Өнөө
цагийн сайхан охидын төлөөлөл болсон жүжигчин бүсгүйтэй уулзаж
байгаадаа баяртай байна. А.Ганчимэгийн бага нас, урлагт анх хөл тавьсан
үеэс яриагаа эхэлье гэж бодлоо
Би багаасаа олон дугуйланд явдаг байлаа. Анх Хуучин циркийн акробатын дугуйланд элссэн. Ээжийн ажлын эгч нар бүгд хүүхдүүдээ тэр дугуйланд шалгуулахад, ээж эгч бид хоёрыг ч бас аваачсан. Би тэнд хэсэг хугацаанд явж, мост эргэж, олсон дээр авирах гээд олон зүйл сурж байлаа. Тун удахгүй манайх лагерьт гарахад яг урд талын байшинд Сэрчмаа гээд уран нугаралтын багшийнх байж таарсан. Би Сэрчмаа багшид циркэд явдгаа хэлэхэд намайг уран нугаралт сонирхдог уу, чи гоё нугардаг болооч гэж хэлсэн. Хүүхэд юм юмруу хувирамтай байдаг даа. Би дуртай зөвшөөрөөд багшийгаа америк явах хүртэл уран нугаралтаар хичээллэсэн. Тэрний дараа Төв циркэд Цэнд-Аюуш багш дээр 2 жил хиртэй хичээллэж байгаад нэг л өдөр хаалганых нь өмнө зогтусаад, зогсож зогсож байгаад эргээд алхсан. Цирк рүү тэр үеэс хойш дахиж хичээллэх гэж огт очоогүй, тоглолт үзэх гэж ганц хоёр удаа очиж байсан. Ээж маань намайг энд тэнд дугуйланд сургах дуртай байсан. Циркт явахаа больсны дараа намар ээж намайг Монголын Хүүхдийн Ордны Драмын дугуйланд аваачиж шалгуулсан. Тэнд Амарзаяа багштай уулзаж шалгуулаад 6 жил хичээллэсэн. Үеийнхээ хүүхдүүдтэй хамт сураад, жүжиглээд, хөөрхөн тоглолтонд ороод сайхан байсан. Бас 10 жилд байхдаа телевизийн нэвтрүүлэг хөтөлнө.
“Яагаад” гээд хүүхдийн нэвтрүүлэг хөтөлдөг байсныг санаж байна.
Тийм ээ, гэхдээ хамгийн анх Монголын Үндэсний телевизээр “Бяцхан Эрдэмтэд” нэвтрүүлгийг хөтөлж байгаад дараахан нь UBS CHILD суваг гараад “Яагаад” гэдэг нэвтрүүлгийг хэсэг хөтөлсөн.
Уран нугаралтаар хичээллэж, драмын дугуйланд сурч байсан гэхлээр эмэгтэй хүний хувьд гоо сайхныг үзэх үзэл төлөвшсөн байх. Энэ талын суурь мэдлэг, гоо зүйн хүмүүжил жүжигчин болоход их хэрэгтэй байсан болов уу?
Тийм ээ, МХО-ны Амарзаяа багш маань орост сургууль төгсөж ирсэн мэргэжлийн жүжигчин болохоор драмын мэргэжлийн үг хэллэг зааж, дасгал хийлгүүлж, түргэн хэллэг зааж, гам хүртэл уншуулдаг байсан. Тэр үедээ ч ач холбогдлыг нь ойлгоогүй ч дагаад хийдэг байсан маань надад маш их нөлөөлсөн. Арван жилээ төгсөөд, оюутан болоход маш их анзаарагдаж байгаа юм л даа. Ангийнхантайгаа харьцуулахад их биш ч гэсэн бага зэрэг ялгаатай, багахан ч болов энэ талын мэдлэгтэй байсан учраас тэрэн дээрээ дөрөөлөөд ажиллахад маш дөхөм байсан. Би хүүхдийг багаас нь өөрийнх нь сонирхдог ямар нэгэн зүйлд заавал төлөвшүүлж байх хэрэгтэй. Тэр зүйлийн эцсийг үздэггүй юм аа гэхэд өнгөцхөн мэдүүлээд, хүүхдэд багахан хэмжээний ч гэсэн боловсрол олгоод явбал төлөвшөөд, тэр талынхаа мэдлэгээр бусдаас илүү болдог гэж боддог.
