Sunday 22 April 2012

Н.Удвал: Мөнгө өгөх биш, гуйж байна


МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвалтай ярилцлаа 
- Н.Энхбаяр даргыг баривчлагдсан өдөр танай намын зүгээс Сүхбаатарын талбай дээр жагсаал зохион байгуулсан. Гэтэл сүүлийн өдрүүдэд тус жагсаалд оролцогчдод  мөнгө амлаж байж, жагсаалд оролцуулсан. Мөнгөө аваагүй хүмүүс танаас мөнгөө нэхэж байгаа гэсэн мэдээлэл гараад байна. Үнэхээр тийм хэрэг болоод байгаа хэрэг үү
-Н.Энхбаяр даргыг баривчлагдсаны дараа манай намын гүйцэтгэх товчоо хуралдаад 14.00 цагаас жагсаал хийхээр болсон . Тэр жагсаалд намын гишүүдээс гадна  энгийн иргэд ирсэн байсан.
Ихэнх нь нүдэндээ нулимстай, их бухимдсан хүмүүс байсан. Энэ үеэр Нийгмийн ардчилал  залуучуудын холбооноос “Н.Энхбаярыг барьсан нь зөв. Тиймээс жагсаал хийнэ. Бид нартай зэрэгцээд жагсаал хийх гэж байсан гэсэн мэдээлэл” надад ирсэн. Энэ мэдээллийг аваад би жагсах гэж ирсэн хүмүүст анхааруулга өгсөн. “Ийм мэдээлэл байна.Ард түмний хооронд ямар нэгэн зөрчилдөөн гарахгүй шүү. Зөвхөн даргыг суллах бичгээ өгчихөөд л буцна шүү. Манайхан хамгийн их тэвчээртэй, ёс суртахуунтай байна шүү” гэж хэлсэн.
Гэтэл тэр  жагсаалд,  даргыг баривчлахад оролцсон хүмүүс  байсан гэсэн. Тэрийг нь манай хүмүүс баталгаажуулж авсан. Мөн архи уусан хүмүүс ч байсан.  Тэр хүмүүс зориуд жагсаалыг хурцдуулах гээд “Төрийн ордон руу дайрая” ч гэсэн яриаг гаргаж гэсэн.
Хүмүүс чинь ингэж үймүүлдэг юм байна лээ. Харин бидний  зорилго бол шаардлагаа л өгөх ёстой байсан. Шаардлагаа өгсөн учраас 24 цагийн дараа хариугаа авна гээд буцсан. Гэтэл нэг хэсэг хүмүүс үлдээд ” Хэзээ ийм жагсаал байсан юм. Дуусгах ёстой байсан юм” гэх утгатай юм яриад үлдсэн. Цаанаасаа оруулсан хүмүүс чинь тийм юм хийгээд явж байдаг юм байна.
- Тэр хүмүүсийг хаанаас явуулсан гэж та бодож байна.
-Хаанаас явуулсныг би хэлж мэдэхгүй. “Танай нам утсаар болон интернэтээр намд элсүүлж байгаа юу”, ” МАХН,  намдаа элссэн хүмүүт 10 мянган төгрөг өгч, согтоогоод зодоон цохион хийж байна” гээд бид нарын нэр хүндийг унагах гэж  янз бүрийн мэдээлэл гарсан. Бидэнд  хүмүүст өгөх мөнгө  ч алга. Харин бид хүмүүсээс мөнгө авч байна. Хандивын хайрцаг явуулж  ард түмнээсээ хандив цуглуулж байгаа. Өдөрт дор хаяж 200-300 мянган төгрөг цугларч байна.
-Одоо та бүхэн намын даргаа суллахын тулд ямар арга хэмжээ авч байна?
-Даргыг 14 хоног хорих шийдвэр гараад байгаа. Тиймээс манай намын гишүүд гарын үсэг зураад “Ийм ийм үндэслэлээр хууль зөрчиж баривчилсан учир. Энэ шийдвэрээ хүчингүй болгож, сулла гэсэн шаардлагыг холбогдох хүмүүст өгөх гэж байгаа.
Нөгөө талаас “Энэ хүн улстөрийн хоригдол л  биш юм бол бид нарыг байнга цагдаж, намын байраар гарсан ч,  орсон ч тагнаж, зураг хөргийг нь авахаа боль” гэсэн шаардлагыг Хууль зүйн яам, Цагдаагийн Ерөнхий газарт хүргүүлээд байна.
-Н.Энхбаяр даргыг өлсгөлөн зарласан гэх мэтийн мэдээллүүд байна?
-Даргыг хориход оролцсон хүмүүс янз бүрийн “бор шувуу”  нисгэж байна. “Цус харвасан гэнэ”, “суллагдсан гэнэ”, “өлсгөлөн зарлаж байна”. “Н.Батшугар намын дарга болох гэж байна” гээд л . Нөгөө “Болд хэрхэн хатаагдсан” гэдэг шиг бид бол юмыг үнэлэж, дүгнэж чадахтайгаа болсон хүмүүс. Манай намыг тэгж хэлээд яаж ч чадахгүй.
Д.Туяа
2012 оны 04-р сарын 20


No comments:

Post a Comment