Sunday 22 April 2012

Д.Очирбат: Урьдынх шигээ хогийг чинь цэвэрлэж, өдөр болгон уулзаж чадахгүй гэж сонгогчдодоо хэлсэн


Энэ удаагийн зочноор УИХ ын гишүүн Д.Очирбат уригдлаа.
-УИХ д орж ирснийхээ дараахан "Төрийнхөө сүлдэнд залбирч, бас сүрд нь дарагдах шиг боллоо" хэмээн ярилцлага өгсөн байсан. Ангийн нөхөд тань чуулганы танхимд хэрэлдэж, заримдаа зодолдохоос наагуур авирлаж байгааг хараад юу бодогдох юм?
-Би УИХ-ын гишүүн, сайд дарга нартай эн зэрэгцэх ажил хийж байсан биш. Дүүргийн Засаг даргаар ажиллаж байгаад энд орж ирэхэд төрсөн анхны сэтгэгдэл тэр. Өвөө, эмээ, аав, ээж минь төрийн сүлдэндээ залбирч, цай, сүүний дээжээ өргөж ирсэн улс. Багаас сурсан хүмүүжил минь тийм учраас "төрдөө хүндэтгэлтэй ханддаг. Одоо УИХ ын гишүүний хүндэтгэлийг хүлээж, соёмбот нэрийн хуудсыг нь хэрэглэж, тэр ширээн дээр сууж байна. соёмботой, соёрхолтой болгонд хүндэтгэлтэй хандах учиртай.

Монгол Улсын бүх тушаал, шийдвэр УИХ ын чуулганы танхимаар дамжиж байдаг. Ангийн нөхдийн чуулганы үеэр бие биерүүгээ дайрах, хурц, шийдэмгий хандах явдал яах аргагүй амьдралаас ургаж гарсан асуудал байдаг. Тойргоо төлөөлсөн 76 гишүүн нэг асуудлын төлөө эв нэгдэлтэйгээр яралзтал гар өргөнө гэж байхгүй, Нэг асуудлын цар хүрээ байна. Тойргийнхоо төлөө хэрэгжүүлэх гэсэн зорилт бас бий. Өнөөдөр сонгогдсон тойрогтоо ажил хийх гэтэл төсөв, хөрөнгө байхгүй. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа ажлын тендерт орж чадахгүй бол бухимдаж, өөрийнхөө саналыг хэлэхээс аргагүй. Зарим үед жаахан чанга дуугармаар ч юм уу. тэгж байж зарим ажлыг бүтээх юм шиг санагддаг.
-Тэгээд чанга дуугарав уу?
-Одоохондоо амжаагүй л байна / инээв/.
-76 гишүүн тойргоо төлөөлж, үзэл бодлоо янз бүрээр илэрхийлдэг. Тэднийг улс орны төлөө нэг зорилготой дуугарч байна гэж сонгогчид итгэдэг. Өөрөөр хэлбэл, гишүүдийн гараас гарч байгаа хууль 2.7 сая хүний эрх ашгийг хамгаалах учиртай. Гэтэл тийм албагүй гэх үг зарим хүний зүгээс дуулдах боллоо?
-Дов, жалганы үзлээр, өөрөөр хэлбэл нэг аймгийн эрх ашгийн үүднээс шийдвэр гарвал буруу. 76 гишүүнийг яах гэж сонгосон юм бэ гэвэл, тэд нэг тойргоос сонгогддог ч Монгол Улсын хэмжээнд мөрдөгдөх хуулийг баталж, тогтоол шийдвэрийг гаргаж байна, Жалга, довны үзлээр бус улс орны нийтлэг эрх ашгийн үүднээс ерөнхий эарчим барьж байх ёстой, Түүнээс бус "Би Чингэлтэй дүүргийнх" гээд нэг хэсгийн төлөө зүтгэж, муйхарладаг байж таврахгүй,
-Сүүлийн үөд дов жалганы үзэл гэхээс илүү улстөр, биэнес холилд сон тодорхой бүлэглэл, нэр бүхий хүмүүс лоббины хууль баталж байна гэж ярих боллоо. Ямар сайндаа түрүүчийн парламентыг сонгогчид нь "76 мангуу", "76 ямаа" гэж нэрлэж байхав дээ?
-Өнөөдрийн 76 гишүүнийг мангуу гэх байдалд хүрэхгүй гэж би боддог.
-Яагаад. УИХ д маш олон бизнесмэн орж ирсэн шүү дээ. Тэднийг эдийн засгийн сонирхол дагаагүй гэж үү?
