Friday 30 November 2012

М.Ичинноров: "Алдаа минь оноо болсон"

Хүний эрх, эрх чөлөө, ардчиллын дуу хоолой болсон Хуульч, нийгмийн зүтгэлтэн хатагтай М.Ичинноровыг шинэ 7 хоногийн зочны буландаа урьж оролцууллаа. Туунтэй энэ удаа хувь хүн тапаас нь ярилцахыг хүссэн юм.

“Монгол иргэн бүрийн амийг үнэлэх ёстой” гэсэн санал олны дэмжлэгийг авсан. Энэ талаар ярилцлагаа эхлүүлье?
Өнөөдрийн нийгэмд Монгол хүний амь шиг үнэ цэнэгүй зүйл байхгүй болжээ. Хатуухан хэлэхэд баячуудын эдэлж хэрэглэж байгаа цүнхний үнэ хүний аминаас н илүү үнэтэй болсон. Гэтэл эрдэнэт хүний амь гэдэг үнэлэх аргагуй зүйл. Тэр тусам мөнгөөр үнэлнэ гэдэг байж болшгүй хэрэг. Тиймээс хууль батлах дээд шатныхан Монгол улсын иргэн бүрийн эрүүл аюулгүй амьдрах нөхцөл бололцоог бүрдүүлсэн хариуцлагатай тогтолцоог бий болгосон цагт л бидний үр хүүхдүүд ирээдүйд айх айдасгүй ажиллаж амьдрах бололцоо бүрдэнэ гэж үзэж болно.
Энэ удаад улстөржихийг хүсэхгүй байгаа ч та МАН-аас гарахдаа “Үзэл санааны шоронгоос өөрийгөө гаргаж байгаадаа баяртай байна” гэсэн тань анхаарал татсан. Энэ талаар ямар тайлбар өгөх вэ?
Саяхан нэгэн сэтгүүлчтэй ярилцаж байхад “Ер нь ийм үгийг эмэгтэй хүн байтугай эрэгтэй хүн хүртэл хэлэхгүй, Таны хэлсэн энэ үг орчин цагийн афоризм болохоор юм” гэсэн. Анх МАН-д өөрийн үзэл санааг тусгаж, иргэдийн эрхийг хамгаалах, мэдлэг боловсролоо ашиглан ихийг хийж бүтээх зорилготой орж байлаа. Би эрх чөлөөг эрхэмлэгч хүний хувьд өөрийн хүсэлтээр МАН-ыг орхисон. МАН улс төрийн ууган хүчний хувьд миний гэлтгүй, бусад улс төрийн хүчин ард иргэдийнхээ санал хүсэлтийг тусган авч байж цааш хөгжих болно гэж боддог.
Хүний эрхийн хуульч М. Ичинноровыг бардам, өөртөө итгэлтэй гэдэг талаас нь хүлээж авдаг. Харин та өөрийнхөө дотоод мөн чанарыг юу гэж тодорхойлох бол?
Мэргэжилтэй минь холбоотой болоод ч тэр үү, өөртөө итгэлтэй бардам зан чанар миний нэг имиж болж өгсөн болов уу. Гэтэл үнэн хэрэгтээ маш зөөлөн хүн шүү дээ би чинь. Тэр тусмаа хайр бялхсан, зөөлөн сэтгэлтэй, эмэгтэйлэг эмэгтэй хүн. Би төрийг удирдах хэмжээнд бэлтгэгдэж байсан эмэгтэйчүүдийн нэг гэж өөрийгөө бодцог ч сонгуулийн өмнө том уналт болсон. Энэ улс төрийн уналт надад хүнд байсан ч маш их зүйлийг эргэцүүлж, өөртөө дүгнэлт хийсэн цаг хугацаа байлаа. Нэг тапаас маш хүнд процесс, нөгөө талаас өөрчлөлтөнд орох нэг үндэс болж өгсөн. Магадгүй хүмүүс намайг уналтанд орсон гэж дүгнэж байгаа байх. Харин би энэ үйл явдал намайг хувь хүнийхээ хувьд эмэгтэй хүн, аз жаргалтай амьдрах гэдэг зүйлүүдэд суралцах боломжийг олгож, намайг илүү дотогшоо минь хандуулсан, өөрөө өөрийгөө шинээр олж нээсэн ололтын цаг хугацаа болсон гэж үзэж байгаа.
Хүний эрхийг дээдэлж, тэмцэж яваа бусгүйд тэмцээд нэмэр алга гээд шантрах үе гарч байв уу?
Бүтээсэн хийсэн зүйл гэвэл их бий. Хүний эрхийн төлөө тэмцэж гарч ирж байсан эхэн үед би улс төр рүү орж хуггалдсанаараа маш их цаг хугацаа алдсан. Энерги эрч хүчээ алдаж, алдаатай алхмууд хүртэл нэлээд гаргалаа. Ер нь хүн алдах бүртээ ухаажиж байдаг. Би алдаа гаргаснаа өмөөрч байгаа юм биш, гэхдээ л улс төрд гаргасан алдаан дээрээ суралцаад өөрийнхөө мөн чанарыг нээж чадсан учраас сэтгэл хангалуун байна.
Таныг дэлхийн нөлөө бүхий 20 эмэгтэйн тоонд багтсан гэсэн мэдээлэл багагүй шуугиад өнгөрч байсан?
Энэ сэдвийг хөндөхөд заримдаа Монголынхоо төр засагт гомдох үе байдаг юм. Хийсэн зүйлийн минь үр дүн гээд үзүүлэх олон ажлууд байхад төр засагтаа нэг ч удаа үнэлүүлж байсангүй. Олон улсын хэмжээнд 20 хуульч эмэгтэйн нэгээр тодруулсан. Тэгэхэд яагаад улс орон нь хийсэн бүтээсэн үйл хэргийг минь үнэлж болохгүй байгаа юм бэ гэдгийг хааяа гайхдаг. Ингээд бодохоор манай улсын бусдыг үнэлэх үнэлгээ буруу гэж үздэг.
Сэтгүүлч хүнийхээ хувьд таныг алдарт сэтгүүлч Лари Кингтэй ярилцаад ирлээ гэхэд их олзуурхаж байлаа?
Тэр хүнтэй ярилцлага хийнэ гэдэг хүн болгонд тохиогоод байдаг завшаан биш гэж боддог юм. Ярилцлага хийхэд би чамд 15 минут л зориулна гэсэн хэрнээ 30 минут ярилцсан. Европт төдийгүй дэлхийд алдартай чадварлаг сэтгүүлч учраас ярилцахад хүртэл чөлөөтэй сайхан байдаг юм билээ.
Ярианы сэдвээ бага зэрэг өөрчлөе. Таныг дотны хүмүүс тань Нора гэж дууддаг шүү дээ. Нэрний хувьд ямар нэг утга бий юу?
Ховд аймагт бүрэн дунд боловсрол эзэмшээд төгссөн даруйдаа ОХУ-д хуулийн мэргэжил эзэмшихээр явсан. Ер нь Орос найзуудын маань л өгсөн нэр юм. Энэ нэрэндээ их хайртай. Барууны орнуудад бүтэн нэрээр дуудахад хэцүү байдаг учраас ихэвчлэн Нора гэж дуудуулдаг.
Нэр гэснээс та “Нора” нэртэй кафе ажиллуулж байсан одоо үйл ажиллагаагаа явуулж байгаа юу?
Тэр кафегаа зарсан. Гэхдээ удахгүй энэ нэрээрээ өөр хувийн бизнес эхлүүлэх бодол байгаа шүү.
Таны хобби юу вэ?
Эмэгтэй хүн янз бүрийн гутал цүнх ч гэдэг юм уу, чамин зүйл цуглуулах дуртай байдаг бол надад тийм сонирхол байдаггүй юм. Харин яагаад ч юм төрөл бүрийн загварын хүрэм авч өмсөх дуртай байсан. Яг хобби гэвэл ууланд авирч агаар салхинд зугаалах үнэхээр дуртай. Сүүлийн үед зураг зурах хоббитой болоод байгаа.
Зурсан зургаар нь хүний дотоод сэтгэлийн толийг мэдэрч болно гэдэг. Таны зурсан зураг юуг илтгэх бол?
Мэргэжлийн түвшинд хөгжүүлсэн зүйл бол байхгүй ч зурсан зурганд маань ихэвчлэн тод өнгө ажиглагдаад байдаг юм. Ямар нэгэн баригдмал хайрцагт бус тод өнгийг голчилж, баяр жаргалтай зүйлийг зурахыг хүсч байгаа учраас дотоод ертөнцтэй минь уялдаатай гэж хэлж болно.
Танайх их сайхан цэмцгэр айл юм. Та өөрийгөө хэр сайн эзэгтэй гэж дүгнэх вэ?
Би сайн эзэгтэй. Хүмүүс намайг тийм биш байх гэж боддог байх. Харин эсрэгээрээ гэр орноо цэвэрлэнэ, хоол ундаа хийнэ гэхчлэн ер нь гэр бүлдээ халамжтай шүү.
Ярилцаж буй хүнийхээ дотоод ертөнцөд нэвтэрнэ гэдэг амаргүй. Харин тантай ямар сэдвийг хөндөж ярилцвал тохиромжтой бол?
Би хайрын тухай яримаар байна. Энэ талаар олон зүйлийг хүргэмээр санагдсан учраас удахгүй номоо гаргахаар ажилдаа ороод байгаа. Хайр гэдэг зөвхөн романтик мэдрэмж, дурлал төдий зүйл биш юм. Гэр бүл, анд нөхөд, эх орон гээд хайрыг дотор нь олон янзаар ангилж болно. Өөрийгөө хайрлаж чадахгүй, ойр дотны хүмүүсээ хайрлаж чадахгүй хүн бусдыг хайрлаж чадахгүй шүү дээ.
Та гоо сайхандаа хэр анхаардаг вэ?
Гоо сайхандаа бараг анхаардаггүй нь миний нэг дутагдал юм уу даа. Зарим нэг шаардлагатай үед л гэхээс өөр шалтгаар гоо сайханд орох дуртай биш. Би өөрийгөө залуу хэвээрээ байгаа гэж бодцог. Нас нэмэх тусам би харин ч залуужиж байна гэж боддог. Энэ нь миний сэтгэлгээтэй холбоотой байх. Миний эргэн тойронд гялалзаж яваа залуус олон байдаг, би өөрөөсөө олон дүү охид, залуучуудтай найзлан нөхөрлөж тэдэнтэйгээ цагийг өнгөрөөдөг учраас гоо сайхнаа тэдний эрч хүчтэй өөдрөг энергээр нөхөж авч чадцаг байхаа.
Таныг хандивын үйлсэд нэгдсэн талаар сонссон юм байна.
Хууль бус хүний наймааны эсрэг зоригтой тэмцэн гарч ирж буй Ганжавхлан дүүгийнхээ ажилд нь нэмэр болж байна. Хүний наймааны золиос болсон хөөрхий охиныхоо төлөө тэмцэж байгаад өөд болсон Ганзориг ахын буяны ажлыг “Буян ХХК”-аар 100 хувь үнэ төлбөргүй гүйцэтгүүлэх ажпыг өөрийн биеэр очиж шийдүүлж өгсөн нь тэдэнд багагүй тус болж чадсан болов уу. Мөн талийгаачийн гэр бүлд зориулж хандивын ажил эхлүүлсэн. Шинэ жилийн баярыг угтаж амьдралын бололцоо муутай өрх айлын хүүхдүүдэд бэлэг барих үүднээс “тоглоом цуглуулах” ажлыг эхлүүлэх гэж байна. Энэ дашрамд хүүхдэд инээд бэлэглэх бидний ажлыг дэмжээрэй гэж уриалмаар байна.
Нийгмийн байдалд сэтгэл дундуур байгаа учраас л бусдыг уриалан дууддаг. Харин энэ бүгдээс гарах гарцыг тодорхойлж чадав уу?
Тодорхойлж чадсан. Ядуурлаас гарах, Иргэний боловсролыг дэмжих гэсэн хоёр асуудлыг хөндөж төсөл боловсруулаад МУ- ын ерөнхий сайдад өргөн барьсан. Ерөнхий сайд төслийг маань дэмжиж маш сайхан хүлээж авсан. Удахгүй ажил хэрэг болно. Хөгжлийн түлхүүр болохуйц санаа дэвшүүлсэн хэмээн үнэлсэн шүү.
Бидэнтэй ярилцсанд баярлалаа. Ажилд тань амжилт хүсье.
Ярилцсан сэтгүүлч М. Цацрал
Инфо ТВ сэтгүүл

