Монгол Улсын Ерөнхий
сайд асан Д.Бямбасүрэнтэй ярилцлаа.
-Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг зарим нь хүндэрсэн, зарим нь хүндрээгүй гэж байна. Гэтэл иргэдийн худалдан авах чадвар муудаж, олон компани зардлаа хэмнэхийн тулд цомхотгол хийж байна. Харин та юу гэж харж байна вэ. Эдийн засаг хүндэрсэн, хүндрээгүйг ямар үзүүлэлтүүдээр хэмждэг, тэдгээр нь ямар байна вэ?
-Монгол Улсын эдийн засаг ямар байгааг улстөрийн ямар нэгэн хольцгүйгээр ойлгоё гэвэл өнгөрсөн жилийнхээ эдийн засгийн гол үзүүлэлтийг харах хэрэгтэй. Өнгөрсөн жилийг Монгол Улс түүхэндээ байгаагүй төсвийн, гадаад худалдааны тэнцлийн алдагдалтай, түүхэнд байгаагүй төгрөгийн сул ханштай, түүхэнд байгаагүй гадаад их өртэй давлаа. Үүнийг хараад, эдийн засагт маш том асуудал хуримтлагдсан гэдгийг ойлгох хэрэгтэй. Гэтэл Засгийн газар бид хямраагүй, багахан хүндрэл байна, үүнийг даваад гоё болчихно гэж ярих юм. Заримдаа бүх зүйл сайн байгаа гэж яриад байна. Тэр нь бодит байдалд нийцэхгүй л дээ. Ер нь аль ч орны эдийн засгийг цорын ганц цомхотгосон үзүүлэлтээр харъя гэвэл тухайн орны үндэсний валютын чансааг авч үздэг. Тэгэхээр өнгөрсөн оны эхээр долларын ханш 1400 төгрөгтэй тэнцэж байв. Гэтэл одоо 1800 төгрөгт хүрчихээд байгаа. Төгрөгийн чансаа 20 гаруй хувиар унасан гэсэн үг. Ард иргэдийн амьдрал, аж ахуйн байгууллагуудын үр ашиг энэ хэмжээгээр унаж байна. Ийм байхад эдийн засгийг хямралтай байна гэж хэлэхээс биш өөрөөр харж болохгүй. Манайхан өсөлтийн хэдэн тоо хэлж, тэр нь өсч байгаа болохоор хямралгүй байна гэж хэлэх гээд байдаг. Өнгөрсөн онд нүүрсний экспорт өссөн үү гэвэл тоогоороо өссөн. Гэтэл гадаад худалдааны үнэ хоёр дахин уначихаар нүүрсний салбар бүхлээрээ, орлогынхоо талаас уналттай гарч байгаа юм. Үүнийг хүмүүс нарийн тооцож гаргаж чадахгүй байх шиг байна л даа. Тиймээс л эдийн засаг хүндэрсэн, хүндрээгүй гэж төөрөлдөөд байна.
-Таныхаар одоогийн нөхцөл байдлыг хямрал гэж үзэж болох юм байна. Тэгвэл хямралын нөлөөлөл нь гадна талаас илүү байна уу, дотоод талдаа илүү байна уу?
-Хямрал, бүр ужгирсан хямрал. Үүнд гадаад хүчин зүйл ч бий, дотоод хүчин зүйл ч нөлөөлсөн. 1998 оноос хойш сүүлийн 15 жилийг авч үзвэл Монгол Улс гурван удаа том хямралтай учирлаа. Сүүлчийн хоёр хямрал нь 2007 оноос эхэлсэн, дараагийнх нь өнгөрсөн жил эхэллээ. Энэ бүхний эхлэл нь манай төр засгийн бодлого нь эдийн засгийнхаа тэнцвэрийг алдагдуулж, тогтворгүй байдалд оруулсантай холбоотой. Үүнийг монголчуудын уламжлалт нэр томьёогоор хэлбэл, манай дотоодын гар үйлдвэрийн хямрал гэж хэлж болно. Харамсалтай нь, энэ хямралын үүсгүүр, генератор нь манай УИХ, Засгийн газар болчихоод байгаа юм. Жишээ нь, 2012 оны сонгуулийн өмнө эдийн засгийн бүх байгаа нөөц бололцоог хуурамч улстөрийн ухуулгад зориулж, халамж болгон тарааснаар эдийн засгийн чадавхийг сулруулчихсан.
