Thursday 19 April 2012

Г.Батхүү: Бизнесийн байр биш, ард түмний өргөө барих гэж байна

УИХ-ын гишүүн Г.Батхүү

Сүхбаатарын талбайн зүүн талд АН хуучин байрныхаа буурин дээр шинэ ордон босгохоор зураг, төслийг нь боловсруулаад байгаа билээ. Барилгын ажлаа эхлүүлэхээр өнгөрсөн баасан гаригт газраа ухаж эхэлсэн ч Дуурь, бүжгийн эрдмийн театрын удирдлагууд "Манай газар рүү орж байна" хэмээн ажлыг нь зогсоогоод байгаа юм. Энэ маргааны талаар байр суурийг сонсохоор УИХ-н дэд дарга , АН-ын шинэ байр барих ажлын хэсгийн ахлагч Г.Батхүүгээс зарим зүйлийг тодрууллаа.

Танай нам шинэ байрныхаа газрын асуудлаас болоод Дуурь, бүжгийн эрдмийн театртай үл ойлголцож байгаа. Шинэ байр барих ажлын хэсгийг ахалж байгаа хүний хувьд та ямар тайлбар өгөх вэ?

-Нийслэлийн газрын албанаас захирамж гарган манай намд хувьчилсан газар шүү дээ. Гэтэл Дуурь, бүжгийн эрдмийн театрынхан чөлөөлж өгөхгүй байгаа юм. Хэрэв чөлөөлж өгөхгүй бол хуулийн байгууллагад хандаж шийдүүлнэ.

-Дуурь, бүжгийн эрдмийн театрын удирдлагуудтай энэ талаар уулзаж ярилцсан уу?

-Уулзаж ярилцсан. Тохиролцоонд хүрч чадахгүй байна.

-Уулзаад ярилцахад юу гэсэн бэ?

-Чөлөөлж өгөхгүй л гэдэг юм.

-Энэ байдал цаашаа яаж үргэлжлэх бол?

-Нийслэлийн Газрын алба, дүүргийн холбогдох байгууллагуудад "Дуурь бүжгийн эрд-мийн театр газар чөлөөлж өгөхгүй байна. Та нар захирамжаа хэрэгжүүлээч ээ" гэсэн албан бичиг явуулсан.

Хариу нь ирээгүй байна.

Бүр болохгүй бол шүүхэд хандахаас өөр арга алга. Бид ямар нэгэн бизнесийн зориулалтаар байшин барих гээгүй. Ард түмний төлөөлөл болсон хүмүүс ард түмнийхээ өргөөг барих гэж байна. Уг нь хүйтрэхээс өмнө барилгын ажлаа жаахан ч гэсэн урагшлуулмаар байгаа юм.

Эх сурвалж
Үндэсний шуудан

2011 оны 10-р сарын 24, Даваа гариг

No comments:

Post a Comment