Д.Жаргалсайхан de Facto нэвтрүүлэгтээ түүхч, доктор
Л.Мөнх-Эрдэнийг урьж ярилцлаа. Угсаатны зуйн чиглэлээр судалгаа хийдэг,
МУИС-ийн профессор түүнтэй тун сонирхолтой, өгөөжтэй ярилцлага өрнүүлснийг
хүргэе.
-Та Монголд ирээд удаж байна уу?
-Cap хэртэй болоод байна.
-Та Австрийн Вена хотод суралцаж, судалгааны ажил хийжээ. Мөн удахгүй Америкийн Прийстэп хот руу явах гэж байгаа юм байна. Ямар ажлаар явах вэ. Эхлээд та Австри дахь судалгаа, шинжилгээний ажлынхаа талаар ярих уу?
-Австри улсын Шинжлэх ухааны академийн Антропологийн хүрээлэн гэж бий. Тэнд гурван жил ажилласан. Гадаад орнуудын залуу эрдэмтдийг антропологийн чиглэлээр судалгаа, шинжилгээ хийхэд нь дэмжих, тэднийг татаж ажиллуулахад чиглэгдсэн Австрийн шинжлэх ухааны сан байдаг. Би тийшээ Лиз Майнерийн тэтгэлгээр явсан юм.
-Өмнө нь Америкт байсан байна. Өөр хаана сурсан бэ?
-2000-2004 онд Японы Хоккайдогийн их сургуульд суралцаж антропологийн
чиглэлээр доктор хамгаалсан. Ирээд МУИС-ийн Япон хэл, угсаатны зүйн тэнхим гэж байсныг Нийгэм, Соёл, антропологийн болгож өөрчлөн зохион байгуулсан. Тэгж дөрвөн жил ажиллаад, тэнхим ч зүгээ оллоо гэж үзсэн болохоор мөн л суралцахыг хүссэн. 2008 онд хэд хэдэн газар хүсэлт бичсэнээр АНУ-ын Стэнфордын их сургуулийн Хүмүүнлэгийн төвд 2008-2009 онд ажилласан.
-Таны тэнд сурч, ажиллах гол зорилго юу байна?
-Би Монгол дахь үндэстэн, ястан, угсаатны чиглэлийг сонирхож судалдаг. Тэр дундаа үндэстэн, угсаатны ижилсэл сэдвийг сонирхдог.
-Бид үнэндээ үндэстэн, ястнуудыг хооронд нь сайн ялгадаггүй. Гэтэл нэг талаар ястнууд баяд, буриад гэх зэргээр ялгарах гээд байдаг. Тэгсэн хэрнээ яс үндэс зарим хүнд хамаагүй юм шиг, заримд нь хамаатай ч юм шиг болоод байх юм. Яагаад ийм ялгаатай байна. Та юу гэж үзэж байна вэ?
-Энэ нь хүмүүсийн боловсрол, өөрсдийн ирээдүйгээ хэрхэн харж буйгаас шалтгаална л даа. Үндэстэн, угсаатны хувьд хоёр урсгал байна. Нэг нь иргэнлэг үндэсний үзэл буюу иргэнлэг ижилсэл гэж байдаг. Тухайн улсын иргэн бол тэр үндэстэн гэсэн үг. Монгол Улсын иргэн бол Монгол үндэстэн гэж үзнэ. Энэ нь иргэний национализм. Нөгөө талаар Монголд нэлээд газар авсан угсаатны үндэсний үзэл байна. Энэ нь соёл, үндэс угсаа, гарвал гэсэн ойлголт, итгэл үнэмшилд тулгуурласан ялгаварлан гадуурхах шинжтэй үндэстэн, соёлын бөөмд байгаа юм шигээр хардаг үзэл.
