Wednesday 18 April 2012

Г.Батхүү: Монголбанкинд мөнгө бий.

2011 оны төсвийн төслийн талаар УИХ-ын дэд дарга Г.Батхүүтэй ярилцлаа.

-УИХ-аар ирэх оны төс­вийн төслийг хэлэлцэж байна. Засгийн газрын да­хин боловсруулсан төсөлд төс­вийн орлогыг 227 тэр­бум төгрөгөөр нэмэгдүүл­сэн. Танай бүлгийн ги­шүү­дийн шүүмжлэлд өртсөн дутагдлуудыг зассан байна уу?

-Жилийн жилд хүн бү­рийн санаанд нийцсэн төсөв боловсруулна гэж байдаггүй. Тэр тусмаа ги­шүүн болгонд таалагд­даггүй. Ирэх оны төсвийн төслийг анх өргөн барьсан хувилбараас илүү сайж­руулсан байна. Боломжтой орлогуудыг дайчилж, эх үүсвэрээ баталгаажуулсан байна. Үүнтэй маргах зүйл­гүй. Ажлын байр бий бол­гох хөрөнгө оруулалтыг шийд­сэн нь давуу тал. Мөн­гийг халамж хэлбэ­рээр иргэ­дэд бэлнээр та­рааж, инфля­­ци өсгөхийн оронд Хүний хөгжил сан­гийн ту­хай хууль, жижиг, дунд үйлдвэрийг хөг­жүү­лэх бод­­логын хүрээнд нэ­лээд хэдэн төгрөг төсөв­лөсөн байна. Төсвийн хэм­жээ их болсон, одоо зөв зарцуу­лахад анхаарах ёстой. Тө­сөвт ирэх онд болон цаа­шид хөгжлийн тулгуур юу вэ гэдгийг тодорхойлох ёс­той гэж үзэж байна. Чили улс зэсийн орлогоор загас, жимс, жишсгэнийн үйлд­вэ­рийг бий болгож, дэл­хийд өрсөлдөхүйц хэм­жээнд хүргэсэн байдаг. Зэ­сийн үнэ дэлхийн зах зээл дээр унахад эдгээр үйлдвэрлэлийн салба­раа­раа эдийн засгаа аваад явах боломжтой. Манай улс үүний адилаар хөгж­лийн бусад салбараа дэм­жих нь зөв.

-Орж ирээгүй мөнгийг төсвийн орлогод бичсэн гэж олон гишүүн шүүм­жилж байгаа. Таван­тол­гойн гэрээ хийгдээгүй бай­хад тэндээс мөнгө төв­лө­рүүлэх нь найдваргүй гэж үзэж байгаа. Энэ тухайд та ямар саналтай байна вэ?

-Гэрээ хийгдээгүй бай­­­хад орлогыг тооцох хэцүү л дээ. Та­ван­толгойн ордын хөрөнгө оруулалтын гэрээг хийгээ­гүй байгаа учраас орлогыг тодорхой­лох боломжгүй. Гэхдээ гэрээ хийнэ. Энэ талаас нь авч үзвэл хөрөнгө оруу­лалтын эх үүсвэр бай­гаа гэсэн үг. Нөгөө талаас Монгол­банкинд их хэм­жээний хөрөнгө хуримт­лагдсан. Гадаадаас өндөр хүүтэй зээл авч, их хэм­жээний хүү төлөх үү. Үү­нээс бага хүүгээр Төв банкны мөнгийг Засгийн газрын бонд хэлбэрээр авч, дотооддоо хөрөнгө оруу­лах уу гэдгийг ярих цаг болсон. Энэ талаар УИХ шийдвэр гаргах ёс­той гэж үзэж байна. Ха­лаасандаа мөнгө хадгал­чихаад хүнээс хүүтэй мөн­гө зээлэх гэж үү.

-Орон нутагт төсвийн эрх мэдлийг шилжүүлэх тухай олон жил ярилаа. Энэ нь хэр оновчтой шийд­вэр вэ?

