Wednesday 18 April 2012

Г.Батхүү : Ардчилсан нам гарман дээр морио солихгүй

УИХ-ын дэд дарга Г.Батхүүтэй цаг цеийн сэдвээр ярилцлаа.

УИХ-ын тхаврын чуулган завсарлалаа. Завсарласан ч гэсэн чуулганаас гаргасан аж-лын хэсгүүд цаг тухай-даа хуралдаж чадаж байгаа юу?

-УИХ-ынгишүүд долдугаар сарын 15-наас хойш үндсэндээ ихэнх нь амарсан.Харин наймдугаар сарын 15-наас УИХ-ын гишүүдийн үйл ажиллагаа эрчимжинэ.Гэхдээ чуулган завсарлана гэдэг чинь УИХ-ын гишүүд бүгд амрах тухай ойлголт биш юм. Үйл ажиллагаа явагдаж л байгаа. Намрын чуулганы хэлэлцэх асуудлуудтаи холбоотой ажлын хэсгүүд, дэд хороод, байнгын хороодын бэлтгэл ажлууд түунчлэн судалгааны албад, тамгын газрын ажилтнуудын ажил явагдаж байна. Өөрөөр хэлбэл хэлэлцэх гол асуудлуудтай холбоотой намрын чуулганы ажлууд хийгдэж байна гэсэн үг. Ерөнхийдөө 15-наас ажлууд нэлээн идэвхитэй явагдана. Одоо ч гэсэн ялгаагүй байнгын хороо, ажлын хэсэг хуралдаж байгаа. Тусгай хяналтын дэд хорооны ажлын хэсэг хуралдсан. Зарим УИХ-ын гишүүд маань гадаад явж судалгааны ажлууд хийж байна. Нэлээд гишүүд АНУ, Өмнөд Африкийн орнуудаар явж ашигт малтмалын олборолттой холбоотой хууль эрхзүйн орчныг бүрдүүлэх талаар судалгаа хийж, эрдэс баялагтай орнуудын хөгжил юун дээр алдаж, онов, монголын хувьд аль нь тохирох юм бэ гэдгийг судалцгаана. Эрдэс баялаг гэхээр зөвхөн Тавантолгой, Оюутолгойн асуудлаар зогсохгүй шүү дээ. Энэ бүхний ард 19 стратегийн нөөц бүхий ордуудын асуудал, цаашлаад хэнд ч гарах юм билээ гэдгийг мэдэхгүй байгаа. Тийм учраас эдийн засгийнхаа хөгжлийн чиг хандлагыг тодорхойлохын тулд ямар хувилбаруудыг сонгоход зүйтэй вэ гэдэг чиглэлээр 12-13 гишүүд туршлага судалж байна. Мөн УИХ-ын гишүүдийн орон нутагт нэлээд хэсэг нь Улаанбаатар хотод амарч, ажиллаж байгаа.

-Тусгай хяналтын дэд хороо хуралдаж байгаа гэлээ. Тэгвэл асуудал ямар шатандаа явж байгаа вэ?

Тусгай хяналтын дэд хороо хуралдаж, асуудлыг хэлэлцсэнгүй гэсэн яриа зарим хүмүүсийн дунд байна. УИХ хуралдаж асуудлыг хэлэлцэх боломжгүй, дургүйдээ эсвэл аль нэг талыг баримталсандаа хэлэлцэхгүй байгаа асуудал огт байхгуй. Тусгай хяналтын дэд хорооны ажлын хэсэг хуралдсаны дараа дэд хороо хуралдана. Тэгээд байнгын хороо хуралдаж чуулганаар хэлэлцэх шаардлагатай гэх юм бол хуралдахад асуудал нээлттэй байгаа. Харин өнөөдрийн хувьд дээрх үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй ярих бололцоогүй юм. УИХ-ын дарга, ер нь хэн ч бай энэ талаар асууж сонсох боломжгүй. Энэ бол тусгай хуулиар зохицуулагдсан зүйл. Тусгай хяналтын дэд хороо хууль журмын дагуу асуудлаа хэлэлцээд шаардлагатай гэж үзвэл чуулганд оруулж ирдэг.