Үүний дараа 2012 онд Ардчилсан нам сонгуульд гарч Засгийн газраа авч жаахан засрах нь уу дээ гэтэл нөгөөдүүл маань эдийн засгаа сул тавьж, бүтээн байгуулалт гэсэн лоозон гаргаж барилгын салбарын руу хамаг мөнгөө хийчихсэн. Барилга бол маш эрсдэлтэй, хэцүү салбар. Дуусаагүй барилга руу хэчнээн ч хөрөнгө хийж зарцуулж болно. Гэтэл тэр ямарч үр ашиг өгөхгүй шүү дээ. Энэ нь эдийн засгийг улам хүндрүүлж байна. Тиймээс дотоод хүчин зүйл нь голлох нөлөөтэй гэж хэлж болно. Үүнээс гадна манай улс 2011 оноос эхлэн нүүрсний экспортыг илүү анхаарч тэрийгээ өөгшүүлэх тал дээр их ажиллалаа. Олон улсын зах зээл, тэр дотроо Азийн зах зээл дотор бүрэлдэж тогтсон эрэлт нийлүүлэлтийн тэнцвэрийг өөрчилж байна гэсэн үг л дээ. Зах зээлээ эвдсэн. Хуучин Австралийн нүүрсээр хангагддаг байсан зах зээлд Монгол түрээд ороод ирэхээр манай өрсөлдөгч ямар байдалд орох билээ. Мэдээж өөрийгөө хамгаалах арга хэмжээг авч, үнийн хэлбэлзэл гарна. Үүнээс болж манайхан их будилж байгаа юм. Ер нь хүндрэлтэй байдлын гол үндсийг харъя гэвэл Монголын төр засаг уул уурхайгаар хөгжинө, амьдарна гэдэг бодлого анхнаасаа буруу байсныг харуулж байна. Уул уурхайн салбар овор хэмжээ ихтэй бүтээгдэхүүн гаргадаг, тодорхой зах зээл рүү улс орны эдийн засгийг түрж хүлдэг, хараат байдалд оруулдаг. Зах зээл нь тогтворгүй болохоор эдийн засгийг тогтворгүй байдалд оруулдгийн горыг өнөөдөр бид амсч байна. Тэгэхээр юуны өмнө дотоод хүчин зүйлээ харах нь зөв.
-Бодлогын алдаанаас хямрал үүссэн гэж хэлж байна уу?
-2006 онд Монголын эдийн засаг анх удаа төсөв, гадаад худалдаа нь тэнцвэржиж эхэлж байхад М.Энхболдын Засгийн газар бүтээн байгуулалтын жил гэж зарлаж барилгын материал, тээврийн хомсдол үүсгэж бүх юмны үнэ нэмэгдэж 2007 оны хямралын эхийг тавьсан. Гэтэл Ардчилсан намынхан төр барьж байгаа энэ үедээ ч үүнийг ойлгосонгүй. Бас барилга, бүтээн байгуулалт, үйлдвэржилт гэж ярьсаар байгаад үйлдвэртэй ч болсон юм байхгүй хямралд орлоо. Энэ бол бодлогын л алдаа.
-Тэгвэл энэ хямралыг зөөлрүүлэх, даван туулахад биднээс, монголчуудаас шалтгаалах хамгийн боломжит арга юу вэ?
-Толгойны эм уугаад л өвчнийг эмчилж чадахгүй. Зовлонгоос салъя гэвэл шалтгааныг нь арилгах хэрэгтэй гэж Будда сургадаг биз дээ. Хямралын шалтгаан маш гүнзгий. Нэгд, төрөөс явуулж байгаа эдийн засгийн бодлого зохицуулалт нь өөрөө үндэсний эдийн засаг гэдэг цогц тогтолцооныхоо өөрийгөө нөхөн сэргээх, тэнцвэржүүлэх жам, хуульд тохирсон байх хэрэгтэй. Автомашин жолоодох хүний жолооны үнэмлэхийг шалгаж замын хөдөлгөөнд оруулдаг шүү дээ. Зүгээр нэг компанийн захирал байсан хүн гүйж ирээд улс орны эдийн засгийг ингэж жолоодно гээд ийш, тийш нь мушгиад байж болохгүй. Тэгэхээр төрийн бодлогыг шинэжлэх ухааны үндэстэй, тооцоотой, холч хараатай болгохгүй бол болохгүй. Үүнд нэгд, цаг хугацаа хэрэгтэй. Хоёрт, улс орны эдийн засаг чинь өөрөө өөрийнхөө дотоод үүсгэвэрээр өөрийгөө өдөөж, дотоод зах зээлээ тэлж, хөгжиж өсдөг жамтай. Гэтэл манай улсын төрийн бодлого Хятадын эдийн засаг гэдэг нэг их том тракторын ар талаас зүүсэн банзан чиргүүл дээр хөгжлийн найр хийх гэж оролдоод байна шүү дээ. Хятадад нүүрс нийлүүлээд нэмэгдэж, өсч байна гэж зарлаж, дээшээ дэвхцээд л, зэс нийлүүлээд эдийн засаг өсч байна гэж баярладаг. Гэтэл нүүрс, зэсээ өөрсдөө болосвруулж чаддаггүй. Худалдан авагч орны зах зээл ямар байгаа, тэдний эдийн засгийн араншинд зайлшгүй захирагдах байдалд ороод байгаа. Хэрэв энэ хямралт байдлаас цаашид гаръя гэвэл Монголын эдийн засгийг өөрийн хөдөлгүүртэй болгох хэрэгтэй. Өөрийгөө чирж явдаг салбаруудтай. Одоогийнх шиг бүх салбар нь тал тал тийшээ салчихсан, хоорондын нягтрал холбоогүй байвал дотоод зах зээл бүрэлдэж, эдийн засаг маань цогц нэгдэл болж чадахгүй. Үүнийг хамгийн түрүүнд анхаарах хэрэгтэй болов уу.
