Сvхбаатар дvvргийн Засаг дарга Б.Баярмагнайтай ярилцлаа.
-Сvхбаатар дvvргийн Засаг даргын томилгоо нэлээд дуулиан шуугиан дагуулсан. Ардын намын залуучууд Засаг дарга болохоор ємнєх дарга Г.Тємєрбаатарыг унагахаар тэмцэл хийж, багагvй хор найруулсан гээд л байдаг. Олон хvний єрсєлдєєн дундаас та яаж гарч ирэв?
-Энэ бол улс тєрийн албан тушаал. Би ч гэсэн МАНын гишvvн, тодорхой албан тушаал хашиж байсан. Намын нєхдvvд маань итгэл vзvvлээд Сvхбаатар дvvргийг хариуцаж ажилла гэсэн санал тавьсан. Тийм болохоор хэл амтай, хэрvvл тэмцэлтэй гээд няцаад байх нь сайн зvйл биш л дээ. Бас Засаг дарга болъё гээд ємнєх даргыг нь унагаж, сайн, муу болгоод орж ирсэн ч юм биш. Уг нь Австрали улс руу сургуульд явах гэж байсан юм. Суралцахаа хойшлуулаад л vлдсэн дээ. Тєрийн удирдлагын чиглэлээр суралцахаар бvх бэлтгэлээ базаачихсан байсан юм.
-Тэгээд таны хамгийн зєв сонголт энэ байсан уу?
-Тухайн нєхцєл байдлаас болоод Сvхбаатар дvvрэгт ирээд олны итгэл алдахгvй шиг бодитой, дорвитой зvйл хийх гээд хичээж байна. Ємнєх хvмvvсийн сайныг нь vргэлжлvvлж, алдаа оноог нь засаад явах л бодолтой ирсэн. Энэ ажлаа аваад таван сар орчим болж байна даа. Жилийн дараа гэхэд Сvхбаатар дvvрэг нэлээд єєрчлєгдєж, иргэн олон тvмний тєлєє нэлээд ажил амжуулсан, хэрvvл тэмцэл зэргээс ангижирсан хамт олон болно гэхэд эргэлзэхгvй байна.
-Ємнє нь, Чингэлтэй дvvргийн Засаг даргын орлогч байсан. Орлогч байхаас Засаг дарга байх хооронд ялгаа хэр мэдрэгдэж байна вэ?
-Нэг их ялгаа гараад байх нь бас ч гайгvй шvv. Ємнє нь Чингэлтэй, Сvхбаатар нэг дvvрэг байсан одоо бол зэргэлдээ. Тийм болохоор асуудал нь ерєнхийдєє тєстэй.
-Ардын намынхан зарим залуусаа дараад, заримыг нь єргєєд дэмжээд байдаг гэдэг. Таныг Засаг дарга болоход залуу хvн байж ямар нэг том хvний нєлєєгєєр томилогдлоо гэж хардсан л даа?
-Гайгvй байлгvй дээ. Дvvргийн ажилд олон жил нухлагдсан хvн. Орлогч байна гэдэг ажилд их нухлагддаг юм. Орохгvй салбар, хийхгvй ажил гэж байхгvй. Орлогч бол хамгийн хvндрэлтэй, асуу-далтай бvхэн рvv орж байдаг юм. Нєгєє талаас залуу байхдаа нухлагдах ёстой ажил бол дvvргийнх. Бvх салбарын жаргал, зовлонтой хутгалдаж байдаг. Тиймээс тэр хэмжээгээр ажлын дад-лага туршлага хуримлагддаг. Єнєєдрийн асуудлуудыг мэдэрч байх нь залуу хvнд маш хэрэгтэй зvйл. Ажилд сургаж, амьдрал мэдрvvлнэ. Цаашид хєгжихєд ч гэсэн тус дєхємтэй. Залуучууд маань дандаа том том зvйл яриад байхаас илvvтэй эхлээд асуудлыг бодит байдалд нь мэдрэх хэрэгтэй.
