Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай
БНМАУ ардчиллын замыг сонгож, зах зээлийн нийгэмд шилжих түүхэн үйл явц манай
улсад 1980-аад оны сүүлч, 1990-ээд оны эхээр өрнөсөн.
Нийгэм, цаг үеийн энэ өөрчлөлтийг дагаж Монгол Улсад хувийн хэвшлийн байгууллагууд үүд хаалгаа нээж эхлэв. Хувийн хэвшлийнхний анхдагчдын нэг болж, компаниа байгуулан бизнесийн гараагаа “тэг”-ээс эхэлсэн “Түшиг” группийн ерөнхийлөгч Гаваагийн Сүхээг “GoGo cafe” буландаа урилаа.
Хоёр нийгмийн алинд ч зохицон худалдаа, үйлчилгээний салбарт манлайлан ажиллаж буй Г.Сүхээ захирлын амьдрал, тэмцлийн түүх, шударга агаад шантаршгүй дайчин чанар нь уншигч Таныг эрч хүчээр цэнэглэнэ хэмээн найдмуй.
-Таны бизнесийн замнал Ардчиллын түүхтэй нас чацуу. Ардчилал хөгжөөд 25 жил болж байна. Бизнесийн орчин Монголд өргөжин тэлснийг бид харж байна. Харин нас чацуу ардчиллыг хэрхэн дүгнэдэг вэ?
-Хүн чөлөөтэй сэтгэж, өөрийнхөө хүч чадлыг бүрэн гаргах бололцоог ардчилал өгсөн. Энэ бол маш том давуу тал. Гэхдээ ардчиллын замыг сонгоод 25 жил шахам болоход Монголын ард түмний ажил амьдрал дээшлэх, өсөж өндийж байгаа үр хүүхдэдээ анхаарал тавих тал дээр их дутмаг ажилласан санагддаг. Жишээлбэл, цэцэрлэг, сургуульд хамрагдаж чадахгүй хүүхэд маш олон байна. Үүнийг төрийн бодлогоор зохицуулах ёстой.
Монгол Улсын ирээдүй болсон 80 мянга орчим хүүхэд цэцэрлэгт хамрагдахгүй байна гэж сонсоод харамссан. 1996-2000 онд нэлээд хэдэн цэцэрлэг хувьчлагдаж, цэцэрлэг төрхөө алдсан. Энэ бол байж болохгүй асуудал. Би боддог юм. Нөөц нь батлагдсан уул уурхайн ордуудтай компаниудад төчнөөн сургууль, цэцэрлэг барих нөхцөлтэйгээр лицензийг нь олгож болдоггүй юм болов уу. Тэр ажлыг хийж байгаа хүмүүст зовлон байдаг л байх. Гэхдээ байгалийн баялаг гэдэг ард түмний өмч учир хүүхдүүдэд хөрөнгө оруулалт хийхэд ажил үйлс нь ч өөдрөг явах ч юм бил үү.
“Улаанбаатар” их дэлгүүрт 400 гаруй хүн ажилладаг. Тэдний 95 хувь нь эхчүүд, эмэгтэйчүүд. Би ч гэсэн ажилчдынхаа хүүхдийн цэцэрлэг, өдөр өнжүүлэхийг байгуулъя гэж бодож байгаа. Хүүхдүүдийг сургууль, цэцэрлэгт бүрэн хамруулах нь чухал. Нэг ангид 50-60 хүүхэд байхад яаж ном сурах вэ. Сурах орчин нөхцөл сайн байх ёстой. Хүүхдэдээ хүрч ажиллах ёстой. Ардчиллын замаар явахдаа хуучин цагт байсан олон сайн ажлыг алдагдуулсанд би маш их харамсдаг. Энэ нийгмийг байгуулалцсан ахмад үеийнхэн хаягдсанд сэтгэл өвддөг. Ахмадуудад анхаарал тавих хэрэгтэй байна.
ИХ ӨРИЙГ ТЭГЛЭСНЭЭС ХОЙШ УЛСЫН ӨР НЭМЭГДСЭН Ч БҮТЭЭСЭН АЖИЛ ОГТ ХАРАГДАХГҮЙ БАЙНА
-Бизнесийг улс төрөөс ангид явуулах аргагүй болсон юм уу?
-Яалаа гэж дээ. Улс төр, бизнес хоёр тусдаа байх ёстой. Аль ч намд нь үлгэр дууриал, чадвар, боловсрол, ёсзүйтэй сайн улстөрчид байна. Мөн нам нам хэсээд явдаг, өөрийн ашиг хонжоог нэгдүгээрт тавьдаг, тухайн үеийн хэн эрх мэдэлтэй байна, түүнд саймширч үйл ажиллагааг нь эвддэг ёс бус улсууд ч байна гэж боддог. Ийм улсууд улс төрийн бодлогыг их завхруулна. Миний бодлоор намаар талцахаа зогсоож, бүх намуудын сайн улстөрчдийг нь шигшээд улс орноо хөгжүүлэх баг үүсгэж болдоггүй юм болов уу.
1975-1990
оны хооронд 3-4 дүгээр хороолол, 1 дүгээр хорооллын бүх байр, 11, 10, 13 дугаар
хорооллууд бүрэн баригдсан. Дээр нь Эрдэнэт хот, Говь комбинат, Гутлын
үйлдвэрийн өргөтгөл, савхин эдлэлийн үйлдвэрийн өргөтгөл зэрэг маш олон үйлдвэр
байгуулагдсан. Эх, нялхсын эмнэлэг, халдварт, хавдар, гэмтлийн эмнэлэг гэх мэт
маш олон эмнэлэг ашиглалтад орсон. Мэргэжилтэй боловсон хүчнийг маш олноор
бэлдэж байсан. Ийм их бүтээн байгуулалтыг 15-хан жилийн хугацаанд хийсэн.
Үнэхээр мартагдашгүй 15 жил байжээ.
