Олон улсын Монгол судлалын холбооны Ерөнхий
нарийн бичгийн дарга, Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич
Д.Төмөртогоог “Ярилцах танхим”-даа урилаа. Тэрбээр крилл үсгийн дүрмийг
журамлан боловсруулахаар байгуулсан ажлын хэсэгт ажиллаж буй хэл шинжлэлийн
ухааны эрдэмтдийн нэг билээ.
-Бидний хэрэглэж заншсан крилл үсгийн дүрэмд өөрчлөлт оруулах тухай асуудал иргэдийн дунд нэлээд шүүмжлэл дагуулж байх шиг. Ойлгомжгүй зүйл ч их байна. “ь, ъ, й, щ” гэсэн дөрвөн үсгийн хэрэглээг хязгаарласнаар зөв бичих дүрэмд яг ямар өөрчлөлт гарах юм бэ?
-Юуны өмнө хэсэг эрдэмтэн сайн дураараа нийлээд ажлын хэсэг байгуулсан юм биш гэдгийг хэлье.
Монгол Улсын Засгийн газрын 37 дугаар тогтоол гэж бий. Тэр тогтоолд крилл үсгийн дүрмийг журамлан боловсруулах талаар заасан. Журамлана гэдэг нь нэг үгийг олон янзаар бичиж байгааг нэг мөр болгоно гэсэн үг. Харин боловсруулна гэдэг нь монгол хэлний дүрэмд төдийлөн боловсронгуй биш дүрэм, үг байвал тодорхой хэмжээгээр өөрчилж, сайжруулах боломжийг олгож байгаа хэрэг. Ингээд Засгийн газрын тогтоолын биелүүлэх зорилгоор Боловсрол, шинжлэх ухааны яамнаас ажлын хэсэг байгуулсан юм. Мөн үсгийн дүрэмд оруулж байгаа өөрчлөлтүүдийг ажлын хэсэгт орсон эрдэмтэд шинээр гаргаж ирсэн зүйл биш. Шинээр гаргаж ирсэн зүйл нэг ширхэг ч байхгүй. Энэ бол өмнөх үеийн эрдэмтэд, тухайлбал Б.Ренчин багш, Ш.Лувсанвандан багш гээд МУИС-д ажиллаж байсан нэртэй эрдэмтдийн удаа дараа гаргаж байсан санал. Бид тэдгээрийг бүгдийг нь нэгтгээд олон удаа давтагдсан, крилл үсгийн дүрэмд зайлшгүй тусгаж болохоор цөөхөн хэдэн саналыг нь одоо үсгийн дүрэмд тусгахаар ажиллаж байгаа хэрэг. Хэдэн хүн нийлээд хийх ажилгүйдээ мөнгө олох гэж ийм зүйл санаачилсан гэх мэтээр хүмүүс ойлгоод байх шиг байна.
-Олон нийт үүнийг сөрөг талаас нь хүлээж аваад байх шиг?
-Яах вэ, бодол санаагаа илэрхийлэх нь хувь хүний хэрэг. Гэхдээ нэг талаас төр тасгийн бодлого байна. Нөгөө талаас үсэг бичгээ сайжруулах шаардлага ч байна. Түүнээс биш олон жил хэрэглэж ирсэн үсэг бичгийг хэцүү болгож, устгаж байгаа зүйл огт байхгүй.
-Энэ талаар мэдээлэл гарснаас хойш үзэл бодлоо илэрхийлсэн хүмүүсийн олонхи нь өөрчлөлтөд дургүй байгаа нь ажиглагдаж байсан. Ер нь ямар байр суурьнаас хандах ёстой юм бол?
