УИХ-ын гишүүн Ц.Нямдоржтой уулзаж ярилцлаа.
-Эдийн засгийн хүндрэл бэрхшээлээс гарахын тулд УИХ-ын ээлжит бус чуулганаар хэд хэдэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж байна. Харин таны хувьд эдгээр хуулиудаас илүү эдийн засагт үүсээд байгаа гол асуудлуудаа ярих ёстой гэсэн байр суурьтай байгаа бололтой?
-Эдийн засгийн байдал бишдэж байгаа нь аль хавар, тавдугаар сараас л мэдрэгдэж эхэлсэн шүү дээ. Бүр өнгөрсөн аравдугаар сард би эрх барьж байгаа хүмүүст хэлж, анхааруулж байсан юм. Эдийн засаг болохоо байлаа шүү, яаралтай арга хэмжээ аваач ээ гэж. Гэтэл тэр үед эрх барьж байгаа хүчин дүлий юм шиг өнгөрөөсөн. Эдийн засгийн нөхцөл байдлыг талаар эртхэн хэлэлцэж, арга хэмжээ авах ёстой байсан юм. Наадмын дараагаас валютын ханш өсөөд эхлэнгүүт манай намын зүгээс ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулах санал тавьсан. Харамсалтай нь, эрх барьж байгаа намынхан хойшлуулсаар байгаад найм, ес хоногийн өмнөөс л асуудлыг хэлэлцэж эхлэх шив дээ. Ээлжит бус чуулганаа зарлан хуралдуулангуутаа гол асуудлаа ярихаас зайлсхийж байна. Уг нь төгрөгийн ханш унаж, доллар өсөөд байгаа нь ямар гарал үүсэлтэй, тэрийг яаж зогсоох вэ гэдгээ шийдэх ёстой юм. Таван хуулийн төслийг өөрчлөх, уул уурхайн салбарт цаашдаа юу хийх вэ, хөрөнгө оруулалтын асуудлаа яах вэ гэдгийг хэлэлцэх нь зөв. Гэхдээ аминд тулсан энэ үед ярих үндсэн сэдэв нь энэ хэдэн хууль биш. Ийм хэнэггүй байдлаар хандсанд харамсаад барахгүй сууж байна. Эдийн засгийн хүндрэлтэй холбоотойгоор зайлшгүй ярих ёстой нэг асуудал бол Төмөр зам.
-Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр Б.Гарамгайбаатартай та энэ сэдвээс болж маргалдсан байх аа?
-Ойрын арван жилд Оюутолгой, Тавантолгойгоос өөр том төсөл Монголд хэрэгжихгүй болов уу. Хүссэн ч, эс хүссэн ч энэ хоёр төслийг явуулах хэрэгтэй байгаа. Мэдээж, Монгол Улс олборлосон зэс, нүүрсээ урагшаа гаргаж таарна шүү дээ. Яг үнэндээ Оюутолгой, Тавантолгойн төсөл төмөр замгүйгээр нэг ч алхам урагшилж чадахгүй юм. Төмөр замын асуудлыг эрхбаригчид тавдугаар сарын 30-нд УИХ-д оруулж ирнэ гэсэн чинь одоо болтол байхгүй. Ээлжит бус чуулганаар оруулж ирэх юм болов уу гэсэн бас л алга. Тэнд байгаа бүх хүмүүс ярьж байна шүү дээ. Төмөр замын асуудлыг шийдэхгүйгээр эдийн засаг хөгжихгүй ээ гэдгийг яс махандаа шингэтэл мэдэрчихсэн байгаа байхгүй юу. "Төмөр замын төсөл дээр та нартай хамтарна" гээд урд, хойд хөршүүдээ хуураад, гомдоочихсон. Гэтэл энэ нь улс орны хамтын ажиллагаа, хөгжилд муухай сэв суулгасан явдал болчихоод байгааг мэдэж байгаа ч юм уу, бүү мэд. Харамсалтай нь, энэ талаар ганц дуугардаг хүн нь би болчихоод байна л даа. Энэ бол миний асуудал биш юм Улс орны, ард түмний асуудал. Нөгөө талаас Өмнөговьд хүн амьдрах бололцоогүй боллоо. Тоос шороо нь ихсээд, байгаль орчин сүйтгэгдлээ гэх юм. Энэ асуудлаас салахын тулд төмөр замаа барих хэрэгтэй биз дээ. Төмөр замын асуудлыг бүтэн зургаан жил ярилаа ш тээ. Ерөнхийлөгч Тавантолгойд очихдоо төмөр зам барихаас өөр аргагүй юм байна гэж хэлээд гурван жил болчихлоо. Ийм юмаа ярихгүй байгаад л харамсаад сууж байна.