Ганаа хүүхдийн ордонд 10 жилээ төгстөлөө сурсан гэлээ. Энэ хугацаанд драмын дугуйланд чамтай хамт жүжигчин Түвшинбаяр, “Х түц” хамтлагийн Тэмүүжин зэрэг олонд танигдсан олон жүжигчин хамт сурч байсан байх аа.
Тийм ээ, “С1” телевизийн хөтлөгч Барсаа, “Маск” продакшны Чука эгч гээд зөндөө хүмүүс байдаг.
Тэр бүх хүмүүстэй СУИС-д хамт сурсан байх?
Тэгсэн.
Тэгэхээр нэг гэр бүлээс нөгөөд орж байгаа юм шиг сайхан байсан болов уу?
Тэгэлгүй яахав. Намайг нэгдүгээр курс ороход бараг дээд курс болгонд миний танидаг ах эгч нар байсан. Тийм болохоор их түшигтэй. Манай хүүхдийн ордныхон бие биендээ амь байдаг байсан болохоор СУИС-д ороход намайг яг л тийм уур амьсгал угтаж авсан. Манай сургууль өөрөө хэнийг ч байсан уусгаж, хамт олон дотор оруулдаг онцлогтой. Үүн дээр танидаг хүмүүстэй байсан болохоор их гоё байсан даа. Намайг хоёр, гуравдугаар курст ороход драмын дугуйланд байсан дүү нар маань бас орж ирж байсан. Манайхан хоорондоо холбоотой гоё байдаг шүү.
Одоо хоёулаа, оюутан байхдаа тоглосон уран бүтээлийн чинь тухай ярианд шилжие. Хамгийн анхны уран бүтээл
“Халуун сэтгэл” байсан.
“Халуун сэтгэл” УСК-г намайг хоёрдугаар курст байхад “Эрхэм элч” уран бүтээлийн нэгдэл хийсэн. Найруулагч Баяраа ах надад санал тавиад, би кинонд өмнө нь тоглож байгаагүй болохоор зохиолыг нь уншиж үзье гэсэн. Гэтэл зохиол дунд нь эротик сцена байна. Би ийм дүрд тоглож чадахгүй гэж Баяраа ахад хэлсэн. “Халуун сэтгэл” киноны Анирын дүрд өмнө нь нэг охин тоглож байгаад дуусгалгүй америк явсан юм байна лээ. Надтай ойролцоо биетэй, урт үстэй охин байсан. Тэгээд эротик сцена авахгүй гэсэн болзолтойгоор би зураг авалтанд орсон. Намар киноны нээлт болохын өмнөхөн найруулагч надруу утасдаад, өмнөх жүжигчин эротик хэсгийг авахуулсан юм байна. Монтажлаад үзсэн чинь царайг нь оруулахгүйгээр эвлүүлж болж байна гэж хэлсэн. Хүмүүс намайг л гэж бодно гэж эмээж байсан ч кино л сайхан болж байвал гэдэг үүднээс зөвшөөрсөн. Намайг тэр хэсэгт тоглоогүй гэдэгт итгэхгүй байгаа хүмүүст би киноны төгсгөлд уран бүтээлчдийн нэр урсдаг хэсэг дээр Анирт А.Ганчимэгээс гадна өөр жүжигчний нэр байгааг унш гэж хэлдэг. Ингэж миний тоглосон хамгийн анхны кино бүтсэн. “Халуун сэтгэл” киног бодит амьдралаас сэдэвлэсэн болохоор хөдөө орон нутгийн үзэгчдэд ялангуяа их хүрсэн.
Багшдаа дурлаж, хүүхдийг нь төрүүлдэг Анир бодит хүний дүр үү?
Бодит биш уран сайхны дүр. Гэхдээ илгээлтээр тариа хураахаар очсон хүүхдүүдэд тийм эмгэнэлтэй үйл явдал тохиолдож, амиа алдсан нь үнэн.
Ганааг эротик дүрд тоглодог боллоо, өмнө нь Анирын дүрд, одоо “Тэнгэрийн хүү” жүжигт бас эротик дүрд тоглож байна гэж ярьж байсан. Энэ худлаа болж таарлаа. Удахгүй тоглогдох гэж байгаа “Тэнгэрийн хүү” жүжгийнхээ дүрийн талаар яриач. Найруулагч Наранбаатар үндэсний бахархал болсон энэ жүжгээ үзэж монголчууд давхар сайхан наадамлах байх гэж хэлж байсан.
