Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг “Ярилцах танхим”-даа урьж, ярилцлаа.
-Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталлаа. Хуулийн төслийг хэлэлцэх үеэр зарим гишүүн 20 сая төгрөгийн гүйлгээнд хяналт тавихыг эсэргүүцэж байсан. Ер нь гүйлгээний хэмжээг нэмэх боломж байгаагүй юм уу?
-Зарим нь шинэ гишүүн байсан. Мөн олон жил парламентад суусан ч гишүүд байсан. Энэ хуулийн төслийг хэлэлцэх үеэр нэг зүйлийг ажигласан.
Юу гэхээр гишүүд хуулиа уншдаггүй юм байна. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль батлагдаад долоон жил хэрэгжиж байхад уншаагүй байгаа юм. Мөн баталж байхдаа ч уншаагүй байна гэсэн үг шүү дээ. Гэтэл 20 сая төгрөг гэдэг чинь 2006 онд баталсан хуульд бичигдсэн. Иргэдэд ямар ч дарамтгүй, Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн албанд нягтлаад явж байгаа. Харин сэжигтэй гэх гүйлгээг л хууль сахиулах байгууллага шалгана. Сэжигтэй гүйлгээ нь ихэнхдээ террорист хүн, байгууллага, түүнийг санхүүжүүлж байгаа эсэх, ялангуяа Исламын орнуудаас, хойд Солонгосоос манай улс руу шилжүүлж буй гүйлгээг хянасаар ирсэн. Иргэдийн өдөр тутмын гүйлгээнд ямар ч хүндрэлгүй тийм тогтолцоо байсан юм. Шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх явцад энэ заалтыг гэнэт олж уншсан хүмүүс их цочирдох шиг болсон. Цочирдож байгаа хүмүүсийг та бүхэн анзаараад үзэх хэрэгтэй. Ерөнхийдөө мөнгө угаана гэдэг гэмт хэргийн улмаас олсон орлогоо хууль ёсны болгох гэж оролддог. Тэр дундаа манай улсад авлига албан тушаалын шугамаар олсон хөрөнгөө хууль ёсны болгох гэж оролддог үйлдлүүд бий. Энэ асуудлыг хэлэлцэхэд сандарч, цочирдож байгаа хүмүүсийн дийлэнх нь тэр өнцгөөс нь харж байгаа юм. Жирийн иргэдийн хувьд ямар ч асуудалгүй. Жирийн иргэд террорист байгууллагатай харилцахгүй, хэн нэгний хууль бусаар олсон мөнгийг угаах гэж оролдохгүй шүү дээ. Түүнчлэн “хар жагсаалт” гэдэг үгийг их ярих шиг боллоо. Дэлхийн санхүүгийн тогтолцоог тогтвортой, эрсдэлгүй байх талаас нь анхаардаг болчихсон. Тиймээс Монгол Улс дотооддоо мөнгө угаах төрлийн гэмт хэрэгтэй тэмцэж чаддаггүй буюу дотоодын мөнгөний эргэлт террорист үйл ажиллагаа руу орохгүй гэх ба-талгааг өөрсдөө хангаж чадах уу гэдэг асуудал гарна. Бидний зүгээс “Хууль тогтоомжийнхоо хүрээнд “чадна” гэж хэлж байгаа. Хууль тогтоомжоо сайжруулчихлаа, хууль сахиулах байгууллагууд ажиллах чадвартай боллоо. Тийм учраас Монголоос гадаад руу, гаднаас Монгол руу орж байгаа мөнгийг та бүхэн битгий хяна. Итгэлцээд явъя” гэсэн. Хэрэв итгэж чадахгүй гэвэл тэд хянана гэсэн үг шүү дээ. Ямартай ч хууль эрх зүйн орчноо сайжруулсан, мөнгө угаах чиглэлээр нэлээд алхмыг хийж эхэлчихсэн учир тэд итгэсэн. Харин итгэхгүй гэдэг үзүүлэлтээ Германд байгаа Элчин сайдын үйл явцаар харууллаа. Иргэд битгий хэл Элчин сайдын данс руу орж байгаа мөнгийг хянана гэдэг дохиог өгөх гэж оролдлоо. Энэ бол бидэнд сануулга болсон.
