УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-МАН Их хурлаа хийж, намын удирдлагуудаа шинэчиллээ. МАН-аас шинэчлэлийг хүмүүс их хүлээж байсан. Таны хувьд МАН-ын шинэ удирдлагууд шинэчлэл хийж чадна гэж үзэж байна уу?
-МАН 27-р их хурлаа хийж удирдлагын болон үйл ажиллагааны шинэчлэл хийх шийдвэр гаргаад одоо ажил хэрэг болгоод явж байна. Ширээний ард суугаад байлгүй гишүүд, дэмжигчид, олон нийт, иргэддээ хүрч ажиллаж, 21 аймаг, бүх сумдад очно. Очсон газар бүр талархалтай хүлээн авч, зовлон жаргалаа ний нуугүй ярьж, уулзалтаас иргэд маань урам зоригтой гараад явж байгаа нь улс төрийн ууган намдаа олон нийт итгэл алдраагүй, тулж түшиж байдаг нь хэвээрээ байгааг мэдрэх нь бидэнд ч эрч хүч өгөхийн зэрэгцээ их хариуцлагатай ажиллах ёстойг давхар даалгаж байна. Намын удирдлага хүмүүсийн хүлээгээд байгаа шинэчлэлийг хийж чадна гэдэгт итгэлтэй байна. Чадна ч гэж үзээд их хурлын төлөөлөгчид сонгосон хэрэг. Шинэчлэлийг дээрээсээ эхэлж Удирдах зөвлөлийн хурал ажил хэрэгч, зохион байгуулалттай болж, ажил хэргээ шуурхай явуулж байна. Үйл ажиллагааны үр дүнг дүгнэхэд эрт байна. Гэхдээ шинэчлэлийн галт тэрэг хөдөлсөн гэдгийг хэлэх байна.
-М.Энхболд дарга шинэ бүтцийг эмэгтэйчүүдээ дэмжсэн сонголт хийсэн гэж байсан. МАН-д эмэгтэй улстөрчид хүч түрэн гарч ирж байна гэх хүмүүс ч бас байна?
-Тийм ээ, удирдах бүрэлдэхүүнд залуу эмэгтэйчүүд цөөнгүй орж ирлээ. Бүсгүйчүүдийг дэмжих нь дэлхий дахины хэрэг болсон байна. МАН ч энэ дэвшилтэй алхаа нэг явна. Хэдхэн хоногийн өмнө болсон Зүүн хойд Азийн эмэгтэй парламентчдын анхдугаар чуулганд оролцсон урд хөршийн парламентын гишүүн Сү Хүй БНХАУ-д шийдвэр гаргах түвшинд эзлэх эмэгтэйчүүдийн оролцоо 23,4 хувьд хүрснийг зарлаж байна. Гэхдээ энэ тоог цаашид нэмэгдүүлэх шаардлагатай гэлээ. БНСУ-ын Үндэсний Ассамлейн гишүүн, хатагтай Сео сонгуульд нэр дэвшигчдийн 50 хувь нь эмэгтэйчүүд байхаар хууль батлуулахаар зэхэж байгаагаа мэдэгдлээ. Эмэгтэйчүүд хаана ч хүч түрж эхэлснийг дээрх жишээ тодорхой харуулж байна.
-МАН УИХ-д сөрөг хүчний үүргээ биелүүлж чадаж байгаа юу, сөрөг хүчний үүргээ биелүүлж чадахгүй байна гэж шүүмжлэх хүмүүс бас байдаг?
