Монгол Улсын Засгийн газрын тэргүүний тогтмол зохион
байгуулдаг “Ерөнхий сайд-30 минут” мэдээллийн цаг өндөрлөлөө. Энэ үеэр
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг цаг үеийн асуудлаар хэвлэлийнхэн тайлбар
хийлээ.
-Найман хувийн хүүтэй орон сууцны хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш орон сууцны үнэ өссөн. Үнийг тогтворжуулахын тулд ямар бодлого баримтлаад байгаа юм бэ?
-16 хувийн хүүтэй орон сууцны зээлийг 8 хувийн хүүтэй болгох шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Үүнийг гаргахдаа барилгын үнийг өсгөхгүй байх бүх арга хэмжээг авсан. Засгийн газрын хөтөлбөрт хамрагдаад дутуу барьсан барилгаа гүйцээхэд нь хөнгөлөлттэй зээлүүд олгосон. Барилгын материалын үнэ хавар зуны улиралд маш ихээр өсдөг. Энэ өсөлтийг сааруулахын тулд Монгобанктай хамтран хөтөлбөр хэрэгжүүлсэн. Ингэснээр барилгын материал болоо дутуу барьсан барилгуудыг гүйцээж босгох нь үнийн өсөлт гаргахаас сэргийлсэн арга хэмжээ. Засгийн газрын хөтөлбөрт багтаад ажилалж буй компаниудын хувьд үнээ өсгөсөн асуудал байх юм бол хөтөлбөрөөсөө хасна гэсэн. Энэ дагуу хоёр ч компанитай асуудал үүсгээд явж байгаа. Энэ хөтөлбөрт хамрагдаагүй аж ахуй нэгжүүд, болон өөрсдийнхөө мөнгөөр бариад үнэлж буй барилгуудын үнийг Засгийн газар шийдэхгүй.
-Найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн санхүүжилт нь дуусчихсан гэх мэдээлэл байна?
-Манай Шинэчлэлийн Засгийн газар нь явж байгаад гэнэт зогсчихдог зүйл хийхгүйн тулд олон жил ажилласан. Энэ бол худлаа яриа байна. Иймэрхүү худал ярианаас болоод л хоосон эрэлт үүсдэг, хүмүүс дуусчихаас нь өмнө амжина гэж сандралддаг. Энэ хөтөлбөр маань урт удаан хугацаанд үргэлжилнэ. Байшин боссон л байх юм бол ипотекийн зээл олгогдож л таарна. Мөнгө дуусна гэсэн асуудал байхгүй.
-Оюутолгойн далд уурхай зогссонтой холбоотойгоор Засгийн газар байр сууриа илэрхийлээч. Үүнээс болж ирэх долоо хоногийн нэг дэхь өдөр гэхэд 2000 гаруй Монгол ажилчин цомхотголд орох нь гэх мэдээлэл байна?
-Маргааш Д.Ганхуяг сайд дэлгэрэнгүй мэдээлэл хийг. Товчхон хэлэхэд Монголын талаас болоод Оюутолгой дээр саад бэрхшээл учраад байгаа зүйл байхгүй. Ерөнхий сайдын хувьд анхных нь ачилтыг өөрийн биеэр очиж эхлүүлсэн. Гэрээний дагуу л үйл ажиллагаа явж байгаа. Ярих зүйл бий юу гэвэл бий. Үүнийг ярина гэдэг нь ажил зогсооно гэсэн үг биш. Сэдванчиг захиралаас Рио Тинто руу явсан бичиг бий. Үүнд нь нэг ташаа зүйл орсон нь, “Засгийн газар энэ асуудлыг УИХ-аар оруулан шийдүүлэх байх” гэх санаа. Гэхдээ ямар нэг компанийн захирал Засгийн газар болоод УИХ-ын байр суурийг илэрхийлэхгүй гэдгийг Д.Ганхуяг сайдын сүүлд дахиж явуулсан бичгэнд нотолсон байгаа. Маргааш энэ бичгээ, Д.Ганхуяг сайд үзүүлэх байх. Монгол Улсын засгийн газрын зүгээс Оюутолгойн үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулна гэдгээ нотлож байгаа. Гэхдээ ярьж хэлэлцэх зүйлээ явцын дунд хэлэлцээд л явна гэдгээ ч хэлж байгаа. Монгол ажилчдыг цомхотгох тухай асуудал одоогоор гараагүй байна. Нэгдэхь өдөр цаад талын Зэсийн асуудал эрхэлсэн захирал нь ирэхээр түүнтэй ярилцана. Ер нь бол дөрвөн зүйлтэй захидал бидэнд ирсэн байгаа. Нэгд, Зэсийнхээ баяжмалыг үргэлжлүүлэн гаргана гэх. Хоёрт, дахин санхүүжилтийн асуудлыг ярьж шийдье. Энэхүү нэмэлт санхүүжилтийн асуудлыг шийдэж чадахгүй бол гүний уурхайг түр зогсооход хүрч болзошгүй, үүнийг хамтдаа ярилцах. Гуравт, Тулгамдсан бусад асуудлыг ярилцах, Дөрөвт, Нэмэлт санхүүжилтийг ярих гэсэн захидлыг ирүүлсэн байна.
