УИХ-ын гишүүн С.Одонтуяатай
ярилцлаа. Тэрээр УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэж байгаа гол хуулийн
төслүүдийн ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтаж ажиллаж буй УИХ-ын гишүүдийн нэг
юм.
-УИХ-ын ээлжит бус чуулганаар Алтны худалдаанд ил тод байдлыг бий болгох тухай хуулийн төслүүд, “Урт” нэртэй хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг батлахгүйгээр завсарлах болж байна. УИХ дахь намын бүлгүүд санал нэгдэж ийм шийдвэр гаргачихав уу, эсвэл гишүүд “Хуулийн төслийг нягтлах зайлшгүй шаардлага байна” гэж санал гаргасан учраас уу. Валютын нөөцийг нэмэгдүүлэхэд дээрх хоёр төсөл гол үүрэг гүйцэтгэх байсан. Гэтэл эдгээр хуулийн төслийг намрын чуулганы хэлэлцэх асуудал руу шилжүүлчихээр цаг алдаж эдийн засгийг доройтуулж мэдэх нь?
- “Өмнө нь гаргасан хуульд ямар алдаа байна түүнийгээ засч, нухацтай хандах, ёстой” гэж УИХ-ын гишүүд үзсэн. Тийм учраас УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Жишээлбэл, “Урт” нэртэй хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн ажлын хэсэг байнга хуралдаж байна. Лиценз бүрийг нэг бүрчлэн үзэж нягталж байна. Ямар шалтгаанаар лицензийг зогсоов, нөхөн сэргээлт, хөрөнгө оруулалт хийсэн юм уу. Эсвэл хайгуул хийчихээд нөөц тогтоогдохгүй болохоор нь орхичихоод хуулийн үйлчлэлийн хүрээнд төрөөр нөхөн олговор гаргуулах гээд байна уу. Мөн хөрөнгө оруулалт хийдэггүй хэсэг байна, энэ бүхнийг нэг бүрчлэн гаргаж өг гэсэн даалгавар өгөгдсөн. Тэгэхээр ажлын хэсэг УИХ-ын гишүүддээ тодорхой мэдээлэл өгөхөөр ажиллаж байна. Нэмэлт судалгаа, тооцоог хийх шаардлага үүсч байна. Багагүй хугацаа шаардагдаж байгаа болохоор энэ удаагийн ээлжит бус чуулганаар нэр бүхий хоёр хуулийн төслийг батлах бололцоо цаг хугацааны хувьд боломжгүй байна.
-Гэтэл эдийн засгийн орчин өнөөдрийнхөөс муудвал яах вэ?
-Эдийн засаг хямарсан, хямраагүй гэх асуудлууд яригдаж байна. Бодит байдлыг авч үзвэл АН Засгийн газрыг байгуулахаар ажил хүлээж авах үед маш хүнд эдийн засгийг өмнөх улс төрийн хүчнээс хүлээж авсан. Энэ тухай хэн хүнгүй мэдэж байгаа. Хэрвээ Шинэчлэлийн Засгийн газар “Чингис бонд”-ыг гадаад зах зээлээс “босгож” эдийн засагт “амь тариа” хийгээгүй бол байдал улам бүр ноцтой болох байв. 2008 оны сүүл 2009 оны эхэн үеийн хямралаар монголд 57 мянган ажлын байр хумигдсан шиг энэ удаад 150 мянга гаруй ажлын байр үгүй болох нөхцөл үүсэх байсныг ч үгүйсгэх аргагүй. “Чингис бонд”-ын хөрөнгө оруулалт орж ирсний хүчинд маш олон салбарыг дэмжиж бүтээн байгуулалтын ажлууд өнгөрсөн хавар, зуны турш хийгдлээ. Ялангуяа барилгын салбарт олон мянган ажлын байрууд гарсан. ААН хөнгөлөлттэй зээлд хамрагдаж, шинэ техник технологиуд нэвтрүүлж байгаа гээд ололттой зүйл их.Харин санал нийлэхгүй нэг зүйл байгаа юм.
-Тэр нь чухам юу юм бол?
-“Эдийн засаг сайн байна” гэж Засгийн газрын сайдууд ярих юм. Би хувьдаа үүнийг буруу гэж бодож байна. Хүнд эдийн засаг авсан уу авсан, хүндрэл байна уу, байна, цаашдаа хүндрэл гарах уу, гарна. Хамгийн гол нь Эдийн засгийн орчин сайн байна уу, муу байна уу гэдгийг ард түмэн өрх гэрийн амьдрал ямар байгаагаар тодорхойлж байгаа юм. Эдийн засаг өмнөх жилүүдэд өндөр өсөлттэй байсан гэж ярьдаг. Өөрөөр хэлбэл эдийн засаг өсөлттэй гарч байгаа ч өрх гэрийн эдийн засагт дорвитой өөрчлөлт үзүүлээгүй.Гэхдээ УИХ, Засгийн газрын төвшинд ч аль аль нь ажиллаж байна. Ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулсны гол зорилго нь эдийн засгийг богино хугацаанд тогтворжуулахын тулд нэр бүхий таван хуулийн төслийг Засгийн газар өргөн мэдүүлж, УИХ-аар хэлэлцэж эхэлсэн хэрэг.
