УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбаттай ярилцлаа.
-УИХ-ын чуулган завсарласан хэдий ч засаг төрийн ажил их байх шиг байна. Таны хувьд ажилдаа оров уу. Завсарлагаанын хугацаанд юу хийв?
-Ирэх аравдугаар сарын 1-нээс УИХ-ын намрын чуулган эхэлнэ. Энэ хооронд амарч, ажиллахын аль алиныг хослууллаа. Тэгээд ажилдаа орж байна. Энэ намрын чуулганаар хэлэлцэх гол гол хуулийн төслүүдийн ажлын хэсэг завсарлагааны үеэр хуралдаж байна. Миний хувьд зохих байгууллагуудтай уулзаж, өнөөдөр үүсээд байгаа эдийн засгийн нөхцөл, улс орны байдлын талаар мэдээлэл авлаа. Улс орны тулгамдаж байгаа асуудал юу байна, валют, экспортын талаар Засгийн газар ямар байр суурьтай, юу хийж байгааг сонслоо.
-Эдийн засаг хүндхэн байгаа учраас УИХ-ын ээлжит бус чуулганыг ирэх сарын 2-6-ны өдрүүдэд хуралдахаар болж байх шиг байна. Гишүүдийн ирц бүрдэхээр байна уу?
-Ээлжит бус чуулган хуралдуулах тухай асуудлаар эхлээд Засгийн газар ямар байр суурьтай байгааг сонсох хэрэгтэй байх. Яагаад гэвэл долдугаар сард үүссэн эдийн засгийн байдлыг бодитой дүгнэх, учир шалтгааныг нь сонсох хэрэгтэй болов уу.
-Засгийн газар хүсвэл УИХ ажилдаа орно, Засгийн газар хүсэхгүй бол хуралдахгүй гэсэн үг үү?
-Хүсэхгүй бол хуралдахгүй гэж хэлээгүй шүү дээ. Эдийн засгийн эрсдэлтэй байдлаас гарах замыг УИХ-аар шийдвэрлүүлэх, хууль тогтоол шийдвэр батлуулах шаардлага байна гэж Засгийн газар УИХ-аас хүсэх юм бол чуулган хуралдахад бэлэн. Хэрэв Засгийн газар одоо үүсээд байгаа эдийн засгийн нөхцөл байдлыг бид өөрсдөө зохицуулаад гарцаа олчихно гэвэл заавал чуулган хуралдах шаардлага байна уу, үгүй гэдэг зүйл яригдана.
-УИХ-ын дарга шийдвэр гаргаад ээлжит бус чуулган хуралдуулах нь тодорхой болчихсон гэж ойлгоод байгаа шүү дээ?
-УИХ-ын дарга ээлжит бус чуулганыг хуралдуулахаар төлөвлөчихсөн зүйл байгаа болов уу. Хэн ямар үндэслэлээр ээлжит бус чуулганыг хуралдуулах санаачилга гаргав гэдэг нь тодорхой байсан тохиолдолд шийдвэр гаргана. Гэвч одоогоор тийм зүйл алга.
-Ардын намынхан ээлжит бус чуулганыг хуралдуулах шаардлага тавьсны дагуу шийдвэр гаргасан юм биш гэж үү. Ерөнхийлөгч ч энэ шаардлагын дараа ҮАБЗ-ийн гишүүн байсан хүмүүстэй уулзсан байх аа. Нийгэмд ингэж л ойлгогдсон?
-Валютын ханшны хэт хэлбэлзэл яагаад үүсэв, экспорт яагаад буурав, Оюу толгой, Таван толгойн ажил яагаад явахгүй байна гэдэг Ерөнхийлөгч санаа зовох нь зөв. Энэ бүхэн манайд үүссэн бодит нөхцөл байдал мөн. Ардын нам УИХ-ын даргад шаардлага хүргүүлсэн байна лээ. Тэр нь асуудлыг эдийн засгийн гэхээсээ илүү улс төрийн өнцгөөс нь харсан шаардлага. Хэтрүүлэгтэй болохоос буруу ч юм биш л дээ. Энд нэг л зүйлийг хэлье. Өнөөдөр Монголын эдийн засаг бодит хөрсөн дээрээ буучихаад байгаа нь энэ. Бид олон жил эдийн засгаар улстөржлөө шүү дээ. Харин одоо эдийн засгийг дахин хөөсрүүлж, улстөржүүлэх шаардлага байхгүй гэдгийг ойлгох ёстой. Өнөөдөр Монгол Улс эдийн засгийн гүн хямралд орчихлоо гэж хувьдаа үзэхгүй байгаа. Хямрал гэдэг өөрөө ноцтой асуудал. Жишээ нь ДНБ-ний хувь унаад, ажилгүйдэл нэмэгдээд, мөнгөний урсгал татраад ирвэл асуудал байна гэж үзэхээс өөр арга байхгүй. Одоо тийм зүйл тохиолдоогүй байна. Тиймээс эдийн засгийн тухай санаанаасаа зохиож улстөржсөн байдлаар яриад хэрэггүй. Бодит тоон утгаар нь ярих хэрэгтэй.