-Хүүхдийн цэцэрлэгийн асуудлыг яаж шийдэх вэ?
-Ирэх долоо хоногт боловсрол, цэцэрлэгийн асуудлаар Л.Гантөмөр сайд мэдээлэл хийг.
-Долларын ханш өссөн шалтгаан юу вэ. Засгийн газрын тэргүүн ямар дүгнэлт хийж байгаа вэ?
-Валютын ханш өөрчлөгдөж буй нь олон шалтгаантай. Энэ бүрийг тоочмооргүй байна. Мөнгөний бодлогыг зохицуулж байгаа Монголбанк тодорхой дүгнэлт гаргана. Монголбанк, Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Уул уурхайн яам нь нэгдсэн дүгнэлтээ өнөөдөр, маргаашдаа гаргана. Тэгж байж шийдлээ ярина. Ийм шалтгааны улмаас өссөн тул ийм арга хэмжээ авна гэдгээ Засаг дээрээ ярилцана. Хэрэв Засгийн газарт шийдэх боломжгүй асуудал гэж үзвэл УИХ дээр ярих болно. Олон шалтгаан байна. Жишээ нь, өнөөдөр Монгол улс нүүрс, зэс, алтаа бүгдийг нь гаргаж байгаа. Гэхдээ мөнгө орж ирэхгүй байгаа. Айл ажлаа хийгээд юмаа гаргаад байгаа хэрнээ ганц ам.доллар гэртээ оруулж ирж чадахгүй байна. Яагаад гэвэл, урд нь мөнгөө урьдчилж аваад хэрэглээд дуусчихсанд байгаа юм. Оюутолгойгоос 250 сая ам.долларыг аваад тараачихсан.Чалкогоос 350 сая ам.долларыг аваад тараачихсан. Яах вэ, Чалкод төлөх ёстойгоо нүүрсээрээ төлөөд 170 сая ам.долларын өртэй байгаа. Бид нүүрс гаргаад байгаа боловч үүний мөнгө нь өрөө дарахад л зориулагдана. Ингээд энэ ондоо өрөө төлж дуусахын тулд Тавантолгой ажиллаад л байна гэсэн үг. Мөн манай саалийн үнээ гэгддэг Эрдэнэт үйлдвэрийг бас л хүнд байдалд оруулчихсан. Зэсээ гаргаж зарахаасаа өмнө мөнгөө аваад Хүний хөгжлийн сангаар дамжуулаад тараачихсан. Ингээд тооцохоор Монгол Улс маань 350+250+300 сая ам.доллар гэхээр бараг триллион төгрөгний хасах дүнтэй айл болж байгаа юм. Бид ийм зүйл болно гэдгийг мэдэж байгаа учраас Тавантолгойн олборлолтыг нэмэгдүүлэхийг хичээнэ. Яах вэ, Зүүнцанхийн олборлолтоо энэ жилдээ өрөө хаагаад дуусгана. Харин нөгөө талд нь Баруун Цанхийн олборлолтыг эхлүүлэх хэрэгтэй. Үүнээс барагцаагаар хоёр сая тонныг нэмээд олборлочихвол тодорхой хэмжээний ам.доллар орж ирнэ гэсэн үг. Мөн хэрэггүй зүйлийг гаднаас ам.доллараар худалдаж авахаа болих хэрэгтэй байна. Зарим сургуулиуд төлбөрөө ам.доллараар нэхсэн байна билээ. Үүнийг нь бид болиулсан. Энэ мэтээр ам.долларын хоосон хэрэгцээ үүсгэж болохгүй. Иргэд маань Монголоос авчихаж болох зүйлийг гадаадаас ам.доллараар авмааргүй байна. Засгийн газрын хувьд экспортыг нэмэгдүүлэх арга хэмжээг авч, дэмжлэгтэй хүчтэй ажиллана. Нэгдсэн дүгнэлт ойрхон гарангуут авах арга хэмжээ маань тодорхой болно.
-Монгобанкнаас арилжааны банкуудад интервенц хийх гэхээр бэлэн валют байхгүй. Иймд бондын мөнгийг үүнд зориулахаас аргагүй болсон гэх юм?
-Чингис бондын мөнгийг ийм зүйлд зарцуулахгүй. Чингис бондын мөнгийг бүтээн байгуулалтанд нь зарцуулна. Нэг ам.долларыг хоёр ам.доллар болгох зүйлд зориулах учиртай.
-Бондын зарцуулалтын талаар танилцуулаач?
-Засгийн газраас гаргасан бондын тайланг Сангийн сайд Ч.Улаан удахгүй дэлгэрэнгүйгээр тайлбарлана. Давчуу хугацаанд баригдалгүй, дэлгэрэнгүй мэдээлэл өгөг. Бид хэзээ өгөх хугацааг нь зарлана.

Б.МАНДАХ
http://politics.news.mn
No comments:
Post a Comment