-УИХ 14 хоногийн хугацаанд асуудлыг хэлэлцээгүй нь хууль зөрчсөн үйлдэл гэж зарим гишүүд ярьж байгаа л даа. Энэ тал дээр та ямар тайлбар хийх вэ?

-Хэлэлцэх ёстой асуудлаа 14 хоногийн хугацаанд нь УИХ хэлэлцээд эхэлсэн. УИХ-
ын дэргэдэх дэд хорооны ажлын хэсэг, байнгын хороо гээд шат дараатай явдаг асуудал. Эцсийн шийдвэрийг УИХ гаргана. Тусгай хяналтын дэд хороо хэлэлцэх шаардлагагүй асуудал гэж үзэж болно. Хэрвээ УИХ-ын чуулганаар хэлэлцэх шаардлагатай гэвэл холбогдох байнгын хороод асуудлыг оруулж ирсний дараагаар чуулган хэлэлцэнэ. Түүнээс ороод ирчихээд байхад нь УИХ-ын гишүүд шууд хэлэлцэхээс татгалзаагүй. Шат шатандаа хуулийн дагуу шийдвэрлэж байгаа зүйл.

-Хэдийд асуудал эцэслэн шийдэгдэх бол?

-УИХ-ын гишүүдээс хамааралгүй асуудал учраас хэлж мэдэхгүй байна. Зөвхөн Тусгай хяналтын дэд хороог хуралдсан гэдэг мэдээллийг өгч чадна. Хурлаар дэд хороо ажлын хэсэггээ үүрэг өгсөн. Тэр дагуу ажлын хэсэг хуралдаж байгаа. Ажлын хэсгийн хамрах хүрээ болон ямар хэмжээнд ажиллаж байгааг мэдэх шаардлага ч байхгүй. Процессийн дагуу ажил явагдана.

-Дэд хорооны дарга эзгүй байгаа юм биш үү?

-Дэд хорооны дарга байгаа, Солонгост ажлыг айлчлалтай бас зочид хүлээн авсан гээд ажил ихтэй байсан байх.

-Гэхдээ одоо тэрээр эзгүй байгаа юм биш үү?

-УИХ-ын гишуүн Э.Мөнх-Очир албан ёсны томилолт аваагүй. Харин нэг удаа Солонгос руу явсан. бусдыг нь мэдэхгүй байна.

-Ингэхэд та ойрд тойргоороо явсан уу?

-Ерөнхий сайдын орон нутагт хийсэн айлчлалын хүрээнд саяхан тойргоороо яваад ирлээ. Ер нь бол их явна шүү. Гэхдээ одоогоор яг тохиромжтой цаг нь биш байна. Учир нь орон нутгийнхан хөдөөнөөс төв барааддаг, сумын төвийнхөн хүүхдүүдээ сургуульд оруулахаар ирдэг тэр үед очвол илүү тохиромжтой байдаг. Ер нь есдүгээр cap гаргаад явах санаа байна. УИХ-ын дарга амарчихсан нөгөө дэд дарга маань гадаад томилолтоор явчихсан эзгүй байгаа. Бас УИХ-ын даргыг орлож байгаа болохоор хаашаа ч гарах эрхгүй, амарч ч чадаагүй байна даа.

-Нэгэнт тантай уулзсаных АН өнөөгийн байдлын талаар ярилцмаар байна. Сүүлийн үед нийгэмд АН-ыг удирдлагаа солихгүй бол сонгуульд амжилт гаргахгүй гэсэн байр суурийг зарим нэг гишүүд илэрхийлэх болжээ. Харин та энэ тал дээр ямар байр суурьтай байгааг тань сонирхож байна?

-Тэр талаарх яриаг огт сонсоогүй юм байна. Мэдээж амьдрал баян.Нийгэмд манай намын талаар янз бүрийн зүйл л яригдаж байгаа шүү дээ. Монгол Улсын 2.7 сая иргэнд АН 100 хувь таалагддаг гэж хэлж чадахгүй. Таалагдахгүй хэсэг байж болно. Гэхдээ тэр утгаараа биш, миний ойлгож хүлээж авснаар АН-ын удирдлагыг хэвийн ажиллаж байгаа гэж хэлнэ. УИХ дахь АН-ын гишүүд болон дэмжигчдийн зүгээс ч ялгаагүй. Ямарч байсан дараагийн сонгууль болоход хоёр жил дутуу байна шүү дээ.


