєє vндэсний удирдагч гэж vздэг болсон, надаас єєр хvн байхгvй гэж сагсуурсан. Найз нєхдvvдээ ашиглаад хаядаг болсон. Казахстаны Назар­баев шиг насаараа Ерєнхий­лєгч болохыг мєрєєддєг ийм л хvн шvv дээ. Юу хийдэг хvн бэ гэвэл єрєєндєє элдэв хов жив ярьдаг хvн цуглуулаад л хов хєєцєлдєж байдаг. Єєр ажил хийж байгаагvй.

Эхнэр нь болохоор Чєлєєт хэвлэлийн сан ч бил vv, нэг байгууллагаараа хэвлэлийн амыг барьж чаддаг. Тvvгээр дамжуулж янз бvрийн бодлого явуулж, нийгэмд буруу санаа тараадаг. Єєрийгєє шvvм­жилсэн болгоныг нухчин дарангуйлдаг, иймэрхvv л хvмvvс байдаг юм. Ерєнхийлєгч болоод одон медаль их тараадаг болж. Хvмvvст хувиасаа одон шагнаж байгаа мэт л олгодог дуулдах юм. Хvмvvс минь та гавьяат болж бололгvй яахав. Гэхдээ энэ чинь та єєрєє хєдєлмєрєєрєє авч байгаа шагнал юм шvv дээ. Би нэг юм боддог болсон. МАХН-ыг шинэчилнэ гэж сvvлийн vед их ярих боллоо. Тэгвэл МАХН-ыг шинэчлэх нэг том зvйл бол энэ намд шургалсан Энхбаярын гар хурууг тасдаж хаях хэрэгтэй. 2004 оны сонгуульд МАХН ялагдсан нь яах арга vгvй энэ хvнтэй холбоотой. Хариуцлага тооцох хэрэгтэй байсан юм. Гэвч зальтай хvн болохоор цэвэрхэн бултаж чадсан. Одоо энэ хvнд намууд хэрэггvй болсон байна. Намууд, иргэний хєдєлгєє­нvvдийг л хооронд нь хагаралдуулах зvйлд санаа тавьж байх шиг.

-Энэ бvх булхайтай зvйл хийж тєрийн ажил цалгар­дуулж байхад нь танаас єєр шvvмжилж хэлж ярьж єгдєг хvн байгаагvй юм уу?

-Н.Энхбаярыг дарж хазаарлаж байсан олон сайхан хvн байсан. Тэд харамсалтай нь бvгд нас нєгчсєн. М.Зэнээ, О.Даш­балбар, Ш.Отгонбилэг, Л.Энэбиш гэх зэрэг. Гэхдээ vе vеийн эх орончид энэ хvнийг дураар нь дургиу­лахгvй. Єєрєє огцрохгvй бол эх орончид, шударга хvмvvс хэзээд огцруулж чадна. Энэ Н.Энхбаяр нєхєр халдашгvй дархан эрхэнд халдав гэж надад гомдоллосон. Тэр халдашгvй дархан эрх гэдэгтээ єєрийгєє шvvмж­лэхгvй байх гэж л ойлгосон бололтой юм . Тийм биш. Ерєнхийлєгчийн дээр Монгол тєр, Монголын ард тvмэн байдаг гэдгийг санаж явах хэрэгтэй. Н.Энхбаярын талаар манай сэхээтнvvд тун таагvй зvйл хэлсэн байдаг. Талийгаач С.Эрдэнэ гуай байна. Тэрбээр “Алсын бодолгvй, алсын шуналтай хvн юм” гэсэн байдаг. Н.Багабанди гуай “Урт шар дээлтийн учруулж болох хор хєнєєлєєс сэргийлж ажил­лаарай” гэж байсан.

-Хадгаламж банкны хэрэгт таныг холбоотой хэмээн гадуур яригдаж байгаа. Энэ банкны хэрэгт холбогдохоос айсандаа таныг Ерєнхийлєгч рvv давшлаад байна хэмээн гадуур яригдаад байгаа. Энэ талаар таны бодлыг сонсох хэрэгтэй мэт?

-Хадгаламж банкны хэрэгт би ямар ч холбогдол байхгvй. Тэр мєнгєнєєс нь авч идэж уусан, тэр нь батлагдвал цаазаар авахуулахад ч гомдохгvй. Харин намайг худал гvтгэж vvнд хутгах гэсэн сонирхол байхыг vгvйсгэхгvй. Тиймээс би их болгоомжилж айж байгаа. Энэ хvнээс айхгvй бол болохгvй хvн ш дээ. Аминд халтай хvн байгаа юм. Ийм учраас л ард тvмэндээ ний нуугvй хэлж байна. Єєрийнх нь буруутай vйл ажиллагааг яриад эхлэхээр намайг хууль, шvvхээрээ дарамталж магад­гvй. Олон жил нєхєрлєж явсны хувьд юу хийдгийг, ямар юм найруулан тавьдгийг нь мэднэ. Энд нэг юм хэлэхэд би сая ил захидлаараа энэ нєхрєєс биш ард тvмнээсээ хvлцэл єчсєн юм шvv. Би ард тvмэнд таагvй сэтгэл тєрvvлсэн бол уучлаарай гэж л гуйсан юм. Тvvнээс ийм муухай зvйл хийдэг хvнтэй бол хамгийн хатуу vгээр хэлж тэмцэж байх болно.
Харин энэ шударга бус зvйлтэй хийх тэмцэлд ард тvмэн минь тус дэм болж намайг дэмжээрэй гэж гуйх байна.

(PS: мэдээлэлийн үнэн бодит байдалыг хангах үүдэнээс оруулав.хэн нэгнийг н дэмжээгүй болно)

Жамбалын Сандагдорж
/Єдрийн сонин 182/2634/

Monday 26 July 2010

Ц.Элбэгдорж: Энхбаяраас өмнө Монголын улс төр цэвэр байсан юм шүү

УИХ-ын гишүүн Цахиагийн Элбэгдоржтой "Өдрийн сонин"-ы сурвалжлагч Ж.Сандагдоржийн хийсэн ярилцлагыг бүрэн эхээр нь нийтлэв.

Би засаг огцроход дургүй

-Хямралын эсрэг хөтөлбөрийн тухай УИХ-ын чуулганаар ярилцаж байхад Ерөнхий сайд С.Баяр та хоёрын хооронд болсон яриа олныг шуугиулж байна. Та Ерөнхий сайдыг яагаад бухимдуулахад хүргэчихвээ?

-Бухимдахгүй байхын ч арга алга даа. Энэ бухимдал хямрал чинь өмнө нь яригдаж л байсан зүйл. Өнгөрсөн оны 7-р сараас хойш энэ тухай ярихыг хүчээр зогсоосон л болохоос. Авлигаар илэрсэн улс төрийн, ядуурлаар илэрсэн тэгш бус хуваарилалтын гээд хямрал, зовлонгийн тухай сүүлийн хэдэн жил эрчимтэй ярьсан даа.

Одоо энэ гурав дахь хямралыг ганцхан гадаад орчинтой л холбох гээд байна. Гадны нөлөө ч байгаа л даа. Гэхдээ урьдах хоёртойгоо өнөөгийн хямрал нь нягт уялдаатай. Бүр 2000 онд "Төрөө хямралаас, Түмнээ ядуурлаас" аврах тухай асуудал манай улс төрийн гол уриа болж байсан. Тэр аврах төлөвлөгөө нь бүтээгүй. Дараа нь иргэний хөдөлгөөнийхөн системийн хямрал боллоо гэж ярьж эхэлсэн. 2004 оны сүүлээс эхэлсэн тэр тэмцэл яриа юу болсныг бид бүгд мэднэ. Ийм л юм. Үүнийг би товч сануулсан.

-Таны хэлснийг "бөөс ярилаа" гэж Баяр Ерөнхий сайд загнаа биз дээ. Ядарсан зүдэрсэн ард иргэдийн тухай ярьж байхад бөөс гэж зүйрлэх нь Засгийн тэргүүнд зохимжтой юу?

-Баярын хашиж байгаа алба ч амаргүй л дээ. Хүн л юм чинь бас хямралтай, бухимдалтай байсан байх. Өнөөдрийн, дэлхийн санхүүгийн хямрал ярьж байхад чинь өнгөрсөн баларсан юм ярилаа. Ядуурал ярилаа. Авлига ярилаа, хүний амь ярилаа гэж уурласан байх.

-УИХ-ын чуулганы үеэр жирийн л явдаг асуулт хариулт болж байх шиг байсан. Баяр дарга яг таны ямар үгнээс болж эмзэглэсэн юм бол?


-Уг нь би урьдчилж Ерөнхий сайдаас гурван асуулт асуучихаад үлдсэн хоёр минутандаа саналаа хэлэх гэж оролдсон юм. Миний саналын араас л Баяр тайлбар хийгээд эхэлсэн. Би ч дуугүй байгаагүй. Гишүүн бүрийн саналын араас өөрөөс нь асуугаагүй байхад тайлбар хийгээд байх нь бас зохимжтой биш л дээ.

-"Ядуурлын хямрал гэж юу яриад байна" гээд л Ерөнхий сайд хэлэх хэлэхгүй үгээр зөөлөн хэлэхэд Таныг их доромжлох шиг болсон. Танаас эргэж уучлал гуйсан уу?

-Сүржин асуулт юм. Юун уучлал. Зарим орны парламентад тэр байтугай юм гарч л байдаг. Уг нь сонгодог парламенттай газар бол засаг ингэж дураараа аашилдаггүй юм. Манай Их Хурал чинь парламент шинжээ энэ засгийг байгуулахдаа л алдсан.

Олонхи цөөнхи гэж бүтэц байхгүй. Засгаа хариуцлагаас зугатаалгаж хуйвалдаж бүрдүүлсэн. Их Хурал гишүүдийн цуглаан л юм. Хэдэн сайд, даргаа аялдан дагалдаад захиас хэлээд суухаас илүү гарахгүй. Институт шинжээ агуулгын хувьд гээчихсэн. Иймээс засаг нь "намайг хэн хэлэхэв" гэсэн аятай аашилдаг болчихсон юм.

-Хямралаас гарах хөтөлбөрт Таны санал хир тусав. Өмнө нь засаг тэргүүлж явсан хүний хувьд Таны санал манай уншигчдад сонин байх болов уу?