Tuesday 27 November 2012

Э.Бат-Үүл: “... Бид түүхийн үзмэр үндэстэн болмооргүй байна...

Иргэн боловсролтой болохоор л хот соёлтой болно гэвэл эндүүрэл. зүгээр л орчныг нь л  гоё болгох хэрэгтэй. Сайхан орчинг дагаж хүн хүмүүждэг. Иргэд ухамсар өндөртэй, хотын соёлтой байхыг хичээлээ ч хот нь хог, тоосондоо дарадчихсан байхаар хэцүү. Хотоо  сайхан байлгах үйлчилгээ өнөөдөр алга. Энэ ажлыг хотын захиргаа л сайн хийх ёстой. Би замын хөдөлгөөнд нэлээд хатуу журам тогтооно гэж бодож байгаа. Аль аль талдаа хариуцлага хүлээдэг байя.  
Манайхан хотоо төлөвлөхдөө зураач, уран бүтээлчдийг түлхүү оролцуулдаг байвал зүгээр юм шиг санагддаг...?
Чи их зөв асуулт асуулаа. Хот байгуулалт гэдэг нэг талаас урлагийн бүтээл. Хотын дизайн ямар байх вэ гэдэг чухал. Тиймээс хотын ерөнхий дизайнер гэдэг албан тушаалыг бий болгох гэж байгаа. Ерөнхий дизайнераар дамжин уран бүтээлчид хот төлөвлөлтөд оролцох бололцоотой болно гэж бодож байна.
Өнөөдөр нийслэлийн хун амын бөөгнөрөл тулгамдсан асуудал болоод байна. Хотоо өргөтгөх уү, нийслэлээ нүүлгэх үу, эсвэл хөдөө рүу чиглэсэн хун амын урсгалыг бий болгох уу. Яавал дээр вэ?
Ер нь бүх сөрөг үзэгдэл хотын буруу төлөвлөлтөөс үүдэлтэй. Бид эмнэлэг, сургууль, төрийн үйлчилгээ гээд иргэндээ үзүүлдэг бүх үйлчилгээгээ хотынхоо төвд л төвлөрүүлчихсэн.  Жишээ нь, Баянхошуугаас нэг эмээ захиргааны тднрхойлолт авахын тулд хотын төв рүү орж ирэх шаардлагатай болдог. Уг нь манай хот тийм өндөр  ачаалалтай хот биш. Вашингтон гэхэд манайхаас 60 дахин илүү өндөр ачаалалтай,  гэхдээ иргэд нь асуудлаа шийдэхийн тулд заавал хотынхоо төвд орж ирэх шаардлагагүй. Тэгэхээр, хотын  захын бүх дүүрэгт нийгмийн үйлчилгээг хүргэх юм бол иргэд наашаа ирэх шаардлагагүй болно. Худалдаа, үйлчилгээний гаэар, үдэш орой залуучууд цагаа онгөрөөх газар тэнд нь байдаг байх хэрэгтэй. Ийм байдлаар бид хотоо төлөвлөх ёстой юм. 
Таны төсөөлж байгаа энэ зураг бодит биелэлээ  олоход хэр их цаг хугацаа шаардагдах бол?
Бүхэлд нь аваад үзвэл нэлээд олон жилийн иугвцлл шаардагдана. Захын хорооллууд руу млш их лүйл барих болно. Тэнд шинээр хот байгуулахын дайтай юм болно. Өөрөөр хэлбэл,  Баянхошуу оөрөө биеэ даасан хот шиг болох ёстой. 
Тэгэхээр, таны бодлоор хөдөөнөөс хот руу шилжин ирж байгаа хүн амын урсгалыг багасгах шаардлагагүй гэсэн үг үү?
Шаардлагагүй. Манай хот бусад хотыг бодвол хамаагүй нягграл багатай. Буруу зохион байгуулагдаад, буруу хийгдчихсэнээс л эдгээр асуудал  үүсээд байгаа юм. Хотын захын дүүргүүд хотын төвтэйгөө адилхан үйлчилгээ үзүүлдэг л болчих юм бол ямар ч бэрхшээл гарахаа болино. Улаанбаатарын оршин буй энэ хөндийд өчнөөн хүн багтааж шингээх зай бий.
Өвөл дөхөж байна даа гээд бодохоор л хоолой хорсох шиг болох юм. Энэ өвөл бид утаагаар багахан шиг амьсгалах боломжтой юу?
Утаа 30 хувиар багаслаа ч гэдэг юм уу, ямар нэгэн тоо хэлж болно л доо. Гэхдээ энэ жилдээ тийм дорвитой өөрчлөлт хийж чадахгүй.  Хотын утааны асуудлыг шийдэхийн тулд юу хийхээ  ойлгохгүй бас л их мунгинацгааж байна. Гэр хорооллынхон ямар осгож үхэлгэй биш дээ.
Гал түлэхээс өөр яах юм бэ. Тэд санаатайгаар
Гал түлээд, хордуулаад байгаа юм шиг л утга учиргүй зүйл ярьцгаах юм, бид. Тэгэхээр, гэр хорооллууд руу дулааны шугам татья л даа. Байшин руу нь паарыг нь оруулаад, цэвэр, бохир усных нь шугамыг тавиад өгье. Тэгээд л асуудал шийд эгдчихнэ шүү дээ.
Хамгийн гол нь хөрөнгө мөнгө хүрэлцэхгүй байгаа юм биш үү?
Хөрөигө мөнгө байсан юм аа. Ерөөсөө гэр хорооллынхныг дорд үзсэн, хаясан байдалтай л явж ирсэн шүү дээ. Социализмын үед гэр хорооллыг дулааны шугам, бусад зүйлстэй холбож өгөхгүй байх албан ёсны бодлого хүртэл байсан. Гэр хорооллыг инженерийн шугамтай холбож болно,  дулаан өгч, бохир, цэвэр устай болгоё гэсэн инженерүүд нь хэрэгт орж байсан юм шүү дээ. Яагаад гэвэл, тэр хашаан дахь байшинг инженерийн шугамтай холбочихоор хувийн өмч үүснэ гэдэг байсан. Коммунистууд хувийн өмчийг зөвшөөрдөггүй. Аминыхаа тохилог сууцанд амьдарч байгаа хүмүүс III, IV хорооллын нийтийн орон сууцанд амьдаръя гэж бодохгүй шүү дээ. Нийтийн орон сууцыг чинь хүнийг зохион байгуулалттайгаар удирдахын тулд, хянахын тулд барьсан байхгүй юу. Гадна нь очоод нэг хашгирахад л орцоороо гүйлдээд гараад ирнэ. Тэр үед амины хашаа, байшинг байхгүй болгох гэж үзсэн ч бүх хүнийг нийтийн орон сууцанд оруулж даанч хүчрээгүй.
Сонин юм аа. Орчин үеийн залуучууд бидэнд тийм зүйл нэг л төсөөлөгдөж өгөхгүй байна...
