-Дорно дахинд яст мэлхийн хуяган дээр хавдар гэсэн үг ханз үсгээр сийлээстэй байсан гэдэг. Тэгэхээр элэгний өвчнийг дээр үеэс үүсэлтэй гэж үзэж болно. -Элэгний хорт хавдрыг манайхан эмчилгээгүй өвчин гэдэг? -Элэгний олон төрлийн өвчин байдаг л даа. Тэр дундаа элэгний хорт хавдар хамгийн аюултай өвчин. Эрт илрүүлж, эмчлэхгүй бол эмчилгээгүй өвчний тоонд ордог. Элэгний хорт хавдар манай улсад элбэг тохиолдож байна. ДЭМБ-ын мэдээгээр хавдрыг бага, дунд, элбэг тохиолддог гэж бүсчлэн хуваахад манай улс элбэг тохиолддог бүсэд орсон. Өөрөөр хэлбэл, элэгний өвчлөлөөр Африкийн зарим орнуудын дараа орж байна. Энэ өвчин нь Азийн орнуудад элбэг бол АНУ, Европын орнуудад 100 мянган хүнд 2-3 удаа тохиолдож байх жишээтэй. -Элэгний хорт хавдар элбэг тохиолдож байгаа шалтгаан нь юу юм бэ? -Шалтгаан нь олон л доо. Олон төрлийн вирүсын үрэвсэл гэж ярьдаг. A, В, С D гэх мэт вирүсаар өвдөөд сайн эмчлүүлэхгүй хүндрүүлчихдэг. Мөн хордлого, архидалт их байна. Архидалт явсаар элэгний үрэвсэл, хатуурал үүсгэдэг. Элэгний хатуурал хавдар болж хүндрэх нь бий. Манайхан нэг үе вирүст гепатит (шар)-аар их өвчилсөн. Үүнийгээ сайн эмчлүүлэхгүй байсаар элэгний хатуурал, тэр нь 20-30 жилийн дараа хавдар болчихдог. -Энэ өвчнөөр өвчлөхөд ямар шинж тэмдэг илрэх вэ? -Хавдрын эхэн үе шинж тэмдэг багатай. Гол шинж нь шалтгаангүй бие суларч ядрах, сүүлдээ хэвлийн баруун дээд хэсгээр өвдөх, гэдэс хэвлий дүүрэх, цанхайх зэрэг шинж тэмдэг мэдэгддэг. Цаашилбал гэдэс дүүрэх, хоолонд дургүй болох, турж эцэх, царай харлах, гарын алга улайх, нүдний цагаан шарлах шинж илэрнэ. Хүмүүс ихэвчлэн зовиуртай болсон үедээ эмчид ханддаг. Гэтэл зовиур илэрсэн үед эмчилгээ оройтсон байдаг. Ер нь хэт авиа буюу эхо-гоор 0,5 хэмжээтэй хавдрыг илрүүлж болдог. Мөн цусан дахь альфафетопротейн гэдэг уургийг шинжилж илрүүлдэг. Тэгэхээр хавдрыг хүндрэхээс нь өмнө илрүүлэх боломжтой юм. -Хавдрыг эрт илрүүлбэл эмчлэгдэнэ биз дээ? -Боломжтой гэж үздэг. Мэс заслаар, туяагаар шарах гэх мэтчилэн янз бүрийн арга бий. Миний хувьд хавдрын дунд үед нь судсан дотуур хавдрыг тэжээх судсыг тусгай бодисоор, бөглөдөг аргаар эмчилж байна. -Сүүлийн үед хавдрын өвчлөл залуужиж байна гэж ярьдаг болсон. Хавдар үүсэх олон шалтгаан байдаг ч хүмүүсийн мэдэж байгаа шалтгаанаас дурдахгүй юу? -Хорт хавдар үүсгэдэг олон шалтгаан бий. Тухайлбал, тамхи татдаг хүн уушигны хавдраар өвчилдөг бол, машины утаа, угаар хавдар үүсгэгч бодист багтдаг. Мөн хүнсний бүтээгдэхүүнүүд байна. Архи гэхэд ходоод, гэдэс, элэг, дайвар булчирхай, хөхний хавдрын шалтгаан гэж үздэг бол архи, тамхи нийлэхээрээ хавдар үүсгэх чадварыг улам ихэсгэдэг. Мөн эд эрхтнээ химийн бодисоор цочроогоод байвал хавдар үүсэх зүйл идэж уувал ходоод, улаан хоолойн өвчин үүснэ. Орчны химийн нөлөө, агаар, усны бохирдол ч хавдар үүсгэх шалтгаан болж байна. -Тэгвэл элэгний хорт хавдраар эрчүүд илүүтэй өвчилдөг нь архидалттай холбоотой байх нь ээ? -Тэгэлгүй яахав. Мэдээж эрчүүдийн ууж, иддэгтэй холбоотой. Архи хэтрүүлж хэрэглээд элгээ гэмтээдэг. -Хүмүүс сайн чанарын цэвэр архи элгэнд хоргүй гэж ярьдаг. Зарим нь архинаас шар айраг нь дээр ч гэдэг. Ялгаагүй элгийг гэмтээх үү? -Ялгаагүй ээ. Шар айргийг олон жилийн турш хэрүүлэн хэрэглэвэл элэгний циррозтой болно. -Архи уугаад шартах нь элгэнд өөрчлөлт орсны шинж үү? -Энэ бол элэгний хурц үрэвсэл, хордлогын шинж. Уусан архийг элэг шүүж чадахгүй, хордлогонд орж байна гэсэн үг. Хурц үрэвсэл яваандаа архагшина. Тэгээд дарс уухгүй, эрүүл ахуйн дэглэмийг сахиад явбал элэгний үрэвсэл бүхэн хатуурал хавдар болохгүй.
"Холын хүнд өршөөл тус хүргэж, ойрын хүнд асрал өглөгийг хүртээвээс эв эе бүтэж хүч нэммүй, харийн газар арга чадлаа бэхлэж, халуун зуураа эе эвээ хичээ, үхэлгүй насны шидийг эс олсны тул мөнх бусыг санаж, эрдэмт ламын тангарагийг эвдэлгүй, эзэд хаадын зарлигийг давалгүй, эцэг эхийн сургаалыг марталгүй явагтун" Оюун түлхүүрээс
Thursday, 30 June 2011
М.ШАГДАРСҮРЭН: "Бүхнийг амжуулдаг ганцхан нууц надад бий"
-Дорно дахинд яст мэлхийн хуяган дээр хавдар гэсэн үг ханз үсгээр сийлээстэй байсан гэдэг. Тэгэхээр элэгний өвчнийг дээр үеэс үүсэлтэй гэж үзэж болно. -Элэгний хорт хавдрыг манайхан эмчилгээгүй өвчин гэдэг? -Элэгний олон төрлийн өвчин байдаг л даа. Тэр дундаа элэгний хорт хавдар хамгийн аюултай өвчин. Эрт илрүүлж, эмчлэхгүй бол эмчилгээгүй өвчний тоонд ордог. Элэгний хорт хавдар манай улсад элбэг тохиолдож байна. ДЭМБ-ын мэдээгээр хавдрыг бага, дунд, элбэг тохиолддог гэж бүсчлэн хуваахад манай улс элбэг тохиолддог бүсэд орсон. Өөрөөр хэлбэл, элэгний өвчлөлөөр Африкийн зарим орнуудын дараа орж байна. Энэ өвчин нь Азийн орнуудад элбэг бол АНУ, Европын орнуудад 100 мянган хүнд 2-3 удаа тохиолдож байх жишээтэй. -Элэгний хорт хавдар элбэг тохиолдож байгаа шалтгаан нь юу юм бэ? -Шалтгаан нь олон л доо. Олон төрлийн вирүсын үрэвсэл гэж ярьдаг. A, В, С D гэх мэт вирүсаар өвдөөд сайн эмчлүүлэхгүй хүндрүүлчихдэг. Мөн хордлого, архидалт их байна. Архидалт явсаар элэгний үрэвсэл, хатуурал үүсгэдэг. Элэгний хатуурал хавдар болж хүндрэх нь бий. Манайхан нэг үе вирүст гепатит (шар)-аар их өвчилсөн. Үүнийгээ сайн эмчлүүлэхгүй байсаар элэгний хатуурал, тэр нь 20-30 жилийн дараа хавдар болчихдог. -Энэ өвчнөөр өвчлөхөд ямар шинж тэмдэг илрэх вэ? -Хавдрын эхэн үе шинж тэмдэг багатай. Гол шинж нь шалтгаангүй бие суларч ядрах, сүүлдээ хэвлийн баруун дээд хэсгээр өвдөх, гэдэс хэвлий дүүрэх, цанхайх зэрэг шинж тэмдэг мэдэгддэг. Цаашилбал гэдэс дүүрэх, хоолонд дургүй болох, турж эцэх, царай харлах, гарын алга улайх, нүдний цагаан шарлах шинж илэрнэ. Хүмүүс ихэвчлэн зовиуртай болсон үедээ эмчид ханддаг. Гэтэл зовиур илэрсэн үед эмчилгээ оройтсон байдаг. Ер нь хэт авиа буюу эхо-гоор 0,5 хэмжээтэй хавдрыг илрүүлж болдог. Мөн цусан дахь альфафетопротейн гэдэг уургийг шинжилж илрүүлдэг. Тэгэхээр хавдрыг хүндрэхээс нь өмнө илрүүлэх боломжтой юм. -Хавдрыг эрт илрүүлбэл эмчлэгдэнэ биз дээ? -Боломжтой гэж үздэг. Мэс заслаар, туяагаар шарах гэх мэтчилэн янз бүрийн арга бий. Миний хувьд хавдрын дунд үед нь судсан дотуур хавдрыг тэжээх судсыг тусгай бодисоор, бөглөдөг аргаар эмчилж байна. -Сүүлийн үед хавдрын өвчлөл залуужиж байна гэж ярьдаг болсон. Хавдар үүсэх олон шалтгаан байдаг ч хүмүүсийн мэдэж байгаа шалтгаанаас дурдахгүй юу? -Хорт хавдар үүсгэдэг олон шалтгаан бий. Тухайлбал, тамхи татдаг хүн уушигны хавдраар өвчилдөг бол, машины утаа, угаар хавдар үүсгэгч бодист багтдаг. Мөн хүнсний бүтээгдэхүүнүүд байна. Архи гэхэд ходоод, гэдэс, элэг, дайвар булчирхай, хөхний хавдрын шалтгаан гэж үздэг бол архи, тамхи нийлэхээрээ хавдар үүсгэх чадварыг улам ихэсгэдэг. Мөн эд эрхтнээ химийн бодисоор цочроогоод байвал хавдар үүсэх зүйл идэж уувал ходоод, улаан хоолойн өвчин үүснэ. Орчны химийн нөлөө, агаар, усны бохирдол ч хавдар үүсгэх шалтгаан болж байна. -Тэгвэл элэгний хорт хавдраар эрчүүд илүүтэй өвчилдөг нь архидалттай холбоотой байх нь ээ? -Тэгэлгүй яахав. Мэдээж эрчүүдийн ууж, иддэгтэй холбоотой. Архи хэтрүүлж хэрэглээд элгээ гэмтээдэг. -Хүмүүс сайн чанарын цэвэр архи элгэнд хоргүй гэж ярьдаг. Зарим нь архинаас шар айраг нь дээр ч гэдэг. Ялгаагүй элгийг гэмтээх үү? -Ялгаагүй ээ. Шар айргийг олон жилийн турш хэрүүлэн хэрэглэвэл элэгний циррозтой болно. -Архи уугаад шартах нь элгэнд өөрчлөлт орсны шинж үү? -Энэ бол элэгний хурц үрэвсэл, хордлогын шинж. Уусан архийг элэг шүүж чадахгүй, хордлогонд орж байна гэсэн үг. Хурц үрэвсэл яваандаа архагшина. Тэгээд дарс уухгүй, эрүүл ахуйн дэглэмийг сахиад явбал элэгний үрэвсэл бүхэн хатуурал хавдар болохгүй.
Monday, 27 June 2011
Н.Энхбаяр: МАХН ирэх сонгуульд оролцоно
-МАХН-ыг албан ёсоор бүртгэлээ. Үүнтэй зэрэгцээд МАН-ын зүгээс хариу мэдэгдэл хийж байна. Тэд танай намыг 90 жилийн түүхтэй МАХН биш гэж байгаа. Тэгэхээр 90 жилийн түүх аль намынх нь болж таарах вэ?
-Намын түүхийг өмчилнө гэдэг утгагүй зүйл. МАХН-ын түүх бол монгол хүн бүрийн өмч байх ёстой. Гэтэл түүхийг хэдхэн хүний өмч болгох гэж мэдэгдэл хийж байгаа хүмүүс өөрсдийгөө хэн болохыг харуулж байна. Бүр сайн ярьвал, Монгол Улсын шинэ үндсэн хуулиар 1990 оноос хойш намууд улсын бүртгэлд бүртгүүлдэг болсон шүү дээ. Нэг зүйлийг хэлэхэд, МАХН-ын 90 жилийн түүхийг бүгд өмчлөх ёстой. Түүхийг булаалдана гэдэг утгагүй асуудал. МАХН-ын түүх бол миний өвөөгийн түүх, ахмад үеийнхний түүх, бас чиний түүх юм.
-Энэ хаврын улс төрийн хамгийн халуун сэдэв Сонгуулийн хууль болж байна. Улс төрч хүний хувьд та аль тогтолцоог нь дэмжиж байгаа вэ?
-Амьтай юм бүхэн хувьсан өөрчлөгддөг шүү дээ. Би ч бас өөрчлөгдөж байна. Харин надтай хамтран ажиллаж байсан зарим нөхөд буруу замаар өөрчлөгдөж байна гэж би хэлмээр байна. Миний хувьд нэг хэсэг хариуцлагатай хоёр том улс төрийн хүчин байх ёстой, зүүн, баруун төвийн үзэл баримтлалтай байгаасай гэж бодож явсан. Үүний төлөө ажиллаж байлаа. Гэтэл өнөөдөр хоёр том хүчин нэг хөнжилд ороод, бие биеэ хянах чадваргүй болчихсон байна. Тэд ард түмний язгуур эрх ашгийн эсрэг үйл ажиллагаа явуулж байна. 2008 оны долдугаар сарын 1-ний үймээний буруутныг тогтоох, Оюутолгойн гэрээг өөрчлөх зэрэг чухал асуудлууд байна. Одоогийн засгийн газар дарангуйллын шинж чанартай. Сонгуулийн хуулийн хувьд холимог тогтолцоо нь зөв юм болов уу гэж би хувьдаа бодож байгаа.
-МАН-аас намын нэрний асуудлаар дахин Дээд шүүх, Үндсэн хуулийн цэц, Ерөнхий шүүгчид хандах эрх зүйн үндэслэл бий юу?
-МАХН-ыг улсын бүртгэлд хууль ёсоор бүртгэсэн байхад ийм асуудал үүсэх боломжгүй. Улс төрийн намын тухай хуулийн 8.7-д зааснаар Монгол Улсын иргэд нам үүсгэн байгуулахад аливаа байгууллага, албан тушаалтны зүгээс дарамт, шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцохыг хориглоно гэж заасан байдаг. Энэ хүрээнд л зохицуулагдах байх.
-МАН-ын зүгээс “МАХН-ыг цоо шинээр байгуулагдсан 19 дэх нам шүү” гэх мэдээллийг өгсөн байгаа. Тэгэхээр танай нам ууган нам уу, эсвэл 19 дэх нам уу?
-Их сонин юмаар хөөцөлдөж байна л даа. МАХН бол ард түмнийхээ сэтгэлд номер нэг нам байхыг эрмэлзэж байгаа. Гэтэл сонгуулийн хуудсан дээр МАН нэгдүгээрт, МАХН 19-т бичигдэнэ гэх утгатай юм ярьж байна. Бид сонгуулийг шударга явуулах, Оюутолгойн гэрээг өөрчлөх зэрэг том зорилт тавьж байгаа.
-МАХН-ынхан одоо хаана байрлах вэ? Намын байрны тухай асууж байна л даа?
-Барилга байшин барихдаа гол нь биш. Чухал асуудал ч биш юм. МАН-ын Тусгаар тогтнолын ордонг барих ажилд хэд хэдэн хүн тэрбум төгрөгийн хандив өгсөн байдаг МАК компанийн ерөнхийлөгч Б.Нямтайшир гэгч нэг тэрбумыг хандив нэрээр өгсөн байх жишээтэй. Сэтгүүлчид үүнийг эрэн сурвалжилж бичмээр байгаа юм.
-Та хэлэхдээ намыг бүртгүүлэхгүй байхын тулд уйваагүй аргууд хэрэглэсэн гэлээ. Чухам ямар арга хэрэглэснийг өөрөөс тань сонсмоор байна л даа?
