Монгол
Улсын Гадаад харилцааны сайд Л.Болдтой уулзаж өнгөрсөн оны ололт амжилтаас
гадна 2014 онд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажил, алхмуудынх нь талаар
ярилцлаа.
-Та Монгол Улсын Гадаад харилцааны сайдаар ажиллаад жил илүү хугацаа өнгөрлөө. Анх ажлаа авахдаа та “Монгол Улсын иргэн бүр Элчин сайд” гэж хэлж байсан. Энэ бол таны хэрэгжүүлэх бодлогын цөм юм байна гэж хүмүүс ойлгож хүлээж авсан. Гэтэл үүнтэй зэрэгцээд “Гадаад харилцааны нэгдмэл байдал, нэг цонхны бодлого” гэж яригдаад байна. Энэ хоёр ойлголт хоорондоо хэр нийцтэй, эсвэл хэр зөрчилтэй ойлголтууд вэ?
-Гадаад харилцааны сайдаар томилогдож ажиллаад хоёр жилийг ардаа орхилоо. Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсаны дараахан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж гарч, үүний дагуу Гадаад харилцааны “Нэг цонх”-ны бодлогыг боловсруулан мөрдөж эхэлсэн юм. Энэ бол төрийн тогтолцооны тухай асуудал юм. Өнөөдөр дэлхий дээр НҮБ-ын гишүүн 193 улс байна. Энэ улсууд л өнөөдөр бие даасан гадаад харилцаатай, батлан хамгаалах салбартай. Аливаа улсын бие даасан, тусгаар байдлын илэрхийлэл нь энэ юм. Ингээд үзэхээр Монгол Улс үнэхээр бие даасан тусгаар улс юм бол бие даасантэгээд нэгдмэлгадаад харилцааны бодлоготой байх ёстой.
Ерэн онд бий болгосон ардчилсан нийгмийн нэг үнэт зүйл нь хүн бүр эрхээ мэддэг болж, өөрийн хэрэгцээ шаардлагаа илэрхийлэх, хэрэгжүүлэх боломж, бололцоо нь нээгдсэн. Энэ утгаараа иргэн бүр гадаадад зорчих, яам, агентлаг, аймаг, сум бүр гадаад харилцаагаа хөгжүүлэх, гадаад түнш, хөрөнгө оруулагчтай хамтын ажиллагаа явуулах бололцоотой болсон. Гэсэн хэдий ч энэ дунд тэдний мэдэх, мэдэхгүй асуудлууд бас байгаа юм. Тэр нь Гадаад харилцааны яамаар дамжин зохион байгуулалтад ордог, бодлого, чиглэл нь зангидагддаг, үр дүн, тайлан нь хэлэлцэгддэг байх эмх цэгцэнд орох ёстой. Нэгдсэн хэрэгжилт, нэгдсэн төлөвлөлт, нэгдсэн үр дүн шаардлагатай. Үүнийг л нэг цонхны бодлого буюу нэгдсэн байдал гэж хэлээд байгаа юм.
Нөгөө талд “Иргэн бүр Элчин сайд” гэсэн ойлголт байх ёстой. Энэ бол гадаад харилцаагаа хөгжүүлэх, гадаад харилцааны талаарх төрийн ойлголтын шинэчлэл гэж үзэж байгаа. Олон зуун сая иргэнтэй улсад гадаад харилцааны ажилд иргэн бүр нь оролцох шаардлага байхгүй л дээ. Өмнөөс нь нэг зуун мянган иргэн нь гадаад харилцааны салбарт ажиллаад, дэмжээд иргэн бүрийнхээс өмнөөс ажлыг нь хийгээд өгөх байх. Харин бид цөөхүүлээ болохоор гурван саяулаа энэ салбарт санаа тавьж байж, хэдэн зуун сая, цаашлаад тэрбумаар яригдах хүн амтай хоёр хөрштэйгээ эн зэрэгцэж гадаад харилцаагаа хөгжүүлнэ. Бид улсаараа энэ үүргийг хүлээж, эх орныхоо нэрийн хуудас болж, иргэн бүр гадагшаа хандаж, харилцаж байж үүнийг хөгжүүлнэ.Харин үүнийг нь Гадаад харилцааны яам /ГХЯ/ дэмжиж, тусалж, сурталчилж чадах юм бол үнэхээр нэг хүний хөдөлмөрийг арван хүний хөдөлмөртэй тэнцэх үр дүнд хүргэнэ.