-ЭРҮҮ, шинэлэг сэтгэлгээтэйоюуны потенциал сайтай залуус орж ирсэн. Тэдний ард маш олон сонгогчдын төлөөлөл бий, Зарим үед УИХ д хэт олон бизнесмэн, ийм төлөөлөл орж ирсэн гэж хэлдэг, Тийм байдал ч ажиглагддаг. Гэхдээ одоогоор хэлж мэдэхгүй юм. Биэнесийн чиглэлээр лоббины хуулийн төсөл боловсруулж, түүнийгээ батлуулах тохиолдолд ёс зүйн дүрмээр хааж өгсөн заалт бий. Парламентад олон жил ажилласан туршлагатай гишүүд нь ч тэрийг ялгаж, салгах заагтай гэж би ойлгодог. Саяхан манай Р.Буд гишүүн замын 35 компанид нөхөн олговор олгох тухай ярьж байсныг зарим нь тэдний эрх ашгийг хамгаалж байна гэж байсан, Гэхдээ тэр асуудал яах аргагүй өөрийнх нь мэргэжлийн чиглэл байгаа юм. Хүн мэддэг юмаа түлхүү ярина биз дээ. Тухайлбал, би эмч хүний хувьд эрүүл мэндийн салбарынхаа асуудлыг ярихаас аргагүй. Тэглээ гээд лоббидсон гэж хэлж болохгүй, Үнэхээр лобби хийгээд, тэр нь улсад ийм хэмжээний хохирол учруулсан гээд баримтыг нь гаргаад ирвэл тэр нь гэмт хэргийн шинжтэй болохгүй асуудал руугаа ороод явчихна. Түүнээс бус санал санаачилга, хэрэгжүүлэх гэсэн ажлыг нь лобби гэж хэлж болохгүй. Салбараа сайжруулахын тулд ганц нэг танил, найз нөхөд, санаа нийлдэг гишүүдээ "Алив намайг дэмжээрэй. Эрүүл мэндийн салбарын асуудал ийм бай гаа шүү" гээд сайтар ойлгуулж чадаж байвал тухайн гишүүний сайн тал.
-Эрүүл сэтгэлгээтэй залуус УИХ д орж олон ирсэн гэж та хэллээ. Өөрсдийнх нь мэдлэг, боловсролын түвшингээс давсан залуус орж ирэхэд хууччуул шахаж, хавчдаг явдал өмнөх парламентад, тэр тусмаа МАХН ын хуучин кадрууд дотор байна гэх яриа, хөөрөө гарч байсан. Тийм байдал анзаарагдах юм уу?
-Түрүүн хэлсэн дээрээ нэг зүйлийг нэмээд хэлчихъе. Эрүүл, шинэлэг сэтгэлгээтэй эалуус УИХ д, ялангуяа МАХН аас түлхүү орж ирсэн. АН аас хуучин гарч ирж л байсан, ардчиллын 20 жилийн хугацаанд яригддаг байсан тэр л хүмүүс нь орж ирсэн. Гэтэл МАХН аас олон залуу шинээр сонгогдож, хүч түрэн орж ирсэн. Би хувьдаа УИХ ын гишүүнээр дээд тал нь гурван удаа л сонгогдож, тэр эрч хүч мэдлэг чадвараа өөр салбаруудад зарцуулж байх нь зүйтэй юм гэж боддог, УИХ д аргамжаатай юм шиг вакумдсан орчинд суугаад байхаар ард түмнээсээ тасархай, мэдээллээс хол хууль уншиж тэрийгээ ярьж, санаа оноогоо хэлдэг хүрээнд орчихоод байна. Зарим гишүүн тийм байдалд орчихоод байгаа юм уу даа гэж анх орж ирсэн хүний хувьд боддог, Өнөөдөр бид бүлгийн хурал, чуулганы нэгдсэн хуралдаанд хуулийн төсөл ярьж ярьчихаад гарч ирдэг, Эргээд ярихдаа нөгөө асуудлаараа л маргаад эхэлдэг. Ийм үед Ц.Нямдорж сайд хувилбаруудыг маш сайн гаргаж өгдөг, Мөн Д.Дэмбэрэл дарга байна. Д.