Харин тийм, тэр үед тийм л бодлого байсан. Гэтэл, ардчилсан нийгэмд шилжчихсэн мөртлөө өнөөдөр яагаад энэ бодлого үргэлжлээд байна вэ? Яагаад гэвэл, багахан газар олон давхар нийтийн орон сууц бариад зарах нь компаниудад ашигтай. Өөрөөр хэлбэл, коммунистуудын бодлогыг манай компаниуд үргэлжлүүлээд явж байна. Үүнийг л бид болиулах гээд байгаа юм. Ер нь энэ асуудлыг шийдэхийн тулд ойрын жилүүдэд маш их ажил хийнэ. Бид гэр хорооллын асуудлыг шийдэж, хаус хороолол болгоно. Баячууд л хауст амьдардаг гэж манайхан ойлгодог. Тэгвэл Сүхбаатарын талбай дээрх хауснуудын эх загварыг очоод хар. Гурван өрөө хувийн орон сууцыг 26 сая төгрөгөөр босгох боломж байна. Нийтийн орон сууцыг бодвол амины орон сууц хамаагүй аюул багатай. Газар хөдөллөө гэхэд нийтийн орон сууц нурж дарна,  дээд давхрын айл ус алдахад доод айл нь тэр чигээрээ усанд автаж, хөрөнгөөрөө хохирно, харин амины орон сууцтай байхад ямар ч аюул байхгүй. Нийтийн орон сууц ерөөсөө л муу чанарын орон сууцанд тооцогддог байхгуй юу. Тиймээс л амины орон сууц руу шилжүүлэх гээд байна шүү дээ.
Гэр хороолол тэр чигээрээ хувийн орон сууц болж, монголчууд бүгдээрээ байшинд амьдардаг боллоо гэж бодъё. Хүмүүсийн  амьдрал дээшиллээ гээд хотын соёлд суралцах уу.  Ер нь хотын соёл гэж яг юуг хэлээд байна вэ?
Хотын соёл гэдэг зүйлийг сүүлийн үед их буруугаар мушгин гуйвуулж байна. Бие бие рүүгээ дайрах маягтай, өөрөөр хэлбэл, захын хорооллынхныгоо гоочлох зэргээр үзэл суртлын шинжтэй болоод байна. Иргэдээ үнэхээр хотын нь зам дээр нь тавьчих. Түүнээс биш, хэнийг ч суртал ухуулгаар, ямар нэгэн PR-аар хотын соёлтой болгож чадахгүй ээ. Болдоггүй юм, чаддаг ч үгүй юм. Хүн хэзээ хотын соёлтой болдог вэ гэхээр, орчин нь сайжраад байвал хүн тэрийгээ дагадаг байхгүй юу. Хотын захиргаа үйлчилгээгээ сайжруулаад, замаа цэвэрхэн болгоод, тэмдэглэгээг нь сайн тавиад, алхах гишгэхийг нь сайн заагаад өгөх юм бол хүн тэрийг дагаад өөрчлөгдөөд байдаг. Яагаад монгол залуу Токиод очихоороо токиогийн залуу, Сөүлд очихоороо сөүлийн залуу болчихдог юм? Одоо хотод хогоо хаях гэхээр хогийн сав ч алга, гудамж нь тоос шороо, утаагаар дүүрэн. Ийм байж юун хотын соёл нэхэх. Иргэдээ хотын соёлтой болгох орчин нь бий болоогүй байна шүү дээ.
Гэхдээ л үүмийг хэдхэн хүн хийх ёстой юм шиг, хогийн сав тавиад өгөх ёстой юм шиг бид ярьдаг. Иргэн хүн еөрөө ч гэсэн хогоо хаяхгүй байх талаар боддог байх хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр, иргэнээ боловсруүлах тал дээр илүү анхаарах нь дээр биш үү?
Иргэн боловсролтой болохоор л хот соёлтой болно гэвэл эндүүрэл. Зүгээр л орчныг нь л гоё болгох хэрэгтэй. Сайхан орчинг дагаж хүн хүмүүждэг. Иргэд ухамсар өндөртэй, хотын соёлтой байхыг хичээлээ ч хот нь хог, тоосондоо дарагдчихсан байхаар хэцүү. Хотоо сайхан байлгах үйлчилгээ өнөөдөр алга. Энэ ажлыг хотын захиргаа л сайн хийх ёстой. Би замын хөдөлгөөнд нэлээд хатуу журам тогтооно гэж бодож байгаа. Аль аль талдаа хариуцпага хүлээдэг байя. Зам засаагүйгээс болоод хүний машин эвдрэх юм бол, замын тэмдэглэгээгүйгээс осол гарах юм бол тэр бүх нөхөн төлбөрийг хотоос олгох ёстой. Хотын захиргаа хамгийн түрүүнд хариуцлагатай болох ёстой. Ингэхээр хүн бүр хариуцлагатай болж эхэлнэ.
Урьд нь манайд ерөнхийлөгч, ерөнхий сайд, их хурлын дарга гэсэн гурван хүний замыг зохицуулаад л, бусдыг нь хаячихдаг байсан. Харин одоо бид замын хөдөлгөөнийг зохицуулж, иргэдэд өгч байгаа үйлчилгээгээ сайжруулахаар хичээж байна. Саяханаас замын хөдөлгөөний шинэ дүрмийг хэрэгжүүлээд эхэллээ. Манай хотынхон нийтээрээ тэр дүрэм журмаар ямар ч асуудалгүй яваад л байна. Тэгэхээр иргэдэд ямар ч асуудал байгаагүй л байгаа биз дээ? Улаанбаатарчууд шинэ дүрэм журмаараа хоёрхон өдрийн дотор яваад сурчихсан чинь гадаадынхан гайхан биширч байна. Дэлхийн ямар ч улсын иргэд ингэж чадахгүй ээ, монголчууд хоёр хоногийн дотор л шилжлээ гээд. Лондонд ийм арга хэмжээ авахад хэдэн жил зарцуулагдсан. Тэгэхээр монгол хүн  гайхалтай байгаа байхгүй юу. Дүрэм журмыг биелүүлэх чадвар маш өндөр. Харин тэр нь зөв л дүрэм журам байх ёстой. Өөрөөр хэлбэл, дарга нарыг боддог дүрэм журам байх ёсгүй, хүмүүсийн хүссэн тэр дүрэм журам байх ёстой.
 Хотын даргын зүгээс авч буй арга хэмжээ болгон бүрэн хэрэгжиж чадаж байна уу?
Янз бүр. Зарим нь шүүхдэж байна, заримынх нь барилгыг буулгах шийдвэрт хүрч байна. Гэтэл байшин буулгахад хөрөнгө мөнгө шаардагдана. Тэр хөрөнгө мөнгийг нь тооцож байна. Хоёр давхар байшин буулгахад 40 сая төгрөг хэрэгтэй болж байна. Тэгэхээр энэ олон зөвшөөрөлгүй барилгыг буулгахад олон тэрбум төгрөг хэрэгтэй болно. Гэхдээ буулгах асуудлыг зах зухаас нь эхлээд шийдэж л байна. Ер нь бол буулгах нь гол зорилго биш, цаашдаа ингэж дураараа хууль зөрчиж газар авдаг, олгодог хүмүүст хатуу сануулга өгөх гэж л тэр. Тэгээд ч зөвшөөрөлгүй баригдаж буй барилгууд хавь орчныхоо иргэдийн эрүүл, аюулгүй байдлыг дордуулж байна шүү дээ. Нарыг нь хааж, тоглоомын талбай нь, зугаалах талбайг нь хавчиж байна. Тиймээс энэ орчныг нь гаргаж өгөх хэрэгтэй юм. Зүгээр л буулгах өвчтэй хүмүүс байгаа юм биш шүү дээ.
Таны хувьд, найз нөхөдтэйгөө ярилцаад суудаг, аюулгүй бөгөөд тохиромжтой, эрүүл газар хэр олон байдаг вэ?
