УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос цаг үеийн асуудлаар зарим
зүйлийг тодрууллаа.
-Гадаадын хөрөнгө оруулалтын орчин муудсан нь Засгийн газрын хувьд шинэ хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэхээс аргагүйд хүргэж байх шиг. Хөрөнгө оруулалтын орчин муудсан нь УИХ-аас баталсан хууль эрх зүйн орчинтой холбоотой тухай зарим эдийн засагч шүүмжилдэг. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?
-Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулиас болоод хөрөнгө оруулалт үргэчихсэн юм шиг зүйл яригдаж байгаа ч өнөөдөр дэлхий дахин тэр дундаа Европ, Хятадын эдийн засаг сайнгүй байгаа. Түүнтэй холбогдож өнөөдөр Монгол Улсад экспортын бараа бүтээгдэхүүний үнэ буурч байна. Нөгөө талаас гадаадын хөрөнгө оруулагч томоохон компаниуд нь хүндрэлтэй үеийг ашиглаж Монголын төр засгийг буулгаж авъя гэдэг байдлаар асуудалд хандаж байна. Гол шалтгаан энд л бий. Үүнээс маш ухаалаг байдлаар гарах ёстой. Мэдээж зохицуулах шаардлагатай асуудлууд байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ гадны хөрөнгө оруулалт аль салбарт орж ирж байна вэ гэхээр ашигт малтмал, уул уурхай болж байгаа. Ийм байтал хэрэгжиж байсан Ашигт малтмалын тухай хууль тодорхой бус байдалд ороод 2-3 жил болчихлоо. Тийм учраас энэ хүндрэлтэй байдлаас гарахын тулд яаралтай Ашигт малтмалын тухай хуулийг шинэчилж батлах хэрэгтэй байна. Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг батлахаас гадна.
-“Рио Тинто” компани Оюутолгой компанийн далд уурхайг зогсоох шийдвэр гаргасан төдийгүй, цаашид ч хатуурхаж болзошгүй байна. Энэ тохиолдолд Монгол Улсын Засгийн газар яах ёстой вэ?
-“Рио Тинто” компанийг Монголд хөрөнгө оруулчихаад байхад нь “Ашиггүй ажиллаач ээ” гэж хэлээгүй. Харилцан ашигтай байя гэдэг зарчим л ярьж байгаа. Монголд хөрөнгө оруулах нэрийн дор гадаадынхан нь илүү ашигтай ажиллаад, монгол нь бага ашиг олдог, эсвэл монгол нь их ашиг аваад, хөрөнгө оруулагч нь бага авдаг байх нь шударга бус учраас харилцан ашигтай ажиллах ёстой. Тэр дундаа газрын хэвлийн доорх байгалийн баялаг ард түмний өмч, монголын ард түмний өмч. Тийм учраас төрд ард түмнийг төлөөлөн ажиллаж байгаа хүмүүс ард түмнийхээ эрх ашгийг хамгаалахын төлөө, хангахын төлөө бодлого, үйл ажиллагаа явуулах ёстой. Тэр үүднээс асуудлаа тавьж байгаа нь зөв. Гол зарчмаасаа ухарч болохгүй.
-УИХ-ын ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 16-нд хуралдуулж магадгүй тухай дуулдсан ч саяхнаас хуралдуулахгүй гэх албан бус мэдээ цацагдах боллоо. Нэг мөсөн ирэх аравдугаар сард намрын чуулганыг хуралдуулна гэх. Танд ямар нэг мэдээлэл байна уу?
-Засгийн газар УИХ-ын ээлжит бус чуулганаар ямар асуудал хэлэлцүүлэх вэ гэдгээ оруулж ирэх ёстой. Харамсалтай нь, одоог хүртэл оруулж ирж байгаа юм алга. 2009-2010 оны хямралын үед Засгийн газраас УИХ-д Хямралыг давах төлөвлөгөө өргөн барьж хэлэлцүүлж байсан. Эдийн засаг хүндэрч байгаа үед Шинэчлэлийн Засгийн газар дээр дурдсан хуулийн төслүүдээс гадна хямралыг давах төлөвлөгөөг яаралтай оруулж ирэх шаардлагатай. Эхлээд бид дотроо ойлголцоод, дараа нь гадаад талдаа ойлголцох. Урт хугацаандаа нийгэм эдийн засгийг яаж хөгжүүлэх вэ гэдэг асуудлыг яримаар байгаа юм. Харамсалтай нь, Засгийн газар хямралаас давах төлөвлөгөөг хийж дийлэхгүй байгаа юм байлгүй дээ.
-Сүүлийн үед Цагаан хадаас-Гашуун сухайт хүртэл нарийн царигтай төмөр зам тавих асуудал хүчтэй яригдах боллоо. Монголын төмөр зам өргөн царигт суурилах ёстой гэх бодлогыг өмнөх УИХ-аас баталсан. Үүнтэй хэр уялдаж байгаа юм бол?
-УИХ-аас 2010 онд Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогыг баталсан. Тэр үед Зам тээврийн сайд байсан Х.Баттулга “Бодлого батлагдсан тохиолдолд хоёр жилийн дотор Тавантолгойгоос- Сайншанд, Тавантолгойгоос-Гашуун сухайтын чиглэлд төмөр зам тавина” гэж хэлж байсан. Харамсалтай нь, төмөр замын ажил өнөөдрийг хүртэл урагшилсангүй. Төмөр замын бодлогод юу гэж заасан бэ гэхээр өргөн царигт суурилна, харин салбарлах гадагшаа шууд гарах юм бол Засгийн газар шийдвэрлэнэ гэсэн. Тийм учраас УИХ-ын тогтоолын хүрээнд Засгийн газар шийдвэр гаргаж байгаа болов уу. Нэг үгээр хэлбэл, Цагаан хадаас цааш нарийн төмөр зам байна гэдэг нь УИХ-ын тогтоолыг зөрчиж байгаа зүйл байхгүй болов уу гэж бодож байна.

Г.ДАРЬ
No comments:
Post a Comment