Лүндээжанцан гишүүн туршлагатай парламентчдын нэг. Аливаа асуудлыг эв зүйгээр зохицуулж, төрийн механизмыг гацаахгүйн төлөө элдэв будлиан оруулахгүй байх талаас залуу гишүүдэд зөвлөж байдаг, Хуулийн мэдлэг, томъёолол нь залууст турш , лага болох ийм хүмүүс энэ УИХ д олон бий. Ахмадууд нь залуусаа шахаж хавчсан юм ажиглагдсангүй. Гэхдээ залуу гишүүд ахмадуудаа хүндэтгэж, наад зах нь "Эрхэм гишүүн ээ" гэж харилцдаг. Өөрөөд өнгөрөхөд зай тавиад өгчихдөг, Аливаа хурал, цуглаанд зэрэгцээд явж байхад түрүүлээд оруулчих гэх мэт хүндэтгэл үзүүлэх учиртай. Ахмадууд нь залуусаа сургаж, мэддэг чаддаг салбарынх нь чиглэлээр ялгаварлалгүй зааж зөвлөж байх хэрэгтэй, Түүнээс бус энэ нь хэл амтай юм, тэр нь урдуур, хойгуур гүйгээд байдаг юм даа гэдэг байдлаар хандаж болохгүй. Тэгш хандаж, туршлагаасаа хуваалцах нь зүйтэй. Парламентад арав гаруй жил суусан гишүүдэд маш их туршлага бий, Түүнээсээ хэлж, зааж зөвлөдөг, Дараа гийн үеэ бэлтгэж өгдөг байх нь чухал, Тийм байгаасай гэж боддог,
-Дөрвөн жилийн дараа УИХ ын сонгуульд дэвших үү? Заавал УИХ ын гишүүн болно гэж зүтгэхгүй.
-Тэр нь юу гэсэн үг билээ? Бүрэн эрхийнхээ хугацаанд боломжийг хойш тавилгүй бүхий л талаар зүтгэе гэсэн бодол байна, Иргэд, сонгогчид маань муу ажиллалаа, дахиж итгэл хүлээлгэхгүй гэвэл зөрж зүтгэхгүй.
-Хүмүүст таалагдах гэж оролдохгүй гэж ойлгож болох уу?
-Аливаа асуудлаар би тэглээ, ингэлээ гэж хүмүүст таалагдах гэж явахгүй. Гол ажил руугаа орж хичээж зүтгэнэ.
-Дагвадоржийн гэхээс илүү Чингэлтэйн Очирбат гэх нэрийн хуудас, итгэп үнамшил таныг УИХ-д хөтөлж оруулсан. Дүүршгээрээ овоглотол олон жил ажилласан, эсвэл тэнд хийж бүтээсэн зүйл их. Үгүй бол төрж өссөн газар нь болов уу гээд асуулт тавигдаж байна. Чингэлтэйн Очирбат гэж хэн бэ?
-Төрж өссөн нутаг маань Баян хонгор аймаг. Гэхдээ чингэлтэйчүүд Дагвадоржийн гэхээсээ илүү Чингэлтэйн Очирбат гэж нэрлэдэгт нь дасчихжээ, Уулзалт, хурал цуглаан хаа яваа газар Чингэлтэй Очироо л гэдэг юм. Би ч тэднийгээ хараад баярладаг, Түрүүн хэлсэн дээ, би яам, тамгын газарт ажиллаж байсан биш гэж. Өөрөөр хэлбэл, дүүргээсээ өөр газар ажиллаагүй хүн шүү дээ. Сургууль төгсөөд тэнд мэргэжилтнээр анх очсон. Эрүүл мэндийн зохион байгуулагчаас ажлынхаа гарааг эхэлж, арван жил ажиллалаа.
-Та эмч хүн. Мэргэжлээрээ хэр ажиллав?
-Анагаах ухааны их сургуульд хоёр жил багшилж, Баянхонгорт ажилласныг эс тооцвол мэргэжлээрээ Г бараг ажилласангүй.
-Ерөнхий сайд мориноос унаад шинжилгээ өгөхөөр Солонгосыг зорьсон. Хэрэв таны бие өвдбөл гадагшаа гарч эмчлүүлэх үү, эсвэл?
-Эмч хүн учраас би Монголдоо эмчлүүлнэ гэж хэлнэ шүү дээ.
-Эмнэлгийн дарга нар тоног төхөөрөмжийн наймаачин болж хувирснаас Монголд ашиглах боломжгүй аппаратаар агуулахаа дүүргэж байна гэсэн шүүмжлэлтэй санал нийлэх үү?
