Ерөнхий сайд асан М.Энхсайхантай
ярилцлаа.
-Тэгэхээр өнөөдөр Монголын эдийн засаг хүнд байна. Монгол Улс элгээрээ хэвтэж байна гэж ярих боллоо. Бодит үнэн нь ямар байгаа юм бол. Та энэ тал дээр юу хэлэх вэ?
-Монголын эдийн засаг хүнд байна, элгээрээ хэвтлээ гэдэг үг яриаг өнгөрсөн 20 жилд би олон удаа сонссон. Ийм төрлийн яриа намайг лав цочроохгүй байгаа. Монголын эдийн засаг байдгаараа л байна, өсч байгаа, тэлж байгаа. Мэдээж засч сайжруулах ажил байлгүй яахав. Хэн ямар өнцгөөс харахаас л хамаарч байгаа. Үнэндээ Монголын эдийн засгийн өсөлт хоёр оронтой тоонд байгаа гэдэг нь хангалттай. Элгээрээ хэвтсэн эдийн засагт 10 гаруй хувийн өсөлт гарна гэж юу байхэв дээ. Уул уурхайн орлогоор цамаан загнаж байсантайгаа харьцуулбал улсын төсөвт хэцүү байж магадгүй.Гэвч энэ бол ганц энэ Засгийн газарт хамаарах асуудал биш юм.Буруутан хайж байгаа бол урд өмнөх Засгийн газрууд бүгд л буруутан болж таарна.Монгол эдийн засгийн голланд өвчтэй байсан.
Хөнгөн хэлбэрээр өвчилсөн байгаа дээрээ засвал сайн байна. Гадаадын хөрөнгө оруулалтын хувьд хамгийн том орон зайг Оюу Толгой төсөл эзэлж байсан.Оюу толгойн эхний шатны хөрөнгө оруулалт дуусгавар болсонтой холбогдуулаад гадаад хөрөнгө оруулалтын үзүүлэлт буурсан байдалтай харагдаж байгаад санаа зовохгүй байна.Ашигт малтмалын лицензийг дэг журамд оруулах үйл явцтай холбоотой хөрөнгө оруулалт буурсан байж болно.Энэ бол байх ёстой төлбөр. Энд тэнд газар ухаж тонох нь багасч байгаа бол гадаадын хөрөнгө оруулалтын үзүүлэлт буурах нь гарцаагүй. Харин эх болсон байгаль газраа хамгаалах нэрийн доор гадаадын хөрөнгө оруулалтыг хөөгөөд гаргая гэж мэр сэр бодож байгаа бол том алдаа болно. Монгол Улс хөгжихийн тулд олон улсын зах зээл дээр өр тавьж зээл авч байгаа. Уг нь өр тавьж зээл авч байснаас гадны хөрөнгө оруулалтыг дэмжих нь бидэнд болон хойч үед маань ашигтай гэдгийг ойлгомоор байна.Сайн зохицуулсан орчинд гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжвэл алдсан ч тэр нь бидний монголчуудын өр болохгүй гэдгийг ухаарах хэрэгтэй. Гадаадын хөрөнгө оруулалт эрсдлээ хөрөнгө оруулагч нь 100 хувь хариуцдагаараа онцлог. Тиймээс ч улс орнууд гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжихийг эрмэлздэг юм. Урд хөрш Хятадын хөгжлийн бодлогын нэг нь гадны хөрөнгө оруулалтыг дэмждэг явдал юм.
-Валютын ханшийн огцом хэлбэлзэл юунаас болсон гэж та үзэж байгаа вэ?