Жүжгийн реклам гарсны дараа А.Ганчимэг нүцгэллээ гэж ярих болсон. Энэ мэдээллийг гаргасан хүн манай жүжгийг ядаж ганц удаа ирж үзээсэй. Би эротик хэсэгт тоглох нь байтугай жүжиг дээр бүсээ ч тайлдаггүй.
Ганаа өөрийнхөө биеэр няцааж байна тийм ээ?
Тийм ээ, огтхон ч тийм биш. “Тэнгэрийн хүү” жүжиг бол бодит түүхэн дээр тулгуурласан, уран сайхны фантаз маш багатай жүжиг. УДЭТ-аас зарласан түүхэн жүжгийн зохиолын уралдаанд түрүүлсэн Цогнэмэх гэдэг хүний бүтээл. Миний дүрийн тухайд Хүннү гүрний үед хатад сайтайгаараа алдартай Хуянь гэдэг овог байж. Модун хаан миний эгч Шага /СТА Ганцэцэг/-тай хайр сэтгэлтэй болж, хатнаа болгодог. Харин эгч маань амиа алдсаны дараа төр гэдэг бүтэн байх ёстой. Дэр бүтэн байж, төр бүтэн байна гэдэг үүднээс Модун хаан хайрт хатныхаа дүү Шива гүнжийг гэргийгээ болгодог. Тэр үед Хүн гүрнээс хүч давуу байсан Хан үндэстэн Модун Шаньюугаас хайртай бүхнийг нь нэхэж авдаг байсан. Эхлээд хүлэг морийг нь дараа нь хайртай хатныг нь нэхэж аваад эцэст нь сөөм газар гуйдаг домгийг уншигчид маань санаж байгаа байх. Хэдийгээр Шива гүнж золиосонд Хан гүрэн рүү явдаг ч эцэстээ хайртай хүнтэйгээ уулзаж, аз жаргалтай төгсдөг дүр байгаа. Эгч дүү хоёрын бага нь, Модунь Шаньюгийн хатан болдог дүр ээ. Энэ дүрдээ би их хайртай.
Надад ч бас их таалагдлаа. УДЭТ-т ороод Ганаа “Ромео Жульетта”, “Сарны цагаан цус” жүжигт тоглосон. Театрын дүрүүдийнхээ тухайд?
Би театрт ороод 2 жил хагас болж байна. Эрдмийн театр учраас нилээд бодож боловсруулсны эцэст цөөхөн уран бүтээл тавидаг. Энэ хугацаанд нилээд олон жүжигт тоглосон. УДЭТ-ийн жүжигчин Хулан эгч маань амаржиж, хэсэг хугацаанд эзгүй байсан. Бид хоёр ер нь гаднах байдал, бие, царай зүсээрээ адилхан учраас Хулан эгчийг эзгүйд дүрүүдийг нь нөхлөө дөө. “Лусын дагина” жүжгийн дагина, “Би ч гэсэн жаргамаар байна”, “Гол дүрийн амрагууд” жүжгүүд дээр ажилласан. Ер нь бид бие биенийгээ нөхөж байнга арын албанд нь бэлэн байх ёстой байдаг.
Тэгвэл Ганааг царайлаг учраас эрдмийн театрын бүх л гол дүрд тоглож байна гэсэн яриа худлаа болж таарлаа. Тийм ээ?
Үгүй, үгүй яалаа гэж дээ. Манай театр угаасаа цөөхөн уран бүтээл тавьдаг. Би Драмын театрт ороод удаагүй шинэков, туршлагатай жүжигчдийн дэргэд би бол зүгээр л оюутан. Тийм болохоор театрт оронгуутаа гол дүр аваад байгаа зүйл байхгүй.
Танд энэ зун кинонд тоглох санал мэдээж ирсэн байгаа. Тэгэхээр театрын албан ажил, киноны ажлаа яаж зохицуулдаг вэ?
- Манай театрын зохион байгуулалт их сонин. Хагас, бүтэн сайнд манай ажлын өдөр, даваа, мягмар гарагууд амралтын өдөр байх жишээтэй. Нэг уран бүтээл эхлэх юм бол бүгдээрээ хамтдаа маш шаргуу, цаг наргүй ажилладаг, амралтын үед бас хэсэг амарчихдаг. Бид театрын ажлаа эн тэргүүнд тавидаг. Тэгэхлээр театрын уран бүтээлээс жаахан завсар зай гарвал амжуулж кино руугаа ордог. Бид хамгийн түрүүнд театрынхаа дуудлаганд бэлэн байх ёстой, жүжгийн сургуулилалт хэн ч хэзээ ч таслах эрхгүй. Чөлөөт цагаараа өөрийнхөө зохион байгуулалтыг хийгээд өөр уран бүтээл рүү орж болно.