-Бусад дvvргийн Засаг даргатай харьцуулахад насаар залуу юу?
-Залуу талдаа л байгаа болов уу.
-Ингэхэд та яг хэдтэй билээ?
-32 гараад л явж байна.
-Тэгвэл vvнээс илvv залуудаа Засаг даргын орлогч болжээ?
-26 настайдаа Чингэлтэй дvvргийн Засаг даргын орлогчоор очиж байсан.
-Тийм залуудаа улс тєрийн албан тушаал хашна гэхээр нэлээн том ар талтай юм шиг л харагдаад байх юм?
- Ар талсаад байх юу байх вэ дээ. Олон хvний итгэл дэмжлэг, хариуцсан ажлаа хvний дайтай хийчих гэсэн хvсэл сэтгэл, нуруугаа алдахгvй байх байр суурь минь л єдий зэрэгтэй явахад минь дэм болж байгаа болов уу.
-Дvvргvvд мэдээж хийж байгаа ажлаараа єрсєлддєг байх. Харин Засаг дарга нар нь ямар нэг байдлаар єрсєлдєєд, дарга нарт єєрийгєє харуулъя гэдэг байх даа?
-Хувь хvн талаасаа єрсєлдєх нь ч хаашаа юм. Аливаад тодорхой хэмжээний єрсєлдєєн, зєв хор шар байж хєгжинє шvv дээ. Хvний мууг vзэх гэсэн, бие биеэ харлуулах гэснийг єрсєлдєєн гэж боддоггvй. Ямар ч байсан илvv зvйл хийхийг бvгд л боддог. Бvх зvйлд єрсєлдєєн бий. Хийж байгаа ажлаараа єрсєлдєх л ёстой. Би л эндээ болж байвал бусдад хамаагvй гэж болохгvй. Нэг л хотын дvvргvvд шvv дээ. Нэг талаасаа дvvргvvд маань бие биедээ амь байдаг. Нєгєє талаасаа ажлын єрсєлдєєн бол байгаа.
-Орлогчоор томилогдохоос ємнє намын дэргэдэх оюутны байгууллагыг толгойлж байсан. Ардын намынхан оюутнуудаа ингэж их дэмждэг хэрэг vv?
-МАХН байхад Монголын ардчилсан социалист оюутны холбоонд ерєнхий нарийн бичгийн дарга байсан. Олон нийтийн байгууллагад ажилласнаараа ажил хийж, хvнтэй сайхан харилцаж сурах, мєн олон сайхан найз нєхєдтэй болсон. Тэндээс л ажлын гараагаа эхэлж, єдий зэрэгтэй явна. Намын дэргэдэх оюутны байгууллага олон залуусыг зєв чиглvvлж єгсєн. Амбиц, албан тушаал гэж ярихаасаа илvvтэй оюутнуудын ємнє тулгамдаж буй олон асуудлаас чадах, ядахаараа нимэглэхэд тэднийхээ дуу хоолой болж ажиллахыг л эрмэлзэж байлаа.
-Хэн нэг хvний татаасаар намын дэргэдэх оюутны байгууллагад орж байсан уу. Эсвэл?
-Хvсэл эрмэлзлээрээ дунд нь ороод л явж байсан. Олон оюутны итгэл найдварыг аваад тодорхой хугацаанд удирдаж явсан.
-Намын дэргэдэх оюутны байгууллага оюутнуудыг сонгууль будлиантуулах хэрэгсэл болгож ашигладаг байсан. Таныг МАСОХг удирдаж байхад ийм даалгавар дээрээс ирж байв уу?
-Бид аль болох асуудалд намчирхаж ханддаггvй байсан. Тухайн vед манай нам засгийн эрхийг дєнгєж авч байсан. Тийм болохоор бид оюутнуудын нийтлэг эрх ашигт нийцсэн зvйл хийх, намаар дамжуулж оюутнуудын талаар баримтлах бодлогыг боловсруулах чиглэлээр ажиллаж байсан. Тэгж айхтар манай нам сайн, нєгєє нь муу гэж байгаагvй.
