Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Биологийн ухааны доктор Ж.Батболдтой ярилцлаа. Энэ удаа салбарын тогтолцоо, бодлого, бүтэц зохион байгуулалтын талаар хүүрнэлээ.
-Танай яамыг нэг үе “Байгаль хамгаалахаас бусдыг хийдэг яам” гэж шүүмжилдэг байсныг санаж байна. Байгаль орчны талаарх төрийн гол үүрэг функц юү вэ?
-Байгаль орчны хяналтын үүргээ, мөн газрын нэгдсэн менежментийн үүргээ “алдсаны” дараа БОЯ-ыг тэгэж хэлдэг байсан нь үнэн юм шүү. Ингэж шүүмжлэх нь бас ч аргагүй, үндэслэлтэй юмаа. Дэлхий нийтээр байгаль орчны яамыг байгаль хамгааллын асуудлаа хариуцдаг, байгаль орчны хуулийн биелэлтэнд хяналт тавьдаг, хэрэгжилтийг хангуулдаг яам гэж үзэж бүтэц тогтолцоог бүрдүүлсэн байдаг. Манай иргэд ч энэ нийтлэг жишгээр манай яамыг хардаг. Харин манай улсад эсрэгээрээ байдаг. Бид иргэдийнхээ хүсэн хүлээсэн зүйлийг хийдэггүй. Монгол шиг ийм тогтолцоотой орон дэлхийд хоёрхон байдаг гэж сонссон. Бид чинь “байгаль орчны талаархи төрийн үүрэг функц” гэдэг юмыг сайтар ойлголгүй 20 гаруй жил бужигнаж явсаар ирлээ. Эсвэл ойлгож байгаа ч ямар нэгэн явцуу бүлэглэлийн ашиг сонирхолд нийцүүлэн бусниулж хаячихаад засахгүй яваад байгаа юмуу. Ялангуяа сүүлийн 10 гаруй жил иймэрхүү учир замбараагүй байдал үргэлжилж байна. Одоо байгаа тогтолцоогоор бол Байгаль орчин, ногоон хөгжлийн яам бодлого гаргах, түүнийхээ хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулдаг гэж товчоор ойлгож болно. Ой, усны бодлогын хэрэгжилтийн функц Шинэчлэлийн засгийн газрын өөрчлөлтөөр сая л яамандаа ирсэн. Ингээд дээр нь түрүүн хэлсэн хяналт бас байх ёстой. Ингэж байж гэмээнэ яам маань эд эрхтэн бүтэн болох учиртай.
Байгаль орчны талаарх төрийн заяагдмал үүрэг бол төрийн хяналт юм. Хяналт нь дотроо хоёр чиглэлтэй байх ёстой. Нэгдүгээрт, байгаль орчны талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих ёстой. Одоо үүнийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хянаж байгаа нэртэй. Хоёрдугаарт, байгаль орчны төлөв байдлын өөрчлөлтийг хянах ёстой байдаг. Дэлхийн бүхий л улсуудын байгаль орчны төрийн төв байгууллагын гүйцэтгэдэг гол хоёр үүрэг нь энэ. Гэтэл Монгол улсад эхний үүрэг нь байгаль орчны яамнаасаа тусдаа шадар сайдын мэдэлд, улс даяар 108 хяналтын байцаагч, байгаль орчны бүх хууль тогтоомжид хяналт тавиад хэрэгжилтийг хангуулах үүрэг гүйцэтгэж байна. Энэ нь зөвхөн хүн хүчнийхээ өнцгөөс харахад л хэтэрхий боломжгүй зүйл. Үүнээс гадна хяналтын үйл ажиллагаа нь бодлоготойгоо уялддаггүй. 2002 оноос хойш аргамжаатай ботго шиг ийм явж байна. Үүнд байгаль орчны салбарынхан маш шүүмжлэлтэй ханддаг, одоо ч шүүмжилсээр байна.
-Тэгвэл хяналтыг хэрхэн явуулж байгаа хэрэг вэ?