Ганаа тусдаа гарсан уу?
Би аав ээж, эгч дүү, нохойтойгоо амьдардаг.
Ер нь театрт ажиллаад, хажуугаар нь кинонд тоглоод явлаа гэхэд Ганаа тусдаа гармаар санагдсан үедээ байр лизингээр авчих, хүссэн автомашинаа аваад уначих боломжтой юу? Би цалин хөлс чинь хангалттай байдаг уу гэж асуух гээд байгаа юм.
Би яг үнэндээ лизингийн тухай судалж үзээгүй. Мэдээж залуу хүн учраас гэр бүлтэй болно, тусдаа гарна, өөрийнхөө амьдралыг эхлүүлнэ. Яг лизинг авах шаардлагад манай драмын театрын үндсэн цалин хүрэхгүй. Төсвийн байгууллага учраас цалин бага байдаг. Харин гадуур кинонд тоглож ч юмуу, илүү хөдөлмөрлөж байж өөрийнхөө амьдралыг авч явна. Би хүн илүү юмыг хүсэхгүйгээр хэзээ ч цааш алхахгүй гэж боддог. Жишээ нь би нийгэм, цаг үетэйгээ хөл нийлүүлж алхахыг хүсдэг. Nokia 3310, iPhone гэдэг хоёр утас зарчмын хувьд ямар ч ялгаагүй боловч би iPhone авахын төлөө хөдөлмөрлөмөөр байна. Хүн би ийм, тийм юмтай болмоор байна гэж өөрийгөө хөглөж байж, тэрийгээ биелүүлэхийн төлөө нэг ч гэсэн алхаж, өөрийгөө урамшуулж амьдрах ёстой гэж би боддог.
Ганаа их урам зоригтой бүсгүй шиг санагдлаа. Таны өмнөх ярилцлагууд дундаас “сэтгэл хангалуун, амар тайван, аз жаргалтай амьдрахыг хүсдэг” гэж хэлсэн чинь анхаарал татлаа. Ер нь таны үеийн охидоос асуувал ийм хариулт өгөхгүй болов уу.
Би бол ердөө л ингэж боддог. Хүнд хүсэл, мөрөөдөл, зорилго гэж зөндөө олон зүйл бий. Гэхдээ миний амьдралын туйлын зорилго бол аз жаргалтай амьдрах. Би үргэлж тэгж боддог, хүн асуухаар ч бас ингэж хэлдэг. Аз жаргалтай амьдрахын тулд надад юу хэрэгтэй вэ гэдэг их сонин. Надад гэр бүл хэрэгтэй, сэтгэл хангалуун амьдралын баталгаа хэрэгтэй. Бүх юм цогцолж байж аз жаргалтай амьдарна. Энэ бүхэн багтдаг тэр сайхан зүйлийг биет зүйлээр төсөөлбөл алтан, гэрэлт бөмбөлөг гэж төсөөлдөг. Тэр бөмбөлөг маань аз жаргал юм. Би үүнийг Далайн ламын номноос уншиж байсан. Би гүн гүнзгий философиддог хүн биш, гэхдээ юмыг өнгөцхөн хараад, бодоод өнгөрөх дургүй. Юмны цаад утга учрыг нь ойлгохсон гэж хичээдэг, чаддаг чаддаггүйгээ мэдэхүй юм.
Ийм бодолтой охин учраас хов жив хөөцөлдөөд, дүрийн төлөө үхэн хатан үзэлцээд байхгүй л юм байна гэж ойлголоо. Дүрийн талаар өрсөлдөөн болдог уу?
Өрсөлдөөн гэхээсээ илүү найруулагч эхний шатанд бүх дүрийг хуваарилдаг. Өөр хүний дүр их таалагдаад байвал тэр дүр дээр давхар ажиллах боломж манай театрт нээлттэй бий. Найруулагч чи чадвал бүх зүйл нээлттэй гэж хэлдэг учраас, дүрийн төлөөх өрсөлдөөн манай театрт байдаггүй. Хэрэв яаж ажилласан чинь найруулагчийн сэтгэлд нийцэж байвал дублёроор ажиллах боломж байдаг. Манайд хэн чадаж байгаа нь энэ дүр дээр тоглоно гэсэн хууль бий.