-Жишээ нь хөгжлийн ямар салбар, чиглэлд илүү анхаарах хэрэгтэй вэ?
-Жишээ нь, түүхий эдийнхээ нөөцийг харах хэрэгтэй. Нүүрс гадагш нь гаргаж байна. Урд хөршийн хэрэглээнээс илүү гарсан нүүрсээ Азийн зах зээлд гаргах, улмаар коксоо борлуулах коксийн үйлдвэртэй болох хэрэгтэй. Ядаж түүхий нүүрс гаргахгүй баяжуулсан нүүрс гаргах хэрэгтэй ш дээ. Төмрийн хүдэр гаргаж байна. Гэтэл өөрсдөө төмөр замын рейльс, арматур авдаг. Тэгэхээр төмрөө хайлуулж төмрийнхөө хэрэгцээг өөрөө хангах хэрэгтэй. Нефть гадагш нь гаргаж байна. Тэгсэн хэрнээ гаднаас нефть гуйж, царай алдаад л гаднын нийлүүлэгчийг элдвээр хэлээд сууж байдаг. Үүний оронд өөрсдөө нефть боловсруулах хэрэгтэй. Мөн зэсийн баяжмалаа дотооддоо боловсруулж зэсийн үйлдвэр байгуулж, зэсээрээ кабель үйлдвэрлэж, кабелиараа цахилгаан хөдөлгүүр ороох хэрэгтэй. Ингэснээр үйлдвэрүүд хоорондоо нягтарч, эдийн засгийг дотроос нь томруулж, түлхэж өгнө. Үүнийг л шийдэх хэрэгтэй. Энэ бүхэн сонгууль ойртоод ирэхээр улс төрийн намуудын хөтөлбөрт ордог л доо. Гэхдээ сонгуулийн дараа мартчихдаг. 2012 оны сонгуульд МАН, АН-ын мөрийн хөтөлбөрт багтсан байгаа. Одоо болтол аль аль нь хийж чадахгүй л яваад байна шүү дээ.
-Ингэж дотооддоо өртөг шингээж өөрсдөө үйлдвэрлэхээс гадна гадаадын хөрөнгө оруулалтыг эргүүлж татаж, сэргээхийн тулд ямар бодлого хэрэгжүүлэх вэ. Тухайлбал, гадныхан манай хөрөнгө оруулалтын орчныг бидний зүгээс Оюутолгойн гэрээнд хандаж байгаа хандлага, хөрөнгө оруулагчдын дунд явж байгаа хэлэлцээртэй их холбож ойлгож байна. Гадаадын хөрөнгө оруулалт ба Оюутолгойг ялгаж салгаж гадна талдаа ойлгуулах хэрэгтэй юм шиг санагддаг. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Ер нь манай улсад гадаадын хөрөнгө оруулалтыг шүтэх нэг үзэл байдаг. Тэгсэн хэрнээ дотоодын нөөц боломжийг огт ашиглахгүй. Тэрийгээ л үрэн таран хийдэг. Монголын эдийн засгийн одоогийн байдал бол таван хувийн хуримтлал хийж, нэг хувийн өсөлт гаргадаг. Цэвэр ашгаар тооцвол бид нарын оруулсан хөрөнгө оруулалт 12 жилд нөхөгдөх ийм л үр ашигтай эдийн засагтай. Гэтэл багахан хэмжээний орлого орж ирвэл хамгийн түрүүнд хамаагүй цацаж үр ашиггүй зарцуулчихаад гаднынхны өмнө очиж гараа тосч суудаг. Монголын төр засаг өнгөрсөн жилүүдэд олсон эдийн засгийн боломжоо ашигласан бол маш олон асуудлыг шийдэх бололцоотой байсан. Жишээ нь, нефтийн хэрэгцээгээ бүрэн хангахаар болж, газрын тос боловсруулах үйлдвэр байгуулна гэвэл нэг тэрбум ам.доллар л хэрэгтэй. Гэтэл жил тутам 1.2-1.4 тэрбум ам.доллараар гаднаас шатахуун авдаг. Ингэхийн оронд нефть боловсруулах нь яасан бэ. Гаднаас бонд олоод ирлээ. Эрдэнэтийн зэсийг бүрэн боловсруулна гэх юм бол 500-600 сая ам.долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй. Гэтэл бондын мөнгөө аймгуудын төвийг нийслэлтэй холбосон замд зарцуулж, эргээд барьж авахгүй юманд зарцууллаа шүү дээ. Тэгэхээр гаднын хөрөнгө оруулалтыг шүтэх үзэл нь эргээд биднийг гуйлгачин болгох, бусдын эрхшээлд оруулах эдийн засгийн алуурчдын номлол юм л даа. Бид хөрөнгө оруулагч хайна гэсэн лоозон тавихаас өмнө Монголтой удаан хугацаанд харилцан ашигтай хамтарч ажиллах түншийг л хайх хэрэгтэй. Сая өөрөө Оюутолгойн асуудлыг дурдлаа. Оюутолгойн