-Хоёр дахь үүрэг функц буюу орчны төлөв байдлын хяналт ч сайн хэрэгжихгүй байна. Байгаль орчны төлөв байдал нь хүний буруутай үйл ажиллагаа болоод байгалийнхаа үзэгдэл юмсын нөлөөгөөр өөрчлөгдөж байдаг. Үүнийг төр хянаж байх ёстой. Үндсэн хуулийн 16.2. дахь хэсэгт заасан “...орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах” хүний заяагдмал эрхийг хангахын тулд төр орчны төлөв байдлын өөрчлөлтийг судлан хянаж байх үүрэгтэй. Энэ үүргийг үндсэндээ яамны нэгэн агентлагийн харъяалалд багтдаг, цөөвтөр хүнтэй, “орчны шинжилгээний лаборатори” нэртэй байгууллага гүйцэтгэж байна. Энэ лаборатори Монгол Улсын байгаль орчны төлөв байдлыг бүхэлд нь хянаж, бодитой мэдээлэл бүрдүүлээд, тэр нь төрийн бодлого болж, орчны тогтвортой байдлыг хангах үйл ажиллагаа болно гэж итгэхэд хэцүү юм. Энэ бол бүхэл бүтэн хүрээлэнгийн хийж барахгүй ажил. Товчоор хэлбэл, Монгол Улсад байгаль орчны талаарх төрийн үүрэг функцыг хэрэгжүүлэх зөв бүтэц тогтолцоо одоохондоо алга. Овоо зүйтэй бүрэлдэж байсан төрийн хяналтын тогтолцоо (ЗГ-ын тохируулагч агентлаг байсныг) 2002 онд Н.Энхбаярын Засгийн газрын үед, У.Барсболдыг байгаль орчны сайд байхад үгүй болсон. Үүнийг зөв өөрчлөлт байсан гэвэл түүнээс хойш байгаль орчныг хамгаалахад ямар дэвшил гарсан бэ гэж асуумаар санагддаг юм. Хулгайн мод, хууль бус агнуур зогсов уу, гол усны бохирдлыг хазаарлав уу, агаарын бохирдол буурав уу, хариуцлагагүй уул уурхайг хумьсан уу. Эдгээр асуултын хариултыг ард түмэн надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз ээ.
БОЯ нэрээ яаж ч өөрчилсөн, ямар ч гоё нэртэй болсон бай, салбар нь өөрөө зөв тогтолцоотой болохгүйгээр иргэдийн хүсэн хүлээсэн үр дүн энэ салбарт гарахад хэцүү гэж боддог. Яамыг толгой нь гэвэл хөл гар нь энд тэнд харьяалалтай, өөр хоорондоо авцалдаагүй байна. Жишээ нь, чиний нэг хөл өөр нэг хүний толгойд харьяалалтай байвал яаж урагш алхах вэ дээ. Үүнтэй л ижил тогтолцоо хөдөө тийш орооцолдсон байна. Сумын байгаль хамгаалагч нь сумын Засаг даргадаа, сумын БО-ны байцаагч нь аймгийн Мэргэжлийн хяналтын газартаа, аймгийн БО-ны газрууд нь яаманд мэргэжлийн удирдлагаар харьяалагдаж, аймгийн Засаг даргадаа захирагдаж байна. Хаана, хэн нь юугаа хариуцаад байгаа нь мэдэгдэхгүй шахуу тогтолцоо байна. Шинэчлэлийн Засгийн газар байгаль орчны салбарын төрийн бүтэц тогтолцоог зөв голидролд нь оруулбал энэ салбарт хийх хамгийн том шинэчлэл болно гэж бодож байна.
-Хяналтаа яам өөр дээрээ авсан цагт л дээрх үүрэг хэрэгжинэ гэсэн үг үү?
-Тийм. Түүгээр зогсохгүй зөв бүтэц тогтолцоонд оруулах асуудал цаана нь бий. Тухайлбал, газрын асуудал ихэнх улс оронд байгаль орчны яамандаа харъяалагдаж нэгдсэн бодлоготой байдаг. Энэ жишгийг ч бодох ёстой. Монгол Улсад газрын нэгдсэн бодлого байхгүйгээс болж 350 орчим бие биенээсээ үл хамаарах саланги (засаг дарга, АМХЭГ гм) бодлого хэрэгжиж, нэг мэдэхнээ газар нутгийн ихэнх хувь нь уул уурхайн лицензтэй талбай болсон билээ. Өндөртэй хөгжилтэй ихэнх улсад цөмийн асуудал, хяналт нь байгаль орчны яамандаа байдаг юм билээ. Ийм байдлаар нэгдсэн бодлогоор явахгүй бол одоо бид хэрээтэй морь шиг хол явж чадахгүй эргэлдсээр байх нь.