Тэгэхээр бидний төсөөлдөг шиг хортой өрсөлдөөн байдаггүй байх нь.
Өөрөө хичээгээд, давхар ажиллаж чадсан бол бүх зүйл нээлттэй. Хов живний тал дээр хэлэхэд би ховонд үнэхээр дургүй. Би хүнд сайн зүйл хийж чадахгүй юм аа гэхэд бусдад муу зүйл хийхгүй, муугаар бодохгүй, за яахав дээ тийм шалтгаан байсан болоод л тэгээ байлгүй гэж зөвтгөж бодвол би цагаанаараа, надад хир буртаг халдахгүй гэж боддог.
Харин өөрийн чинь талаар хов живийг яаж хүлээж авдаг вэ?
Анх би өөрийнхөө тухай бичсэнийг сонсоод шоконд ороод, уйлж байсан. Эхлээд би муу юм болов уу, надаас болсон юм болов уу гэж олон юм бодсон. Сүүлдээ ойлгоогүй учраас тэр бүрийг ойлгохгүй өнгөрөөе гэж боддог болсон. Би тэр сэтгэгдлээс болж хямраад, эсвэл та нар юу гээд байгаан гээд хариу бичээд суух нь хаашаа юм.
Аанхан. Хоёулаа богино хэмжээний киноны тухай ярья. Найруулагч Б.Чингүүний гурван богино кинонд тоглож байсан тийм ээ.
Тийм.
Б.Чингүүнийхээс өөр богино кинонд тоглож байсан билүү?
Үгүй.
Тэгэхээр Б.Чингүүн та хоёрын талаар таагүй мэдээлэл интернэтээр нисч байхыг уншаад би их гайхлаа. Би Чингүүн, Ганчимэг хоёрыг их гар нийлдэг хүмүүс болов уу гэж хардаг.
Анх Б.Чингүүнтэй “Амьдралын амт” киног найруулахад нь танилцаж уран бүтээлийн найзууд болсон. Бид хоёрын тухай хов жив маш их гарсан. Тэрийг бид хоёр хоёулаа үгүйсгэдэг. Хамтарч ажиллахад амар хүмүүс гэж байдаг чиний хэлдгээр бие биеэ сайн мэдэрдэг. Б.Чингүүнтэй ажиллах надад маш амар байдаг. Ингэж гар нийлдэг болохоор би Б.Чингүүний найруулсан анхны богино хэмжээний “Анхны болзоо”, “Амьдралын амт” анхны бүрэн хэмжээний УСК, анхны телевизийн сериал “Наран мандах нутаг”-т тоглосон. Хүмүүс өөрсдийнхөө бодсоноор л бодно биз, тэглээ гээд бидний амьдралд ямар ч өөрчлөлт орохгүй ш дээ.
Сайхан хариулт байна. Би яруу найрагч Ц.Хулангийн ярилцлагыг уншиж байгаад “Намайг уруулаа тодхон будаад таар углаад явж байсан ч хүмүүс сайхан гэж дуу нэгтээ хүлээн зөвшөөрдөг байсан” гэдэг өгүүлбэрийг олзуурхаж авсан. Хүн бүр чамайг хараад хөөрхөн охин байна аа гэж хэлнэ. Тэгэхээр хөөрхөн сайхан, нэр алдартай, олны танил байх ямар байдаг вэ?
Би өөрийгөө хөөрхөн сайхан гэж боддоггүй. Яахав олны танил байхын тухайд мэдээж сайхан. Хэн нэгэн хүн сайн байна уу, таны киног үзсэн их таалагдсан гэж хэлэх надад маш сайхан байна. Маш их урам авдаг даа. Нөгөөтэйгүүр хар цагаан, өдөр шөнө байдаг гэдэг шиг сөрөг хандлагууд их гардаг. Би бол зүгээр л мэргэжлээрээ ажиллаж байгаа уран бүтээлч хүн. Яахав миний киног үзэх дуртай хүмүүс байдагт би баярладаг. Хүмүүс намайг хүндэлж харьцаж байгаад би баярладаг. Өөрийг маань биш УДЭТ-ийг, хамт олныг маань, уран бүтээлийг маань хүндлэхэд би баярладаг.