-Харамсалтай нь, ээлжит бус чуулган зорилгодоо хүрч чадахгүйгээр завсарлах болж байна, Маргааш хаалтаа хийнэ. Ер нь тэгээд “Урт” нэртэй хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд ямар алдаа байсан болоод өөрчлөхөөр Засгийн газар нь УИХ-д мэдүүлж, одоо тэгээд баталж чадахгүй хойшлуулах болоод байна вэ?
-Алдааны тухайд яривал зөвхөн “Урт” нэртэй хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслөөр хязгаарлагдахгүй. Тухайлбал, алдаа юунд байсан бэ гэхээр гадаад болон дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжээгүй хөөгөөд явуулсан. Ялангуяа уул уурхайн салбарт тогтворгүй байдал үүссэн. Үүнтэй хэн ч маргахгүй үнэн. Тийм учраас ээлжит бус чуулганаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг батлах гэж байна. Монголд өнөөдрийг хүртэл хөрөнгийн зах зээл хөгжөөгүй, дан ганц банк санхүүгийн зах зээл дээр оршин тогтнодог. Тийм учраас Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төслийг батлахаар зүтгэж байна.
Үүнээс гадна Уул уурхайн сайдын өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд маш ач холбогдолтой. Долларын ханш өсч байгаагийн хамгийн том шалтгаан нь валютын хомсдолд орсны шинж. Нөгөө талдаа хэтэрхий их импорттой, маш бага экспорттойн шинж. Бензин, шатахуун, тослох материал гээд яривал импортын эдийн засаг, хэрэглээний орон болчихлоо, Монгол Улс. Сүүлийн хоёр жилд хэрэглээний зээл гурав дахин өссөн дүнтэй байна. Хүний хэрэглээг хязгаарлана гэдэг амаргүй. Тийм учраас ААН байгууллагууд экспортоо нэмэгдүүлэхээс өөр аргагүй. Уул уурхайгаа ашиглахаас аргагүй. Гэтэл энэ салбараа царцаачихсан. Түүнтэй адилхан төр уул уурхайн салбараа царцаахдаа “Урт” нэртэй хуулийн хүрээнд уул уурхайн компаниудад нөхөн олговор олгож, үйл ажиллагаагааг нь зогсоохоор байсан. “Урт” нэртэй хууль 2009 онд батлагдсан байдаг. Бүтэн дөрвөн жил өнгөрөхөд төр уул уурхайн компаниудад нэг ч төгрөгийн нөхөн олговор олгоогүй. Аман дээрээ бизнесийн салбараа дэмжиж байгаа, дэмжиж ирсэн гэх боловч үнэн хэрэгтээ тэр нь худлаа. Иргэн хүн аж ахуйн нэгж хуулийг хэрэгжүүлэхгүй бол хариуцлага хүлээдэг байхад төр өөрөө хуулиа хэрэгжүүлээгүйн төлөө ямар ч хариуцлага хүлээгээгүй.
Уул уурхайн яам өнөөдөр энэ зовлонг амсаж байгаагийн хувьд “Урт ”нэртэй хуулийг дагаж мөрдөх журмын тухай, “Алтны ил тод байдлыг хангах тухай, Түгээмэл тархцтай ашигт малтмалын тухай төслийг өргөн мэдүүлсэн. Төслүүд батлагдсан нөхцөлд бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид болоод төрд ч ашигтай цорын ганц зөв хувилбар болох байлаа. Цаг хугацаанд шахагдаад хараахан амжихгүй болж байна.
-Сөрөг хүчний зүгээс “Эрх баригчид хэдхэн компанийн лоббид автчихсан бололтой. “Урт” нэртэй хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн хүрээнд 240 гаруй уул уурхайн компани олборлолт явуулах эрх үүснэ. Хэл амтайхан хумьж авсан уул, усны асуудлаа буцаагаад алдах нь” гэж халаглаад байгаа шүү дээ?
-Компаниуд гэдэг бол луйварчин биш. Шударгаар бизнес эрхэлж, баялаг бүтээж байгаа татвар төлөгчид. Тэднийг өмгөөлснөөр бурууддаг жишгээсээ салах ёстой.