-Хэрэв энэ хуулийн төслийг хугацаанд нь амжиж батлаагүй бол ямар сөрөг үр дагаврыг хүлээхээр байсан бэ?
-Монголоос гадагшаа, гаднаас Монгол руу орж буй бүх гүйлгээ гацна. Манай хууль сахиулах байгууллага бус гадны байгууллагууд хянах юм. Эдийн засаг тэлж бонд босгоод бүтээн байгуулалтын ажил хийж буй энэ үед царцалт үүсэх нь эдийн засгийг шууд боомилж байна гэсэн үг юм. Тиймээс бид энэ эрсдлээс урьдчилан сэргийлж байгаа.
-Хяналт тавих гүйлгээг ярихаас гадна ямар заалтад өөрчлөлт оруулж шинэчилсэн бэ?
-Нэлээд олон заалт бий. 40 орчим зөвлөмж байгаа. Үүнээс 30 гаруйг нь энэ хуулиар хангасан. Мөн Эрүүгийн хуулиар тодорхой зохицуулалт хийх үүрэг хүлээчихсэн байгаа. Гэмт хэргийн тухай хуулийг хэлэлцээд ирэхээр шийдэх байх. Тухайлбал улс төрд нөлөө бүхий гэдэг ойлголтыг хуульчлаач ээ гэсэн. Бид үүнийг Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд тусгаагүй байсан ч Сонирхлын зөрчлийн тухай хуульд бол тусгасан. Энэ зохицуулалтаа Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль руу татаж оруулсан юм. Сонирхлын зөрчлийн тухай хуульд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, агентлагийн дарга, Дээд шүүхийн шүүгч, Ерөнхий прокурор гэх мэт хүмүүс нээлттэй тендерээс бусдаар төсвөөс ямар нэг төсөл хөтөлбөр, тендер авахыг хориглосон. Энэ заалтаа татаж оруулаад, эдгээр хүмүүсийн гүйлгээ 20 сая байхаас үл шалтгаалаад хянана гэж байгаа. Жирийн иргэдийн хувьд 20 сая гэж байгаа бол өндөр албан тушаалтнууд хэдэн төгрөгийн ч гүйлгээ хийсэн хянах юм.
-Ямартай ч манай улс “хар жагсаалт”-д орохооргүй боллоо. Тэгэхээр цаашид саарал жагсаалт руу орохын тулд юу хийх ёстой болох вэ?
-Хууль эрх зүйн орчноо сайжруулчихаар “хар жагсаалт”-аас гарахаас гадна саарал руу орох боломжтой болно. Хууль тогтоомж, эрх зүйн орчны шаардлага. Бид тэдний үнэлдэг хар, сараал жагсаалт гэхээс илүүтэй манай улсын дотоод хүсэл эрмэлзэл бол авлигын улмаас алдаж байгаа мөнгөө буцааж яаж олж авах вэ гэдэг юм. Авлигаас болж Монголоос их хэмжээний мөнгө гарч, эсвэл дүр төрхөө өөрчилж байна. Тухайлбал Япон, Солонгос, АНУ, Канадад үл хөдлөх хөрөнгө болчихоод байна. Үүнийг бид тогтоож, таслан зогсоох ёстой. Нөгөөтэйгүүр энэ мөнгийг олж ирэх хэрэгтэй. Ингэхийн тулд энэ хуулийг хэрэгжүүлэх шаардлагатай юм.
-Сүүлийн үед нийгмийг цочроосон аймшигтай хэргүүд гарч байна. Гэр бүлээр нь шатаасан, хүүхдээ заазуурдсан гэх мэт. Иймэрхүү хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс Хууль зүйн яам юу хийж байна вэ?
