Wednesday 18 April 2012

Г.Батхүү: Ганзагын наймаанд явж байхдаа монголоосоо ширхэг чулуу ч зөөж үзээгүй

УИХ ын дэд дарга Г.Батхүүг "Өөр ярилцлага" булангийнхаа зочноор урилаа.

-Таныг УИХ ын дэд дар га гэдгээс гадна "Толин хул" аас эхлээд хэд хэдэн дууны үг бичсэн гэдгийг хүмүүс мэднэ. Та "Толин хул" ын шүлгийг хэзээ бичиж байв?

-2001 онд бичсэн юм. Тэр үед бид нэг хэсэг их завтай байлаа шүү дээ. Хөдөө адуун дээрээ отор хий гээд явж байхад ганц нэг шүлгийн мөр орж ирнэ.Гэхдээ тэгтлээ дуу болгоё гэж зорьж байсангүй. Дараа нь АПУ компанийн гүйцэтгэх захирал байхдаа нөгөө хэдэн бичсэн мөрүүдээ сийрүүлээд, олон хэсэг байсныг нь цэгцэлж янзлаад ширээн дээрээ тавьчихсан юм. Нэг өдөр "Харанга" ын Чука манай өрөөнд орж ирээд утсаар ярьж байтал "Энийг чинь үзчихүү гэж байна. Намайг утсаар ярьж дуустал "Надад энэ шүлгээ өгчих" гэсэн. Би ч надад эргүүлж өгөөрэй. Ганцхан хувь байгаа шүү гээд өгсөн юм. Тэрнээс хойш нэг их удаагүй дээ. Хэдхэн хоногийн дараа над руу утасдаад "Зурхай эргэнэ" гэж юу гэж байгаа юм бэ, би ерөөсөө ойлгохгүй байна гэхгүй юу. Би ч инээгээд "Уралдаж байгаа морьд эргэхийг хэлж байгаа юм аа" гэлээ. Тэр үе наадам нэлээн дөхчихсөн, би морьд руугаа гарах гэж байсан юм. Нэг өдөр Чука намайг гэртээ дуудаад " Чи ний нөгөө шүлгээр дуу хийчихсэн сонсох уу?" гэж байна. Надад төгөлдөр хууран дээр аяыг нь дарж өгөөд, өөрөө дуулсан. Тэгсэн чинь үнэхээр содон, сэтгэлд хүрсэн гоё дуу болчихсон байсан. Хэн дуулбал болмоор байна гэж байна. Би "Чи битгий гомдоорой. Лхагвасүрэн л дуулбал явах юм байна. Рок попыг үндэсний урлагтай хослуулсан байвал ил үү амьд болмоор юм шиг байна" гэлээ. Удаа ч үгүй Лхагваагаар дуулуулсан бичлэг надад авчирч сонсгож байсан. Ингэж л "Толинхул"дуу төрсөн. Би энэ бүхнээс нэг л юмыг боддог юм. Би авьяастай, сүрхийдээ ч энэ дууг биччихсэн юм биш. Хүний хүсдэг, зорьдог, шүтэж явдаг зүйл гэдэг үргэлж уяатай байж, сэтгэлээс нь ундарч байдаг юм байна лээ. Би 20 шахам дууны шүлэгтэй. Тэр дотроос "Толин хул"д хүрсэн нь үгүй. Дахиж тийм хэмжээний дуу гарах ч үгүй байх. Би нас яваад, урт амралтандаа гарахаараа цаас эрээчиж, ганц нэг шүлэг бичиж, тэр үед гологдохгүй бол хэвлүүлж гаргах нь миний баяр баясгалан байх болов уу гэж боддог юм. Одоо бол хааяа л ганц нэг шүлгийн мөр бичиж, хадгалахаас биш үзэг цаас бариад цаг гаргаад сууж амждаггүй.

-Та одоо "Толин хул" ыг сонсоход ямар мэдрэмж төрдөг вэ?