Энэ хоёрын зөрчил явагдсаар л байгаа. Монголчууд бол нэг талаар казахуудыг эс тооцвол бүгд Монгол угсаатан. Гэтэл нөгөө талаар тодорхой орон нутагт очоод ярихаар бид тийм ястан гээд ирдэг. Энэ нь Монголд 1930-аад онд явагдсан үндэс угсааны бодлого гэдгээс гаралтай. Дээр үед Монголын төр улс бутрах үед улс төрийн нөлөөгөөр жижиг ван, гүнгүүдийн эзэмшилд байсан хүмүүс хожим угсаатны зүйн үзэл, доороос дээш харах хөгжлийн явцад улс төрийн зорилго, тухайлбал тагна урианхайг Монголоос салгах бодлогын хүрээнд нэлээд хүчтэй гарч ирсэн. XX зууны эхээр дэлхий даяар үндэстнүүд задарч энд тэнд үндэстний өөрөө засан тохинох эрхийн асуудал босч ирсэн. Тухайн үеийн хаант Оросын өмнө гэхэд тусдаа соёл, итгэл үнэмшилтэй ард түмнүүдийт өөрсдөөр нъ бие даалгаж засан тохинуулах шаардлага гарч ирсэн.
-Яагаад тийм идэвхжил явагдсан юм?
-Больщевикууд хоёр асуудал ярьж гарч ирсэн. Нэг нь нийгмийн хувьсгал, нөгөө нь үндэстнийх. Тэд үндэсний үзэлтнүүдийг яаж өөртөө татах вэ гэдгийг шийдвэрлэхийн тулд үндэсний өөрийн засан тохинох эрхийг олгох болсон. Хаант Оросын бүэлдэхүүнд байсан ард түмнүүдэд төр улсын хэлбэрийг олгож, 15 Бүгд найрамдах улс автономит улс, муж, тосгон хүртэл байгуулсан түүхтэй. Хэрвээ больщевик дэглэм оршин тогтноё гэвэл хаант Оросын газар нутагт тэр хэмжээнд нь төр улсаа хүчтэй байгуулах хэрэгтэй байсан. Гэтэл нөгөө тапд нь үндэстний өөрөө засан тохинох эрх байсан. Тэр эрхийг уг үндэстнүүдэд бүгдэд нь тэр хэвээр нь эдлүүлсэн бол тус бүртээ Польш шиг, Финлянд шиг улсууд босч ирэх байлаа. Тэгсэн бол Орос улс тэр чигээрээ задарч унах байсан. Тэгэхээр үндэстний хэлбэрийг нь олгоё гэдэг шийдэл гаргасан. Энэ нь онолын гэхээс илүү улс төрийн прагматик бодлого байсан. Хэрвээ тэгээгүй бол үндэстэн бүр Польш гэх зэрэг орон шиг тусгаар улсууд болох байсан, тухайн үед. Тиймээс уг хэлбэр, нөөцийг алдахгүйн тулд оросууд тийм бодлого баримталсан байгаа юм.
-Та түрүүн тагна уриаихайн талаар сонирхолтой зүйл ярих гэж байх шиг байсан. Юу болсон юм бэ?
-1911 онд Монгол Улс тусгаар тогтнолоо зарласан. Тэр үед тагна урианхайчуудыг Орос нэлээд сонирхсон, тодорхой хэмжээний судалгаа, шинжэлгээ хийчихсэн, цөөн тооны орос иргэдийг суурьлуулсан байсан. Байгаль, газар зүйн хувьд Оросынх байж болох ч тагна урианхайчууд Монголд нэгдэе гээд хүсэлтээ гаргаад байдаг. Монголын Засгийн газар ч гэсэн тэднийг улсынхаа, хүн амынхаа бүрэлдэхүүнд авъя гээд байдаг. Цэрэг зэвсэг бүхий төлөөллөө ч илгээж байсан шүү дээ. Гэтэл хаант Орос тагна урианхайчуудыг бүрэлдэхүүндээ авна гэчихсэн байсан бодлогыг большевик засаг ч гэсэн үргэлжлүүлэн тавьсан. Шийдэхийн тулд тувачууд ч гэсэн халхууд шиг өөрсдөө засан тохинох эрхтэй байх ёстой тэсэн бодлого, шаардлага гаргаж ирж хэрэгжүүлээд тэрхүү засан тохинох эрхийг Монголын Засгийн газраар хүлээн зөвшөөрүүлж чадсан. Яг энэ бодлогыг сүүлд 1930-аад онд ЗХУ-ын талаас зөвлөж манайд хэрэгжүүлсэн. Хуучин Монголын төр улс задрах үед тус тусдаа ван, гүнгүүдийн захиргаа, эзэмшилд байсан хүмүүсийг уттаатны зүйн үүднээс хараад энэ хүмүүс чинь тусдаа өөр өөр соёлтой, зан заншилтай ард түмэн юм байна гэдгийг ойлгож хараад тухайн орчинд нь суурьшуулж эхэлсэн. Төрөөс хүн амаа тоолоод, яс, үндсээр нь, ялгаад, тодорхой газар нутаг олгоод, паспортжуулсан. Түүн дээр нь ийм үндэстэн, ястан ч гэж бичсэн. Үүний дараа 1940,1950,1960-аад онд соёлын их том бодлого явагдсан. Тухайн ястан оршин байгаа орон нутагт театр хүртэл барьж өгөөд, урлагийг нь хөгжүүлэх зэргээр тусад нь хөгжүүлэх жишээтэй. Ерөнхийдөө үйлдвэрлэх үйл явц эхэлсэн.
