Төрийн түшээдээ бид байнга л чичилж, муу үгээр "шүршиж", жирийн нэгэн хүн, айлын эзэн, эзэгтэй гэдгийг нь мартчихаад байх шиг. Хашиж байгаа албаасаа бусдаар тэд бидний л ижил эгэл нэгэн. УИХ-ын гишүүн Д. Очирбатын мэндэлсэн өдөр өнөөдөр тохиож байна. Тэрбээр Баянхонгор аймгийн Баянбулаг суманд төрсөн юм билээ. Түүнтэй өчигдөр утсаар холбогдлоо.
-Сайн байн уу, "Өнөөдөр" сонины хамт олон танд төрсөн өдрийн мэнд хүргэе.
-Сайн сайн байна уу. Их баярлалаа. Миний төрсөн өдрийг яаж мэдсэн юм бэ. Би төрсөн өдрөө зөвхөн гэр бүлийнхнийхээ хүрээнд л тэмдэглэдэг болохоор тэр бур мэддэггүй юм шүү дээ.-Төрсөн өдрөө яаж тэмдэглэх гэж байна вэ?
-Энэ өдөр ээжийгээ баярлуулах ёстой болов уу. Маргааш
бүлгийн хуралтай болохоор өнөөдөр аав, ээжтэйгээ, эхнэр хүүхдийн хамт хөдөө
салхинд гарч байна даа. Ажил энэ тэр гэж гүйсээр заримдаа энэ өдрийг мартчихдаг
тал бий. Хоёр хүүхэд маань утасдаж, баярын мэнд хүргэхээр нь санаж байсан явдал
байгаа. Энэ өдөр ээжийнхээ хийсэн мантуун буузаар ходоодоо баярлуулах дуртай.
Ээж минь мантуун бууз хийхдээ аварга шүү дээ. Биднийг бага байхаас л энэ хоолыг
хийдэг. Ер нь уйдахгүй дээ.
-Эхнэр тань бас мантуун бууз сайн хийнэ биз?
-Тэгэлгүй яах вэ.-Мантуун буузнаас гадна төрсөн өдрийн бэлэгт юу авах дуртай вэ?
-Ийм тийм
бэлэг авах дуртай гэхгүй ээ, би. Эхнэр маань сая үнэртэй ус бэлэглэсэн. Харин
хүүхдүүд маань жил бүр зураг зураад "Аавдаа хайртай шүү" гэж бичээд
сэтгэлийн бэлэг өгдөг нь хамгийн сайхан санагддаг. Том бэлэг шүү. Амралтынхаа
өдөр би гэр бүлийнхнээ гарын хоолоороо дайлдаг уламжлалтай. Ер нь бүтэн сайн өдөр болгон миний
хонины ээлж гэх үү дээ.
-Бүтэн сайн өдөр бүр хоол хийдэг гэхээр олон жортой, сайн тогооч байх нь ээ. Ямар хоол хийх дуртай вэ. Энэ удаагийн төрсөн өдөр хонины ээлжтэй давхцах нь дээ.
-Өө, янз бүрийн хоол зохиогоод л хийчихдэг юм. Бага маань тахианы маханд дуртай. Тэгэхээр маргааш /өнөөдөр/ тахианы махтай хоол хийнэ дээ. Тэгээд ээжийнхээ мантуун буузыг иднэ.
Ж.Эрдэнэ
2010 оны 4-р сарын 01, Пүрэв гариг
Өнөөдөр сонин
No comments:
Post a Comment