-Хяналт өөр газарт харъяалагдаж байгаа нь ганц танай яаманд тулгараад байгаа асуудал биш биз дээ?
-Тиймээ, гэхдээ салбарын эрх ашиг хамгийн их хохирч байгаа нь манай яам. Учир нь, уул уурхай, зам тээвэр, барилга хот байгуулалт, үйлдвэр хөдөө аж ахуй гэхэд заяагдмал үүрэг нь бүтээн байгуулалт, боловсрол гэхэд хүнийг сургах төлөвшүүлэх, манай яамны хувьд бол төрийн хяналт юм. Бид олон түмний хүсэлт шахалтаар мэргэжлийн хяналтын байгууллагын ажлыг хийж байна. Бүх томоохон шалгалтын ажлыг яам санаачлаад зохион байгуулж байна. Өөр ч арга алга. Яамны 2013 оны томилолтын зардал ч дуусах нь. Гэтэл яамны бусад үүрэг буюу бодлого гаргах, хэрэгжилтийг хангах ажлаа бас амжуулах хэрэгтэй байдаг. Ард түмэн болохоор байгаль орчны бүх асуудлыг ялангуяа хуулийн хэрэгжүүлэлтийг хангуулахыг яам хийх ёстой гэж харж байдаг. Жишээ нь яамны дэргэд хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх хэсэг ажиллуулж байна. Үнэндээ бол мэргэжлийн хяналтын хийх ажил л даа. Гэтэл манай яамныхан дотор буруутай этгээдийг торгох эрхтэй нэг ч хүн байдаггүй юм ш дээ. Ийм л эх толгой нь олдохгүй бүтэц тогтолцоонд бид ажиллаж байна.

Судалгаа шинжилгээ шинжлэх ухааны байгууллагын дампууралтай хамт живж байна
-Ямар нэгэн ажил хийхэд заавал үр дүн гардаг. Гэтэл яамнаас хэрэгжүүлж байгаа ажлын үр дүн харагдахгүй байна. Та бүхний эхлүүлсэн болон өмнө хийгдсэн ажлууд хэр шинжлэх ухааны үндэслэлтэй байдаг вэ?
-Уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох, агаарын бохирдлыг арилгах, уул уурхайн нөхөн сэргээлтийг шаардлагын төвшинд хүргэх зэрэг асуудлаар жишээлээд үзэхэд энэ нь нэг газраас нөгөөд шороо зөөхтэй адил энгийн техник ажил биш. Харин үүнийг сайтар судалсан судалгаа шинжилгээ, үр дүнг тооцсон тооцоо, үндэслэл байх ёстой. Өнөөдөр БО-ны салбарт үүнийг тооцдог судалдаг шинжлэх ухааны байгууллага алга. Хатуухан хэлэхэд, Монголын шинжлэх ухааны байгууллагын дампууралтай хамт БО-ны салбарын судалгаа шинжилгээ хамт живж байна. Өндөр хөгжилтэй орнуудад ерөнхий чиг үүргийн яамныхаа дэргэд бодлого боловсруулах, үндэслэл, тооцоо судалгааг гаргаж байдаг хүрээлэн, судалгааны төвүүдтэй байдаг. Уг нь манай улс энэ жишгээр явахыг оролдсон юм. Яамны дэргэд “Ойн ан судлалын хүрээлэн”, “Газрын бодлогын хүрээлэн”, “Усны бодлогын хүрээлэн” гэж байлаа. Үүнийг Засгийн газрын тогтоолоор хүрээлэнгүүдийг нэгтгэж Геоэкологийн хүрээлэн болгоод Шинжлэх ухааны академид харьяалуулсан. Одоо Геоэкологийн хүрээлэнтэй манай яам ямар ч хамаагүй. Хүрээлэн юу хийх, судалдгийг мэдэхгүй, яам нөлөөлж ч чадахгүй. Хүрээлэнгүүд сэдэв судлаад л цалинжаад л байж байдаг гэсэн. Эсвэл төсөлт ажилд өрсөлддөг гэсэн. Ийм л байдлаар шинжлэх ухааны хөгжил нийгмийн хөгжлийн хурднаас, хэрэгцээ шаардлагаас өдөр өдрөөр хоцорсоор байна. Жишээ нь цөлжилттэй тэмцэх талаар олон жил ярьж байна. Гэтэл үүнийг тооцсон үндэслэлтэй судалгаа шинжилгээ хэрэгтэй. Өнөөдөр бидний гар дээр ийм зүйл алга.
