УИХ-ын гишvvн Д.Одбаяртай улс тєрєєс ангид сэдвээр ярилцлаа.
-Таныг Одбаяр нэртэй хvмvvсийг цуглуулах гэж байгаа талаар сонслоо?
-Намайг бага байхад Ганбаатар, Ганболд гэдэг шинэ vеийн нэр их єгдєг байсан юм. Бага байхад хvvхдvvдийн нэрийг зєв дуудаад байдаг хэрнээ минийхийг Одбаяр биш Одваяр гээд байгаа юм шиг санагддаг байлаа. Гvррагчаа гуай сансарт ниссэнээс хойш ийм нэрийг хvvхдvvддээ єгєх болсон л доо. Одончимэдийн хvv Одбаяр бид хоёр л ийм нэртэй хvмvvсийн хамгийн ахмад нь байх шvv. Гvррагчаагийн хоёр дахь хvvг Одбаяр гэдэг. Бас сэтгvvлч, сайн фото зурагчин Одбаяр гэдэг залуу бий, жvдогоор барилддаг Одбаяр нэртэй хvv бас байгаа.
Миний хамгийн дотны Одбаяр бол Дорнодын Баян-Уул суманд бий. Тэр хvvгийн ээж нь надтай уулзаад миний хvv тантай адилхан нэртэй гэж танилцуулсан юм. Тэр хvvхэд одоо 10 нас хvрч байгаа байх. Би хааяа Баян-Уул суманд очихоороо тэр хvvхдэд бэлэг єгдєг юм.
Манай хуулийн байгууллагад ажилладаг нэг ажилтан “Би хvvдээ Одбаяр гэдэг нэр єглєє шvv” гэж надад хэлж байсан. Тэр хvvхэдтэй хааяа уулздаг л юм.
-Нэр нэгтнээ ингэж их сонирхож, бараг л судалгаа явуулсан хvнийг сонсч байгаагvй юм байна шvv?
-Дээр vед “Есєн Жаргалсайхан” гэдэг нэртэй нийтлэл гарч байсан юм. Vvнийг уншчихаад Одбаяр гэдэг нэртэй хvмvvс хаагуур юу хийж явдаг юм бол гэж их сонирхсон л доо.
-Єєрийнхєє нэрэнд ийм их ач холбогдол єгдєг хvн хvvхдvvдийнхээ нэрийг нэлээд сайн бодож, тунгааж єгсєн байх даа?
-Хvvхдvvдийнхээ нэрийг мэдээж бодож єгнє. Манай том охиныг Халиунаа гэдэг. Одоо 20 настай. 1990 оны vед Халиун, Номин, Хулан гэдэг нэр моодонд орлоо шvv дээ. Тиймээс л энэ нэрийг єгсєн.
Хоёр дахь охин маань намайг Энэтхэгт сургууль тєгсч ирдэг жил тєрсєн учраас Индира гэж нэр хайрласан. Гурав дахь охиндоо Удвал гэдэг нэр єгсєн. Охиндоо нэр єгєхдєє Монголын алдартай эмэгтэйчvvдийн нэрийг будаанд хийж байгаад сугалсан юм. Тэгсэн Оюунхорол, Удвал гэдэг хоёр нэр vлдсэн. Уг нь, олон нэр хийсэн байсан л даа. Мандуухай, Ганди, Арвин гээд л. Оюунхорол, Удвал гэсэн хоёр нэр дээр тохироод гэрийнхэнтэйгээ ярилцаж байгаад Удвал гэж нэрлэхээр болсон. Тэгээд Удвал гуайн хvv одоо Тєрийн албаны зєвлєлийн гишvvн Єнєбаатар гуайтай уулзаад “Манайх охинтой болсон Удвал гэдэг нэр єгєх гэж байна. Зєвшєєрєх vv” гэсэн. Єнєбаатар гуай зєвшєєрч манайд ирж миний охинд энэ нэрийг хайрласан юм. Удвал гуайн номыг охинд минь бэлэглэж байлаа. Бага хvvдээ Энхжин гэдэг нэр єглєє. Энэ нэрийг єгєхєд их учир байсан юм. Хvvгийнхээ нэрийг єгєхдєє Тєрийн шагналт зураач Цvлтэмийн Энхжин гуайтай уулзсан. Энхжин гуай миний хvvд нэр хайрлаж, Энхжингээс Энхжинд гээд зураг бэлэглэж байлаа.
-Таныг заан цуглуулагчдын холбоо байгуулах гэж байна гэсэн. Энэ юу болсон бэ?
-Зав чєлєє гарахгvй л байна. Зааны цуглуулгатай хvн олон байдаг юм билээ. Энэтхэгт сургууль тєгссєн болохоороо тэнд байхаасаа л сонирхож, цуглуулж эхэлсэн. Заан амар амгалан хvч чадлын билгэдэл шvv дээ.
