Wednesday 18 April 2012

Г.Батхүү: Шинэ ерөнхийлөгч дээл өмсөнө

Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг зохион байгуулах ажлын хэсэг өчигдөр хуралдлаа. Хуралд ажлын хэсгийнхнээс гадна Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Ц.Элбэгдорж оролцжээ. Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын дэд дарга Г.Батхүүгээс зарим зүйл ийг тодрууллаа.

-Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын хөтөлбөр бэлэн болсон уу?

-Хөтөлбөр батлагдаагүй байна. Ажлын хэсэг маргааш /өнөөдөр/дахин хуралдана. Тангараг өргөх ёслол батлагдсан хууль дүрмийн хүрээнд болох учир өмнөх ёслолуудаас гоц гойд зүйлгүй. Уламжлал ёсоор "Соёмбо" танхимд тангаргаа өргөнө. Чингэсийн хөшөөний өмнө иргэддээ хандаж үг хэлсний дараа хүндэтгэлийн тоглолттой. Маргааш нь буюу зургадугаар сарын 19-нд шинэ Ерөнхийлөгчид хүндэтгэл үзүүлэх үндэсний бөхийн барилдаан болно. Мөн ёслолын парад болно.

-Ёслолын парад шинэ санаа юу?

-Өмнөх ёслолын үед ч цэргийн парад болж байсан. Зэвсэгт хүчний бүх төлөөлөл ёслолын жагсаалд оролцоно.

-Гаднын хэдэн орны зочин төлөөлөгчид ирэх вэ?

-Гадаад харилцааны яам гаднын зочид төлөөлөгчдийг урих ажлыг хариуцаж байгаа. Одоогоор 10 гаруй орны төрийн тэргүүн, зочид төлөөлөгчдийг урьсан. Тэд нэг дор ирнэ гэж үгүй, гэхдээ төлөөллүүд ирнэ.

-Еслолын төсөв хэдэн төгрөг вэ?

-Төсөв мөнгө гол нь биш, хийх ажил хамгийн чухал нь. Ямар боловч дөрвөн жилд нэг удаа болдог ард түмнийхээ сонголтыг хүндэтгэж, төрийн ёслолоо хийнэ. Төсөв батлагдаагүй учир тоо хэлэх боломж алга.

-Шинэ төрийн тэргүүн тангараг өргөхдөо дээл өмсөнө, өмсөхгүй гэсэн яриа бий. Дээл өмсөх үү?

-Ерөнхийлөгч тангараг өргөхдөө үндэсний хувцсаа өмсөх журамтай. Тиймээс дээл өмсөнө.

2009 оны 6-р сарын 09, Мягмар гариг, Зууны мэдээ

No comments:

Post a Comment