Хуучин гурван төрөх эмнэлэг байсан, одоо ч хэвээрээ. Дөрөвдүгээр төрөх барьж байгаа гэнэ лээ. Тэр нь 3-4 жил болж байхад баригдаж дуусаагүй л байна. Цөөхөн монголчууд хүн амаа өсгөх хэрэгтэй. Ардчиллын замыг сонгосон 25 жилийн хугацаанд юу ч хийсэнгүй, улс төрийн хэрүүл л хийлээ. Эд нар хөдөлмөрлөж л байгаа байх, ахиц ер гарсангүй. Харин хувийн компаниуд бүтээн байгуулалт хийж байна.
Социализмын үед төр баригчдын хийсэн ажил их ч улсын өр шир өнөөгийнхөөс хамаагүй бага байлаа. Их өрийг тэглээд авснаас хойш өр нэмэгдээд, хийсэн юм огт харагдахгүй байгаа нь хэцүү байна. Хотын удирдлагууд бол арай өөр, зам талбайгаа тавихаас эхлээд санаснаас илүү ажил хийж байна аа.
Төр хүн рүүгээ хандсан юм хийхгүй байна. Өвдөж зовохоороо байдгаа хамаад гадаад руу яваад, зарим нь эмчлүүлж чадахгүй ирж байна шүү дээ. Гэтэл улс зориуд мөнгө гаргаж маш том, орчин үеийн лаборатори байгуулж болно. Нийгмийн даатгалаа төлсөн бол эмнэлэгтээ үнэгүй үзүүлдэг, эрүүл мэнд нь баталгаатай хүн хөдөлмөрлөдөг баймаар байна л даа.
Харж байхад жилээс жилд улсын төсөв өсөж байна. Мөнгө байна, түүнийгээ хүнийхээ төлөө л зарцуулаасай. Гуравхан сая хүнийг аваад явна гэдэг бодоход их гайгүй санагддаг юм даа.
Сонгуулиар нам намаараа тал болдог л юм байгаа биз. Сонгууль дуусахад намууд нэгдээд л ажлаа хийх хэрэгтэй ш дээ. Германд сонгуулийн дараа ялсан нам нь өөр намыг сонгож аваад тэндээсээ чадвартай боловсон хүчнийг ажиллуулдаг. Улс төр маань ингэж эрүүлжээсэй. Улстөрчид дундаас ашиг хонжоо хайгч нарыг цэвэрлээсэй.
-Бизнесийнхэн улстөрчдийг буруу зам руу уруу татсан гэж боддог?
-Ийм зүйл байгаа. Энэ бол маш буруу. Юмыг аргалах гэдэг, ажлаа болохоос нь болохгүй хүртэл явахын оронд улстөрчдийн эрх мэдлийг ашиглах гэдэг. Тэгж ч харагддаг. Одоо улс эх орныхоо төлөө бүхий л амьдралаа зориулдаг улстөрчид гарч ирээсэй.
Путиныг хараад үнэхээр бахархах юм. Оросын ард түмний зан заншлыг хөгжүүлэх, өвлүүлэхийн төлөө Оросын ард түмний төлөө үнэхээр чин сэтгэлээсээ ажиллаж байна. Монголчууд оюуны чадавхитай, юм сурахдаа амархан, авьяастай, толгой сийрэг ард түмэн шүү дээ. Эднийгээ нэгтгээд ажиллавал дийлдэшгүй хүч. Манайхан тархай бутархай, амь амиа бодож, мөр мөрөө хараад л явцгааж байна. Шинэчлэлийн Засгийн газар Хөдөлмөрийн яам байгуулсан нь маш зөв болсон.
-Засгийн газарт бүтцийн өөрчлөлт хийхэд хамгийн муугаар цоллуулж, татан буулгах жагсаалтад оруулж байсан яам шүү дээ?
-Бидэнд хийх ажил их байна. Хөдөлмөрийн яамны дэргэд мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэдэг сургуулиудыг бий болгомоор байна. Сайн мужаан, өрлөгчин, оёдолчин, засварчин, тогооч гаргамаар байна. Жил бүр олон зуун хүүхэд сургууль төгсөж байгаа. Тэднийг хөдөлмөрийн зах зээлд чиглүүлдэг яам байж, ямар ямар салбарт ажлын байр байна вэ. Судалгаагаа гаргаад, сургадаг дадлагажуулдаг баймаар байна.
“Чингис бондоос 1.5 тэрбум долларын зээл авлаа. Түүний нэг тэрбум доллараар нь нефтийн үйлдвэр барьж болоогүй юм байх даа. Бид чинь цахилгаан, нефтиэр бусдын хараат. Нэг засгийн газар бүрэн эрхийн хугацаандаа нэг хараат байдлаасаа салаад байвал талархмаар байна. Харж байхад улстөрчид их зовж, ажил амьдралтай хутгалдаж байх шиг байна. Одоо 25 жил өнгөрлөө, хангалттай. Дандаа суралцаад явдаг гэж хаа байдаг юм.
-Та хэвлэл мэдээллийн салбарт их шүүмжлэлтэй ханддаг юм байна. Яагаад тэр вэ?
-Хэвлэл мэдээллийн байгууллагад зэрэглэл тогтоож, чанаржуулж өгөөч ээ гэж би Ерөнхийлөгчдөө захидал бичнэ гэж бодож байгаа. Ерөнхийлөгч сэтгүүлч мэргэжилтэй биз дээ. Хэвлэл мэдээлэл бол нийгмийн сэтгэлзүйг удирддаг маш чухал, хүчтэй салбар. Гэтэл энэ хүчирхэг зэвсгийг мөнгө олох хэрэгсэл болгон ашиглаж, нийгмийн сэтгэл зүйг буруу тийш залж байгаа нь маш хор хөнөөлтэй. Гурван сая хүрэхгүй хүн амтай улсад 5000 вэб сайт ямар хэрэгтэй юм бэ.