-Сая чуулганаар хөтөлбөрийг хэлэлцье гэж тогтсон. Их хурлаас нэг тогтоол гарах бололтой юм билээ. Гишүүдийн саналд засаг авах гээхийн ухаанаараар хандахаар болсон гэж ойлгосон.
Хөтөлбөрөө хамгийн ач холбогдол бүхий асуудалдаа чиглүүлэх нь зөв. Тухайлбал "Хүн бүрийг ажлын байраар хангах" гэж томъёолоод бусад асуудлуудаа, жишээ нь мөнгө санхүү, сургалт, үйлдвэр, зам барилга, хөдөө хот гээд дээрх гол зорилготойгоо уяж ажил болгосон нь илүү өгөөжтэй байх.
Мөн засаг мөнгөтэй хөөцөлдөөд бүтэлтэй юм болохгүй. Тэгснээс аж ахуйн нэгжүүдийнхээ олон улсын стандартад нийцсэн төслүүдэд нь баталгаа гаргаж өгөх нь дээр. Тэгээд үйлдвэржилт, дэд бүтэц, хүний хөгжлөө дэмжиж Монголд бий болж байгаа баялгийг урамшуулсан төлбөрийн нэмэгдэл систем нэвтрүүлэх хэрэгтэй гэх зэрэг олон санал бий. Хэлэлцүүлгийн үеэр хэлж ярилцаад болох байлгүй.

-Хөтөлбөр ч батлагдана. Харин Засгийн газрыг удахгүй огцорно, Ерөнхийлөгчөөс эхлээд олон хүний сонирхол нийлж байгаа гэж ярих юм. Энэ ортой юу?

-Наадах чинь улс төрд байдаг л нэг яриа. Би хувьдаа засаг огцроход дургүй. Энэ засгийг шахаж ажиллуулах хэрэгтэй. Хамтарсаны сайн тал гэж байдаг бол одоо л ашигладаг цаг.

Энхбаярыг танихад амаргүй

-Ерөнхийлөгчийн сонгууль ойртлоо. Ерөнхийлөгчид нэр дэвших хүмүүс захаасаа аваад өөрсдийгөө зарлаад эхэллээ. Та бол АН-аас нэр дэвших магадлалтай гол хүний нэг!
-Ерөнхийлөгчид хэн нэр дэвших нь надад сонин биш байна. Өнөөдөр бид ямар ерөнхийлөгчтэй байгаа нь сонин байна. Ирэх сонгуулиар бид юуг өөрчлөх юм бэ гэдэг л чухал. МАХН-аас одоогийн Ерөнхийлөгч Н.Энхбаяр дэвших нь бараг гарцаагүй байх.
Энхбаяр ч хоёрдох удаагаа яаж сонгогдох тухайгаа 2005 оны зун тангараг өргөснийхөө маргаашаас л бодсон хүн. Өнгөрч буй дөрвөн жилд зөвхөн энэ зорилгоо гүйцэлдүүлэхийн тулд бүхнээ чиглүүлсэн. Үнэндээ тэр Монголынхоо ядарсан иргэдийн төлөө хуруугаа олигтой ч хөдөлгөөгүй. Хөдөлгөсөн бол өөрийгөө л бодож хөдөлгөсөн байх.
Энхбаярыг зарим хүн зөвхөн нэг нэр дэвшигч гэж хараад байна. Энэ бол Монголын нийгэмд бугшсан олон хорт үзэгдлийн биежсэн төлөөлөл. Ингэж бодож явдаг хүмүүсийн нэгэнд би өөрийгөө багтдаг гэдгээ зарлах нь миний хувьд иргэний журамт үүрэг юм. Түүнийг өнөөдрийн хашиж буй албанаас нь сонгуулийн замаар зайлуулах нь Монголын улс төрийн амьдрал дахь хамгийн тулгамдсан асуудал гэж үздэг хүмүүс олон бий шүү.

-Ерөнхийлөгч Энхбаярыг Ерөнхий сайд байхаас нь манай сонин үнэний дуу хоолой болж их бичсэн. Дараа нь Их Хурлын дарга болсон. Одоо Ерөнхийлөгч, тэр энэ эрх мэдлээсээ тэгтлээ улайран зууралдана гэж та бодож байна уу?

-Энхбаярт үүнээс өөр зам байхгүй. Ийм хүн улс төрийн амьдралд анх удаа гарч ирж байгаа юм биш. Улс төрийн өндөрлөгт байхдаа заан байдаг, салангуут юу ч биш болдог. Иймээс л эрх мэдлийн хойноос үхэн хатан зууралдсаар, бусдыг тэр зорилгынхоо төлөө золиосолсоор байгаад дуусдаг олон баримтыг хүн бүр мэддэг.
Тэд нөгөө замаа сайн мэддэг юм. Тэр нь ард түмний шударга шүүх, гэсгээлт. Ийм этгээдүүдийн амжилт эргээд ард түмэндээ эмгэнэл болдог. Ийм хувь заяа тоссон удирдагчид хуучин Зөвлөлт гүрэнд олон байлаа. Тийм гутамшигт түүхээр баян газрууд зөндөө бий. Хожим хойно л тэднийхээ тухай их бичиж ярьж, үзүүлж хор уршгийг нь таньж авцгаадаг.

-Манай Ерөнхийлөгч сүүлийн үед бүр танигдахаа больсон. Авлига, хариуцлага гэж их ярина. Бүр үнэнээсээ ч юм шиг заримдаа бодогдох нь бий. Бас ард түмэндээ жинхэнэ хайртай болсныгоо ойрноос мэдэрсэн гэж байгаа?

-Энхбаярыг таних бол амаргүй. Би л хувьдаа нөхрийг таних гэж таван жил зарцуулсан. Таниад түүнийг жигших болтлоо бас таван жилийг үзлээ. Эхлээд богд ч гэж бодогдох үе бий, буг ч гэж бодогдох үе бий. Хүний л алдаа, улс төрд байдаг л зүйл, арай ч үгүй байлгүй, одоо л ойлголоо, гай зовлон гэсээр яваад л таван жил болчихсон байдаг юм.

-Энхбаяр Ерөнхийлөгчтэй та хоёрыг сайнгүй гэдгийг бид мэднэ. Харин Хонконгт хуралд хамт явлаа гэж дуулдсан. Ноднингоос хойш энэ хоёр гайгүй болчихлоо. Бүр үй зайгүй болчихлоо гэсэн яриа ч ойрмогхон дуулдсан шүү?

-Би Ерөнхий сайдын албыг өгснөөсөө хойш түүнтэй дотносож уулзаагүй удсан. Ноднин Олимпийн аварга төрдөг өдөр л баярласан баяртаа багтаж ядаж явахдаа өрөөнд нь орсон. Тэр өдөр юу болсныг яривал урт түүх. Албаны хурал цуглааны үеэр хааяа таарч л байдаг юм. Би Энхбаяр гэдэг хувь хүний тухай яриад яахав. Сайн ч хүн байж магадгүй. Энхбаярын өөрийнх нь үйлдэл, үйл ажиллагаанаас үүдэж бий болсон үзэгдлийг тайлбарлах нь нийгэмд тустай.

-Та Энхбаяр Ерөнхийлөгчийг хэдий үеэс мэдэх вэ? Анх яаж уулзсанаа санадаг уу?

-Ерээд оны дунд үед сураг нь гардаг л байсан. 1997 оны намар Багабанди гуайг Ерөнхийлөгч болсоны дараахь сонгуульд Б.Цэнддоог дэмжиж Завханд очиход л Энхбаяртай хальт таарсан. Тэгэхэд МАХН-аас тэнд Энхбаяр дэвшсэн юм. Удалгүй их хурлын чуулганы танхимд би олонхийн, тэр цөөнхийн бүлгийн ахлагч нэртэй нүүр тулсан.
Биднээс Энхбаярыг эрт таньсан нь Баабар байх. Сүүлийн 12 жил Энхбаярын тухай түүний бичсэнийг нийлүүлбэл Энхбаярын өөрөө бичсэн гэх найман ботиос хавьгүй даацтай агуулгатай юм гарах байх.

-Ерөнхийлөгч Н.Энхбаярын ямар зан танд таалагддаг бас эс таалагддаг вэ гэж асуувал Та хариулах уу?

-Хариулахгүй, харин Энхбаярын их улс төр рүү орж ирсэн эхний үе нь ардчилсан засгийн анхны жилийн ойтой давхацдаг. Тэр хүртэл манай улс төр үнэхээр цэвэр, ариун гэгээн байсан юм шиг санагддаг. Наад зах нь романтик, өөрөөр хэлбэл гэгээн хүсэл мөрөөдөл дүүрэн. Хувьсгалт нам ч, манайхан ч адил гэнэн цайлган, сэтгэл зөвтэй байсан юмуу даа. Алдаа нь хүртэл хор багатай, амжилт нь олон түмэнд өгөөж ихтэй байж дээ, одоог бодоход.
Тэр үед ардчилал дөнгөж л долоо хүрч нялх хүүхэд шиг дэрвэж байсан. Тэгээд л 1997 оны намраас Монголын нялх ардчилал Энхбаяраар самардуулж, самруулж эхэлсэн. Гурвын гурван засгаараа туг тахиулсан. Зоригоо алуулсан. Гурван гишүүнээ шоронд барьж өгсөн. Тухайн үед, одоо ч тэр бүхнийг ардчиллынхан дотоод зөрчлөөсөө боллоо гэж тайлбарлаж байсан, тайлбарлах нь бий. Үйл явдал болж, тоос намжсаны дараа харахад тэр бүгдээс Энхбаяр түүний хамсаатнууд хожсон байдаг. Улс төрд бурууг хохирогчоос нь биш хожигчоос нь хайх ёстой байдаг юм.

Энхбаярын тогтоосон ноёрхлыг шүүхээс зайлуулах хэрэгтэй

-Тэр үед одоогийн манай Ерөнхийлөгчийг казиногийн хэргээр дуудлаа гэж сонсогддог байсан. Гэтэл нөгөө муу ардчиллын хэд л хэлмэгдэж аавын хаалга татсан байх шүү?

-Энхбаяр бол амжилтаа ч муу аргаар бүтээдэг, алдаагаа ч муу аргаар хаадаг хүн. Өөрийнхөө бүтээсэн махны машинд үнэнч явсан нөхрөө хүртэл хонины гулууз шиг хаяж өгөх нь энүүхэнд. Толгойд нь халтай санагдвал шоронд хэд хонуулаад Лондон хүртэл элчингээр томилуулахдаа ч сийхгүй. Энэ бол үйлдэл төдий юм. Үзэгдэл талаасаа бол бүхэл бүтэн Монгол орныг түүний бүтээл сөхрүүлж байна.