Мэдээж ийм залуухан, үзэсгэлэнтэй жүжигчин бүсгүй гоо сайхны мэс заслын тухай нилээн өөр үг хэлэх болов уу гэж би бодлоо. Эмэгтэй хүн гоё сайхан байхын тулд хамраа өндөрлөж яагаад болохгүй гэж ярьдаг. Чи гоо сайхны мэс заслын талаар юу хэлэх вэ?
Би бол мэдээж эрс эсэргүүцэхгүй. Гэхдээ биднийг эцэг эх маань бурхантай нийлж байгаад энэ байгаа чигээр нь бүтээсэн. Яг ийм төрхөөрөө би аав ээждээ хөөрхөн, энэ хэвээр минь хайрлаж байгаа хүмүүст би хамгийн хөөрхөн. Залуу нас нь өөрөө хүнийг чимж, хүмүүс залуу насаараа гоёж, бардамнаж амьдардаг ш дээ. Давхраа, хамар гээд ганц нэгхэн юм байж болно, гэхдээ сайхан залуу байж хэтэрхий туйлшраад олон юмаа өөрчилсөн хүмүүс байдаг. Тэр хүмүүсийн өөрийн гэсэн ертөнц, мэс засалтай хамт бага багаар сүйдэж байгаа гэж боддог. Харин нас яваад арьс унжаад ирсэн үед ганц нэг татуулж яагаад болохгүй гэж.
Ганаа хир зоригтой вэ?
Амьдрал дээр хоёр сонголтын нэгийг л сонгох үеийн зоригыг асууж байх шиг байна. Тэр тохиолдолд би нухацтай бодох байх. Хэн ч гэсэн тулсан газарт зориг гаргах байх. Би ч бас чадна.
Чи мэргэжилдээ хайртай, энэ бол чиний амьдрал. Дэлхийн кино ертөнцөд сайн дүр бүтээж байгаагүй ч гоо сайхан, тачаангуй байдлаараа танигдсан Мерилин Монро гэж байна. Дандаа гүнжийн, сайхан хатагтайн дүр бүтээж, хөөрхөн царайгаараа танигдсан Одри Хелбурн гэж байна. Харин чи монголын кино урлагт хэн гэж дурсагдмаар байна вэ?
Жүжигчин хүний туйлийн хүсэл мөрөөдөл өөрийгөө эвдэх, өөрөөсөө өөр хүний дүрд тоглох. Хөөрхөн сайхан гэсэн үг хүнд мэдээж сайхан санагдана. Гэхдээ миний сонголт гэвэл хүнд илүү дурсагдах, олон өөр дүрд хувирсан, сайн жүжигчин гэдэг хувилбар.
Хараад байхад найруулагчид чамд эерэг талын, зөөлөн, сэргэлэн хүний дүр өгч байна. Яагаад чамд эсрэг дүр, эсвэл чамайг эвдсэн, өөрөөр харуулах дүр өгөхгүй байна. Шалтгаан нь найруулагчид байна уу, чамд байна уу эсвэл кино зохиол нь алга уу?
Харин мэдэхгүй, би ч бас бодоод л байна. Манайхан киноны дүрээ оноохдоо тэр хүнд ийм дүр тохирно гэж шууд оноодог. Тэрнээс тэр жүжигчнийг ингэж эвдье гэсэн бодол байвал бид ч дуртай, их хичээх болов уу гэж бодож байна. Хэрвээ надад тийм дүр ирвэл би дуртай хүлээж авна.
Тэгвэл чамд сайн талын гол дүр, сөрөг туслах дүр өгвөл алийг нь сонгох вэ?
Чөтгөрийг нь.
Авах уу?
Авна.
Итгэлтэй байна уу?
Тийм ээ.
А.Ганчимэгийг харахад зөөлөн, эелдэг, байнга инээмсэглэдэг эмэгтэй. Энэ занг шиг ашиглах, далимдуулах, магадгүй дээрэлхэх тохиолдол байдаг болов уу? Чи ер нь хир хүчтэй эмэгтэй вэ?
Эрэгтэй, эмэгтэй гэлтгүй бусад хүнийг дээрэлхдэг хүн зөндөө байдаг. Гэхдээ хатуу бөгөөд үнэн үгний өмнө ямар ч хүн нугардаг гэж боддог. Хүнд голыг нь олсон, цөөхөн үнэн үг хэлчихэд тэр хүн аан за за гээд явчихдаг. Гэхдээ би ийм сөрөг бодолтой хүмүүст хэзээ ч дээрэлхүүлж, эрхшээлд нь орж байгаагүй. Би өөрийгөө хамгаалах чадвартай гэж боддог.