-Олон нийт, сэтгүүлч та бүхэн мэдэж байгаа шүү дээ. Намын нэрийг бүртгүүлэхгүй байхын тулд янз бүрээр оролдсон. МАХН гэх товчлолтой 76 нэрийг Улсын бүртгэлийн газраас авчихсан байсан. Энэ нэрийг яах гэж авсан юм бэ гэхээр Ц.Шинэбаярт МАХН-ыг өгөхгүй байхын тулд авсан гэж ярилцлага өгсөн ч тохиолдол бий. Хууль зүйн сайд Ц.Нямдорж хүртэл хууль хоорондын уялдаа холбоотой заалтуудыг харалгүй, ганцхан заалтыг барьж, “МАХН-ыг хэзээ ч өгч болохгүй” гэсэн мэдэгдэл хүртэл хийж байсан. Үзэл бодол, итгэл үнэмшил, зорилгоороо нэгдсэн хүмүүсийг мөрдөн мөшгөж, албан тушаалаараа далайлгаж байна. Заримыг нь ажлаас нь халж, заримыг нь тохиролцоогоор албан тушаалд томилж байна.
-МАХН-ынхан ирэх сонгуульд хэрхэн оролцох вэ. Магадгүй энэ тухай асуухад эрт байж ч болох юм?
-Улс төрийн хүчний хувьд мэдээж ирэх сонгуульд оролцоно. Нарийн зүйлийг одоо ярихад эрт байна. Би дээр хэлсэн. Ард түмнийхээ сэтгэлд анхдагч нам байхын төлөө бид ажиллана. Мөрийн хөтөлбөртөө “Монгол Улсын хүний нөөцийн сан байгуулах тухай” оруулсан. Мэргэшсэн, бүтээлч залуусаар эгнээгээ бүрдүүлнэ. Жалга довын үзлээр юмуу угсаа залгамжлагч маягаар төрийн өндөр албан тушаалд томилогддог явдлыг таслан зогсоохын төлөө ажиллана.
-МАН-аас МАХН-д нэгдэх хүмүүс байгаа болов уу. Та юу гэж бодож байна?
-2008 оны сонгуулиар МАХН-аас ард түмнийхээ төлөө ажиллах гэж сонгогдсон бүх гишүүдийг нэгдэнэ гэж найдаж байна. Нэг, хоёр бус бүгдээрээ буцаж намдаа ороосой гэж боддог.
Wednesday, 22 June 2011
ГАНБЯМБА: 1990 оны ардчилсан хувьсгалаар Монголчууд юу хожив оо?
-Таньд өдрийн мэнд хүргэе. Ганбямба гишүүнээ таны бодлоор Монгол ардчилсан орон мөн үү? Аливаа улс орон өөрийн үндэстнийхээ хүслийг тодорхойлж байж дараагийн бодлого, үйл ажиллагаа бүхэнээ төлөвлөж хийх учиртай байдаг. Ер нь хүнээс юу хүсэж буй хүслийг нь асуухгүйгээр өөрийнх нь хувь заяаг шийднэ гэдэг тун харалган хэрэг л дээ. Манай түүхэнд төр нэг удаа ч гэсэн өөрийн үндэстэнээсээ юу хүсдэгийгнь асууж, нийт үндэстнийхээ нэгдсэн хүслийг тодорхойлж байсан удаагүй. Асуугаагүй хирнээ л өмнөөс шийдэж, хувьсгал хүртэл гэнэт хийчихдэг. Үндэстнийхээ хүслийг асуугаад бас түүнийг нь нэгдсэн байдлаар тодорхойлж чадсан төрийг демократ гэхээс юу хүсэж, яаж амьдармаар байгааг нь асуух нь битгий хэл асуух ёстойг ч мэдэхгүй төртэй улсыг ямар демократ орон гэх вэ дээ. Монгол улс дах ардчиллын хөгжлийг олон улсын шинжээч экспертүүд удаа дараа сөргөөр үнэлсэн. Ер нь шинжээчид хэлсэн хэлээгүй Монгол улсыг Ардчилсан орон гэхэд хэцүү дээ бараг биш. -Ардчилсан орон биш гэж хэлэхийн учир юу вэ? Монгол улс 1990 оны ардчилсан хувьсгалаас хойш ардчиллын замаар 20 жил замналаа шүү дээ. Монгол улс ардчилалд шилжих шилжилтийн үедээ байгаа орон. Шилжилтийн үед сорилт бэрхшээл тулгарна. Гэхдээ шилжилтийн үе удаан үргэлжилж болохгүй. Манай улс одоо шилжилтийн үеэ өнгөрөөгөөд бүтээн байгуулалтын үедээ шилжих цаг болсон ч улам л ухарч хойшлоод байна. Олон улсын шинжээчид Монгол улсыг ардчилалд шилжих шилжилтээсээ бүр илүү хазайгаад засаглалын буруу хэлбэр лүү орж байгааг анхааруулсан. Ер нь өнөөгийн улстөр, эдийн засгийн олон нөхцөлүүд ардчиллын буруу хэлбэр лүү орсон гэхэд болохоор байгаа. Монголд байгаа ардчилал ерөөсөө ардчилал гэж буруу нэрлээд байгаа демократынхаа суурь гурван зарчимыг хүртэл буруу орчуулж хэрэглэсэн юм чинь яаж жинхэнэ демократ төр оршиж, хүмүүс яаж демократ зарчимын дагуу амьдарч чадах билээ дээ. Бас 1990 оны ардчилсан хувьсгал л гэх юм, бид чинь уул нь 1911, 1921 онуудад ардчилсан хувьсгалыг аль хэдийн хийчихсэн юм шүү дээ. -Тэгвэл бид чинь өнөөдрийг хүртэл ардчиллаар замнаагүй болж таарч байна уу? Бас 1911, 1921 оны хувьсгалыг ардын хувьсгал, эрх чөлөөний хөдөлгөөн гэж түүхэнд тэмдэглэдэг байтал та яагаад ардчилсан хувьсгал гэх болов? -Үгүй демократынхаа суурь зарчимаа хүртэл буруу ойлгож тодорхойлсон юм чинь бусад асуудал ямар байх нь ойлгомжтой шүү дээ. Би дээр хэлсэн адаглаад хүслийг нь асуудаггүй юм чинь яаж демократ байж чадах вэ дээ. Демократын суурь зарчимаа буруу ойлгож хэрэглэнэ гэдэг конституцаасаа эхлээд төрийн бүх институт, тэдгээрийн хоорондын эрх үүргийн хувиарлалт, хийх ажил, хууль, гээд бүх салбарт зүй алдагдана гэсэн үг. Хувьсгалын тухайд бол Монгол улс 20-р зуунд гурван хувьсгалыг хийсэн. Тэр дундаас 1990 оны хувьсгалыг ардчилсан хувьсгал гэж тодотгон нэрлэдэг. Гэтэл 1911, 1921 оны хувьсгал хийсэн хүмүүс, бас хувьсгалын зорилгоороо жинхэнэ ардчилсан хувьсгал байсан юм. 1921 оны хувьсгалаас гадна 1911 оны хувсгал бол Монголын түүхэнд маш том үүрэг гүйцэтгэсэн хувьсгал. 1911 оны хувьсгалыг “Үндэсний эрх чөлөөний хувьсгал”, 1921 оны хувьсгалыг зарим нь “Үндэсний ардчилсан хувьсгал” эсвэл “Ардын хувьсгал” гэж янз янзаар л нэрлэдэг. Нэрлэх яахав гол нь эдгээр хувьсгалуудын зорилго мөн чанарыг нь ойлгох нь элдвийн нэр оноохоос чухал юм даа. -Та улстөрөөс гадна түүхийн мэргэжилтэй хүн. Таны бодолоор Монголын түүхэн дэх хамгийн чухал хувьсгал аль нь вэ? 1911 оны хувьсгал юм уу даа. -Яагаад? 