Архи үнэртүүлсэн сэтгүүлч орж ирээд л “Таныг тэгж муугаар бичнэ шүү, бичүүлэхгүй гэвэл мөнгө төл” гэж байна. Намайг мянга муулсан ч би мөнгө өгөхгүй. Би хүний шантаажид орохыг хүсэхгүй, орохоор юм хийгээч үгүй. Манай компани жилд 2.8 тэрбум төгрөгийн татвар төлдөг. Бид улсаас юу ч аваагүй, улсдаа л өгдөг. Ашгийн татвар, ХАОАТ, нийгмийн даатгал өгөх ёстой юу л байна, бүгдийг л өгч байгаа.
Олон зуун хүнийг ажлын байраар хангасныхаа төлөө би айх ёстой юу. Хэвлэл мэдээллийнхэн ямар нэг байдлаар гүтгэж гүжирдвэл би зад шүүхдэнэ гэж бодож байгаа. Энэ зэвсгийг буруугаар ашиглаж байгаатай тэмцэхгүй бол хэвлэл мэдээллийн салбар эрүүлжихгүй. Их дэлгүүрийг хувьчлах үеэр сэтгүүлчид шавдаг л байсан, гэхдээ өнөөдрийнх шиг ийм ёс зүйгүй байгаагүй.
БИ ХҮҮГЭЭ УЛС ТӨРД БИТГИЙ ОРООРОЙ ГЭЖ ЗАХИДАГ
-Монголчууд өөрөө хийдэг юм багатай хэрэглэгч улс. Та импортын зах зээл дээр идэвхтэй ажиллаж байгаа хүн. Экспорт, импортыг юуны өмнө ижил түвшинд хүргэхийн тулд бид юу хийх хэрэгтэй байна вэ?
-Малаа эрүүлжүүлж, өсгөж махаа экспортлох боломж байна. Хонь, ямаагаа бүрэн саалинд хамруулахгүй байна. Олон малтай айл бол үнээгээ ч бүрэн саахаа больсон гэж дуулсан. Энэ бол асар их баялаг хаягдаж л байгаа байхгүй юү. Гаднаас сүү, сүүн бүтээгдэхүүнийг их хэмжээгээр оруулж байна. Үүнийг болиулж болно. Бүх малаа сүү, саальд бүрэн хамруулж, сүү, цагаан идээгээ боловсруулах өндөр технологийг нэвтрүүлмээр байна.

Италиас ирсэн
хүн ямааны сүүгээр бяслаг хийгээд зарж байна шүү дээ. Гадаадын хүн орж ирээд
хийгээд, түүнийг нь Монголд амьдардаг гадаадынхан, монголчууд ч их авч байна.
Үүнээс гадна гадаадынхан Монголд орж ирээд худалдаа хийгээд эхэллээ. Солонгосын
и-март гурвыг барих гэж байна.
Гаднын маш
олон гуанз, ресторан нээгдсэн. Улаанбаатарт Солонгосын хоолны газар 100 гаруй
байна. Үүнийг төрийн бодлогоор зохицуулах ёстой. Түүнээс би очоод “Чи боль” гэж
хэлэх эрх байхгүй. И-март гэдэг нь Самсунг-ийн сүлжээ, хямд үнийн барааны
дэлгүүр л дээ. Манайд бол хямд үнэтэй байж чадахгүй ээ, доллар ийм үнэтэй
байхад.
Тэр хэмжээгээр манай импортлогчдын бараа эргэлт хумигдана гэсэн үг. Байсгээд д Солонгосын үйлдвэрлэгчдийн холбооноос ирээд “Танайд ямар бараа борлуулалт сайтай байна” гэх мэтээр судалгаа явуулдаг боллоо. Италиас 12 хүн ирж надтай уулзсан. “Танай дэлгүүрийн 2-3 давхрыг авъя. Үйлдвэрлэгч бид нар ирж бараагаа худалдаалъя” гэж байна.
Манай түрээслэгчид, үүгээр амьдарч байгаа хүмүүсээ яах вэ. Одоо Хятадын маш том худалдааны төв баригдана, тэнд нь Хятадын үйлдвэрлэгчид орж ирнэ гэсэн мэдээлэл байгаа. Гэх мэтчилэнгээр гаднынхан Монголд түрээд ороод ирлээ. Ингээд байвал Монголд үйлдвэрлэл хөгжихгүй, худалдааныхан ч байхгүй болно. Гадныханд мөнгөө өгдөг, гаднынханд зарагддаг улс орон болох нь ээ. Миний ганц санаа зовж явдаг зүйл энэ.
-Улс орны эдийн засгийн байдал таагүй болсон тухай бид байнга л ярьдаг боллоо. Энэ байдал бизнес эрхэлж буй Танд нөлөөлж байна уу?
-Нөлөөлөлгүй яах вэ. Доллар 40-50 хувь өсөж байна. Долларын зээлтэй мань мэт нь маш хүнд байдалд орж байгаа юм. Дандаа нисэж яваа онгоц шиг хөөрөөд байдаг бизнес ч гэж хаа байхав. Дээшээ, доошоо явах үе гаралгүй гарна.
Бид нар тэр эрсдэлийг тооцоод л, аль болох зохицуулаад ажлаа явуулахыг хичээдэг. Долларын ханш ингэж өснө гэдэг бараагаа импортоор оруулдаг манай улсын хувьд ямар байх билээ. Уул уурхай, барилгын ажил зогсчихсон цалин, орлого багассан ийм үед өндөр үнэтэй валютаар бараагаа оруулаад ирсэн хүний барааг хэн авах вэ. Бараагаа больё, манайх дэлхийд хамгийн өндөр үнэтэй хүнстэй орон боллоо.
-Мөнгө гэдэг Таны хувьд ямар ойлголт вэ?
