Thursday 19 April 2012

Г.Батхүү: Нээлттэй гэдэг нь заавал сэтгүүлчид орж суухыг хэлэхгүй

УИХ-ын дэд дарга Г.БАТХҮҮГЭЭС зарим зүйлийг тодрууллаа.

-Байнгын хороог хаалттай болгох гээд байгаа юм уу?

-Шууд хаалттай гэж болохгүй л дээ. Байнгын хорооны хуралдаан дээр УИХ-ын шийдвэрийн гол суурь нь бий болдог. Тиймээс Байнгын хорооны хуралдаан дээр нээлттэй ярья. Нээлттэй гэдэг нь нууна гэсэн үг биш, чөлөөтэй ярьдаг байя гэсэн санал л даа. Байнгын хорооны хуралдаан дээр улс төр хийх гэсэн үг хэлдэггүй, үйл ажиллагаа нь ажил явуулах гэсэн үг ярьдаг болгомоор байгаа юм. Манайхан телевизийн камер юм уу, олон сэтгүүлч хурал дээр байгаа нөхцөлд улс төрийн маягтай зүйл яриад явчихдаг. Зарим хэлсэн үг нь бодож байгаа зүйлээсээ зөрчилдөж. ерөөсөө нийгэмд таалагдах гэж л үг хэлдэг. УИХ-ын гарч байгаа шийдвэр нийгэмд таалагдах ёстой болохоос хэлэлцэж байгаа процесс, хэн нэгэн хүний хэлсэн үг нийгэмд таалагдах ёсгүй. Өөрөөр хэлбэл, үр дүнтэй сайн шийдвэр гаргахын тулд телевизийн камер, сэтгүүлчид рүү харж ярьдаг биш, бодлого руугаа хардаг байгаасай гэж хууль санаачлагчид Байнгын хорооны хурлыг сэтгүүлчдэд хаалттай байх төсөл оруулж ирсэн байх. Би хууль санаачлагч биш ч орж ирсэн зүйлийг нь дүгнээд харахад, зөв гэж дэмжиж байгаа.

-Тэгэхээр сэтгүүлчдэд хаалттай болгох санал төсөлд туссан нь үнэн байх нь ээ?

-Чуулган дээр ярих бүх асуудал сэтгүүлчдэд нээлттэй байна шүү дээ. Бүлэг дээр ярьсан зүйлийг бүлгээ төлөөлөөд ярилцлага өгдөг хэвээр байна. Байнгын хорооны хуралдаан дээр ярьсан асуудлаар мэдээлэл өгөх ажлыг УИХ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны хэлтэс зохион байгуулж, бүх бололцоог бүрдүүлэх ёстой гэж УИХ-ын дэд даргын хувьд үзэж байгаа.

-Байнгын хорооны хуралдааныг хаалттай явуулах саналыг АН-ын бүлэг дэмжсэн байх аа?

-Бүлэг дэмжсэн. Би ч дэмжиж байгаа. Хэлбэрийн хувьд хаалттай юм шиг хэрнээ гарч ирээд л нээлттэй ярина гэсэн үг. Мэдээж хаалттай хэлэлцэх асуудлыг хаалттай яриад явна. Харим хаалттай журмаар хэлэлцдэгээс бусад асуудлаар хэвлэл мэдээллийнхэнд нээлттэй мэдээлэл өгөх юм. Хурал тарсны дараа гарч ирээд л мэдээлэл өгнө. Манайхан нээлттэй гэдгийг заавал хэвлэлийнхэн орж суучхаад л, тэнд нь зарим хүн хэлэлцэж буй асуудлаас өөр хамаагүй улс төр хийж ярьдаг байхыг хэлээд байх шиг байгаа юм. Үгүй шүү дээ. Тэрийг л хязгаарлах гэж энэ төслийг дэмжсэн. Байнгын хороо хуралдах цагтаа олон асуудлаар зөв бодлого уралдуулж чаддаг байх ёстой. Хэрэв эсрэг саналтай байвал байр сууриа илэрхийлэх бүрэн боломжтой. Гарч ирээд л хэвлэлийн бага хурал хийж болно шүү дээ.

2011 оны 1-р сарын 04, Мягмар гариг, Үндэсний шуудан

No comments:

Post a Comment