-Зуны дараа намар, намрын дараа өвөл болно. Энэ бол байгалийн хууль шүү дээ. Үүнийг хэн ч өөрчилж чадахгүй.Түүнтэй нэгэн адил хэн ч өөрчилж чадахгүй эдийн засгийн хууль гэж байдаг.Бид хийж бүтээхээсээ илүү үрэлгэн зардал гаргаж байгаа бол валютын ханш хэлбэлзэнэ.Таван толгойгоо,, Эрдэнэтээ барьцаалж өр тавьж амьдарсан. Уул уурхайн орлогодоо найдаж үрэлгэн байдалд дассан. Энэ бүгд бол голланд өвчин. Хариу нь валютын ханшийн хэлбэлзлээр илэрч байгаа юм. Чили томоохон зэсийн үйлдвэрлэгч. Харин голланд өвчин тусахгүйн тулд үндэсний мөнгөн дэвсгэрт песогоо ам.доллартай харьцуулбал зориудаар сулруулж байдаг.Үүний хүчээр хөдөө аж ахуй, бусад салбараа хамгаалдаг юм. Манайд энэ талын ойлголт тун маруухан. Хятадын юанийн ханш бодит тооцоогоор нэг ам доллар нь дөрвөн юань байх ёстой гэдэг юм. Гэтэл өнөөдөр нэг ам доллар нь зургаан юань байна. Хэн хождог вэ гэхээр Хятадын экспортлогчид. Нэг долларын экспорт хийгээд дөрвөн юань авах уу, зургаан юань авах уу. Хятад эсэн бусын бараагаар дэлхийг эзэлсэн нэг шалтгаан үүнд байгаа.Тиймдээ ч ханш тойрсон тэмцэл Америк, Хятадын хооронд байнга болж байдаг. Валютын ханш гэдэг бол төгрөгөөр илэрхийлэгдэж буй валютын үнэ. Зах зээлд үнэ нь эрэлт нийлүүлэлтийн харьцаагаар тогтох ёстой гэвэл ойлгоход хялбар болох байх аа.
-Оюу толгойн асуудал сүүлийн үед шуугиан тарилаа. Далд уурхайгаа хааж, олон ажилтнаа цомхотголоо гэдэг мэдээлэл гарсан. Энэ юутай холбоотой юм бол. Юунаас болоод ийм зүйл болов?
-Бидний монголчууд гадны хөрөнгө оруулагч нартай англи хэлээр биш бизнес хэлээр ярьж сурах хэрэгтэй байна. Гээндээ ч бий, гоондоо ч бий гэдэг шиг буруу нь аль аль талдаа байгаа биз. Би учраа олно гэдэгт итгэж байна.
-Зарим хүн Оюу толгой зогссон нь сүртэй зүйл биш. Анхаарах хэрэггүй гэх. Зарим нь Оюу толгой зогссоноор Монголын эдийн засагт сүйрэл ирлээ гэх юм. Та аль өнцгөөс харж байгаа вэ?
-Win-Win хувилбар гэж байдаг. Гадаадын хөрөнгө оруулагч, Монголын тал аль аль нь хожих хувилбар юм л даа. Үүний төлөө ажиллахын тулд мэдлэгтэй, боловсролтой яриа хэрэгтэй. Би үүнийг бизнес хэл гээд байгаа юм. Англи хэлээр зад хэрэлдэж болно.Хэнд ч ашиггүй.Бизнес хэлээр яривал ханцуй дотроо тохиролцож болно шүү дээ.
-Оюу толгойн асуудлаар ямар бодлого байр суурь баримтлах нь зөв юм бэ, таныхаар?
-Оюу Толгойн гадаад захирал өөрчлөгдлөө. Монголын талын захирал өөрчлөгдлөө. Шинэ захирлууд хэн хэн нь хожих хувилбарыг олох хэрэгтэй.
Бид харин хошуу бага дүрж хэрүүл бага өдвөл яасан юм.
-Гадаадын хөрөнгө оруулалт буурч байгаа нь бодит үнэн болж байна. Энэ тал дээр ямар арга хэмжээ авах хэрэгтэй юм бэ?
-Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих нь бодлогын чиглэл байх ёстой.Гэхдээ энэ нь урд нь алдсан алдаагаа үргэлжлүүл гэсэн үг биш.Хэн дуртай нь хаа хамаагүй газар сэндийчихийг зөвшөөрөх хэрэггүй.Манайх бодлогоо чамбайруулж дэмжих ёстой гадаад хөрөнгө оруулалтыг дэмжсэн шиг дэмждэг болох ёстой.Нэг үгээр хэлбэл бодлогоо чамбайруулья.
-Таван толгойн асуудлаар таны байр суурийг сонсох гэсэн юм. Таван толгойн нүүрс өрөндөө таараад Монголд ирэх ашиг байхгүй болчихсон байна л даа?
