УИХ-ын гишүүн Ж.Энхбаяртай ярилцлаа.
-Сүүлийн үед та нэлээд бухимдалтай байх шиг. Сав л хийвэл эрх баригчидтай үг сөргөөд л...?
-Иргэдийн амьдрал хүнд байна. Цалин хөлс нь идэж уух юмныхаа үнийг дийлэхээ болилоо шүү дээ. Гэтэл эрхбаригчид амьдрал сайхан байна гэж худлаа яриад байгаад шүүмжлэлтэй хандахаас өөр арга алга. Ардын намынхан л эрх барьж байгаа Ардчилсан намын хийж байгааг харлуулаад, тэдэнд хатуу үг хаяад байгаа юм биш. Гадаадынхан Монголын амьдрал хэцүүдлээ, санхүүгийн хямрал нь эдийн засгийн гүн хямрал болох нь ээ гэсэн дүгнэлтийг хийж байна шүү дээ. Монгол Улсын эдийн засгийн бүх үзүүлэлт муудсан. Бондын үнэлгээ доошилсон, зээлжих зэрэглэл буурч байна. Монголд хөрөнгө оруулалттай гадаадын компаниудын хувьцаа байнга уналттай байна. Эдийн засгийн тогтвортой байдал алдагдаж жил хүрэхгүй хугацаанд төгрөгийн ханш навс уналаа. Дэлхий дээр гурван орны мөнгөн тэмдэгт уналттай байгаагийн нэг нь Монгол. Нөгөө хоёр нь Иран, Сири. Ардын намыг засаг барьж байх үед 2011 онд ам.долларын эсрэг хамгийн их чангарсан үндэсний валют нь монгол төгрөг байлаа шүү дээ. Үндэсний валют нь тогтвортой, төр засгийн бодлого нь оновчтой, тодорхой байж эдийн засаг хөгжих юм. Хэт намчирхсан, төрийн мэргэшсэн албан хаагчдыг хоморголон халснаас болоод Монгол Улсын өрсөлдөх чадвар муудсан. Авлига, хээл хахуул ихэссэн. Авлига хээл хахуультай, үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш сулбагар, өрсөлдөх чадвар муутай Монгол Улсад хэн хөрөнгө оруулалт хийх билээ. Бид өөрсдөөсөө үнэнийг нууж болохгүй. Тэртээ тэргүй бидний байдал ямар байгааг дэлхий ертөнц мэдчихээд байхад байдал сайхан байна гэж худлаа ярьж байгаа нь харамсалтай байна. Бизнесийн салбар өөрөө асар их мэдрэмтгий, тэр утгаараа Монголын дотоод байдал ямар байгааг эдийн засаг нь тайлбаргүйгээр л илэрхийлж байгаа биз дээ.
-Эдийн засагт үүсээд байгаа асуудлыг шийдвэрлэхийн тулд ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулсан. Гэтэл энэ чуулган гол зорилгодоо хүрч чадсангүй?
-Уг нь Монголын эдийн засагт задлан шинжилгээ хийж,төгрөгийн ханш яагаад унасан бэ гэдэг оношоо зөв тодорхойлох ёстой байлаа. Тавдугаар сард ярих ёстой асуудлыг есдүгээр сард ярина гэдэг байж боломгүй алдаа биз дээ. Эдийн засаг нь хүндэрчихээд байхад Засгийн газрын бүх сайд нь нэгэн зэрэг амраад гадаад, дотоодоор зугаалаад явчихсан шүү дээ. Харамсалтай нь, тэр хойгуур нь ам.долларын ханш яаж өсөв. Үнэндээ Засгийн газрын алдаанаас болж эдийн засаг хүндэрсэн. Үүнийг нь Н.Алтанхуягийн хэдэн сайд л мэдэхгүй байгаа болохоос бүх хүн хүлээн зөвшөөрчихлөө. Ардын намынхан гэлтгүй Ардчилсан намынхан нь хүртэл хүлээн зөвшөөрөөд Засгийн газрын үйл ажиллагаа нэг л биш байна гэдэг дүгнэлтээ хийчихлээ. УИХ-ын ээлжит бус чуулганаар Засгийн газар хариуцлагагүй хуулиуд оруулж ирсэн. Монгол орны нийт талбайн найман хувийг эзэлж байгаа ойн модоо, гол усаа алтныханд ахиад ухуулья гэсэн хууль бариад орж ирж байгаа Засгийн газрыг эрүүл гэх үү. Алтны худалдааны ил тод байдлын тухай хуулийн төслийг хар. Хэнд зориулж ийм хууль гаргаж байгаа нь тов тодорхой байна шүү дээ.