Одоохондоо энэ байдал их муу байна. Жишээ нь, зам гарах гэж үертэй гол гатлахын дайтай л юм болж байна шүү дээ. Настай хүмүүс бол зам гарах тухайд бодолтгүй. Манайхан хотын хөдөлгөөнд оролцохдоо морь унаад давхиж яваа юм шиг л байх юм. Гарцан дээр хүртэл сигнаалдаад. Гарцаар гарч яваа хүмүүс нь сандралдаад л... Тэр байдлыг одоо засч эхэлж байна. Бүр тусгай хүмүүс хүртэл томилсон. Улаанбаатарт салхилаад явах газар улам цөөрч байна. Хаа сайгүй тоос шороо, бужигнаан.
Бүтээн байгуулалт хийж байгаа нь энэ гээд нэг талаараа юмыг улам дордуулж, муутгаж байна. Сэлбэ голын сав гэхэд л зэрлэгт идүүлчихсэн байна. Үүнийгээ гоё цэцэрлэг болгоё. Далан дээгүүр нь дугуйны зам тавья. Тоглоомын талбай, спортын талбай гэх мэт үер болоход сүйтгэл багатай зүйлсийг тэнд хийе л дээ. Оюу толгой, Таван толгой, Рио Тинто гэх мэт олон компанид "Тохижилт хийхэд туслаач ээ" гэж хүсэлт тавья гэж бодож байгаа.
Япончууд цаашид манайд ямар хөрөнгө оруулалт хийхээр болсон бэ?
Япончууд Улаанбаатар хотын 2030 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөний зургийг гаргаж өглөө. Гайхалтай зураг гарсан. Тэдэнд үнэхээр их баярлаж байна. Яагаад гэвэл, Японы хот байгуулалтын зарчим хүн төвтэй. Иргэдийн эрүүл, аюулгүй орчин сайжирч байна уу гэдгээс бүх зүйлээ эхэлдэг. Өөрөөр хэлбэл, байшин барилга барихдаа хүнийхээ амьдарч байгаа орчныг сайжруулахад л анхаардаг. Харин манайхан болохоор өндөр байшин барьж, харж баясах гэдэг юм уу, яадаг юм.
Таны бага байх үеийнхээс одоогийн хот хөгжсөн үү, эсвэл хотын хөгжил гэдгийг бид өөрөөр харах ёстой байсан уу?
Уг нь хот хөгжиж байна. Гэхдээ замбараагүй, бохир заваан хөгжөөд байна.
Хот утаатай, бухимдалтай, стрестэй, хөдөө л амгалан сайхан амьдармаар байна гэх мөртлөө хүмүүс хотдоо л шигдээд байдаг. Жишээ нь, таны хувьд хот юугаараа сэтгэлийг тань татдаг юм бэ?
Энэ бол ээжийн маань, бас миний төрж өссөн нутаг. Би 40 мянгатад төрсөн. Төрсөн нутагтаа бид бүгдээрээ л татагддаг. Ер нь бол нэг зүйлийг бодитойгоор ойлгох хэрэгтэй. Аль ч улсад, ялангуяа залуу хүмүүс нь хот руугаа л зүтгэдэг. Япон залуучууд Токио руугаа, америкчууд Нью-Йорк руугаа хошуурч байна. Гадаадын орнуудад ч гэсэн эзгүйрч байгаа тосгон зөндөө л бий шүү дээ, яг манайх шиг. Гэхдээ аль ч улсад хүмүүс хөгшрөхөөрөө хөдөө рүүгээ шилжиж эхэлдэг. Хот гэдэг бол залуу хүний хувьд жинхэнэ зах зээл, бүх юм нь тэнд л байдаг. Япон, Америкийн хувьд залуучуудаа татдаг олон хот байгаа. Манайд болохоор ганц Улаанбаатар л болчихоод байна. Дархан, Эрдэнэт нь өрсөлдөж чадахгүй байна шүү дээ. Тиймээс бид Дархан, Эрдэнэтээ сайжруулж, залуучууд очиход бүх юм нь байдаг, тийм л хот болгох хэрэгтэй юм. Нийслэлтэйгээ өрсөлдөж чадахуйц газрууд руу хөрөнгө хаях хэрэгтэй. Аливаа хотын хүн ам байнга нэмэгдэж байдаг учраас хот төлөвлөлтөө ч мөн тогтмол өөрчилж байдаг юм билээ.
Та урлаг, хөгжим, номд ойр хүн. Сүүлийн үед хотын хөгжим, хөдөөгийн хөгжим гэж их ярих болсон. Гэтэл урлагт хот, хөдөөгийн ялгаа гэж байдаг юм уу?
Байхгүй ээ. Жишээ нь, хөдөө явж байх үед зохиолын дуу сонсох сайхан байдаг бол бааранд зохиолын дуу сонсоод суух тохиромжгүй, тийм үү? Хөгжимд өөрийн сонсдог орчин гэж бий. Түүнээс биш, энэ нь муухай, тэр нь гоё гэх нь зөв яриа биш.
Нийтийн дууныхан зах эээлийг нь булаагаад байгаа болохоор ч тэр үү, манай рок попын зарим нөхөд сүүлийн үед бухимдалтай байх шиг...
Аль ч улсад зохиолын дуу нь дандаа давамгайлж байдаг. Зохиолын дууны төрөл цаашид ч Монголд байсаар байх болно. Америкийн кантри дуу бол зохиолын л дуу шүү дээ. Тэгсэн хэрнээ тэдний хамгийн их сонсдог төрөл. Кантри дуучид нь манай Жавхлан эд нар шиг л мандаад байна.
Тэгвэл хэзээ ч, ямар ч нийгэмд, яаж ч хөгжүүлж, сурталчлаад сонгодог хөгжим цөөнхийн хэрэглээ байсаар байна гэсэн үг үү?
Сонгодог урлаг хэзээд нийтийн хэрэглээ болж чаддаггүй. Яагаад гэвэл, тэр олон найрал хөгжмийг сонсоод суухад дэндүү их боловсрол шаардагддаг. Ер нь бол рок сонсоод сурчихсан хүн рокоо, симфони сонсдог хүн симфонио, зохиолын дуу сонсдог хүн зохиолын дуугаа л сонсоно. Харин бид хүмүүсийг ийм байгаасай, тийм байгаасай гэж хүсч, хүссэнээрээ байлгах гэж оролддог нь буруу. Хүнийг үйлдвэрлэх ёсгүй, хүн өөрийгөө л үйлдвэрлэх ёстой юм.
Гэхдээ орчин, чиглэлийг нь өгч байх хэрэгтэй биз дээ?
Тийм, орчин байх хэрэгтэй.
Социализмын үед цэргүүдийг, дунд сургуулийн сурагчдыг анги хамт олноор нь дуурь, балет үзүүлээд суулгачихдаг байсан гэсэн. Тэнд унтах нэг нь унтаж байлаа ч хагас нь ч гэсэн сонгодог урлагийн хэрэглэгчид болж өсдөг байсан гэж ярьдаг. Ямар нэгэн дууг хүчээр мянга сонсгохоор хит болоод, нэг л мэдэхэд аялчихсан явж байдагтай л адил. Өнөөдөр ч ялгаагүй, дуурийн сонсогчдыг багаас нь ингэж бэлдсэнээр сонгодог урлагийн хөгжилд хувь нэмэр оруулах хэрэг биш үү?
