Thursday 19 April 2012

Г.Батхүү:УИХ-д бүлэгтэй л бол дэд даргатай байх хуультай

УИХ-ын гишүүн Г.Батхүүтэй ярилцлаа.

Хамтарсан Засгийн газар тарснаас хойш МАН-ынхан УИХ дахь бүх л албан тушаалыг өөрийн болгохоор зүтгэж байна. Байнгын хороод, УИХ дахь дэд хороод гээд дарга гэсэн тодотголтой албан тушаалыг өөрийн болгох нь. Бүр сүүлдээ Ардчилсан намыг төлөөлж УИХ-ын дэд даргаар ажиллаж буй Г.Батхүүгээс суудлаа авна гэж зүтгэж буй гэх мэдээлэл гарав. Энэ мэдээллийн мөрөөр УИХ-ын дэд дарга Г.Батхүүтэй холбогдлоо.

-Засгийн газар тарснаас хойш МАН-ынхан гүйцэтгэх засаглал болон УИХ дахь бүх албан тушаалд өөрсдийн хүнээ тавихаар зүтгэж байх шиг. Одоо УИХ-ын дэд даргын суудлыг авах нь гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-Тийм боломж байхгүй. Хуулиараа ч тэр. УИХ-д бүлэгтэй нам өөрийн төлөөлөл болгож УИХ-ын дэд даргатай байна гэсэн хуулийн заалт бий. Энэ бол Байнгын хороодын дарга нарыг сольж байгаа шиг өөрчилдөг зүйл биш л дээ.

-Тэгвэл энэ суудал цаашид хадгалагдана гэж ойлгож болох нь ээ?

-Бид хамтарсан Засгийн газраас гарсан ч гэсэн манай намын бүлэг хэвээрээ л байгаа биз дээ. Тиймээс энэ суудал хадгалагдах болно.

Нийтлэлч
Г.Баатар
Эх сурвалж
Ардчилал сонин

2012 оны 2-р сарын 09, Пүрэв гариг

No comments:

Post a Comment