-Сөрөг хүчин гэдгийг бүх зүйлийг сөрөх ёстой гэж ойлгодог хүнд бол үүргээ биелүүлж чадахгүй харагдаж байж магадгүй. УИХ дахь МАН-ын бүлгийн хурал АН алдаатай бодлого гаргах вий, тэр нь ард иргэдэд ачаа болох вий гэдэгт л санаагаа чилээдэг. Улс орны гадаад өр, ард түмний амьжиргааны түвшин, оюутны тэтгэмж гээд олон асуудалд хатуу байр суурьтай хандаж нааштай шийдвэр гаргуулж чадлаа. Гадаад өрийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээг 40 хувиас 60-д хүргэх оролдлогыг зогсоож чадлаа. Цалин тэтгэвэр, тэтгэмжийг бага ч гэсэн нэмэгдүүлэхээр боллоо. Оюутнуудын тэтгэлгийн тухайд ч тавигдаж байсан нөхцөлийг зөөллөж чадсан. Нөгөө талаас эрх баригчдын энэ чиглэлд баримталж байсан бодлогыг тэр чигээр нь явуулаад турхираад сууж байх боломж МАН-ын бүлэгт байж л байсан ч тэгсэнгүй.Тиймээс сөрөг хүчнийг хэрхэн яаж үнэлэх, ямар дүн тавих уу гэдэг нь тухайн хүний асуудалд аль өнцгөөс хандахаас ихээхэн хамаарна.
-Сөрөг хүчин шүүмжилсээр байгаад л 2014 оны төсөвөө баталчихлаа. Энэ удаагийн төсөв авлигыг царцаасан төсөв болсон гэж гишүүд үзээд байгаа. Хэр төсөв болсон бэ?
-Эдийн засагчид, мэргэжилтнүүд хоёр, гуравхан сарын настай, дахин тодотгол шаардах төсөв болсон гэж дүгнэж байна. Эрх баригчид өөрсдийн оруулж ирсэн төсвөө авилгажсан гэж нэрлээд байгаа нь улс төр ойлгодог хүнд бол иргэдийг басамжилсан хэрэг л гэж харагдаж байна. Энэ нь улс төрийн намуудын үйл ажиллагааны аливаа алдаа, оноог олон нийт ялгах чадваргүй гэж үзсэнтэй агаар нэг юм. Бодит шалтгаануудын улмаас хугацаа нь сунасан барилга, байгууламжуудыг жагсааж заримынх нь санхүүжилтийг түр хойшлуулснаа авилгыг царцаасан гээд байгаа юм байлгүй дээ. Авилгыг царцаасан төсөв болсон гэж үзэж байгаа гишүүд хэр олон байгааг хэлж мэдэхгүй юм. Ер нь гишүүд тойрогтоо ахиухан мөнгө батлуулах гэж нилээд үзлээ. Санасандаа ч хүрсэн байх. Сонгуулийн тогтолцоо нь тийм юм хойно арга ч үгүй юмдаа.
-Хэвлэлийн эрх чөлөөний хуулийг Ерөнхийлөгчөөс өргөн бариад эргүүлэн татаж байсан. Ер нь хэвлэл мэдээллийн салбарт олон жил болсон хүний хувьд Хэвлэлийн эрх чөлөөний хуульд өөрчлөлт оруулахыг та дэмжих үү, өөрчлөлт юунаас эхлэх ёстой гэж бодож байна?
-Энэ талаар байр сууриа багагүй илэрхийлж байна. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг дахин шинэчлэх, нэмэлт өөрчлөлт оруулах яаралтай үндэслэлийг хэн ч хэлэхгүй байгаа нь энэ нь төдийлөн тулгамдаад буй асуудал бус гэдгийг илэрхийлж байна. Хэвлэл, мэдээллийн салбарт дэвшил авчрахаар бол уран бүтээлчид маань талархалтай л угтаад авна. Эхнээсээ л эсэргүүцэлтэй тулгарч, маргаан дагуулаад авсан нь хэвлэлийн эрх чөлөөний хуулинд ул суурьтай хандах, өргөн хэлэлцүүлэг явуулах, бодит байдлаа зөв үнэлэх шаардлагатайг харуулсан. Хэвлэл, мэдээллийн салбарын шинэчлэл, ялангуяа хууль эрхзүйн орчны өөрчлөлт шинэлчлэлт нь хэвлэл, мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагаан дахь төр засаг, улс төрийн намын оролцоог бүрэн мөсөн таслан зогсоох, төрөл бүрийн хяналт шалгалт, хязгаарлалтаас ангид байлгах, элдэв татвар, хураамжаар дарамтлахгүй байх, бие даасан байдлыг нь хангахад эн түрүүнд чиглэсэн байх ёстой. Энэ чиглэлд л нэмэр тус болж чадахгүй бол төр дөрөв дэх засаглалын үйл ажиллагаанд оролцох хэрэггүй. Харин ард түмнээ мэдээллээр хангах төрийн үүргийг нь өмнөөс нь хийгээд явж байгаад чимээгүйхэн ханцуйндаа залбираад явах хэрэгтэй.