гэрээг байгуулахад Монголын төр засаг газрын хэвлийн баялгийнхаа эзэн нь ард түмэн, төр өмчлөгч байна гэсэн Үндсэн хуулийнхаа заалтыг хэрэгжүүлээгүйгээс үүссэн асуудал. Манай эрх баригчид өөрөө өөрсдийнхөө цаг үеийн эрх ашгийг бодож, улс төрийн намууд худлаа үнэн амлалтаа биелүүлэх сонирхлын үүднээс хөрөнгөтэй хүмүүсийн урдаас нь мөлхөж очоод хөлийг нь тэвэрч, гутлыг нь үнсч байгаад байгуулсан гэрээ шүү дээ. Үүнээс болж Оюутолгойн асуудал замхарч байна. Өнгөрсөн лхагва гаригийн өглөө Оюутолгой нэмж 200 ажилчнаа халсан талаар сонслоо. Энэ бол Монголыг доромжилж байгаа юм. Өмнө нь Оюутолгой төсөл дээр та нар эвгүй хандсан гээд 1500 хүн халсан. Өнөөдөр дахиад л 200 ажилчин халлаа. Ийм хүмүүстэй манай улс хамтарч ажиллах юм уу. Үүнийг олон талаас нь бодох хэрэгтэй байх л даа. Гаднын хөрөнгө оруулалт гэдэг зүйлийг шүтээд, тэндээс аргаа барахаар мөнгө олоод ирдэг гэдэг ойлголтоос салах цаг болсон.
-Нэгэн Оюутолгой ярьсных өнөөдрийн эдийн засгийн хүндрэлийг Оюутолгойн далд уурхайн ажил саатсан, төсөл гацсанаас боллоо гэх юм. Та энэнтэй болон Оюутолгойн төслөө хөдөлгөвөл гадаадын хөрөнгө оруулалт ч, эдийн засаг ч эргээд сэргэнэ гэдэгтэй санал нийлэх үү?
-Оюутолгой одоо ил уурхайгаа ашиглаж байгаа. Гэхдээ нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Оюутолгойг байхгүй байсан ч Монголын эдийн засаг гэдэг ойлголт байсан, Оюутолгой байхад ч байх л байх. Хоёр өөр байж болох байх.
Гэхдээ бүх зүйлийг Оюутолгойгоос боллоо гэж байгаа нь дахиад нөгөө Оюутолгойн ноёдын өмнө очиж гуйх тухай асуудал. Ер нь миний итгэл үнэмшлээр Оюутолгойн гэрээ гэдэг бол манай эрх баригч дээдсүүдийн шуналын нян бүхэн цугласан бохирын сав юм шүү дээ. Энэ савыг цэвэрлээгүй цагт Оюутолгойгоос үр ашиг хүлээх хэрэг байхгүй. Одоогийн гэрээгээр үндэснийхээ маш их баялгийг гаднын хөрөнгө оруулагч этгээдэд өгчихөөд сүүлд нь Монгол Улс өртэй үлдэж байгаа. Үүнийг аль талаас нь харж Монголын авралын сүлд гэж ойлгоод байгаа юм. Маш хэцүү асуудал л даа.
-Саяхан Оюутолгойн хөрөнгө оруулагчид Канадад 2013 оны санхүүгийн тайлангаа танилцууллаа. Бас төслийн хоёр дахь шатны санхүүжилтийг өгөх гэж байсан олон улсын санхүүгийн байгууллагуудын зээлийн баталгааны хугацаа өнгөрсөн 31-ны өдөр дууслаа. Эдгээрээс та ямар дүгнэлт хийж байна вэ. Зарим хүн зээлийн нөхцөл өөрчлөгдөх байх. Одоо ордын лицензийг барьцаалахгүй байх, авах зээлээсээ анхны хөрөнгө оруулалтад гаргасан зардлаа шууд суутгаж авах гээд байсан саналаасаа хөрөнгө оруулагчид татгалзах байх гэж байна. Өмнө нь үнэхээр тийм боломж, аюул байсан юм уу?
-Оюутолгой бол ойлгомжтой. Оюутолгойнхон Монголын зэсийн хүдрийн баялгийг орд газраар нь зээлийн барьцаанд тавих тухай асуудал тавьж байсан. Манай улсын Үндсэн хуулиар газрын хэвлийн баялаг гэдэг ард түмний мэдэлд байдаг төрийн өмч. Үүнийг гаднын нэг этгээд зээлийн барьцаанд тавьж, Монголыг өрөнд оруулах ойлголт байхгүй байх л даа. Гэтэл Оюутолгойн гаднын хөрөнгө оруулагчид монголчуудыг ингэж л дорд үзэж асуудал тавьсан. Үүнийг шийдэхгүй болохоор далд уурхайн хөрөнгө оруулалтыг зогсооно гэж зарлаж байгаа. Ер нь ганцхан Оюутолгойг шүтнэ гэдэг бол Монголыг тэдний өмнө сөхрүүлэх гэсэн хувилбар шүү дээ.
