“Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт
байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёсны түүх, соёлынхоо
уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, дэлхийн бусад оронд сурталчлан
таниулах үйлсэд хувь нэмрээ оруулсан, онцгой гавьяа байгуулсан иргэнийг
шагнадаг “Чингис хааны одон”-гийн энэ жилийн эзэн Д.Содном болсон билээ.
Амьдралынхаа нэгэн жарныг төрд зориулсан, Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд,
нэрт эдийн засагч, санхүүч, Сангийн сайд, Төлөвлөгөөний хорооны дарга, Сайд
нарын зөвлөлийн дарга зэрэг хариуцлагатай ажил, удирдах албан тушаал хашиж
явсан түүнтэй ярилцлаа.
-Монголын эдийн засагт “саалийн үнээ” болох “Эрдэнэт” үйлдвэрийн ТЭЗҮ-ийг боловсруулахаас эхлээд төрийн санхүү, эдийн засгийн ачааны хүнд, ажлын бэрхийг үүрч явсныг чинь төр үнэлж байна. Энэ бүхнийг ид хийж бүтээж явсан үеээс чинь яриагаа эхлэвэл ямар вэ?
-Ю.Цэдэнбал дарга 1969 онд намайг дуудаад "Сангийн яамны сайдын ажлыг чинь өгүүлээд Улсын төлөвлөгөөний комиссын нэгдүгээр орлогч дарга бөгөөд төрийн сайдын тушаалд чамайг томилъё. ЗХУ болон социалист орнуудаас Монголд эдийн засгийн тусламж үзүүлэх бололцоо бий боллоо. Энэ тусламжийг авч ашиглахад Монголоо хөгжүүлэх төлөвлөгөө гаргах хэрэгтэй байна" гэсэн юм. Ингээд би УТК-ийн даргаар ажиллахдаа "БНМАУ-ын үйлдвэрлэх хүчнийг хөгжүүлэх, байршуулах схем"-ийг боловсруулсан. Аж ахуйн нэгж, нийгмийн салбар бүрт гол гол ямар асуудлыг шийдэх, ямар арга зам байгааг нарийвчилж тусгасан. Эдийн засгийн бүх тооцоог хийсэн. 1970-1990 он хүртэл 20 жилийг хамарсан хэтийн төлөвлөгөө боловсруулсан. Төлөвлөгөөний комиссын дэргэд Эдийн засгийн хүрээлэн гэж байгууллага бий болгосон. Тэр үед Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Б.Ширэндэв гуайтай яриад академийн харьяа хүрээлэнг нэгтгэн Эдийн засгийн хүрээлэнг байгуулж ажилласан. Зөвлөлтийн Үйлдвэрлэх хүчний хүрээлэнтэй холбоо тогтоож, эрдэмтэдтэй нь хамтарч тэр схемээ зохиосон. 1975-1990 он хүртэлх 15 жилийн хугацаанд их бүтээн байгуулалт үндсэндээ өрнөсөн юм. Одоогийн энэ "Монголын эдийн засгийн саалийн үнээ" гэгдээд байгаа Эрдэнэт үйлдвэр, "Монгол-росцветмет" гээд уул уурхайн томоохон бүтээн байгуулалтууд энэ үед л өрнөсөн. Тэр 15 жилийн хугацаанд Багануурын нүүрсний уурхайг ашиглаж эхэлсэн. Энэ хугацаанд хөнгөн, хүнсний үйлдвэр нэлээд хөгжсөн шүү, Мал аж ахуйн гаралтай ноос, ноолуур, арьс ширээ бүрэн боловсруулаад дотоод хэрэгцээнээс гадна гадаадад гаргадаг болсон. Үр тариа, буудайгаа зуун хувь хангадаг, зарим жил гадагшаа зардаг болчихсон, бүх сум, САА-нуудаа иж бүрэн сургууль, цэцэрлэг, дэд бүтэцтэй нь бий болгосон, Улаанбаатар хотыг бүх хорооллуудыг бүтээн байгуулах ажил өрнөчихсөн, хамгийн гол нь хүн бүхэн ажилтай, хүүхэд бүр сургуультай болсон үе дээ.