Тухайн оронд байдаггvй зvйлийг нь цуглуулбал зvгээр юм болов уу гэж боддог. Монголд хонь, ямаа цуглуулбал сонин биш шvv дээ. Дельфин, заан бол манайд байхгvй. Цуглуулга гэдэг нь нэг талаасаа соёл юм даа.
Би марк, мєнгєн дэвсгэрт, заан, онгоц цуглуулдаг. Гэхдээ сонирхогчийн хэмжээний цуглуулгатай. Намайг хvvхэд байхад цуглуулгатай болох талаар хичээл хvртэл ордог байлаа шvv дээ. Тэр vеийн хvvхдvvд чихрийн цаас, ундааны бєглєє, тамхины хайрцаг, шvдэнзний нvvр, ундааны бєглєє цуглуулдаг байлаа.
Миний цуглуулга гээд байгаа зvйл бол цуглуулж бєєгнєрvvлэхийг хэлээд байгаа юм. Тvvнээс марк, мєнгєн дэвсгэрт цуглуулдаг хvмvvс шинжлэх ухаан талаас нь хєгжvvлдэг юм билээ. Маркийг томруулдаг шилээр харахад ямар нэгэн тvvх єгvvлсэн байдаг, маркны шvдийг хамгаалах, хурууны хээ vлдээж болохгvй, цуглуулгын орчны агаарыг хvртэл нарийн тохируулдаг гээд шаардлага єндєртэй байдаг. Миний хувьд энэ хэмжээний цуглуулагч биш. Бєхєєр яривал сонирхогчийн сонирхогч гэх юм уу даа.
-Аливаа зvйлийг сонирхож тvvндээ цаг зав, мєнгє зарцуулах шаардлага гарна. Таны хувьд цуглуулгаа хэрхэн баяжуулдаг вэ?
-Цуглуулгынхаа тухай хvмvvст ярьж баймаар юм билээ. Н.Энхболд гишvvн, Цэнгэл, Чулуунбат, Энхбаяр дарга надад онгоц бэлэглэж байлаа. Онгоцоо гэртээ таазнаасаа єлгєчихсєн байгаа. Манай гэрийн таазаар дvvрэн онгоц єлгєєстэй бий.
Манай бага хvv шалны модоор цохиж унагаагаад ганц нэгийг нь эвдчихсэн. Гэхдээ засч янзласан. Жаахан том болоод ирэхээр нь чиний юм гэж хэлж ойлгуулна даа.
-Бага хvvгээ их эрхлvvлнэ биз?
-Тааруулж эрхлvvлнэ л дээ. Миний хувьд аав, ээждээ эрхэлж єсєєгvй. Гэхдээ хайр халамжаар дутаж байгаагvй. Хєдєєний хvvхдэд хийх ажил их шvv дээ. Миний эмээ их ажилтай хєгшин байлаа. Надад дээл оёхыг хvртэл заасан. Тэр vед би 7-8 настай л байсан байх. Миний оёсон дээл одоо ч гэрт маань бий.
-Таны анхны том ажил байсан байх нь ээ. Ер нь, анхныхаа цалинг юунд зарцуулсан бэ?
-Зургадугаар ангиа тєгсєх жилээ анх удаа улсад ажиллаж байлаа. Зуны амралтаараа хvvхдvvд ажил хийдэг гэж сонссон. Манай ээжийн найз Дорнодын хvнсний комбинатын эдийн засагч хийдэг Оюун гээд эгч байсан. Тэр эгчид хэлээд Дорнодын хvнсний комбинатат ажилд орсон. Манай найзууд ундаа, зайрмаг, тараг сvvний цехэд ажилд ордог юм байна. Ундаа, зайрмагны цехэд ажилд орвол ундаа ууж, зайрмаг идэж болдог юм байна л даа. Хvvхэд л байсан юм болохоор тэр нь их сайхан санагдсан юм шиг байгаа юм. Гэтэл тэр цехэд орон тоо байдаггvй. Тэгээд гоймонгийн цехэд орсон. Гоймон савлаж, авдарыг нь хаддаг ажилд орсон. Зургадугаар ангийн хvvхдэд хэцvv ажил. Єдрийн ажлаа амжихгvй. Ажил тарснаас хойш 3-4 цагийн дараа л дуусдаг байлаа. Ажлаа тараад гэртээ харихад ээж “Миний хvv ядарсан уу, хоолоо ид гээд” тэгэхэд л ажил хийх сайхан юм байна гэдгийг мэдэрсэн.
Тэнд нэг сар ажиллаад 180 тєгрєгийн цалин авдаг юм байна. 1981 онд шvv дээ. Энэ мєнгєєрєє форум, цагаан цамц, дотоодын vйлдвэрийн гутал, хичээлийн хэрэгслээ авч билээ.