-Огт байхгүй юм уу?
-Огт байхгүй гэж хэлэхгүй. Гэхдээ бодлогын хэмжээнд аваад Монгол Улсын хэмжээнд цөлжилтийн бодлого хэрэгжүүлье гэтэл ямар хурдацтай нүүж байгаа, ямар ажил хийх, гээд л асуухад үүний шинжлэх ухааны үндэслэлийг гаргаад ирсэн байх ёстой. Энд нь мөнгөө гарга, тэнд нь мод тарья, үүнийг нь хориглоё, гээд явах ёстой. Гэтэл энэ бүх тооцоо судалгаа байхгүй. Яамны цөлжилт хариуцсан ганц мэргэжилтэн хийх үү?, үүнийг мэддэг сайд хийх үү? Тэгэхээр дахиад бүтцийн асуудал яригдаж байна. Геоэкологийн хүрээлэн зэрэг шинжлэх ухааны байгууллагаа эргээд яамныхаа дэргэд авчраад “Ногоон хөгжлийн хүрээлэн” гэдэг ч юм уу шинэ зорилт, бүтэц бүрэлдэхүүнтэй болгоод ажиллуулах хэрэгтэй байна. Монгол Улс цаашид ногоон хөгжил рүү алхая гэвэл сэтгэлийн хөөрлөөр биш, улс төрчдийн амаар биш, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр бодлогоо тодорхойлох хэрэгтэй. Хэзээ саарал эдийн засгийнхаа аль аль салбарыг хаах юм? Хэзээ нүүрсээ ашиглахаа болих юм? Мал 50 сая хүрлээ, бэлчээрийн даацтайгаа яаж зохицож байна? экосистемийн тэнцвэр алдагдаж байна уу гэх мэт олон асуудалд шинжлэх ухааны үндэслэл судалгаанд тулгуурлаж төр бодлогоо гаргах ёстой. Энэ нь бидэнд одоохондоо алга даа. Таны асуултын хариу нь үүнтэй холбоотой байхыг үгүйсгэх аргагүй. Үгүй ядаж судалгааны байгуулга маань дэлхийн шилдэг туршлагыг судлаад байхад л нэг үр дүн гарна. Жишээ нь, ногоон хөгжил рүү амжилттай шилжиж байгаа улсын нэг нь Өмнөд Солонгос улс. Гэтэл Өмнөд Солонгосын байгаль, эдийн засаг, нийгмийн орчин монголынхоос өөр учраас тэднээс авах, гээх зүйл олон бий. Тэгэхээр тэдний туршлагыг тэр чигээр нь хуулж болохгүй. Солонгосын тэргүүн туршлагыг Монголын хөрсөнд буулгаж нутагшуулах юм. Ийм л учраас бидэнд судалгаа шинжилгээ хэрэгтэй.
Уул уурхай манай улсын хөгжлийн гарааны эхний гишгүүр төдий байх ёстой
-Уул уурхайн асуудалд иргэд их бухимдалтай байдаг, энэ талаар танай яам ямар бодлого баримталж байна вэ?
-Замбараагүй уул уурхайг цэгцлэх асуудал нийгмийн зүгээс маш их хүлээлттэй байгаа. Монголчууд бид чинь орчноо бохирдуулах нь бүү хэл, экологийн хувьд ул мөргүй амьдардаг байсан ард түмэн. Бидний өвөг дээдсийн амьдардаг зан үйл, эрхлэдэг бизнес нь экологидоо бүрэн ээлтэй байжээ. Ийм ард түмний үр сад байгаль орчноо ингэж хайр найргүй сүйтгэхийг хараад хүлээн зөвшөөрч чадахгүй байх шиг байна. Үүнд буруу юм байхгүй.