-Урьдчилан сэргийлэх үүднээс бид ажиллаж байгаа. Гэхдээ энэ бүгд өнөөдөр гэнэт үүсчихэж байгаа юм биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Яагаад гэвэл гэр бүл, сургалтын технологи хэвийн юм шиг явж ирсэн. Үүний үр дүнд аав нь хүүхдээ, хүчтэй нь хүчгүйгээ хүчирхийлж, зодож болдог гэсэн хандлага нийгэмд тогтоод байна. Эцсийн дүнд гэмт хэрэг хийснийх нь дараа юу болчихов гэдэг. Үүний оронд ямар урхаг, эх үүсвэртэй вэ гэдгийг бодох ёстой шүү дээ. Гэмт хэргийн тухай хуульд гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой заалтыг оруулсан. Тодруулбал хүүхдэд хүчирхийлэл үйлдэж байгаа тохиолдолд хариуцлага хүлээлгэнэ гээд заачихсан байгаа юм. Гэтэл “Хүүхдээ алгадаад авсны төлөө би гэмт хэрэгтэн болох юм уу” гэж цөөнгүй хүн эсэргүүцэж байна. Ер нь яагаад хүүхдээ зодох ёстой гэж. Хүүхдээ зодох ёстой гэж боддог хүмүүс хүүхэд нь насанд хүрээд хүн зодчихоор “хаанаас ийм балмад этгээд гараад ирэв ээ” гэж цочирдож болохгүй. Тэгэхээр сургалтын технологийг өөрчлөхөөс гадна ядаж хүүхдээ зодож болохгүй гэдэг ухамсрыг өөрсдөдөө бий болгох ёстой юм. Ийм бодлоосоо салаагүй байж хэн нэгнийг алж, гэр бүлээр нь шатаасны дараа бурууг нь нийгэм, төрөөс хайх гэж оролддог. Үүнийг нийгэм, улс төрөөс хайхаас илүүтэй өөрсдөөсөө хайх хэрэгтэй. Хууль зүйн яамны хувьд хүссэн, хүсээгүй энэ үйлдлийг гэмт хэрэг гэж үзэхээс өөр аргагүй.
-Урьдчилан сэргийлэхээр яг ямар ажил хийж байна вэ?
-Засгийн газраас өмнө нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд мөнгө төсөвлөдөг байсан. Энэ мөнгийг ний нуугүй хэлэхэд зорилтот бүлэгт зарцуулдаггүй байсан юм билээ. Одоо бол бид энэ мөнгийг Цагдаагийн байгууллагатай холбосон. Өөрөөр хэлбэл Цагдаагийн байгууллагын үндсэн чиг үүргийг гэмт хэрэг гарсны дараа бус гарахаас нь өмнө ажилладгийн хувьд мөнгийг хэрхэн зарцуулах ёстой гэдгээ гарга гэж шаардаж байна. Бодлогыг нь мөн боловсруулж байгаа. Нөгөөтэйгүүр гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх бодлогыг тодорхойлооч гэсэн. Өнөөдөр Цагдаагийн байгууллагын бодлого боловсруулдаг хэсэг нь гэмт хэргийн араас хөөцөлддөг хэсэгтэйгээ холилдчихсон байсан. Үүнийг цэгцэлж, зохион байгуулалтыг нь сайжруулсан. Тэгэхээр чиг үүрэг нь тодорхой болоод ирэхээр ажил эзэнтэй болно. “Хэн, юу хийж байна вэ” гэж хүмүүс асуугаад байгаа. Хууль зүйн яам чиг үүргийг нь тодорхой болгож, хууль эрх зүйн орчныг нь сайжруулчихаад, хэн, юу хийж байна гэдгийг нь хянана.
-УИХ-ын нэр бүхий 24 гишүүн Өршөөл үзүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулсан. Хууль зүйн сайдын хувьд Өршөөл үзүүлэх тухай хуулийн төсөлд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж харж байгаа юу?
-Өршөөл үзүүлэх эсэх нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал учир Засгийн газар дэмжинэ, дэмжихгүй гэж хэлж чадахгүй. Бид бодлого л ярина. Өршөөл үзүүлж болно. Гэхдээ 4-5 төрлийн гэмт хэрэгт өршөөл үзүүлмээргүй байна.
-Ямар?
