УИХ-ын гишүүн Я.Содбаатарыг “Ярилцах танхим”-даа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Танай намын бүлгээс Ерөнхий сайдыг огцруулах гэсэн ч тийм зүйл болсонгүй. Хэрэв нууцаар санал хураасан бол юу болох байсан бол. Та юу гэж бодож байна вэ?
-1996-2000 оны парламентын үед хэн нэгнийг огцруулах тухай асуудлыг нууцаар санал хураах замаар шийдэж болдог байсан юм. Тэр үед энэ зарчмаар олон Засгийн газрыг огцруулж байсан учир улс төрийн нөхцөл байдалд тогтворгүй байдал үүсэж байна гэдэг үндэслэлээр Үндсэн хуульд хэн нэгнийг огцруулах тухай асуудлыг заавал илээр хураана гэдэг заалтыг нэмж оруулсан байдаг.
Энэ нь намын бодлого, асуудлаа хайрцаглаж авч гарах дарга нарын бодлогыг хэрэгжүүлэхэд их дөхөмтэй болсон. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн намын бодлогоос өөр итгэл үнэмшлээр байр сууриа илэрхийлэхэд хаалт болсон гэж мэргэжлийн судлаачид ярилцдаг юм билээ. Өнөөгийн Засгийн газрын үйл ажиллагаанд сэтгэл дундуур байдаг Ардчилсан намын маш олон гишүүн байдаг. Өмнөх өдөр нь болсон УИХ-ын чуулганы хуралдаан дээр ярьж байсан зүйлээ маргаашийнх нь чуулганы хуралдаан дээр ярьж чаддаггүй гишүүд ч байдаг шүү дээ. Ерөнхийлөгчийн сонгууль дөхчихсөн ийм үед улс төрийн дарамт, шахалт байгаа гэдгийг нь ойлгож байгаа. Баримттай үнэн нэг л өдөр ялна.
-Ардчилсан намынхан “Ардын намынханд дээрэлхүүлдэг үе өнгөрсөн. Засгийн газрыг тэдний дураар унагахгүй” гэсэн зүйлийг ярьж эхэллээ. Та энэ бүхнийг юу гэж ойлгож байгаа вэ?
-Парламентад асуудлыг олонхиороо шийддэг үед Ардын намын 25 гишүүн Засгийн газрыг унагаж чадахгүй нь ойлгомжтой шүү дээ. Гэхдээ бид Засгийн газрын үйл ажиллагааг эрүүл нүдээр олж хардаг улстөрчид Засгийн газрыг бүрдүүлж байгаа намуудад байгаа гэдэгт итгэж байгаа. Улс төрийн нөхцөл байдлын хувьд тэр хүмүүс хэзээ дуу хоолойгоо гаргах вэ гэдэг нь цаг хугацааны асуудал гэж бодож байна. Өмнө нь Засгийн газар унагаж байсан тохиолдолд Ардын намынхан дангаараа буруугүй гэдгийг Ардчилсан намынхан мартчихаад өнөөдөр дээрх зүйлийг яриад байна л гэж хэлэх байна. Тухайлбал, өнөөдөр тэд “Гадаад харилцааны асуудлаас болж Засгийн газар огцорч байсан түүх байхгүй” гэж байна. Байсан шүү дээ. Ж.Наранцацралт агсныг Ерөнхий сайд байхад ОХУ-руу “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой бичиг явуулсных нь төлөө Ардчилсан намаас сонгогдсон сайд нар өргөдлөө бичээд огцруулж л байсан. Ардчилсан намын зүгээс Ардын намын Засгийн газрыг унагах санал оруулж ирж байсан тохиолдол 23 жилийн парламентын түүхэнд олон байсан юм билээ. Тиймээс асуудлыг “Энэ нам, тэр нам оруулж ирсэн” гэхээсээ илүү бусармаг үйл ажиллагааны эсрэг зогсож байгаа улстөрчдийн үйлдэл гэж харах нь зөв байх. Хууль зөрчсөн үйлдэлтэй аль ч нам хатуу тэмцэх ёстой гэдэг үүднээс л бид асуудалд хандсан. Ерөнхийлөгч УИХ-ын чуулганы индэр дээрээс төрийн алба руу улангасан дайрч байгаа хүмүүсийг шүүмжилж, өөгшүүлэхгүй байхыг сануулж байсан. Ардчилсан намын нэрийн дор албан тушаал, хөрөнгө мөнгө рүү хужирссан мал шиг дайрч байгаа хүн маш олон байна. Энэ хүмүүстэйгээ Ардчилсан нам хариуцлага тооцох ёстой. Энэ ч үүднээс бид Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг тавихаасаа өмнө Ардчилсан намынханд “Та нар дотроо ярилцаач” гэж хэлж байсан юм. Гэтэл олонх энэ асуудлыг авч хэлэлцээгүй. Тиймээс л бид асуудлыг тавьсан шүү дээ.