-Гэтэл иргэн бүр Элчин сайдын эрхийг эдэлж чадаж байна уу гэх асуулт байна. Хамгийн сүүлд л гэхэд Малайзад монгол хүний амь нас эрсэдсэн хэрэг гарлаа. Яагаад бид иргэддээ тусалж чадсангүй вэ гэхээр эрх зүйн гэрээ байхгүй гэх юм?
-Би сайд болоод Элчин сайд нартай хамгийн эхний уулзалтаа хийхдээ нэг л зүйлийг захисан. Тэр нь энэ. Би та нараас нэг л юм хүсье. ГХЯ бол хэн нэг даргын яам биш, та нар хэн нэг даргын Элчин сайд, аль нэг төрийн байгууллагын Элчин сайд биш. Монгол Улсын гэдгийг тэгж ойлгож болохгүй. Энэ бол Монгол Улсын иргэн бүрийн, Монгол Улсын аль нэг аймаг, сум, баг, нэгж, байгууллага бүрийн Элчин сайд, төлөөлөгч шүү. Үүнийгээ яаж хэрэгжүүлж байна, иргэнийхээ эрх ашгийг яаж хамгаалж байна? Энэ л та нарын гол ажил юм. Би ажлын үр дүнг нэгдүгээрт үүгээр л хэмжинэ. Үүний дараа хэчнээн гэрээ, хэлэлцээр байгуулав, хэчнээн айлчлал зохион байгуулав гэдгийг ярина аа гэж хэлсэн. Ингэж эрх ашгийн дарааллыг эрэмбэлж өгсөн. Үүний дагуу эхний ээлжинд ял эдэлж байгаа иргэдээ эргэж тойрохоос ажлаа эхлэх ёстой юм. Манай дипломат ажилтнууд хууль, эрхзүйн ажлын чадвар, туршлага тааруудаа ч тэгдэг юм уу нэг л хөндийдүү, хоригдол ялтан эргэхээс цэрвэх, хэрэг төвөг үүсэхээр яах учраа сайн олохгүй байх маягтай байсан. Шоронд сууж байгаа ч гэсэн адилхан л Монгол Улсын иргэн, ялгаа нь гэвэл алдаа хийсэн. Тэдэнд туслах, ялтан солилцох талаар ярих, хөөцөлдөх чинь бас л бидний хийх ажил. Тэрнээс биш дандаа нэг сайхан зүйл яриад, хөрөнгө оруулья, худалдаа хийе гэх биш юм. Тийм ч учраас өнгөрсөн онд энэ чиглэлээр хамгийн олон гэрээ хийгдсэн. Иргэн нэг бүрээ хамгаалах нь бидний гол үүрэг.