Эдийн засаг өндөр эрсдэл хүлээгдэж байгаа юу гэвэл тийм. Үүнийг бүгд мэдэж байгаа. Шаардлагатай гэвэл чуулган хуралдаж болно. Гэхдээ ямар нэг улстөржсөн байдлаар Засгийн газрыг шүүнэ гэвэл буруу. Энэ асуудлыг хөндөх нөхцөл ч үүсээгүй. Экспортын орлого буурч, ханшны хэт хэлзэлзэл үүссэн нь эдийн засаг хүндэрч болзошгүй анхны дохио гэж ойлгох хэрэгтэй. Үүгээр далимдуулж аливаа улс төрийн ашиг хонжоо хайх эрх хэнд ч байхгүй. Тиймээс бүгдийг тайван орхи.
-Ардын нам Засгийн газрыг тогтворгүй байлгахын тулд эдийн засгаар тоглож байна гэж үү?
-Анхнаасаа тогтворгүй байлгах тухай тэд ярьж гарч ирсэн шүү дээ. Тэдэнд эх орны эрх ашиг хамаатай юм уу. Юм болгоныг тогтворгүй болгох чиглэл рүү явдаг. Нийгэмд айдас төрүүлсэн юм л хийж байна. Энэ нь хэнд хэрэгтэй юм. Эдийн засгийн зовлонгоор тоглолт хийдэг улс төр өнөөдөр хоцрогдчихоод байна. Хөдөлмөрлөхийг эрмэлзсэн хүмүүст таатай бизнесийн орчин бүрдүүлэх шаардлага бидэнд тулгарчихаад байна шүү дээ. Оюу толгой, Таван толгой мэтийн маргаантай асуудлаас болж засаг руу дайрдгаа боль. Засгийн газарт тайван ажиллах нөхцөл бололцоог нь олгох ёстой. Харин засаг нь өөрөө бизнесийг эрчимтэй ажиллуулах нөхцөлийг хангах хэрэгтэй.
-Бодит байдлаараа манай эдийн засгийн нөхцөл байдал ямар байгаа юм бэ?
-Улс оронд хүндэрчихээд байгаа юм ч байхгүй. Засгийн газрын холбогдох хүмүүс, Монголбанкны мэдээллийг сонсоход ДНБ 11 хувиар өсчихсөн байна. Ажлын байр нэмэгдсэн байна. Бүтээн байгуулалтад тулгуурласан дотоодын зах зээлийн орчин хэвийн байна. Харин экспортын орлого татраад байгаа нь үнэн. Гадаадын хөрөнгө оруулалт 46 хувийн бууралттай байна. Хоёрдугаарт мөнгөний ханш савлалаа. Үүнд дүгнэлт хийж, цаашдын арга хэмжээгээ авах хэрэгтэй болохоос эдийн засаг уначихлаа, Монгол Улс элгээрээ хэвтлээ гэдэг улс төр хэрэггүй. Валютын нөөц багассан тухай яагаад яриад байна. Үнэхээр багассан юм уу. Валютын нөөц багассан гэдэг цуу яриагаар хүмүүс валют худалдаж аваад гадагш нь гаргая гээд байгаа юм биш биз. Ийм үйлдэл рүү хариуцлагагүй улс төр түлхдэг шүү гэдгийг ойлгох хэрэгтэй. Монголбанк өнөөдөр 2.7 тэрбум ам.долларын валютын нөөцтэй байна. 800 сая доллартай тэнцэх юанийн нөөцтэй. Чингэс бондын үлдэгдэл 1.2 тэрбум ам.доллар байна. ийм байхад валютын ханш яагаад савлав гэдэг дээр дүгнэлт хийж, арга хэмжээ авах ёстой юм. Бүтээн байгуулалт бидний их ажлыг нугалж байна. Зам, барилга гээд урьд хожид байгаагүй ажлууд явж байна.
-Гадаад хөрөнгө оруулалт яагаад буураад байна вэ?
-Оюу толгой гүний уурхайгаа ашиглах хөрөнгө оруулалтаа шийдээгүйгээс шалтгаалж гадаадын хөрөнгө оруулалтын асуудал хүндэрч байна. Оюу толгой бол Монголд орж ирж байгаа бусад хөрөнгө оруулалтын индикатор болчихсон. Яагаад гэхээр Монголд орж ирсэн гадаадын хөрөнгө оруулалтын 60 хувийг Оюу толгой эзэлж байгаа юм. Үүнийг зохицуулж, хүндрэлээс гарах гарцыг олох нь Засгийн газрын яаралтай шийдэх зүйл мөн. Дараа нь Тавантолгойн асуудал байна. Анх ажиллахдаа 300 гаруй сая ам. долларын өр тавиад түүнийгээ сонгуулийн өмнө иргэдэд бэлнээр нь тараачихсан. Таван толгойн гаргаж байгаа нүүрсний хэмжээ өнгөрсөн жилүүдийнхээс буураагүй хэрнээ Монголд орж ирэх орлого алга.