Чи бол ганц бие, олны танил сайхан бүсгүй. Чамайг эргүүлдэх эрчүүд хир их байна. Чи тэр болгонд яаж хандаж байна. Би тийм хүн огт байхгүй гэж бодохгүй байна.
Мэдээж би гэлтгүй ямар ч эмэгтэй хүнийг эрчүүд хүндэлдэг уулзахыг хүсдэг. Ертөнцийн бүх л бүсгүйчүүдэд залуучууд дурлаад, болзоонд урьдаг. Миний хувьд гэвэл би хэнтэй нь ч муухай харьцдаггүй. Хэн нэгэн надтай уулзах санал тавьбал ажилтай байгаагаа, уулзахыг хүсэхгүй байгаа бол тэрийгээ шууд хэлдэг. Би хүсвэл чи миний найз шиг бай, үгүй бол өөр харьцаа байхгүй гэдгийг ойлгуулчихдаг болов уу гэж бодож байна. Ойлгодог байх аа.
Дуучин Ч.Ануд нэг хүн өглөө бүр 99 сарнай илгээдэг байж. Ер нь ийм романтик байдлаар, ид мөнгөөр, гадаад аялалаар, эсвэл уран бүтээлийг нь ивээн тэтгэх маягаар эмэгтэй хүний сэтгэлийг татах гэдэг ахимаг эрчүүд байдаг. Чамтай ийм хүн тааралдаж байсан уу?
/Бодол болов/. Үгүй, таарч байгаагүй.
Ганаад гадагшаа гарах бодол байна уу?
Бодсон. Одоо ч боддог. Гэхдээ миний цаг арай болоогүй. Би маш сайн сурах хэрэгтэй гэж боддог. Хүн бүх юмыг мэддэг чаддаг байхад бүх хаалга онгойдог. Тэр бол миний боловсрол, мэдлэг, ажлын туршлагаас шалтгаалдаг.
Хир их хугацаа хэрэгтэй бол? Цаг хугацаа өнгөрөх тусам эмэгтэй хүний гоо сайхан гунддаг?
Би амьдралаа ерөнхийд нь төлөвлөсөн байгаа. Гэхдээ яг өнөөдрийн байдлаар шийдсэн зүйл алга. Бодлын, төлөвлөгөөний шатандаа явж байна. Ямартай ч надад боломж гарвал гадны уран бүтээлд оролцоод өөрийгөө бага ч болов нээхийг хүсдэг.
Өөрийгөө хөгжүүлэх талаар хир санаа тавьж байна?
Ерөнхийдөө би тэгнэ, ингэнэ гэсэн төлөвлөгөө гаргадаг. Одоогийн байдлаар өөрийгөө хөгжүүлж байгаа ганц зүйл бол ном.
Аанхан. Хамгийн сүүлд ямар ном уншив?
Би Ц.Оюунгэрэлийн “Ногоон нүдэн лам”-ыг уншсан. Өдөр, өглөөн цагаар ном уншдаггүй. Орой орондоо ороод унших дуртай.
Ганаа хэзээ ганц бие амьдралаа эцэслэе гэж бодож байна. Эмэгтэй хүний шийдвэрийн нэг талд хожоо, нөгөө талд золиос байдаг. Эсвэл чи онцгой гойд амьдармаар байна уу?
Ямар нэгэн зүйлд онцгойрохын тулд олон жил ганцаараа явна гэдэг надад тэнэг санагдаж байна. Би жишээ нь 2 жилийн дараа хүүхэдтэй болоод дахиж 3 жилийн дараа хүүхэдтэй болно гэдэг ч юм уу ийм төлөвлөгөөнд дургүй. Амьдрал гэнэтийн сюрпризтэй гэнэтийн юмаар дүүрэн байвал гоё. Би маргааш ч хүүхэдтэй болж болно ш дээ. Энэ бол амьдрал байхгүй юу. Миний амьдрал гэнэтийн гэнэтийн зүйлээр баялаг байхад би дуртай. Би тэр үедээ өөрөө сэтгэл хангалуун, би энэ хүнтэй л гэрлэх юм байна даа гэсэн итгэл дүүрэн цагтаа хэзээ ч хамаагүй гэрлэнэ.
Чи ямар эр хүнийг хүлээж байна вэ?