1911 оны хувьсгал бол Манж улсын 200 жилийн дарлал мөн бас бус улсын хараатаас салж Монгол улс өөрийн тусгаар тогтнолын төлөө эргэлт буцалтгүй тэмцсэн улстөрийн хувьд маш том ач холбогдол бүхий түүхэн хувьсгал байсан. Монголын дотоод гадаад аль аль талд эгзэгтэй нөхцөл үүсчихсэн ихээхэн хүнд үед өрнөсөн энэ хувьсгалаар Монгол улс тусгаар тогтнолоо олж авсан юм. Өөрөөр хэлбэл 1911 оны 7 сарын 16нд. -Монгол улс тусгаар тогтнолоо 1921 оны хувьсгалаар олж авсан гэдэг. Таныхаар бол 1921 оноос өмнө 1911 онд Монгол улс тусгаар тогтнолоо олж авсан хэрэг үү? Тийм ээ, 1911 онд. Харамсалтай нь тусгаар байдлаа удаан хадгалж чадаагүй юм. 1919 онд Сүй Шүг Жанаар толгойлуулсан хятдын арми хүрээнд хүчээр орж ирэн Монголын сувернитетыг устгасанаар Монгол улс тусгаар тогтнолоо дахин алдсан гунигт явдал болсон. Харин 1921 онд Орос улсын туслалцаатайгаар тусгаар тогтнолоо олж авахын төлөө дахин хувьсгал хийсэн. -Тэгвэл тусгаар тогтнолын жинхэнэ өдөр 1911 оны 7 сарын 16 юм бол 1921 оны 11 сарын 26 -ыг тусгаар тогтнолын өдөр гэж үздэг шүү дээ энэ талаар таны бодол? Аль нь чухам жинхэнэ тусгаар тогтнолын өдөр вэ гэдэг дээр түүхчид маргаантай байдаг. Гэхдээ 1911 оны 7 сарын 16 бол яах аргагүй Монголын тусгаар тогтносон өдөр. Харин 11 сарын 26 бол хожим 1924 онд Социалист Үндсэн хуулиа л баталсан өдөр шүү дээ. Яахав 1921 онд илүү өргөн хэмжээний хувьсгал өрнөсөн мөн, богд хаан биш жирийн ард хүнээр тэргүүлүүлэх болсон гэх мэт давуу талуудаар нь 1921 оны хувьсгалд илүү ач холбогдол өгдөг. Үүнд Оросын нөлөө ч бий. Тэр үед Орос улсын хувьд жижиг буурай оронд социализм ялж болдог, тусламж гуйвал Орос орон тусалдагаа харуулах сайхан боломж гарсан хэрэг. 1911 оны хувьсгалын ач холбогдолыг бүүдийлгэж багасгаж огт болохгүй. Монголчууд нийт үндэстэнээрээ нийлж өөрсдийн тусгаар тогтнолын төлөө хэний ч тусламжгүй хийсэн хувьсгал юм шүү. -Гэхдээ л 1921 оны хувьсгалын дараагаар Монгол улс тусгаар тогтнолоо олж аваад зогсохгүй үндсэн хуультай болсон шүү дээ. Энэ талаар та юу хэлэх вэ? Нэгэнт тусгаар тогтнолоо олоод авсан юм чинь үндсэн хуулиа батлаж хийх нь жам шүү дээ. Гэхдээ 1924 оны хуульд Монголчуудаа жинхэнэ ба жинхэнэ бус ардад хувааж, төр жинхэнэ ардын эрхийг л хамгаална гэж ялгаварлаж заасныг дурьдах хэрэгтэй болов уу. Төр ямар ч тохиолдолд өөрийн үндэстэнээ дотор нь ялгаварлаж болохгүй.1924 оны үндсэн хуульд тусгаар тогтнолтой холбоотой ямар нэг юм байхгүй. Энэ бол социализмийн үеийн үзэл сурталжсан түүхийн нөлөө арилаагүйн шинж. Ер нь 1921 оны хувьсгал бол Оросын Октябрын хувьсгалын Монгол хувилбар л байсан. Хувьсгалын дараа явагдсан улс төрийн үйл явдлуудыг Оросод болсон явдалуудтай харьцуулахад илэрхий байдаг. Ленин ажилчин, тариачны төлөө хэмээн гарч ирсэн бол Монголд жирийн ардын төлөө хэмээн МАН- удирдлагууд гарч ирэн баячууд болон лам нарыг үй олноор хомроглон устгасан. Ийм үйл явдал Орост ч гэсэн болсон. -Та түрүүн 1911 онд Монгол улс тусгаар тогтнолоо олж авсан гэлээ, гэтэл түүхэнд 1911 онд Монгол улсын тусгаар тогтнолыг ямар ч улс хүлээн зөвшөөрөөгүй шүү дээ? Түүхэнд тэмдэглэсний тухайд бол манай түүхүүд ихэнх нь зохиомол түүхүүд, тиймээс үндэслэл бас үнэн багатай. Зөвшөөрөөгүй хувьд Төвд улс л зөвшөөрсөн. Бусад улс зөвшөөрөөгүй нь улс төрийн маш том шалтгаантай. -Ямар шалтгаан? 1911 онд “Олноо Өргөгдсөн Богд Хаант Монгол улсыг тунхагласан. Олноо Өргөгдсөн гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр хувьсгалаас өмнө Богд хаан зөвхөн Ар Монголын зөвхөн шашины тэргүүн байсан бол Хувьсгалаар бүх Монгол үндэстний шашин төрийг хослон баригч хаанаар өргөмжлөгдсөн. Энд Ар Монгол, Өвөр Монгол, Тагна Урианхай, Барга, Зүүн гар, Хөх нуур, Буриад болон бусад Монголчууд бүгд дагаар орсон. Нэгдэн орсон газар нутаг 1206 онд Чингис хааны байгуулсан “Их Монгол Улс” –ын газар нутагтай дүйцэхүйц хэмжээтэй байсан. Ингэж Монголчууд Нийт Монгол Үндэстэнээрээ нэгдсэн маш чухал үйл явдал болсон ч удаан үргэлжлээгүй. Учир нь Монголчуудыг нэгдэж, өсөхөөс хөрш орнууд маань мөн дэлхийн бусад улсууд ч айж, нийт Монгол үндэстнийг нэгтгэхийг хүсээгүй тул тусгаар тогтнолд нь халдаж Монгол үндэстнийг салгаж бутаргасан. Ер нь геополитикт нэг улс хүчтэй болно гэдэг нөгөө улс хүчээ алдаж буй хэрэг учраас хүчийг нь сарниулж, довтолдог бичигдээгүй хууль бий. Тэр зөвшөөрөөгүй улсуудын хувьд нийт Монгол үндэстэн нэгдэнэ гэдэг маш том аюул байсан. Тиймээс Монголчуудыг хүчтэй болгохгүй тулд дээр хэлсэнчилэн тусгаар тогтнолд нь халдсан хэрэг. -Хөршүүд бас дэлхийн бусад улсууд Монгол үндэстнийг нэгтгэхийг хүсээгүй гэх баримт бий юу? 1911 онд хувьсгал ялсны дараа дэлхийн олон улсуудад Монголчууд тусгаар тогтнолоо зарласан бичиг явуулсан. Үүнд:АНУ, Франц, Герман, Япон, Дани, Холланд, Белги, Австри, Их Британи зэрэг тухайн үеийн нөлөө бүхий улсуудад илгээсэн. Гэвч аль нь ч ямар ч хариу өгөөгүй. Манай түүхчид үүнийг тэдгээр улсууд Орос Хятадтай харьцаагаа муутгахаас сэрэмжилсэн хэрэг гэж цайруулах гэж оролдож бичдэг. Гэтэл бодит байдал дээр тэдгээр улсууд Орос, Хятадаас хамаагүй хүчтэй байсан шүү дээ. Дээр нь 1911 онд Монголд цэрэг оруулж байхад өнөө хүмүүнлэг улсууд дуугай л харж суусан нь хүсээгүй гэх илхэн баримт шүү. -1911, 1921 оны хувьсгалууд ямартай ч их бага хэмжээгээр тусгаар тогтнолын төлөөх хувьсгалууд байсан байна. 1990 оны ардчилсан хувьсгалын талаарх таны бодол? 1990 оны хувьсгал бол юуны өмнө тусгаар тогтнолын төлөө биш, улстөрийн системийн шинэтгэлийн төлөөх дотоодын хувьсгал байсан. 