Энэ хугацаанд харин ч сайн ажиллах ёстой. Өнөөдөр намын даргыг сольж, өөрчилнө гэсэн шаардлага албан ёсоор гараагүй. Тийм яриа гарч байгааг үгүйсгэхгүй. Тэр тусмаа АН-ынхан учраас хэн дуртай нь хүссэнээ ярьж болдог шүү дээ. Түүгээрээ манай нам бусад намаас давуу талтай. Асуудлыг ярьдаг тэгээд хамгийн гол нь олонхоороо шийддэг нь АН-ын онцлог. Ярьдаг, хэлдэг, хэлэлцдэг.шийдвэр гарраж чаддаг. Энэ бүхнийг надаар хэлүүлэлтгүй анзаарч л байгаа биз дээ. Бид чөлөөтэй хэн нэгнийгээ шүүмжилдэг. Хоорондоо бүлэг фракц болж хуваагддаг гэдэг ч эцсийн эцэст бид нэгдсэн шийдвэр гаргаж чаддаг. Хамгийн турүүн УИХ-аар шийдвэрлэх ёстой гэсэн асуудлыг манай намын бүлэг тас гээд шийдвэрлэдэг шүү дээ. Хуралдахдаа сайдаж муудалцаад, зодолдвол зодолдож явсаар байгаад энэ нь зөв юм гэдэг олонхийн дэмжсэн юмыг бүгдээрээ гар өргөөд явдаг. Ерөөсөө ардчиллын зарчим тэр. Хэрвээ АН-ын даргыг муу хэлдэггүй шүүмжилдэггүй, магадгүй өөрчлөлтийг нь ярихгүй бол утга учир нь алдагдах гээд байдаг байхгүй юу. Тэгээд ч намын дарга гэдэг хүнийг байнга л хурцалж байх хэрэгтэй биз дээ.

-АН-ыг Хамтарсан Засгийн газраас гарахгүй бол магадгүй 2012 онд «Ардчилсан хувьсгалт нам» нэртэй эвсэл байгуулж сонгуульд орно гэдэг ёслол хүртэл гарах боллоо. Танд юу гэж бодогдож байна вэ?

-Хамтарсан Засгийн газраас гарах, гарахгүй асуудлыг би ч төлөөлөөд ярих зүйл биш.

-Гэхдээ АН-ын гишүүний хувьд байр суурийг тань сонирхож байна?

-Ямар ч байсан сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд нийгмийн өмнө хүлээсэн үүрэг, ард түмэнд амласан амлалт, хамтын мөрийн хөтөлбөрөө биелүүлэхгүй аль нэг нь замаасаа өмнө ухрах нь тухайн намд муугаар л тусна. Мөн аль нэг намаа хугацаанаас нь өмнө шахаж гаргах юм бол тухайн намд муу л гэж бодож байгаа. Өнөөдөр ард түмэн хамтраад эвсэж, хэл амаа ойлголцож ажиллахыг 80-90 хувь нь хүсдэг, Тийм ч учраас ард түмэн хүлээн зөвшөөрч хамтарсан Засгийн газрыг дэмжээд байгаа. Яах вэ, нийгэмд байгаа 2.7 сая хүнээс 10-20 хүн зөрдөг эсэргүүцдэг, таалагдахгүй байх нь байдаг л асуудал. Харин үүнийгээ биелүүлж чадахгүй хэн нэгэн нь замаасаа ухардаг эсвэл зорилтоосоо няцвал намын нэр хунд унаж л таарна. Яагаад гэвэл дөрвөн жил хамтарч ажилладаг мөрийн хөтөлбөрөө их хурлаараа батлуулчихсан шүү дээ. Тэгээд тэрийгээ хийхгүй больё гээд гарчихвал яах вэ. Тийм учраас аль ч нам энэ бүрэн эрхийн буцаж, няцах асуудал байхгүй. Улс төрийн өнцгөөс мөн улс орны эрх ашгийн үүднээс харсан ч амьдрал баян юм чинь дотор нь янз бүрийн үзэгдэл юмс байхыг хэн ч үгүйсгэхгүй. Магадгүй шаардлагатай гэж үзвэл зохих арга хэмжээнүүдийг авах л болно.