-МАНын томчуудын гараар хvмvvжсэн залуус улс тєрд орж ирлээ гэж байна. У.Хvрэлсvх генсек гэхэд багаа дандаа залуучуудаар бvрдvvлжээ. Г.Мєнхбаяр дарга гэхэд Нийслэлийн МАНдаа эргээд ирчихлээ. Таны хувьд энэ хоёрын альд нь хамаарагдах хvн бэ?
-Залуучуудынхаа байгууллагад л явж байгаа. Тэрний хvн гээд тодотгох юу байх вэ. 10 гаруй жил МАНтай хувь заяагаа холбоод чадлынхаа хэрээр зєв зvйтэй зvйл хийхээр зvтгэлээ. Олны дэмээр єдий зэрэгтэй явж байна. Намайг хэнийх нь хvн гэдгийг сайн мэдэхгvй юм. Зєв сэтгэлгээтэй залуусыг намдаа бий болгохыг бодож, мєрєєдєж явдаг. Єнєєдєр ашиг хонжоо хайх, дамжаад албан тушаалд хvрч, амьдрал ахуйгаа єєд татах сэтгэлгээтэй залуучуудыг намд олноор оруулж болохгvй. Бид ажил ярьдаг, амбийц бага ярьдаг залуусыг намд олноор оруулах нь цаашдаа Монгол Улсад хэрэгтэй. Намайг єдий зэрэгтэй явахад олон сайхан хvн дэмжиж байгаа. Хvн дэмжлэггvйгээр явна гэж юу байх вэ. Намын удирдлагууд, хотын удирдлагууд гээд бvхий л тєвшинд тодорхой хэмжээнд дэмжиж, ажилд сургасан. Тэгэхээр тэрний хvн гээд тодотгох зvйл багатай л даа.
-10 жилд МАНд зvтгэсэн хvн нам дотроо байр сууриараа хаана нь байдаг бол?
-Залуу болохоор байр суурь гээд байх зvйл байхгvй. Залуучууд дундаа л явж байгаа. Юм бол vеэрээ л явдаг. Vе нь болоогvй байхад vсэрч цовхчоод дээшээ гарах гээд яах вэ. Олуулаа болох ёстой. Зєв сэтгэлгээтэй хvмvvс олуулаа болж байж л бид хvчтэй байна шvv дээ. Залуучууд дундаа бол би байр суурь ярина. Залуу vеийн тєлєєлєл болоод энэ албыг хашиж байна.
-Залуучууд дундаа бол байр суурь ярина гэлээ. Яг аль хавьцаа нь байна?
-Ёстой тэрийг хэлж мэдэхгvй нь. Манай залуучуудаас асуусан нь зєв байх.
-Оюутны байгууллага намд залуусыг олноор нь элсvvлэх ажлыг гардаж хийдэг байсан. Ер нь, таныг байхад МАНд хэдэн хvн элсч байсан бэ?
-Оюутны байгууллагад байхдаа хvчээр, тоо бєглєх гэж намд залуусыг элсvvлж vзээгvй. Залуучууд єєрсдийн итгэл vнэмшлээр манай намын vйл ажиллагаа, vзэл бодлыг дэмжиж элсч байсан. Тухайн vедээ тоолж vзэж байхад 6000 гаруй оюутан гурван сарын хугацаанд элсч байсан санагдана.
-Засаг даргын суудал УИХын гишvvний сэнтий рvv гарах дамжлага гэдэг. Та ингэж дамжих уу?