-Эрдэнэт үйлдвэрийн асуудалд байр сууриа илэрхийлснээс болж “Эсэргүү эдийн засагч” гэгдэн буруудаж, албан тушаалаасаа зайлуулагдахад хүрч байсан гэсэн. Энд юу болсон юм бэ?
-Эрдэнэтийг байгуулахыг шийдэх, Эрдэнэттэй холбоотой Засгийн газар хоорондын гэрээ хэлцэл байгуулах ажилд оролцож л явсан. Тэгээд 1972 оны үед гэрээ байгуулагдсан юм. Тэр гэрээнд би шүүмжлэлтэй хандсан юм. Жишээ нь, Байгалийн нөөц ашигласны төлбөр буюу рояалтиг авах тухай асуудал гэрээнд тусгагдаагүйг тусгаж төлбөр авах нь зүйтэй гэж байсан юм. Мөн төгрөг рублийн хооронд хоёр янзын ханш байсан юм. Худалдааны тооцоонд хэрэглэдэг ханш, худалдааны бус тооцоонд хэрэглэдэг ханш гэж. Тэр хоёр ханшны зөрүүгээс болж Эрдэнэт үйлдвэрт улсын төсвөөс зарим тохиолдолд нэмж төлбөр хийдэг байсан юм. Үүнийг нь би буруутгасан юм. Энд ийнхүү шүүмжилсэн нь ЗХУ-ын төв хороонд дуулдаж, комунист намын төв хорооноос “нөхөр Д.Содномын ярьж буй асуудлыг анхаарч үзэх хэрэгтэй” гээд тус хорооны нарийн бичгийн дарга байсан Ришков /сүүлд ерөнхий сайд болсон/ хэсэг хүмүүсийг томилж нааш нь ирүүлсэн байдаг. Ирсэн төлөөлөгчид “ханшний зөрүүтэй холбоотойгоор үнэ дээр улсын төсвөөс нэмж төлбөр төлдгийг болиулах нь зүйтэй” гээд шийдсэн. Харин байгалийн нөөц ашигласны төлбөр төлөх асуудлыг тухайн үед шийдээгүй. Үүнийг аажимд ярьж байж шийднэ гээд орхисон юм. ЗХУ-ын талынхан энэ эсэргүүцсэн асуудлыг хөөргөдөөгүй байхад сүүлд эндэх зарим нөхөд “Монгол Зөвлөлтийн харилцааны эсрэг, Эрдэнэтийн асуудлаар алдагдалтай байна гэх буруу үзэл баримтлалтай хүмүүс байна” гэсэн яриа гаргасан. 1984 оны эхээр Ю.Цэдэнбал даргад “эсэргүү эдийн засагчид байна. Монгол Зөвлөлтийн харилцааны үр ашигт эргэлздэг. Хятадын талыг баримталж байдаг энэ хүмүүсийг албан тушаалаас нь зайлуулах хэрэгтэй” гэсэн саналыг хэлсэн байдаг. Ю.Цэдэнбал тухайн үед төв хорооны боловсон хүчний дарга Ламжавтай зөвлөхөд нь, Ламжав “үнэхээр асуудал байгаа бол Төв хорооны хурлаар ярьж байж шийдэх ёстой” гээд хойшлуулсан юм. Ингээд хойшлуулсан байх үед Ю.Цэдэнбал Москва руу явж, тэр үед хойно асуудал яригдаж Ю.Цэдэнбалын бүх албан тушаалыг өөрчлөхөөр болж таарсан. Тухайн үед албан тушаалаас нь өөрчлөх асуудлыг өвчинтэй нь холбоотой гэдгийг нь ойлгож л байсан. Ер нь ч тийм л байсан. Гэхдээ Ю.Цэдэнбалыг өөрчлөх өөр нэг шалтгаан нь тэр Эрдэнэттэй холбоотой асуудал юм шиг байгаа юм. Зөвлөлтийн коммунист намын төв хорооны нөхдүүд “эсэргүү эдийн засагч”-дийг Монгол Зөвлөлтийн харилцааны асуудлаас болж халах өөрчлөх асуудал нь цаанаа хоёр улсын харилцаанд сайнаар нөлөөлөхгүй гэж үзсэн юм шиг байгаа юм.
