Wednesday 18 April 2012

Г.Батхүү: Мянганы хөгжлийн сорилын санг хөрөнгө оруулалтаа түргэвчлэхийг шаардлаа

-Парламентын бүлгийн гишүүд АНУ-д ажлын айлчлал хийгээд ирлээ. Явсан хүнээс сонин сонсъё?

-АНУ-д УИХ-ын гишүүн Д.Одбаяр, Ч.Сайханбилэг бид гурав парламентын түвшинд айлчлал хийгээд ирлээ. Шинэ УИХ байгуулагдаад, Монгол АНУ-ын парламентийн бүлэг байгуулагдсанаас хойш очиж уулзаж байгаа анх-ны уулзалт байлаа. Д.Одбаяр бид хоёр парламент хоорондын бүлгийн гишүүд. Уулзалтаар ерөнхийдөө АНУ болон Монгол Улсад өрнөж байгаа эдийн засгийн хямралын асуудлуудаар мэдээлэл солилцлоо. Хойшдоо парламентын түвшинд хамтарч ямар ажил зохион байгуулах талаар ярилцсан. Мэдээж хэрэг америкчууд бол Монголыг сонирхдог. Гэхдээ бид өөрсдөө очиж уулзан өөрсдийгөө сануулж, асуудлаа ярьж ойлголцож байхгүй бол Америктай хамтрах, түншлэх гэсэн олон улс орнууд байдаг учраас бид анхаарлын төвд байх ёстой гэх үүднээс хандаж байна. Тэнд ажиллаж байгаа Элчин сайдын яамныхантай уулзлаа. Мөн энэ хавар АНУ-ын парламентын бүлгийн гишүүд манай парламентын урилгаар Монголд айлчлахаар боллоо. Дэлхийн банкны Азийг хариуцсан төлөөлөгч болон Мянганы сорилын сангийн манай асуудлыг хариуцсан хүмүүстэй уулзлаа. Энэ чиглэлийн асуу-далд хамааралтай олон нийтийн байгууллагууд-тай ч уулзсан. Мянганы сорилын сангийн хөрөнгө оруулалтыг түргэтгэх, болж өгвөл хэмжээг нь дахин харж үзэн нэмэгдүүлэх боломж бололцоо байгаа эсэх асуудлаар ярилцлаа.

АНУ-ын тухайд стратегийн том ордуудаа, Тавантолгой, Оюутолгойгоо хэрхэн яаж ашиглах гэж байгаа талаар ихээхэн сонирхож байна. Энэ нь манайд байгаа эрдэс баялаг их гүрний төрийн бодлого, парламентын гишүүдийн анхааралд байдгийн тод илрэл юм. Дүгнээд хэлбэл хоёр талаасаа ямар чиглэл барьж ажиллахаа харилцан ойлголцсон үр дүн сайтай айлчлал боллоо гэж бодож байна.

-Тэд манай парламенттай ямар асуудлаар үндсэн чиглэлээ болгон ажиллах сонирхолтой байна вэ?

-Мянганы сорилын сангийн чиглэлээр Монголд дэмжлэг туслалцаа үзүүлж байгаагийнхаа нэгэн адилаар АНУ-ын олон нийтийн байгууллага, Дэлхийн банк, бусад хандивлагчдын зүгээс Монголд тавих анхаарлыг нэмэгдүүлэх, Монголыг Азийн анхны ардчилсан орон болохоор дэмжиж туслах ёстой гэсэн байр суурин дээр хатуу зогсдог юм билээ. Парламентын түвшиндээ дэмжлэг үзүүлэх тухай ярьж байна гэдэг бол төрийн хэмжээний бодлого гэсэн үг. Түүнээс биш ямар Америк, Монгол хоёр хамтраад адилхан хууль батлаад явах биш. Иймээс цаашдаа Засгийн газрын хэмжээнд эдгээр асуудлууд яригдах ёстой. АНУ-д Монгол Улсын Гадаад хэргийн сайдын айлчлалыг энэ хавар зохион байгуулах, магадгүй Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлал, АНУ-ын төрийн нарийн бичгийн даргыг эх орондоо айлчлуулах зэрэг ажлыг зохион байгуулъя гэсэн чиглэлтэй байна.

Ер нь дэлхийн зах зээлд оролцоо багатай учраас бид өөрсдөө аль болох том эдийн засагтай, хүчирхэг гүрнүүдийн анхааралд байх нь хамгийн чухал байна. Энэ асуудлаа бид өөрсдөө зөв тавиад, зөв ойлгуулж чадвал бидэнд бүх талын бололцоо бий. Парламентын бүлэг дөрвөн жилийнхээ хугацаанд идэвхтэй ажиллаж чадах юм бол тухайн хоёр орны бүх талын хамтын ажиллагааг сайжруулах боломжтой.

-Мянганы хөгжлийн сорилын тухайд тусламжийнхаа хэмжээг нэмэгдүүлэх асуудал ярихад тэдний анхны хандлага ямар байв?

-Бид чинь Мянганы хөгжлийн сорилын сангаас мөнгө авна гэж яриад л байдаг, тэд ч олон янзын шалгуур тавиад яг аваад хэрэглэчихсэн юм байхгүй л байгаа шүү дээ. Манайх тэдний тавьсан олон шалгууруудыг биелүүлж байгаа. Тэгэхээр бидний зүгээс дэндүү удаад байгаа төслийг хугацаа алдах-гүй хэрэгжүүлье л гэдэг асуудлыг түл хүү тавьсан. Угаасаа Мянганы хөгжлийн сорилын санд тодорхой боломж бололцоо байгаа гэдгийг бид мэдэж л байгаа шүү дээ. Иймээс дахиад шинэ төсөл хөтөлбөр хэрэгжүүлбэл ямар байх талаар судалсан. АНУ ч гэсэн эдийн засгийн хямралтай байгаа ч Мянганы хөгжлийн сорилын сан, Дэлхийн банкны хөрөнгө мөнгөн дээр бол нөлөөлөөгүй байх аа.

-Парламентын бүлгийн гишүүд уулзаж байхад Тавантолгой төслийн талаар нөхөр ёсны зөвлөгөө өгч байна уу. Тэд энэ төслүүдийг хэрхэн үзэж байна

-Ер нь туршлагатай орны хувьд ашигт малтмалаа түргэн эргэлтэд оруулах ёстой гэсэн байр сууриа илэрхийлж байсан. Магадгүй бүтээгдэхүүнээ үнэтэй байгаа дээр нь эдийн засгаа сайжруулаад авах хэрэгтэй гэцгээж байсан. Гэхдээ эдийн засгийн хямралтай үед мөнгө л олж байвал боллоо гэх үүднээс биш маш чамбай, зөв гэрээ хийх хэрэгтэйг сануулж байлаа. Ер нь бол АНУ стратегийн ордуудыг ашиглахад өөрсдийнхөө хөрөнгө оруулалтыг ороосой гэх байр суурийг барьж байна гэдгийг ойлгосон.

2009 оны 3-р сарын 20, Баасан гариг, Өглөөний сонин

No comments:

Post a Comment