-Дуртай болгон нь тендер зарлаж, тэр хүрээнд гадаадын эмнэлгүүдийн хаягдлууд орж ирж байх шиг байна. Оруулж ирэх гэж будаацалддагийг бодвол цаана нь ашиг байдаг байлгүй. Энэ тогтолцоог халах ёстой. Ялангуяа эмийг хяналттай байлгах учиртай. Тиймээс эрүүл мэндийн салбарыг мэргэжлийн хүн удирдах ёстой гэж би хувьдаа боддог.
-Одоо та дүүргийн Засаг дарга биш УИХ ын эрхэм гишүүн. Торийн түшээ болоод сэхүүн зантай болчихож дээ гэх юм уу, урам хугалсан явдал гаргахгүй гэж сонгогчид тань итгэж байгаа байх?
-Дүүрэгтээ их ажил хийнэ. Бидний төлөө явна гэдэг итгэлээр тэд намайг сонгосон шүү дээ. Урмыг нь хугалах гүйн төлөө дүүргийнхээ нэртэй зэрэг цүүлсэн өндөр хариуцлага, ухамсар надад бий,
-Тухайлбал, юу хийхээр төлөвлөв?
Дүүргийн дарга байх үеэс төрийн байгууллагын ажил ард түмэндээ үйлчилдэг байх учиртай гэсэн зарч маар ажиллаж ирсэн. Төрийн байгууллага гэхээр төмөр нүүртэй, засаг захиргаа нь захиргаадалтын үйл ажиллагаа явуулдаг байх өсгүй. Иргэдтэйгээ хамтарч ажиллдаг, бодол санааг нь сонсдог байх учиртай. Дүүргийн Засаг дарга байхдаа нэг цэгийн үйлчилгээг санаачилж, улаан, шар хуудасны системээр ажиллаж байлаа. Цаашид төрийн байгууллагын ажлыг анхан, дунд шатанд чирэгдэлгүй байлгах, хүнд сурталгүй, иргэдээ сонсдог механизмыг бүрдүүлэхийн төлөө ажиллана. Орон нутгийн төрийн байгууллагыг хөгжүүлэхэд анхаарна. Дүүрэг, хотынхоо даргыг иргэд өөрс дөө сонгодог болмоор байна. ИТХ гэх 35 45 хүний саналаар гараад ирсэн Засаг дарга иргэдийнхээ төлөө сэтгэл гаргаж чадаж байна уу, үгүй юү гэдгийг бодолцох учиртай юм. Ялангуяа орон нутгийн өөрөө удирдах ёс, иргэдийн төлөөллийн байгууллагыг бэхжүүлж, хүчирхэгжүүлэх, эдийн засаг, сан хүүгийн чадвартай болгох нь зүйтэй. Дүүргийн дарга нэг хороон дээрээ цэцэрлэг бариад өгчих санхүүгийн чадвартай болж яагаад болохгүй гэж. Иргэдтэй уулзаад явж байхад "Манай энд худаг алга. Ундны устай болгож өгөөч" гэсэн санал, хүсэлт их ирдэг. Тэдэнд туслах гэтэл санхүүгийн боломж нь тэр дүүргийн Засаг дарга болон Хотын захирагчид байдаггүй. Тиймээс төсвийн байгууллагын удирд лага, санхүүжилтийн хуулийг мөн өөрчлөх шаардлагатай юм. УИХ ын сонгуульд нэр дэвшсэнээс эхлэн гэр хорооллыг орон сууцжуулах, ийм нөхцлийг бүрдүүлъе гэсэн зорилт тавьж ажилласан. Энэ чиглэлд Зас гийн газар ч нэлээд анхаарч байсан. Харамсалтай нь эдийн засгийн хямралын нөлөөгөөр энэ ажил зогссон. Дүүргийнхээ долоо, найм, есдүгээр хороонд барилгажилтын ажил эхлэхээр эхний 200 айлын газрын гэрээг хийж байтал хөрөнгө оруулагч тал "Санхүүгийн хямралыг дуустал хүлээхээс аргагүй" гээд буцсан. Өөр нэг асуудал бол энэ нийгмийг бүтээсэн ахмадуудын халамжийн талаар анхаа рах явдал юм. Өнөөдөр Оюутолгойн гэрээний асуудал яригдаж байна. Гэрээг батлах нь зөв гэж бодож байгаа, Түрүүчийн УИХ шиг дөрвөн жил яриад өнгөрвөл тэр хэмжээгээр хохирол амсана
-Яаран батлах нь зөв үү, ард түмнээрээ хэлэлцүүлж сайжруулж байж батлах ёстой юү?