-Хэнд гэж. Монголбанкны алтны нөөцийг л сайжруулахын тулд гэж тайлбарлаж байгаа биз дээ?
-“Оюутолгой”-д. Энэ хууль батлагдах юм бол “Оюутолгой” компани л хамгийн их хөнгөлөлт эдэлнэ. Хөрөнгө оруулалтын тухай хуулиар ч “Оюутолгой” бусдаас илүү хөнгөлөлт эдлэх болчихоод байна. Дээрх хуулиудын халхавчин дор Оюутолгойн 180 тонн алтнаас “Рио-Тинто” хоёр тэрбум ам.долларын хөнгөлөлт эдлэхээр болж байна. Миний хувьд ээлжит бус чуулган ямар ч үр дүнгүй өнгөрлөө гэж дүгнэж байгаа. Мэргэжлийн нэр томьёо муутай, зарчмын алдаатай, өөр хоорондоо уялдаа муутай, боловсруулалт нойл хуулиудыг УИХ-ын ээлжит бус чуулганд өргөн барьсан Засгийн газрын чадвар ямар вэ гэдэг нь харагдаж байна.
-Энэ бүхэн өмнөх парламентаар баталсан урт, урт нэртэй хуулиудаас болсон юм биш үү. Гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээсэн хуулийг тэгж яривал танай намыг генсек санаачилсан биз дээ?
-Би тэгж бодохгүй байна. Гадаадын хөрөнгө оруулалт буурснаар эдийн засаг хямарсан гэж эрхбаригчид ярьж байгаа. Гэхдээ тэр гадныхан чинь Монгол Улсыг хөгжүүлэх гэж орж ирдэг юм биш. Өөрсдийнх нь түрүүвчинд хэрэгтэй бизнес хаана байна, тэнд хөрөнгө оруулж, хөрөнгөө өсгөж авахыг л хүсдэг юм. Манай эрхбаригчид “Чингис” бонд, “Самурай” бонд гаргалаа гээд л хөөрөөд байна. Тэр чинь өр шүү дээ. Гэтэл өр тавьж олсон мөнгөө үр дүнгүй зарцуулж байна. Яагаад бондын мөнгөөр орон сууцны салбарт хөрөнгө оруулах ёстой юм бэ. Тэрэнд дорвол монголчууд ганц хадаас ч болтугай үйлдвэрлэж, дотоодынхоо хэрэгцээг хангамаар байна. Эдийн засгийн энэ хямрал монголчуудад цаашдаа өөрсдөө гутлаа оёж, хүнсээ үйлдвэрлэж, шатахуун гаргаж ав гэсэн нэг сануулга боллоо. Монголчууд зээлээр бүх хэрэглээгээ хангахыг чухалчилдаг болж. Энэ бол алдаа юм. Айл гэрийн эзэн юу ч хийхгүй мөртлөө зээлээр хоол, ундаа аваад байвал үр хүүхэд нь өрөнд унадаг юм байгаа биз дээ. Түүн шиг улс орны тэргүүн ард түмнээ өрөнд унагаад мөнгө зээлээр олж ирснээ зүгээр аваад ирчихсэн юм шиг хөөрцөглөх хэрэггүй. Эрхбаригчдын байгаа байдлыг харахад 1990-ээд онд гаднаас зээл авч цалингаа тавьдаг байсан тэр үе шиг харагдаж байна.
-Засгийн газрыг огцруулах байр суурьтай байгаа гишүүдийн нэг та. Эдийн засгийн байдал сайнгүй байгаа үед засгаар оролдох хэрэггүй юм биш үү. Магадгүй улстөрчдөд л чухал болохоос ард түмэн үүнийг хүсэхгүй байгаа ч юм билүү?