-Төмөр замын төслийг бондын хөрөнгөөр санхүүжүүлэхээр болсон биз дээ?
-Аахар, шаахар л хөрөнгө өгч байгаа юм билээ. Гэхдээ наад асуудлыг чинь С.Баярын Засгийн газрын үед шийдсэн. 2008 онд С.Баярын Засгийн газар гурван компанид төмөр зам барих зөвшөөрөл өгсөн юм. Нэг нь “MCS”, нөгөө “МАК”. Ухаахудаг, Гашуунсухайтын чиглэлд 267 километр зам, Нарийнсухайт чиглэлд 47 километр замыг барихаар дээрх компаниуд ТЭЗҮ-ээ батлуулаад, хөрөнгөө босгоод, яг барилгынхаа ажлыг эхлүүлэх даваан дээр хувийнхаа эрх ашгийг нэгдүгээрт тавьсан нэг нөхөр зогсоочихсон шүү дээ. Засагт ямар ч алдагдал байхгүй, төрөөс нэг ч төгрөг гаргахгүйгээр, тодорхой хугацааны дараа төр 51 хувийг авах нөхцөлтэйгээр баригдах байсан төмөр замын асуудлыг ингээд л замхруулчихсан. 2010 онд төмөр зам барих бодлого гээчийг батлуулаад, хоёр жилийн дотор барина гээд байсан хаана байна. Оросуудад “Та нараар бариулна” гэж хэлчихээд мурьчихаа биз дээ. Бодлого батлуулахынхаа өмнө урд хөрштэй уулзаж, санамж бичиг бариад гүйгээд байсан бас л худлаа болсон. Одоо тэгээд урд ч үгүй, хойдох ч үгүй болохоороо Өмнөд Солонгосын компаниар бариулна гээд гарын үсэг зурчихсан. Энэ асуудлыг Ардын намынхан ч , Ардчилсан намыхан ч, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд бүгд л мэдэж байгаа ш тээ. М.Энхсайхан наад төмөр замын чинь талаар жаахан үнэн юм яриад эхлэнгүүт ажлаас нь халаад, Тавантолгойн цахилгаан станц барих төслийг удирдагчаар тавьж, амыг нь хаагаад авлаа. Ийм арчаагүй байх юм бол төр гэж байх хэрэггүй.
-Эдийн засагт үүсээд байгаа энэ хүндрэлүүд танай намыг засаг барьж байхаас эхлэлтэй юм биш үү. Ерөнхий сайд Н.Алтанхуяг бол өмнөх Засгийн газрын алдаа гэдгийг шууд л хэлдэг?
-Маш товчоор хариулах юм бол өмнөх Засгийн газар гэдэг чинь Н.Алтанхуяг гэсэн үг. С.Батболд, Н.Алтанхуяг хоёр хамт сууж, хоорондоо ярилцаж байгаад л шийдвэр гаргадаг байсан шүү дээ. Тэрэндээ тулах юм бол би хүртэл хажууд нь сууж байсан. Өнгөрсөн үеээ муулаад юу хожив. Н.Алтанхуягт ингэж ярилаа гээд юу наалдсан юм бэ. Хэн ч байсан ийм хуншгүй зантай, хүн муутай байж болохгүй байхгүй юу
-Ардчилсан намын гаргаж байгаа авир танд 2008 онд тэдэнтэй хэрэггүй л хамтарч дээ гэсэн бодол төрүүлдэг үү?