-Үсэг бичгийн талаарх асуудал олон түмний анхааралд байдаг юм байна. Бид энэ хэмжээний асуудал дэгдэнэ гэж бодоогүй. Ямар ч байсан монголчууд бичиг үсэгтээ их хайртай юм байна. Энэ бүхэн илэрч байгаа нь муу хэрэг биш. Гэхдээ крилл үсгийн дүрмийг өөрчлөх асуудалд мэргэжлийн үүднээс хандах хэрэгтэй болов уу гэж би хувьдаа бодох юм. Мэргэжлийн бус хүн өөрийн дураар бусдыг уруу татсан хандлагатай мэдээлэл их гарч байна. Энэ нь хэдий хувь хүний эрх ч гэлээ энэ бүхэн хувь хүний бус Засгийн газрын бодлого шүү дээ. Зөв бичгийн дүрэм гэдэг бол олон түмнээр хэлэлцүүлж шийддэг зүйл биш. Яалт ч үгүй мэргэжлийн хүмүүс боловсруулах ёстой зүйл. Энэ бол мэргэжлийн түвшний асуудал. Гэхдээ бид олон түмнийг чирэгдүүлэхээр, үсгийн дүрмийг улам муу болгох зүйл санаачлахгүй.
-Дөрвөн үсгийг хасахаас гадна крилл үсгийн дүрэмд өөр ямар өөрчлөлт оруулах юм бэ?
-Дөрвөн үсгийн асуудал бол крилл үсгийн дүрэмд оруулах өөрчлөлтийн өчүүхэн бага хэсэг нь. Хамгийн чухал нь монгол хэлний үгийн бүтэц, язгуур үндсийг эвдэхгүй бичих нь дүрмийн өөрчлөлтийн гол зорилго. Үгийн үндэс язгуурыг эвдэхгүй бичсэнээр хуучин хэрэглэж байсан шилжих эгшгийн дүрэм, гээгдэх эгшгийн дүрэм, балархай эгшгийн дүрэм, “ь” тэмдэг “и” болох дүрэм гэх мэт баахан дүрэм өөрөө аяндаа хэрэглэгдэхгүй болно. Хүмүүсийн хэлж байгаачлан крилл үсгийг гутааж, муушаах гэсэн зүйл байхгүй. Крилл үсэг үнэхээр их үүрэг гүйцэтгэсэн гэдгийг бүгдээрээ мэдэж байгаа. Одоо байгаагаас нь боловсронгуй болгосноор улам л сайжирна. Тухайлбал, монгол хэлний сургалтад маш их үр нөлөөтэй. Одоо бага ангийн сурагчид монгол хэлнийхээ зүй тогтлоор зөв бичсэн хэрнээ алдаатай бичлээ гээд муу дүн авч байгаа шүү дээ. Аманд байгаа лабораториа ашиглаад “улас, хумас” гэж зөв бичсэн хэрнээ дүн авах болохоор үсгийн дүрмийн дагуу буруу бичсэн гээд муу авчихдаг. Зөв бичсэн хэрнээ буруу үнэлгээ авбал ямар вэ.
-Шударга бус л санагдах байх?
-Шударга биш шүү дээ. Хэрэв үгийн язгуур үндсийг эвдэхгүй, авианыхаа байр хуулийг тусгаж бичдэг болчихвол крилл үсэг сурахад амархан, хэлний зүй тогтолд ойрхон болно. Хэлнээс холдуулж байгаа юм биш. Харин бага зэрэг холдсон зүйлийг ойртуулах гэж байгаа юм. Ажиглаад байхад хүмүүс монгол хэлний дүрмийг хэцүү болгож байна гэж ойлгож байх шиг. Хүмүүс шинэ юманд жаахан эмзэг байдгийн илрэл энэ. Дэлхий дээр албан ёсны хоёр хэлтэй, тэр ч бүү хэл гурван хэлтэй улс байдаг. Аль алийг нь адил тэгш сурчихдаг. Монгол бичиг, крилл үсгийн дүрэмд орж байгаа өөрчлөлт бол сурж ядаад байх юм биш. Улам л амархан болно. Хүмүүсийн санамсаргүй бичсэн ном зохиол, өөрийнхөө дураар бичсэн зүйлс дотор одоогийн бидний оруулах гээд байгаа өөрчлөлт ихэнхдээ туссан байдаг. Бидний гээгээд байгаа үсгийг гээхгүй бичсэн нь ч байна. Тэгэхээр нэгдүгээрт, үсгийн дүрэм илүү хялбар болж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Хоёрдугаарт, бид шинэ үеийнхээ бодох хэрэгтэй. Хүмүүс “Бидний хойч үе яана даа” гэж их бичсэн байна билээ. Хойч үеийнхээ төлөө үнэхээр л харамсаж байгаа бол одоо хийх гэж байгаа өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөхөөс өөр арга байхгүй.