Таван толгойн нүүрсээ бүгдийг нь өрөнд өгч байна. Одоо үлдсэн 170 сая ам.долларын өрийг дарахын тулд Таван толгойг хоосон машин болгон хувиргаж байна шүү дээ. Үүний хажуугаар яавал нүүрсээ давхар борлуулах вэ гэдэг арга замыг Засгийн газар олох ёстой. “Чалко”-той хийсэн маргаантай гэрээгээ бизнесийн шугамаар шийдэх ёстой. Энд улс төр орох хэрэггүй. Ер нь Оюу толгой, Таван толгой бол улс төрийн компани биш шүү. Бизнесийн компани учраас энэ чиглэлээрээ ажиллах нөхцөлийг нь хангах хэрэгтэй. “Ухаа худаг” зогсч байхад засгийн газраас туслалцаа үзүүлэх ёстой. “Эрдэнэт” үйлдвэр мөн ялгаагүй. Баахан өр тавьчихсан. “Эрдэнэт-ийн зэс биет байдлаар гарч байгаа хэрнээ орлого нь үзэгдэхгүй байна. Бас л өрөө төлж байгаа. Бид ийм л хэмжээнд амьдарч байгаагаа хаа хаанаа ойлгох хэрэгтэй. Түүнээс биш Ардын намынхны яриад байгаа шиг ганцхан жилийн дотор Монголын эдийн засаг хямарчихаад байгаа юм биш.
-Эдийн засгаа сайжруулахын тулд таныхаар ямар арга хэмжээ авах ёстой юм бэ?
-Одоо бид эдийн засгаа сайжруулахын тулд бизнесийн орчноо зөв болгох ёстой. Аливаа компаниудыг төр элдэв, татвар хууль хяналтаар дарамталж байна гэдэг шүүмжлэл бий. Монгол Улс эдийн засгийн бодит хөрсөн дээр байгаа нь үнэн юм бол эдийн засгийн орчныг тайван байлгах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл татвар хууль хяналтаар дарамталдаг зүйлийг багасгах тухай асуудал юм. Монголчууд урьд урьдын жилүүдэд ажил хийдэггүй, үйлдвэр байгуулсангүй шүү дээ. Төр бүгдийг нь даадаг бэлэнчлэх сэтгэлгээтэй явж ирлээ. Тэгвэл өнөөдөр хүн болгон эрвийх дэрвийхээрээ, чаддаг чаддагаараа ажиллаж, хөдөлмөрлөж байж амьдардаг болсон байна. Бэлэн мөнгө нэхэхээ байж. Тиймээс бид энэ хүмүүсийг чөлөөтэй хөдөлмөрлөх нөхцөлөөр нь хангаж өгөх хэрэгтэй. Нэг цагдаа очоод байгууллагуудыг хаалгыг цоожлоод явдаг дураараа орчин байх ёсгүй.
-Оюу толгойг өнөөдөр ийм байдалд хүргэсэн шалтгаан нь юу юм бэ. “Эрдэнэс Таван толгой” компанийн захирал Ц.Сэдванчигийг сольсон шалтгаан нь үүнтэй холбоотой юу?
-Оюу толгойн гэрээний маргааны асуудал зөвхөн өнөөдөр яригдаж байгаа юм биш. Далд уурхайн хөрөнгө оруулалтын асуудлаар хоёр тал хамтарч шийдвэр гаргах учиртай. Энд зөрчил үүссэн нь үнэн. Үүнээс болж хөрөнгө оруулалт зогссон нь ч үнэн. Ц.Сэдванчиг захирлыг муу ажилласан гэж бодохгүй байна. Гэхдээ Оюу толгой бол улс төрийн компани биш шүү дээ. Бизнесийн компани учраас гэрээнд заагдсаны дагуу, Компанийн тухай хуулийн хүрээнд ажлаа явуулах үүрэгтэй. Үүнийг нь хэн нэгэн удирдлага зөрчих ёсгүй.
Гэхдээ бид Оюу толгойгүйгээр хэсэг хугацаанд амьдарч чадна. Тэртэй тэргүй малынхаа буянаар амьдраад л ирсэн улс. Харин бид бүх асуудлыг эрх зүйн хүрээнд нь цэгцлэхээр оролдож байгаа. Засгийн газрын энэ ажлыг буруу гэж үзэхгүй байна. Мэдээж “Рио Тинто” 7.5 тэрбум ам.долларыг Монголын хөрсөнд хийчихээд зүгээр хаяад явчихна гэж бодохгүй байна. Тиймээс хэн хэнээ зөв ойлгож, зөвшилцөх нь чухал байна.
-Ц.Сэдванчиг захиралд ямар алдаа гаргасан юм бэ?
-Өөрийнхөө итгэл үнэмшлээр асуудалд улс төрийн өнцгөөр хандсанаараа алдаа хийсэн байх. Магадгүй үүгээр шалтаглаж Оюу толгой уурхайгаа хаахад хүрсэн байж магадгүй. Тиймээс арай өөр аргаар ажиллах шаардлага гарчээ гэж Засгийн газар шийдсэн гээд ойлгочих.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ
"ӨДРИЙН СОНИН"
"ӨДРИЙН СОНИН"
No comments:
Post a Comment