-Одоо арай өөр зүйл асууя. Долларын ханшийг тогтоон барихад ямар бодлого хэрэгтэй байна вэ. Доллараар тооцож импортын татвар авдаг нь бас нөлөөлж байна уу, үүнийг больж болох уу?
-Ер нь асуудалд томоор харж хандаж болно. Жижгээр хандаж ч болно. Томоор хандах юм бол төгрөгийн ханш унаж байгаа одоогийн үзэгдэл бол нэгэнт шавартай хутгасан эдийн засгийн тэнцвэр чинь өөрөө өөрийгөө нөхөн сэргээх зарчмаараа доод төвшинд бүрэлдэж байна гэсэн үг. 2010 оноос эхлэн төрөөс явуулсан эдийн засгийн бодлого нь өнөөдрийн төгрөгийн ханшийн уналтад зайлшгүй хүргэнэ. Үүнийг сөрж зогсох арга байхгүй. Банк гадагш нь бонд борлуулж, бондынхоо мөнгөөр интервенц хийгээд явж байна. Энэ бол нөхөгдөшгүй гарз хохирол. Одоогийн байдлаар доллар 1800 төгрөг хүрч үүнээсээ цааш явах л байх. Эдийн засгаа эрүүлжүүлэх хэрэгтэй байна. Нэгд, байгаа нөөц бололцоогоо зөв ашиглах хэрэгтэй. Монголчууд бид өөрсдийн амьдралдаа хэмнэлтийн горимд орох хэрэгтэй байна. Юм бүхэн дээр үрэлгэн хандахаа болъё л доо. Жишээ нь, улсын төсвийг авч үзье. Албан ёсоор зарласнаар бол улсын төсөв ДНБ-ийхээ 40 хувийг зарцуулж байгаа. Гэтэл төсвийн гадуур хөгжлийн сан, бондын сан гэж байна. Үүнийг харахад төрийн ноёдын гартаа зарцуулж байгаа мөнгө нь ДНБ-ий 70 хувиас давчихсан байна. Үүнийгээ үр ашигтай зарцуулах хэрэгтэй. Хоёрт, монголчуудын хэрэглээг авч үзье. Гаднын эрдэмтэд ирж лекц уншихдаа та нарын хэрэглээ чинь дэндэж байна гэж үргэлж хэлдэг. Гар утас, жийп машин унах чинь дэндлээ гэдэг. Аливаа үндэстнийг бүтээх чадвараас илүү хэрэглэх сэтгэхүйтэй болгоно гэдэг бол эдийн засгийн алуурчдын номлолын анхны үсэг нь гэж хэлж болно. Энэ номлол Монголд бүрэн хэрэгжлээ. Одоо монголчуудын хувьд хэрэглэх, хэрэглэх. Харин ганган хувцас өмсөх, тансаглах чиглэл рүү явж байна. Жишээ нь, Солонгосыг авч үзье. Эдийн засгийн хямралын үед алт мөнгөн эдлэлээ аваачиж өгч улс орноо хямралаас харахад зориулъя гэж өгсөн. Тэгвэл монголчууд ингэж өгдөггүй юм аа гэхэд хэрэглээгээ зөв болгож чадвал хэмнэлтийн горимд орж чадна. Нөгөө талд төрийн бодлого. Хамгийн үр ашиггүй, эрсдэлтэй салбаруудыг дэмжих бодлого явуулахаа зогсоох хэрэгтэй. Үүн дээр болгоомжтой хандах. Нэг жишээ хэлье. Өнгөрсөн жил Монголын гадаад худалдаа хоёр тэрбум ам.долларын алдагдалтай гарлаа. Энэ алдагдлыг багасгах боломж байсан. Зөвхөн барилгын салбарыг авч үзье. Гаднаас олон мянган хөлсний ажилчин авчирч, баячуудын барьж байгаа барилгууд дээр ажлууллаа. Гаднын ажилчдад төлсөн цалин нь 240 сая ам.доллар. Тэднийг ажиллуулахад зориулж авчирсан импортын материал 600-700 сая. Ингээд нэг тэрбум ам.доллараар гаднаас барилгачин авчирж Монголын баячуудын хөшөө дурсгал барихад зарцуулаад сууж байна. Үүнийгээ төр эргэж харах хэрэгтэй. Ингэснээр эдийн засаг эрүүлжинэ.
-Төгрөгийн ханш бага багаар унасаар байвал монголчууд ямар байдал очих бол?