Хүлээгээд байгаа юм алга. Миний хувьд би эр хүнийг зоригтой, ухаантай байх ёстой гэж боддог. Ухаан гэдэг хүний оюун бодлын бүх хүрээг хамардаг. Эр хүний ноён нуруу гэж ярьдаг, их тулхтай хүнд дуртай. Эрэгтэй хүн амьдралыг авч явах чадвартай байх ёстой. Гэхдээ энэ нь мөнгө гэсэн үг биш ш дээ. Юмыг хийх гээд байгаа хүн надад таалагддаг. Бас дээр нь уулзахад уйтгартай хүн байвал онцгүй.
Хамгийн сүүлд тоглосон “Thank you, mommy” кино олон хүнд эх хүний тухай, дааж, тэвчиж, давж гарсан зүйлсийн тухай гайхалтай уярам байдлаар ойлгуулж чадсан гэж би боддог. Киноны гол мессеж нь үр хөндөлтөөс татгалзах байсан.
Баярлалаа ээжээ кино маань олон хүнд энэ талаар бодогдуулсан болов уу. Үр хөндөлт миний хувьд аймшигтай зүйл шиг санагддаг. Ардчилсан нийгэмд хэн юу дуртайгаа хийх ёстой гэдэг ч хамгийн нэгдүгээрт бүхэл бүтэн хүний амь гэж бодохоор хайран. Хоёрдугаар эмэгтэй хүний өөрийнх нь бие махбодь ш дээ. Хайрламаар, харамсмаар. Эрүүл мэнд, гоо сайханд маш хортой нөлөө үзүүлдэг. Энэ тал дээр би 100 хувь эсэргүүцдэг.
Дотны найз чинь жирэмсэн боллоо, гэхдээ хүүхдээ гаргах хүсэлгүй байна. Үр хөндүүллээ гээд чамаас тусламж гуйвал чи юу гэх вэ?
Мэдээж би эхлээд яагаад вэ гэж ирээд загнана. Ингэх л байсан юм бол анхнаасаа яах гэж гэж хэлнэ. Сүүлд нь ухааруулж, маш сайн ярилцана. Болохгүй гэдэг тал дээр бат зогсоно. Гэхдээ би хүний оюун тархинд нэвтэрч, бүх асуудлыг нь шийдэхгүй хувь хүн амьдралаа өөрөө шийднэ. Гэхдээ надаас тусламж гуйсан тохиолдолд би бодлоо хэлнэ, өөрөө шийд, чиний л асуудал гэнэ.
Гайхалтай сайхан яриа өрнүүлсэн Ганаадаа баярлалаа. Бид хоёр олон сайхан сэдвээр ярилцсан ч дутуу орхисон зүйл маш их. Миний асуугаагүй, чиний хэлмээр зүйл юу байна?
Хүнийг муулж, доромжлоход би маш дургүй. Хаа нэг газар миний тухай мэдээлэл гарахад олон коммент ирдэг учраас би их эмзэглэдэг. Хүмүүсийг соёлтой байгаасай гэж маш их хүсдэг. Дулмаа муу л байгаа биз чамд ямар хамаатай юм. Дулмаа хөөрхөн л байгаа биз, чамд ямар хамаатай юм. Дулмаа өөрийнхөө амьдралаа авч явах гээд хөдөлмөрлөөд явж байхад хажуугаас нь Дорж Дулмаа ёстой тэнэг, биш миш гэж ярьдаг. Монголчууд оюуны өндөр чадвартай хүмүүс. Тийм ч учраас жижиг сажиг хов живнээс хол байгаасай гэж хүсдэг. Манайхан гэр бүлсэг, элэгсэг мөртлөө өөрт нь хамаагүй зүйлийг хамааралтай болгож, хэн нэгнийг гутаан дормжилж, сэтгэл санаагаар унагаах явдал манайд их байдаг. Өөрөө өөрийнхөө замыг хараад, хийж хөдөлмөрлөж байгаа зүйлдээ зориод явбал хэн хэндээ хал палгүй сайхан амьдрах болов уу гэж боддог. Бас улам бүр боловсролтой, зорилготой болж байгаа залуучуудаа түрээд дэмжээд өгөөсэй. Залуучууд боловсролдоо анхаардаг шигээ нийгмийнхээ төлөө гэсэн сэтгэлтэй байгаасай. Хог хаяхгүй, ус хэмнэх зэргээр жижигхэн зүйлсэд ч гэсэн анхаарлаа хандуулаасай. Бодож явахад бүтнэ гэдэг.

No comments:
Post a Comment