-Таныг гадаад орнуудтай харилцах харилцааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан. Тэр тусмаа японтой харилцах харилцаанд чухал үүрэг гүйцэтгэсэн гэж үнэлж байхыг сонссон. Яг юу хийсэн гэсэн үг вэ?
-1989 оны сүүлд Японы гадаад хэргийн сайд Монгол Улсад айлчилсан юм. Капиталист гэгдэж байсан улсуудаас хамгийн анхных нь байсан юм. Ирээд Монголд айлчлах хугацаанд нь Ерөнхий сайд байсныхаа хувиар уулзсан юм. Тэрээр дараа жил нь Японы ерөнхий сайд болчихоод эх орондоо урьсан юм. Тухайн үед “за ийм урилга ирлээ, очих хэрэгтэй юу, үгүй юу” гэж ярилцсан юм. Зөвхөн социалист улсуудтай л харилцаатай байсан үе тул ийнхүү чухалчлан ярьсан хэрэг. Зарим нэг хүн ч ингэж капиталист оронтой холбоо тогтоох хэрэг байна уу ч гэж байсан. Ингээд айлчлах нь зүйтэй гэж шийдсэн. Японтой дипломат харилцаатай байсан ч хорь гаруй жил огт хамтын ажиллагаагүй хэвээр байсан юм. Ж.Батмөнх даргатай ярилцаад “явах нь зүйтэй. Энэ чинь өөрчлөлт шинэчлэлтийн нэг боломж шүү дээ” гэцгээсэн. Миний айлчлал ингээд хамгийн анхны Монгол Улсын засгийн тэргүүний айлчлал болсон юм. Японы тал онцгойлон хүлээн авч, ерөнхий сайдтай хэлэлцээр хийж, парламентийн хоёр танхимын дарга нартай уулзаж, эзэн хаанд нь бараалхаж, сурвалжлагчидтай нь ярилцаж, тэр ч бүү хэл залуустай нь волейбол тоглосон. Аль болох харилцан итгэлцлийг бий болгох гэж хичээж явсан. Энэ эхлэлийн талаар японы талаас ч, монголын талаас ч цаашдын харилцааг хөгжүүлэх суурийг сайн тавьсан гэж үнэлдэг юм билээ. Үүнийг үнэлсэн байх, 2005 онд Япон улсаас надад маш өндөр хэмжээний шагнал өгсөн шүү дээ.
-“Мандах нар” одон билүү?
-Тийм ээ, Япон улсын засгийн газрын өндөр шагнал “Мандах нар” одонгийн “Сүр жавхлант тууз” зэрэглэлийн одонгоор шагнасан. Миний очсон айлчлалын дараагийн жил нь Японы ерөнхий сайд манайд айлчилж тэр үеэс л хоёр орны харилцаа маш эрчимтэй явсан.
-Таныг сайд хийж, улс орны эдийн засгийн судал, судсыг барьж байх үед ирээдүйд буюу одоо Монгол Улсын эдийн засаг ийм уул уурхайгаас, нэг салбараас хамааралтай болно гэсэн төсөөлөл байсан уу?