-Үнэхээр таны хэлснээр Монголын ардчиллыг хэлмэгдүүлж ханаагүй л байна даа. Тэр үед гурван гишүүн нь шоронд орж, нэг нь алагдсан. Одоо Эрдэнийг дээрээс нь Ардчилсан намын хэдэн гишүүнтэй нь бүр нийлүүлж аваад шоронд хорилоо. Бас 300 шахам залуучууд хүүхдүүдийг?

-Шүүхийг Энхбаяр өөрийнхөө өрсөлдөгчийг дарах, шийтгэх бас өршөөн, уучилж хажуудаа татах хэрэгсэл болгож хэрэглэж ирсэн. Тэгэж ч байна. Эрдэнээд өгсөн, тэр хүүхэд залууст тулгасан ял бол шүүхээс хүний гэм буруутайд оноосон шийтгэл биш. Энэ бол Энхбаярын захиалсан ял. Монголын ардчилалд, ард түмэнд өгсөн ял. Ард түмнээ иргэний эр зоригтой байсанд нь, эрх, эрх чөлөөгөө өмөөрсөнд нь өгсөн шийтгэл. Шууд хэлбэл өөрийнх нь бий болгосон системд амин ашиг сонирхолд нь тэднийг аюул учруулж болзошгүй гэж Энхбаяр урдчилан сэргийлэх арга хэмжээ авч байгаа царай нь тэр. Ер нь ийм хэргүүд дээр бол шийдвэр нь урьдчилаад гарчихдаг. Шүүхийн танхимд орохоос өмнө Энхбаярын өрөөнд эсвэл түүний утасны нөгөө үзүүрт асуудал голдуу шийдэгдэж байх магадлтай.
Монголын шүүгчид ямар сэтгэлээр ажлаа хийдгийг ямар их ачаалалтай, ямар нөхцөлд ажилладгийг би гадарлана. Манай шүүгчид ихэнх нь олон газар явж, олон хурал семинарт оролцож номын дуу сонссон, шударга ёс яавал тогтдог, яавал устдагийг мэдэх хүмүүс. Хүний эрх, амь амьдрал гэж ямар ариун нандин зүйл болохыг тэд мэднэ. Тэд ганцхан Энхбаярын оролцоотой бий болгосон бурангуй машины араанаас гарч хүч нь хүрэхгүй байгаа юм. Манай нийгэмд шударга ёс тогтоохын тулд шүүхийг Монголоос салгах биш, Энхбаярын тогтоосон ноёрхлыг шүүхээс зайлуулах хэрэгтэй.

-Хүмүүс бол шүүхийг л буруу шийдлээ гэж ихэнх нь ойлгодог. Харин Энхбаярыг ард нь байдаг гэж хардаг нь цөөхөн байх?

-Гол арга нь тэр л дээ. Хэвлэлийг хэвлэлтэй нь, намыг гишүүнтэй нь, засгийг сайдтай нь, олон түмнийг шүүхтэй муудалцуулах байдлаар л Энхбаяр гол хожоогоо гаргадаг хүн. Салдаггүй сайн найзуудыг ч муудалцуулж чадна. Тухайлбал нэгийг нь дуудан ял төлөвлө гэж үүрэгдээд, нөгөөг нь аргадаж тэр чамайг ингэлээ гэж мөргөлдүүлээд сууна. Энхбаяр хямралыг ч хөзөр болгож ашиглана. Улс төр, эдийн засаг, санхүү, улс орон хямраад байхад тэр үлдээд л, хожоод л байдаг.
Өнөөдөр Монголын шүүгч бүрийн ажил, амьдрал, хувь заяа, өөдлөн дэвжих, уруудах эсэх нь Энхбаяр гэгч аалзны тэмтрүүл дор байгаа. Тэд Энхбаярын тодорхой захиалгаас өөрөөр хөдөлбөл, тэр дороо могойд хатгуулсан хулгана мэт болохыгоо мэднэ. Мэдээж Энхбаяр Монголын бүх хүний гэм ялыг захиалахгүй. Харин гэм ялгүйг нь яаж ялтан болгож, эргээд бүр өөрт нь хадгаа дэлгэж, бүхнээ барьж, цусаар уйлж ирэхийг тэр хүлээдэг. Зарим нь ч хэзээ ч эргэж ирэхгүйг тэр мэднэ.
Яг үнэндээ ардчиллын амин сүнс нь шударга ёс юм шүү дээ. Түүнийг бумбалж дархалж авч явдаг ариун газар нь шүүх. Одоо тэр ариун газар, шударга ёсны сүм ямар хоронд хүлэгдсэн байгааг хар. Эргээд ардчилал бол Монголын ард түмний сонголт. Өөдөлж дэвжих, бие дааж хөгжих магадгүй монгол хүн бүрт олдож буй цорын ганц боломж нь. Тэр боломжийн амин сүнсийг ямар гээч дээлтэй мангас гартаа оруулсныг хар.

-Эрдэнийг эсвэл тэр залуусыг санаатай гэмт хэрэг үйлдээд тэгээд тэднийг шударгаар ялласан гэхэд итгэх хүн бараг байхгүй. Энхбаяр Ерөнхийлөгч энэ бүхэнд оролцож чадаад байдаг л юм байх даа?

-Эх нь булингартай бол адаг нь булингартай гэж үг байдаг. Улс төрд энэ ямар чухал болохыг би мэднэ. Ялангуяа манай улсын хувьд, тэр тусмаа Ерөнхийлөгч, Ерөнхий сайд гээд алба хашиж байгаа хүмүүст. Тэр хүмүүсийн нэг үг, өчүүхэн хөдөлгөөн хүртэл шаардлагатай газраа бол цахилгаан гүйдэл адил нөлөөлдөг. Яг унтраалга дарах, асаахтай ижил. Тэд толгой дээрээ байгаа эрх мэдэлтний мессежийг ямар ч орчуулгагүй, гуйвуулгагүй шууд л авдаг.
Ерөнхийлөгч нь шүүхийн хараат бус байдлыг эрхэмлэдэг, түүнийг үнэлдэг байхад л өнөөгийн нийгмийн өнгө тэнгэр цэлмэсэн юм шиг л өөрчлөгдөнө. Зөвхөн улс төрийн өс хонзонгоор, эсвэл хувийн ашиг хонжоогоор шүүхэд Ерөнхийлөгч дарамт болохгүй байхад л манай оронд юм их өөр болно.
"Өөрөө нэг юманд итгэлтэй байж болно. Авлигатай тэмц, илрүүл. Шударга ёсыг нийгэмд бий болго. Өөрийг чинь хамгаална" гэж хэлэхэд хуулийн байгууллагынхан ямар урам зоригтой ажилладгийг би харсан. Яахав, хүн бүр янз бүр л дээ. Тэр итгэлийг даадаг нь ч бий, буруугаар ашигладаг нь ч бий. Гэхдээ л тухайн системийн орчинд эерэг цэнэг шууд давамгайлаад явчихдаг.
Авлигатай тэмцэхээр л амийг нь гогодож байгаа юм шиг болдог

-Та Ерөнхий сайд байсан хүн. Авлигатай зоригтой ч тэмцсэн. Гэхдээ л энэ авлига хүнд суртал чинь улам гаараад, ардчилал эрх чөлөө улам л хумигдаад байна. Үүнийг манай Ерөнхийлөгч юунаас болоод байна гэж үздэг бол?

-Ардчиллыг Энхбаяр ч тогтолцооны хувьд буруу гэж боддоггүй байх. Ардчиллын агуулга, амин сүнс нь шударга ёс, нэг үгээр хэлбэл хуулийн хэлбэрэлтгүй тэгш үйлчлэл. Тэр агуулгаас нь ардчиллыг салгачихаар ардчилал бол аль болох муу муухайгаар дүүрэн арьс болоод үлдчихэж байгаа юм. Манай ардчиллыг дүрсэлбэл ардчилал гэсэн шуудай, дотор нь дүүрэн авлига. Хажууд нь хаан малгайтнууд.
Авлигатай бодитой тэмцэхээр л эд дургүй байдаг. Яг амийг нь гогодож байгаа юм шиг болдог. Бид бол ардчиллыг эд баллаж байна гэж хардаг. Эд бол бидний амьдардаг орчинг ардчиллынхан сүйтгэх нь гэж л айдаг. Засагт очихоор өөрийн эрхгүй л албан тушаалтнуудтай цаана нь авлигатай барьцалдаж авахад хүрдэг. Тэдний хүч ч их юм, тоо нь ч олон юм. Аргагүйн эрхэнд хүчинд автана. Тэгээд л нөгөө "Элбэгдорж огцорч ханахгүй, эмэгтэй хүн төрж хаширахгүй" гэдэг үгээр намайг даапаалдаг юм.
-Ардчилал одоо яг Монголд байна уу, эсвэл бүрэн устсан уу. Та юу гэж хэлэх бэ?
-Ардчиллыг бүрэн устгана гэж байхгүй. Ард түмнээс илүү гарсан устгал гэж байдаггүй. Авлигач нэг хэсэгтээ оодордог, дараа нь баригддаг. Ард түмэн олон үедээ байж л байдаг. Монголд ардчилал бий. Гэхдээ буу, шоронгоор асуудал шийдэж болохгүй. Тэгвэл энэ улс буруу тийш явна.

-Эрдэнийг болон 7-р сарын 1-ний хэргээр яллагдсан хүмүүсийг шоронгоос гаргаж авч чадна гэж та итгэдэг үү?

-Чадах ёстой. Би түрүүн дээрх ял бол тэдэнд тулгасан ял биш нийт монголчуудад оноосон шийтгэл гэж хэлсэн дээ. Учир нь энэ орон ардчиллын ачаар монгол хүн бүрийн эх орон болчихоод байгаа юм. Сайн муу ямар хүн байх нь хамаагүй. Хүн бүр өөрийн үзэл бодолтой, үнэт зүйлтэй. Тэр нь үнэлэгдээд ирэхээр хүн бүр үнэтэй болдог.
Монголын газрын зургийг эвлүүлэх юм бол 2 сая 600 мянган хүнээр эвлүүлсэн морь унасан Монгол хүн шиг тийм өнгөлөг, зоримог зураг харагддаг юм. Монгол хүн нэг бүрийн зүрх сэтгэл, үзэл санаа, жаргал зовлон Монголыг ингэж бий болгодог.
Монгол чинь 1990 оноос хойш жинхэнэ ёсоор үзэл санааны эх орон болсон. Үнэт зүйлийн эх орон. Тэр нь Монгол хүний эрх чөлөө, бие даасан байдлаар дамжиж илэрхийлэгдэж оршдог юм.