-Амьдрахын тулд мөнгө хэрэгтэй л дээ. Ганцхан мөнгөөр баян биш сэтгэл санаа тайван, найз нөхдөөр баян байж сайхан амьдарна. Мөнгийг зөв олох хэрэгтэй. Хүн хөдөлмөрлөж байгаа цагт мөнгө олдоно. Хүн өөрөө мөнгөнөөсөө илүү үнэтэй атал мөнгөний боол болж болохгүй.
Ёс бусаар мөнгө олдог хүмүүс их харагдаж байна. Ийм байдал нийгэмд өөрийн эрхгүй мэдрэгдээд байгаа. Ёс бусаар мөнгө олсон хүмүүс яасан айдаггүй юм. Би бол сэжиглэнэ. Буруу замаар мөнгө олбол миний нойр хүрэхгүй, галзуурч мэднэ. Сүүлд нь үр хүүхдэд минь гай болно. Үр хүүхэд цаашид яаж амьдрах вэ гэдэг нь эцэг, эхийн үйлээс хамааралтай гэж боддог. Би шүтлэгтэй хүн.
-Та нөхөртэйгээ хоёулаа ажиллаж байна уу?
-Тийм ээ. Манай нөхөр компанийнхаа дэд захирлаар ажилладаг Д.Ганзориг гэж маш оюунлаг хүн бий. Бид хоёр арван жилийн нэг сургуулийнх. Манай дээд ангийн хүүхэд, бид хоёр 1967 оноос үерхээд гэр бүл болсон. Ирэх 2017 онд хамтын амьдралаа эхэлснээс хойш 50 жил болох юм билээ. Манай нөхөр Батлан хамгаалах яамны тусгай хэлтэст ажиллаж байсан.
Хоёулаа хүүдээ туслаад, аж ахуйн ажлыг нь нугалаад явж байна. Манай хүү орой гэрлэсэн, хүүхдүүд нь бага байна. Бэр маань хүүхдүүдээ асарна, гэхдээ бас ажиллана аа. Би хүүдээ эрт гэрлэж, олон хүүхэдтэй болоорой. Чи ганцаараа хүн шүү гэж захидаг байсан. Өвгөн бид хоёр хар багаасаа л ханилсан. Манай нөхөр арван хүүхэдтэй айлын хамгийн том нь. Би зургаан хүүхэдтэй айлын хоёр дахь нь. Хоёулаа өнөр өтгөн гэр бүлээс гаралтай.
-Улстөрчдийг харахад бизнесийн салбарт ажиллаж байсан хүн олон байдаг. Та хүүгээ улстөрд оръё гэвэл дэмжих үү?
-Би хүүгээ улстөрд битгий ороорой гэж хэлдэг. Одоо улстөрийн байдал ороо бусгаа, эрүүл биш санагддаг. Миний хүү Америкт Жорж Вашингтоны их сургуулийн банк санхүүгийн ангийг төгссөн. Төгсөж ирээд Монголбанкинд ажиллаж байсан. Дараа нь хар бор ажил үз гээд компанидаа ажиллуулсан. Тухайн үед Монголбанкныхан дургүй л гаргаж байсан даа. Миний хүү бол сайн хүү. Зүтгээд явбал мөнгө гэдгийг олж болно. Зөв яваарай, бизнесийн амжилт, бүх зүйл өөрөөс чинь хамаарна гэж хүүхдүүддээ хэлдэг.
-Та насаараа л идэвхтэй ажиллажээ. Одоо хүүдээ ажлаа даатгаад амаръя гэж бодохгүй байна уу?
-Хүүхдүүд “Та хагас, бүтэн сайн өдөр заавал амарч бай” гэдэг. Заримдаа ч хагас сайнд амарч чадахгүй ээ. Гэхдээ “Бага ажилла, ажлын өдөр 15-16.00 цаг гээд харьчихаж бай” гэдэг. Би хэзээ ч тэгж чадахгүй. Ер нь хүн ажиллаж л байх ёстой юм билээ.
Тэтгэвэрт гараад гэртээ суучихвал хүн амархан доройтох юм байна гэж боддог. Хүний тархи ажиллаж байх ёстой. Би 75 нас хүртлээ ажиллачих юмсан гэж бодоод байгаа. Цаашилбал 80 хүртлээ ажилласан ч яадаг юм, зөнөчихгүй л бол./инээв/ Бурхан ямар нас хайрлахыг мэдэхгүй.

УЛСЫН
ИХ ДЭЛГҮҮРЭЭС ГАРАХДАА ӨӨРӨӨ ИХ ДЭЛГҮҮР БАРИНА ГЭЖ БОДОЖ БАЙСАН
-Ингэхэд Та ямар мэргэжилтэй вэ?
-Би Их сургуулийг худалдааны мэргэжлээр төгссөн. Худалдааны салбарт касс, худалдагчаас нь эхлээд л ажилласан. Ажлын туршлага ихтэй удирдлага, дарга нараасаа их зүйлийг сурч авсан. Хотын томоохон худалдааны төвүүдэд ажиллаж байлаа. Улсын их дэлгүүрийн орлогч дарга, даргаар 10 жил ажилласан. Би боддог юм, хүн эрхэлж байгаа ажилдаа сэтгэлээ шингээж, хажууд нь туршлагатай ахмад үеэсээ суралцаад явахад ажил амьдрал баяждаг, туршлага суудаг. Тэр нь цаашдын ажил амьдралд маш их нөлөөтэй.
-Улсын их дэлгүүрийг хувьчилж авахад Танд хэн нэгэн хүн тусалсан уу. Авсан хэр нь яагаад ажиллуулаагүй юм бэ?
-Үгүй ээ, би өөртөө найдсан. Намайг Улсын их дэлгүүрт ажиллаж байхад хувьчлах тендер зарлагдсан. Тендерт оролцож шалгараад, Их дэлгүүрийг хувьчилж авсан юм. Би дарга нь байсны хувьд тэр обьектыг сайн мэддэг. Бараа, худалдаа зохион байгуулалтын мэргэжилтэй учир энэ дэлгүүрийг бүрэн шинэчилж, өөрчлөх төсөл боловсруулсан. Миний төслийг хамгийн сайн болсон гэж шалгаруулсан. Харин 1996 онд энэ хувьчлалыг улстөржүүлээд, бөөн бужигнаан болж улс буцааж авсан л даа. Тэр үед би маш их хэмжээний алдагдал хүлээж хүнд байдалд орсон.