-Нэр дэвшье гэж бодсон ч юм алга. Улс тєрд орох, эрх мэдэлд хvрэх гэдэг бодсоноо хэрэгжvvлэх боломжийг хvнд олгож байна гэж ойлгодог. Залуучууд ч гэсэн тийм зvйлийн тєлєє явж байгаа болов уу. Улс орон маань єнгєтэй єєдтэй байгаасай. Vvний тєлєє юу хийж чадахаа vзvvлэх юмсан гэсэн хvсэл эрмэлзлээр улс тєр, олон нийтийн байгууллагад ажиллаж байгаасай гэж боддог. Дэвших, дэвшихгvй асуудал бол намын шийдвэр гаргах тєвшний хурлаар шийдэгддэг зvйл. Ємнєх ажлаа эхлээд сайн хийе. Би энд чадлынхаа хэрээр, байгаа эрх хэмжээнийхээ хvрээнд бодсон зvйлээ л хийхийг зорьж байгаа. Тєрийн ажил ямар явах ёстой вэ тэр гольдиролоор нь явахыг хичээж, зvтгэж явна.
-Дvvргийн Засаг дарга байна гэдэг маш их эрх мэдэлтэй болгодог. Эрх мэдэлтэй хvмvvст нь илvv vйлчилдэг, газрын асуудал гээд л?
-Хотын тєвийн газрыг дvvргийн Засаг дарга бие даан шийддэггvй. Дээд шатны газрын асуудал эрхэлсэн байгууллага, эрх бvхий албан тушаалтнууд шийдвэрлэдэг. Єнєєдєр манай дvvрэгт иргэн, аж ахуйн нэгж байгууллагад олгоод байх газар ч хомс vлдэж. Тийм болохоор намайг хардаад байх шаардлага бага болох байх.
-Засаг дарга нар шvvмжлэлд нэлээд єртдєг. Юу гэж шvvмжилж байна?
-Єртєж л байгаа. Шvvмжлэлгvй байна ч гэж юу байх вэ. Хvн бvхэнд таалагдана гэж юу байх вэ. Зєв, эрvvл шvvмжлэл ажилд тус болно уу гэхээс ус болохгvй. Хий хоосон магтаалаас аль болох болгоомжилдог.
-Та гаргаж байсан шийдвэртээ эргэлзэж байсан vе байдаг уу?
-Нэгэнт л гаргаж байгаа бол сайн бодоод нягтлаад зєв талаас нь шийдчихсэн бол эргэлзэх зvйл байхгvй. Би нэг их айхтар сvр сар гэж шийдвэр гаргаад байх нь бага л даа. Асуудалд ул, суурьтай хандахыг боддог. Одоогийн байдлаар гаргасан шийдвэртээ эргэлзсэн зvйл алга.
-Сvхбаатарын талбай танай дvvргийн тэр тусмаа таны мэдлийнх. Яагаад таны мэдлийн гэж байна вэ гэвэл элдэв жагсаал цуглаан, суулт хийхдээ танаас зєвшєєрєл олгодог. Энэ хаваржин Сvхбаатар талбай жагсагчдаар дvvрсэн. Vvнээс нь vvдсэн маргаан одоо ч дуусаагvй байгаа?
-Энэ жил Сvхбаатарын талбайтай холбоотой асуудал vvсч, Засаг дарга нь боож, хаалаа гээгvй биз дээ. Бид аль болох эв зvй хууль дvрмийнх нь дагуу хандсан. Жагсч цуглаж, vзэл бодлоо илэр-хийлэх нь байх ёстой зvйл. Гэхдээ эмх замбараагvй байдал vvсгэж болохгvй. Иргэдийн амь, нас эд хєрєнгєд хохирол учруулж болохгvй. Тvvнээс нь сэргийлэхийн тулд тодорхой хэмжээний зєвшєєрєл олгохыг тєрийн захиргааны байгууллагад хариуцуулсан. Тиймээс тэр шаардлагыг л тавьж байгаа. Жагсахад нь айхтар хааж боосон зvйл байхгvй. Хууль хяналтын байгууллага, цагдаа анхааралдаа аваад ажиглалтын байдалтай л ажилласан. Нєгєє талаас жагсч буй хvмvvсийн амь нас эрvvл мэнд чухал. Хаваржингаа энэ хэдэн цагдаа Сvхбаатарын талбайн эргэн тойронд ээлжлэн хонолоо. Харин жагсагчид татвар тєлєгчдийн мєнгєєр бvтсэн ногоон байгууламж, гудамж талбай, хайс, хашлага эвдэж сvйтгэхгvй шиг жагсч цуглаасай. Мєн хогоо хаяхгvй байх хэрэгтэй. Єєрсдєє хариуцлагатай байх ёстой. Тєр засаг гээд дайрдаг ч гэсэн бид ч бас нийслэлийн иргэн.