УИХ-ын нэр бүхий гишүүдийн санаачлан батлуулсан “Урт” нэртэй хуулийн санаа нь уул, усаа хамгаалах, байгал экологи талаас их зөв байсан. Хууль хэрэгжсэнээр маш олон голын ай савыг бохирдохоос сэргийлж чадсан. Гэсэн ч нөгөө талдаа сөрөг үзэгдлүүд бий болсон нь нууц биш. Өөрөөр хэлбэл, ил тод байсан эдийн засаг далд байдалд шилжсэн. Албан ёсны компани атлаа албан бус “нинжа” хэлбэрт орж тоног төхөөрөмжөө ажилчиддаа хувааж өгөөд өнөөх газартаа олборлолтоо үргэлжлүүлдэг. Ийм албан бус байдалд шилжсэн компани олборлолт хийсэн ч нөхөн сэргээлт хийдэггүй. Мөн зарим компани олборлолтоо зогсоогоод явсан байлаа ч лицензит талбайд нь нутгийн иргэд хууль бусаар алт олборлодог. Ийм замаар байгаль экологид сөрөг үр дагавар дагуулж, нөхөн сэргээлт байхгүйгээс 300 тэрбум төгрөгийн хохирол учруулсан. Мөн учны тухай хуульд гол мөрнөөс 200 метр үйл ажиллгаа эрхлэхийг хориглосон атал орон нутаг 4000 метр хүртэл газар хориглосноор мөн олон ААН-ийн үйл ажиллагаа зогссон.Энэ дээр нэмээд ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуягийн хууль бусаар олгосон лицензүүд ч хамаарна.
Мөн дээрх хуулийн нөлөөгөөр уул уурхайн компаниуд дөрвөн жил ажил хийж чадаагүй, банкуудаас маш их хэмжээний зээл авсныгаа төлж чадахгүй хэмжээнд хүрсэн. Өнөөх банкууд зээлээ авахын тулд тухайн компанийг шүүхэд өгсөн. Гурав, дөрвөн жил шүүхийн хаалга татсан, мөн яамаар гүйсэн гээд яривал уул уурхайн компаниудад бэрхшээл байна. Тэгэхээр энэ асуудлыг эцэслэн цэгцлэх шаардлага байгаа юм. Тийм учраас одоогийн “Урт” нэртэй хуулийг дагаж мөрдөх журманд өөрчлөлт оруулах төсөл нь энэ бүхнийг шийдэх гарцыг нээнэ хэмээн ойлгож болно.
-Хөрөнгө оруулагчдын зүгээс тогтвортой байдлыг чухалчилдаг ч манайд улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалж ойр ойрхон шийдвэрээ өөрчилдөг нь бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг юм биш үү?
-Төрийн ордонд болсон компанийн захирлуудын чуулганд өнөөдөр/ өчигдөр/ оролцлоо. Тэд “Ажил хийхээс төвөгшөөж байгаа юм алга, татвар төлөхөөс зайлсхийж байгаа зүйл алга. Аливаа бизнес зах зээлийн зохицуулалтаар явахын оронд төрийн зохицуулалтаар яваад байна. Тогтворгүй байдал биднийг “Алаад байна”. Төр энэ байдлаа засахгүй бол бид үнэхээр ядарч, туйлдаж байна” гэсэн. Үүнтэй би санал нэг байгаа. Уул уурхайн компаниудыг яг ийм байдалд оруулчихсан. Эхлээд “Ийм сайхан хууль гарлаа та нар ирж уул уурхай эрхэлж үйл ажиллагаа явуул” гэж дуудчихаад дараа нь “Уучлаарай ийм хууль гарлаа нөхөн олговор олгоно” үйл ажиллагаагаа зогсоо гэсэн. “Урт” нэртэй хууль батлагдаад хэдэн жил болсны дараа хөрөнгө оруулагчид “Нөхөн олговроо авъя” гэхээр төр “Мэдэхгүй, бидэнд мөнгө байхгүй” гэж хэтэрхий шударга бус хандсан.Ингэж болохгүй. Тиймээс Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Урт” нэртэй хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг дэмжиж, батлах нь зөв байгаа юм.
-Алтны худалдаанд ил тод байдлыг бий болгох тухай хуулийн төслүүдийг та дэмжиж байгаа юу?
-Хуулийн төслийг дэмжиж байгаа.Монгол Улс алтны нөөцөө нэмэгдүүлэх шаардлагатай. Гэнэтийн ашгийн татвараас болоод алтны нийлүүлэлт 4-5 дахин буурсан байдаг. Энэ гажгийг засахгүй цаг хугацаа алдсанаас мөн л далд эдийн засгийг гааруулсан. Хуулийг төслийг батлах зайлшгүй шаардлага бий.