-Нөгөөтэйгүүр, Ардчилсан намынхан Ерөнхий сайдыг огцруулахгүй гэдгийг мэдсээр байж танай намынхан “Сөрөг хүчнийхээ ажлыг сайн хийж байгаа мэт харагдах гэж шоу хий гээд энэ бүх асуудлыг сөхснөөр төрийн ажлыг гацаасан” гэдэг шүүмжлэлд өртөөд байгаа. Та энэ талаар юу хэлэх вэ?
-Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хөндлөө гээд монгол төрийн ажил гацаанд орчихоод байгаа зүйл байхгүй. Ам ажил хоёр нь зөрөөд байгаа өнөөдрийнх шиг нөхцөлд ёс зүйн болон хууль зүйн хариуцлагын тогтолцоог тодорхой болгох шаардлага тулгараад байна. Төрийн ажилд шоудах гэдэг ойлголт, шоу гэдэг үгийг хэрэглэх ёсгүй. Хариуцлага, сахилга бат, ёс зүй, хууль дээдлэх зарчим гэсэн зүйлүүдийг л ярих ёстой. Төрийн албанд хэн нэгнийхээ ажлыг шоу гэж боддог, өөрсдийн ажлыг шоу гэж боддог хүмүүс ажиллаж байгаад харамсаж байна.
-УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдааны үеэр “Н.Алтанхуяг авилгын шинэ торыг нэхэж эхэллээ” гэж хэлсэн тань нэлээд шүүмжлэл дагуулж байна. Тухайлбал, “Ардын намынхан авилгын хуучин торыг нэхсэн гэдгийг Я.Содбаатар хүлээн зөвшөөрчихлөө” гэх мэт?
-Засгийн газар Монголын ард түмнийг алагчилсан бодлого явуулж байна гэж би хувьдаа үзэж байгаа юм. Төрийн албан хаагчдыг мал шиг угшлаар нь хөөж ажлаас нь халж байна. Бизнес эрхлэгчдийг ч мөн адилхан. Ардчилсан намын бүлгийн УИХ-ын гишүүн гурван байнгын хороонд харьяалагдаж байхад Ардын намын бүлгийн гишүүн нэг байнгын хороонд харьяалагдаж байна. Ардчилсан намыг магтан дуулаагүй хэвлэл мэдээллийн хэрэгслийг хааж, сэтгэгдлийг нь устгаж байгаа нь нийгэмд хуваагдал үүсгээд байгаа юм. Өргөн утгаараа үндэсний эв нэгдэлд харшилж байна гэж хэлж болно. Тиймээс би хувьдаа авлигатай нам хамаарахгүй тэмцэх ёстой гэсэн байр суурийг баримталдаг хүн. Гэхдээ ингэж байна гээд тодорхой нэг хүнийг, нэг хэсэг бүлгийг барьж авах гэж улс төрийн зорилготой эсвэл зорилгогүйгээр дайраад байх хэрэггүй байх. Харин авлига үүсээд байгаа тогтолцоог нь эргэж харах ёстой. Өөрөөр хэлбэл, авилгыг тэвчих нийгмийг бүрдүүлэх ёстой гэж хардаг. Өнгөрсөн 23 жилийн хугацаанд манай улсад авлигын хэрэг газар авсан нь үнэн. Ардчилсан намын ч тэр Ардын намын ч тэр Засгийн газрын үед авлига байсан шүү дээ. Гэтэл үүн дээр улс төр хийж, аль нэг нам руугаа зэвсэг болгож ашиглаж байгаа болохоос үндсээр нь устгах гэж оролдохгүй байна шүү дээ. Чуулганы өчигдрийн хуралдаан дээр яагаад тийм үг хэлсэн бэ гэдгийг ганцхан жишээгээр тайлбарлахад хангалттай байх. Монголчуудын хувьцааг нь эзэмшдэг “Эрдэнэс тавантолгой” гэдэг компани Ардчилсан намынхны ах, дүү, амраг садангийн үүр уурхай болсон байгаа юм.
