Wednesday 18 April 2012

Г.Батхүү: Нийтийн тээвэрт зөвхөн хийн хөдөлгүүрт автобус, такси үйлчилнэ

Улаанбаатарын замын хөдөлгөөнд 2012 оноос эхлэн зөвхөн байгалийн хийн хөдөлгүүртэй автобус, таксийг нийтийн тээврийн үйлчилгээнд явуулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх гэж байна. Хууль санаачлагчийн нэг УИХ-ын дэд дарга Г.Батхүүтэй ярилцаж зарим зүйлийг тодрууллаа.

-Авто тээврийн тухай хуульд ямар өөрчлөлтүүд оруулах гэж байгаа юм бэ. Гуравхан жилийн дараа нийтийн тээврийн автобус, таксийг байгалийн хийн хөдөлгүүртэй болгож амжих болов уу?

-Дэлхий нийтээр агаарын бохирдлын эсрэг тэмцэж байна, Агаарын бохирдол үүсгэдэг нэг хүчин зүйл нь автомашины түлшний шаталтаас гарч буй хорт утаа. Ялангуяа их хотын замын хөдөлгөөнд оролцож буй дизель хөдөлгүүртэй автобус, таксинуудын ялгаруулж буй хорт утааг багасгах нь Улаанбаатарын агаарыг цэвэршүүлэхэд чухал үр дүнтэй ажил болно.

-Яаж бүх автобус, таксийг байгалийн хийн хөдөлгүүртэй болгох юм бэ. Санхүүжилтээс эхлээд бөөн асуудал үүснэ дээ?

-Ийм асуулт тавих хүн олон байна. Тээврийн хэрэгслийн ангиллаас шалтгаалж тус бүрт нь 200-3000 долларын хөрөнгө оруулж, шинэ төхөөрөмж суурилуулахад л байгалийн хийн хөдөлгүүрт шилжих боломжтой. Эдийн засгийн үр ашгийг тооцоход байгалийн хийн хөдөлгүүрт автомашин бензин хөдөлгүүртэйгээс хамаагүй хямд зардалтай. Цаашид бид хийгээр ажиллаж буй автомашинуудад урамшуулал олгохоор ярилцаж байгаа. Зам ашиглалтын татвар гэж авдаг ч агаар бохирдуулсны төлбөр гэж авдаггүй. Энэ төлбөрийг авдаг болгох хэрэгтэй юм. Бензин эсвэл дизель хөдөлгүүртэй автомашинаас агаа бохирдуулсны төлбөр авна гэсэн үг.

-Дизель хөдөлгүүртэй 400 автобус БНСУ-аас авч эхэлсэн шүү дээ. Тэр автобусуудыг яах гэж. Эхнээс нь байгалийн.хийн хөдөлгүүртэйг авч болоогүй юм уу?

-Бид хийн хангамжийн асуудлаа шийдэж амжаагүй байгаа. ОХУ-аас байгалийн хий импортолдог. Хойд хөршийнхөн бидэнд хязгаарлалттайгаар олгодог шүү дээ. Тиймээс дотоод-доо байгалийн хий олборлох хөтөлбөр гаргаад ажиллаж байна. Энэ тооцоогоор бол гурван жилийн дөрөв бид байгалийн хийгээр дотоодын хэрэгцээгээ, тэр тусмаа нийтийн тээврийнхээ хэрэгцээг хангах боломжтой гэж үзсэн. Яг одоо бол хий цэнэглэх станцаас эхлээд асуудал гарна гэж тооцоолсон.

-Байгалийн хийн хөдөлгүүртэй автомашин импортлоход татварын хөнгөлөлт бий юү?

-Цахилгаан хөдөлгүүртэй автомашинуудыг гаалийн онцгой татвараас чөлөөлсөн. Ийм төрлийн автомашин татваргүй орж ирнэ.

2009 оны 4-р сарын 22, Лхагва гариг, Зууны мэдээ

No comments:

Post a Comment