Одоо Монгол Улсад уул уурхай цэцэглэж байна. Уул уурхайн компаниуд үнэхээр даварч байгаа үзэгдэл түгээмэл байна. Тиймээс Шинэчлэлийн Засгийн газрын нэг бодлого нь замбараагүй хариуцлагагүй уул уурхайг хумих юм. Энэ нь уул уурхайгаа бүхэлд нь боомилно гэсэн үг биш. Томоохон уурхайгаа үр дүнтэй ашиглана, байгаль орчинд ээлтэйгээр хөгжүүлнэ. Бид уул уурхайг манай улсын хөгжлийн гарааны эхний гишгүүр төдий байх ёстой гэж хардаг. Уул уурхай бол бидний амьдрах арга биш. Уул уурхайн хөгжил хэтрэхээрээ эдийн засгаа хорлодог. Бусад салбарынхаа хөгжлийг боомилдог. Эдийн засагт уул уурхайн дарж байгаа хувийн жин 25 хувиас хэтрэхээр тухайн улс уул уурхайн хараат орон болдог. Энэ хэмжүүрээр бол манай улс аль хэдийнэ уул уурхайн хараат орон болсон. Хумих бодлогын нэг гол үндэслэл бол энэ байх ёстой.
Нөгөө талаар баялгийн өгөөжийг боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин, хөдөө аж ахуй, дэд бүтцийн салбараа хөгжүүлэхэд ашиглах ёстой. Хэдхэн хүний халаасыг түнтийлгэдэг, тэгсэн мөртлөө байгаль, нийгэм, эдийн засгаа хорлодог уул уурхай Монголд хэрэггүй. Тиймээс манай Засгийн газар уул уурхайгаас ангид байх бүс нутаг, экологийн үнэ цэнэтэй бүсчлэлийг тогтоох судалгааны ажлыг эхлүүлэх гэж байна. Дараа эдгээр бүс нутгийг, мөн гол мөрний эхийг улсын хамгаалалтанд авна.
-Уул уурхайн компаниудын хууль зөрчсөн үйлдэл хэрээс хэтэрч байна. Үүнийг хэн цэгцлэх ёстой вэ? Одоогийн байдлаар танай яам ямар бодитой ажил хийв?
-Бид одоогоор олигтой юм хийж чадаагүй байна. Дээр хэлсэнчлэн иргэдийн мэдээлэл хүсэлтийн дагуу хяналт шалгалтын ажил нилээд хийх шив дээ. Үүнээс өөр гавьсан юмгүй л байна.
Монгол Улсад хариуцлагагүй уул уурхайн жишиг амь бөхтэй тогтсон байна. “Алтыг нь аваад авдрыг нь хаядаг” сэтгэлгээ нийгэмд хэвийн үзэгдэл мэт харагдаж байна. Энэ жишгийг эвдэхийн тулд “Урт нэртэй хууль” (Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газар ашигт малтмал хайх, олборлохыг хориглох тухай хууль)-ийг бүрэн хэрэгжүүлэхээс эхлэх ёстой. 2009 оны долоодугаар сарын 16-нд энэ хууль батлагдсан, 4 жил болох гэж байна, гэтэл хууль хэрэгжихгүй байна. Энэ хуулийн дагуу цуцлагдах ёстой 1782 лиценз бий. Энэ асуудлаар бол яам эндээс л ажлаа эхлэх ёстой гэж боддог. Өмнөх засгийн үед сайд Л.Гансүх, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран энэ хуулийн хэрэгжилтийг хангуулах тал дээр нилээн ажилласан, тэмцсэн. Алтны шороон ордын ашиглалтын 242 лицензийг түдгэлзүүлсэн. Эдгээр 242 лиценз бүрээр байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээг хийлгэсэн. Үнэлгээний 70 гаруй компани ажиллаж, 1.8 их наяд төгрөгийн хохирол учруулсан гэсэн тооцоо гаргасан. Эдгээр лицензийг эзэмшигч компаниуд зарцуулсан хөрөнгөө үнэн зөвөөр тооцоолж, баримттайгаар гаргаад ирэг, Монголын төр тэдний байгаль орчинд учруулсан хохирлыг тогтоочихлоо, одоо баланслуулъя, төр өртэй гарвал түүнийгээ өгөх, авлагатай бол түүнийгээ авах, ингэж тооцоо нийлж дуусгах ёстой. Одоогоор манай яаманд энэ ажил эхлээгүй байна.
-242 лицензээс гадна үлдсэн 1540 гаруй лицензийг цуцлах асуудлыг шийдэхийг ард түмэн хүсч байгаа.