-Үгүй ээ, тийм төсөөлөл байгаагүй. Ганц уул уурхайн салбарт гол эдийн засаг нь түшиглэж байна гэсэн бодлого бодол огт байгаагүй. Хорин жилийн хугацаанд Монгол Улсын үйлдвэрлэх хүчнийг хөгжүүлэх, байршуулах схем нэртэй төлөвлөгөө байсан. Ийм олон жилийн бодлого гаргахын тулд эхэнд хүн амаа тоолдог. Хорин жилийн хугацаанд хүн ам хэд болсон байхыг тооцоолно. Хүний амын бүтэц нь ямар байх вэ, эрэгтэй, эмэгтэй, хэдэн настай хэчнээн хүн байхаар байна вэ гэж гаргана. Энэ бүх тооцоолол нь хорин жилийн дараах нийгмийн хэрэгцээ ямар байх вэ гэдгийг харуулдаг юм. Тэр нийгмийн хэрэгцээг хангахын тулд ямар үйлдвэрлэл хөгжүүлэх вэ гэдгийг тодорхойлчихсон гэсэн үг. Уул уурхай, хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэр гээд бүгдийг нь цогцоор төлөвлөж байсан юм. Түүнээс биш зөвхөн уул уурхайг дагнуулна гэсэн бодол байгаагүй.
-Саяхан намын чинь Их хурал болж өнгөрлөө. Өөрийг чинь М.Энхболдыг нэр дэвшүүлж байхыг харсан. Ийнхүү нэр дэвшүүлж байхдаа “энэ хүн ямар учраас намын дарга байх ёстой” гэж бодсон бэ?
-М.Энхболдыг МАН-ын даргад нэрийг нь дэвшүүлэхдээ ямар шалгуур байх ёстойг хэлсэн. Нэгд, Улс орны ард иргэдийнхээ амьдралыг сургаар биш бодитоор мэддэг хүмүүс намын удирдлагад байх ёстой. Хоёрт, Монгол Улсыг хөгжүүлэх бодлого нь сонгуулийн дөрөвхөн жилээр биш олон жилээр бодсон байх. Гуравт, Төрийн тогтолцоог боловсронгуй болгох үзэл бодол ойлгоцтой. Айлын хоноц биш гэрийн эзэн шиг улс төрч байх. Дүр эсгэсэн ардчиллыг ялгаж салгаж чаддаг байх гэсэн шаардлага тавьсан. Мөн улс оронд сахилга бат илүү чухал гэдгийг ойлгож ажиллах ёстойг ч хэлээд, ийм байж чадах болов уу гэж найдаж нэрийг нь дэвшүүлсэн. Энэ бол зөвхөн Ардын намын удирдлагад хамааралтай шаардлага биш. Нам төвт тогтолцоотой буй өнөө үед аль ч намын удирдлагад тавигдах ёстой шаардлага.
-Намын ахмад гишүүнийх нь хувьд асууж байна. МАН-д буй гол алдаа дутагдал гэвэл юуг хэлэх вэ?
-Энэ их хуралд Ө.Энхтүвшин даргын тавьсан илтгэл урд урдын намын дарга нарын илтгэлээс онцлог болсон гэж бодож байна. Яагаад гэвэл, улс орныхоо алдаж буй зүйл, намынхаа ч алдаа дутагдлыг илэн далангүйгээр хэлсэн. Миний бодоход, өнөөдөр ардын нам ч бусад намуудад ч улс орноо хөгжүүлэх цэгцтэй бодлого байхгүй нь гол алдаа. Сонгууль болох үеэр санал ахиу авахын тулд ямар амлалт хэлэх вэ гэдгээ боддог. Албан тушаал горилсон, албан тушаалд дуртай хүмүүс намын удирдлагад нүүр тал засч, мөнгө төгрөг өгдөг зүйл бүх намуудад байна. Ардын намд ч ялгаагүй. Энэ бүхний үндэс нь төрийг сонгох, төр засгаа бүрдүүлэх эрхийг ард түмэн биш улс төрийн намууд авчхаад байгаад юм шүү дээ. Үндсэн хуулийн дагуу засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх ёстой. Гэтэл өнөөдөр засгийн бүх эрх улс төрийн намуудын мэдэлд байна. Намын эрх мэдэл намын гишүүдэд байна гэх боловч үнэн хэрэгтээ удирдлагад буй цөөн хэдэн хүмүүст л байна шүү дээ. Тэд нь харамсалтай оновчтой, цэгцтэй ажиллаж чадахгүй байгаагаас асуудал гараад байгаа юм.