Гадаадад яваа монгол иргэд өөрөө өөрсдийгөө хариуцаж, сэрэмжтэй, мэдрэмжтэй хичээж явах нь гарцаагүй ч тэр дунд тооцоолоогүй золгүй явдал тохиолдохыг үгүй гэх газаргүй. Энэ дунд Малайзын асуудал яах аргагүй багтана. Үнэхээр золгүй явдал тэнд давтагдаад байна. Ш.Алтантуяагийн амь нас хохирсон хэргийн мөрөөр хэчнээн жил хөөцөлдөж явав. Энэ хугацаанд эрх зүйн гэрээ хэлэлцээр байгуулж чадаагүй л явж байна шүү дээ. Яагаад ингэж удав гэхээр одоо хүртэл тэнд дипломат төлөөлөгчийн газар байгуулаагүй, хавсан суугаа элчин сайд нь ч итгэмжлэх жуух бичгээ бариагүй байсан. Сүүлдээбүр Малайз гэж улсыг үзэн ядаад, харилцаагаа таслаад холдож хөндийрөх асуудал зарим хүн яриад сууж байна. Тийм юм гэж яаж байж болох юм бэ? Тэр тусам нь бид тэнд төлөөлөгчийн газраа нээж дотор нь орж ажиллах ёстой. Тэгж байж бид хүнийхээ асуудлыг ярина, иргэнийхээ эрх ашгийг хамгаална. Олон улсын гэрээ эрх зүйн хүрээнд асуудлаа тавиад, иргэнээ хамгаалах эрх зүйн орчныг бий болгож ажиллах ёстой. Одоо дипломат төлөөлөгчийн газар нээх тухай Засгийн газрын төвшинд ярьж байгаа. Мөн энэ бүс нутгийн бүх орнуудтай эрхзүйн туслалцааны гэрээ,баримт бичиг байгуулах талаар ажиллана. Монголчууд хамгийн их зорчдог бүс болоод байна шүү дээ.
-Өнгөрсөн ондолон улсын чанартай хэд хэдэн томоохон арга хэмжээг Улаанбаатар хотноо зохиогдсон, бас нэр нөлөө бүхий хүндтэй олон зочинайлчлаад буцсан. Бид ийм олон зочид хүлээж авч чадахыг, хотоо, төв талбайгаа ямар сайхан цэвэрлэж, эмх цэгцэнд оруулж чадахыг харсан. Хүн бүр янз янзаар л хүлээж авсан байх. Харин үүний цаана тэр олон хурал, айлчлал улсдаа яг ямар үр дүн авчирсан бэ?
-Өнгөрсөн жилийн хувьд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн /АОХН/ Сайд нарын бага хурлаар гэхэд 100 гаруй орны, 1200 гаруй зочид нэг дор цугларсан, үнэхээр Улаанбаатарт өмнө нь болж байгаагүй том арга хэмжээ болсон. Жилдээ нэг удаа нэг оронд зохиогддог НҮБ-ийн Байгаль орчны өдрийг Монголдоо хийсэн, дараа нь Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт /ДЭЗЧУ/-тай хамтарч, аль нэг тухайлсан оронд явуулдаггүй арга хэмжээ болох стратегийн дугуй ширээний ярилцлагыг зөвхөн Монголын асуудлаар монголд зохион байгуулсан. Энэ бүхэнд зарцуулсан мөнгө эргээд хэд болж орж ирэв ээ гэдгийг ярихад хэцүү. Энэ бол бизнес биш. Үүний цаана Монгол Улсын нэр хүнд, байр суурь дээшилсэн. Олон улсын хамтын нийгэмлэгт байр суурь ахисан. Энэ нь эргээд хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа гээд бүх сувгаар шууд болон шууд бус үр ашиг авчирна. Өнгөрсөн онд манай хамт олон үнэхээр сайн ажиллаж, үр дүнд хүрсэндээ сэтгэл хангалуун байгаа. Бид цаашдаа ч ийм хэмжээний томоохон арга хэмжээг байнга хийнэ. Ингээд ирэхээр иргэд энэ бүхнийг анзаарахаа ч болих байх л даа, хэвийн үзэгдэл гэж хардаг болох байх. Үүний ч төлөө бид явж байгаа. Үнэхээр нэг баярлууштай зүйл нь “Бидэн дээр дэлхий ирэх гэж байна, Монгол Улсын 3 сая хүрэхгүй иргэн дээр дэлхий дахин анхаарал хандуулах гэж байна аа” гэдэг уриалга л бид гаргасан шүү дээ. Гэтэл иргэд ямар сайхан хүлээж авсан билээ. Дэг журам, хөдөлгөөнөө зохицуулаад, хотоо цэвэрлээд үнэхээр эрвийх дэрвийхээр ажилласан. Энэ бүхний үр дүнд дэлхий дахинд бидний нэр хүнд өссөн. Үүнийг би өдөр болгон мэдэрч байгаа. Хэчнээн айлчлал хийж, хэчнээн зочид манай улсыг зорьж ирэв. Хэчнээн орон биднийг хүлээж авав. Очсон улс болгонд уулзсан хүмүүс энэ талаар ярьж, танай улсад үнэхээр сайхан байсан, маш амжилттай зохион байгуулсан гэдгийг хэлж байгаа. Танай ард түмэн гайхамшигтай улс байна лээ гэж хэлэх хүн олон болж, хэчнээн олон асуудал нааштайгаар шийдэгдэж байгааг би алхам тутамдаа мэдрэх болсон доо. Бод л доо. Бид өмнө нь жилдээ 3-4 айлчлал хүлээн авдаг байсан бол өнгөрсөн онд сардаа 2-3 айлчлал хүлээж авлаа шүү дээ. Сайл болон төрийн өндөрлөгүүдийн хэмжээнд.