-Иргэдэд зөв бичих дүрэм өөрчлөгдөнө гэдгээс илүү тодорхой ямар нэгэн үгийг яаж бичдэг болох вэ гэдэг сонин байх шиг байна. Эхнээсээ өөр, өөрийнхөө бичээд эхэлсэн байсан?
-Эрдэмтдийн дунд хэлэлцүүлж, нэг мөр саналтай болж, эцэслэн шийдсэнийхээ дараа олон түмэнд мэдэгдэе гэсэн байр суурьтай байгаа. Тэрний дараа дунд сургуулийн багш нар, хэвлэл мэдээллийнхний дунд уулзалт зохион байгуулна гэсэн төлөвлөгөө бий.
-Та дүрэмд өөрчлөлт оруулах нь бидний гаргасан санал биш гэж байсан. Тэгэхээр энэ талаар их л олон жил бодож төлөвлөсөн байх нь ээ?
-Крилл үсгийг бид 1942 оноос анх хэрэглэж эхэлсэн. Үүнээс 15 жилийн дараа крилл үсгийн зөв бичих дүрмийн талаар Монгол, Орос, Хятад гурван орны эрдэмтэд зөвлөлдсөн байдаг. Энэ үеэр 15 жил крилл үсгийг хэрэглэх явцад сайн бөгөөд сөрөг ямар ямар үр дагавар гарсан бэ гэдгийг хэлэлцсэн. Тэр үед Б.Ренчин багш, Ш.Лувсанвандан багш гээд монгол хэлний тэргүүлэх дөрвөн эртэмдэн бүгд оролцоод тэнд гаргасан саналыг одоо ажил хэрэг болгох гэж зорьж байгаа юм. Бидний энд боловсруулж байгаа санал бол аль 1957 онд гаргасан байсан санал байгаа биз. Тэрнээс хойшхи 50 гаруй жилийн хугацаанд ч олон эрдэмтэн дэвшүүлж байсан. Тэр саналуудыг л бид одоо дахин боловсруулж байгаа хэрэг. Үнэндээ бидний санаачилсан зүйл огт байхгүй. Эрдэмтэд юу гэж үзэж байсан талаарх бүхий л материал үг үсгээрээ бидэнд байгаа. Өөрчилчихмөөр өшөө олон зүйл байгаа. Энэ удаад хэт их өөрчлөлт оруулаад яах вэ гэж бодоод хойш тавьсан зүйл ч байна. Олон түмний гол анхаарлаа хандуулаад байгаа дөрвөн үсгийн асуудал үсгийн дүрэмд оруулж байгаа өөрчлөлтийн өчүүхэн нэг хэсэг нь. Морь гэдгийг “мори” гэж бичүүлэх гээд байна гэж байгаа хүмүүст нэг л зүйлийг хэлмээр байна. Манай бараг бүх хүн и-мэйл, мессеж бичихдээ латин үсэг хэрэглэж байна. Тэгвэл латин үсгээр морь гэж яаж бичдэг юм бэ.
-Мори гэж бичнэ?
-Тэгнэ. Тэрийгээ бодох хэрэгтэй. Латин үсэгт “ъ, ь” гэж байна уу. Тийм байхад бид хэрэглэж болоод л байгаа биз дээ. Би ингэж л хэлмээр байна. Яаж бичих вэ гэж эргэлзээд байгаа үгээ латин үсгээр бичээд үз. Өөрийнхөө хэрэглэж байгаа үсгээ эргээд хар. Гол авиа нь тэр шүү дээ.
-Тэгвэл “авъя” гэдэг үгийг хатуугийн тэмдгийг нь авчихбал яаж бичих юм бэ?
-Хатуугийн тэмдэг бол зүгээр л нэг тэмдэг үсэг. Хатуугийн тэмдэг монгол бичигт ч тэр, латин үсэгт ч тэр байхгүй. Тэгэхээр энэ үгийг хэрвээ латинаар бичвэл яах вэ. Тэрийг л бодох хэрэгтэй.