Зөндөө л тэгэж хүчээр үзүүллээ. Тэр үеийн сонсогчид одоо бүгд насанд хүрчихсэн байгаа. Гэтэл тэд дуурь үзэж байгаа нь хаана байна?! Хамгийн гол нь, урлаг яагаад хэрэгтэй байдгийг хүн өорөө ойлгох ёстой. Жишээ нь, би хүүхдэдээ симфони сонсгож өсгөөгүйдээ харамсдаг. Энэ нь, симфони хөгжмийн мундаг удирдаач болгох гэсэн хэрэг биш. Харин хүний оюун ухааны хүчийг шавхаж шаарддаг зүйлд сургах нь хүүхдийг хүч чадалтай болгох нэг хэлбэр юм гэдгийг сүүлд ойлгосон байхгүй юу. Олон зүйл сонирхох нь тархины, оюун ухааны цогц хөгжлийг бий болгодог. Хүн нэг зүйл рүү хэт туйлшрах юм бол солиорох, галзуурах аюултай. Суут эрдэмтдийг хараад байхад Альберт Эйнштэйн гэхэд л гайхамшиггай физикч, хийлч хүн байсан. Тэгэхээр эцэг эхчүүд хүүхдүүддээ хөгжмийн боловсрол олгож, спортоор хичээллүүлдэг байх хэрэгтэй юм билээ. Хүүхдээ олимпийн аварга болгох нь гол биш, зүгээр л ялж, ялагдахад сургаж, хатуужил суулгамаар байгаа юм. Харин хөгжим хүнийг гоо зүйд сургадаг. Багаасаа сайхан муухайг ялгадаг болж, гоё сайхан биетэй болох тухай ойлголттой болдог.
Гэхдээ хөгжиж яваа орнуудын давуу тал нь, өндөр хөгжилтэй орнуудын араас яг дагаад яваад байх биш, алдааг нь залруулаад, зөв голдиролоор хөгжөөд явах боломжтой биш гэж үү?
Юмыг эхлээд зөв олж харж, зөв шийдэх хэрэгтэй л дээ. Дээхнэ үед гадаадын нэг эрдэмтэн "Сайхан нүүдлийн соёл иргэншил устаад дууслаа. Та нар үүнийгээ хайрлаач ээ" гэж хэлж байсан.
Би тэгэхээр нь зөрүүлээд "Бид түүхийн үзмэр үндэстэн болмооргүй байна аа” гэж хариулсан юм. Жишээ нь, соёлт ертөнцийнхөн Амазонд очоод, хүй нэгдлийнхнийг хараад, тэрийгээ кино болгоод дэлхий нийтэд цацдаг. Бид хэдий болтол сарлаган дээр гэрээ ачаад явах юм? Тэд энд ирээд, бидний зургийг аваад, судлаад явдаг, ийм түүхийн үзмэр болмооргүй байна шүү дээ. Дэлхийн улс орнуудтай л адил хөгжмөөр байна. Машин унадаг, компьютер хэрэглэдэг баймаар байна.  Яагаад энэ хөгжил дэвшил рүү явж байгааг буруу гэж байгаа юм бэ? Хөгжил гэгч чамайг хүссэн хүсээгүй татдаг. Чамаас асуух ч үгүй. Чи хэл дээ, хөдөө малаа маллаад үлдье гэж байгаа залуу хүн хэд байна? Бүгд л хотод амьдрахыг, гоё машинтай болохыг, компьютертой болохыг хүсч байна. Нүүдлийн ооёл иргэншлээ, нутгаа магтан дуулаад, хэн нутагтаа очиж амьдраад байгаа юм бэ?
Гэхдээ хүн болгон нутаг орноо санаж л байгаа. Та хотод төрж өссөн болохоор энэ өнцгөөс нь илүү хараад, яриад байна уу?
Юмыг бодитойгоор харах чадвар доройтсоноос болоод бидний зарим нь сүүлдээ дэмийрч эхэлж байх шиг. Эхнэрийгээ арга түшүүлж төрүүлээд л. Яалаа гэж эмэгтэй хүнийг тэгэж зовоож байгаа юм бэ? Наад дэмийрлээсээ холдооч ээ л гэж байгаа юм. Хот руу залуус ирсээр байх болно, шинэ хөгжилд тэмүүлсээр байх болно. Манай эмэгтэйчүүд араг тэвэрч төрөхгүй ээ. Албадаж, дарангуйлал тогтоож байж бүгдийг нь араг түшүүлж төрүүлдэггүй л юм бол... Харин иргэншлийнхээ тэр сайхан зүйлсийг их эвтэйхэн аваад үлдье. Үүнийг зөв хослуулах ухаанаа олъё. Жишээ нь, би Хүй долоон худагт "Монголын нэг өдөр" гэдэг парк байгуулна. Японы архитекторт захиалгаа өгчихсөн. Япон хүний нүдээр бол марзан Шарав гуайн зураг л байхгүй юу. "Монгол наадам үнэхээр дэлхийд байхгүй наадам.  Гэхдээ та нар үүнийгээ харуулж чадахгүй байна. Барианд орж ирж байгаа морийг ямар ч жуулчин хараад учрыг нь олохгүй. Яагаад гэвэл цуцчихсан орж ирдэг. Та нар 500 морьтон гараанаас зэрэг гарч байгааг харуулаач ээ. Дэлхийн хаана ч 500 морьтой хүн гараанаас зэрэг гардаггүй. Зөвхөн энэ моментыг үзэхийн тулд танайд 1 000 000 жуулчин ирнэ” гэж гадныхан хэлдэг. Тиймээс л Хүй долоон худагт морины гарааны том стадион барина гэж бодож байгаа. Италид гайхалтай морин уралдаан болдог нэг хот бий. Уралдаан нэг л өдөр болдог. Зөвхөн тэр өдрийн уралдааныг харах гэж тэр хотод таван сая жуулчин очдог. Тэгвэл манай наадмыг үзэх гэж 10 сая жуулчин ирэх ёстой. Өнөөдрийн жуулчид шороон дунд пижигнээд л, учиргүй хуушуур идээд л, юу болж байгааг нь ч ойлгохгүй явж байна. Энэ стадионыг байгуулчих юм бол жуулчид монгол наадмыг ямар ч хүндрэлгүй, тав тухтай үздэг болно. Нэг талаас бид хөгжил дэвшил рүү тэмүүлж байгаа, нөгөө талаас бас өөрсдөө сонгоод уламжлал руугаа  явж байна. Цагаан сар, наадмаар бүгдээрээ монгол  дээлээ өмсөж байна. Тиймээс энэ бүхнийг ямар ч албадлагагүйгээр л хийх хэрэггэй байгаа юм. 
Та одоо хоногийн хэдэн цагт нь унтаж амарч байгаа вэ?
Ер нь бага болсон доо.
Хэцүү санагдаж байна уү?
Хэцүү гээд яах вэ дээ. Хүүхэд, залуучуудаа гоё хотод амьдруулмаар байна. Би залуусыгаа өөр улсын хотод очоод "ямар гоё юм бэ" гэж атаархуулж явуулмааргүй байна. Манай Улаанбаатар гайхамшигтай гоё хот болно. Үүнд эргэлзэх хэрэггүй. Хүмүүс анзаардаггүй л болохоос, энэ хөндийн байгалийн цогцолбор их гоё шүү дээ. Жишээлбэл, би тэр жил наймдугаар сард гадаадаас ирэх үед миний сууж явсан онгоц гадаадынхнаар дүүрэн байсан. Яг Буянт-Ухаад буух гэж байхад тэд цонхоор Улаанбаатарыг хараад өөрийн эрхгүй бүгдээрээ "Хөөх" гэж дуу алдацгаасан. Тэр өдөр жигтэйхэн гоё өдөр байсан. Улаанбаатар минь ямар үзэсгэлэнтэй харагдсан гэж бодно. Ийм гоё хотоо би улам л гоё болгомоор байна.