-Орон нутагт төсвийн эрх мэдлийг шилжүүлэх ажлыг үе шаттай хийх ёстой. Захиран зарцуулах тал дээр сургалт, туршлага олгох нь чухал. Тэд төсвөө хэлэлцэж, хэрхэн хуваа­рилах талаар туршлагатай болж, тодорхой хөрөнгийг орон нутагтаа төвлө­рүүл­дэг байх ёстой. Энэ бүх­нийг үе шаттайгаар хийх цаг болсон.

-Манай улсын аль салбар эдийн засгаа авч явах тулгуур болох бо­ломж­той вэ?

-Нефть боловсруулах үйлдвэр барих ёстой. Үүнд төр оролцох хэрэггүй. Ийм үйлдвэрийг төр биш ху­вийн хэвшлийнхэнд даат­гах хэрэгтэй. Мөн ду­лаа­ны цахилгаан станцууд барьж, эрчим хүч экспорт­лох асуудлыг шийдэх нь чухал. Нүүрснээс их хэм­жээний дулаан ялгарна, үүнийг яаж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгохоо бодох учиртай. Тухайлбал, эдгээр цахил­гаан станцыг түшиглэсэн жимс, жимсгэнийн аж ахуй байгуулж болно. Мал аж ахуй, газар тариа­лан­гийн салбар байна. Хүн амын 30 гаруй хувь нь малчид. Тэдэнд дэмжлэг хэрэгтэй.

-Малчид арилжааны банкуудад их хэмжээний зээлтэй байгаа. Тэдний зээл, эсвэл зээлийн хүүг шийдэх талаар төсөвт ямар санал тусгасан бол?

-Малаас гарсан түү­хий эдийг дэлхийн зах зээл дээр борлуулах нөх­цөл бүрдүүлэх нь чухал. Малчдын арилжааны бан­куудад хуримтлагдсан зээ­лийн хүү 13 орчим тэр­бум төгрөг, 40-50 мянган малчин 60 орчим тэрбум төгрөгийн зээлтэй байна. Зээлийн хүүг тэглэх, цаа­шид зогсоох, тодорхой хугацааны дараа боломж­той болохоор зээлээ эр­гүүлж төлөх гэх мэт уян хатан нөхцөл бий болгох нь зөв. Энэ мэтээр шинэ салбар нээж, үйлдвэрлэл бий болгох, одоо байгаа­гаа тордох талаар төсвийн хэлэлцүүлгийн явцад ги­шүүд анхаарч байна. Зөв­хөн уул уурхай руу хо­шуу­рахын оронд бусад сал­ба­раа зэрэг хөгжүүлж байж “голланд өвчин”-өөс сэр­гийлнэ. Өнгөрсөн жил бид­ний хэдэн гишүүд малч­дын зээлийг шийдэх та­лаар Засгийн газарт асуул­га тавихад “боломжгүй” гэсэн хариу өгсөн. Харин энэ удаад Засгийн газар үүнийг шийдсэн байна. Монголын түүх, өв, соёл, иргэншлийг авч яваа малч­даа төр харж үзэх хэрэгтэй шүү дээ.

-Анх өргөн барьсан төсвийн төсөлд хөрөнгө оруу­лалтад 76 тэрбум төг­рөг хуваарилсан байснаа 532 тэрбум болгож нэм­жээ. Үүний хэдэн хувийг дэд бүтцийн салбарт зар­цуулахаар байгаа вэ?

-Дэд бүтцийн салбарт Концессын гэрээгээр гүй­­­цэтгэх хөрөнгө оруу­лал­тын ажлууд бий, төс­вөөс тусдаа ярьж байгаа. Үүнийг нэмбэл 60-70 хувь болно. Төсөвтэй холбоотой асуудлаар гишүүд зарч­мын хувьд байр суурь нэгд­­сэн. Төсвийн мөнгийг жижиг сажиг зүйлд гэхээс ажлын байр нэмэгдүүлэх байнгын зүйлд зарцуулах зорилт УИХ-д байгаа. Ин­гэснээр төсвийг зөв ху­ваарилах боломж бүр­­дэ­нэ.Төсвийг хуулийн ху­га­цаандаа батлахад асуу­дал байхгүй.

М.Цэцэг

2010 оны 11-р сарын 16, Мягмар гариг, Зууны мэдээ сонин

No comments:

Post a Comment