-Та Давосын чуулга уулзалттай хамтарч ажилласныг дурдлаа. Энэ бүхний үр дүнд нэг дүгнэлт гарах нь ээ дээ. Ингэснээрээ бид өөрсдийгөө аль төвшинд явааг мэдэх, аль салбартаа ямар дэмжлэг авах, юу хийхээ тодорхойлох боломжтой болж байна уу. Ер нь ингэх шаардлага ч байдаг байх?
-Дэлхий дээр улс орон хөгждөг жаяг байна. Улс хөгжье гэвэл эхлээд танигдах ёстой, дараа нь нь харилцан хөрөнгө оруулалт явагдах ёстой. Хөгжсөн орнуудыг хараад байхад Давос шиг ийм байгууллага, чуулга уулзалтаар дамжаад өөрсдийгөө танилцуулж чадсан нь нэг хөшүүрэг болсон байгаа юм. Давосын чуулга уулзалт чинь эдийн засгийн олимп шүү дээ. Их наймын улс гэж байна. Ардчилсан тогтолцоотой найман том орон. Дараа нь Их хорь гэж байна, шууд эдийн засгаар нь хэмжээд гаргаад ирсэн жагсаалт. Харин Давосын чуулга уулзалт чинь Их-50-ийн уулзалт. Гэхдээ хэмжээгээр нь гаргаад ирсэн тоо биш. Эдийн засгийн хувьд нөлөөтэй, хөгжих ирээдүйтэй, ач холбогдолтой тавин орны цугларалт. Мөн дэлхийн эхний 1000 компани, дэлхийн мянган шилдэг улстөрч, удирдагч, тэгээд дэлхийн мянган шилдэг судлаач, сэтгүүлчийг оролцуулаад хаалгаа хааж байгаад асуудлаа ярьж, дэлхийн эдийн засгийн төлөв байдал, цаашаа яаж явахыг ярилцдаг. Монгол Улс энэ дунд багтдагт учир бий. Монгол Улс дангаараа бүс нутаг гэж үзэх болж байгаагийг нэг илрэл. Энэ чуулга уулзалтад Монгол Улс өөрийгөө таницуулж чадна гэдэг том боломж.
-Давосын чуулга уулзалт хэдхэн хоногийн дараа эхлэх гэж байна. Энэ жилийн хувьд бид ямар төвшинд оролцох бэ, хамтын ажиллагаагаа өргөжүүлж байгаа гэдгийг тодруулахгүй юу?