-Тухайн үед хамтрах шаардлага байсан. С.Баярын гаргасан шийдвэр зөв гэж боддог. Хамтарсан тулдаа бид 2009 оны хямралыг амжилттай давсан байх гэж боддог. Харамсалтай нь, одоо Ардчилсан намынхан сав л хийвэл чиний, танай баасыг цэцэрлэж байна гэх боллоо. Нарийндаа ярих юм бол Н.Алтанхуяг өөрийнхөө баасыг л цэвэрлэж байгаа. Эрх баригч намын байгаа байдал, ярьж байгаа зүйлээс нь харахад заримдаа "Хэрэггүй тэдэнтэй хамтарч дээ" гэж бодогдуулдаг л юм. Ер нь хаяа муутай, хүн муутай хүн гэж байдаг даа. Тийм л хүн юм байна даа гэж бодогдох болсон. 2008 онд Ц.Элбэгдоржийг ганцаардуулаад Н.Алтанхуяг С.Баярын тавьсан саналыг хүлээж аваа биз дээ. Гэтэл сонгуулийн өмнөхөн гэнэт салж байгаагаа зарлаад. Айлын аальгүй авгай шиг зан төрийн хар хүнд зохидоггүй юм. Муухай харагдуулдаг байхгүй юу.
-Эдийн засгийн хүндрэл үүссэн нь Засгийн газраас болсон. Тиймээс огцруулах шаардлагатай гэж зарим улстөрчид байр сууриа илэрхийлэх болсон байна лээ. Та энэ талаар юу гэж бодож байна?
-Засгийн газар тогтвортой ажиллах ёстой гэсэн байр суурийг би хатуу баримталдаг хүн. Нэг нь дөнгөж ажлаа гартаа оруулангуут нь татаж унагаад байвал бүр шал дордсон тэнэгийг оронд нь суулгачих явдал гардаг. Ардчилсан намыг засаг барьснаас хойш эдийн засгийн бүх үзүүлэлтүүд уналаа. Эдийн засгийн өсөлт буурсан. Тогтвортой хөгжлийн индекс хэдэн байраар ухарлаа. Зээлжих зэрэглэл доошоо орсон. Авлига нэмэгдсэн. Энэ бүгдийг Ардын нам хэлээд байгаа юм биш ээ. Гадаадын байгууллагууд үнэлэлт, дүгнэлтээ хийчихээд байгаа хэрэг. Долдугаар сарын 10-нд нэг кг цагаан будаа 1700 төгрөг байсан бол арав хоногийн дараа 2000 төгрөг болчихсон шүү дээ. Байдал муудсаар байхад үүнийг олж харах нүд Засгийн газарт байхгүй байна гэдэг тэдний чадваргүйг харуулж буй хэрэг. Уг нь эдийн засаг хүндэрчихлээ гээд Засгийн газар өөрөө УИХ руу асуудлаа бариад гүйж байх ёстой юм шүү дээ.
-Эдийн засгийн хөгжлийн сайд үнэ өнгөрсөн жилээс хоёр дахин буурсан гэж мэдэгдсэн шүү дээ?
-Н.Батбаяр ганцхан худлаа яриад байгаа юм биш. Ерөнхий сайд нь худлаа ярина. УИХ-ын дарга худлаа хэлнэ. Монголбанкны Н.Золжаргал бас худлаа хэлнэ. Найман хувийн хүүтэй зээл гарангуут төгрөгийн ханш унасан ш тээ. Энэ зээлийг цааш нь үргэлжлүүлнэ гээд байдаг. Мөнгө нь хаана байна. Тийм их мөнгөтэй юм бол цалин хөлсийг таван сая болго л доо. Засгийн газрын худлаа хэлэх улаан цагаандаа гарчихсан. Ичдэг ч үгүй, ичих булчирхай ч тэдэнд алга. Ардчилсан намынхан хэн хамгийн сайн худлаа ярих вэ гэдэг тэмцээн явуулаад түрүүлсэн нэгнээ бондын мөнгөөр шагнах хэрэгтэй.
-Засгийн газар хэр ажиллаж байна вэ, таны бодлоор?