-Таныг шатар сайн тоглодог гишvvдийн тоонд оруулдаг юм билээ?
-Манайхны ярьдаг соц нийгмийн vед хvvхдэд бvх талын єв тэгш хvмvvжил олгоно гэдэг лоозонтой байлаа. Хичээлдээ явахаас гадна олон тєрлийн дугуйланд явна. Тэр vеийн хvvхдvvдийн олонхи нь ийм байсан. Би л гэхэд симфони оркестрын удирдаач, vндэсний бєх, бокс, тэр бvv хэл уртын харайлт гээд олон тєрлийн спортоор хичээллэдэг байлаа.
Гэхдээ амжилт гаргасан нь ховор доо. Дорнодын идэрчvvдийн сагсан бємбєгийн багт хоёр жил тоглосон. Лигийн Цамбадэлгэр бид хоёр Дорнодын шигшээ багт хамт тоглодог байлаа. Дорнодын идэрчvvдийн хоёр удаагийн аварга болсон. Энэ л миний гаргасан хамгийн том амжилт байх шvv.
Харин шатраар Дорнодын идэрчvvдийн аваргад хоёрдугаар байр, бvсийн тэмцээнд орж байлаа. Манай ангид Тvмэнбаяр гэдэг мундаг шатарчин хvvхэд байлаа. Тэрийг л бардаггvй байсан юм даг. Бусдыг нь ч єгєє аваатай хожно оо. Нэг хэсэг шатар тоглохоо болиод байлаа. Харин сvvлийн vед чуулганы завсарлагаанаар гишvvдтэйгээ шатар єрнє єє.
-Гишvvд хоорондоо бооцоотой тоглодог гэсэн. Vнэн vv?
-Ямар юмных нь бооцоотой тоглох вэ дээ. Бооцоотой тоглоно гэхээр казино шиг санаад байна уу. Бооцоотой тоглосон ч юу шалих вэ дээ.
-Казино тоглодог уу?
-Vгvй ээ. Казино, компани хоёрыг л чадахгvй юм билээ.
-Хувьдаа компанигvй хэрэг vv?
-Байхгvй ээ. Манай эгч нэг компанитай. Эхнэр хоолны газар ажиллуулж байсан тэр нь хаагдсан даа. Найзуудтайгаа хааяа “таван гар” тоглоно. Тэгээд л боллоо.
-Єлмий дороос наран мандах Дорнод нутагт тєржээ. Бага насныхаа талаар ярихгvй юу?
-Дорнод аймгийн Бунхан толгой гэдэг газарт манайх байдаг байлаа. Миний аав барилгын цэргийн 030 дугаар ангийн хvнсний албаны даргаар ажилладаг байлаа. Офцеруудын байшинд бага насаа єнгєрvvлсэн дээ. Арвин гишvvн, Монголын хамгийн єндєр тамирчин Шаравжамцтай нэг байшингийн хvvхдvvд. Арвин эгч бид хоёр нэг дунд сургууль тєгссєн. Арвин эгч Дорнодын сагсан бємбєгийн шигшээ багт тоглодог байж билээ. Спортын зэрэгтэй байх шvv.
-Урлаг спортод элэгтэй хvvхэд байжээ дээ?
-Хvvхэд байхдаа “Найрамдал” зусланд гурван удаа амарсан. Намайг дєрєвдvгээр ангид байхад Шанкарын нэрэмжит зургийн уралдаан болоод миний зураг шалгарч, “Найрамдал” зусланд амарсан. Тэр зураг улсад шалгарт Энэтхэг рvv явсан юм. Энэтхэгт очоод шагнал аваагvй юм байлгvй чимээгvй болчихсон л доо. Тэр vед шог зураач Цогтбаяр, Тэмvvжин нар мундаг зурдаг хvvхэд байлаа шvv дээ.
-”Найрамдал” зусланд онц сурдаг эсвэл урлаг соёлын авьяастай хvvхдvvд амардаг байсан байх аа. Та их сурлага сайтай байжээ дээ. Гурван удаа амарсныг бодвол?
-Би ч гайгvй. Баярцогт сайд “Найрамдал” зусланд таван удаа амарсан. Баярцогт Сэлэнгийн арван жилийг онц, би Дорнодын 10 жилийг мєн онц дvнтэй тєгсч байлаа. 1990 оны АИХ-ын депутатад Баярцогт Сэлэнгээс гарч би Дорнод аймгаас нэр дэвшээд ялагдсан юм. Ийм л тvvхтэй. Би УИХ-д гурван удаа нэр дэвшсэнээс хоёр удаа сонгогдсон, Баярцогт таван удаа нэр дэвшиж дєрвєн удаа сонгогдлоо.
No comments:
Post a Comment