-Нийгэмд дараагийн АН-ын дарга хэн бэ гэсэн мессеж яваад байна. Намын даргыг өөрчлөх сонирхолтой хэсэг байгаа болохоор нийгэмд ийм мессеж тараад байгаа юм болов уу?

-Нийгэмд ийм эрүүл үзэгдэл байнга л байх ёстой. Ер нь АН-ын дарга хэн байж болох вэ гэдэг яриа байнга гарч байвал нам эрүүл байгаагийн шинж шүү дээ. Нэг хүн өнөөдөр намын дарга болчихоор энэ сэдвийн асуулт хаагдана гэж байж болохгүй. Тэр хүн үүрэгт ажлаа сайн хийж байсан ч гэсэн намын дарга хэн байж болох вэ гэдэг дараагийн кандитат байнга явагдах ёстой. Зарим нэг хүмүүс өөрсдөө ч гэсэн иймэрхүү санал асуулга явуулдаг гэж ойлгогдож байгаа шүү дээ. Миний ойлгож байгаагаар намын рейтэнг, өөрийнхөө нэр хүндийг өргөх бодолтойгоор ийм «пи ар» хийх шинжлэх ухааны онол байдаг биз дээ

-Тиймэрхүү үзэл бодол байр суурь, амбицтай хүмүүс танай намд хэр зэрэг их байгаа бол?

-Иймэрхүү зүйл явагдаж л байдаг юм. Гэхдээ тэр бол хамгийн нормальны асуудал. Хэрвээ АН биш байсан бол яасан гэнэ, чи яах гээд ийм зүйл гаргаад байна гэдэг яриа хүртэл явагдах байсан. Харин манай намынхан тэгж ярихгүй байгаа биз дээ.Тэгэхээр одоогийн дарга ч гэсэн иймэрхүү үзэгдэлд хурцлагдаад сайн ажиллах болно шүү дээ.

-Гэхдээ энэ яриа сүүлийн үед нэлээд эрчимжих боллоо?

-Эрчимжсэн гэдгийг харьцангүй гэж ойлгож байгаа. Үүнийг нэг л юмтай харьцуулж үзнэ. Хэдэн хүн ярьж байна вэ гэдгийг гаргаж үзэх хэрэгтэй. Монгол Улсын 2.7 сая хүнээс 100 хүн нь ярьж байна уу. АН-ын 300 мянган гишүүдийн хэд нь, ҮЗХ-ны гишүүдээс хэд нь ярьж байна гэвэл харьцангүй зүйл юм. Харин яригдаж байгаа асуудлыг 10 хүн ярьсан ч гэсэн их л юм шиг сонсогдоно. Арван хүн ярьж байгаа гэхгүй ч олон хүн ярьж байна гэж хэлдэг. УИХ дээр ч гэсэн 76 гишүүний таван нь эсрэг юм яриад байхад эсрэг байгаа юм шиг харагддаг. Санал хураахад 80 гаруй хувьтай гарчихдаг. Би ийм яриа гараад байвал хамгийн эрүүл үзэгдэл гэж хэлэх байна.

-АН-ын зарим нэг гишүүд ёсдүгээр сард болох ҮЗХ-ны хурлаар санал оруулж намын даргын асуудлыг шийднэ гэж ярих боллоо?