-Өөрийн тань бүтээлүүд, энд тэнд хэлсэн ярьсан зүйлсээс чинь нэг санааг их онцолсон юм шиг санагдсан. Тэр нь зээл хөрөнгө оруулалтын зарцуулалтын тухай. Өнөөдөр их хэмжээний мөнгө, хөрөнгө оруулалтын асуудал яригдаж байна. Чингис бондын 1,5 тэрбум ам.доллар, араас нь Самурай бонд, хятадаас зээл гээд л. Ирэх онд авч чадаагүй байгаа 3,5 тэрбумынхаа 2,1-ийг авна гээд Ерөнхий сайд хэлж байна. Юу хийхээ шийдчихээд мөнгө олж ирэх ёстой болохоос, мөнгө олж ирснийхээ дараа юунд зарцуулах вэ гэдгээ ярих нь үр ашиггүй шүү гэдгийг сануулаад байх шиг байдаг юм.
-Миний хувьд бонд гаргаж байгааг буруу гэж хэлэхгүй. Гадаад эх үүсвэрээс харьцангуй бага хүүтэй хөрөнгө орж ирж байгааг буруутгахгүй. Хамгийн гол нь энэ авсан зээлээ буцааж төлөх эх үүсвэрээ бүрдүүлэх нь хамгийн чухал. Засаг барьж буй улсууд дөрвөн жил, найман жилийн дараа буугаад л алга болно. Харин хойч үе өрийг төлөх үүрэгтэй үлдэнэ. Иймд авсныгаа буцааж төлчих өндөр үр ашигтай зүйлд зарцуулах, үйлдвэрлэл хөгжүүлэхэд ашиглах хэрэгтэй. Яах вэ, багахан хэсгийг нь автозамаа засах, аймгуудыг холбоход зарцуулж болно. Гол нь ихэнх хэсэг нь экспортыг нэмэгдүүлэх, ард түмний хэрэгцээг хангах бүтээгдэхүүн үйлчилгээг хангах, ашиг олох, зээлийн төлбөрийг хүүтэй нь төлөхөд хүрэлцэхүйц төслүүдэд ашиглах хэрэгтэй. Үнэхээр мөнгө олж ирснийхээ дараа юунд зарцуулах вэ гэдгээ ярих биш, юу хийх төслөө боловсруулчихаад зээл авах ёстой юм.
-Өнөөдөр Засгийн газар тэгж чадаж байна уу?
-Чадахгүй байна. Би үүнд шүүмжлэлтэй хандаж бичээд яриад л байна.
-“Хэрэв би мэддэгсэн бол бондын мөнгийг Тавантолгойд зарцуулна” гэж байснаа хэлж байна уу?
-Тэгж хэлсэн зүйл бас бий. Тавантолгой, эсвэл зэсийн үйлдвэр, цементний том үйлдвэрлэлд л зарцуулчихмаар байгаа юм. Үгүй гээд энэ замуудад зараад ч хэцүү дээ.
-Би хааяа боддог зүйлээ танаас асуучихья. Монголын маань эдийн засаг, улс орон, төрийн бодлого зөв яваад байна уу?
