Wednesday 18 April 2012

Ч.Ганхуяг: Манай улсын өр 3.5 их наяд төгрөг гэж ярих боломжтой

Сангийн дэд сайд Ч.Ганхуягаас цөөн асуултад хариулт авлаа.


-Манай улсын гадаад өрийн хэмжээ 9.6 их наяд төгрөгт хүрлээ гэсэн мэдээлэл гарлаа. Өрийн хэмжээ ийм өндөр болсныг шалтгааныг тайлбарлаач?

-Улсын өрийг Засгийн газрын нийт өртэй харьцуулж гаргадаг. 9.6 тэрбум гэж ярьж байгаа энэ тоо бодит бус. Учир нь аж ахуйн нэгжийн өр зээлийн хэмжээг нийлүүлж, Монгол Улсын өр болгон тооцсон энэ үзүүлэлтээр. Гэтэл улсын хэмжээнд бүх аж ахуйн нэгж Монголбанкин өрөө бодитоор бүртгүүлж чадахгүй байгаа. Монголбанк валютын ханшийн зөрүүгээ гаргахын тулд нийт балансаар н өрийн хэмжээг гаргаж байна. Энэ бол Засгийн газрын өр. Түүнээс монгол хүн бүр өртэй болж байгаа хэрэг биш. Үүнийг Америк, Европтой харьцуулбал, тэдгээр улсын иргэд хэмжих боломжгүй шахам өртэй болно. Сангийн яам, Монголбанкнаас ойрын үед бодитой мэдээллийг хүргэнэ.

-Яг одоо манай улсын гадаад өрийн хэмжээг хэлж болох уу?

-Шилжилтийн буюу 1990 оноос эхлэлтэй хэрэглэсэн зээлийн хэмжээ зургаан их наяд төгрөг байгаа. Эдийн засаг өсөхийн хэрээр дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх гадаад өрийн хэмжээ буурч байна. Одоо 20 орчим хувьтай явж байгаа. Манай дотоодын нийт бүтээгдэхүүн энэ онд 14 их наяд төгрөгт хүрнэ гэвэл 26 их наяд төгрөгийн өртэй байна гэсэн үг. Сая 9.6 тэрбум төгрөгийн өртэй боллоо гэж сенсаци дэгдээсэн. Үүнийг Монголбанкинд нийт улсын эдийн засагт байгаа өр зээлийн мэдээлэлтэй андуурч, санаатайгаар будилж мэдээлсэн. Энэ өрийн хэмжээг бодитоор Төв банкны сайтаас хүн бүр харах боломжтой. Одоогоор манайх 2.6 их наяд төгрөг дээр Хөгжлийн банкинд 600 сая ам.долларын баталгааг Засгийн газраас гаргаж өгсөн. Хөгжлийн банк зээл олгоод үүнийгээ эргүүлэн төлөх нөхцөлтэйгээр ажиллана Ямар нэг байдлаар эрсдэл гарч, зээлүүд нь төлөгдөхгүй бол Засгийн газар төлж болзошгүй гэдэг утгаар нь баталгаа гаргасан. Энэ нь нийт 3.5 их наяд төгрөгийн өрийн асуудлыг ярих боломжтой гэдгийг харуулж байна. Дотоодын хөрөнгийн бирж дээр 300 тэрбум төгрөгийн бонд гаргаж, ЖДҮ-г дэмжихээр өр тавьсан. Үүн дээр 4000 айлын орон сууц хөтөлбөрийн бондыг нэмээд нийт 503 тэрбум төгрөг байна. Манай улсын өрийн хэмжээ Төсвийн тогтвортой байдлын гэрээ, дотоодын нийт бүтээгдэхүүний 40-өөс дээш хувиар хэтрэхгүй байх тусгай шаардлагыг 2013 оноос бүрэн хангах боломжтой. Манай улсад зээлийн зэрэглэл тогтоодог “Moodes” болон бусад байгууллагаас өрийн хэмжээгээрээ бага гэсэн тоонд оруулсан.

С.Жигүүр

Shuud.mn 2012/04/18

No comments:

Post a Comment