-Одоо хязгааргүй унаж чадахгүй. Тэгвэл дотоод зах зээл боогдож хүнд байдалд орно. Одоогийн байдлаар манай банкууд мөнгөгүй болчихсон байна. Аргагүй шүү дээ. Дуусаагүй барилгад хөрөнгө оруулж байгаа нь газарт мөнгөө бульж байгаатай адил. 32 давхар барилгыг гурван жил барьж, банкууд хөрөнгөө энэ барилга руу гурван жил хийж газарт царцаалаа. Тэгээд барилгын ажил их хийж, эдийн засаг өссөн тайланд ороод явж байгаа. Гэтэл эргээд өгөөж юу юм гэхээр юу ч алга. Өнөөдөр Монголын эдийн засгийн алж байгаа зүйл чинь барилгын салбар.
-Барилгын салбар хамгийн их өсөлттэй гарч, эдийн засагч өсч байна гэсэн статистик байнга гардаг шүү дээ?
-Барилгын салбар 20 хувийн өсөлттэй гарлаа гэж баярлаад, зарлаж байгаа. Энэ нь эдийн засгийг амжилттай “алж” байна гэдгийг л зарлаад байгаа юм. Ер нь барилгын салбар бусад салбараас төрүүлж өсч болдоггүй. Маш хүнд салбар. Барилгыг шилжүүлж зах зээлд худалдаж болдоггүй, ачаад гадагш нь экспортолж болдоггүй, маш удаан хугацаанд хөрөнгө оруулалт хийхийг шаарддаг. Үүнд болгоомжтой хандаж чадахгүй байна. 2008 хямралыг эх үүсвэрийг харахад, Монгол Улсын эргэлтэд байгаа бүх мөнгөний 30 хувийг дуусаагүй барилгад хөрөнгө оруулсан байсан. Хоёр их наяд 700 сая төгрөгийн мөнгө эргэлдэж байхад түүний 998 тэрбумыг нь дуусаагүй барилгад хийчихсэн сууж байсан шүү дээ. Одоо ч энэ байдал үргэлж байна. Тиймээс эдийн засаг мэдлэгтэй хүмүүс нь жолоогоо бариасай гэж бодох юм. Тэгэхгүй бол манай энэ ах, дүү нар алах нь ээ. Эсвэл хэдэн компанийн захиралуудаар жолоодуулаал.
-“Чингис”, “Самурай” гэж хоёр бонд босголоо. Эдгээрийг хамгийн сайн хөрөнгө оруулалт гээд байх юм. Гэтэл энэ чинь эргээд төлөх өр биз дээ. Энэ талаар та ямар бодолтой байдаг вэ. Тэр дундаа бондыг улсын төсвийн гадуур, бараг танхимын ганц сайд нь мэдэж зарцуулж байгаа нь зөв үү?
-Хэдийгээр бонд гэдэг зүйл улс орны амьдралд байж болох зүйл ч гэлээ гэсэн үндэсний валют нь бүрэн хөрвөх чадваргүй нөхцөлд гадагш борлуулсан бонд маш их эрсдэлтэй. Бондын төлбөрөө төлөхийн тулд эдийн засгийнхаа хамаг л шүүсийг шавхах хэрэгтэй болно. Түүнээс биш, манай хэрэглэдэг бүх зүйл гадагшаа валютаар борлохгүй. Тиймээс бондын өрд аль болох болгоомжтой хандах. Чингис бондыг авахдаа улс орны эдийн засгийн амин чухал салбаруудыг үүсгэж, хөгжүүлж дэмжихэд зориулсан бол үүнийг буруутгахын арга байхгүй. Гэтэл тодорхой үр ашиг өгөхгүй салбарууд руу сайд нартаа хуваагаад зарцуулсан нь эргээд харахад хамгийн гунигтай дүр үүсгэж байна. Ер нь манай одоогийн Засгийн газрыг харахад тун л гар султай байгаа даа. “Самурай” бонд авлаа. Гэтэл “Самурай” бондын мөнгөө шилжүүлж авахдаа суутгал хийлгэх ёстой байлгаснаа ойлголоо. Тэгээд үүнээс нь болж бөөн шуугиан дэгдсэн. Ийм хариуцлагагүй хандаж болохгүй.
-Улсын гадаад өрийн ДНБ-д эзлэх хувь хэмжээ 40-өөс хэтрэхгүй байх хуультай. Гэтэл энэ хэмжээ 63, 68 болсон байгааг Олон улсын валютын сангаас анхааруулсан. Ингэж хууль зөрчсөн бол хуулийн хариуцлага хүлээх ёсгүй юу. Ер нь өрийн ДНБ-д эзлэх хэмжээ 60-аас давбал улсын эдийн засгийн тусгаар тогтнолд аюултай болохгүй гэх юм.