-Энэ жилийн чуулга уулзалтын хүрээнд Монгол, Катар, Мьянмар зэрэг улсын жишээн дээр байгалийн баялагт суурилсан хөгжлийн загварыг хэрхэн бий болгож байгаа талаар нэгдсэн хуралдаан хийхээр болсон. Мөн “Монголын хөгжлийн хувилбарууд” тусгай хуралдаан зохион байгуулагдана.Эдгээр хэлэлцүүлэг, хуралдаанаас гадна“Mongolia Night” нэртэй Монголыг сурталчлах, танилцуулах арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Монголын эдийн засгийн хөгжлийн төлөв, хөрөнгө оруулалтын болоод эрх зүйн орчны талаар зөв мэдээллийг гадаадын хөрөнгө оруулагч, Монголыг сонирхогчдод хүргэх зорилготой юм. Мөн Монгол Улс ДЭЗЧУ-тай хамтран Зүүн Азийн эдийн засгийн чуулга уулзалтыг 2016 онд Улаанбаатарт хийх эрхийг бас авсан. Ер нь бидэнд алсыг харсан төлөвлөгөө бий...
-Ирээдүйг харсан уг төлөвлөгөөнөөсөө тодруулж сонирхуулбал ?
- Энэ онд гэхэд бидэнд АПЕК-ийн гишүүнд элсэх асуудлаар нэлээд үр дүнтэй ажиллах түүхэн ховор боломж тохиож байгаа гэж би харж байна. Яагаад гэвэл энэ жил АПЕК-ийг Хятад улс даргалж байгаа. Манайхыг АПЕК-ийн гишүүн орон байх ёстой гэдэг байр суурийг БНХАУ анхнаас нь хэлж, үүнийгээ илэрхийлж ирсэн. Тэгэхээр ийм чухал үеийг ашиглах ёстой, үүнд бүх төвшиндөө анхаарч ажиллах болно.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Улаанбаатарын яриа хэлэлцээ” буюу Зүүн Хойд Азийн зургаан орныг хамарсан яриа хэлэлцээний механизмыг бий болгох асуудлаар бид идэвхтэй ажиллах ёстой. Дэлхийн хамгийн хаалттай, халуун цэг нь Зүүн Хойд Азид хамаарах Хойд Солонгосын байдал болоод байгаа. Энэ нь Зүүн Хойд Ази, цаашлаад дэлхийн хөгжилд нөлөөлж байгаа нэг хүчин зүйл. Энд байдал өөрчлөгдвөл дэлхий нийтэд, тэр дундаа Монголд хөгжлийн асар том боломжийг нээх юм. Тийм учраас бид энэ асуудлаар идэвхтэй ажиллаж, эхнээсээ үр дүнд хүрээд эхэлсэн. Саяхан Зүүн Хойд Азийн эмэгтэй улстөрчдын форумыг Улаанбаатарт амжилттай зохион байгууллаа. Зүүн Хойд Азийн орнуудыг нэгтгэдэг зүйл олон. Уур амьсгал, шашин шүтлэг, эдийн засаг гээд... Энэ бүхэнд дөрөөлж ажиллах, санаачилга, манлайллыг гартаа авах боломж бололцоо бидэнд байгаа.
-Та айлчлалын тоо, давтамж өнгөрсөн онд эрс нэмэгдсэн гэж хэллээ. Гэтэл үүнийг шүүмжлэх, “Мөнгө үрлээ, гадагшаа зугааллаа” гэж хэлэх нь бий. Таны хувьд айлчлал олшрох нь сайн үзүүлэлт гэж хэлж байгааг ойлгож байна л даа...
-Монголчууд бид зүгээрсуух эрхгүй. Тэр тусмаа явж улсаа таниулж, ярьж ойлгуулахгүйгээр хүлээгээд гэртээ сууж байх эрхгүй хүмүүс. АНУ-ын Конгрессийн гишүүдийн 70 хувь нь гадаадад айлчлал, ажлаар явж үзээгүй гэж ярьдаг юм. Үнэн ч байх. Яагаад гэвэл дэлхий өөрөө АНУ-д очдог. Харин бид өөрсдөө дэлхий дээр явж очихгүй бол хэн ч ирэхгүй шүү дээ. Бидэнд асуудлаа шийдүүлэхэд дэлхий хэрэгтэй. Магадгүй, бид хөгжөөд нэг хүнд ногдох ДНБ нь зуун мянган ам.доллараас давчихбал гадагшаа явахын хэрэггүй, эндээ сууж байж болох байх. Одоохондоо тэгэх бололцоогүй байна. Идэвхтэй гадаад харилцаа бол хамгийн үр ашигтай эдийн засгийн бодлого.
