“Ярилцъя” өнөөдөр мэргэжлийн хэлээр бол сенсаацийн хойноос мөшгилөө. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө манай улсын аварга компаниудын нэг болох “Бодь групп”-ийг тойрсон асуудал анхаарал татаад өнгөрснийг олон нийт сайн санаж байгаа байх. Тэднийг тойрсон чимээгүй яриа хөөрөө газар авч, гайхширсан, элдэв таамаглал дэвшүүлсэн байр сууриуд түгэж, бүр хачирхалтай гэмээр ч бодит явдлуудын тухай мэдээллүүд чих дэлссээр. Тийм болохоор би нэлээдгүй хүч тавинхөөцөлдөж байж “Бодь”-ийг үүсгэн байгуулагч Лу.Болдын хуулийн зөвлөх З.Сүхбаатарыг олж уулзсан юм. Тэрбээр нэлээн учирлуулж, араасаа гүйлгэж байж ам нээлээ. Ингээд түүний яриаг уншигчиддаа хүргэе.
-Таныг олж уулзах амаргүй байлаа. Их нууцлаг хүн юм аа?
-Нууцлаг юу байхав. Ажлаа хийж яваа энгийн нэг хуульч хүн. Бидний ажил угаасаа нэг их олон түмний нүдэн дээр ил харагддаг ажил биш юм даа.
-Өнгөрсөн 5 сарын 24-нд та Монголбанкны ерөнхийлөгчид хандаж ил захидал илгээсэн. Таны захидал багагүй шуугиан дэгдээлээ. Чухам яагаад ийм захидал бичих болов оо?
-Учир шалтгаан нь миний захидалд тодорхой байгаа шүү дээ. Гэхдээ нэгэнт уулзсаных би тодруулж хариулъя. “Голомт” банк нь манай хувийн хэвшлийн анхны банкуудын нэг гэдгийг бараг бүх хүн мэдэх байх. “Голомт” банк нь өнгөрсөн 20-иод жилийн дотор манай улсын банкны системд дээгүүрт орох байр суурьтай болсон. Энийг бас олон түмэн надаар хэлүүлэлтгүй сайн мэднэ. Миний үйлчлүүлэгч Л.Болд бол энэ банкны үүсгэн байгуулагчдын нэг. Үүнийг ч бас монголчууд сайн мэднэ. “Голомт” банкны хувьцааны 80 гаруй хувийг “Бодь интернэшнл” ХХК эзэмшдэг. Банкны тухай хуульд зааснаар тухайн банкны хувьцааны таваас дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчийг “нөлөө бүхий хувьцаа эзэмшигч” гэж тооцдог. Тэгэхээр “Бодь интернэшнл” компани нь энэ банкны хувь заяаг шийдвэрлэгч хамгийн том хувьцаа эзэмшигч гэдэг нь ойлгомжтой. Миний итгэмжлэн төлөөлж байгаа хүн маань “Бодь интернэшнл” ХХК-ийн хувьцааны 33 хувийг эзэмшдэг тул хууль зүйн утгаараа “Голомт” банкны хувьцааг дундаа хэсгээр өмчлөгч юм. Ийм болохоор түүний хувьд “Голомт” банкны хувь заяаг зөнд нь орхих ёс суртахууны болоод хууль зүйн эрхгүй юм.
-Тэр мэдээж ойлгомжтой. Түүний нэрээр л овоглогдож явдаг групп шүү дээ.
-Тэгэхээр энэ хүн тус банкны амжилт бүтээлээр бахархах, алдаа дутагдал гарвал сэтгэл зовних эрх үүрэгтэй байж таарнаа даа.
-Тийм л дээ. Тэр тусмаа Л.Болдын итгэмжлэгдсэн төлөөлөгч гэнэт ил захидал бичсэн явдал үнэхээр олон асуулт араасаа дагуулж байна.
-Үнэндээ өнгөрсөн оны намраас эхлэн “Голомт” банкны үйл ажиллагаа доголдож, банкны болоод бусад хууль тогтоомж зөрчигдөж байгаа талаар яриа, хөөрөө гарч эхэлсэн. Ялангуяа, тус банкны гадаадын хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч нараас ноцтой гэж үзэхээр баримтад тулгуурласан мэдээллүүд гарах болсон байдаг. Эдгээр зөрчлийн заримаас би ил захидалдаа дурдсан байгаа. Харамсалтай нь энэ асуудлыг дотооддоо хууль, журмын дагуу шийдэж, тэрхүү зөрчил дутагдлыг газар авахаас нь өмнө таслан зогсоох арга замыг эрэлхийлсэн боловч тэр нь үр дүнд хүрээгүй байна.