Нийслэл Guide  сэтгүүл

Д.Баярхүү: ”Саудын араб манайд Кувейт шиг хөнгөлөлт эдлүүлье гэдэг”

Д.Жаргалсайхан энэ удаагийн de Facto нэвтрүүлэгтээ Монгол Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Баярхүүг урьж ярилсан юм. Тэрбээр Монгол Улсаас АБНЕУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Саудын Араб, Иранд хавсран суугаа Элчин сайд юм. Тэд энэхүү ярилцлагыг өнгөрсөн наймдугаар сард хийсэн билээ. 
-Та Монголд хэзээ ирсэн бэ?

-Би ирээд хоёр сар болж байна. 

-Египетэд Элчин сайдаар ажиллаж байсан тийм үү?
-Тийм. Саудын Араб, Иранд хавсран суугаа Элчин сайд.  

-Тэгэхээр та энэ их сонин үед улсаа төлөөлөөд ийм чухал албан тушаал дээр ажиллаж байх хугацаандаа дэлхийн томоохон улс төр, эдийн засгийн газрын зургийг хөдөлгөөнд оруулахуйц үйл явдлын гэрч нь болсон байна. Мөн энэ хугацаанд ажиллаж байхдаа та “Тахрирын хувьсгал” нэртэй ном гаргасан. Хоёулаа өнөөдөр Исламын ертөнцийн тухай ярья. Түүнээс  өмнө би танаас дипломатын ажлын талаар товчхон асуух гэсэн юм. Элчин сайдын хувьд түүхэн өөрчлөлтийн үйл явцыг харж байхад ямар мэдрэмж төрж байсан бэ?
-“Арабын хувьсгал” нэртэй дэлхийн түүхэнд шинэ хуудас нээхүйц үйл явдлын үед би тэнд Элчин сайдаар ажиллаж байсан. Тэр бол миний амьдралд тохиолдсон хамгийн чухал үе байсан.  Мөн зарим талаараа ховор, нандин байсан. Тэр бүс нутагт Монгол Улсыг төлөөлөх гадаад бодлогыг тодорхойлж, томъёолоход оролцсон. Гол нь “Арабын хувьсгал”-ын үед Египетэд  ажиллаж амьдарч байсан монгол иргэдийг нүүлгэн шилжүүлэх, Элчин сайдын яамыг хамгаалалтад авах гэх мэтийн онцгой байдлын арга хэмжээнүүдийг зохион байгуулахад оролцсон. Өөрөө газар дээр нь удирдаж явуулсан. Тухайн үед гурван үе шаттайгаар нийт 60 гаруй монголчуудыг гурван тийш нь нүүлгэсэн. Кувейт рүү хоёр удаа, Истанбул руу нэг удаа илгээсэн. Үлдсэн ганц нэг иргэдээ Элчин сайдын яамандаа хамгаалалтад авсан. Тэр Египетийн хувьсгал эхэлсэн эхний долоо хоног маш хурц, ширүүн тэмцэл дунд өнгөрсөн. Дайны байдалтай, нийгэм бол бүхэлдээ хямарчихсан, зохион байгуулалтын дэглэм, аюулгүй байдал алдагдчихсан, дээрэм ихэссэн байсан. Тэр бүх үйл явдлыг биеэрээ туулсан гэрчийн хувьд “Тахрирын хувьсгал” номоо бичсэн. Энэ ном бол Египетийн хувьсгал эхэлсэн 2011 оны нэгдүгээр сарын 15-наас зургадугаар сарын  1-ний хооронд Египет болон Ойрхи Дорнодод болсон түүхэн үйл явдлыг өдөр өдрөөр нь Элчин сайдын тэмдэглэл маягаар бичсэн. Үүнд мэдээллээс гадна үнэлэлт, дүгнэлтээ бичсэн. Энэ номонд маань эх сурвалж бол хангалттай байгаа. Мөн зургаар баяжуулж хийсэн ном. Онцлог гэх юм бол ийм хямралын үед бид мэдэх байх, Эх орны дайны үед Москвад байсан Элчин сайдын  яам бас бөмбөгдөлтөд нэрвэгдэж байсан түүх байдаг. Дараа нь Солонгосын дайны үед, Хятадын Соёлын хувьсгалын үед манай улсын Элчин сайдын яам халдлагад өртөж байсан. Бүр сүүлд 1990-ээд оны эхэнд Афганистанд мөн л Монголын Элчин сайдын яам бас л хэцүү байдлаас гарч байсан түүх байдаг. Үүний дараагийн тохиолдол нь сая Каирт болсон халдлага гэж үзэхээр байгаа юм л даа.