-Маш муу, хангалтгүй ажиллаж байна. Ардчилсан нам төр удирдах чадваргүй гэдгээ л дахиад харуулж байна. 1990 оныг эргэн хар. 1996 онд яав. Эдийн засаг дандаа унаж байсан, төр цалин мөнгөө тавьж чадахаа байсан. Түүх худлаа хэлдэггүй юм. Миний харж байгаагаар Шинэчлэлийн Засгийн газар тууз хайчлахаас өөрийг хийхгүй байна. Тэр тууз хайчлах бүтээн байгуулалт нь С.Баярын, С.Батболдын үед тавигдсан шүү дээ. Ажил авснаас хойш ямар бүтээн байгуулалтыг эхлүүлэв ээ гэдэг чухал болохоос хүний хөөрүүлсэн сүүний өрмийг долоох нь түүний хийсэн ажил гэсэн үг биш. За тэр, Н.Золжаргал гэдэг хүн Монголбанкийг удирдсанаас хойш төв банк биш болсон. Үнэ тогтворжуулах нэрээр гаргасан гурван их наядаас нь болоод төгрөгийн ханш уналаа. Төгрөгийн ханшийг тогтвортой байлгах нь Монголбанкны үндсэн үүрэг шүү дээ. Гэтэл Монголбанк бондыг өөр дээрээ хадгалаад хүүг нь төлөөд явж байна. Сонгууль болохоор Монголбанк бөөн мөнгө үйлдвэрлэдэг байдлаа зогсоомоор байна. Орон нутгийн сонгуулийн өмнө үнэ тогтворжуулна гээд баахан мөнгө тараасан, Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр найман хувийн зээл гаргаад, орон сууцны үнийг тэнгэрт хадаачихлаа. Бага, дунд орлоготой иргэд байртай болж чадахгүй болчихлоо шүү дээ.
-Оюутолгойн далд уурхайн хөрөнгө оруулалтын асуудлаар Лондонд хувь эзэмшигчдийн хэлэлцээ явагдаж байгаа. Энэ уурхайн ажлыг эхлүүлсэн нь зөв үү?
-Оюутолгойн асуудлыг зөвхөн уул уурхайн салбарт хамаатуулж ойлгож болохгүй. Би геополитикийн үүднээс л харж байгаа. Монгол Улсын гурвын гурван сайд нь оролцсон, бүх сайд дарга, гишүүдийнх дэргэд зурсан гэрээ рүү дайрч, хоолоо олж иддэг улстөрчид олширлоо л доо. Лондонгоос ямар хариу ирэхийг би хэлж мэдэхгүй байна. Гэхдээ далд уурхайн олборлолтыг эхлүүлэх нь зөв. Оюутолгойн баялгийн 70-80 хувийг далд уурхайгаар л олборлоно. Миний хувьд гэрээ үзэглэсэн цагаас эхлээд ТУЗ-ын гишүүнээр сонгогдсон Монголын талын гурван төлөөлөгч туйлын арчаагүй байдалд ажилласан гэж дүгнэж байгаа. Аль нэг нь ийм учиртай юм аа гээд ганц үг ганхийгээгүй биз дээ. Тийм их хэл ам, хардлага сэрдлэгэ яваад байхад яг юу нь болоод, юу нь болохгүй байгааг хэлээгүй. Монголын талд ямар ашигтай, эсвэл ашиггүй юм бэ гэдгийг тайлбарлах нь битгий хэл амнаасаа ганц үг гаргадаггүй байсан биз дээ. Далд уурхайг ажиллуулснаар Монголд техник, технологийн дэвшил орж ирэх болов уу гэж харж байна.
-Ирэх сард танай намын их хурал болно. Их хурлаар намын даргын асуудлыг ярихаар болсон. Таны хувьд хэнийг намыг дарга болоосой гэж бодож байна?