-Ямар арга хэмжээ авсан юм бол. Гадагшаа огт үнэр авахуулахгүй л хийж дээ. Банкны асуудал эмзэг болохоор дотооддоо учраа олох гэж хичээх нь зүйн хэрэг байх л даа?
-Тэр бол мэдээж шүү дээ. Чадах бүхнээ л хийх гэж хичээж таарна. Эхлээд төлөөлөн удирдах зөвлөлийнхөө бүрэлдэхүүнийг шинэчилж, гүйцэтгэх захирлаа өөрчилсөн байдаг. Ерөөсөө л банкны үйл ажиллагаа зарим хувьцаа эзэмшигч, ТУЗ-ийн гишүүдээс ихээхэн хараат, тодруулбал бараг тэдний зааж, зааварласнаар явж байсан юм билээ. Үүнийг өөрчлөх ёстой нь ойлгомжтой. Энэ мэтчилэн банкны өдөр тутмын үйл ажиллагааг хараат бус болгох, хяналт шалгалтын тогтолцоог зөв гольдиролд нь оруулах чиглэлээр нэлээд зүйл санаачлан хийх гэж оролдсон байдаг. Гэвч ТУЗ-ийн зарим гишүүд, гүйцэтгэх удирдлагын багийг бүрдүүлж буй газар, хэлтсийн дарга, захирлуудын томоохон эсэргүүцэлтэй тулснаас мухардсан. Одоо ч энэ мухардмал байдал хэвээрээ. Ийм байдалд удаан байж болохгүй. Тийм болохоор нэгэнт дотооддоо шийдэж чадахгүй байгаа учраас л эрх бүхий байгууллага, албан тушаалтнаар нь шийдүүлье гээд Монголбанкинд хандсан хэрэг . Ийм л учиртай юм.
- Тийм байж. Гэхдээ “Голомт” банкны зарим албан тушаалтнууд таны ил захидлын дараа хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Банкны үйл ажиллагаа хэвийн байгаа. Энэ маргаан бол зөвхөн “Бодь” компанийн хувьцаа эзэмшигчдийн хоорондын асуудал, банкинд огт хамаагүй” гэж мэдэгдсэн.
-Би нэг зүйлийг хариуцлагатай хэлье. Энэ бол “Бодь интернэшнл” компанийн асуудал биш. Миний ил захидалд “Бодь интернэшнл” ХХК-тай холбоотой ямар ч зүйл байхгүй шүү дээ. Уншаагүй бол дахиад харахыг зөвлөе.
-Харин тиймээс л энэ бүх асуудал хачирхалтай байна шүү дээ. Таны ил захидалд “Голомт” банкинд үүссэн ноцтой асуудлууд руу Төв банкны удирдлагыг анхаарлаа хандуулаач гэсэн санаа илхэн байхад хариу мэдэгдлүүд “Бодь” компанийн үүсгэн байгуулагчдын дундах үл ойлголцол төдий зүйл шүү дээ. Харин ч энэ дотоод асуудлыг “Голомт” банк руу үсэргэж ч болохгүй гээд байгаа. Энэ бол яав ч анхаарал татахгүй байхын аргагүй зөрүүтэй байр суурь биз дээ?
-Бид зөвхөн “Голомт” банкны тухай ярьж байгаа. Ярихдаа, тодорхой эзэн, хаягтай зөрчлийн талаар ярьж байгаа. Үүнийг бид санаанаасаа зохиосон юм биш. “Голомт” банкинд ийм ноцтой зөрчил байна гэдгийг олон улсын нэр хүнд бүхий “FSICapital” мөн “Эрнст энд Янг” зэрэг аудитын мэргэжлийн байгууллагууд баримт материалаар нь шалгаад гаргаж ирсэн юм шүү дээ.
-Бүр гадны аудит хүртэл шалгасан юм уу?
-Тийм ээ, нэг биш бүр хоёрын зэрэг олон улсын нэр хүндтэй аудитын байгууллага шалгаж тогтоосон. Ийм тохиолдолд ч бүх юм зүгээр гэж үзэх гэж үү. Та бод л доо.
-Үнэхээр дуулаагүй баримт байна. Гэхдээ нэгэнт ийм байдал үүссэн нөхцөлд даруй арга хэмжээ авах нь банкны өөрийнх нь эрх ашиг биз дээ. Гэтэл яагаад...?