-Сэтгүүлзүйн өнөөгийн нөхцөл байдлыг юу гэж дүгнэж байна вэ? Хараат сэтгүүлзүй хөгжиж байна гэж ярих хүмүүс олон байдаг?
-Хараат сэтгүүлзүй хөгжиж байна гэж хэлж ярьдаг хүмүүс бий болж байгаа бол энэ дэвшил мөн. Манай салбарын мэргэжлийн үнэлэмж нь бие даасан байдлаар тодорхойлогддог. Хэвлэлийн эрх чөлөө, хараат бус байдал эдийн засгийн эрх чөлөөнөөс ихээхэн хамааралтай байдаг учраас л төрөл бүрийн татвар хураамжаар дарамтлахгүй байх нь хэвлэлд үзүүлэх нэг тус гэж хэлээд байгаа хэрэг л дээ. Сэтгүүлзүй өөрөө нэг талаас нийгмийн хөгжлийн тусгал юм. Нөгөө талаас нийгмийн сэтгэл зүйг бүрдүүлэгч чухал хэрэгсэл учраас хэвлэл,мэдээллийн салбар дахь эрүүл саруул байдал,тэдгээрт ажиллагсдын сэтгэл санаа, ажил амьдралын нөхцөл маш чухал. Өнөөдөр сэтгүүлзүйн нийгэмд үзүүлж байгаа нөлөө нь аль ч мэргэжил, салбартай зүйрлэхийн аргагүй. Тиймээс сэтгүүлзүйн нөхцөл, байдлыг сайжруулах нь захирал, эрхлэгчдээс гадна төрийн үүрэг байх учиртай.
-Эмэгтэй гишүүд нийгмийн асуудалд түлхүү анхаараад байх шиг санагддаг. Нийгэмд тулгамдаад буй сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг та юу гэж дүгнэж байна вэ?
-Эмэгтэй гишүүд нийгмийн асуудалд анхаараад байгаа нь буруу биш л дээ. Ер нь нийгмийн захиалга ч энэ талдаа түлхүү байдаг. Сургууль, цэцэрлэгхэн гээд жижиг зүйл яриад байгаа мэт боловч чухам энд улсын маань ирээдүй болсон үр хүүхдүүд маань өсч торниж байгаа шүү дээ. Тэгэхээр яаж жижиг хэрэг байх билээ. Энд хувь гишүүний бодлоо илэрхийлэхэд төр бүгдийг хариуцаж, сургууль, цэцэрлэг барих ажлыг ч дангаараа үүрэх гээд байхын оронд энэ ажилд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэхэд онцгойлон анхаармаар санагддаг. Сургууль, цэцэрлэгийн хүртээмж хангалтгүй байгаагаас зарим сургууль гурван ээлжээр ч хичээллэдэг. Хоёр ээлжийг ч их гэж үздэг. Нэг ээлжтэй болгох чиглэлд бид ажиллах шаардлагатай. Ингэж чадвал хүүхдүүдийн чөлөөт цаг нэмэгдэж, авъяас чадварыг нь илрүүлэх, хөгжүүлэх боломж бий болно. Нэг ангид 40 гаруй хүүхэд хичээллэж,гурваараа нэг ширээнд суухад багш сурагчиддаа хүрч ажиллахад төвөгтэй байх нь тодорхой. Тэр орчны агаар ямар байх нь ч ойлгомжтой. Ийм нөхцөлд сурлагын чанарын тухай ярихад хэцүү. Нөгөө талаас сургууль, цэцэрлэгийн тоо хангалтгүй байх нь ядуурал,ажилгүйдэлтэй ч шууд холбогдоно. Хүүхэд харах хүнгүйгээс ажил төрөл эрхэлж чадахгүй байна. Үүнээс үүдэн гэр бүлийн маргаан үүсч улмаар энэ нь салалтын нэг шалтгаан ч болж байгаа талаар мэргэжилтнүүд хэлдэг. Залуучууд хүүхэд төрүүлэхээс төвөгшөөх нь ч байна. Тиймээс л эмэгтэйчүүд нийгмийн асуудал, сургууль, цэцэрлэгийн хангамжид түлхүү анхаарч байна. Гэхдээ сургууль, цэцэрлэг барих хөрөнгийг төсөвт суулгах