-Яагаад энэ үйл явдал өрнөх болов. Исламын шашин бусад шашинтай харьцуулахад юугаар онцлог юм бэ? 

-Исламын шашин гэж. Монгол хэлэнд XIII зуунд орчуулагдсан нь лалын шашин шүү дээ. Лал гэдэг бол буруу номтон гэсэн төвд үг гэж манайхан буруу ойлгодог юм байна. Лал гэдэг орчуулгын үгийг Өгөдэй хаан хэрэглэж байсан юм билээ. Лал гэдэг нь лам гэдэг үгнээс гаралтай, монголчууд хэрэглэж ирсэн түүхэн үг. Хэл зүйн талаасаа. Лалын шашин бол хамгийн залуу шашин шүү дээ. Мөн хамгийн эрэмгий шашин ч гэдэг. Нөгөө талаасаа энэ шашныг үндэслэгч их зөнч Мохамед мандуулахдаа Америкийн эрдэмтэн Хангинг­тоны дүгнэснээр бол угаасаа л илд, мэсний шашин. Жишээ нь Есүс Христос, Бурхан Будда, Бахайн шашныг үндэслэгч Бахдулла нар гэхэд дандаа л номлогч, соён гэгээрүүлэгч хүмүүс байсан гэдэг. Мохамедын номлолын дагуу арабчууд байлдан дагуулалтад мордож, VIII зуунд Хойд Африкийг тэр чигт нь эзэлж байсан. Мөн төв Ази, Шинжаан руу хүртэл орж ирж байсан. Бүр манай Монголын баруун хил дээр ирж байсан. Лалын шашныг, том байлдан дагуулалтыг зориг­жуулсан шашин гэдэг. Нөгөө талаараа бүх шашинд тулгарсан түүх өнөөдөр давтагдаж байна. Жишээ нь, Дундад зууны сэргэн мандалтын үед Европт католик шашин Европыг эзэгнэх үү, эсвэл соён гэгээрүүлэгчид эзэгнэх үү гэсэн шинэ бүтээн байгуулалт, шинэ оюуны соёлыг дээдлэх үү гэдгийн төлөө тэмцэл явагдаж байсан. Католикууд хамгийн харгис үйлдлийг үйлдэж байсан. Олон эрдэмтнийг амьдаар нь шатааж, хүйс тэмтэрч байсан шүү дээ. Ингээд XVII зуун хүрч байж Ромын папын эрх мэдлийг хязгаарлаж байсан. Шашны ийм омогтой үе нь байсан. Монголд ч ялгаагүй. Шарын шашин буян ном амлаад ороод ирээгүй, бөө мөргөл түүнийг нь аятайхан тосоод авчихаагүй. Бараг 100-гаад жилийн тэмцэл байсан. Цус урссан. Түүн шиг одоо энэ шашны омогтой үе нь байна. Шашныг дэлгэрүүлэх, түгээх гэсэн, шашнаараа улс төрийн зэвсэг хийх гэсэн түүхэн мөчлөг өнөөдөр лалын шашинд нүүрлэчихсэн юм болов уу гэж би боддог юм. 

-Сүнни, шиа гэдэг нь юу вэ?
-Мохамедыг хэн залгамжлах вэ гэдгээс л үүдэж гарч ирсэн эрх мэдлийн төлөөх мөргөлдөөн юм л даа. Ер нь Аллах дэлхий рүү 25 том номлогчийг илгээсэн гэдэг юм билээ. Тэр дотор нь Есүс хүртэл байх жишээтэй. Түүний нэг нь бол Мохамед гэж үздэг юм. Мохамедыг хамгийн төгс, агуу номлогч гэж үздэг. Тэр 42 насандаа цээжээрээ маш олон хоног Коран судрыг уншаад номлосон. Мохамед нь бичиг үсэгт тайлагдаагүй худалдаачин хүн байсан гэдэг юм билээ. Түүнээс хойш үйл хэргийг нь хэн залгамжлах вэ гэсэн чинь Халифатын  засаглал байх ёстой гэж сүнитүүд үзсэн. Нөгөө талд нь харин, үгүй ээ имамын засаглал байх ёстой гэж үзсэн. Имамын засаглалыг номлосон хүн нь Мохамедийн ач хүү байсан. Энэ хүн 1680 онд Иракт сүннитүүдэд алагдчихсан юм. Бүр айхавтар хэрцгийгээр алсан юм билээ. Үүнээс эхлээд сүннит, шийтүүдийн хоорондох тэмцэл эхэлсэн. Мохамедын ач хүү алагдсан өдөр нь арванхоёрдугаар сарын эхээр байдаг. Тэр үед баяр болдог. Энэ баяр нь Мохамедын ач хүүд эмгэнэл илэрхийлсэн өдөр юм билээ. 

-Сүннитүүд Египетэд хэр олон байдаг вэ?
-Египет 80 сая гаруй хүн амтай гэхэд тэдний 15 сая гаруй нь сүннитүүд. Мөн Турк, Киргизстан, Казахстан  улс бол тэр чигтээ сүннитүүд шүү дээ. 

-Энэ  хоёрын  хоорон­дын  шашны дайн улс төрд нь яаж нөлөөлж байна вэ?

-Башар Асад түүний аав хоёр үе залгамжилсан Сирийн энэ засаглал 50 гаруй жил үргэлжиллээ. Аав, хүү хоёр бол Сирийн алави  шашны төлөөлөгчид юм. Алави шашин гэдэг чинь шийтийн шашны бас нэг урсгал нь.  