-УИХ-ын сонгуульд Ардчилсан нам ялсан жил биз дээ?
-Тийм ээ. Тэр үед МАХН-аас “Манай нам унах гээд байна, наад дэлгүүрээ буцааж өг. Наадхаа зогсоо” гэж шахаад, улс буцаагаад авсан. Би асар их хохирол амссан. Их дэлгүүрийг хувьчилж авсны дараа би БНСУ-ын “Korea exchange” банкны баталгаа гаргуулж 2.4 сая долларын зээл авч, их хэмжээний бараа татсан байсан. Өрөө төлмөөр байдаг, асар их алдагдал хүлээсэн байсан. Гэхдээ би зээлээ үе шаттайгаар нэг ч төгрөгийн алдагдалгүй, яг хугацаанд төлж барагдуулсан даа.
-Тийм их барааг яаж борлуулсан хэрэг вэ. Их дэлгүүрт өөрийн лангуутай байв уу?
-Яаж лангуу байх вэ, бүгдийг улс хураагаад авчихсан. Би чинь хөөгдөөд гарсан хүн шүү дээ. Бараагаа хуучин Дэнжийн мянгын зах дээр зарсан. Өглөө 4-5 цагаас эхлэн машинуудаа зогсоодог. Орой тэр хавийн айлын хашаанд хөлс төлж машинаа тавина. Тэгээд орой гэртээ ирээд шөнөжин тооцоо хийнэ.
Шөнийн 01.00 цагт унтаад, үүрээр 04.00 цагт гараад л явна. Байдаг чадлаараа зүтгэж ажилласан, хүн зовлон даадаг юм билээ. Тэр үед би ядарч байгаагаа ч мэдээгүй. Хүү маань Америкт сургуульд сурч байлаа. Өвлийн хүйтэн, зуны халуунд ч зах дээр зогссон. Миний нүүр царай тас хар болчихсон. Намайг зарим хүн таньдаггүй байлаа. Гар тэр чигтээ саарь. Хэчнээн тос түрхээд ч ихэнхдээ гадаа байдаг болохоор нэмэргүй.
Их дэлгүүрийг би улсад үнэнч шударгаар хүлээлгэж өгсөн. За яах вэ, би үнэнч шударгаараа яваад тендерт ялсан. Би тендер зарлаад өг гээгүй. Зарласан тендерт нь ороод миний төсөл үнэхээр сайн байсан учир хүн бүхэн хүлээн зөвшөөрч шалгарсан. Ямарч байсан би мэргэжлийн хүн, надад олон жилийн ажлын туршлага байна. Дэлгүүрээ алдсаны дараа “Улсаас би амбаар ч авахгүй. Би өөрийнхөө хүч хөдөлмөрөөр ажиллаж, амьдарна. Би их дэлгүүр барина” гэж бодож гарсан. Тэр хүслээ биелүүлэх гэж зүтгээд л, нэлээд хэдэн жилийн дараа “Улаанбаатар” их дэлгүүрийг барьсан даа.
-Та маш их өртэй, тэгсэн хэр нь заавал их дэлгүүр барина гэж бодож байдаг. Гол нь ажлын мэдлэг, туршлагадаа найдсан уу?
-Үнэндээ надад юу ч байгаагүй, бүгдийг шинээр эхэлсэн. Мөнгө төгрөг муутай хүн зохих хэмжээний бааз суурьтай болохын төлөө ажилласан. Дэлгүүр бол үүний дараа эхэлсэн ажил л даа. Үнэнээр явна гэдэг барж идэхгүй хоол гэж манай аав, ээж минь сургадаг сан. Үнэн л юм билээ.
-Эмэгтэй хүнд бол ахадсан л ачаа юм. Тухайн үед Таныг хөдөлгөгч хүч нь юу байв?
-Зорьсондоо хүрье гэсэн бодол минь. Нөхөртэйгээ хоёулаа зүтгэсэн. Ямар ч бэрхшээл байсан би л давж туулна, зорилгоо биелүүлнэ. Хүн ямарч тохиолдолд өөрийнхөө мэддэг, чаддаг зүйлийг л хийх ёстой гэж боддог. Би мэргэжилдээ түшиглээд л ажилласан. “Манайхан ийм ажил их ашигтай байна гэнэ ээ” гээд л хошуурах дуртай. Тэрийг би буруу гэж боддог. Өөрийн дуртай эсвэл хийж чадах мэргэжлийн ажлаа уйгагүй, шантрахгүй хийсэн хүн амжилтад хүрдэг жамтай. Гэхдээ нэг зарчим бий, ямагт үнэнч шударга байх хэрэгтэй. Ёс бус юм хийж болохгүй.
-Ажлын гараагаа худалдагчаас эхэлсэн тухайгаа?
-Намайг их сургууль төгсөж байх үед ажилд ороход амаргүй, танил тал хардаг байж. Хамт төгссөн сурлага муутай хүүхдүүд томоохон худалдааны төвүүдэд ажил нь бэлэн байв. Надад тийм зүйл алга. Содов гэж барааны мэргэжлийн их мундаг хүн байсан. Тэр хүн намайг ажилд авна гэхэд нь баярлаад л очтол “Касс хий” гэсэн. Ёжтой, гэхдээ ажлаа маш гайхалтай мэддэг хүн.

Дээд
мэргэжилтэй хүнээр касс хийлгэнэ гэж тоглож байгаа байлгүй дээ гэж бодлоо. Үгүй
шүү, яг хийлгэсэн. Кассчин болчихоод гэртээ дурамжхан харилаа. Аав, ээж хоёр “Юу
ярьж байгаа юм, хийлгүй яадаг юм. Чи ажил мэдэхгүй байж ажил голох болоогүй ээ.