-Зөв явж байгаа гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ ингэчихмээр л юм гэж бодвол сэтгэлд нэг л хүрэхгүй зүйлүүд ч байна. Уул уурхайгаа ярих нь зөв, гарч буй бүтээгдэхүүнийг боловсруулна гэж буй бол бүр зөв. Гэхдээ үүний хажуугаар хөдөө аж ахуй, мал аж ахуйг онцгойлон анхаарч хөгжүүлэх ёстой. Монголын хүн амын тал хувь нь хөдөө аж ахуй, мал аж ахуйтай холбогдон хөдөлмөрлөж, амьдарч байна. Тэднийг анхаарах нь жаахан хоцроод байна. Нэг их том зүйл бодоод байх шаардлагагүй, гол шийдэх гогцоог нь олох л чухал. Тухайлбал, бүх аймагт, сум дундын нэг том биш махкомбинат байгуулах хэрэгтэй. Малчдаас өөрсдийнх нь хэрэгцээнээс илүү гарсан малыг зах зээлийн дундаж үнээр шууд худалдаж авах болно. Энэ нь цөөн тооны сайн чанартай малтай, авсан төлтэйгээ тэнцэх хэмжээний малаа дор нь борлуулчих зах зээл нь хажууд нь оччихсон байн гэсэн үг. Ченжүүдийн гар дамжихгүй борлуулж байгаа юм чинь аль аль талдаа ашиг нэмэгдэнэ. Үйлдвэрийн аргаар нядалсан, ангилж боловсруулсан мах гэдэг чинь дотоод гадаадын аль ч зах зээлд чөлөөтэй борлогдоно. Арьс ширийг нь махкомбинатуудаас цуглуулаад гурав юм уу дөрвөн байршилд арьс шир боловсруулах үйлдвэрт нийлүүлвэл мал аж ахуйн үр ашиг мах их нэмэгдэнэ. Энэ үйлдвэрлэлийг төрийн өмчийн оролцоотойгоор биш хувийн өмчийн оролцоотойгоор шийдэх нь илүү зүйтэй.
-Төрийн өмчийн гэдгээс татгалах ёстой гэдгээс чинь нэг асуулт асуумаар санагдлаа. Эрдэнэт үйлдвэртэй холбоотой. Энэ үйлдвэрийн складанд 10 тэрбум төгрөгийн хэзээ ч хэрэглэгдэхгүй бараа байгаа. Эрдэнэт үйлдвэр гэхээр л хүмүүст “танил тал юу байна, юу нийлүүлэх үү” гэх бодол төрдөг. Энэ шахааны бизнес хэдий үеэс бий болсон юм бэ?
-Сүүлийн хориод жилд л бий болсон зүйл. 1990 оноос өмнө бүх аж ахуй нэгж төрийн өмч байсан. Тухайн үед төрийн өмчийг удирдаж байсан хүмүүс маш өндөр шалгуур шаардлага тавьдаг байсан. Ямар нэг зүйл шахах, ашиглах зүйл гарсан бол дор нь илрүүлээд засчихдаг хатуу дэг журамтай байсан. Одоо бол хамгийн болдоггүй зүйл юу болчхоод байна вэ гэвэл төрийн өмчийн газрууд. Хувийн өмчийн ямар нэг компанид бүтээгдэхүүнийг илүү үнээр нийлүүлсэн, шахсан зүйл хэзээ ч гарахгүй шүү дээ. Учир нь хувийн өмчийн ард жинхэнэ эзэн сууж байгаа учраас. Төрийн өмчийн ард төр байгаа гэх хэрнээ үнэн хэрэгтээ эзэнгүйдээд байгаа юм. Жишээ нь, Төрийн өмчийн Тавантолгойд хамаг юм нь зуун задгай, яаж ажиллах вэ гэж байхад хажуудах хувийн өмчийн Энержи Ресурс дээр бүх зүйл цэгцтэй явж байна шүү дээ.

Ярилцсан
Б.ЭНХМАНДАХ
"NEWS WEEK" сонин №036
"NEWS WEEK" сонин №036
No comments:
Post a Comment