Monday, 23 April 2012

Д.Очирбат: Уул уурхай байгаль орчны талаар бодлогогүй орон Монгол л байна


УИХ-ын гишүүн Д.Очирбаттай ярилцлаа. 
-Та гадаадад томилолтоор явсан байна. Аль улсад ямар зүйл судлахаар очсон юм бэ?
-УИХ-ын Төсвийн байнгын хорооны 14 гишүүн Чили, Канад улсад албан томилолтоор явсан юм. Бид тухайн улс орны төсвийн эх үүсвэр, уул уурхайн баялгаа хэрхэн зөв зохистой олбор-лож буй, байгаль орчинтойгоо хэрхэн зөв зохистой харьцаж байгаатай нь танилцлаа. Дээрх улс нь уул уурхай өндөр хөгжсөн, дэлхийд тэргүүлэгч орнууд шүү дээ. Монгол Улс ч гэсэн уул уурхайн салбараа түшиглэн хөгжих төлөвлөгөөтэй байгаа. Ялангуяа стратегийн ач холбогдол бүхий орд газраа эргэлтэнд оруулахаар болсон өнөө үед бусад орны хөгжсөн туршлага, ашиглаж буй байдалтай нь танилцаж нэвтрүүлэх шаардлага бий. Манай улсын хувьд алт зэсний томоохон үйлдвэр байхгүй. Иймд үйлдвэр, нөхөн сэргээлт, хууль эрх зүйн орчин, татварын асуудал, ордтой газар нутгаа хэрхэн хөгжүүлэх вэ гэдгийг судаллаа.
-Орд газруудынх нь нөөц хэр хэмжээтэй байдаг юм бол?
-Уурхайгаар нь орж хэдий хэрийн нөөцтэй, жилд хэчнээн тонныг олборлодог талаар ярилцсан. Зэсийн нөөцөөрөө Оюутолгойн хаана ч хүрэхгүй бага юм билээ. Тэгэхээр бидэнд асар их боломж, бас ашигт малтмал байгаа биз. Харин зэс баяжуулах үйлдвэрлэл нь маш нарийн юм билээ. Мөн хууль эрх зүйн орчноосоо хальсан асуудал огт гаргадаггүй. Өөрөөр хэлбэл, ямар ч компани олборлолт хийж байгаа л бол татвараа бүрэн төлж, орон нутгийг хөгжүүлэн, нөхөн сэргээлтээ заавал хийж, өмнөх өнгө төрхөнд нь оруулдаг юм билээ. Хэрэв ийм зүйл хийхгүй бол ашигт малтмал олборлох эрхийг нь хасна.
-Олборлох эрх хасах талаар манай хуульд ч бий шүү дээ. Гэвч төдийлөн хэрэгжихгүй юм?
-Энэ нь хоёр талтай асуудал. Нэгдүгээрт ашигт малтмал олборлож, боловсруулдаг дотоодын компани гэж алга. Байгаа нь Эрдэнэт л юм уу даа. Гэтэл тэр нь томоохон үйлдвэрлэл явуулах хүчин чадалгүй, Чили, Канадынхаас хоёр гурав дахин жижиг байна. Хоёрт гадны хөрөнгө оруулагчид зөвхөн ашигт малтмал олборлох зорилгоор орж ирэн хэргээ бүтээсэн бол баяртай гээд л гараад явчихдаг. Нөхөн сэргээлт, төлбөр авна гэж энд тэндхийн шүүх, цагдаагаар хөөцөлдөөд ч тусыг эс олдог. Яагаад гэвэл анх гэрээ байгуулахдаа гадаад хэл дээрх гэрээгээр шүүхдэлцэнэ гээд заачихсан байдаг. Түүнд нь өгөх албагүй бололтой зүйл байгаагаас ялдаггүй. Мөн алт гэж зүйлээсболж байгаль орчноо бохирдуулаад дууслаа."