Төмөр замын инженер эхлээд засварчин хийдэг. Тэгж байж инженер болдог” гэж
байна. Кассаас эхлээд худалдагч, бригадын ахлагч, зохион байгуулагч хийсэн. Тэр
хүнсний их дэлгүүр нээгдээд удаагүй хэр нь өр ширэнд орсон, асуудал үүссэн
газар байлаа. Хамт олонтойгоо гар нийлж сайхан ажилласан.
Манай дэлгүүр ч социалист уралдаанд үргэлж нэгдүгээр байр эзэлдэг байгууллага болсон доо. Ер нь хотын худалдааны газраас намайг дандаа ажил нь болохгүй газарт “Ажил сайжруул” гэж тавина. Удирдах дээд байгууллагын даалгавар шүү дээ. Тэгж томилчихоод долоо хонолгүй “Хэзээ төлөвлөгөөгөө биелүүлэх гэж байна, алдагдлаа нөх” гээд л шахна. Худалдааны гуравдугаар конторын орлогч даргаар томилогдож очиход, тэр байгууллага 12 сая төгрөгийн алдагдалтай байсан. Тэр үеийн 12 сая төгрөг бол барахын аргагүй өр. Талх 1 төгрөг 20 мөнгө байлаа шүү дээ. Гэхдээ хоёр сарын дотор барагдуулж чадсан.
-Яаж нөхсөн хэрэг вэ?
-Бодлоо. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед бараа таваарыг хот, хөдөөд ижил тэнцүү хуваарилдаг. Хотод хэрэглэх барааг ч 18 аймаг, сумдад, хөдөө илүү хэрэгцээтэй эсгий гутал зэргийг ч хотод хуваачихна. Судалгаа тооцоогүй л байж дээ. Тэгээд л 18 аймагт ажиллаж буй хамт сургууль төгссөн ангийн болон дээд, доод ангийн хүүхдүүд рүүгээ холбоогоор дамжуулан утсаар ярьж, хөдөө хэрэгтэй барааны захиалга авч эхэллээ.
Эсгий гутал, бүркэн гутал, орны ноосон бүтээлэг, эмэгтэйчүүд зүүх толгойн саатай алчуур, бүсний дурдан, дээлийн өнгө хөдөө рүү явуулна. Эдгээр барааг би хотын бусад худалдааны байгууллагуудаас цуглуулаад баримт бичиж авдаг. Үүнийгээ бариад холбоонд очиж бүх аймаг, сум руу яриад “Манайд ийм бараа байна” гээд бичүүлнэ. Тэгээд бараагаа солилцох болоход хот руу хөдөөний тэрэг оруулахгүй. Тусгай зөвшөөрөл шаардана. Тэгэхээр нь өөрийн бараагаа ачиж аваад Баянзүрх, 22-ын товчоон дээр тосож, машинаас машин руугаа тоолж ачдаг. Хөдөөнөөс том том ванны болон нүүр гарын алчуур, биеийн тамирын хувцас, хүүхдийн тоглоомууд их ирнэ.
Би бараагаа ачаад орж ирнэ дээ. Хэдийгээр хоёр ажил болж байгаа ч гэсэн хаа хаанаа хэрэгцээтэй бараагаа солилцоод гүйлгээнд оруулчихаж байгаа юм. Ингэж ажиллаад хоёр сарын дотор бүх өрийг нь дарлаа. Түүнээс хойш манайх дандаа нэгдүгээрт ордог болов оо. Би Сүхбаатар дүүргийн бүх барааны дэлгүүр хариуцдаг. Манай дүүрэг 38 барааны дэлгүүртэй. Бүх дэлгүүртээ засвар хийж, тохижуулаад өөртөө үйлчлэх дэлгүүр болгосон.
1990 ОНД МОНГОЛД АНХ "ЭКСЕЛ" МАШИН ОРУУЛЖ БАЙЛАА
-Та мэргэжлийн хүний хувьд бараа шинжих, сонгох тал дээр сайн биз?
-Худалдааны байгууллагад насаараа ажилласны хувьд бараа сонгох тал дээр гайгүй гэж боддог. Миний авчирсан бараа зарагдахгүй байна гэж байдаггүй. Их дэлгүүрийн дарга байхдаа гуравдагч орнуудын барааг хамгийн анх оруулж ирсэн. Яагаад гэвэл тэр үед улсын байгууллага импортын барааг авчирдаг. Нэг ижил барааг олон тоогоор, нэр төрөл багатайгаар оруулдаг байсан учир хүмүүс ижилхэн хувцас өмсдөг. Жилийн жилд л дунайский салат, огурцы зэрэг тодорхой хэдхэн нэр төрөлд эргэлддэг.

Хөгшин, залуугүй
бүгд л ижилхэн хувцас өмсөж байна. Хүний хэрэглээг ингэж хязгаарлаж болохгүй.
Размерийн судалгаа бас муу байна. Бараа сонгох ажилдаа биднийг оролцуулаач ээ
гэх мэт саналаа бичиж, “Монгол импекс”-т хандсаныг хүлээж авсан. Тэгээд
гуравдагч орны анхны гадаад худалдааг Солонгос улсаас эхэлсэн. 1990 онд 6.8 сая
долларын бараа оруулж ирлээ. Нүүр гарын савангаас эхлээд хөргөгч, угаалгын
машин, тоос сорогч, автомашин хүртэл оруулж ирж байлаа. Тэр үед анх Эксел, жийп
машин ч оруулж ирсэн.
-Монголчуудад Орос машинуудын дараа хамгийн сайн танил болсон нь "Эксел" болов уу. 1990 онд анхны Экселийг Монголд оруулж ирсэн байх нь ээ?