1990 оны ардчилсан хувьсгалыг социализмыг халж барууны хөгжилтэй орнууд дах демократ системийг авчирах эрмэлзэлтэй хийсэн ч харамсалтай нь Монгол улсын өнөөгийн нөхцөл социализмийн үеийнхээс илүү гарсангүй харин ч олон талаар дордсон. -Социализмын үед Монгол хүмүүс өнөөгийнхөөс юугаараа илүү байв? Юуны өмнө дийлэнх нь ажилтай байлаа. Нийтээрээ нэг зүг харж нэг зүйлд үнэмшдэг буюу нийгмийн зөрчил багатай байлаа шүү дээ. Бас хүмүүс эрүүл мэнддээ эртнээс анхаардаг, мөн коммунист моралын нийтлэгтэй байсан. Гол нь хүмүүс маш завгүй бүтээн байгуулалт хийж байсан. Яахав системээсээ шалтгаалаад сэрэмжтэй үг яриатай, бас үйлдэлтэй байсан. Бас өнөөгийнх шиг ядуусын бүхэл бүтэн ангигүй, сэхээтэн, ажилчин, малчин, тариаланчидтай байсан. -Социализмд хүмүүс их итгэж байсан хирнээ яагаад өөрчилөх болсон юм бэ? Социализмын үеийг эхэн, дунд, төгсгөл гэж ангилж байж энэ асуудал илүү тодорхой болох байх. Социализмын эхэн үед хүмүүс бүгд коммунизмыг байгуулна гэдэгтээ итгэж диваажинд л очино гэж үнэмшиж, тааваараа, бас дураараа Монголчууд бүх чадалаараа зүтгэсэн. Нүүдэлчин байсан Монголчуудын хувьд бүх л юм шинэ, үзээгүй байсан тул багш, сургагчид, барилгачид гээд социалист орнуудаас олон хүмүүс ирж тусалсаныхаа хирээр дотоод асуудалд оролцсон. Хүмүүс бүгд л урам зоригтой, ирээдүйгээ диваажингаар төсөөлж байв. Харин бүтээн байгуулалт жигдэрч социализм дунд үедээ орох үед төр эдийн засаг, нийгэм, соёл урлаг, бүр гэр бүл, хувь хүний амьдрал гээд бүх асуудалд оролцож эхэлсэн. Албан байгууллагууд, үйлдвэрүүд тэр төлөвлөгөөний дагуу ажиллахын дээр бас давуулж биелүүлэхийн тулд маш ширүүн өрсөлдсөн ба хөлд нь нөгөө энгийн ажилчин, тариаланчид чирэгдэж ядарсан. Монголчууд чинь социализмд л анх өдөр шөнөгүй ажиллаж үзсэн. Тэр их ачааллыг даалгүй ядарч залхсан нь социализмыг эсэргүүцэх бас нэг шалтгаан гэж боддог юм. Улс орны эдийн засаг төлөвлөгөөгөөр ажиллаж байсан ч нийгмийнхээ эрэлтээс илүүдсэн эсвэл дутуудсан үйлдвэрлэл улсын төсөвт их алдагдал учруулах болсон. Улмаар гэр бүл ч сайн дурын биш, албадлагаар бий болж хувь хүн үгээ хэлэх, саналаа илэрхийлэх боломжгүй нийгэм тэр чигээрээ хардалт, сэрдэлтэд автагдаж эхэлсэн. Ингээд хэт улстөржсөн систем өөрөө тэрэндээ ороогдож социализмд зарим хүмүүс дургүйцэж эхэлсэнээр социализмын төгсгөл бараг ирсэн. Энэ үед дэлхийн олон оронд социалист систем нурж, ардчиллын давалгаа эрчимжсэн нь нэрмээс болсон. -Социализм тийм хүнд хэцүү систем байсан юм бол яагаад зарим хүмүүс өнөөдөр социализмыг санагалзаад байна вэ? Мэдээж социализм тэр чигээрээ авах юм байгаагүй биш. Хүн болгон ажилтай байсан гэж ярилцлага эхлэхэд хэлсэн. Ажилгүй хүн бага байна гэдэг маш сайн үзүүлэлт юм шүү. Бүх нийтийн боловсрол хүмүүсд хүрдэг байсан, одоо бол сургууль завсардалт их байгаа. Хувь хүн өөрөө л хичээх юм бол авилгалгүйгээр албан тушаал ахих боломжтой л байсан. Мөн нийгмийн хэрэгцээгээ дотооддоо хангах чадалтай томоохон үйлдвэрүүдтэй, тэдгээрт нь ажиллах ажилчин, тариачны бүхэл бүтэн давхаргатай байсан. Шашингүй байсан ч социализмд бүгд итгэдэг, хамтын идеологитой байсан. Социализмын үед төрийн бодлогоор шашингүй байсан бол ардчиллын үед төрийн хариуцлагагүйгээс шашингүй болсон. Мөн хүн амын дундах элдвийн хурц өвчилөл бага, эмнэлгийн үйлчилгээ хүртээмжтэй, хэвлэл мэдээлэл хяналттай ч гэсэн одоогийнх шиг шүүлтүүргүй, хэрэггүй мэдээлэл бага л байсан. Тэгэхээр хүмүүс социализмыг дурсах нь аргагүй. -Гэхдээ л ардчилсан хувьсгалыг хийсэн шүү дээ? Тийм ээ, ардчилсан хувьсгалыг хийсэн. Гэхдээ ардчилсан хувьсгалыг өнөөдрийг хүртэл нийгмийн захиалгатай байсан гэхээс өөрөөр хэн ямар зорилгоор хийсэнийг хэн ч асуусангүй. -Ардчилсан хувьсгалын бүх зүйл тодорхой бас хийсэн хүмүүс нь амьд байхад ингэж асуухын хэрэг юу билээ? Та бас л хүмүүсийн нийтлэг ярьдаг түүхийг сануулах гээд байх шиг байна. Бид одоо тусгалаас өөрөөр бодитыг улстөржилгүйгээр харах цаг болсон. Хувьсгалыг хийх шаардлага хэнд хамгийн их байсан гэдэг нь сонин. Магад нөгөө л ард түмэн гэх бий. Бодит байдал тусгалаас их өөр. Эхний ээлжинд нийгмийн анги бүрд социализмыг эсэргүүцэх ямар шалтгаан байсаныг тодруулах хэрэгтэй. -Тодруулахгүй юу? Жишээлбэл сэхээтэн хүнд социализмыг эсэргүүцэх ямар шаардлага байсан юм бэ. Тэр үеийн шилдэг тэргүүний сэхээтнүүд ихэнх нь МАХН-н гишүүн болдог байсан. Тэд нийгмийн баялагаас их хүртдэг байсан нь нууц биш. Өөрөөр хэлбэл эсэргүүцэх шалтгаан бага л байсан. Харин зарим тоглоомын дүрмийг эсэргүүцэгч цөөн сэхээтэн бол байсаан. Гэхдээ тэдний эсэргүүцэх шалтгаан нь дэглэмээс бас л өөр асуудал. За малчдад эсэргүүцэх шалтаг юу байв гэвэл хэдийгээр өөрийн гэсэн мал багатай ч улсын малыг малласны төлөө цалин авдаг байсан. Ажилчид, тариаланчидын хувьд мөн л ялгаагүй бүгд эрхэлсэн ажилтай, улсаас цалин авдаг хүмүүс байсан. Системийг эсэргүүцэх шалтаг алинд нь ч хангалттай биш. -Өөрөөр хэлбэл таныхаар ардчилсан хувьсгалыг бүх хүн хүсээгүй гэсэн үг үү? Дураа л хөөсөн биш бол үйлдэл болгон зорилготой үйлдэгддэг. Ардчилсан хувьсгалыг хийгчид энэ хувьсгалыг ард түмэн хүссэн, нийгмийн захиалгатай байсан гэдэг. Тэгвэл ардчилсан хувьсгалыг дураа хөөсөн биш зорилготой гэж ойлгое л доо. Хүн болгонд социализмыг эсэргүүцэх шалтаг байсан гэж үзээд тэр шалтаг нь чухам юу байв гээд хүн бүрийн шалтагыг хайвал бас л хангалттай биш. Жишээлбэл эмч хүнд ямар шалтаг байсан юм бэ, ажиллаж буй эмнэлгээ хувьдаа авах уу, эсвэл өвчтөнөө дураараа эмчлэх үү. Малчин хүн малаа хувьдаа авч, дуртай бэлчээрээ эдлэх шалтагтай байсан гэж үү. Багш хүн дуртай сэдвээрээ хичээлээ зааж, захиралтайгаа үг сөргөх эрхийн төлөө социализмыг эсэргүүцэх шалтагтай байсан уу. Маш олон хүний хийнэ, бүтээнэ гэж бодож төлөвлөсөн, зарим нь эхэлчихсэн байсан ажил, бас мөрөөдөлүүд нь нэг л өдөр нурсан. Энэ бүгдийг үнэхээр бүгд хүсээгүй л байсан. -Бүгд хүсээгүй байсан хувьсгалаар социализмыг эсэргүүцэлгүй амьдарч байсан хүмүүс