-Үнэхээр л улс гүрэн гэдэг хүнгүй бол зүгээр л газар шороо юм. Хүн байж, тэр нь үнэтэй байж улс гүрэн байдаг гэж Та хэлэх гээд байна уу?

-Хүнээр л дамжиж энэ соёл иргэншил чинь бий болсон. Түүнээс биш олон сая жилийн өмнө манай гариг үлэг гүрвэл нь хөлхөөд байж л байсан. Хүн байхдаа бас гол нь биш. Хүн эрх, эрх чөлөөтэй байснаар хүний нийгэм илүү учир утгатай, бүтээлч болдог. Тэр эрх нь зөрчигдөхөөр хүний нийгэм бараагаад эхэлдэг.
Өөрөө бод доо. Өнгөрсөн оны УИХ-ын сонгуулийн хуурамч дүн түүнээс үүдсэн эмгэнэлтэй харамсалтай үйл явдлууд чинь суудал, ямбандаа улайрсан манай увайгүй эрх баригчдын ажил байсан. Иргэдийнхээ хууль ёсны сонголтыг хууль бусаар өөрчилнө гэдэг бол тэдний тэр дархан эрх, бие даасан байдал, тусгаар тогтнол, үнэт зүйлсэд нь итгэлийг нь эвдэн халдсантай ижил. Зүгээр л иргэдийнхээ төр засгаа өөрсдөө сонгож байгуулах эрхийнх нь эсрэг төлөвлөгөөт, "бохир дайн" өдөөсөн. Тэгээд л хүмүүс эрхээ өмгөөлж чадлаараа тэмцсэн.
Бид ардчилал гэж олон жил ярьсан. Түүнийг бий болгоно гэж бүгдээрээ шахам амь амьдралаа золиослон зүтгэсэн. Хэрэв ардчиллаар олж авсан Монголчуудын ололтыг сонгуультай холбож ойлговол хүн бүр өөрийнхөө сонголтоор төр засгаа бүрдүүлнэ л гэсэн үг.
Гэтэл тэр дархан эрхээ эдлээд дархан шийдвэрээ сонгогчид гаргачихсан байхад тэр шийдвэрийг нь харж байхад нь ард түмний нүдэн дээр "урж" хаясан. Үүнээс илүү доромжлол гэж байж болох уу! Бүр дарангуйллаас дор. Ард түмнээр тоглож байгаа юм шиг.
Сонгуулиа өг гэж сонгуульд оруулна. Сонголтоо хийнгүүт нь тэр сонголтыг нь үүр шөнөөр сольчихно, эсрэгээр нь өөрчилнө. Сонгууль гэж баахан түмний мөнгө, нерв, ажил, алтан цагаар нь тоглодог. Тэгээд эцэст нь үр дүнг нь үгүй хийдэг. Ингэснээр эрх баригч анги нь эрх тушаалдаа үлддэг, сайн дур нь хүрвэл сандал суудлын өнцгөө заримтай нь найр тавьж хуваалцдаг. Үүнийг харсан байтугай, энэ тухай бодсон хүний уур хүрмээр байгаа биз дээ!

-Ийм байдлаас яаж гарах вэ?

-Бусдын туршлагыг хар. Монгол хүнийг өөрийгөө байна гэж хар. Эрхтэй, үнэтэй. Миний юм гэж өөриймсөг хар. Хүн шиг хүн гэж хар л даа. Сая манай хэсэг хүмүүс Бангладешт сонгууль ажиглаад иржээ. Зарим талаар хөгжил дорой ч сонгууль нь ямар шударга болдгийг гайхаж ирсэн.
Хамгийн гол нь тэр орны шударга сонгуультай болсон түүх нь бидэнд сургамжтай юм. Эрх баригчид нь сонгуулийн булхай хийж луйвраар төр засгийнхаа эрхэнд үлдэж байгааг эсэргүүцэж, ээлжит нэг сонгуулийг нь сөрөг хүчний намууд нь нийлж бойкотолсон. Эрх баригч нам нь сонгуульд орж ялсан. Дараа нь тэмцэл хөдөлгөөн өрнөж хүний амь нас үрэгдсэн.
Гишүүн оронд нь иргэний дайн ч болж магадгүй нөхцөл үүссэн учраас НҮБ-аас тусгай хүч очиж тэнд ажилласан. Түр Засгийн газар байгуулж ажилд нь оруулаад, иргэдийнх нь нарийвчилсан бүртгэл хийсэн. Сонгуулийнх нь хууль, зохион байгуулалтыг өөрчилсөн. Өмнөх сонгуулиар нь 10 сая гаруй саналыг эрх баригчид нь зохиомлоор нэмж байж гарч ирсэн нь тогтоогдсон. Тэгээд НҮБ-ын мандат дор шинэ хуулиар сонгуулиа хийсэн. Нөгөө ялагдаад байдаг сөрөг нам нь 85 хувийн дэмжлэгийг ард түмнээсээ авч ялсан байгаа юм.

-Тэгвэл 7-р сарын 1-ний үйлдлээр шоронд хийсэн иргэдээ бүгдийг цагаатгаад, НҮБ-д хандах нь зөв гэж Та бодож байна уу?

-НҮБ-аас 7-р сарын нэгний асуудалтай холбоотойгоор энэ Засгийн газарт миний мэдэхээр хоёр ч удаа албан ёсоор хандсан. Энэ нөхдүүд бүхнийг болж бүтэж байгаа байдлаар хуурамч хариу хүргүүлсэн. Зарим шаардлагатай, ноцтой асуултад нь ерөөс хариу өгөөгүй сурагтай.
Би тэр тэмцлийг удирддаг байж гэж чин сэтгэлээсээ боддог

-Сүүлийн үед манай дарга нар эв нэгдэлтэй байя гэж их ярьж байна. Ерөнхийлөгч "эвтэй бол хүчтэй" гэсээр байгаад сонгогдсон. Тэр эвтэйн хүчээр хөгжсөн бүтсэн зүйл харагдахгүй л байна шүү дээ?

-Би эв нэгдэл гэдгийг эдэнтэй эсвэл Энхбаяртай эвтэй бай, санал нэгтэй бай гэж ойлгодоггүй. Шударга ёс бол эв нэгдлийн суурь. Жирийн хүн нэгнээсээ мөнгө зээлээд төлж чадахгүй болохоор тэр нь залилан болоод шоронд орж байна. Гэтэл нэг хүн түмний хөрөнгөнөөс тэрбумаар нь ил цагаан идээд ордонд суугаад л байна.
Байшингийн цонхон дээр хүртэл ялгаа гараад байна. Айлын байрны цонх хагалаад шоронд хүн орлоо гэж би сонсоогүй. Гэтэл намын байрны цонх хагалахаар яаж байна. Нөгөө хүн төвтэй нийгэм чинь гэнэт эргээд байшин төвтэй болох уу. Хүүг нь буудчихаад, шоронд хийчихээд ээжтэй нь эв нэгдэл яриад байж болохгүй биз дээ. Шударга л бай, тэгвэл эв нэгдэл ирнэ.

-Танаас асуухгүй өнгөрч болохгүй нэг зүйл байна. Өршөөлийн хууль юу болсон бэ?

-Уг нь манай шүүх дээлтэй мангасын атганд байдаггүйсэн бол зохиомлоор бүрдүүлсэн хэргийг нь хэрэгсэхгүй болгоод тэдгээр иргэдийн хохирсон нэр төрийг цагаатгах учиртай юм. Гэхдээ бас нүдийг нь хариулна гэдэг шиг алаг цоог, энд тэнд, давж заалдсаныг нь харгалзаад шүүхийн янз бүрийн шатанд хэдэн хүүхэд, эмэгтэйг шийтгэх, шийтгэхгүй байхын хооронд чөлөөлж байх шиг байна. Шүүхийнхний арга нь барагдсан ажил.

-Бусад оронд ийм хэргийг яаж шийдэж байгааг та анзаарсан уу?

-Би өмнө нь энэ тухай нэг бус удаа ярьсан л даа. Тухайлбал манай урьд хөршид АНУ-ын Элчин сайдын яамны байшин болон бусад баахан хөрөнгө эвдсэн сүйтгэсэн жагсаал цуглаан болсон. Хэдэн залуусыг цөөхөн юанаар торгоод л өнгөрсөн байдаг. Гүржид гарсан бослого тэмцлийн хөлд юу болсныг хүмүүс мэднэ. Түүнд өртөж амь насаа алдсан, өртөж гэмтсэн хүмүүст нөхөн олговор, эмчилгээний зардлыг нь төлсөн. Украйнд гарсан тэмцэл хөдөлгөөний удирдагч нь Улсын Их Хурлынхаа дарга болсон түүх ч бий.
Хамгийн гол нь иргэдийгээ эрхтэй, үнэтэй, үнэт зүйлтэй гэж үздэг орнуудаас бид сургамж авах хэрэгтэй. Тухайлбал Францад 2006 онд болсон жагсаал цуглаан мөргөлдөөний үеэр гурван хүний амь үрэгдэж, 70 гаруй машин шатаж, 40-өөд албан байгууллага хохирсон. Манайхаар уг үймээнийг өдөөн турхирагч, зохион байгуулагч, түүнд идэвхтэй оролцсон 400 гаруй хүнд 42 цагийн "Зан төлөв засах" хичээл заагаад л өнгөрсөн байдаг. Италид, бас бус оронд хөл бөмбөгийн тэмцээнээс хүртэл үүдэлтэй бөөн мөргөлдөөн гарч л байдаг. Гол оролцогчдынх нь тэмцээн үзэх эрхийг хэдэн сараар хассан дуулддаг.
За тэр хөл бөмбөг ч яахав. Хамгийн гол нь улс төрийн эрх, хүний салшгүй эрхээс үүдэлтэй тэмцэл хөдөлгөөнийг миний сонссоноор үймээн самуун, зохион байгуулалттай хэрэг гэж үзэж яллаж шийтгэх нь буруу гэдгийг соёлт хүн төрөлхтөн мах цусандаа ортол ойлгож л дээ. Учир нь хүнийхээ эрхээр, үнэт зүйлийнх нь хамгаалалтаар дамжиж тухайн улс гүрэн, нийгмийн орших эс орших нь тодорхойлогддог.
Тэр бүү хэл, зовлон үзсэн зарим улс гүрэн тухайлбал Германы Үндсэн хуулинд хууль бус аргаар иргэдийн сонгох эрхэд халдвал, төрийн эрх авбал герман хүн бүр байгаа суугаа газар болгондоо бүх боломжит аргаараа тэмцэл өрнүүлэхийг баталгаажуулсан байдаг гэж би сонссон. Эрх чөлөөний төлөө, хүний эрх, үнэ цэнэт байдлын төлөө тэмцэл ямагт үнэтэй байсан. Эх орноо цусаараа хамгаална гэдэг, эрх чөлөөгөө амиараа хамгаалахтай утга нэгтэй явж ирсний учир энэ юм. Үнэхээр 7-р сарын 1-ний тэмцэл бол манай иргэдийн өөрсдийнхөө, ард түмнийхээ дархан эрхийг өмөөрсөн эх оронч тэмцэл байгаа юм.