-Энэ яагаад болохгүй гэж?
-Болохгүй юм байхгүй л дээ. Гэхдээ түрүүчийн ярьсан иргэнлэг, илүү багтаангуй, яс угсаагаар ялгаварлан гадуурхдаггүй тэр орон зай хүмүүсийн өмнө нээгдэх үү, эсвэл тодорхой тодорхой хүрээнд багтаж амьдардаг, өвөг дээдсээс уламжлагдаад ирсэн, хоорондоо нийлэхгүй юм шиг, яс цусаараа өөр юм шигээр ойлгогдохуйц болтлоо ялгарсан байдалтай байсан нь дээр үү гэдэг асуулт гарч ирж байгаа юм. Энэ нь Европын ихэнх улс орнуудад үндэстэн байгуулах үйл явц бол ард түмнээ нэгтгэх, нэгдмэл ижилсэлтэй болгох үйл явцаас өөр болж ирж байгаа юм. Монголд харамсалтай нь өөр замаар явчихсан.
-Тэгэхээр таны ярьснаас юу гэж ойлгож байна гэхээр хэрвээ улс орон иргэнлэг нийгэм байгуулъя гэж байгаа бол үндэстэн нэг цул байх ёстой гэж хэлэх гэж байна гэж ойлгож байна. Би АНУ-ын нэрт эрдэмтэн Фукуяматай ярилцсан л даа. Япон үндэстэн тэр хүн өөрийгөө америк хүн гэж байна. Таны эцэг эх япон, та ч япон хүн шүү дээ гэхэд “Би америк хүн. Би тэр газар төрсөн, Багаасаа англи хэлээр ярьж өссөн. Аав ээж маань ч зөвхөн англиар яриулж. өсгөсөн. Яагаад гэхээр нэгэнт хүүхэд тэр газарт төрсөн, тухайн улсын иргэн болж байгаа юм бол тэр улсын хэлийг бүрэн эзэмших юм бол тухайн нийгэмдээ өөрийн гэсэн байр суурь, орон зайг эзэлнэ гэж ойлгуулсан. Тэгж намайг хүмүүжүүлсэн" гэж байна билээ.
-Би тэр эрдэмтэнтэй уулзаж байхад "Би Нью-Йоркт төрсөн. Тиймээс би америк хүн" гэж байсан. Ер нь бол аливаа хүн аль нэг улсад төрсөн л бол тухайн орондоо өөрийн гэсэн орон зайг нээж, байр суурьтай болж, эрх чөлөө эдэлье гэж байвал тухайн орныхоо бүрэн иргэн болох ёстой. Энэ бол зөв шийдэл. Түрүүчий ярьсан зүйлийн тухайд, аливаа ястан, түүнийг тойрсон асуудал гэдэг дороос ургасан зүйл ерөөсөө биш. Энэ нь аливаа төрийн улс төрийн янз бүрийн төслүүдийн хүрээнд бий болсон зүйл. Түүнээс биш цаанаасаа ypгасан юм биш. Одоогийн Монгол Улсын хувьд ч гэсэн иргэнлэг үзэл давамгайлах нь хөгжилд хүргэнэ.
