Wednesday 18 April 2012

Г.Батхүү: Тусгай хяналтын дэд хороо хуралдахгүй

Өчигдөр Төрийн ордонд УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, хоёр асуудлыг хэлэлцжээ. Эхний асуудал нь чуулганы завсарлаж байгаа энэ хугацаанд Байнгын хороо, ажлын хэсгүүд намрын чуулганд бэлтгэн, асуудлуудаа хэлэлцэж, дүгнэлт гаргах, ажлын хэсгүүдээ ажиллуулах үүрэг чиглэл өгөх, хоёрдугаар хэлэлцсэн асуудал нь УИХ-ын дарга Д.Дэмбэрэл амралтаа авч байгаатай холбогдуулан гүйцэтгэх үүргийг Г.Батхүүд хариуцуулан үлдээх тухай асуудал байжээ. Энэ тухай УИХ-ын дэд дарга Г.Батхүү мэдээлсэн бөгөөд түүнээс дараах тодруулгыг авсан юм.

-Авлигатай тэмцэх газрын даргын асуудлыг хэрхэхээр болсон бэ?

-Прокурорын даргын оруулж ирсэн асуудлаар холбогдох байнгын хороо, дэд хороод хуралдана. Шаардлагатай гэж үзвэл УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөр хуралдаад ээлжит бус чуулганыг зарлахад болохгүй зүйл байхгүй. Энэ хооронд хуулийн хүрээнд ажлаа явуулах, АТГ-ын асуудлын талаархи саналаа зөвлөлд дахин танилцуулах үүрэг чиглэл өгсөн.

-Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав Авлигатай тэмцэх газрын даргын асуудлаар ээлжит бус чуулганыг хуралдуулах хүсэлтийг хэд хэдэн удааөгсөн гэсэн. Асуудал яагаад шийдэгдэхгүй байгаа юм бэ?

-Ээлжит бус чуулган хуралдаж чадахгүйдээ, хүндрэлтэй байгаадаа асуудал байхгүй. Мэргэжлийн дэд хороо, Байнгын хороо асуудлаа сайн судалж байж чуулган хуралдах шаардлага хэзээ бүрдэнэ, тэр цагт хуралдахаар байгаа. Өмнө нь бид чуулганыг завсарлуулахгүй байж байгаад хэлэлцэх боломж байсан. Чуулган завсарласнаас хойшхи энэ арваад хоногт ээлжит бус чуулган зарлан хэлэлцэх ч боломж байсан. Гэхдээ асуудал нь холбогдох мэргэжлийн байнгын хороо сайтар судалж байж тогтоох тэр цагт бид хуралдахад бэлэн.

-Тусгай хяналтын дэд хороо хуралдах уу?

-Үгүй. Тусгай хяналтын дэд хороо хуралдахгүй. Энэ асуудал дээр ажлын хэсэг ажиллана. Хуулийн хүрээнд шаардлагатай судалгаа дүгнэлтийг гаргах эхний ажлыг ажлын хэсэг гаргана. Хууль зүйн байнгын хороо хуралдахын тулд Тусгай хяналтын дэд хороо дүгнэлтээ оруулах учиртай.

-Даргын дэргэдэх зөвлөлийн ирц хүрсэн үү. Дараах хурал хэзээ болох вэ?

-Өнөөдрийн хуралдаан дээр Байнгын хорооны зарим дарга нар хөдөө орон нутагт томилолттой ажилтай явж байгаа тул бүрэн бүрэлдэхүүнээр хуралдсангүй. Байнгын хорооны дарга гадаад дотоодод ажлаар явахдаа өөрийгөө орлох хүнээ үлдээдэг. Энэхүү хуралд тэдгээр эзгүй дарга нарыг орлогч нар нь орлосон. Даргын дэргэдэх зөвлөлийг шаардлагатай үед зарлан хуралдуулж болно.

Б.Энхмандах

2010 оны 8-р сарын 03, Мягмар гариг, Vip76

No comments:

Post a Comment