-”Гал vндэстэн” холбооныхон морь малтайгаа тєв талбай хэд хоносон. Тэдний хог шороог танайх цэвэрлэсэн vv?
-Манай дvvргийнхэн цэвэрлэсэн. Заримыг нь єєрсдєє цэвэрлэсэн. Тийм зvйл цаашдаа гаргахгvй байвал бид ойлголцоод явж болно. Монголчуудын барьцамтгай зан бас асуудалд нєлєєлдєг. Хууль биелvvл гэж шаардахаар “Тэр хууль чинь хаана биелж байна” гэж барьцдаг. Аль болох хууль, дvрэм журмыг сахиж чаддаг, бусдадаа vлгэрлэдэг сэтгэлгээ рvv орохгvй бол эмх замбараагvй байдал нь улам даамжирна.
-Сvхбаатар дvvрэг шинэ байртай болох сураг байсан юу болж байгаа вэ?
-Ирэх жилийн зургадугаар сард ашиглалтад оруулахаар ажиллаж байна. 10 давхар байшинг нийтдээ тав гаруй тэрбум тєгрєгєєр барих юм.
-Дvvрэгт харьяагдах бvх тєрийн алба эндээ тєвлєрєх vv?
-Нэг цэгийн vйлчилгээ маягтай байна. Манайх Улаанбаатар хотын ууган дvvрэг. Тиймээс барилга байшин, орон сууц нь ч гэсэн хуучирсан. Одоогийн бидний vйл ажиллагаагаа явуулж буй барилга 1946 оных. Ашиглалтын хугацаа дууссан, нурах аюултай гэж Мэргэжлийн хяналтынхан дvгнэлт гаргасан. Нєгєє талаас хэлтэс албад энд тэнд олон газар байршиж байгаа. Иргэд тал тал тийшээ явж, чирэгдэл их учирдаг. Орчин vеийн стандартад нийцсэн байшин барихаар тєлєвлєж байгаа. Шинэ байшин маань АНУын Элчин сайдын яамны баруун урд талд байрлах юм.
-Ашиглалтын хугацаа дууссан гэхээр энэ байшингаа нураах уу?
-Нийслэлийн ємч шvv дээ. Тиймээс эргээд НИТХаар хэлэлцээд нурааж, єєр байшин барилга барих байх.
-Хот тохижилт, бvтээн байгуулалт гэхээр л хєшєє сvндэрлvvлж, усан оргилуур хийгээд л дуусчихдаг. Энэ жил танай дvvргийн хувьд?
-Энэ жил 65 орчим тэрбум тєгрєгийн хєрєнгє оруулалт Сvхбаатар дvvрэгт хийнэ. Хотын тєвийн дvvрэг учраас зам засч янзлах, явган хvний зам, ногоон байгууламж, гэрэлтvvлэг гээд бvгдийг нь хийнэ. Хороолол дундах замуудыг иж бvрэн шинэчилнэ. Есдvгээр сарын сvvлч гэхэд Сvхбаатар дvvрэг хотын тєвдєє шороогvй болохоор зорьж байна. Хийсэн ажил маань чанартай, vр дvнтэй, татвар тєлєгчдийн мєнгийг vрэн таран хийхээргvй байхаар орчин нєхцєлд амьдармаар байна.
No comments:
Post a Comment