-Улс орныхоо хөгжил тушаа болсон, толгой тархи нь ажилладаггүй, худлаа ярьдаг, чадвар муутай багийг яаралтай солих шаардлагатай. Энэ нь хүндэрч байгаа эдийн засгаа аврах нэг алхам болно . Эрхбаригчдад улс орон удирдаж явах, залж явах чадвар, мэдлэг, мэргэшил алга. Гаднаас их хэмжээний зээл авч байна. Тэр мөнгөө эргүүлээд яаж төлөх юм бэ. Төсвийн алдагдал нэг их наяд 500 тэрбум төгрөгт хүрлээ. Төсвийн мөнгөөр хийх ёстой ажлууд таг зогслоо шүү дээ. Тэр нь бизнесийн салбарт муугаар нөлөөлж байна. Гэтэл Монголбанк нь гурван их наяд төгрөг үйлдвэрлээд тараачихсан. Үнэ тогтворжуулах нэрээр тараасан гурван их наяд төгрөгийн үр дүн нь хаана байна. Өнгөрсөн жилээс мах, гурил, орон сууцны үнэ, ам.долларын ханш өссөн. Өнгөрсөн жил хамгийн үнэтэй орон сууцны метр квадрат нь 2.5 сая төгрөг байсан бол өнөөдөр хамгийн хямд нь гурван сая төгрөгт хүрчихлээ шүү дээ. Бондын хөрөнгөөр “Гудамж” төслийг хэрэгжүүлж байгаа л гэсэн. Гэтэл тэр төслөөрөө “мөнгө угааж” байна. Ардын намыг засаг барьж байх үед нэг км замыг 800 сая төгрөгөөр барьдаг байсан бол өдгөө таван тэрбум төгрөгөөр барьж байна. Эдийн засгийн байнгын хорооноос гаргасан Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг шалгах санал зөв гэж бодож байна. Сайн захиралтай компанийн хувьцааны үнэ өсдөг шиг сайн удирдлага Монголд хэрэгтэй байна. Ажлаа хийдэггүй, худлаа ярьдаг сайдуудыг унагаж мэдлэгтэй, чадвартай, туршлагатай шинэ баг гаргаж ирэх ёстой. Засгийн газрыг огцруулья гэж байгаа олон гишүүний нэг нь би. Харин ч чадваргүй баг огцорлоо гэхэд Монголыг зорин ирэх хөрөнгө оруулагчдын тоо өснө гэдэгт итгэлтэй байна. Засгийн газарт байгаа зарим сайдаас нь айгаад хөрөнгө оруулагчид дүрвэчихсэн ш тээ. Хөрөнгө оруулагчдыг чөтгөр, шулмас харсан аятай загнадаг байсан хүмүүс төрийн сайд болчихоор гадныхан айхаас яах юм.
-Ирэх сард болох танай намын их хурал их халуухан болох шинжтэй. Одооноос л дотроо өрсөлдөж, элдэв хор яваад эхэлчихсэн юм биш үү?
-Их хурлаараа бид алдаа оноогоо хэлэлцэж, ирэх жилүүдэд хэрхэн ажиллах вэ гэдэг хөгжлийн хөтөлбөрөө тодорхойлно. Миний хувьд намын хөгжлийн хөтөлбөрийг тодорхойлж чадах, ирэх сонгуульд намаа ялуулж чадах хэмжээний шинэ баг гарч ирээсэй гэж хүсч байна.
-Хэрвээ намын даргад У.Хүрэлсүх өрсөлдвөл та дэмжих үү?
-Энд хэн нэгэн хүний тухай яримааргүй байна. Хамгийн гол нь нийгэмд намынхаа хийж бүтээснийг ойлгуулж чадах, цаашдаа юу хийх вэ гэдгээ таниулж чадах, нийгмийн дэмжлэг хүлээж чадах багийг л бид сонгох ёстой.

Ж.НЯМСҮРЭН
"NEWS
WEEK" сонин №031
No comments:
Post a Comment