-100 ширхэг "Эксел" оруулж ирээд, дорхноо зарагдсан. Гадаад харилцааны яамнаас гадна улсын хэд хэдэн байгууллага авч байсан юм аа. Бусдыг нь хувь хүмүүс авсан. Ямар үнэтэй байсныг санахгүй байна. Тэр үеийн "Эксел"-ийг хөдөө унаж байгаатай би саяхан таарлаа. Машинаа хэдэн онд авсан бэ? гэсэн чинь “1990 онд Монголд орж ирсэн, би хүнээс дамжуулж авсан” гэж байна лээ. Би их гайхаж байлаа. Ер нь тухайн үед захиалж авчирсан хөргөгч, угаалгын машинууд одоо ч айлуудад ажиллаж байгаа.

Бид нар
үйлдвэрүүдэд нь “Төмөр деталь ахиухан оролцуулж бат бөх хийж өгөөрэй” гэж
захиалга өгч байлаа. Машиныг ч ялгаагүй, “Манай орон хүйтэн учир халаалт,
дулаалгыг нь нэмээрэй гэж нэмүүлсэн. Бас зам муутай гээд өндөрлүүлээд
үйлдвэрээс нь авч байлаа. Солонгосын нэртэй компаниудад Монголынхоо нөхцөлд
тохируулж бараа захиалж авчирсан. Тэр бараа маш сайн ч зарагдсан. Зөв сонголт
хийж ирсэн гэж үнэлэгдэж байлаа. Би ганцаараа явсан юм биш ээ, гадаад худалдаа
хийдэг туршлагатай хүмүүстэй хамт би хэрэглэгчдээ төлөөлж явсан.
-Тэгвэл Та орчин үеийн залуусын хувцас сонголтын талаар хэр мэдрэмжтэй вэ?
-Би залуусын хувцас сонгож худалдаа арилжаа хийж үзээгүй. Энэ ажлыг мэргэжлийн хүмүүс яваад хийчихэж байна. Гэхдээ мэргэжлийн хүний хувьд явсан газартаа, киноноос ч тэр залуусын өмсөж байгаа хувцас, үс гэзгээ яаж янзалдгийг нь хардаг. “Улаанбаатар” их дэлгүүрт анх удаа лангуу түрээсэлж буй хүмүүс зөвлөгөө өгнө. Хүүхдүүдийн биеийн өсөлт ямар байна. Ямар өнгө моодонд орж байна, ямар размер түлхүү хэрэгтэй гэх мэтээр заавал судалгаанд үндэслэж сонголтоо хийхийг зөвлөдөг. Үүний үр дүнд бараа бүтээгдэхүүний сонголтод их ахиц гарсан.
-Худалдааны мэргэжил Таны хүссэн мэргэжил байв уу?
-Сонин түүхтэй. Элсэлтийн шалгалтад гайгүй оноо аваад Их сургуульд орох гэж байтал намайг эрэгтэй хүүхэд байна. Цэргийн дээд сургуульд оруулна гээд бичиг баримтыг минь авчихлаа. Миний нэрийг сонсоод л тэгсэн шиг байна лээ. Учир зүй нь олдоод буцаад их сургуульдаа орлоо. Дараа нь их сургуульдаа явж байтал цэргийн зарлан дуудах хуудас ирдэг байгаа. Нэрнээс болоод хоёр удаа цэрэгт явах шахаж билээ.
-Та айлын том охин уу?
-Би зургаан хүүхэдтэй айлын хоёр дахь хүүхэд. Ээж, аав маань хожуухан хүүхдүүдтэй болсон. Намайг их сургуульд орж байхад аав минь цус харваж, хүндээр өвчилсөн. Ээж аавыг сахих боллоо. Намайг Төмөр замын 20 дугаар сургууль төгсөж, Их сургуульд элсэх хуваарь авсан жил л дээ.
Сургуульд байхын л идэвхтэй, ангийн дарга, олимпиадад түрүүлдэг, гадаадын зусланд амрах эрхээр шагнуулдаг хүүхэд байлаа. Аав өвдөж, ах бид хоёр ажил хийх болоод тэр жил би сургуулиасаа чөлөө авсан. Нэг жил ажилласны дараа миний дараагийн дүү дунд сургуулиа төгсөөд ажил хийх болоход нь би Их сургуульдаа орсон. Би ер нь долдугаар ангиасаа ажил хийсэн.
-Хөдөлмөрийн амтыг хүүхэд байхаасаа мэдэрсэн байх нь ээ. Ямар ажил хийдэг байв, тэр үед?
-Долдугаар ангид байхдаа сав угаагчаар ажиллаад, сард 260 төгрөгийн цалин авдаг байсан. Их мөнгө байлаа, цалингаараа хичээлийнхээ бэлтгэлийг хангачихна. Дүү нартаа юм аваад өгнө. Түүнээс хойш жил болгон ажил хийдэг болсон. Төмөр замын гуанзанд цэвэрлэгээ хийж ч үзсэн. Оёдлын үйлдвэрийн нэгдлийн Боловсон хүчний газарт хувийн хэрэг бүртгэгчээр ажилласан. Аав, ээж минь зургаан хүүхдээ ажилд сургасанд нь баярлаж явдаг. Манай ах, дүү нар бүгд ажилсаг, өөр өөрийнхөө хэр хэмжээнд тохирсон ажлаа хийгээд хэндээ ч дараа болохгүй ажиллаж, амьдарч явдаг. Аав минь Зөвлөлтөд боловсрол эзэмшсэн, ном их уншдаг хүн байсан.
-1990-ээд онд хувийн салбарын тухай ойлголт хүмүүст байгаагүй. Та анх яагаад хувийн хэвшлийг сонирхсон бэ?