-Гэхдээ энэ хуулийн хүрээнд Оюутолгой ХК 1850 тонн алтдаа 2.5 тэрбум ам.долларын хөнгөлөлт, мөн бусад алтны компаниуд 350 сая ам.долларын хөнгөлөлт эдлэх болж байгаа нь уул усаа ухуулж алт олборлуулах гэж байж, давхар татварын хөнгөлөлт эдлүүлэх шаардлага байгаа юм уу гэдэг асуудлыг гишүүд хөндөх болсон. Үүнийг юу гэж үзэж байгаа вэ?
-Одоо бол хэн, хаана, хэдэн тонн алт олборлоод хааш нь гаргаад байна вэ энэ бүхэн тодорхойгүй байна. Тодорхойгүй юм гэдэг асар аюултай далд эдийн засгийг өөгшүүлдэг. Ил тод байх юм бол асуудал өөр, эдийн засагт орж ирэх өгөөж нь илүү. Хууль батлагдсан нөхцөлд Оюутолгой ХК алтаа төв банкинд тушаасан тохиолдолд роялтийг 2.5 хувиар тооцож төлнө. Нэг ёсондоо Монгол Улс олборлосон алтаа бүгдийг төв банкинд өгдөг болсон цагт далд эдийн засаг байхгүй болно. Алтны нөөц нэмэгдэнэ. Эдийн засгийн том утгаар нь харвал зөв зарчим.
-Татварын орлого буурах бол эрсдэл биш гэж үү?
-Нэг хоёр компани дээр жишээ аваад тооцохоор татварын орлого мөнгөн дүнгээр буурч байгаа юм шиг харагдах ч Монгол Улсын алтны нөөц богино хугацаанд өснө.
-Намрын чуулган руу шилжих нь тодорхой болсон нэр бүхий хоёр төслийг баталж чадаагүй нөхцөлд эдийн засагт хэр сөрөг нөлөө үзүүлэх бол. Эдийн засагч хүний хувьд тодорхой судалгаа хийж үзэв үү. Ер нь гишүүд байр сууриа яагаад нэгтгэж чадахгүй байна гэх нэрээр төслийг гацаах сонирхол байгаа юм биш үү. Намрын чуулган руу шилжүүлсэн ч байдал дээрдэх үү?
- Бид аль болох эдийн засгийн хүндрэлээс гарах зүйлүүдээ нэг талаас хийх нь зөв. Гэхдээ бас энэхүү төсөлд нухацтай хандах ёстой гэдэг УИХ-ын гишүүдийн саналыг зайлшгүй хүндэтгэн үзэх ёстой.Хоосон улс төр хийж байгаа гишүүд ч байна. Бас мэдээлэл дутуу байна, зарим нь сөрөг үр дагавар бий болгочих вий гэж болгоомжилж байгаа хэсэг ч байна. Мөн “Хуулийн төслийг хурдан баталмаар байна” гэж үзэж байгаа гишүүд ч бий. Тийм учраас УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос ажлын хэсгийн хэсгийнхэнд ямар шаардлага тавьж байгаа вэ гэхээр “Хуулийн төслүүдтэй холбоотой судалгаа, мэдээллийг нэгд нэгэнгүй гаргаж өг. Шаардлагатай гэвэл УИХ-ын ажлын хэсэг газар дээр нь очиж үзье. Яг ямар аж ахуйн нэгж хохирчихоод, хөрөнгө оруулалт зогсихоод байгаа юм. Энэ бүх зүйлийг очиж үзье, ээлжит бусаар амжихгүй ч байсан, ажлын хэсгийн зүгээс бодит мэдээллийг өгөх нь зөв” гэж үзэж байгаа.
-Оюутолгойн Монголын талын ТУЗ-ийн гурван гишүүн Лондонг зорихын өмнө УИХ-ын гишүүн Г.Уянга, С.Ганбаатар нар “Оюутолгойн нэмэлт зээлийн санхүүжилтэд Засгийн газар баталгаа гаргаж болохгүй. Гаргавал хариуцлага тооцно” гэж мэдэгдсэн. Тэрхүү мэдэгдлийг дэмжиж нэр бүхий 14 гишүүн гарын үсэг зурсан байсны дотор таны нэр харагдсан?
-Энэ асуудалтай холбоотойгоор өнөөдрийг хүртэл миний гар дээр албан ёсоор бичиг ирээгүй. Миний зүгээс албан ёсоор гарын үсэг зураагүй.

Г.ДАРЬ
No comments:
Post a Comment