хохирсон байж болох уу? Яг наад асуултанд чинь сайхан амьдарч, хөдөлмөрлөж байсан олон хүн бухимдан хариулна. Хувьсгалаар уул нь бүгдээрээ биш гэхэд дийлэнх нь хожих ёстой байсан. Гэтэл хожсоноосоо хохирсон нь олон. -Хожсон хохирсон гэдгийг юу гэж ойлгох вэ? Энгийн ерөөсөө л амьдрал нь сайжирсан хэсэг нь хожсон, амьдрал нь дордсон хүмүүс хохирсон буюу хожоогүй. Хүний амьдралыг сайжруулахгүй юм бол хувьсгал хийхийн хэрэг байхгүй. Хүний амьдрал сайжираагүй бол хувьсгалын тэр тусмаа ардчилсан хувьсгалын зорилго биелээгүй л гэсэн үг шүү. -Ардчилсан хувьсгалаар хүмүүс яаж хохирсон юм бэ? Манайд ардчилсан хувьсгалаар их зүйл хожсон, амьдрал сайжирсан гэсэн ойлголттой байдаг шүү дээ? Нийгмийн бүх давхаргын хүмүүсийг нэг бүрээр нь биш гэхэд анги давхаргаараа юутай болж, амьдрал нь яаж сайжирсаныг ажиглахад социализмын үеийн сэхээтэн анги ардчилсан хувьсгалаар их хэлмэгдсэн. Учир нь ихэнх сэхээтэн МАХН-н гишүүн байсан тул коммунист гэж гадуурхагдсан олон сэхээтэн өвгөнтөд очсон. Цөөнх сэхээтэн харин том хожсон. Тэдгээрийн замаар явсан улстөрчид 2 намаар дамжин төрд шургалж тэрбумтанууд болсоор л байгаа. Ажилчин,тариаланчдын анги бол тэр чигээрээ хохирсон. Ажилчдын хувьд бол үйлдвэрүүдийг нь хувьчлал нэрийн дор задалсан ба тоног төхөөрөмж гээд бүгдийг нь гадагш нь зараад дууссан. Тариаланчдын хувьд мөн л ялгаагүй хилээ нээж хямдхан гурил оруулж ирээд, дотоодын гурилыг хүчээр үнэгүйдүүлж шахсаны дээр мөн л машин техникүүдийг нь задлаад зарчихсан. Үр дүнд нь уналтад орсон газар тариалан, бас баахан ажилгүй тариаланчид л үүссэн. Харин малчидыг бол бараг хожсон гэж болно. Учир нь 1921 оны хувьсгалаар ноёд баядын малыг ядуу ардад тарааж малжуулсан бол ардчилсан хувьсгалаар улсын өмч болох малыг малчдад хувьд нь өмчлүүлсэн. 20-р зууны Монголын түүхэнд өрнөсөн 2 хувьсгалаар малчин хүмүүс л хожсон. Гэтэл одоо хожсоор ирсэн малчдын байдал тийм ч сайнгүй байгаа. Өнөө хувьд гарсан малыг хар даа, сүргийн бүтэц нь алдагдчихсан, дээр нь ямар ч селекц явагдаагүй малууд өвлийн эхний шуурганаар өеөдөөд уначихдаг. Малчид нь бэлчээрээ ямар ч төлөвлөгөөгүйгээр даацыг нь хэтэртэл удаан ашиглаж талхлаад бэлчээрийн даацгүй болчихсон гэх мэтээр малчдын хувьд өнөөдөр бас маллаж байгаа мал нь хувийнх гэхээс өөр дээрдэх юм алга. Бэлчээргүй болсон малчид мянга малтай байгаад яахав дээ, ирээдүй нь бүрхэг харагдаж байгаа биз. -Ардчилсан хувьсгалын дараа нийгэм ер нь ямархуу байдалтай байсан бэ? Нэг өглөө босоход л өчигдөрхөн байсан бүх юм байраа сольсон. Тэгэхээр чинь хүмүүс сандарч тэвдэнэ биз дээ. Сандарч тэвдэх ч бүр бага хэрэг, ерөөсөө яаж ч мэдэх Вакум орчинд орчихож байгаа юм. -Вакум орчин гэдгийг юу гэж ойлгох вэ? Ерөөсөө л өчигдөрхөн үйлчилж байсан хууль бүгд хүчингүй, эрхэмлэдэг үнэтүүд үнэгүй, үнэмшилүүд худлаа, буруу гэгдэж, хийсэн бүх гавьяа хүчингүй, сайн муу эсрэгээрээ болж хуучин системийг эсэргүүцсэн эсэргүүцэл болгон зөвтгөгдөж, нийгмийн баялаг ямар ч зүйгүй хувиарлагдахыг хэлж байгаа юм. Эдгээрээс гадна мэдлэгийн вакум орчин бас үүссэн. Өмнөх хуучин мэдлэгээр дараагийн үеийн шинэ юмыг яаж хийх вэ дээ. Өмнөх мэдлэг гээд байх ч юм бараг байхгүй. Социализмын бүтээгдэхүүн ардчиллыг хийж, түүнд дасан зохицно гэдэг их л хэцүү дээ. Ийм хуульгүй, мэдлэггүй вакум орчин гэнэт үүсмэгц хүмүүс нэг ёсондоо шууд шоконд орж байгаа юм. -Таны хэлсэн бүгдээс 1990 оны хувьсгалыг ардчилсан хувьсгал гэхэд хэцүү санагдаж эхэллээ? Тийм ээ, гэхдээ бүр Ардчилсан биш Демократ хувьсгал мөн үү гэж асуувал илүү таарна. -Демократ гэдэг чинь ардчилал биш юм уу? Эндээс л том асуудал гарч ирнэ. Демократ бол ардчилал биш. Тэртээ тэргүй ардчилсан хувьсгалыг 1921 онд хийсэн шүү дээ. Нэрийн л асуудал яваад байгаа юм, 1921 он, 1990 оны хувьсгалууд бүгд ард язгууртай нэртэй. Ард гэдэг бол хэзээ ч зарж болохоор өөрийн мэдэлгүй, толгойгүй хүмүүс буюу боолыг заасан муухай үг. Даанч манайд эерэгээр хэрэглээд сурчихсан. Харин демократ бол огт өөр утгатай үг шүү. Бүр үгийн үндсээс нь хөөвөл Грэкийн (dēmokratía) нь "the power to the people“ гэсэн ухагдахуун. Энэ ни (dêmos) буюу "people" мөн (krátos) буюу "power" гэсэн үгүүд. Demos + Power = Rule л гэсэн үг. Ард биш хүн, хүмүүс хүчтэй байж чадна. Хүн байна гэдэг нь бас зүгээр нэг махан биеийг хэлээгүй шүү, хүн байна гэдэг философийн маш том агуулгатай. Монголд демократыг Монгол хүн хүч ба тиймээс тэд төрийг удирдахаар ойлгох хэрэгтэй. Демократ нийгэмд Монгол хүн бол эзэн байх ёстой юм. Гэхдээ демократ бол Черчиллийн хэлснээр одоогоор хүн төрөлхтөнд байгаа засаглалын хэлбэрүүдээс арай дөнгүүр нь л юм. Тиймээс бас л дутагдалтай л систем. Үүнийг Плато Политик номондоо шүүмжилж бичсэн байдаг, гэхдээ энэ тухай бүр дараа ярих нь зүйтэй. -Таны ярьсанаар бол бидний ярьдаг ардчилал жинхэнэ демократаас хол зөрүүтэй юм байна. Гэтэл 1990 оны ардчилсан хувьсгалыг сэхээтнүүд хийсэн. Тэд үүнийг мэдэхгүй байсан гэхэд итгэмээргүй. Эсвэл мэдэж байсан бол яагаад ардчилал гээд буруу нэрлэсэн юм бол? Мэдсээр байж тийм том алдаа хийх сэтгэл байгаагүй байх гэж итгэж байна. Гол нь тэдэнд мэдлэг дутсан, тэр тусмаа философийн. Демократ бол эртний Грекээс гаралтай ойлголт. Грек бол сонгодог философчдын өлгий, тэндээс одоо хүртэл хүн төрөлхтний оюун ундаргаа авсаар л байгаа. Мэргэжлийн Философигүй, философичгүй газар ер нь хөгжлийн зөв гольдролоор явахад бэрх дээ. Хэрвээ манайд тэр үед нэг ч гэсэн жинхэнэ мэргэжлийн философич байсан бол 1990 оны хувьсгал жинхэнэ демократ хувьсгал болж чадах байсан гэж боддог юм. Даанч тэр үед мэргэжлийн философичгүй байсан учраас арай дөнгүүр нь болох их сургуулийн физик, математикийн багш нар бас сэтгүүлч нар л хувьсгал хийсэн. Тийм хүмүүсээс ямар л том идеолог гарах вэ дээ. -Та бидний ойлгодогоос тэс өөр зүйл ярьж эхэллээ шүү. Хувьсгалыг хүртэл философчид, хийх ёстой юу? Уул нь ард түмэн хийдэгийг түүхэнд бичдэг шүү дээ? Дэлхийн түүхэн дэх томоохон хувьсгал, реформуудыг философчид л хийсэн. Цөөн тохиолдолд өөрийн чинь яриад байгаа ардуудын зарим оюунлаг хэсэг нь дор хаяж сонгодог философийг судалсан, тэднээс зөвлөгөө авч хувьсгал хийсэн байдаг. Философийн суурьгүй хувьсгалууд буюу жинхэнэ ардуудын хийсэн хувьсгалууд дийлэнхдээ нухчуулж, дуусдаг гашуун түүхтэй. Монголын ардчилсан хувьсгалаар социализмыг халж чадсан нь философчидтой байсандаа биш, ерөөсөө социалист системийн нуралт, дээр нь ардчиллын давалгаа давхцсан цаг үед хийсэн тул хувьсгал хийгчдэд ялалт шууд л ирсэн гэхэд болно. Гэхдээ хийсэн хүмүүс нь нийтлэг биш зорилготой цөөн хэдэн нөхдүүд шүү. Тэд социалист системийг л нураах зорилготой байсанаас Монголын ирээдүйг Америк дах шиг демократ нийгмээр төсөөлж байсан болов уу даа. Би дээр тэр үед социализмын гэх бүгдийг эсэргүүцсэн эсэргүүцэл болгон зөв болсон гэж. Яахав хүн амьтан бэртэж гэмтээгүй л аз бий. Би ардчилсан намын хүн биш болохоор ингэж ярьж байгаа биш гэдгийг хүмүүс ойлгоно гэдэгт итгэж байна. Ерөөсөө л бид өнгөрсөн түүхийг сэтгэлийн хөөрөлгүйгээр, хувийн сонирхолгүйгээр анализ хийж сураагүй болохоор түүхийн ярилцлагуудыг хэт туйлшруулж, өөрийнхөөрөө ойлгох дутагдалтай тал байдаг. Үүнийгээ засах хэрэгтэй. 1990 оны ардчилсан хувьсгал номгүй, теоригүй, философигүй, мэдлэггүй хийгдсэн. Одоо бид жинхэнэ демократ хувьсгалыг хийх хэрэгтэй. Цаг нь ч болсон. Философийн мэдлэгтэй хүмүүс нь ч ирцгээж байна, теори нь ч байгаа, тиймээс одоо хийх демократыг теоригийн дагуу зөв хийж чадна. -Жинхэнэ демократ хувьсгал гэдэг нь ямар байх ёстой вэ? 1990 оныхоос ямар ялгаатай явагдах вэ? Ямар ч л байсан талбай дээр гарч зогсохгүй, жагсахгүй, хэрэлдэхгүй, зодолдохгүй, буудалцахгүй. Монголчууд бид хэн нь хэнийхээ өмнөөс жагсах вэ дээ. Гадаадын дайснуудын өмнөөс зогсдог, жагсдаг хувьсгалуудаа аль хэдийн 1911, 1921 онуудад хийсэн. Монгол хүн Монгол хүнийхээ өмнөөс тэмцэж болохгүй л дээ, бид чинь цөөхөн шүү дээ. Тиймээс бие биенээ хайрлах хэрэгтэй. Бид хэн нэгнийгээ харааж, яллаж, буруутгаад одоо байгаа байдлаасаа дордоно уу гэхээс дээрдэхгүй. Хэрвээ хэн нэгнийгээ яллахаа урьтал болгоод эхэлбэл бусдын л идэш болж дуусна. Өнөөдрийн болохгүй байгаа бүх юмс бүгд л Монгол хүний үнэн мэдлэггүйгээс л болсон алдаа. Мэдлэггүй юм чинь мэдлэгээр ажилладаг тархи чинь зөв, сайн ажиллаж чадахгүй, тиймээс Монгол хүмүүс одоо мэдлэгтэй л болох хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд хүмүүс их бухимдаж ахиж хувьсгал хийнэ, төрийн гэмт хэрэгтнүүдийг цэвэрлэнэ гэх болж. Яах вэ болохгүй байгааг өөрчилнө гэх нь зөв ч бүх үйлдэл хүн яллахад чиглэх юм бол Латин Америкийн орнууд шиг л болно. Хэрвээ өөрчилөлт зайлшгүй гэвэл тэгээд энэ нь хувьсгал байх ёстой юм бол энэ хувьсгал нь мэдлэгийн л хувьсгал байх ёстой. Үүнийгээ конституцаасаа, ясли, цэцэрлэгээсээ, дунд сургуулиасаа, аж үйлдвэрээсээ цаашлаад сайэнсийн нэр томёоноосоо эхлэх ёстой. -Таны саяны хэлсэн үгс надад Монгол улст ямар ч байсан өөрчилөгдөх хөгжих боломж байгаа юм байна гэсэн итгэл найдвар төрж эхэллээ. Таны ардчилсан хувьсгалын талаарх яриаг сонсоход эхэндээ туйлширч байгаа юм шиг ойлгогдож байсан ч сүүлдээ үгүй юм гэдэг нь тодорхой боллоо. Ардчилсан хувьсгалын талаар ер нь энэ өнцгөөс харж байгаагүй юм байна. Бидэнд их л юм өгсөн гэж л бодож явдаг. Таны хувьд ер нь ардчилсан хувьсгал бидэнд яг юу өгсөн гэж бодож байна вэ? Социализмын үеэс илүү сайхан амьдрая л гэж хувьсгалыг хийсэн байх. Муу амьдаряа гэх хүн байхгүй. Гол нь мэдлэггүй л байснаас болсон. Тиймээс алдаагаа дахиж л давтаж болохгүй. Мэдлэггүйгээр, ядаж мэддэг хүмүүсээс нь асуухгүйгээр олон хүний хувь заяаг шийдсэн шийдвэр гаргаж, хийж хүний хувь заяаг дордуулж болохгүй. Хувьсгал хийсний ач холбогдол нь олон хүн нийгмийн баялагаас хүртэх боломжоор тэнцүү хангагдах буюу олуулаа л хожих гэж хийдэг үйлдэл шүү дээ. Тэгвэл ардчилсан хувьсгалын бидэнд үлдсэн үр шим гэвэл гадаадад зорчих эрхтэй болсон, саналаа нууцаар, чөлөөтэй өгч, хувийн бизнес эрхэлж хөрөнгөжиж, хүссэн шашинаа чөлөөтэй шүтэж эвлэлдэн нэгдэх болсон гэх зэрэгийг дурьдаж болох юм. Гэхдээ л дээрх бүгд хангалттай биш ч зохих түвшинд биш байгааг зарим олон улсын судалгааны байгууллагууд ил зарладаг. Дутуу юмыг үр шим гэхэд ч хэцүүхэн шүү. -Боловсролын салбарт ямар өөрчлөлт гарсан гэж бодож байна вэ? Боловсрол гэдэг бүр ясли, цэцэрлэгээс эхэлдэг цогц зүйл. Гэтэл манайд ясли цэцэрлэгийг зүгээр л хүүхэд өнжүүлэх, саатуулах газар л гэж ойлгодогоос биш боловсрол олгох ёстойг мэддэггүй. Шууд л бага боловсрол руу үсрээд орчихдог. Гэтэл хүний ухаан бүрэлдэж, хөгжих чухал нас ясли цэцэрлэгийн үе шүү. Нэгэнт 6, 7 нас хүрсэн хүүхдийн тархийг дахиж шинээр өөрчилөхөд тун хэцүү. Энэ хэцүү үед хүмүүс хүүхдээ усан тэнэг, юм ойлгодоггүй гээд загнаж, хэт их хэрэгтэй хэрэггүй хичээлийн даалгавраар шахдаг. Ийм боловсролын системийн дүнд баахан юм мэддэг хирнээ мэддэг юм байхгүй нөхөр боловсорно доо. Дээр нь хувийн төлбөртэй дунд сургуулиудад эх хэлээ гүйцэт сураагүй хүүхдэд шууд англи, хятад, солонгос