-Монголыг үндэсний хэмжээнд нь авч үзвэл 19 тэрбум ам.доллар давсан өртэй. Энд хувийн хэвшлийнхний авсан өрийг оруулж бодох хэрэгтэй. Тэртээ тэргүй экспортын орлогоосоо л төлнө шүү дээ. Ингэж тооцвол юун ДНБ-ий 40, 50, 60 хувь, 100 хол давсан. Хамгийн сонирхолтой нь өр хуулиар тогтоосон хэмжээнээсээ давж байхад үүний төлөө хариуцлага хүлээх этгээд байхгүй байгаа. Засгийн газар УИХ-аа мэхэлж байгаа. Манай УИХ Засгийн газартаа мэхлүүлэхдээ сэтгэлийн таашаал авдаг гаж өвчинтэй болоод удаж байна. С.Батболдын Засгийн газрын үед төсвөө зохиож чадахгүй УИХ дээр оруулчихаад, УИХ-аа мэхэлж байгаад төсвөө батлуулдаг байсан. Тэр өвчин нь даамжирсаар байгаад өнөөдөртэй золгоод байна.
-Өрийн зохистой хэмжээ харьцаа нь хэд байвал болох вэ?
-Зохистой төвшин байна л даа. Бусад улс орнууд ДНБ-ий 40, 60 хувь гэж экспортын боломжоо харгалзан тогтоодог. Гэтэл одоогийн манай төр засгийнхны ярьж байгаагаар өрөө улам л нэмэх сонирхолтой байна. Үндэсний валют маань чөлөөтэй бүрэн хөрвөдөг бол өрийн асуудалд өөрөөр хандаж болно. Гэтэл манайх хагас хөрвөх валюттай байж өрийн асуудалд болгоомжгүй хандаж байгаа нь түүхэн гэмт хэрэг хийж байгаатай адил. Учир нь өртэй хүн өөдлөхгүй, хүний гарт л орно шүү дээ. Ер нь өрөнд орно гэдэг хойч үеийнхээ амьдралыг барьцаанд тавилаа л гэсэн үг. Үүнд болгоомжтой хандах цаг болсон.
-Та хэдийгээр АН-ын гишүүн ч, Монгол Улсын Ерөнхий сайд байсан хүн. Тэр том зургаараа харвал өнөөдрийн Засгийн газар улс орноо удирдаж чадаж байна уу. Зарим нь чадахгүй байна, хөдөлгөнө гэх юм. Зарим нь чадаж байна, эдийн засаг дэлхийгээс хамаарч хямраад байгаа. Хэрвээ улстөр хөдөлбөл бүр илүү хямарна зэрэг янз бүрээр л ярьж байна л даа?
-МАН-ынхан АН-ыг унаасай гэж өдөр шөнөгүй л залбирч суугаа байх л даа. Гэхдээ өөрсдөө асуудлыг эргүүлж босгоод, эрүүл үндсийг нь олох чадвар байхгүйгээ олон дахин нотоллоо ш дээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сард МАН-ынхан Засгийн газрыг огцоруулъя гэж асуудал тавилаа. Яагаад огцруулах гээд байгаа юм. Огцруулчихаад дараа нь яах юм гэдэг нь хэнд ч ойлгогдоогүй. Ийм нөхцөлд төр засгийн тухай асуудал ярих ээдрээтэй. Шийдэхэд бэрх. АН ч хүнд байдлаасаа гарах гарц олоогүй, сөрөг хүчин МАН бүр ч олоогүй байна. Ер нь МАН-ынхныг харахад улс орныхоо хувь заяаны асуудлыг дорвитойгоор шийдэх шүдгүй болж дээ л гэж харагдаад байгаа. Ганц нэг сайдын суудлаар оролддог, эсвэл сөрөг хүчин амьд байна гэдгээ харуулах гэж асуудал томъёолохоос цаашгүй байна ш дээ. Тэгэхээр монголчууд энэ асуудал дээр хамтын оюунаа л дайчлах л хэрэгтэй болох байх даа.
-Олон фракцуудад яамдыг тэгшитгэн хувааж өгсөн нь Засгийн газарт танхимын зармыг алдагдуулж, ажил явуулахад саадтай болгож байна гэдэг дээр та санал нийлэх үү?
-Ер нь фракцууд мөнгө барьж байгаа биш, сайдууд барьж байгаа. 2000 оны сонгуулийн дараагаас эхлэн Монголын төрд олигархиудын ноёрхол тогтож, хөрөнгөлөг хүмүүсийн засаглал тогтсон шүү дээ. Энэ нь МАН-ын үед үүссэн үр хөврөл нь цэцэглэж соёолсоор байгаад АН-ын үед бүр ч төгс хэлбэрээ олж байх шиг байна. Одоогийн Засгийн газрыг харахад аж ахуйн эрхэлсэн гол яамдын сайд нар нь хэдхэн том компанийн захирлууд байна. Фортуна Н.Батбаяр, Женко Х.Баттулга, нөгөө л Бодь, Бридж, Ажнай гээд бүгд сайд болсон. Үүнийг харахад, Монголын эдийн засаг олигархиудын гарт оржээ гэж томъёолж болохоор байна. Ганцхан АН ч биш. Яг мөн чанартаа өнгөрсөн чуулганы үед УИХ-аас гаргаж байгаа шийдвэрийг харахад, нам дамжсан олигархиуд нь намаасаа илүү эрх мэдэлтэй болж, өөрсдийн эрх ашгийн төлөө асуудлыг гар нийлж, дуу нийлж байгаад шийдэж чаддаг болсныг харуулж байна.