-Хааяа ичмээр ч юм шиг, заримдаа омогшмоор нэг тийм мэдрэмж төрдөг.

-"Толин хул" аас гадна ямар дуунууд байна?

-Дуучин Т.Баясгалангийн "Сүүтэй зүүдэн" гээд дуу байна. Ардын жүжигчин Н.Жанцанноров гуай ая хийсэн юм. Бас Түвшинтөгс гавьяатын "Төрсөн нутаг" гэж дуу бий. "Хайрлая чамайгаа хайрлая" гэж дууны үгийг би бичиж, манай найз Бямбабаяр ая хийсэн.

-Г.Батхүү гэдэг нэрийг АПУ компаниас салгахын аргагүй. Тухайн үед АПУ гийн хувьчлал нэлээд дуулиан шуугиантай болж бай лаа. Ер нь та АПУ г анх яаж авч байсан юм бэ?

-Үнэн процессийг хүмүүс тэр бүр мэддэггүй, намайг л авсан гэж ойлгодог юм шиг байгаа юм. АПУ гийн хувьчлалд би оролцоо гүй юм шүү дээ, уг нь. Ма най дүү П .Батсайхан АПУ гийн хувьчлалд оролцох гэж цайгаа л гэж байсан. Ту хайн үед би хүнсний салбар гэж юу байдгийг мэдэхгүй байлаа. 2000 оны үед би жил гаруй хугацаанд адуу мал гэж амарч байгаад Америкт сурахаар явахад бэлэн болчихсон байсан. Гэтэл дүү маань "АПУ гийн хувьчлалд ялчихлаа. Ер нь их дор орчихсон, хуучин техник технологитой хэцүү үйлдвэр болж. Бид энэ компанийг босгож ирж чадахгүй унагачихмаар юм шиг байна. Та ирээч" гэсэн. Би ч гэр бүлээ Америк руу явуулчхаад өөрөө үлдэж, АПУ гийн захирлаар гурван жил гаруй ажиллахдаа. Үйлдвэрт очоод миний хэрэгжүүлсэн ажил орчин үеийн технологитой үйлдвэрийг шинээр байгуулах хэрэгтэй л гэж зорьсон. АПУ гийн олон хуучин тоног төхөөрөмжийг гаргаж, шинэчилсэн. Тэгэхэд тэнд ажиллаж байсан хүмүүс бараг нулимс унагаж, хадаг зүүж гашуудаж байсныг би санадаг юм. Би гурван жил ажиллаад, УИХ д сонгогдоод ажлаа өгсөн.

-Одоо та АПУ тай ямар холбоотой байдаг вэ?

-Одоо холбогдох бололцоо байхгүй. Миний ажлын ачаалал ч их, хуулиараа ч тийм эрх байхгүй. Гуравдугаарт надад АПУ гийн ажилд оролцох шаардлага байхгүй гэж би боддог юм. Хүн ажлаа хийгээд, зорилгоо тодорхойлоод явж байхад дундуур нь орох хэрэггүй. Хүмүүсийн зорилго нэг ч очих, хүрэх зам нь өөр өөр байдаг.

-Тэгвэл та энэ компанийн нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагыг юу гэж дүгнэдэг вэ?

-Мэдээж хуулийнхаа дагуу, татвараа төлөөд явж байгаа. Гэхдээ зөвхөн хуулийн хүрээнд ажиллахаас гадна нийгмийн өмнө тодорхой үүрэг хүлээж биелүүлэх ёстой. Энэ утгаараа АПУ нийгмийн өмнө хүлээ сэн үүргээ биелүүлж чаддаг гэж би боддог. Тодорхой хэмжээгээр нийгмийн эм зэг хэсэгт тусалж байна, сайн үйлсийн аян, янз бүрийн хүмүүнлэгийн арга хэмжээнд ивээн тэтгэгчээр ажилладаг.Урлаг, cпортыг ч дэмжиж чаддаг гэж боддог. Мэдээж үүндээ ханах биш, цаашдаа ч бас аль болох олон салбарт хүрч ажиллах үүрэгтэй. Гэхдээ АПУ бас саалийн үнээ биш. Хэдий үндэсний хэмжээний том компани боловч үнэндээ орлогынхоо бараг 90 орчим хувийг нь улсын төсөвт төлдөг.