-Намын даргын асуудлыг АН ҮЗХ-ны хурал болгоноор санал оруулдаг гэхэд болно. Харин хэзээ хэлэлцэх вэ гэдэг нь чухал байдаг. Тийм зүйл дээр нэг их эмзэглэхгүй байна. Тэгээд ч Тэргүүн шадар сайд Н.Алтанхуягтай ойр дотно олон жил цуг явсан гэдэг утгаараа хэлж байгаа юм биш. Хамгийн гол нь сайн чадварлаг хүн намын дарга байгаасай гэдэг утгаараа хэлж байгаа юм. Нөгөө талаасаа сонгуульд энэ намыг 100 хувь ялуулаагүй ч гэсэн энэ зэргийн хүргэж бас Монгол Улсын ерөнхийлөгчийг АН-аас сонгуулж чадсан намын даргын хувьд өнеөдөр Хамтарсан засгийн газрыг байгуулаад, ажил нь сайн л явж байна шүү дээ. Би Н.Алтанхуягийн эсрэг ямар нэг юм хэлэхгүй. Харин Н.Алтанхуяг тааруу ажиллаж байна гэх юм бол эхлээд бид өөрсдийгөө шүүмжлэх ёстой. Тэр хүнийг дэмжиж ажиллах ёстой. Тэгж чадахгүй мууг нь дандаа яриад унагаад байвал дараагийн Дорж гарч ирээд бас тэгэх л боловсон хүчний хувьд аль аль яам нь сайн чадвартай. Чадвартай тэр хүнийг дэмжээд авчихаж чадвал улс орны хөгжил сайн явна. Дэмжихгүй бол нэг хүний чадварын хэмжээнд тэгсхийгээд яваад байна. Тэгээд бид өөрсдөө яаж ажиллахав. Би ямар санал тавьж оров. Яагаад хамтарсан бэ гэх зэргээ бодох ёстой. Ялгаагүй дараа нь нэг хүн тавих болно. Дэмжихгүй бол дахиад бас л ийм асуудал гарна. Нэг хүн хийж чаддаг асуудал гэж байхгүй. Нэг хүн толгойлж бусад нь түүнийг дэмжиж хийх ёстой. Тийм учраас нам, улс төрийн ажил гэдэг бол хэцүү түвэгтэй зүйл юм.

-Намын даргыг сайн ажилласан эсэхэд хэзээ дүн тавих вэ?

-Ер нь манай намын дүрмээрээ дарга муу ажилласан бол сонуулийн дараа ажлаа өгдөг. Тэгэхээр намын дарга дөрвөн жилдээ баталгаатай ажилладаг. Дөрвөн жил сайн, муу ажилласан эсэхийг ард түмэн л сонгоно, шалгуур нь сонгууль гэдгииг ард түмэн дүгнэдэг. Ард түмэн намыг сонговол сайн ажиллаж, сонгохгүй бол намын дарга муу ажиллажээ гэж дүгнэнэ. Гэхдээ «гарман дээр морио солихгүй» гэгчэ одоогоор намын дарга солих тухай асуудал ярихгүй. Болохгүй бол өөрөө албан тушаал өгөөд явдаг дүрэмтэй. Тодруулбал нам согуульд ялагдвал намын даргын суудлаа өгдөг. Ялвал Ерөнхий сайд болно гэсэн заалт байдаг.

-Нэгэнт тантай уулзсаных, дэмий шахуу нэг зүйл асууя. Танай нохойг сард 800.000 төгрөгийн хоол иддэг гэсэн яриа гарах боллоо. Энэ үнэн үү?

-Хэн гэдэг хүн тийм тооцоог гаргасан юм бол доо. Манай нохой нэг дор байдаггүй. Хөдөө малчид дээр энд тэндгүй тархсан байгаа. Тэр бүхний тойроод л хоолыг н үнэлээд явж байдаг их завтай хүн байна шүү Хоолны зардлыг хувьд ямар өртөг гардгийг мэдэхгүй. 800.000 төгрөг зарцуулдаг эсэхийг хэлж мэдэхгүй байна Тэгээд ч нохой чинь голдуу хаягдал хоол иддэг биз дээ. Би гуч гаруй нохойтой. Тэгээд өдөрт хичнээн кг мах иднэ гэдгийг тооцож тэр мөнгийг rapracaн байх. Гэртээ бол хоёр нохойтой. Тэр хоёртоо айл юм чинь хоолныхооүлдэгдлийг өгдөг болохоос тусгай мөнгө гаргаж зарцуулдаггүй.

2010 оны 6-р сарын 18, Баасан гариг, Хүмүүс сонин

No comments:

Post a Comment