-Та бол 7 дугаар сарын 1-ний явдлыг ард түмнийхээ бие даасан байдал, гаргасан дархан шийдвэрт халдсан халдлага гэж үзэж байгаа юм байна. Тэгвэл тэнд байж тэмцсэн хүмүүс чинь ёстой "Манай үеийн баатрууд" байх нь ээ дээ?

-Би хүчирхийллийг хэзээ ч зөвтгөхгүй. Хүчирхийлэл дандаа эрх мэдэлтэй холбоотой байдаг. Ард түмний зүгээс хүчирхийлэл гардаггүй юм. Учир нь тэдэнд тэр хүчирхийллийг үйлдэх зэвсэг нь цэрэг цагдаа нь, шүүх шорон нь, тамга тэмдэг нь, алба ямба нь, эрх мэдэл нь байдаггүй юм.
7 дугаар сарын 1-ний үйл явдал бол Монголын ухамсарт иргэдийн эрхээ хамгаалсан, эрх чөлөөгөө өмөөрсөн эх оронч тэмцэл байсан. Хойшид ингэж бичигдэх үнэлэгдэх цаг ирнэ. Наад зах нь би өнөөдөр ингэж хэлж байна. 7-р сарын 1-нээр далимдуулж иргэдийг, залуус хүүхдүүдийг шоронд барьж хийнэ гэдэг бол Монголын эр зоригийг, наад зах нь хэнээр төрөө бариулахаа мэддэг монгол хүмүүсийн иргэнлэг, бие даасан байдлыг үгүй хийж байна гэсэн үг.

-Та дээхнэ хэлж байсан "Чулуу шидсэнийг нь та нар олоод шийтгэж чадаж байгаа мөртлөө хүн буудсаныг нь яагаад олохгүй байна" гэж. Ер нь тэр хэрэг юу болсон бэ?

-Эрхтэй, мэдэлтэй этгээдүүдийн хийсэн хэрэг, тэр бүү хэл үйлдсэн аллагууд ил байвч олдохгүй болдог. Харин тэдний тойрогт багтаагүй бол эгэл мөрөөрөө явсан жирийн иргэд тамлуулж яргалуулж, амь амьдралаа алддаг систем Монголд бий болсны тод гэрч. Өөрсдөө болохоор эд нар чинь шударга шүүхээс "халуурлаа", "даралт ихэслээ" гээд л бултдаг улсууд. Тэр хүмүүсийг хэн буудсаныг, тухайлбал манай Ерөнхийлөгч мэдэхгүй байна гэж өөрөө бодож байна уу? Мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Таван хүний алтан амийг бүрэлгэсэн гэмт хэрэгтнүүд, гэрчүүд, зохион байгуулагчид, тушаал заавар өгөгчид нь хэн болохыг Энхбаяр мэдэж л байгаа. Уг мэдлэгээ тэр эрх мэдлээ хадгалах, эргэж сонгогдоход нь үйлчлэх бас бусдыг барьцаандаа байлгах, өөрийгөө зөвтгөхөд ашиглах гар мод болгож хувиргачихаад байна. Энэ байдал Энхбаярт дээрх байдлаар үйлчлээд зогсож байгаа бол ч яахав. Түүнээс ч ноцтой юм байна.

-Тэр нь юу вэ?

-Таван хүнээ буудуулахад монголчууд таг дуугүй болж байна. Өөрийн дарангуйлагчийн гарт өрцөө зүсүүлэхэд ч зарим нь бэлэн байна. Айж байна. Монгол хүмүүсийн өөрийн эрх мэдэл, эрх чөлөө, үнэт зүйл, үзэл санаа хамхуул мэт хийсэж, эсвэл дотогшоо айдас хүйдэст дарагдаж уусаж алга болж байна. Тавыг нь алахад өөрийн дарангуйлагчийн гарт орж байгаа улсууд, тавийг нь хөнөөхөд хүний дарангуйлагчийн шаахайнд гишгэгдэж болох биш үү. Үүнээс илүү ноцтой байдал гэж байж болох уу!
Үнэхээр эд ойлгох ёстой. Эднийхээр би жагсаал цуглаан хийсэн, бүдүүлэг авир төрх гаргасан хүмүүсийг өмөөрч байгаа юм биш. Монгол Улсын бие даасан байдлын илэрхийлэл болсон иргэний эрх, түүнийгээ хамгаалах монголчуудын иргэнлэг мэдрэмжийг би өмөөрч байгаа юм. Монголчуудын бие даан амьдрах чадвар, эр зоригийг хэрхэвч мохоож болохгүй.
Монголчуудын энэ олон зуунд, олон зовлонг туулж өдий зэрэгтэй ирснийх нь нууцыг би ингэж боддог. Тэр нууц бол монгол хүний бие даан амьдрах чадварт, эрх чөлөөнд дуртай, зоримог байдалд нь оршдог гэж би итгэдэг. Монгол хүн бол шоронд тарчилж, шороо утаанд дарагдаж, загас шиг дуугүй, хаврын борлон шиг хачиг бөөсөндөө таталдаж амьдрах ёстой хүмүүс биш. Цөөхүүлээ ч бахархах их түүхтэй, бариад үнсэх эх оронтой, алдаж асгасан ч ахиад л олж авах гэж тэмцдэг эрх чөлөөтэй хүмүүс шүү.
-Таныг дээрх тэмцлийн гол зохион байгуулагч, бараг санхүүжүүлэгч гэж зарлаад, далдуур тийм болгох гээд есөн шидээр үзэх юм. Та энэ талаар огт дуугарахгүй байна!
-Дуугараад яах юм. Чаддаг юм бол зохион байгуулагчаар, санхүүжүүлэгчээр өөр юугаар байдаг юм, тодруулаасай намайг гэж би хүлээсээр өдий хүрлээ. Даанч эд байхгүй юмыг бий болгох гэж хичнээн чардайгаад чадахгүй байна. Би нэг юманд их харамсч явдаг.

-Юунд билээ?

-Би тэр тэмцлийн зохион байгуулагч байж чадаагүй дээ, наад зах нь нэг лоозон бичих метр даавуу, ширхэг будаг олж өгч, тусалж чадаагүйдээ харамсдаг. Би тэр тэмцлийг, тодруулаад хэлье, 2008 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн тэр тэмцлийг удирддаг байж, зохион байгуулдаг байж гэж чин сэтгэлээсээ боддог, бас тэгэж чадаагүйдээ харамсдаг.

-Та чинь Сүхбаатарын талбайд очоо биз дээ. Түүгээр чинь таныг эдний нэрлэдэгээр "үймээн самуун"-ыг өдөөсөн, турхирсан гэдэг нэр хоч өгөөд байгаа юм биш үү.

-Сүхбаатарын талбайд хэд хэд очсон. Маш олон хүнийг эрх мэдлээ улайран хамгаалагчдын тэр өдөөсөн гал, зодоон, сумнаас хол байлгахыг хичээсэн. Гэхдээ би зуны эхэн сарын тэр аагим халуунд тийм олон хүн гараад ирнэ гэж бодоо ч үгүй. Тийм цуглаан болох тухай, түүнд хүн олон цөөн ирэх тухай зүүдлээ ч үгүй байсан юм.
Би тэгэхэд залуусаараа, ард иргэдээрээ бахархсан. Манай иргэд чинь ямар гайхамшигтай эрх чөлөөний мэдрэмжтэй юм бэ гэж. Яаж түүнийгээ зориг төгөлдөр хамгаалж тэмцэж байгааг нь харсан. Хүмүүсийг тэгэж тэмцэнэ гэж тэр үйл явдлын өмнө хэн нэгэн хүн надад хэлсэн ч би итгэхгүй л байсан.
Тэр өдөр хэвлэлийн бага хурал хийхдээ хүртэл иргэдийн цуглаан жагсаалын тухай нэг ч үг би хэрэглээгүй байдаг. Нөгөө л Ерөнхийлөгчид хандана, намын зөвлөлдөө хэлнэ, дахин тоолуулна, хариуцлага тооцуулна энэ тэр гэж л, одоо бодоход мөрөөдлийн жагсаалтаа уншиж байсан байгаа юм. Аанаа л ард түмнээсээ мань мэт нь яаж тасарч байсны бас нэг нотолгоо тэр л дээ.

-Та ч тэр үед хийх юмаа бас хийсэн шүү. 7 дугаар сарын 1-нд Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд, намуудын дарга нарыг АН-ын даргын, таны гарын үсэгтэй бичгээр шаардаж цуглуулсан. 7 дугаар сарын 2-ны өглөө Та Монгол телевизээр яаж, тэр камерт нь орсон юм бүү мэд. "Онц байдлын уршгаар төдөн хүн алагдсан, мянгаад хүн хоригдсон байна. Хэвлэл мэдээлэл бүрэн хаагдлаа. Энэ хүчирхийллээ зогсоо. Ард түмнийг өмгөөлөх эзэн бий шүү" гэж мэдэгдэл хийсэн. Хаа сайгүй айдаст автсан хүмүүст тэгэхэд л нэг "арай ч бүх юм дуусаагүй юм байна" гэсэн найдлага төрсөн байх?