-Таныг бизнесмэн, Их хурлын гишүүн учраас хүмүүс энд тэвд явж байхад тань мөнгө их гуйдаг уу?

-Нийтлэг л зовлон шүү дээ.

-Та мөнгө өгдөг үү?

-Өгөхдөө өгнө. Ямар шалтгаанаар гэдгээс л шалтгаална.

-Хэр баян хүн бэ?

-Би өөрийгөө ядуу гэж хэлэхгүй. Гэхдээ баян гэдгийг мөнгөөр хэмждэг цаг өнгөрчихсөн шүү дээ. Би сэтгэлээрээ, найз нөхдөөрөө, хийсэн ажил амьдралын туршлагаараа баян хүн гэж боддог.

-Таны анхны бизнес ер нь юу байв?

-Анхны бизнес гэхээр нуугаад байх юм байхгүй дээ. Ганзагын наймаанд л явж байлаа. Хятад, орос хоёрын хооронд дүү нараа дагуулаад бараа зөөдөг байлаа. Эмэгтэй хүний дотуур хувцаснаас эхлээд зарж үзээгүй бараа бараг байх гүй. Гэхдээ нэг зүйлээр би бахархдаг юм. Үнэт эдлэл, алт мөнгө, бугын эвэр гээд монголынхоо үнэтэй зүйлсээс нэг ширхгийг ч би гадагш зараагүй. Монголоосоо би юу ч гаргаагүй, хоёр орны хооронд л бараа зөөж байлаа.

-Таныг моринд хоббитой, уяач гишүүн гэдгийг бүгд мэднэ. Ер нь та хэчнээн адуутай вэ?

-400- 500 адуу бий шүү. Би морь уядаг ч гэсэн монгол нутагт, монгол морь уралдах ёстой гэсэн бодолтой явдаг. Ялангуяа наадмаар монгол морьд л шандас, хурдаа сорих ёстой.

-Таны морьд дотор араб үүлдрийн адуу бий юу?

-Цөөн хэд бий. Би спорт талаас нь хөгжүүлэх зорилгоор авсан юм.

-Та багадаа морь унадаг байв уу. Ер нь яагаад моринд хорхойсох болов?

-Би өвөө дээрээ өссөн болохоор багаасаа л морь малд дуртай хүүхэд байлаа. Наймдугаар ангид байхдаа нэг сайхан алаг морь харчхаад авах юмсан гэж нойргүй шахам хонож байлаа. Өвөө маань ч намайг анзаарчхаж. 550 хан төгрөгийн цалинтай байсан атлаа 450 аар нь надад алаг морийг авч өгч байсан юм. Харамсалтай нь есдүгээр ангиа төгсөх жилээ хайртай морио хулгайд алдчихсан юм. Оюутан болоод сургуульд явсан ч байнга л нутагтаа яарна. Гэхдээ би хүүхэд байхдаа хурдны морь унаж үзээгүй шүү. Их биеэрхүү хүүхэд байсан болохоор хурдны морь унуулдаггүй байлаа.

-Улсын их хурлын гишүүд, компанийн захирлууд морь сонирхдог, уядаг болж. Та үүнийг юу гэж бод дог вэ. Үнэхээр бүгд ингэт лээ моринд хайртай болчхов уу?

-Янз бүрийн л зорилгоор уяж байна даа. Нэр хүнд олох гэж, хөрөнгө мөнгөтэйгөө харуулах гэж бүр нэг хэсэг нь имиж бүрдүүлэх гэж хүртэл уяж байна. Үнэхээр сонирхдог нь ч байна. Зарим нь бизнесийн зорилгоор ч морь уяж байна. Хүн хүний өөрийнх нь сонирхлоос болох хэрэг.