-Хүн худалдаалах, хар тамхи борлуулах, авлига, албан тушаалын хэрэгт, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, мөнгө угаах гэмт хэрэгт өршөөл үзүүлмээргүй байна. Бусдыг нь өршөөх эсэх нь нээлттэй. Энэ төрлийн гэмт хэрэгтэй хатуухан тэмцэж, хязгаарлах хэрэгтэй.
-Хууль зүйн салбарын шинэчлэлийн хүрээнд УИХ-аар ямар, ямар хуулийн төслүүдийг хэлэлцэхээр бэлэн болоод байна вэ?
-Хууль сахиулагчдын эрх зүйн байдлын тухай хууль, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль, Хөдөлмөрийн чадваргүй яллагдагчид туслалцаа үзүүлэх тухай хууль, Маршлын албаны тухай хууль, Мөрдөх болон Цагдаагийн албаны тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Эдгээр зургаан хуулийн төслийг баталчихвал хууль сахиулах чиглэлийн суурь бэлэн болчихно. Үүний араас шийдвэр гүйцэтгэхтэй холбоотой нийт 39 хуулийн төсөл, мөн Үндсэн хуулийн Цэцтэй холбоотой хоёр, прокурорын нэг хуулийн төслийг оруулна.
-Ботаникийн цэцэрлэгийн газар дээр Хууль зүйн яамныхан Шүүхийн цогцолборыг барина гэж байгаа. Та үүнд албан ёсны тайлбар хэлэхгүй юу?
-Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн бүхэлдээ биш л дээ. Цаад талд нь мод тариагүй, айлууд буучихсан тэр хэсэгт барина гэж байгаа. Хэн нэгэн дураараа буучихсан байхад юу ч хэлэхгүй мөртлөө иргэдэд үйлчлэх ёстой хуулийн үйлчилгээний цогцолбор барина гэхээр эсэргүүцэж болохгүй байх. Энэ асуудлыг шалгаж байгаа. Ний нуугүй хэлэхэд Ботаникийн цэцэрлэг нийтийн эзэмшил гэхээс илүүтэй төрийн бус байгууллагын эзэмшилд бий. Нийслэлээс шүүхийн цогцолбор барих гурав орчим га газар гаргаж өгөхийг хүссэн. Гэтэл өмнөх хотын дарга нар, газрын наймаачид шүүхийн байшин барих газаргүй болтол нь зарсан байна гэдэг хариуг бидэнд өгч байгаа. Бид яг энэ газрыг авна гэж хэлээгүй. Хотоос газар авах боломжтой газруудыг гаргаж өгсөн. Үүний дагуу бид хувилбаруудыг нь судалж байна. Ботаникийн цэцэрлэгт тодорхой хөрөнгө оруулалт хийгээд газар дор услалтын систем хийсэн гэж байгаа. Үнэхээр ийм бүтээн байгуулалт хийсэн эсэхийг нь судалж байна. Газар олгох боломжгүй хэмжээний тохижуулалт байгаа бол заавал авна гэхгүй. Гэхдээ бусад улс орны ботаникийн хүрээлэн хотын гадна байдаг. Түүнээс биш манайх шиг хотынхоо төвд байдаггүй. Ботаникийн цэцэрлэгийн зарим газар нь аль хэдийнэ эзэнтэй болчихсон сураг дуулдаж байна билээ. Ажилчид нь өнөөдөр ухаан орсон юм шиг газраа хамгаална гэж ярьж байгаа ч тэнд уудалбал нэлээд асуудал бий. Энэ бүгд удахгүй шийдэгдэх байх. Төсвөөс авсан мөнгөө зориулалтаар нь зарцуулаагүй ч асуудал гарах юм шиг байна билээ. Хууль зүйн яам, Шүүхийн ерөнхий зөвлөл Улаанбаатарын иргэдэд үйлчлэх шүүхийн хоёр үйлчилгээний төвийг барих газрыг өгөөч гэж нийслэлээс хүсэж байгаа. Өгнө байх гэж бодож байна.
-Ярилцсанд баярлалаа.
УЛС ТӨРИЙН ТОЙМ

No comments:
Post a Comment