-Өмнө нь ярьсан Худалдааны гуравдугаар конторын даргаас Аж үйлдвэрийн бараа худалдааны нэгдлийн орлогч даргаар очлоо. Тэнд ажиллаж байтал нэг өдөр Хотын намын хорооноос дуудав. Яваад очтол Хотын гүйцэтгэх захиргааны Худалдаа үйлдвэр үйлчилгээ эрхэлсэн хэлтсийн даргаар ажилла гэж байна. Тэнд Мөнхжаргал дарга гэж мундаг хүн байлаа. Сайхан туршлагатай хүмүүстэй зургаан жил ажиллалаа. Дараа нь зургаан хэлтэс татан буугдахад манай хэлтэс ч үгүй болж, би Улсын их дэлгүүрийн орлогч даргаар очсон. Их дэлгүүр бас л төлөвлөгөө нь биелэгдээгүй, тасалдалтай газар байсан. Тэнд очсон цагаас хойш төлөвлөгөөгөө нэг ч удаа таслаагүй.
ЕР НЬ БИ КАЗИНО ТОГЛОСОН Ч ЯАДАГ ЮМ
-Хоёулаа ярианыхаа сэдвийг жаахан өөр тийш чиглүүлье. Таныг байнга л Солонгост казино тоглодог гэж шар хэвлэлүүд харсан юм шиг бичсэн байсан. Энэ үнэн үү?
-Солонгост Улаанбаатарын өдрүүд болж, манайхаас нэлээд олон хүн явсан юм аа. Зочид буудалд буусан хүмүүс “Казино хаана байдгийг заагаад өгөөч” гэхэд нь би хүргэж өгсөн. Нэлээд олуулаа ч явсан, манайхан казино руу ороод тараад алга болцгоосон. Хэдэн эмэгтэйчүүд нь тэднийгээ хүлээх зуураа сонирхоод тоглож үзлээ.
Бид нар автомат машин гэдэг юман дээр нь мөнгө хийж үзэж байгаа юм. Түүнээс хойш л тийм яриа гарчихсан байна лээ. Ер нь казинодсон ч яадаг юм, миний эрх биз дээ. Гэхдээ би сонирхож үзсэнээс биш улайраад мөнгө төгрөгөө алдталаа тоглож үзээгүй ээ. Эмэгтэй хүн мөнгө төгрөгөө хамжааргатай зарцуулахыг л бодно шүү дээ. Ер нь тэгээд хэн хүнгүй л казино байгаа орнуудад явбал орж сонирхож үздэг л байх. Тэгж л байгаа харагддаг юм билээ.
-Казиногийн хуулийн төслийг УИХ-д өргөн барина гэсэн мэдээлэл бий. Монголд казино байгуулах талаар Та ямар бодолтой байдаг вэ?
-Байх ёстой гэж боддог. Өөрийнхөө иргэдийг оруулахгүй, гадаадын хүмүүсийг оруулах хэрэгтэй. Жишээлбэл, Солонгост улсын казино байгуулаад, тэндээ дан гаднынхныг оруулдаг. Дотоодын иргэдээ оруулдаггүй. Казиногоос олсон мөнгөө тэр улс нийгмийн халамждаа зарцуулж байна. Манай улс ч ялгаагүй хуулиа гаргаад, ном ёсоор нь байгуулах нь зөв. Хөрөнгийн урсгал нэмэгдэнэ.
Урд нь гарч байсан Казиногийн хуулийг юу ч мэдэхгүй хүмүүс буруутгаад л болиулсан. Манайхан буруу дутуу ойлголттойгоос асар их сенсаац үүсгэдэг. Казино чинь аялал жуулчлалыг дэмждэг, тэнд хүн өөр өөрийнхөө хэр хэмжээгээр тоглодог, хөгжилддөг юм билээ. Харин дотоодын иргэдээ оруулбал донтож болно, амьдралгүй болж мэднэ. Сөрөг муу талаа бодолцоод байж болох хэмжээнд нь энэ хуулийг гаргахыг дэмжиж байна. Солонгосчууд илүү том казино шинээр байгуулж байна гэж саяхан Солонгосын телевизээр гарна лээ, ашигтай л болоод тэр байлгүй дээ.

Бүгдээрээ сайн байцгаана уу,
ReplyDeleteМиний нэр ноён, Ругаре Сим. Би Голландад амьдардаг бөгөөд би аз жаргалтай хүн үү? намайг, гэр бүлээ манай ядуу нөхцөл байдлаас аврах ямар нэгэн зээлдүүлэгч зээл авах гэж байгаа хүн байвал тэр надад болон миний гэр бүлд аз жаргал бэлэглэсэн гэж хэлэхэд би өөртөө итгэх болно гэж хэлсэн. Би 2 хүүхэдтэй ганц бие аав болохоор амьдралынхаа эхэн үеийг эхлүүлэхийн тулд 300,000.00 еврогийн зээлийг олгоход тусалдаг зээлийн үнэнч бөгөөд Аллахаас айдаг, тэр хэрэв танд зээл хэрэгтэй бол Аллахаас эмээдэг хүн юм. та зээлээ эргүүлэн төлнө үү (ноён, Ругаре Сим) танд хандаж хэлээрэй. Ноён Мохамед Карентай имэйлээр холбоо бариарай: (arabloanfirmserve@gmail.com)
Зээлийн програмын Мэдээллийн маягт
Нэр......
Дунд нэр .....
2) Хүйс: .........
3) Зээлийн хэмжээ: ..........
4) Зээлийн хугацаа: .........
5) Улс: .........
6) Гэрийн хаяг: .........
7) Гар утасны дугаар: .........
8) И-мэйл хаяг ..........
9) Сарын орлого: ......................
10) Мэргэжил: ...........................
11) Та энэ сайтыг хаана байсан бэ ....................
Сайн сайхныг хүсъе, баярлалаа.
Arabloanfirmserve@gmail.com хаягаар имэйл илгээнэ үү
Hard Rock Hotel & Casino - MapyRO
ReplyDeleteHard Rock 구리 출장마사지 Hotel & Casino in Montville 양산 출장안마 offers its guests an array of entertainment, a 양주 출장샵 full-service spa, and a 보령 출장마사지 variety of entertainment 구미 출장안마 attractions.