чармайлтаар бидний ажил хязгаарлагдахгүй л дээ. Тэдгээрийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд санаачлагатай ажиллаж байна. Тухайлбал, сард нэг хүүхдийн цэцэрлэгийн зардалд 110 гаруй мянган төгрөг төрөөс зарцуулдаг. Хувь хүн, аж ахуйн нэгж, компани дэргэдээ цэцэрлэг байгуулж ажиллавал энэ зардлыг хүүхдийн тоогоор өгч байх хуулийн төслийг эмэгтэй гишүүд санаачлаад явж байна. Тамхины эсрэг хууль амжилттай хэрэгжиж байна. Архидалтын эсрэг хуулийн төсөл дээр мөн ажиллаж байна. Хийж бүтээх туршлага,чадвар нь ид жигдэрчихсэн дунд насны эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь, ажлын байрны хангамжийн асуудлаар хуулийн төсөл санаачлах ажил яриа, хэлэлцүүлгийн түвшинд явж байна. Манайтай ижил төстэй орнуудын туршлагыг судлахаар зарим маань явах гэж байна. Бага насны хүүхдүүдээ хуулиар хамгаалах санаачлага ч байгаа. Манайх шиг дөнгөж хөлд орсон бяцхан хүүхэд хагас нүцгэн шахуу дүн өвлийн хүүхэд замын хажууд явж байдаг газар үгүй байх. Зарим улс оронд хүүхэд ер харагддаггүй. Хаа нэгтэй ээж,аавдаа хөтлүүлж яваатай л таарна. Тиймээс бага насны хүүхдийн төлөө хүлээх төр засаг,эцэг эхийн хүлээх үүргийг тодорхой болгох бодит шаардлага байна гэж үзэж байгаа. Тоочоод яриад байвал олон чухал хуулийн төсөл, үйл ажиллагааны санаа оноо манай эмэгтэйчүүдийн бүлэгт бий. Зөвхөн нийгмийн асуудлаар эмэгтэй бүлгийн гишүүдийн үйл ажиллагаа хязгаарлагддаг гэвэл хэтийдсэн дүгнэлт болно. Сонгуулийн хуулийг боловсронгуй болгох ажлыг Р.Бурмаа гишүүн маань хариуцаад ажиллаж байна. Удахгүй бүлэг энэ хуулийн төслийг тойрч ярилцахаар төлөвлөчихөөд байж байна.
-2014 оны төсөв дээр ч нэлээд хэдэн сургууль, цэцэрлэгийн санхүүжилтийг царцаачих шиг болсон?
-Ирэх онд цэцэрлэг барихад зориулж 26 тэрбум, сургуулийн барилгад 16 тэрбумыг төсөвлөлөө. Зөвхөн нийслэл хотыг цэцэрлэгээр хангахад 300 тэрбум төгрөг хэрэгтэй гэсэн тооцоо байдаг. Уг нь төсвийн хөрөнгөөр 2014 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалтанд улсын хэмжээнд 43 сургууль, 68 цэцэрлэг шинээр барихаар тусгагдсан ч харамсалтай нь 33 цэцэрлэг, 12 сургууль л шинээр баригдах нь. Хэрэгцээ, шаардлагатай харьцуулахад тун хангалтгүй тоо. Цаана нь зайлшгүй баригдах шаардлагатай 35 цэцэрлэг, 31 сургуулийн барилгын төсөв царцаагдлаа.Тэгсэн атлаа төсвийн хуулийг батлахдаа урсгал зардлыг танах, конторын барилга, унаа, машин авах хөрөнгө мөнгийг хойш тавина гэж байсан амлалтаа зөрчсөн. Хэрвээ урсгал зардлаа хэмнэж чадсан бол цалин, тэтгэврийг 30 хувиар нэмэх, энэ олон сургууль, цэцэрлэгийн төсвийг царцаахгүй байж болох байсан гэсэн дүгнэлтийг аудит болон улс төрийн намуудын ажлын хэсгийн тооцоо, судалгаанаас харж болохоор байгаа.