Бороо гоулд" компанитай хэдэн жилийн гэрээ хийгээд дараа нь ямархуу газар үлдэв. Товчхон хэлэхэдайлын тогооноос хоол идчихээд аяга тавгаа угаагаад гардаг хүн бий билүү. Тиймээс хуулийн орчин нь тодорхой, түүнийг дагаж мөрддөг байх нь чухал. Бас иргэд маань эх орон ч, газар нутгаа хайрладаг байх хэрэгтэй. Дэлхийн стандартаар бол олборлолт явуулах газрынх нь зургийг эхэлж аваад, дараа нь яг тэр хэмжээнд хүртэл нөхөн сэргээлт явуулах ёстой юм байна. Гэтэл манайд ийм заалт ч алга. Зөвхөн нөхөн сэргээлт хийнэ гэж л бий. Өнөөдөр сарны гадаргуу шиг болсон олон газартай л үлдлээ.
-Байгалийн унаган төрхөнд оруулж чадах уу?
-Зуун хувь биш юм гэхэд 90-95 хувьтай хийж байна. Нэгэнт ашигт малтмалыг нь олборлосон бол манайкомпани хуулиар заасан ажлаа хийх л ёстой гэсэн сэтгэхүйтэй. Жишээлбэл, ашигласан усаа цэвэршүүлжнуур цөөрөм байгуулан загасны аж ахуй бий болгож. Ногоон байгууламж, дэд бүтцийн асуудлуудыг ньтухайн компани хийгээд өгчихдөг юм байна. Ингэж хөгжиж байхад бид хөргөгчин доторхи материалаараа хоол хийж өгөөд, гарахад нь таксины мөнгө давхар олгож байх жишээтэй. Тодруулбал, татварын хөнгөлөлт эдлүүлж, ашигт малтмалаа хил гаалиар чөлөөтэй нэвтрүүлэн суух юм. Хяналт л сул байна даа. Адаглаад орон нутгаа ч хөгжүүлж чадахгүй байна. Ядаж орон нутгийн ажилгүй залуусыг уурхайд нь ажиллуулж, хотжуулах бодлого баримтлах хэрэгтэй.
-Ашигт малтмал олборлохдоо ашигтай ашиггүй, талбай буюу их, бага нөөцний асуудал ярьдаг?
-Энэ бол маш буруу зүйл. Нөөц ихтэйг нь ашиглана гэжгэрээ байгуулж болохгүй.Чилид ямар газрыг хэдийхэмжээний хугацаандашиглах талаар зааж өгдөг юм байна. Нөөц ихтэйгээс нь бус бага нөөцтэйгөөс нь ч хамт олборлож, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Сорчилж авах нь байгальд сөрөг нөлөө үзүүлэх төдийгүй, бага хугацаанд их ашиг олсон компани хэзээ ч нөхөн сэргээлт хийдэггүйгэсэн. Уул уурхайн талаар баримтлах төрийн бодлого, оролцоо нь ч тодорхой юм.
-Монголын хууль гуравхоногтоо гэсэн үг бий.Магадгүй хариуцлагынтогтолцоо сулбайгаагаас ийм зүйл гарчбайгаа болов уу?
-Хариуцлага тооцохсистем хаягдсан гэж хэлж болно. Байгаль орчинд тавиххяналт, шалгалт, хөрөнгөоруулагч гадаадын уулуурхайн компаниудад тавихшаардлага зэргийг сайжруулах нь чухал болж. Эргээд маргалдахад хууль нь тодорхой, шүүхэд очиход Монгол Улсын хуулийн дагуубүх асуудлаа шийднэ гэвэласуудал үүсэхгүй.