-Бид ашгийг нь урдчилж аваад идчихсэн. Одоо ашиггүй байна гэж гоншгонох хэрэггүй. Хүнээс мөнгийг нь авсан юм бол гүрийж байгаад нүүрсээр ч болов төлчих нь зүйтэй.Урагшгүй ноёдын алдааг бид засах ёстой болохоос хий хоосон орилох хэрэггүй. Цаг зуурын бэрхшээл гэж бодох хэрэгтэй.
-Саяхан Ерөнхийлөгч ҮАБЗ-ийн гишүүн байсан хүмүүсийг хүлээн авч уулзлаа. Таныг урьсан гэсэн. Гэхдээ та харагдаагүй...
-Би гадаадад явж байсан учраас уулзалтад оролцож чадаагүй.
-Бүтээн байгуулалтын ажлууд ч удаан байна гэдэг шүүмжлэл өрнөж байна. Энэ тухай та юу хэлэх вэ?
-Шүүмжлэл ерөнхий биш тодорхой байх ёстой. Ямар төслийн тухай ярьсан юм бол доо.
-Бондыг үр ашиггүй төсөл зарцуулсан нь одоо тодорхой болж байна. Зам тавихаас өөр бүтээн байгуулалт алга. Олон олон үйлдвэр байгуулах асуудал юу болов гэх мэтээр ам асуух хүмүүс бий л дээ?
-Мөнгө нь байна. Төслүүд нь бэлэн биш байгаа. Шаардлага хангах төсөл алга. Боловсон хүчин алга. Арга зүй алга. Бондын мөнгийг зүй зохистой зарцуулах санхүүгийн механизм ч алга. Бүх юм бидэнд шинэдээд учраа олохгүй байдал байсан. Одоо харьцангуй зүгшрэх боловуу гэж бодож байна. Монгол мега төслийн зовлонтой учирах хөгжлийн үе шатан дээр байна. Гол бэрхшээл нь боловсон хүчин. Дээр нь мөнгө хувьдаа завших гэсэн этгээд “соёл”, улс төрийн тогтворгүй орчин. Мега төсөл дэндүү өртөгтэй, дэндүү их цаг хүч, хөдөлмөр авдаг тул хөрөнгө оруулагчид хээл хахуультай бизнесийн орчин, хэл амаа ойлголцож үл чадах хүмүүс, байгууллагуудтай ажиллахыг сонирхохгүй шүү дээ.
-Монгол Улсын эдийн засаг сүүлийн нэг жил ингээд муудчихлаа гэдэг дүгнэлтийг Ардын намынхан хэлж байна. Энэ хэр бодитой дүгнэлт вэ?
-Тийм дүгнэлт хийсэн гэж би мэдээгүй юм байна. Арай үгүй байлгүй дээ. Ер нь манай эдийн засгийг жилийн дотор өөд нь татах, жилийн дотор нураах ямар ч бололцоогүй. Тийм ид шидтэн аль эсвэл чөтгөр Монголд байхгүй.
-Таны хариуцан ажиллаж байгаа цахилгаан станцын асуудал юу болж байна. Ямар шатандаа яваа вэ?
-Манай төсөл хурдтай явж байгаа. Таван толгойн цахилгаан станцын төсөлд одоогийн байдлаар Японы хоёр, Солонгосын хоёр, Чех, Германы тус бүр нэг, Франц, АНУ-ын нэг, Хятадын гурван томоохон компани сонирхлоо илэрхийлээд байгаа. Бид тэдэнтэй холбогдож ажиллаж байгаа.
-Эцэст нь танаас асуулгүй өнгөрч болохгүй нь. МАХН-ын дарга Н.Энхбаяр өршөөгдсөн тухайд та ямар байр суурьтай яваа вэ?
-Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч өөрийн эрх мэдлийн хүрээнд Энхбаяр даргад уучлал үзүүлсэн.“Монгол төр өөртөө зүтгэсэн хүнд халтай” гэдэг үг худал гэдгийг харуулж өгсөн ач холбогдолтой үйл явдал байлаа.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ
Эх сурвалж: "Өдрийн сонины 2013 оны 08 дугаар сарын 22-ны
дугаарт нийтлэгдсэн ярилцлага"
дугаарт нийтлэгдсэн ярилцлага"
No comments:
Post a Comment