-Ерөнхийлөгчийн санаачлагаар “Том төрөөс ухаалаг төр лүү” үндэсний зөвлөгөөн Засгийн газар, УИХ-д нэлээд том “ухамсарын шанаа” өгөх шиг болсон. УИХ-ын гишүүний хувьд та юу гэж дүгнэж, харсан бэ?
-“Том төрөөс ухаалаг төр лүү” үндэсний чуулган цаг үеэ олсон, улс орны өмнө тулгамдсан асуудлуудыг онож тодорхойлсон, үүнд нийгмийн анхаарлыг татаж чадсан чухал үйл явдал боллоо гэж хувь хүний хувьд дүгнэсэн.
Бүр тодруулж хэлбэл нийгмийн баялгийн 70 гаруй хувийг бүтээгч хувийн хэвшлийн үйл ажиллагаанд төр саад тотгор бололгүй харин хэрэгтэй үед нь туслагч, дэмжигч нь байхыг Ерөнхийлөгч санууллаа. Ардчилсан нийгмийн гол үзүүлэлтүүдийн нэг болсон хувийн өмчийн халдашгүй байдлын асуудлыг ч хөндсөн нь айдас, хүйдэстэй байгаа энэ үед бизнес эрхлэгчдэд урт амьсгаа авах боломж олгох шиг болсон. Бүхэлд нь товч дүгнэвэл улс орныг хөгжүүлэх, эдийн засгийн дэвшилд хүрэхэд юу саад тотгор болж байна, ямар ажил хийх хэрэгтэйг хэлээд өглөө үндэсний чуулган. Төрийн данхар бүтэц бидэнд хэрэггүй, хүнд суртал, шат дамжлага бүр ч илүү, үрэлгэн зардлаа зогсоож, мэдээлэл, техник, технологийн дэвшилд тулгуурлаж ажиллахын чухлыг тэмдэглэлээ. Чуулганд оролцогсод Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн саналуудыг хүлээж авч сайшааж байгаагаа илэрхийлнэ лээ. Харин хэзээ, ямар хугацаанд яаж ажил хэрэг болгох вэ гэсэн чухал асуулт үндэсний чуулганы ард үлдлээ.
-Та отголж тангараг өргөсөн гишүүний нэг. Таныг отголсон ч гэсэн ажилдаа хурдан дасч, дуугарч эхэллээ гэсэн шар мэдээнүүд их явах болж?
-Энэ асуулт тань харин өөрийн мэдэлгүй инээлгэж байна шүү. Би ч аргагүй анхаарлын төвд байдаг хүн юм байна. Ярьдаггүй л гэнэ, ярилаа л гэнэ. Дээр ажил төрлийнхөө талаар тооччихсондоо. Хууль хэлэлцэж батална гэдэг ганц хүний ажил биш л дээ. Гишүүдийн хамтын хөдөлмөр бүтээл байдаг учраас “би” гэж ярьж болдоггүй. УИХ-ын 76 гишүүн дор бүрдээ өөр өөрийн онцлогтой, бүхэл бүтэн ертөнц юм билээ. Тэдний хэн нь ч хэнээсээ дутахгүй. Гагцхүү асуудалд хэрхэн хандаж буйгаа, ямар үзэл бодолтой байгаагаа илэрхийлдэг арга барил нь өөр өөр. Харин улс орны эрх ашиг, аюулгүй байдалтай холбоотой асуудалд намын харъяалал харгалзахгүй дуу хоолой нэгтэй байж чаддаг нь бахархал төрүүлдэг.

Ш.ОЮУНЧИМЭГ
No comments:
Post a Comment