-Тийм. Мөн л лиценз бүрээр байгаль орчинд учруулсан хохирлыг тооцон гаргах ёстой. Урт нэртэй хууль бол Монгол орны экологийн тэнцвэрийг хадгалахад маш үнэ цэнэтэй хууль. Нийгэм, ард түмний амьдралд үнэнхүү тустай өгөөжтэй уурхайнууд энэ хуулийн дагуу хаагдах гээд байгаа бол тийм лицензүүдийг стратегийн орд руу шилжүүлж гаргаж болно. Харин бусдынх нь өглөг авлагыг баланслуулж, хуулийн дагуу цуцлах ёстой. Уг нь энэ ажил Засгийн газрын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрт хэрэгжүүлэхээр тусгагдсан. Гэвч манай яаманд энэ жил энэ ажилд зориулсан хөрөнгө бараг алга. Дээр хэлсэн 242 лицензийн хохирлыг тогтооход 1.8 тэрбум гаруй төгрөг зарцуулсан. Гэтэл 2013 онд 195 сая төгрөг энэ ажилд оногдсон. Үүнд ойролцоогоор 7-8 тэрбум төгрөг шаардлагатай байгаа.
Үүнээс гадна ойн болон усны сангийн хилийн заагийг тогтоосон ажил хангалтгүй болсон. 2012 оны сонгуулийн дөнгөж өмнөхөн түргэн түүхий ажил хийсэн. Үүнийг цэгцлэх ажил биднийг хүлээж байна. Уул уурхайн ашиглалтын технологийг сайжруулах, шалгуур төвшинг өндөрсгөх, техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг Европын холбооны стандартын төвшинд аваачих ажил биднийг хүлээж байна.

Байгальд ээлтэй байх бодлогыг багаас нь суулгах хэрэгтэй
-Усны асуудал хүндээр тавигдаж байна. Энэ талаар ямар бодлого барьж ажиллаж байгаа вэ? Тэр тусмаа өмнийн говийн усан хангамжийн шийдлийг танай яам яаж харж байна вэ?
-Монгол Улсын хүн амын 40 хувь нь дэлхийн стандартад нийцсэн цэвэр усаар хангагдаагүй. Тэр дундаа цөлөрхөг хээр, говийн бүсийн иргэд. Үүн дээр нэмээд Монголын говьд эдийн засгийн чанартай томоохон уурхайнууд үйл ажиллагаа явуулдаг учир ус хэрэгтэй. Гэтэл говьд хүрэлцэхээр хэмжээний нөөц байхгүйг хүн бүр мэдэж байгаа. Өмнийн говийн усан хангамжийн тал дээр төрийн томоохон бодлого хэрэгжих ёстой.
-Ямар бодлого?
-Газрын гүний ус бол геологийн маягаар маш удаан хугацаанд бүрэлдэн тогтдог. Тиймээс цэнгэг усыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах ёсгүй. Далайн гаралтай эрдэсжилттэй усаа үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаж болно. Тиймээс Монгол орны хойд бүсэд гол мөрний усыг цуглуулдаг болох явдал. Энэ нь зөнгөөрөө урсаж байгаа голоо цөөрөм болгоно гэсэн үг биш. Хэвгий газраар борооны ус урсан гол руу ордог. Ингээд үер болдог. Үерийн усыг цуглуулж цэвэршүүлэн унд, үйлдвэрлэлдээ хэрэглэх юм. Үүнийг Монголын төр бодлого болгох ёстой. Бодлого болгож эхэлж байгаа гэж үзэж байна. Усны бодлогын асуудлыг хоёр шатаар нэмэгдүүлсэн. Агентлагийн түвшинд байсан бодлогыг яамыг алгасуулаад Засгийн газрын түвшинд Ерөнхий сайдын дэргэд Усны бодлогын үндэсний зөвлөлийг аваачсан. Огт бодлогогүй байсан газрын асуудлыг мөн Засгийн газрын түвшинд аваачсан.
Зарим хүмүүс мэлтэлзээд урсац байсан голоо боогоод нуур үүсгэх гэж байна гэсэн буруу мэдээлэл тараасан байна. Бид бол үерийн ус хэвлий дагаад урсаж байгаа усыг цуглуулах асуудал юм. Цуглуулсан илүүдэл усыг яаж хэрэглэх нь бидний эрхийн асуудал болдог. Голын экосистемд огт сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр ус цуглуулж ашиглах боломж байна. Энэ талаарх судалгааны ажлууд эхэлсэн. Ингээд Туул, Орхон зэрэг урсац ихтэй голд тохируулга хийх юм.