-Улс орны эрх ашгийг хойш тавьж байна гэж үү?
-Мэдээж. Том хөрөнгөтний эрх ашгийг хамгаалахын төлөө бүхнийг хийж байна шүү дээ. Үнэхээр эдийн засаг хямралтай байна. Энэ бүхнээс гаръя гэвэл саяхан японууд яаж асуудалд хандаж байгааг харлаа шүү дээ. Худалдааны татвараа таван хувь байсныг шууд нэмж найман хувь болголоо. Монголчууд Монгол Улсын хувь заяаг үүрч явахаас биш, Монголын хувь заяаг гаднын хөрөнгө оруулагчид үүрэхгүй. Хүндрэл тохиолдох үед нь хүндрэлийг бүгдээрээ л үүрэх ёстой. Үүн дотроос Монголын буянаар хөрөнгөжсөн, хөл дээрээ боссон хөрөнгөлөг хүмүүсийн бүлэг бол том ачаа үүрэх ёстой. Гэтэл өнгөрсөн чуулганаар том хөрөнгөтнүүдэд 30 жил хүртэл хөрөнгө оруулалтын тогтвортой байдлын гэрчилгээ өгнө гээд хууль гаргачихлаа. Энэ бол тодорхой. Монголд том хөрөнгөтний ноёрхол тогтоож байна.
-Тантай уулзсаных асуухгүй өнгөрч болохгүй нэг асуулт байна. Крымын асуудалд Монгол Улс, монголчууд яаж хандах ёстой вэ. Сая НҮБ дээр түтгэлзсэн санал өглөө. Манай зарим улстөрчид, нам Оросыг дэмжиж байр сууриа илэрхийлсэн. Ер нь их гүрнүүдийн том улстөрд Монгол Улс яаж хандах ёстой вэ?
-Крымын асуудлыг дэлхийн нийтийн улс төрд үзүүлэх нөлөөлөл талаас нь манай төрийн мэргэжлийн байгууллагуудын төвшинд эхлээд хариулт өгөх ёстой байх л даа. Түүхэн талаас авч үзвэл 1954 он Хрушев гэдэг хүн Крымыг Оросоос нь тусгаарлан Укрианд бэлэглэсэн. Үүнийг дэлхийн нийтээрээ мэднэ. Крым бол дээр үеэс Грек, исламуудын хилийн уулзар газар. Бидний хувьд Крым бол Орос үндэстэн өөрийнхөө газар нутгийн бүрэн бүтэн байдалд ул үндэстэй хандаж, өөрийн улсынхаа нэгдмэл байдлыг бэхжүүлэхийн тулд зүтгэж байгаа нэг илрэл гэж харж болно. Нөгөө талаас өөрөө дээрээ тусгаж харвал, ер нь газар нутгаа гаднынханд бэлэглэж хуваагаад сууж байдаг энэ зам аюултай гэдгийг сануулж байна. Манайхан тэнд ч 100 мянган га, энд ч 100 мянган га газраа гандынханд худалдаж, бэлэглэдэг. Энэ нь сүүлдээ ямар ч үр дагаварт хүрч болдгийг харж болохоор байна даа.
-Өөр нэг асуудал бол төмөр замын бүтээн байгуулалтын гацаа. Төмөр замын төслөө яаж урагшлуулах вэ. Гол гацаа нь өргөн, нарийн цариг дээр үүсээд байгаа. Хаврын чуулганаар царигын тухай хууль гаргана гэнэ. Ер нь Царигийг ингэж хуульчлах нь зөв юм уу?
-Төмөр зам дээр хийрхэлийн асуудал л байна гэж боддог. Урд хөршдөө л бид нүүрс нийлүүлнэ. Урд хөрш нарийн царигтай. Тиймээс бид нарийн царигаар нүүрсээ гарах нь ашигтай гэдэг нь хэнд ч ойлгомжтой асуудал. Гэтэл бүх нүүрсээ урд хөршийн хараат байдал оруулж ганцхан нарийн царигтай төмөр замтай болох уу гэвэл үгүй. Оросын нутгаар дамжуулж зүүн хойд Ази руу бүтээгдэхүүнээ гаргах боломжийг хайх нь бас зөв. Тэгвэл өргөн царигаар гаргана. Гагцхүү зах зээлээ тэлэхийн тулд энэ хоёр царигийг зэрэг шийдэж, зэрэг эхэлж явах ёстой. Түүнээс биш, нарийн царигаар танк ороод ирнэ гэдэг балай юм яриад сууж болохгүй. Дэндүү хоцрогдсон асуудал болно. Цариг дээр хууль гаргана гэж ярихын оронд бизнесийн хүрээнд эрүүл ухаанаар шийдэх хэрэгтэй ш дээ.

Э.МӨНХЦЭЦЭГ
No comments:
Post a Comment