УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болдтой зарим
зүйлийг тодруулж ярилцлаа.
-Таны нэр холбогдсон сөрөг гэхээр мэдээлэл хэвлэлээр цөөнгүй хөвөрч байна. Эдгээрт өөрөөс тань хариу авч болох уу?
-Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр миний нэртэй холбоотой сөрөг мэдээлэл гарангуут л тайлбар өгөөд явах цаг зав, сэтгэхүй, хүмүүжил байхгүй л дээ. Тухайн асуудалд өөрөө орооцолдсон, эсвэл уг хүн, түүний багтдаг хүрээнийхний ашиг сонирхол хөндөгдөөд эхлэхээр хэн нэгэн хүнийг учир утгагүй сэдвээр гүтгээд байдгийг би сайн мэднэ. Иймэрхүү ажлыг зохион байгуулагч нь өөрийг чинь сайн мэддэг, эсвэл тодорхой хэмжээгээр хувийн сонирхол нь зөрчигдсөн этгээд байдаг нь ч нууц биш. Хэрэв хэн нэгэн асуудалд ул суурьтай хандаж, уг асуудлыг чин сэтгэлээсээ судалж үзсэн бол ийм худал мэдээллийг тараахгүй шүү дээ. Интернет мэдээний доор ч элдэв нэр ус тавилгүйгээр сэтгэгдэл, тайлбар бичингээ хүн үнэмшчихмээр “мэдээлэл, тодорхой нэр хаяг” тавигчид ч уг асуудалд орооцолдсон хүмүүс байдаг даа. За ямар асуултууд байна вэ?
-Тухайлбал, хамгийн сүүлд гэхэд Гадаад харилцааны сайд Л.Болд Францын талтай уран олборлох ажлыг эхлүүлэх гэрээнд гарын үсэг зурсан гэж зарим улс төрийн хүчин, төрийн бус байгууллагууд эсэргүүцэл илэрхийлж байгаа харагдсан?
-Тийм гэрээнд гарын үсэг ер зураагүй. Уран болон бусад ашигт малтмалыг олборлох ажлыг эхлүүлэх гэрээнд гарын үсэг зурах эрх надад байдаггүй. Ийм асуудал өөр шугамаар, өөрийн тусгай хууль тогтоомжтой шүү дээ.
Улс орныхоо хувь заяанд санаа тавьж эсэргүүцэл илэрхийлж, хардаж сэрдэж байгаа хүн, байгууллагыг би бас сайн ойлгож байна. Үнэхээр л хэн нэгэн хүн, байгууллага Монголд цөмийн хортой, аюултай нөлөөллийг учруулах гэрээ, хэлцэл хийсэн нь үндэслэлтэй бол энэ асуудлыг шалгах, гэм буруутныг олж илрүүлэх, эрүүгийн хариуцлага хүлээлгэх ёстой. Хэрэв шаардлагатай бол УИХ-ын гишүүний хувьд би ийм хариуцлагыг чангаруулах хуулийн төслийг санаачлахад ч бэлэн байна.
Цөмийн хаягдал булшлахтай холбоотой асуудал олон улсын хатуу хяналт дор шийдэгддэг зүйл. Хаана хэн ч бай энэ асуудалтай зууралдангуут дороо л олонд нээлттэй болох хэмжээний хурц асуудлуудын нэг юм. Цөмийн хаягдлыг Монголд булах ямар ч боломжгүй.
Францын гадаад хэргийн сайдын айлчлалын үеэр хоёр талаас албан ёсоор гарын үсэг зурсан гэрээ, хэлэлцээрүүдийн талаар тухайн бүрт нь ил тод мэдээлж байсан. Тухайлбал, “Дипломат паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай” хоёр талын хэлэлцээрийг баталгаажуулсан. Мөн хөдөө аж ахуй, боловсрол, шинжлэх ухаан, соёл, спорт, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах яриа хэлцлүүдийг харгалзах салбарын сайд, дарга нар хийсэн дээ. Түүнчлэн Монголын Нотариатчдын танхим Францын Нотариатын Дээд зөвлөлийн хоорондын гэрээнд гарын үсэг зурсан.
Франц Улстай хөгжүүлж буй худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны түвшинг ахиулах, манай улс дахь Францын эдийн засгийн сонирхол, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх бодлого баримталж байгааг манай тал илэрхийлсэн, хамтын ажиллагаагаа улам урагшлуулсан айчлал болсон гэж үзэж байгаа.
-Зайсангийн газрыг тусгай хамгаалалттай газар нутгаас чөлөөлүүлэхээр Хан-Уул дүүргээс хамт сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлийн хамт УИХ-ын тогтоолын төсөл санаачилсан байна лээ. Төрөөс тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг аль болох нэмэгдүүлэх бодлого барих байтал энэ чинь болж байгаа юмуу?