-Хууль бус ангийн хэрэг сүүлийн жилүүдэд олон гарч байна. Үүний гол шалтгаан нь хуулийн заалт сул байгаатай холбоотой юм билээ. Сүүлд хэд хэдэн чухал шийдвэр гаргах шиг болсон.
-Ан амьтны талаарх бодлогын асуудлаар яам нэлээн зүйл хийлээ. Гэхдээ хангалттай гэсэн үг биш. Жишээлбэл, Монгол түмний бахархал болсон Шонхор шувууг худалдаж мөнгө олоод төсвийн цоорхойг нөхдөг байсан. Үүнийг Засгийн газрын шийдвэрээр болиулсан. Аргаль, Янгир, Хар сүүлт зэргээ агнуулаад л бас төсвийн цоорхойг нөхдөг байсныг хязгаарлалаа. Агнах зөвшөөрлийн тоо толгойн дээд хэмжээг 2-3 дахин багасгалаа. Үүнийг дагаад бөөн хээл хахуулийн асуудал дагадаг байсныг болиулж, хаана ан амьтнаа өсгөж үржүүлж байна тэр газар нь тодорхой хэмжээгээр ашиглах эрхийг нь орон нутагт шилжүүллээ. Өөрөөр хэлбэл, ан амьтныг тусгай зориулалтаар агнах асуудлыг Засгийн газрын журмаар батлууллаа. Жишээ нь, 100 Аргаль угалзтай аймаг байлаа гэхэд хэд нь хөгшрөөд агнаж жаазалж болох судалгааг хийхийг агнуур зохион байгуулалт гэдэг. Агнуур зохион байгуулалтаа мэргэжлийн байгууллагаар хийлгээд хандахад боломжтой. Харин өгөөж нь эргээд орон нутагт ордог. Ан агнуурын орлого орон нутагт ордог. Ийм зарчмын шинэ тогтолцоо руу орлоо.
Мөн дэлхийд 22 хон үлдсэн Мазаалайн асуудлыг гаргаж ирлээ. Мазаалайд тусгайлан хөрөнгө төсөвлөдөггүй байсан тул нэмэлт тэжээлийн асуудал хөндөгддөггүй байсан. Нэн ховор амьтныг төр хариуцна гэсэн заалт хуульд бий. Гэхдээ төр энэ ажлыг эхлүүлээгүй байсан. Одоо бид Мазаалай хамгаалах талаар гурван том зорилт тавиад ажиллаж байна. Генийн санг нь хамгаалья. Ангилал зүйн асуудлыг шийдье гэж байгаа. Ингээд тайвширч болохгүй. Тарвага, Хулан, Бөхөн зэрэг нэн ховор амьтад байна. Цаашид тэднийг яаж хамгаалах зэргийг нарийн төлөвлөх хэрэгтэй. Өнөөдөр бид байлдааны буу, байлдааны сумаар хяналтгүйгээр ан хийдэг. Энэ асуудлаар удахгүй бодлогын асуудлыг гаргаж тавина.
Ард түмний мэдэлд байдаг төр хамгаалах ёстой энэ зүйлээ хамгаалж чадахгүй байгаа атлаа иргэдийг хамгаалж, нөхөн сэргээх ажилд оруулдаггүй. Үүнийг бодлогоор дэмжсэн асуудал байхгүй. Тиймээс хувийн хэвшлийг нөхөн сэргээх, хамгаалах чиглэлээр хэрхэн ажиллах асуудлыг удахгүй гаргаж тавина. Өөрөөр хэлбэл, байгаль хамгаалахад хувийн хэвшлийн үүрэг оролцоо бол Засгийн газрын бодлого болох юм. Амьтны хүрээлэн байгуулья.Тарвага үржүүлье гээд явж байгаа хүн байна. Гэтэл зохицуулсан эрх зүйн зохицуулалт, урамшууллын төрийн бодлого байхгүй. Хаалттай байна. Төр яаж ч хичээгээд Монголын малын тоо толгойг 20 саяд хүргэж чадаагүй.Хувийн хэвшил ороод ирэхэд л хоёр дахин нэмэгдсэн. Үүнтэй ижил байгаль орчны салбарт хувийн хэвшлийг оруулж ирүүлэх асуудлыг удахгүй гаргаж ирнэ. Загас, амьтан үржүүлж, байгальд нь тавьдаг, зүй зохистой ашигладаг болгох хууль эрх зүйг бий болгоно. Нэгдэх ТББ олон байна. Сайн дурын маягтай ажил хийх хүмүүс байна. Цаана нь мэдээж бизнесийн сонирхлыг дэмжих хэрэгтэй.
