УИХ-ын гишүүн Ж.Батзандантай уулзаж, ярилцлаа.
-Сайхан амарсан уу. Амралтаа хаагуур, яаж өнгөрүүлэв?
-Гэр бүл, үр хүүхдүүдийнхээ хамт хөдөө орон нутагт амарлаа. Бас гадаад, дотоодын их, дээд сургуулиудын лекцэнд сууж, эрдэмтэд, судлаачдын үгийг сонслоо. Саяхнаас л ажилдаа орж байна.
-Хичээлийн шинэ жил эхэлж, гадуур амьдрал оволзож байхад Төрийн ордон нам гүмхэн хэвээрээ л байх шив?
- Улс орны эдийн засгийн асуудал хүндэрсэн энэ үед ажилдаа орохгүй амраад байж сэтгэл төвдсөнгүй. Хямрал юунаас болов, ямар гарц байна гэдэг талаар харах, судлах юм их байна.
-Ерөнхий сайдад илгээсэн захидлынхаа хариуг авсан уу?
-Монгол Улсад тулгамдаж байгаа асуудлуудаар, ялангуяа эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдлыг хохирол багатай давах боломжийн талаар Ерөнхий сайдад захидал бичсэн. Миний хувьд төр засгаас хэрэгжүүлж буй зарим бодлогод шүүмжлэлтэй хандаж байгаа. Хямралын үед хямралын менежмент хийх хэрэгтэй гэдгийг сануулж, захидал бичсэн юм. Монголын төр баян цатгалан хүн шиг үрэлгэн цамаан загнаж болохгүй.
-Тэгэхээр хямралыг давах менежмент нь юу юм бэ?
-Төсвийн зардал, халамжийн бодлогоо эргэн харахыг Ерөнхий сайдаас хүсч байгаа. Манай төсвийн зарлагын 60 орчим хувь нь захиргааны зардал, халамжийн бодлогод зарцуулагддаг. Захиргааны нүсэр том бүтцээ тэжээхийн тулд эдийн засаг сульдаж байна. Халамжийн бодлогоо хэрэгжүүлэхийн тулд татвар төлөгчдийн нуруун дээр маш том ачаа үүрүүлж байгаа. Хямрал биднээс улстөрийн намуудын амлалтад хөтлөгдсөн эрүүл бус эдийн засгийн бодлогыг зогсоохыг шаардаж байна. Эдийн засагт хүндрэл, дарамт учруулдаг төрийн өмчит компаниудыг татан буулгах,нэгтгэх, дахин зохион байгуулах замаар менежментийг нь яаралтай сайжруулах хэрэгтэй байна. Хавтгайрсан халамжийн бодлогыг зорилтот халамжийн бодлого болгож өөрчлөх ёстой. Хэдхэн ченжүүдийн өмнө сөхөрсөн үндэсний валютаа хамгаалах валютын зохицуулалтын шинэ журамд шилжье, төсвийн цоорхой, төсвийн гадуурхи хууль бус зарцуулалтаа зогсоо гэдэг шаардлагыг хүргүүлсэн . Одоогоор ямар ч хариу алга.
- Үүнийг хийх зоригтой хүн Монголын улстөрд байгаа гэж үү?
-Эдгээр асуудлууд ганцхан өнөөдөр яригдаж байгаа зүйл биш. Улстөрийн хүрээнийхэн бүгд мэдэж байгаа. Үүнийг өөрчлөх улстөрийн эр зориг хэрэгтэй.
-Эдийн засаг хямраагүй юм биш үү. Ерөнхий сайд өөрөө тэгж хэлсэн шүү дээ?
- Онолын хувьд гурван улирал дараалан эдийн засгийн өсөлт огцом буурвал үүнийг хямрал гэж тодорхойлдог. Би Засгийн газрын судалгааны байгууллагын үгэнд биш, хөндлөнгийн эдийн засагчдын дүгнэлтийг үнэн гэж үздэг. Засгийн газар хуурамч статистик тоо гаргаж, ард түмний тархийг угаадаг байдлаа одоо зогсоох хэрэгтэй. Амьдрал хуурамч тоонд биш бодит үнэнд захирагддаг гэдгийг ойлгох хэрэгтэй.
-Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаад нэг жилийн нүүр үзлээ. Тэдэнд та ямар дүн тавимаар байна?
-Н.Алтанхуягийн танхим зам засах, цэцэг тарих ажлыг сайн хийж байгаа. Гадаадаас зээл авч өр тавихдаа ч гаргууд сайн байна. Харин тавьсан өр зээлээ үр дүнтэй ашиглах, эдийн засгийн бүтээмжийг дээшлүүлэх тал дээр тааруухан байна даа. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад манай бизнесийн зарим салбар доголдож, ашиг орлого нь 50 хувиар буурсан судалгаа байна. Гадаадын хөрөнгө оруулалтын асуудлаас болж олон хүн ажлын байраа алдаж, өр зээлээ төлж чадахгүй олон зуун бизнес эрхлэгчид гудамжинд гарч байна. Гадаад валютын ханш огцом нэмэгдсэний улмаас үндэсний мөнгөн тэмдэгтийн худалдан авах чадвар эрс буурлаа. Валютын өсөлтийг бодит эдийн засагт хөрвүүлж тооцох юм бол инфляци найман хувь биш 15 хувьд хүрсэн. Моргейжийн зээлийн хүү найм биш, 2 оронтой болсон. 1.5 тэрбум ам.доллар Чингис бондын хүү, валютын ханшийн зөрүүг тооцвол хоёр тэрбумд хүрлээ. Засгийн газар нүдээ нээж, сайд нар ажилдаа хариуцлагатай хандах хэрэгтэй . Үйлдвэрлэлийн салбарын түүхий эд, машин механизмын 80-90 хувийг гадаадаас авдаг гэж үзвэл Чингис бондоор бид Хятадын эдийн засгийг л тэтгэж байна.