-Хүмүүс нь өнгөрсөн хугацаанд одоо мөрдөж байгаа үсгийн дүрмийн дагуу бичиж хэвлэсэн ном, сурах бичгүүдийг яах юм бэ гэдэгт санаа зовж байх шиг?
-Өөрчлөх шаардлага ерөөсөө байхгүй. Дүрэм өөрчлөгдсөнөөс хойш гарах ном, сурах бичгийг л шинэ дүрмээр нь бичнэ. Дөрвөн үсэг хаслаа гээд өмнө нь хэвлэгдсэн номыг уншиж чадахгүй болчих хүн нэг ч гарч ирэхгүй. Өмнө нь байсан зүйл байдгаараа байж л байг. Бүх үсгийг өөрчилж байгаа биш шүү дээ. Ганцхан дөрвөн үсгийн хэрэглээ л хязгаарлагдана гэсэн үг. Тэр дөрвөн үсэг цагаан толгойн 35 үсгэндээ байж л байна. Орос гэх мэт гадаад үг бичвэл хатуу, зөөлний тэмдэг ороод л явчихна.
-Сүүлийн үед Монгол бичгээ албан бичигт ашиглах талаар ярих болсон. Үүнтэй яаж уялдах бол?
-Үгийн язгуур үндсийг өөрчлөхгүй гэж байгаа энэ дүрэм Монгол бичиг рүүгээ их ойртож байгаа. Бүр маш их шүү. Тийм учраас крилл үсгээс Монгол бичиг рүү, Монгол бичгээс крилл үсэгт хөрвүүлэх программ зохиоход маш их дөхөм болно. Үнэ нь урьдныхаас 50-60 хувь хямдарна. Амархан ч болно.
-Шинэ дүрмийг хэзээнээс мөрдөж эхлэх юм бол. Танд энэ талаар мэдээлэл байна уу?
-Мөрдүүлэх бол бидний асуудал биш Засгийн газрын асуудал. Бид үсгийн дүрмийн толь, зөв бичих дүрмийн хураангуйг энэ ондоо багтаагаад Засгийн газарт шинээр боловсруулж өгнө. Мэдээж Засгийн газар нэг л өдөр энэ дүрмийг мөрд гээд гаргаад тавьчихгүй. Аажуу уужуу, үе шаттай хэрэгжүүлэх нь дамжиггүй. Иргэдийн тухайд хэл, бичиг үсэгтээ хайртай л бол өөрчлөлтийг эерэгээр хүлээж авааж, хэрэгжүүлээд явах хэрэгтэй. Олон түмэн ашигтай, хэрэгтэй, амархан л юм зохиогоосой гэж бодох хэрэгтэй. Ямар ч байсан хуучин хэрэглэж байсан дүрмээс тал илүү нь өөрчлөгдөх байх. Үүнтэй холбоотойгоор “Ц.Дамдинсүрэн багшийн зохиосон үсгийн дүрмийг өөрчлөх гэж байна. Зохиогчийн эрх зөрчих гэж байна” гэсэн шүүмжлэл гарч байгаа. Үсгийн дүрэмд зохиогч гэж байх ёсгүй. Ц.Дамдинсүрэн багш тухайн үед нам төрөөс даалгаврыг хэрэгжүүлсэн хүн болохоос өөрөө крилл үсэг санаачилгаараа зохиосон хүн биш. Боловсруулсан гол хүн нь мөн боловч зохиогчийн эрх нь Ц.Дамдинсүрэн багшийнх гэсэн зүйл байхгүй. Тухайн үед багш төр засгийнхаа даалгаврыг биелүүлж. Бид ч гэсэн одоо төр засгийнхаа даалгаврыг биелүүлэх гээд ажиллаж байна. Шинэ дүрэм зохиосон гэж бидний нэр орох ч үгүй. Бидэнд ч тийм сонирхол алга.
-Ярилцсанд баярлалаа.

Т.УРАНГЭРЭЛ
"УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин
"УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин
No comments:
Post a Comment