-Тэр үед жирийн иргэд гэлтгүй бүгд л айдастай байсан. Энхбаяр ч их айж байсан. Түүний шийдвэрт хөөрсөн хүмүүс юу ч хийхээс буцахгүй болчихсон байсан л даа. Юу хийснийг нь тэр ч мэдсэн. Гэхдээ явж явж л ард түмний эрх чөлөөний мэдрэмж, түүнд тулгуурласан эрүүл санал бодол давамгайлах юм.
Тэр үед бидний эсрэг хийрхэл оргилдоо тултал гозолзож, зохион байгуулалттайгаар биднийг үзэн ядуулж, бас үзэн ядаж байсныг өнөөдөртэй харьцуулахад шөнийн харанхуй, үүрийн гэгээ хоёр шиг санагдах юм. Тэр үед намайг, олон хүнийг үзэн ядаж байсан зарим нь хүртэл "Энэ соёлын төвийг шатаасан, морин хуур хугалсан хэргээр нэг ч хүн ял авлаа гэж сонсогдохгүй юм. Дээдэс өөрсдөө зохион байгуулчихаад тэр хэдийгээ нуучихсан юм биш байгаа" гэж эргэлзэж тээнэгэлзэж явах хүнтэй хүртэл таарч л байна. Цаг хугацаа, ард түмний саруул ухаан бүхнийг байранд нь тавих цаг ирнэ.
Би юунд бухимдаж байна гээч…

-Манай Ерөнхийлөгчийн ивээлийн хэвлэлүүд таны эсрэг нэг идэвхжээд, нэг намжаад байх юм. Таны энэ яриаг уншаад Таныг гутаах ажил ч хуурай өвсөнд гал тавьсан юм шиг явах байх даа?

-Нөгөө Мэргидийг дайлаар мордох гэгч л болно. Манай Энхбаяр жанжин ч тэсэлгүй бүх бялдуучдаа дуудна. Өөрсдөө ч гүйж орно. Хууль шүүхийнхнийг өөрөө олгосон гэж үздэг хутгатай, сэлэмтэй, мөрдөстэй, албатай, тамгатай, тамгагүй бүхнээ байх суух газаргүй болтол нь тэр дарамтална. Зарим нь байдгаараа ажиллах байх, зарим нь нүүрэн дээр нь "за" гэчихээд өөр тийш ч таваргаж мэднэ. Түүнийг тойроод хүний адгууд цуглачихсан байдгийг Энхбаяр өөрөө ойлгож ядаж байдаг л юм.
Гэхдээ зүгээр. Энхбаяр авлигалынхаа хэдэн төгрөгийг цацаж л байг. Хямралын үед хэдэн хүн ч болов орлоготой, хийх ажилтай болох биз. Нөгөө талаас би хүний мууг хэлж болсон юм, намайг тэд давж л муу хэлэх гэж оролдох нь жам. Миний ээж хэлдэг юм. "Муу хэлүүлдэггүй хүн байдаггүй юм. Салхи ордоггүй жалга байдаггүй юм" гэж.

-Эрдэнээгийн тухай яриа руу эргэн оръё. Тэр Ерөнхийлөгч Энхбаярыг намын дарга, Ерөнхий сайд байхад нь өрсөлдөж байсан. Одоо тэр түр үнэмлэхээ авсан Улсын Их Хурлын гишүүн ч гэсэн Ганц худагт хоригдож байна. Эрдэнээг шоронд хийсэн нь "Надтай өрсөлдвөл ингэдэг юм" гэсэн сүрдүүлэг байж болох уу?

-Наадах чинь гүнзгий утгатай. Эрдэнэ бол маш хүчтэй зоригтой хүн. Энхбаяр бол асар аймхай, хүний санаад оромгүй муу аргатай. Өөрийн хүч гэж түүнд байхгүй. Төрийн институтийг л сар өдрийн хоолныхоо цэс, заримдаа мэс болгож ашиг сонирхлоо гүйцэлдүүлдэг хүн.
Эрдэнэ бол маш олон найз нөхөдтэй, үнэнч дэмжигчидтэй. Тэр хаана ч явсан ядарсан нөхдөө, нөгөө хэдэн муу партизанаа байнга л өөд нь татахыг бодож, бүр татаж ажил албатай, амьдралтай, нэртэй төртэй болоход нь тусалж явдаг хүн. Энхбаяр бол хамт явсан нөхрөө хэргээ бүтээгээд л хаядаг. Бас зүгээр хаяхгүй. Бүр хэнд ч хэрэггүй, ашигласан алчуур даавуу шиг болтол нь араас нь дагаж хорлодог, доош нь хийдэг.
Эрдэнээс Энхбаяр болон түүний өнөөгийн долдой нар сүнсээ гартал айна. Эрдэнэ л хэний ч хэлж зүрхлэхгүй үгийг тэдний өөдөөс хэлж чадна. Амь амьдрал нь болсон алба тушаалаас нь салгаж ч мэднэ. Эрх чөлөөгөө олж, шударга ёс тогтож байвал Эрдэнийг байдгаа золиослоод дагах хүн түм. Энхбаярыг бол ашиг хонжоо харж, авлига өглөг, одон шодон гуйж дагах хүмүүс ч бас цөөдөхгүй.

-Монголын төр зүтгэсэн хүндээ халтай байх юм гээд манай томчууд хэрэгт орох шахахаар нэг енгэнүүлээд авдаг. Үүнтэй адил ардчилал түүнийг авч ирсэн хүндээ ээлгүй байна уу?

-Ардчилал бол өөрөө араа шүдгүй, энэрэнгүй учраас хүчин мөхөсдөх үе бишгүй л байдаг. Энэ чөлөө дэндээд баларчихсан улс орон гэж би сонсоогүй. Эрх мэдлийн хэнээрхэл дэндэхээр юу болдгийг хүмүүс мэднээ. Энэ орон бол Эрдэнэ шиг эрх чөлөөнд дуртай хүмүүс сайхан амьдрах ёстой орон. Харин Энхбаяр шиг хүмүүс хоргүйхэн шиг холхон явах газар.
Өөрөө мэднэ дээ. Зөвлөлт гүрэн Сталины үед ганцхан хүний л эх орон байсан. Залуу маршал Тухачевский Сталины махны машинд өртөж шоронгийн хүйтэн хана түшиж буудуулахдаа "Сталин мандтугай" гэж чин сэтгэлээсээ хашгирч байсан. Олон хүн ганц Сталиныг гайхамшигтай удирдагч түүнээс бусад нь харин тэднийг хэлмэгдүүлж, алж байна гэж бодсоор үхэж байсан. Дэлхийн дайны үед Зөвлөлтийн цэргүүд хүнд тулалдаанд орохдоо зуу татаад "Сталины төлөө" гэж дайрдаг байсан. Тэд өөрсдийгөө Сталины төлөө амьдарч, тулалдаж байна гэж боддог болчихсон байсан.
Амь амьдралаа зориулсан тэр аугаа удирдагч нь үнэн чанартаа хэн байсныг мэдэхгүй үүрд явсан нь тэдний аз байх.
Ардчилсан улс оронд хүн өөрийнхөө төлөө амьдардаг. Гэр бүлийнхээ төлөө, хамт олныхоо төлөө амьдардаг. Хамгийн гол нь итгэл үнэмшил, үнэт зүйлсээ амьдралынхаа утга учир болгодог. Бас тэр бүхэн нь амьдардаг эрх чөлөөт, өөрийн гэсэн эх орон, ард түмнийхээ сайн сайхны төлөө амьдардаг.
Би юунд бухимдаж байна гээч. Энхбаяр шиг өөрөөсөө бусдыг өт хорхой гэж хардаг тийм тогтолцооны төлөө хүн бүрийг дуугүй, толгой гудгар, амьдрал баргар явуулах гээд байгаад л бухимдаж байгаа юм. Манай шорон бол хүн шиг амьдрах, тийм үнээ мэдэрч эдэлж амьдрах гэж зүтгэсэн, тэмцсэн хүмүүсээр хахаж цацаж байна. Тэнд гэмт хэрэг хийсэн, муу улсууд олон л бий байх. Гэхдээ тэд ч хүний л хийдэг, бас хийж болохгүй алдааг хийсэн хүмүүс.
Энхбаяр чинь тэр сүлжээний эзэн, ашиг хүртэгч нь

-Саяхан хорих газраар явсан манай сэтгүүлч хэлж байсан. Шоронд байгаа хүмүүс маш их залуужсан байна. Сүүлийн үед очиж байгаа нь голдуу нөгөө л 7-р сарын 1-ний үйл явдалтай эсвэл хямралаас болоод өр зээлд орчихсон ид ажлын насны хүмүүс байна гэсэн. Шорон бол бас нийгмийн тусгал мөн биз?

-Хариуцлагатай хүний амнаас сонссон нэг яриа миний санаанд орлоо. Ганц худагт ихэнхдээ анхан шатны шүүхээс эсвэл дараагийн шатны шүүхээс шийдвэрээ хүлээж байгаа, хэрэгт сэжиглэгдэж, мөрдөгдөж байгаа хүмүүс л байдаг. Тэд сонгуулийн үеэр нөгөө сонгох эрхээ эдэлдэг. Өнгөрсөн УИХ-ын сонгууль, бас орон нутгийн сонгууль гэж дэглэсэн жүжиг болсон.
Тэр үеэр урьдчилан хорих төвд л сонгууль шударга болсон гэдэг. Ганц худагт байгсад, санал өгсөн сонгогчид бүгд, бүр 100 хувь Ардчилсан намаас нэр дэвшигчийг дугуйлсан байсан. "Би үнэхээр гайхсан" гэж тэдний саналын дүнг харсан, тоолоход оролцсон хүн надад бүр гайхширан гайхширан ярьсан.
Би одоо болтол арай ч зуун хувь биш байх. 80, 90-н хувь байсан байх гэж боддог. Гэхдээ энэ хувь бол наадуул чинь хэнийг шоронд явуулж байгаагийн тод үзүүлэлт. Хэнийг эд захиалгаар, өөрийн бүтээсэн яргын хуулиар яллаж байгааг харж байгаа биз.

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулиа үндсээр нь өөрчилж болдоггүй юм уу. Хэн нь жинхэнээс гэмт хэрэг үйлдсэн, хэн нь хилс шийтгэгдэж байгаа нь мэдэгдэхээ байлаа?