-Сөрөг хүчний зүгээс Засгийн газрыг огцруулах асуудлыг хөндөж байна
-Засгийн газрыг огцруулах эсэх нь нэн тэргүүний чухал асуудал биш. Хамгийн гол нь Засгийн газрыг шахаж, шаардаж, ажлыг нь хийлгэх ёстой. Харамсалтай нь манай Ерөнхий сайд эдийн засаг хямраагүй, улс орны байдал сайн байгаа гэж долоо хоног бүр 30 минутын турш худлаа ярьдаг боллоо. Ерөнхий сайдын үлгэр ярих хооронд улс орон улам л хүндэрсээр байна. Цалин хөлс инфляцид дарлуулж, монгол төгрөг гадаад валютын өмнө сөхөрлөө. Худлаа ярьдаг, өөрөөсөө бус өрөөлөөс алдаа хайдагаа одоо болих хэрэгтэй.
-Бүх юм урвуугаа эргэчихсэн юм шиг, байдал ерөнхийдөө хүндхэн л байна?
-Сүүлийн үед нэг зүйл тод томруун харагдаж байгаа. Манай улс төрчдийн худлаа хэлэх, хууль зөрчих хоёр хэрээс хэтэрлээ, Тендерийн будилаан, замын луйвар хоёр ердийн үзэгдэл болж хувирлаа. Хууль мөрдөхөөсөө илүү яаж гуйвуулах вэ гэж боддог, төсвийн мөнгөөр хувийнхаа бизнесийг тэтгэдэг хуучин тогтолцоо үргэлжилсээр л байна. Аж ахуйн менежер, нэгдлийн дарга шиг Ерөнхий сайд маань бодит үнэнийг ойлгохгүй явсаар л байна.
-Уул уурхайгаас олдог мөнгө багаслаа. Уул уурхайн салбар уналтад орлоо. Та юу гэж дүгнэж байна?
-Манай эдийн засаг уул уурхайгаас хэт хамаарч байгаа нь үнэн.Энэ хамаарлыг аль болох багасгах, эдийн засгаа төрөлжүүлэх бодлогыг Засгийн газар явуулж байгаа гэж найдья. Ер нь уул уурхайн ордууд илрэхийн хэрээр манай улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал эмзэг болж байгааг бид анхаарах ёстой. Гадна дотногүй Монголыг, Монголын баялгийг яаж хувааж идэхээ ярьцгааж байна. Манай олигархиудтай нийлсэн гадны улстөр, бизнесийн бүлэглэлүүд Монголын эдийн засгаар тоглож байна даа. Засгийн газарт геополитик, гадаад эдийн засгийн талаар оновчтой, алсын хараа алга. Хоёр хөрштэйгээ ч учраа ололцож чадахгүй байна. Энэ нь олон улсын харилцаанд маш том сул тал болж байх шиг. Мөн манай олон тулгуурт, гуравдагч хөршийг эрэлхийлсэн гадаад бодлого маань геополитикийн өрөг дээр мад тавиулж байх шиг байна. Монгол Улс гадаад бодлогын хувьд жинхэнэ түнш, жинхэнэ хамтрагчаа ололгүй олон жил төөрлөө. Бүх хүнтэй найз хүнд хэзээ ч жинхэнэ найз байдаггүй гэдгийг санах хэрэгтэй. Гаднынхан биднийг кроны капитализмаасаа салж чадаагүй, эрх зүйн ухамсаргүй, хэлсэн ярьснаасаа буцдаг орон гэж дүгнэдэг боллоо.
-Яагаад тэгж дүгнэсэн юм бол?
Нам төвтэй төрийн тогтолцоотой, мэргэжлийн мэдлэг чадвараас илүү намын гишүүн, нутаг нуга, хамаатан саднаа илүүд үздэг төртэй орныг ингэж дүгнэх нь аргагүй. Үндэсний том компаниуд нь гэр бүлийн бизнес шиг явдаг.Нөхөр нь захирал, эхнэр нь нягтлан, охин нь менежер байхад компаний засаглалын тухай ярих утгагүй. Мэдлэг чадварт бус авгай, нөхөр, анд найзаасаа илүү гарч сэтгэж чаддаггүй, хаалттай системийг кроны капитализм буюу капитализмын гажуудал гэдэг.
Засаглалын орчин үеийн стандарт Монголд алга. Төрийн залгамж халаа, боловсон хүчний бодлого алдагдсан. Эрүүлээр сэтгэдэг оюунлаг сэхээтнүүд нь гадагшаа дүрвэчихсэн, тархины тураалд нэрвэгдэж байгаа орныг ингэж дүгнэхээс ч өөр яахав дээ. Бид алдаагаа олж харах ёстой. Дэлхий нийтээрээ гурван “М”-ийн эдийн засгийг харж байна. Мозамбек, Монгол, Мороккод бизнесийн соёл алга. Ярьсан хэлснээсээ буцдаг. Авлигын сүлжээнд идэгдсэн гэж тэд дүгнэж байна. Биднийг эрх зүйн дутуу бойжилттой, эдийн засгийн урт хугацааны тогтвортой хөгжлийг хангах стандартгүй улс гэж зарим судлаачид дүгнэж байна. Бид өөрсдийгөө эргэн харах хэрэгтэй.

Ж.НЯМСҮРЭН
No comments:
Post a Comment