-Ингэхэд танд мориноос өөр хобби бий юу?

-Би нохой тэжээдэг юм. 30 гаруй нохой бий. Мэдээж нэг дор байхгүй л дээ. Энд тэнд айлд байлгадаг. Мон гол банхар, овчарк гээд янз бүрийн үүлдрийн нохой бий. Ялангуяа монгол банхрыг аль болох олон газар аваачиж, үржүүлэх юмсан гэж бодож явдаг. Гадагшаа дотогшоо явахаараа заавал заан авчирдаг юм. Миний цуглуулгад 150 гаруй заан бий. Хэдхэн сантиметрийн хэмжээтэй жижигхэн заа наас эхлээд зандан модон заан ч байдаг.

-Зааны "сүрэг" ээс тань хамгийн үнэтэй нь...?

-Сонирхож цуглуулдаг учраас үнэтэй, хямдыг нь хардаггүй ээ. 10 20 ам.доллараар л авдаг юм

-Та олон машинтай байх. Харин хамгийн анхны машин чинь юу байв?

1980 онд намайг оюутан байхад өвөө маань надад анх тэтгэврийнхээ мөнгийг цуглуулж байж машин авч өгсөн юм. Өвөө маань тээврийн газарт насаараа ажилласан хүн байлаа. Надад баазаасаа нэг эвдэрхий машин авч өгсөн юм. Тэр машиныг би өөрөө засаад унаа болгож авсан. Тэр миний амьдралын хамгийн үнэтэй машин. Тэр үеийн 6500 төгрөг гэдэг өвөөгийн маань 13 сарын тэтгэвэртэй тэнцэх мөнгө л дөө. Ер нь хүний амьдралд хэзээ ч давтагдашгүй үнэ цэнэтэй сайхан зүйл гэж байдаг. Миний амьдралд ямар ч машинаас үнэ цэнэтэй машин бол тэр жижигхэн москвыч байлаа.

-Та өвөөгөөрөө овоглодог. Ярианаас тань сонсоход өвөөгийн амины хүүхэд байсан бололтой. Та өвөөгийнхөө талаар яриач...?

-Миний өвөө Гаваа гэж хөгшин "Монгол транс" ын анхны жолооч нарын нэг, 52 жил жолоо мушги сан хүн байлаа. Өвөрхангай аймгийн Тарагт сумын нэгдлийг дөрвүүлээ нийлж байгуулаад өөрийнхөө та ван ханатай гэрийг контор болгож, 40 тугалтай үнээ, 1000 хонь, хэдэн зуун адуу гаа өгчхөөд өөрөө дарга биш жолооч болж байсан хүн дээ. Машин сонирхож, инженер болсон минь өвөөгөөс л болсон хэрэг. Би бага даа техник их сонирхдог, зургаан настайдаа анх нагац ахтайгаа суугаад, машины жолоо мушгиж байснаа одоо ч санадаг юм. Би уг нь онгоцны нисгэгч бол но гэж боддог байсан ч намайг төгсдөг жил тэр хуваарь ирээгүй юм.Ингээд л хойшоо техникийн инженерийн сургуульд явсан.Өвөөгөөр овоглосон маань ч учиртай. Намайг төрсний дараа өвөө маань бүртгүүлэхээр очиход шууд л өвөөгийн нэрийг бичээд "Хүүгийн нэр хэн билээ?" гэсэн гэдэг. Аав, ээж маань оюутан байсан учраас би нэг сартайдаа л өвөө дээрээ үлдэж, өвөөгийн хүүхэд болсон. Миний хүмүүжил, өдий дайтай яваа бүхэн өвөөгийн минь сургаалын ач.

2010 оны 9-р сарын 24, Баасан гариг, Зууны мэдээ сонин

No comments:

Post a Comment