-"Төр бол би. Хууль бол би" гэж өөрийгөө хардаг тоосгон, хүйтэн зүрхэтнүүдээс ард түмэн салах гээд бүр байдгаараа үзэж байна. Хүний төлөө, хүнд хэрэгтэй хууль хийчихвэл хүн даган биелүүлээд, шийтгэгдсэн ч шударга ёс болоод явдаг гэж ярьдаг юм. Манай хууль бол эрх мэдэлтэй, төр мөнгийг хослуулсан олигархиудад бол цаас, жирийн хүмүүст цааз болж хувирчихаад байна. Уг нь энэ хамаарал эсрэгээрээ баймаар санагддаг.

-Энэ олон юм чинь ерөөс сонгуулиа шударга явуулж чадахаа байснаас үүдээд байгаа юм биш үү!

-Манай сонгууль зүгээр сунгаа болчихсон. Эрх мэдэлтэй этгээдийн сандал суудлын, тэнд байх он жилийг ээлжит байдлаар сунгахад л түүнийг хэрэглэж байна. Зарим хүн "сонго уйл" ч гэж ярьдаг. Сонгуулийг ийм болгосон зохиогч бол дахиад л Энхбаяр. Завханд анх удаа сонгуульд орохдоо бараг ялагдах шахсан. Нэг тийм "азийн сугалаа" энэ тэр гэсэн тухайн үеийн таарсан арга хэрэглэж байж гарч ирсэн.
2000 оны сонгуулиар намаа авч орохдоо сонгуульд ялагдахаар байсан ч яаж ялдаг аргад нөхөр бүрэн суралцсан. Бусдыг ч сургасан, гадна дотны тэр чиглэлийн муу арга мэддэг хүмүүсийг ч сайн ашигласан. Өөрөө ч муу арга зохиож биелүүлэхдээ бол мастер хүн. Ийм хүмүүс энэ аргаа "Сонгуулийг хийхдээ биш тоолохдоо" гэж подхийтэл томъёолдог.
Олон үгийг цөөн үгэнд багтааж хэлье. Монголын сонгуулийн булхай луйврын зохиогч нь, хэрэгжүүлэгч нь Энхбаяр байсан, байж ч ирсэн. Одоо ч тийм байгаа. Тэр 80 жил Монголд ноёрхсон нам засгийн бүх бүтцэд, албан тушаалтнуудад нэг л юм ойлгуулсан. "Ажил албандаа үлдье гэвэл сонгуулийн дүнгээ өөрсдөө л гарга. Та нар хэнийг, өөрийгөө гэсэн үг, гаргахаа мэднэ. Ард түмэнд бол манай сонгууль ардчилсан сонгууль гэж итгүүл". Ийм л аргыг Энхбаяр тэдэнд зааж өгсөн. Ингэж л Монголын сонгууль тоглоомын сонгууль, төр нь тоглоомын төр болж хувирсан.
Ард түмэнд болохоор "Та нар бүхнийг шийднэ" л гээд байдаг. Үнэн чанартаа ард түмэнд мэдэх юм байхгүй. Толгой дээр нь нэг их урт дээлтэй, урт сүлжээтэй хүн тоглоод л байдаг. Ёстой л нөгөө түрийний бөөс толгойд гарав гэгч л болоод байгаа юм.
-Энхбаяр 2000 онд гарч ирээд баахан хүнд албан тушаал үнэлж зарсан гэж ярьдаг. Үүнээс олон муу юм эхэллээ гэж боддог хүмүүс их. Энхбаярын засаглалын тэр жилүүдийн үр дүн юу байсан бэ?
-2000-2004 онд Энхбаяр энэ төр улсыг бүр тийрэгдэж дуусгах шахсан. Энхбаяр биднийг засаг барьж байхад байсан төрийн зардлыг дахин дахин илүү өсгөөд авч ирсэн. Ядуурлыг бол нэг ч хувь бууруулаагүй. Авлигыг бол ярилтгүй. Тарьж ургуулаад, тахал болгож хувиргаад 2004 оны сонгууль руу орсон. Өөрөө ч тэр үед Монголыг зөвхөн Энхбаярын орон гэж хэлүүлэх дөхсөн. Ямартаа л овог нь сонгуулийн үеэр солигдож "Самбарын" болохдоо тулахав.
2000 онд засаг байгуулахдаа Энхбаяр бол албаны суудалд эхний үнийг хаясан хүн байх. Түүнээс биш суманд байгаа цэцэрлэгийн эрхлэгчийн халаасыг мөнгөтэй нь тэр ганцаараа хуу татаж авсан гэсэн үг биш. Нөгөө мессеж ойлголоо гэдэг шиг дарга мяндагтан бүр л бүгдээрээ шахуу дор дороо түүний жишгийг дагасан.
Өнөөх Энхбаярын эхлүүлсэн сандал суудлын үнэлгээг чинь шат шатандаа мянга мянгаараа түшмэдүүд хэрэгжүүлээд ирэхээр л нөгөө аалзны тор чинь Монголыг нэг л хаварт бүрэн бүрхэж байгаа юм. Зохих төлбөрөө зохих шатанд нь төлсөн, тийм төлбөрийн нян судсандаа шахуулсан түшмэл бүр ард түмнээ дор бүрээ сороод шархаа нөхөөд, бүр нугалж нөхөөд эхлэхээр авлига ядуурал гэдэг юм чинь манай өнөөдрийнх шиг болж байгаа юм. "Муугийн уршиг олонхид" гэж ярьдаг даа. Тийм л юм болсон.
Энхбаяр чинь зүгээр нэг байж байгаад ирдэг явдаг, бас солигддог төрийн тэргүүн биш. Түрүүчийн миний хэлдэг сүлжээний эзэн, хууль ёсны өмчлөгч нь, түүнээс байнга ашиг хүртэгч нь. Өнөөгийн яриад байгаа нийгэм, санхүү, эдийн засгийн хүндрэл хямрал, зовлон гэх мэт бусад бүх юм чинь дээрхийн жам ёсны үргэлжлэл.

-Манай энэ Ерөнхийлөгч чинь 2000 онд дөнгөж Ерөнхий сайд болоод авгайгаа тэр үеийн Тагнуулын төв газрын удирдлагад томилж ажиллуулсан. Авгай нь тэнд юу хийсэн байж таарах вэ?

-Тэр үед Энхбаярт тэгэж ул мөрөө баллах гэж улайран оролдох шаардлага байгаагүй байх. Сөрөг хүчний нам бүлгийн дарга л байсан хүн. Тэр үед өөрийн биш хүний юм олуулахаар итгэлт хүнээ тийш нь илгээсэн нь тэр юм болов уу даа.
-Ерөнхийлөгчийн сонгууль дөхчихсөн энэ үед Таны яриад байгааг хүн бүр ойлгож амжихгүй, бас нөгөө талаас нь мушгин гуйвуулаад бүрэн баллаж хаях байх?
-Монголын ардчиллын бараг алдагдаагүй нэг ололт бий. Тэр нь монголчууд толгой дээрх хүмүүсээ ерөнхийд нь хэн нь хэн бэ гэдгийг таньдаг болсон явдал. Яахав Энхбаяр өнгөрсөн дөрвөн жил өмнөх ул мөрөө баллах гэж их хичээсэн. Тэр нь дэндээд нийгэм улс ч хэцүүдлээ. Нөгөө жоомоо устгах гээд гэрээ шатаав гэгч болох шахлаа. Гэхдээ энэ бол түүний нийгэмд хүргэх хор дууссан гэсэн үг биш шүү дээ.
Харин ч дахин сонгогдох гэдэг толгойны өвчин нь Энхбаярт их даруулга болсон. Болж ч байгаа. Уг нь Ерөнхийлөгчийг нэг удаа арай уртхан хугацаагаар сонгох нь зөв. Энхбаяр хоёрдохоо Ерөнхийлөгчид сонгогдвол түүний тийрэгдэлтийн төлбөрийг энэ нийгэм төлж хүч хүрэхгүй байх. Олон хямралын хөлд үрэгдэж навсайсан та бидний эх орон түүний шинэ гутлын уланд сэглүүлж, сэхэхгүй болчихсон байж магадгүй л юм.
Эрдэнэ, Энхбаяр хоерыг яаж зүйрлэх юм

-Энхбаярыг хоёрдохоо сонгогдоно гэж та бодож байна уу?

-Энэ сонгуульд нэр дэвшүүлэх субъектээр нь хөөвөл хамгийн олондоо дөрвөн хүн, хамгийн цөөхөндөө нэг хүн дэвших байх. Улс төрийн хүрээнийхний нэг зөвшөөрдөг юм бий. Сонгууль үнэнээр явбал, нэг үгээр сонгууль шударгаар явж сонгогчдын санал зөвөөр тоологдвол Энхбаяраас өөр хүн шинэ Ерөнхийлөгчөөр сонгогдоно гэсэн. Гэтэл тийм шударга сонгууль болно гэж итгэх нэр дэвшигч байтугай сонгогч бараг байгаа юмуу, энэ оронд.
Энхбаярын өрсөлдөгчийнхөө эсрэг ашиглах хоёр зүйл дээр бас хүмүүс санал нэгдэж байна. Энхбаяр маш их мөнгө хаяна. Хаяж ч байгаа. Нөгөөтэйгүүр сонгуулийн дүн өөрчилдөг шидэт сүлжээгээ ажиллуулна. Түүнээс биш Эрдэнэтэй өрсөлдөхөд ч Энхбаяр ялагдана. Ганц худагт байгаа сонгогчдоос санал авахад л Эрдэнэ 100 хувийн дэмжлэг авна. Учир нь тэнд л Энхбаярын болгоомжилдог хүмүүс олон байгаа. Тэгээд ч түүний сүлжээ тэнд бүрэн ажиллахгүй байгаа бололтой юм билээ.

-Та Энхбаярын тухай өмнө нь ингэж дэлгэрэнгүй ярьж байсан билүү?

-Танай сонинд үгүй байх. 2007 онд "Өнөөдөр" сонинд Энхбаяр улс төрд орж ирээд 10 жил юу хийв гэдэг талаар дэлгэрэнгүй ярьж л байсан. Ер нь санаа авсан шинжгүй байдаг юм. Равжаа хутагт "Өвчин эмэнд харш. Өвчин эмийн тусыг мэдэхгүй" гэж сургасан нь ортой юм шиг.

-Одоо Ерөнхийлөгчид нэр дэвшихээ илэрхийлж байгаа хүмүүс Энхбаярын дээрхи талуудыг сайн л мэдэж байдаг байх даа. Зарим нэр дэвшигчээ энэ нөхөр захиалж ч магадгүй юм шүү?