-Мэдээж, гэрээгээ сайжруулах талаар нухацтай ярьсны эцэст батлах нь зүйтэй. Ард түмнийхээ нийтлэг эрх ашгийн үүднээс тэдэнд боломж олгохын төлөө УИХ ажиллах ёстой.
-Ард түмний зүгээс улс төриин намуудын амлалт, Эх орны хишгийг хүртэхсэн гэх хүлээлт байна. Гэтэл энэ уур амьсгалыг ашиглан Оюу толгойн гэрээг алдаа мадаг ихтэй, евроор хэлбэл, гадаадынханд ашигтай хувилбараар батлуулахаар зүтгэж байгаа гишүүн УИХ д байна хэмээн олон нийт үзэж байна?
-Тийм хүн байгаа л байх. Гэхдээ хэдэн хүнийг лоббидож байна уу, үгүй юү гэж хардаж, сэрдээд удаашрах тусам Монголын эдийн засаг хүндэрч байна. Магадгүй өдөрт сая ам.доллар орж ирнэ гэж ярьж байгаа шүү дээ. Тэрийгээ улс орныхоо бүтээн байгуулалтад хэрэглэе. Монгол хүний сайн сайхны төлөө зарцуулъя. Гэрээгээ дахиж сайжруулаад явах хэрэгтэй шүү дээ,
-Зарим гишүүд УИХ д орсноос хойш тойргоо мартсан тухай сонгогчид нь гомдол, санал ирүүлж бай гаа сурагтай. Тойргоо эргэж амжсан уу?
-Дүүргийн даргаар ажиллаж байсан хүн тойргоо, иргэдээ санадаг юм байна. Тэнд ажиллаж байхдаа иргэдтэйгээ их ойр байлаа. УИХ д орж ирснээс хойш 19 хороог хоёр удаа тойрч, 8000 гаруй иргэнтэй уулзаж, 800 гаруйг нь төрийн ордонтой танил цуулсан. Тэдэнтэйгээ тохирсон юм ч бас бий. УИХ ын чуулган хуралдаж байх үеэр ажлаа таслаад иргэдтэйгээ уулзахаар нааш, цааш гүйхгүй. Та бүхэндээ хайртай гэж худлаа ярихгүй. Үнэн бодит мэдээллийг л хүргэнэ. Дүүргийн дарга байсан шигээ гудам жин дахь хогийг чинь цэвэрлээд, хамар хашааны чинь асуудлыг ший дэх боломжгүй. Улс орны нийтлэг эрх ашгийн төлөө шийдвэр гаргадаг, хууль тогтоох ажлаа сайн хийнэ. Чуулган завсарлахад байнга ирж бас чадахгүй. Жилд 2 3 удаа ирж, санал солилцож байя гэж эхнээсээ ярьж тохирсон.
-Таны оронд дүүргийн Засаг дарга томилогдолгүй удсан. Зарим нь УИХ ын гишүүн бөгөөд Засаг дарга гэх яриа хөөрөө гаргасан. Хэн томилогдсон бэ. Хэр ажиллаж байна?
-Хэн байх нь хамаагүй, сайн ажилладаг байх ёстой, Чингэлтэй дүүрэг анх байгуулагдахад ажилласан, Дүүргийн болон нийслэлийн төрийн сангийн даргаар ажиллаж байсан Ганболд гэдэг хүн томилогдсон. Дүүргийн иргэдийн төлөө сэтгэл гаргаж, сайн ажиллах хүн гэж иргэд, сонгогчид маань хүлээж авч байгаа байх. Би ч тэгж бодож байна. Хэрхэхийг цаг хугацаа харуулна,
-Танай гэр хотын хаахна вэ?
-«Манайх Чингэлтэй дүүрэгт. Хүнс ний нэгдүгээр дэлгүүрийн урд талын байр. Тэндээсээ нүүх дургүй.
-Чингэлтэй дүүргийн иргэдийн 60 орчим хувь нь гэр хороололд амьдардаг. Харанхуй гудамж олон, гэмт хэрэг их гардаг. Хүмүүсийн амьжиргааны түвшин доогуур, тэр хэрээр ажилгүйдэл, ядуурал их. Энэ байдал өөрчлөгдсөн үү?
-Гэрэл цахилгаан, хөдөөнөөс шилжин ирэгсэд, үер ус, худаг гээд асуудал их. Сургууль, цэцэрлэг дутаг далтай, Үүнийг дагаад гэмт хэрэг их гардаг. Амьжиргааны түвшин доогуур байдаг. Дүүргийн Засаг даргаар ажиллаж байхдаа гадаад, дотоодын тусламж дэмжлэгээр цөөнгүй ажил хий сэн. Төрөөс төсөв, хөрөнгө өгч бай гаагүй ч би жилд 200 гаруй гэр олгож байсан.

Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, нийтийн аж ахуйг сайжруулах төслийн шугамаар цахилгааны шугамууд тавьсан. Гэрэлтүүлгийн асуудал шийдэгдсэн ч зах руугаа шинээр суурьшсан иргэдийн хувьд асуудал бий. Гэрэлтүүлэг гэхээс илүү гэрэлгүй айл ч байна.
-Хувийн зардал тооцоог тань сонирхвол дургүйцэхгүй биз дээ. Дүүргийн Засаг даргаар ажиллаж байхад утасны төлбөр, бинензин шатахуун сард хэд орчим гарч байв. Одоо хэд орчим байна?
-Дүүрэгт ажиллаж байхад утасны төлбөр сард 60 70 аад мянган төгрөг гардаг. Тэрийг дүүргээс хариуцдаг байсан юм. Өдөрт 50 км-ийн нормтой. Ажил хөөцөлдөж явсаар байтал хэтэр чихнэ. Боломжоороо зохицуулж, заримдаа таксидах үе гарна. Одоо хувийн машинаараа явж байна.
-Ямар машин унадаг билээ?
-"Ландкруйзөр". Төсвийн тодотголоор гишүүдийн явах км-ийг хассан. Засгийн газраас машин захиалахад ирэхгүй уддаг, Тиймээс өөрийн унаагаар явдаг. Утасны төлбөр дүүрэгт ажиллаж байсантай бараг л адил, Иргэд, сонгогчидтой ярихаас эхлээд өмнө нь байсан хэмжээнд байна.
-Мэдээллийг хэрхэн авч байна?
-Өдөр тутмын сонинуудыг цахим шуудангаар авч, ийм хэлбэрт ороогүйг нь захиалдаг.
-Сайтуудаар хэрхэн аялж байна?
-Нэг үеэ бодвол сайт олширчээ. Амжаад бүгдийг нь харахыг хичээдэг. Гэртээ хариад телевиз харахаар эхнэр маань "Өдөржин хуралдчихаад чуулганы сурвалжлага хараад" гэдэг юм. Чуулганаар хэлэлцсэн асуудлыг хэвлэл мэдээллийнхэн хэрхэн дамжуулав. Иргэд хэрхэн хүлээж авч байна гэдгийг харьцуулж харах шаардлага бий.
-Хэдэн туслахтай вэ?
-Хоёр. Ер нь туслахын тоо гол бус, ОХУ ын Думын гишүүн гэхэд дэргэд нь 7 8 хүний бүрэлдэхүүнтэй баг ажилладаг. Америкийн сенатууд 30 40 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэгтэй. Өнөөдөр бид арав гаруй хууль хэлэлцэх гэж байна. Энэ бүх нийт уншиж амжихгүй шүү дээ. Ямар салбарын асуудал орохоос шалтгаалан зөвлөх байх шаардлагатай. Өмнө нь хоёр туслах, орон нутагт ажиллах гурван ажилтантай байхаар төсөв баталж байсан. Шинэ орж ирсэн гишүүдийн зарим нь шүүмжилсээр байгаад одоо орон нутагт хоёр ажилтан, нэг туслахтай ажиллаж байгаа нь хүч хүрэлцэхгүй л байна.
-Хадам ээждээ толгойгоо мэдүүлсэн. Хамтарч залилан хийсэн гэх мэдээлэл гарсан нь хэр бодитой вэ?
-УИХ-ын гишүүд олны анхааралд байдаг юм уу. Эсвэл ярианы сэдэв, шар хэвлэлийн нүүр дүүргэх арга нь тийм юм болов уу. Хадмынхаа компанид гарын үсэг зурж өгсөн. Мөнгө төгрөг авсан гээд л бичээд байх юм. Эхлээд над руу дайрч байснаа гэр бүлийг маань гутаан доромжилдог болсон. Зургаан настай хүүхэд улс төрд ямар хамаатай билээ. Би хэнд ямар гарын үсэг зурж өгөх, болох уу үгүй юү гэдгээ мэднэ. Цаг хугацаа давс, хужрыг нь тунгаах биз ээ.

Ч.ҮЛ ОЛДОХ
2009 оны 7-р сарын 15, Лхагва гариг, Өдрийн сонин

No comments:

Post a Comment