-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр санамж бичигт гарын үсэг зурж байгаа харагддаг. Жижиг зүйлд анхаараад нийгэмд хүлээлттэй байгаа томоохон асуудлуудыг яаж шийдэх нь мэдэгдэхгүй юм. Төрийн бодлого тодорхойлогдсон уу?
-Зурагтаар л жижиг сажиг зүйл ярьж, гарын үсэг зурж харагддаг гэж шүүмжилдэг. Гэтэл нийгмийн хүлээлттэй асуудал яах нь мэдэгдэхгүй байна. Ойр тойрны хүмүүс хүртэл хэлдэг боллоо. Манай яаман дээр Ногоон хөгжил рүү шилжинэ. Сараал эдийн засгаас ногоон эдийн засаг руу шилжүүлнэ гэж байгаа. Өмнө нь Монгол Улсын хэмжээнд Мянганы хөгжлийн цогц бодлого, Тогтвортой хөгжлийн бодлого гэсэн баримт бичгүүд гарсан. Даанч хэрэгжүүлдэггүй. Тэгэхээр бид хэн ч хэрэгжүүлэхгүй Ногоон хөгжлийн бодлого гэсэн баримт бичиг гаргах ёстой юу. Үнэхээр хэрэгжүүлэх зүйл хийх үү. Тиймээс их л нухацтай, нийгэм ч шахдаг, нийтээрээ хүлээн зөвшөөрдөг баримт бичгийг гаргах ёстой. Тиймээс сайн үндэслэл, тооцоо судалгаа хэрэгтэй байна.
-Магадгүй байгаль орчноо хайрлан хамгаалах ухамсрыг суулгахын тулд нийгмийн чанартай ажилд анхаарлаа хандуулсан нь дээр байх аа?
-Санал нэг байна. Нийгмээ иргэдээ байгаль хамгаалахад бэлтгэх хэрэгтэй, байгальд ээлтэй иргэн болгон бойжуулах хэрэгтэй байна. Мөн байгальд ээлтэй бизнес эрхэлдэг болгох. Ингэвэл бидний хүсээд байгаа аюулгүй сайхан орчин бүрдэнэ.
Бидэн давуу тал бий. Нүүдэлчид байгальтайгаа зохицож амьдарч байсан. 1940 оноос хойш гэвэл 3 үеэрээ хотод суурьшсан байна. Байгальтайгаа зохицож амьдардаг байсан үе нь алдагдаад байгальд ээлгүй болж төлөвших нь гэж санаа зовж байна. Тиймээс иргэдийнхээ экологийн боловсролд анхаарах нь чухал. Үүнийг тоохгүй олон жил болсон суурин соёл иргэншилтэй улсууд хүртэл ойлгоод 6 наснаас нь эхлээд байгальд ээлтэй байх бодлогыг суулгаж эхэлж байна. Тиймээс энэ ажлыг цэцэрлэгийн наснаас нь эхлээд байгаль орчны хүмүүжлийг суулгахад манайх хамтарч ажиллах шаардлагатай. Бид үүнийг санаачлаад явж байна. Чухлаас чухал асуудал гэдгийг гаргаж ирэхээр 2013 оныг Байгаль орчны боловсролын жил болгосон. Үүний хүрээнд Швейцарийн хөгжлийн агентлагтай төсөл хэрэгжүүлэх болсон. Ирэх жилээс төр энэ чиглэлд хөрөнгө төсөвлөх байх. Хичээлийн праграммыг өөрчлөх, нийгмийн хандлагыг өөрчлөх зэргээр ажиллах юм. Одоо үед байгаль орчинд халтай хандаж байгаа үйлдлийг мэдээлдэг болсон. Энэ нь нутгийн иргэдийн мэдээлэл, ТББ-уудын реакциар илэрч байна. Энэ нь давуу тал юм.
Б.МЯГМАНСАНЖ
“Өдрийн сонин”
“Өдрийн сонин”
No comments:
Post a Comment