-Энэ асуудал маш тодорхой сэдэв л дээ. Бидний өргөн барьсан тогтоолын төсөл бол Зайсанг тусгай хамгаалалттай газар нутгаас чөлөөлүүлэх тухай биш юм. Тэнд он удаан жил амьдарсан айлуудын алга дарам газрыг чөлөөлж, эдгээр иргэдэд эзэмшүүлэх тухай л асуудал шүү дээ. Түүнээс биш тусгай хамгаалалттай газраас хумсалж багасгаж байгаа гэсэнтэй огт дүйхгүй, маш бага хэмжээтэй газар шүү дээ. Эдгээр иргэдийн эрх ашгийг цөөн гэлтгүйгээр Монголын төр хамгаалах, онцгойлон авч үзэх учиртай. Түүнээс өөр ямар ч ашиг сонирхол байхгүй. Төрийн ажил гэхээр дан ганц бодлогын гэх үгээр тайлбарладаг, шалтагладаг цаас байж болохгүй. Төр иргэнээ мэдэрдэг, тэдний төлөө зүтгэдэг байх ёстой. Төрийн гаргасан шийдвэр жижиг гэлтгүй бодитой, иргэдэд наалдацтай, хүртээмжтэй байх ёстой. Бид бодлого гэх нэрээр хоосон тунхаглал гаргахаа одоо багасгах, зогсоох учиртай. Мөрөөдлийн бичиг баримтуудаас салж иргэнд үйлчилдэг төртэй болохын төлөө би зүтгэдэг.
-Мөн Таныг Батлан хамгаалахын сайд байх үедээ Цэргийн музейн хашаан дотор тус салбарын албан хаагчдын орон сууц барих нэрийдлээр 10,3 тэрбум төгрөг угаасан гээд дуусаагүй барилгуудын зургийг сонинд нийтэлсэн байсан л даа?
-Энэ ч бас тодорхой асуудал байна. Байшин барилга нь торойгоод байж байгаа. Батлан хамгаалах салбарын офицер, ажилтан, албан хаагчдад зориулагдсан 300 айлын орон сууц боссон. Барьж байгаа компанид нь зарцуулсан хөрөнгийн тайлан нь байгаа байлгүй дээ. Бас Батлан хамгаалах яамныхан ч хяналтаа тавьж байгаа биз. Цаг хугацаатай өрсөн хөрөнгө оруулалт хийж батлан хамгаалах салбарын ажилтнуудад ийм барилга үлдээж чадсандаа би одоо ч сэтгэл өег явдаг. Гадна холболт болон техникийн асуудлаа яам шийдүүлээд л манай цэргийнхэн сайхан орон сууцуудтай болно шүү дээ. Ер нь та нар нэг очоод үзээрэй. Батлан хамгаалах салбарын түүхэнд албан хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдэхээр өдий дайтай бүтээн байгуулалтыг хийж байсан тохиолдол ч байхгүй юм байна лээ.
-Энэ нийтлэлд БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар “Энхийн төлөө” цогцолборыг байгуулсан. Гэхдээ тус улсын Батлан хамгаалах яам тусламжийн зарим хэсгийг мөнгөөр бус, бараа, түүхий эдээр өгдөг байсныг нь зарж борлуулдаг байсан. Энэ мөнгө хаана юунд зарцуулагдсан нь хачирхалтай байгаа гэж бас дурджээ?
-Уг цогцолборыг Хятадын тал зураг төслийнхөө дагуу өөрсдийнхөө хөрөнгөөр өөрсдөө бариулсан болохоор надад хэлэх ч үг алга даа. Хуулийн байгууллагаар шалгуулж ч болно. Бүх зүйл тайлан тооцоотой, ажил хариуцсан хүмүүс нь ч ажлаа хийгээд явж л байгаа. Асуудал байвал тэднээс тодруулах хэрэгтэй.
Энхийг сахиулахад бусад улс оронтой мөр зэрэгцэн явж байгаа аль ч улс оронд цэрэг эрсийнхээ эрүүл мэнд, сэтгэл санааны тогтвортой байдлыг хангах сувилал, амралтын цогцолбортой байдаг жишиг бий. Тиймээс ч тэдэндээ төдийгүй батлан хамгаалах салбарын албан хаагчдадаа зориулж энэ цогцолборыг барих төслийг улсын төсвөөс нэг ч зардал гаргалгүйгээр байгуулж чадсан нь миний нэртэй яах аргагүй холбоотой л доо. Гэтэл одоо сонин хэвлэлээр дамжуулан үүнийг маань булах гэж шавар цацаад байх юм. Үүдэнд нь хадаатай байсан дурсгалын жижиг самбарыг хүртэл авч хаясан байна билээ. Миний нэрийг бичиж энэ цогцолборыг босгоход хувь нэмэр, хичээл зүтгэл оруулсныг л тэмдэглэсэн байсан л даа. Тэрчлэн цэргийн албан хаагчдад зориулан амралтын сүлжээ байгуулж, баруун бүсийнхний амралтыг Баян-Өлгийд, төвийн бүсийнхийг Өвөрхангайд бий болгоход нийтдээ 500 гаруй сая төгрөг зарцуулсаныг ч буруутгах гэж оролдож байгаа. Цэрэг эрс амрах эрхгүй гэж үздэг хачин тайлбарыг би хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Харин ч цэрэг эрсээ хүндэтгэн эн тэргүүнд авч үзэх ёстой гэж боддог. Үүнийгээ би хаана ч, хэзээ ч хамгаалах болно.
Хүний хийсэн, бүтээсэн зүйлийг сонинд худал бичүүлж, дурсгалын самбараас нэрийг авч хаялаа гээд байхгүй болгож, баллаж чадахгүй нь харин сайхан юм даа.

Ярилцсан
Р.НАМДҮ
No comments:
Post a Comment