-Тэгэхээр бид халх, буриад гэж ялгарахын оронд бид монголчууд гэдэг үзлийг эхэлж тавих юм бол илүү иргэнлэг нийгэм байгуулж, бага зардлаар бүх хүн амынхаа амьдралын түвшинг дээшүүлж болно, хөгжлийг авчрах нь ээ гэж та үзэж байна уу?
-Ер нь бол нэгдүгээрт төр улс энх амгалан, нийгмийнхээ бүх гишүүдийн өмнө нээлтэй байя гэвэл иргэнлэг үзэл санаа хамгийн чухал. Угсаатны соёлын үзэл нь хүмүүсийг ялгаварлан гадуурхдаг, зарим талаар нэгийгээ хардах сэрдэхэд хүргэдэг. Нөгөө талаар ялангуяа залуучууд хэт угсаатны, соёлын үзэлтэй байвал өөрсдийгөө тэр явцуу орчиндоо түгжинэ гэсэн үг. Өөрсдийгөө ялгаварлан гадуурхуулна гэсэн үг.
-Тэгэхээр хувь хүн талаасаа нээлттэй, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг,
ойлгогддог байгаач ээ гэж хэлж байна, тийм үү?
-Тийм.
-Та их чухал асуудлаар судалгаа, шинжилгээ хийдэг юм байна. Одоо Австри дахь ажлаа дуусгасан болохоор Америкт үргэлжлүүлэн ажиллах гэж байгаа юм байна?
-Тийм
-Таны гэр бүлийн хүн монгол уу?
-Монгол монгол.
-Америк руу цуг явах уу?
-Тэгнэ. Манай хүн бас эрдэм шинжилгээний ажил хийдэг. Америкт оюутан болж суралцах юм.
-Та эцэст нь нийт үзэгчдэд хандаж юу хэлэх вэ?
-Товчхондоо өөрийгөө сайн мэдье гэвэл хүний нүдээр хар гэдэг үг их чухал юм байна. Энэ нь хувь хүн төдийгүй, улс үндэстэнд хамаатай.
-Монголын бас нэгэн боловсролтой гэр бүл мэдлэг, боловсролоо улам нэмэх гэж суралцсаар, хөгжсөөр байгаа юм байна гэж ойлголоо. Та бүхэнд амжилт хүсье.
-Баярлалаа - See more at:
САЙН ӨДРӨӨ
ReplyDeleteНамайг ноён Ругаре Сим гэдэг. Би Канадад амьдардаг, би өнөөдөр аз жаргалтай хүн болж байна уу? Намайг болон миний гэр бүлийг бидний ядуу байдлаас аврах ямар ч зээлдүүлэгч би түүнд зээл хайж байгаа бүх хүмүүст хандана, тэр надад болон манай гэр бүлд аз жаргал бэлэглэв, би 300,000.00 долларын зээл хэрэгтэй байна гэж өөртөө хэлсэн. Би 2 хүүхэдтэй ганц бие Эцэг болохоор амьдралаа бүхэлд нь эхлүүлэхийн тулд надад 300,000.00 долларын зээл өгөхөд тусалдаг энэ шударга, бурхнаас эмээдэг эр хүний зээлдэгчтэй уулзаж байсан. Та зээлээ буцааж төлөх болно, түүнтэй холбоо бариарай, түүнийг өөр рүүгээ чиглүүлдэг ноён Ругаре Сим гэдгийг хэлээрэй. Ноён, Мохамед Кареентай и-мэйлээр холбогдоорой: (arabloanfirmserves@gmail.com) Баярлалаа.
ЗЭЭЛИЙН БҮРТГЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН ХЭЛБЭР
Нэр......
Дунд нэр .....
2) Хүйс: .........
3) Зээлийн хэмжээ: .........
4) Зээлийн хугацаа: .........
5) Улс: .........
6) Гэрийн хаяг: .........
7) Гар утасны дугаар: .........
8) Имэйл хаяг ..........
9) Сарын орлого: .....................
10) Мэргэжил: ...........................
11) Та манай талаар аль сайтыг энд оруулсан .....................
Сайн сайхныг хүсъе, баярлалаа.
Дерек имэйл arabloanfirmserves@gmail.com