-Энэ бүхнийг та Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Дэнзэнтэй холбож тайлбарлаж байна уу?
-Г.Дэнзэн гэдэг хүн бол “Эрдэнэс тавантолгой” компанийн ТУЗ-ийн дарга, Ерөнхий сайдын хүргэн. Үүнийгээ ч Ерөнхий сайд УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдааны үеэр хүлээн зөвшөөрсөн. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн 4-5 гишүүний хүүхэд тэнд албадын даргын албан тушаал хашиж байна шүү дээ.
-Хэн, хэний хүүхэд гэдгийг нь нэрлэж болох уу?
-Хэвлэлээр энэ талаар хангалттай бичсэн шүү дээ. Нарийвчилбал, Ардчилсан нам дахь “Алтангадас” фракцийнхны хүүдүүд тэдний төлөөлөл болж байна гэхэд болно. Гэтэл хувьцаа эзэмшигч монголчуудын төлөөлөл, хяналтын төлөөлөл байхгүй байна. Тиймээс бид энэ бүхэнд ашиг сонирхлын зөрчил орсон гэж үзэж байгаа юм.
-Таныг нэлээд хэдэн ордын тусгай зөвшөөрлийг хууль бусаар эзэмшдэг гэсэн мэдээлэл сүүлийн үед гарах болсон. Энэ талаар ямар тайлбар өгөх вэ?
-Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж УИХ дахь Ардын намын гишүүдийн нэр хүнд рүү дайрах үзэгдэл их гарч байна. Тэр хүмүүсийн нэр дээр байгаа аж ахуйн нэгжүүд рүү шалгалт оруулж байна. Нэр хүндийг нь гутаах зорилготой үйл ажиллагаа их гарч байгаа ч бид энэ бүхний цаана хэн байдаг вэ гэдгийг мэдэж байгаа. Иргэний хөдөлгөөн гэж цээжээ дэлдээд байгаа хүмүүс ямар учиртай вэ гэдгийг ч мэднэ. Мэдээж улс эх орныхоо төлөө гээд явж байгаа нэг хэсэг байхад хэн нэгний гар хөл болсон хэсэг ч байгаа гэж хэлж байгаа юм шүү. Тиймээс тэр хүмүүс хүний өмнөөс дугарахаасаа өмнө нягтлах нь яав даа гэж өмнөөс нь санаа зовинож байна. Хэнтий аймагт байдаг “Мөнгөн өндөр”, “Өндөр цагаан” гэдэг ордуудтай намайг холбоотой гэсэн утгатай мэдээлэл сүүлийн үед их гарах болсон учир Ашигт малтмалын Хэрэг эрхлэх газарт асуулга тавьсан. Тавьсан асуулгын маань хариултыг эхнээс нь өгч эхэлж байна. Би болон гэр бүлийнхний маань нэр дээр ямар ч тусгай зөвшөөрөл байдаггүйг тус газраас нотолж байна. Намайг энэ салбарт ажиллаж байсан учир ямар нэгэн нотой байх гэж бодсон юм шиг байна билээ. Энэ асуудлаар тодорхой ажлын хэсэг гаргасныг нь ч би сонссон. Харамсалтай нь би ийм асуудлуудад ямар ч холбогдолгүй байдаг. Тиймээс би дээрх яриаг гаргасан хүмүүсийг хуулийн байгууллагад өгөхөөр бэлтгэж байгаа. Надтай холбоотой гээд байгаа “Өндөр цагаан”-ы ордтой холбоотой хурлыг тухайн үед одоогийн Гадаад харилцааны сайд Л.Болд Ашигт малтмалын газрын дарга байхдаа удирдсан байх жишээтэй. Сүүлийн үед миний гар утсанд намайг дарамталсан янз бүрийн мессеж хүртэл ирүүлж байгаа. Энэ бүхнийг нь хавсаргаад цагдаагийн байгууллагад өгнө.
-Таныг УИХ-ын гишүүн болохоос өмнө “Шивээ овоо”-гийн ордыг замхруулсан гэдэг мэдээлэл гарч байсан байх аа?
-Тухайн үед тийм утгатай мэдээллийг хэд, хэдэн сонин дээр гаргаж байсан ч асуудлыг хууль, шүүхийн байгууллагаар шийдүүлж, нэр төрөө сэргээлгэсэн байдаг юм.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

Р.САРАНГОО
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин
No comments:
Post a Comment