хэлээр хичээл заагаад эхлэхээр бүр ч хэцүүдэх нь ойлгомжтой. За тэгээд хамгийн сүүлийн шат дээд сургуулиудын асуудал бас л ярвигтай. Олон дээд сургуулиуд байгуулагдсаны хирээр олон дээд боловсролтой хүмүүс бэлтгэгдсэн. Гэхдээ ихэнх нь нийгэм хүмүүнлэгийн чиглэлээр. Байгалийн ухааны тал хоцрогдсон. Сурсан гадаад хэлээрээ ярьж чадахгүй орчуулагч, хүнд үйлчилж чаддаггүй менежерүүд гээд чанаргүй дээд боловсролтонгоор дүүрээд жинхэнэ тариа тарьдаг, гутал сайн хийдэг, хоол сайн хийдэг, хүнгүй л болчихсон. Боловсролын салбар үнэн мэдлэг зааж, эрүүлжээгүй цагт Монголд 20, 30 толгой орд газар байгаад ч хөгжихгүй. Байлаа гээд ашигт малтмалаа их хэмжээгээр ашигласан орон хөгжсөн түүх байхгүй,. Тиймээс ч заримдаа байгалийн баялагыг хараал гэдэг. Энэ хараалын гайгаар Монгол улсын нийт газар нутгийн 51 хувийг гадныхан лиценз хэлбэрээр эзэмшиж байгаа шүү. Нэг л өдөр малаа хариулаад явж буй жирийн Монгол хүн бэлчээрээсээ хөөгдөж, тайван амьдраад сууж буй жирийн айл өрхүүд газаргүй болж мэднэ. Ийм хутганы ирэн дээр байгаа осолтой нөхцөлд Монголчуудыг Оюу толгой биш, Таван толгой биш харин мэдлэг, мэдлэгтэй шинэ үе, тэр дундаа философи, философийн мэдлэгтэй шинэ хүмүүс л аварна. -1990 оноос хойшхи 20 жилийн дараах Монгол хүний тухай та юу хэлэх вэ? Юуны өмнө хүний эрхүүдээс эхэлье л дээ. Хүн амьдрахад дулаан байр, хоол хүнс, биед таарсан хувцас наад зах нь шаардлагатай. Эдгээрээр хүн эхний ээлжинд хангагдаж байж дараагийн эрхүүдийг ярих, эдлэх боломжтой болно. Тухайлбал гэр оронгүй хүнд хаяг, бичиг баримт байхгүй. Тиймээс улстөрийн эрх болох сонгох сонгогдох эрхээ эдэлж чадахгүй гэх мэтээр бусад эдийн засаг, соёлын, нийгмийн гэх мэт эрхүүдийг мөн л эдлэх боломжгүй. Монголд өнөөдөр дээрх үндсэн хэрэгцээгээ хангасан хүний тоог заавал статистикийн албанаас авах хэрэг байхгүй. Зүгээр гудманд гараад харахад л хангалттай хэмжээний их ядууралд автсан улс шүү дээ. Тэгэхээр тийм хүмүүст явагдсан хөгжлийн тухай яриад урамтай ярилцлага болохгүй биз дээ. Хүн байна гэдэг өргөн утгатайг дээр хэлсэн. Наад зах нь амьд биш амьдарч буй 2 хөлтийг сая нэг юм хүн гэж тооцож болох юм уу даа. Монголчуудын дийлэнх нь амьд яваагаас амьдарч чадаагүй л яваа. -Амьд явах, амьдрах хоёрт ялгаа бий гэж үү? Манай үндсэн хуулинд хүн амьд явах эрхтэй гэж заасан байдаг шүү дээ? Тэгэхээр таныхаар бид амьд яваа юм бол үндсэн хуулинд заагдсан эрхээ эдэлж байгаа хэрэг юм биш үү? Маш том бүр дэндүү том ялгаатай ойлголт шүү. Амьд гэдэг нь зөвхөн амьсгалж л байгаа нь үнэн хүн. Амьд яваа хүн Африк тивээр дүүрэн байна. Хоолгүй, хувцасгүй, гэргүй, ямар ч эрхгүй, хэзээ ч буудуулж үхэхэд бэлэн амьдарч яваа хүнийг амьд гэж хэлдэг. Монголчууд Африкаас арай дээр гэж ярьдаг ч бодит байдал дээр ялгаагүй л болчихсон амьд яваа хүмүүс. Бүр түүнийг нь үндсэн хуулиар нь баталгаажуулаад өгчихсөн байгаа нь дэндүү харалган, харгис хэрэг л дээ. Би Монголын үндсэн хууль конституц биш гэдгийг өмнө ярьж байсаныг хүмүүс санаж байгаа байх. Амьдрахын тухайд бол дээр дурьдсан хүний суурь 3 хэрэгцээ хангагдсан үед дөнгөж эхэлдэг. Материаллаг баазтай болсоноор амьдарч байна гэхэд бас л дутуу. Хүн амьдрахдаа өөрийгөө илчлэх боломжоор хангагдах нэн шаардлагатай. -Хүн өөрийгөө илчлэх гэдгээр юуг ойлгох вэ? Хүн эрх чөлөөтэй, итгэл үнэмшилтэй, хүсэл мөрөөдөлтэй, эрхэм зүйлүүдтэй, үнэлдэг шинж чанаруудтай, боловсрол мэдлэгтэй байж жинхэнэ хүний амьдралаар амьдарч чадна. Ардчиллын үед хэдийгээр хүн чөлөөтэй болсон ч хүсэлгүй, мөрөөдөлгүй, итгэл үнэмшилгүй, боловсрол мэдлэггүй болсон. Жинхэнэ демократ төр иргэддээ эдгээрийг эдлэх боломж бүрдүүлхийн төлөө ажиллаж бас бүрдүүлж ч чаддаг. -Өнгөрсөн үеийг эргээд харахад бид ямар нэг юмтай үлдээгүй мэт сэтгэгдэл төрж байна. Бид ер нь юуг юугаар сольж юутай болсон гэж бодож байна вэ? Товчхон хэлвэл хувийн өмч гэдэг сайхан юм байна гээд хувийн өмчтэй болохын тулд улсын үйлдвэрүүдээ хувьчилтал бүгдийг нь задлаад зараад үгүй хийсэн. Үр дүнд нь дотоодын үйлдвэргүй, бас баахан ажилгүй ажилчидтай болсон. Мөн нээлттэй хилтэй болсон биш газар тариалангийн салбар уналтад орж мөн л техник хэрэгслээ зарж үрсэний дүнд гурилынхаа хэрэгцээг гаднаас хангадаг болж багажгүй,талбайгүй ажилгүй тариланчидтай болсон. Хувь хүний эрх чөлөөтэй боллоо гэтэл нийгмийн нэгдсэн идеолог байхгүй, дураа хөөсөн зоргын байдалтай болсон. Захиргаадалтаас салж улстөрийн эрх чөлөөтэй болох гэсэн нь эцэстээ юутай болгосоныг бүгд мэднэ дээ. -Үндсэндээ бид ардчилсан хувьсгалаар олж авсан юм бараг байхгүй болж таарч байх шиг. Бүхэл бүтэн 20 жил хоосон зэрэглээ хөөгөөгүй байлтай. Одоо тэгээд цаашид яах вэ? Түүх бол нэгэнт болоод өнгөрсөн хэрэг. Түүнийг хараагаад ч ерөөгөөд ч бодит байдалд өөрчлөлт орохгүй. Хий дэмий цаг үрсэн ажил. Тиймээс түүхэнд анализ хийж, цаашдын үйл хэрэгт сургамж авч хөгжлийн зөв стратегээ алсын хараатай боловсруулах л чухал юм. Ардчилсан хувьсгал үндсэндээ систем сольсон улстөрийн хувьсгал байсан ч демократ жинхэнээр хөгжөөгүй байгаа нь эцэстээ хүнтэй л нягт холбоотой. Тэр тусмаа хүний ухаан-тай салшгүй холбоотой тул дараагийн алхамыг зөв хийе гэвэл Монгол хүний ухаантай л ажиллах ёстой. -Таны ярьсанаас олон зүйлийг хүмүүс ойлгосон гэдэгт итгэлтэй байна. Үнэхээр үнэтэй, сайн ярилцлага боллоо. Зав гаргаж үнэтэй саналаа, бодолоо хуваалцсанд тань уншигчдынхаа өмнөөс таньд талархаж байна. Таньд амжилт хүсье. Баярлалаа. Монгол хүн эх орондоо эзэн байж, амгалан амьдрах өдөр ойрхон байг... | |
|