-Монгол Улсын иргэд өнөөдөр хэчнээн оронд визгүй зорчих эрхтэй болоод байна вэ. Энэ онд шинээр хэд хэдэн улстай визийн асуудлаар гэрээ, хэлэлцээ байгуулав. Иргэдийн хувьд “Элчин сайд” байхын тулд визийн асуудлыг юун түрүүн сонирхдог шүү дээ?
-Өнөөдөр энгийн паспорттой иргэд 18 улсад, албан, дипломат паспорттой иргэд давхардаагүй тоогоор 25 нийтдээ 43 улсад визгүй зорчиж болж байгаа. Иргэдийн хамгийн их хүсч шаарддаг ОХУ, Европын холбоо, АНУ, БНСУ-д визгүй зорчих асуудлаар бид ажиллаж байна. Тодорхой ахиц гаргана гэж зорьж байгаа. Ер нь нийтдээ Монгол Улсын паспорттыг визгүй зөвшөөрдөг орны тоог бид өнгөрсөн онд арваар нэмэгдүүлсэн. Өмнө нь ингэж ажиллаж байгаагүй л дээ.Тэр дундаа баруун Европын гурван ч оронд дипломат, албан паспортоор визгүй зорчдог болгосон. Энэ бол эхний ээлж гэж ойлгох хэрэгтэй. Дараа нь шат шатаар асуудлаа шийдүүлэхэд амар болж байгаа юм.
-Гадаад харилцааны яам өнөөдөр хүний нөөцийн хувьд хэр бэлтгэгдсэн институци вэ. Дипломатчдыг бэлтгэж ирсэн уламжлал маань хэр хадгалагдаж, бас хэр шинэчлэгдэж байгаа вэ?
-Гадаад харилцааны яам 1970-аад онд л 200 орчим ажилтантай байсан, тэгэхэд 50 орчим оронтой дипломат харилцаатай байсан. Өнөөдөр боловсон хүчний тоо хэвээрээ байгаа хэр нь бид дэлхийн 200 шахам оронтой дипломат харилцаатай, олон улсын маш олон байгууллагатай хамтын ажиллагаатай болоод байна. Тэгэхээр бид энэ ачааллыг давахын тулд ажилтнуудаа л чадваржуулах ёстой юм. Бүх ажилтан илтгэл бичдэг, орчуулга хийдэг чадвартай байх ёстой. Харин тэр бүрт нь таарсан шагнал урамшуулал олгодог байх хэрэгтэй. Манай ажилтнуудын нэг онцлог гэвэл гурав, гурван жилээр гадаадад томилолтоор ажиллаж байгаад ирдэг, нүүдлийн шувуу шиг амьдардаг. Энэ онцлогоос болоод Монголдоо амьдрах нөхцөл нь орхигдоод байдаг талтай. Үүнийг нь юуны өмнө шийдэх хэрэгтэй юм билээ. Мөн тэдний чадварыг хөгжүүлэх асуудал. Бид Щвейцарь шиг хөгжилтэй болох тухай ярьдаг. Тэгвэл щвейцарь хүн бүр дөрвөн хэлтэй. Бид бүгд тийм чадвартай болж байж л цаашаа хөгжих тухай ярина шүү дээ. Нөгөө талаас Ерөнхийлөгч ухаалаг төрийн асуудлыг дэвшүүллээ. Энэ нь төрийг шинэчлэх тухай яриа. Тэгвэл ухаалаг яам, ухаалаг агентлагийг бий болгохоос л энэ бүхэн эхэлнэ. Манай яамны хувьд ажлын шинэ арга барил, шинэ технологи нэвтрүүлэх, дотооддоо шинэчлэл хийхээр төлөвлөсөн зүйл бий.

http://borgilmaa.niitlelch.mn
No comments:
Post a Comment