-Түүний муу сайн талуудыг нь мэдэж цөхөх юм байхгүй. Мэдэх хүмүүс нь бичээд гаргачихсан ч байгаа. Сайн унших хэрэгтэй. Хэнтэй өрсөлдөхийгөө тэр захиална гэдэг дээр бодоогүй юм байна шүү. Харин Энхбаяр өөрийнх нь амин эрх ашигт аюул учруулах хүн рүү бол бүх фронтоор дайрна. Бусдыг нь тоохгүй, доог тохуу хийнэ, элэг барина, ёстой чиний хэлдэгээр "Надтай өрсөлдөөч" гэж захиална.

-Та түрүүн Эрдэнэ, Энхбаяр хоёрыг зүйрлүүлж нэг ярьж байгаад орхисон. Энэ хоёрт өөр зүйрлэх юм бий юу?

-Энэ хоёр хүнийг улс төрд оролцож ирсэн, оролцож байгаа дүр талаас нь ярьж болно. Гэхдээ Эрдэнэ, Энхбаяр хоёрыг яаж зүйрлэх юм. Гавъяа яривал Эрдэнээгийн 90 оны өвлийн нэг өдөр ардчиллын цуглаанд оруулсан хувь нэмэрт Энхбаярын ардчилалд оруулсан бүтэн амьдралынх нь гавъяа ч хүрэлцэхгүй. Харин Эрдэнийн ардчилалд хүргэсэн тус Энхбаярын ардчилалд тарьсан гай хоёр тэнцэж магадгүй.
Дутагдал талаас авч үзье. Би Эрдэнийг өндөг шиг өөгүй, Энхбаярыг авах юмгүй адгийн шаар гэж хэлэхгүй. Гэхдээ Эрдэнийн дутагдал түүний л дутагдал байх болно. Харин Энхбаярын дутагдал Монголын дутагдал болж хувирдаг, төлөөлөх утгаараа. Нөгөөтэйгүүр Эрдэнэ бол Монголын улс төрд, хэрэгтэй үед нь хувьсгал хийж орж ирсэн. Энхбаяр бол гал шуурга намдсан хойно, түүний үр шимийг сорох гэж гай чирч орж ирсэн юм. Уг нь 1990-ээд оны эхнээс түүний үеийнхэн улс төрийн тэмцлийн 2 талд ид үзэж байсан юм.

-Энхбаярыг орж ирэхээс өмнө Монголын улс төр ёс зүйтэй байсан гэж та хэлэх гээд байна уу?

-Тэр улс төрөөр тоглож болдог үеийг эхлүүлж, эгзэгийг нь олж орж ирсэн. Энхбаярыг орж ирэхээс өмнө Монголын улс төр бас ч цэвэр байсан юм шүү. Монголоо худалдсан байна гээд Айвекс, Моламын гэрээг эсэргүүцээд ҮАБЗ-өөр түүнийг цуцлах шийдвэр гаргуулж л байсан. Дамдин гэж гишүүн халаасны хоёр ширхэг бичлэгийн магнитофон 20 дугаар тогтоол гаргахыг мэдчихээд худалдаж авсан хэргээр огцорч л байсан. Одоо шиг иргэдээ бухимдуулж буудаж алчихаад, шоронд хэдэн зуугаар нь илгээдэг төр биш байсан шүү.
Одоо бол энэ улс чинь нэг талд нь шоронд явуулах хүмүүсээ яллаж байдаг, нөгөө талд тэднийг ачиж явах машин асч зогсдог ажилтай л болчихож. Өөр бүтэлтэй ажил байна уу. Олон ч эхийн нулимс асгарлаа. Олон ч хүүхэд уйлж байна. Түүнийг тоож байгаа төр байна уу. Иргэдийнхээ энэ байдлыг тоохгүй байгаа төр засаг бол тэр эхчүүд хүүхдүүдийн дусал нулимснаас ч үнэгүй гэж л би боддог.
Монголын хүн амын тал нь угаартаж байна. Газар нутгийн 80 хувь нь цөл боллоо. Ядуурал авлига тартагтаа туллаа. Энэ тухай манай Ерөнхийлөгч ярьж байна уу. Нэг харахаар одоо л бүхнийг мэдэж байгаа юм шиг, нөгөө болохоор хамгийн гэмгүй амьтан царайлаад байж болох уу! Өөрийн чинь асуултаас урьтаад баахан асуулт тавьчихлаа.
Монголын төрийн албыг тэр шаараараа дамжуулаад Энхбаяр өөрийн алба болгож байна

-"Ерөнхийлөгч хүн бол ард түмнийхээ талд байх ёстой юм байна" гээд Энхбаяр гуай хэсэг ярьсан үе ч бий шүү!

-Өмнө нь тэгээд хэний талд байсан юм. Ард түмнээ нар харуулна, баярлуулна гэсэн албаны яриа биелдэггүйг хүмүүс сайн ойлгосон. Харин байрандаа байна. Юу хийж болох, юуг хийж болохгүйгээ мэдэж авлаа гэвэл илүү ортой сонсогдох байх.

-Та бид одоогийн Ерөнхийлөгчийн муугаар хэлбэл нийгэмд тарьсан гайг нь нилээн ярилцлаа. Түүний гавъяа талаас нь танд ярих юм бий юу. Тухайлбал их өрийг тэглэсэн, газрын хувьчлалыг эхлүүлсэн гээд?

-Би Энхбаяраас өөр хүний тухай ингэж ярихгүй байсан байх. Ам нээхээр уушиг нээ гэж түүний тухай өнгөцхөн юм хэллээ. Надаас илүү түүнийг мэдэх, бүр баримтжуулаад, дүрсжүүлээд, дүржүүлээд ярих сайн нөхөд нь олон бий дээ. Энхбаяр хэрвээ орчуулагчаа хийгээд явж байсан бол би түүнтэй танилцаагүй ч байсан байх болов уу.
Нийгмийн тодорхой үзэгдлийн сайн тал хор уршгийг таньж мэдэх нь хувь хүнд хэрэгтэй л зүйл. Үнэхээр нийтэд маш их хортойг нь мэдсээр байж нуугаад, бүр түүнийг өөгшүүлээд явах нь буруу юм байна л гэж би ойлгосон.
Энхбаярт гавъяатай, сайн ажил бий л байх. Өөрийнх нь бодлоор бол бүр ч их байгаа. Зарим гавъяат үйл хэрэгтээ зориулж Монголын сум суурин бүхэнд бүрэн хэмжээний концерт тоглуулж, хүлээн авалт цэнгүүн хийж, одон тэмдэг том цол хүртэл горьдож бусдыг шахаж шаардаж явсан байдаг.
Өөрийн чинь түрүүн асуусан 2 асуулт том асуулт л даа. Их өр тэглэсний гавъяаг Энхбаяр зөвхөн өөртөө наах гэж оролддог нь буруу. Наад зах нь ОХУ-ын Засгийн газар, ард түмэнд баярлалаа гэж хэлэх ёстой. Харин мань Энхбаяр тэр үйл явдлын дундуур авлига зувчуулсан гэдэгт би жишээ нь итгэж явдаг. Бас энэ Оюутолгойн хайгуул ашиглалтын лиценз тэр үеэр л харийн хүний гарт Энхбаярын шууд оролцоотой очсон гэж боддог. Оюутолгойн их баялаг ч Тавантолгойтой адил монголчуудын мэдэлд байх боломж байсан юм. Мөн Эрдэнэт үйлдвэрийн Монголын талын оролцоо үлэмж нэмэгдэх байсан нь тэр шийдвэрт хэлмэгдэж зогссон.
За тэр газар хувьчлал ч яахав. Ардчиллынхны анхнаасаа ярьсан асуудал. Иргэнд биш гэр бүлд газар хувьчилна гэж асуудлыг эзэнгүйдүүлсний дээвэр дор Монголд өнгөтэй өөдтэй газар бүхэн авлигын уурхай болж өнгөрснийг хэн хүнгүй л мэднэ. Дөнгөж ноднин л иргэнд газар хувьчлах шийдвэр Их Хурлаар гараа биз дээ. Харин тэр хуулийг бүрэн хэрэгжүүлэх ажлыг одоо ч далайцтай, тууштай хийхгүй байгаа учраас жинхэнэ эздэдээ уг баялаг нь хүрэлцэхгүй урьдын адил газар авлигын тансаг хэрэглээ байсаар л байна.

-Сая л Та чинь гол асуудлыг хөндөж эхлэх шиг болох чинь. Түрүүчийн миний асуултыг жаахан тойрч ярих уу?

-Та нарын сонирхоод байгаа зүйлүүдийн ул мөрөөр аль хэдийн ороод баримтжуулаад сэжигтэнг хүлээж байх газар уг нь Монголд бий. Нөгөө Жак Ширакийг яалаа, Францын Ерөнхийлөгч байсан. Түүний хэргийг Францын хууль хяналтын байгууллагынхан цуглуулаад Ерөнхийлөгчөөсөө буутал тэвчээртэй хүлээсэн. Ажлаа өгөнгүүт нь, маргааш нь прокурор нь дуудаад байцаалтаа эхэлсэн.
Энхбаярыг дахиж Ерөнхийлөгчид дэвшүүлээд, давраагаад байвал Монголын хуулийг улам гууль болгоод л байна. Одоо нөхөр төрийн албаны зөвлөлөөр тоглож эхэлж байна. Тэнд өөрийнхөө зөвлөх байсан өргөстэй тоорой шиг нэг этгээдийг даргаар нь тавьчихсан. Тэр нь өөрийг нь хамгаалах холбоо байгуулж иргэний хөдөлгөөн, хэвлэлтэй гайгүй хэрэлдсэн учраас хуулийн зөвлөхөөрөө авч жаахан тэжээсэн юм. Монголын төрийн албыг тэр шаараараа дамжуулаад Энхбаяр өөрийн алба болгож байна. Төрийн алба намын харъяаллаас гарсан биш харин түүний харъяалалд орж бүр дордох нь. Зарим хэл яриа ч гарч байна. Тэнд чинь төрийн албаны шалгалт биш Энхбаярт үнэнчийн, авлига төлөлтийн шалгуур тавигдаад эхэлсэн сурагтай.
Одоо төрийн албаны хуулинд хурдан өөрчлөлт оруулж төрийн албыг жинхэнэ түмний төлөө үйлчилгээний алба болгохгүй бол бас л оройтно. Чонын амнаас гараад барын аманд орлоо л гэсэн үг.

2009.02.16

2009 оны 2 сарын 17
Eh survalj www.news.mn