-Та Сирийг яаж харж байна вэ?
-Сири дэлхийн анхаарлын төвд байна. Асадын тэргүүлсэн Баас буюу Социалист сэргэн мандлын нам бол социалист чиг баримжаатай. Баас намыг засгийн эрхээс зайлуулах,Сирийн ард түмэнд эрх чөлөө олгох гэсэн итгэл үнэмшил Америк болоод Баруунд байна. Энэ бол тэдний өөрсдийн итгэл үнэмшлээр шүү дээ. Гэтэл үүнийг арай өөр өнцгөөс Орос харж байна. Башар Асадын дэглэм нуран унана. Унасны маргааш нь  Сирид шашны том мөргөлдөөн эхэлнэ. 50 жил дарлагдсан сүннитүүд, нөгөө алави, христианчууд руугаа  шашны дарангуйллыг явуулна гэж Оросын нэртэй араб судлаач Пирмиков хэлсэн. Хоёр сарын өмнө Сирийн Засгийн газрийн мэдэлд байсан зэвсэглэсэн сайн дурын ардын отряд сүннит шашинтай жирийн иргэд рүү дайрсан. Энэ бол Ливанд болсон дайны эхлэл гэж үзэж байгаа юм билээ. Ливанчууд 17 жил байлдсан. Маш олон Ерөнхийлөгч, Ерөнхий сайдынхаа амийг хороосон. Тус улсын хамгийн том сургамж бол шашны бүлгүүд нь намтай болоод, улс төрийн намууд нь дэргэдээ зэвсэгт отрядтай болж 17 жил дайн хийсэн. Энэ л хамгийн гашуун түүх. Уг нь бүгдээрээ л нэг үндэстэн, нэг улс шүү дээ. Сая алавитуудын зэвсэгт отряд сүннит иргэдийн амийг хороочихлоо. Энэ чигээрээ үргэлжилбэл аймшигтай шашны мөргөлдөөн гарах нь дамжиггүй. Саяхан Хиллари Клинтон “Энэ бүхэн шашны мөргөлдөөнд хүрэх ёсгүй. Бид шашны мөргөлдөөнд хүргээсэй гэсэндээ дэмжээгүй юм шүү. Ардчилал ялаасай  гэсэн үзлээр л бид хандсан” гэж хэлсэн байсан. Би Египетийн шашин дээр жишээ аваад ярья. Египетэд болсон Ерөнхийлөгчийн сонгуу­лиар Мохамед Мурси буюу Лалын ахан дүүсийн намын даргынх нь сонгуулийн лоозон юу байсан гэхээр “Коран бол манай Үндсэн хууль, их зөнч бол бидний чигийг заагч, жихад бол бидний туулах зам, Аллахын төлөө үхэх нь бидний ариун зорилго” гэсэн.  Египетэд ийм хүн Ерөнхийлөгч болчихлоо шүү дээ. Харин эсрэг намын лоозон нь “Та нарт Үндсэн хууль гэж байхгүй, Аллахын хууль тогтоомжоос өөр хууль гэж байх ёсгүй, Аллахын засаглалаас өөр засаглал ч гэж байх ёсгүй” гэсэн. Тэр нь шашингүйчүүдийн нам. Парламентын 508 суудлын 70 гаруй хувийг Лалын ахан дүүсийн холбоо, салафитууд авсан. Тэдний туйлын зорилго бол аль VII зууны үеийн Мохамедын үе рүү нийгмийг ухраах. Тэр үеийн ёс заншлыг сэргээх гэсэн хүмүүс. Лалын ахан дүүсийн холбоо олон жил гудамжинд явсан, засгийн эрх барьж үзээгүй. 

-Та Элчин сайдаар ажиллаж байхдаа энэхүү засаглалыг барьсан хүмүүстэй уулзаж байв уу?

-Би Египетэд байхдаа парламентын спикер, Лалын ахан дүүсийн холбооны ахлагчтай уулзаж байсан. Тэр хүн зартай исламч Армин гэж хүн байсан. Армин сонгуулийн өмнө нь ч ерөөсөө Европыг тэр чигт нь устгана гэж ярьж байсан. 

-Арабын ертөнцтэй Монгол Улс маань ямар нэг бизнес хийж болох юм уу, эсвэл үгүй юу. Үүнийг та хэрхэн ажиглаж дүгнэсэн талаараа ярихгүй юу?
-Ажиллаж байх хугацаандаа Монголын Элчин сайдын яам ч гэсэн үүнд анхаарлаа хандуулж байсан. Газрын тосны чиглэлээр манай улс булангийн орнуудтай хамтран ажиллах сонирхолтой байдаг. Цаашлаад Эмират, Катартай энэ тал дээр харилцан хамтран ажиллах саналтай байгаагаа Элчин сайдын яамаараа дамжуулан хүсэлт тавьсан. Тэд нар ч гэсэн бидэнд харилцан хамтран ажиллана гэдгээ амласан. Хөрөнгө оруулалтын том эх үүсвэр мэдээж тэнд байна. Кувейтийн сангаас манай замыг засахад олон хөтөлбөр, төслийн дагуу тусалсныг мэдэх байх. Мөн манай улсаас Арабын ертөнцөд нийлүүлэх нэг түүхий эд нь малын мах байна. Ялангуяа хонь, үхрийн мах тэнд их эрэлт хэрэгцээтэй гэж тэд ярьж байсан.  Саяхан Египетээс онгоцоор 15 тонн үхрийн мах авч байна билээ. Миний мэдэхээр монгол хонины ноос, ямааны ноолуураар Египетийн нэг компани нэлээд олон жил ноосон хувцас үйлдвэрлэж байсныг санаж байна. 

-Энэ чиглэлээр та хоёр орны хувьд хөгжих боломжтой гэж та үзэж байна уу?

-Мэдээж боломжтой байлгүй яахав. Энэ чиглэлд их олон гарц, хамтын ажиллагаа байгаа гэж дүгнэдэг шүү.

-Манай Элчин сайдын яам Арабын орнуудад Египетээс гадна өөр хаана байдаг вэ?
-Кувейт улсад байдаг. 

-Цаашдаа  өөр ямар Арабын улсуудад Элчин сайдын яамаа байгуулах гэж байгаа вэ. Энэ талаар ямар нэгэн бодлого хэрэгждэг үү?
-Байлгүй яахав. Гадаад харилцааны бодлогын хэтийн төлөвлөгөөнд тусгагдсан байдаг юм. 2001 онд Катар улсаас манай улсад Элчин сайдын яамаа байгуулаач ээ гэсэн санал тавьж байсан. Бид тусгай хөнгөлөлтүүд эдлүүлье гэсэн санал ч олон удаа тавьж байсан. Би саяхан Саудын Арабт очоод Гадаад харилцааны яамны сайдтай нь уулзсан юм. Тэгэхэд “Танай улс Кувейт улсад Элчин сайдын яамаа байгуулж болсон юм бол яагаад манай улсад ч гэсэн байгуулж болохгүй гэж. Бид Кувейт улсаас тавьсан хөнгөлөлтүүдийг ч гэсэн эдлүүлж болно шүү дээ” гэж хэлсэн. Тэгэхээр манай улсын хувьд илүү их боломж байна гэсэн үг юм л даа. 

-Яагаад манайх шиг жижиг зах зээлтэй улсад ийм боломж тавьж байгаа юм бол?

-Иран улс ч гэсэн ийм санал тавьж байсан. Яагаад манай улсыг сонирхоод байна гэхээр мэдээж уул уурхайн салбарт хамтран ажиллах хүсэл тэдэнд байсан. Уул уурхайн том үйлдвэрлэлд  хамтран ажиллаж тэндээс ямар нэгэн ашиг хүртэх гэсэн санал цухуйлгаж байсан. Иран улс бол гадагшаа асар их хөрөнгө оруулалт хийдэг улс шүү дээ. Тийм учраас Монголын барилга, зам тээвэрт хөрөнгө оруулахад бэлэн байна гэсэн. Мөн аялал жуулчлал, худалдаа үйлдвэрлэл гээд бүхий л салбарт хамтран ажиллахад бэлэн байна. Та бүхэн энэ тал дээрх саналаа хэлээч гэж байсан. 

-Урилга хүлээн авч ярилцсанд баярлалаа
-Та бүхэнд ч гэсэн баярлалаа.
Өдрийн шуудан сонин