Ерөнхийдөө хууль тогтоохдээд байгууллагаас салаа утгатай хууль гаргахгүй, хариуцлагын тогтолцоог нь нарийн зааж өгсөн эрх зүйнорчин бүрдүүлж өгөх хэрэгтэйболжээ. Бид уул уурхайнсалбараа хөгжүүлж, эдийн засгаа хөл дээр нь босгон эхорноо хөгжүүлэх ажилд ханцуй шамлан ороод байна. Дэлхийд данстай хоёр томордоо эргэлтэнд оруулахаар боллоо. Иймд алдаа гаргажөмнийн говио баллачихгүй байх дээр анхаарах цаг ирж. Үүнд голлох үүргийг БОАЖЯ гүйцэтгэх юм. Тус байгууллагын зүгээс үйл ажиллагаанд нь хяналт тавьж, нөхөн сэргээлтээ цаг тухайд нь гүйцэтгэж үү, үгүй юу гэдгийг нь шалгаж байх ёстой. Өнөөдрийн ашгаас илүү маргаашын амьдрах орчин илүү чухал. Ирээдүй хойчдоо усгүй, өвс ногоогүй газар үлдээх эсэхээ л шийднэ дээ. Одоо ажиллаж байгаа арга барил нь бодит амьдрал дээр тусахгүй байна. Тиймээс агаарт ажиллах биш газар буух хэрэгтэй л гэж хэлмээр байна.
-Стратегийн ач холбогдол бүхий орд газруудаа эдийн засгийн эргэлтэд оруулахаар болсон. Мөн бичил уурхай эрхлэх журам, хууль гаргалаа. Энэ нь хэр оновчтой гэж бодож байна?
-Бүх орд газраа ашиглах нь тийм ч оновчтой биш. Гадны туршлагыг харахад нэг ордоо бүрэн ашиглан эдийн засгаа өөд татаж байна. Нөөцийг нь тогтоон ашиглах хугацаа, өдөрт олборлох хэмжээ, боловсруулах зэргийг тогтоож өгдөг юм байна. Барьж буй бодлого нь он удаан жил тогтвортой ашиглаж эдийн засагтаа хөрөнгө оруулах. Шууд нөөц ихтэй талбайгаас өм цөм олборлон дуусгах асуудал огт алга. Бүх зүйл нь хэмжээ хязгаартай. Энэ нь, зах зээл дээрх эрэлт нийлүүлэлтийн ханшийг ч барьж байдаг болов уу. Ер нь, нэг зүйл хэлэхэд бид дотоодын компаниудаа дэмжиж, хөрөнгө мөнгө босгон өөрсдөө үйлдвэрлэгч орон болох боломжтой. Ядаж л хүн өөрийн зүйлдээ хайр гамтай хандана. Нөхөн сэргээлт, дэд бүтэц, хотжилт ч явах юм.
-Орд газраас орж ирэхорлогоор халамжийнүйлчилгээ үзүүлсээрбайгаа. Халамжхавтгайрлаа, залуусзалхуу болж байна гэсэншүүмжлэл бий?
-Хавтгайрсан халамж лгээд байгаа юм. Би сайнойлгодоггүй. Герман, Франц,АНУ гээд олон орондиргэддээ халамж үйлчилгээ үзүүлдэг. Тэгэхдээ манайхаасч илүү. Үүнээс нь болжажилгүйдэл ядуурал ихсэхгүйбайна шүү дээ. Гэтэл манайднэн ядуу өрхөд ганц гэр, таварван төгрөг, машин нүүрөгсний төлөө ийм яриа гарахюм. Иргэдгүй төр гэж байхгүй.Төр нь иргэнээ халамжилж, амьжиргааг нь дээшлүүлэхүүрэгтэй. Хүүхдийн мөнгөөгөхөө больсноор хоногийнхоолгүй болж буй өрх олонбайна. Тэднийг өлсч үх гээдхаяж болохгүй биз дээ. Иймзүйл хийсний төлөө халамжхавтгайрлаа гэж ярих буруу.

Э.Мөнгөнбаяр /Ардчилал сонин/
2010 оны 8-р сарын 26, Пүрэв гариг

No comments:

Post a Comment