-Их хурлаар намын даргын асуудлыг ярих нь баараггүй. Намын даргынхаа ажлыг өгнө гэдгээ Ө.Энхтүвшин зарлачихсан ш тээ. Одоо бол тэнд ямар өрсөлдөөн болохыг хэлж чадахгүй байна. Олон нэр сонсогдож, дуулдаж байгаа. Тэдэн дотор жинхнээсээ дарга болох сонирхолтой хүн ч байгаа, өөрийнхөө нэрийг яригдаж байгааг сонсоо ч үгүй яваа хүн ч бий. Их хурлын төлөөлөгчид нэг л зүйлийг харж, дүгнэж эцсийн шийдвэр гаргах ёстой. Тэр нь энэ намыг хэн удирдах вэ гэхээсээ илүү хэн 2016, 2017 оны сонгуульд намаа ялуулж чадах вэ гэдгийг чухалчлах ёстой юм. Яриа хэлэлцээ, ятгалга, элдэв янзын юм далд болж л байгаа байх. Бүр намын төлөөлөгчөөр хэн, хэнийг сонгуулах вэ гэсэн операци явагдаж байхыг үгүйсгэхгүй. Энэ үзэгдэл аль ч намд байдаг. Үнэндээ МАН дотроо, хоорондоо идэлцсээр байгаад л ийм болсон. Н.Энхбаяр, Н.Багабанди гэдэг хоёр хүний тэмцэл арван жил ил далд өрнөсний эцэст МАН өнөөдрийн энэ ялагдлыг амсч байна. Гэтэл ингэлээ гээд тэдний хэн хэн нь хожоогүй. Харин бусдад Ардын намыг өгөөш л болгочихлоо шүү дээ.
-Танай намын сонгуульд ялагдсан нэг том шалтгаан авлигын асуудал. Намын залуус чинь хүртэл үүнийг хүлээн зөвшөөрчихөөд байгаа?
-Авлигатай тэмцэх асуудал цэвэр улстөрийн шинжтэй болсон. Сонгууль болохоор л хэдэн хүнийг авлигачнаар тодруулж, баахан шуугиан тарьдаг. Сонгуулийн дараа буцаагаад суллачихдаг. Энэ асуудлыг буруу тийш нь хөтлөөд байгаа нь харамсалтай. Авлига ганцхан МАН-ынхантай холбоотой үзэгдэл биш. Ардчилсан намынхан яг адилхан. Харин ч тэгж ярьвал, Ардчилсан намынхан одоо өлөн чоно шиг иднэ дээ, харж л байгаарай. МАН-ынхан ичингүйрч иддэг, АН-ынхан ил цагаан иддэг гэдэг үнэн л байхгүй юу. Хамгийн аймаар нь их гүрнүүдийн жижиг орнуудад хэрэглэдэг арга нь авлига болчихоод байна. Геополитикийн нэг бодлого ч гэж болно. МАН-ынхан ч, АН-ынхан ч чадвартай хүмүүсээр биш залхай, долигонуур, албан тушаалд донтой, хулгай хийх дуртай нөхдөөр өөрийгөө хүрээлүүлдэг. Энэ бүгдийнх нь хамгийн том алдаа. Би энэ нөхөр хулгайч гэж бодсон л бол тэр хүнийг өөртөө ойртуулдаггүй. Миний хувьд МАН, АН-ын тухай ярьж байна. Бусад намуудыг бол тоохгүй. Өнөөдөр шударга ёс ярьдаг улстөрчид өөрсдөө хамгийн бохир хүмүүс байх магадлалтай. Тэдний хамаатан садан, ах дүү, эхнэр хүүхдэд нь албан тушаал өгдөг, нөгөөдүүл нь чимээгүй болдог. Ийм байхаар Монголын төрийн үнэлэмж яаж дээшлэх билээ.
-Тэгээд яавал Монголын төрийн үнэлэмжийг сажйруулах вэ?
-Энэ их хэцүү. Хамгийн бохир заваан хуйвалдаан саарал ордонд болж байгаа тохиолдолд Монгол төрийн үнэлэмж сайжиртал удах байх аа. Бие даагчид нь биеэ үнэлэгчид болсон. Суудлын тооны харьцааг ашиглаад эргэлзээтэй үед чадварлагаар биеэ үнэлдэг болсон ш тээ. Хамгийн их харамсч байгаа нь хойд үеийг маань ийм заваан юманд сургаж, хордлого тарааж байгаа явдал.

Ж.НЯМСҮРЭН
No comments:
Post a Comment