-Банкны зөрчил, дутагдлын талаар ярихаар “Бодь” компанийн асуудал гээд байгаа тэр хүмүүс тэгэхээр хэн бэ. Хэн болж таарах вэ. Өөрсдөө эдгээр зөрчлийг үйлдсэн, энэ асуудалд нэр холбогдсон л нөхдүүд шүү дээ. Тийм учраас л асуудлыг нуун дарагдуулах, харилцагч, хадгаламж эзэмшигчдийн анхаарлыг өөр зүйлд хандуулан төөрөгдүүлэхийг хичээж байна бус уу. Ийм зүйл яриад байгаа хүмүүс хэрэв өөрсдөө буруугүй юм бол ингэж худлаа булзааруулж, зарчмын дагуу асуудалд хандаж байгаагаа үгсэж буруутгах шаардлага байна уу. Ингэхийн оронд Монголбанк руу очоод “Биднийг шалгаад буруугүй болохыг тогтоогоод өгөөч” гээд хүсэлтээ гаргаад, шалгуулчих хэрэгтэй биш гэж үү.
-Монголбанк энэ асуудлыг анхааралтай ажиглаж баймаар. Шалгаад өгөөч гэж гуйлгах байтугай гуйгаагүй үед шалгаж хянаж байх үүрэгтэй газар биз дээ. Монголбанкны хяналт, шалгалтын газрын захирал Д.Ганбат гэдэг хүн “Голомт банкны үйл ажиллагаа хэвийн явагдаж байна” гэсэн ярилцлага өгсөн байсан. Үнэхээр хачирхалтай асуудал болж байгаа юм байна.
-Д.Ганбат дарга өнгөн талыг нь хэлж байх шиг байна л даа. Банкны дотоод тал буюу “ходоод” руу нь өнгийгөөд харахаар нөхцөл байдал өөр байна. Өөрөөр хэлбэл “Хорт хавдрын шинж тэмдэг” илэрчихээд байна шүү дээ. Тийм ч учраас “Яаралтай дахин оношилж эмчлэхгүй бол бүр хүндэрнэ шүү, эмчилгээ авахгүй байдалд орно шүү” гэдгийг энэ салбарын нарийн мэргэжлийн “эмч” нар буюу миний дээр дурдсан олон улсын нэр хүндтэй аудитын байгууллагын мэргэжилтнүүд хэлээд байна шүү дээ. Монгол Улсын Төв банк /Монголбанк/-ны болон банкны тухай хуульд зааснаар арилжааны банкны үйл ажиллагаанд оршиж буй зөрчил дутагдлыг мэргэжлийн талаас нь хянан шалгах, нарийн оношлох, засч залруулах, хариуцлага тооцох эрх, үүрэг бүхий ганц байгууллага бол Монголбанк юм. Харамсалтай нь Монголбанк үүргээ биелүүлэхгүй байна.
-Та “ходоод” руу нь гүнзгий хараач гэж онцолж байна. Энэ мэдээж чухал анхааруулга. Гэхдээ нөгөө талаас таны ил захидлын дараа зарим нь “Олгой хагаравч тогоондоо” гэдэг. Л.Болд өөрийнхөө босгосон пирамидыг нураах гэж байна. Банкны дотоод асуудлыг өмгөөлөгчөөрөө дамжуулж ил гаргаж байгаа нь буруу гэж буруушааж байх юм.
-Би ил захидалдаа “олгой хагарчихлаа” гэж хэлээгүй шүү дээ. Харин хагарах гээд байна, хагарахаас нь өмнө нарийвчлан оношилж, арга хэмжээ авахгүй бол хагараад зогсохгүй, тогооноосоо хальж, сүйд хийх гээд байна шүү гэж л хэлсэн. Ер нь бол банкны асуудлыг “олгой”-той зүйрлэж болохгүй л дээ. Гэхдээ бид өнөөдөр хуулийн биелэлт, хэрэгжилтийн тухай ярьж байна гэдгийг сайтар ойлгох хэрэгтэй байна. Ялангуяа бусдын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцаж байгаа банкны тухайд хуулийг ягштал мөрдөж ажиллах үүрэгтэй шүү дээ. Бусдын өмчлөх эрхэд зүй бусаар халдаж болохгүй гэдгийг бүгд мэдэх ёстой. Ардчилсан нийгэмд ажиллаж амьдарч байгаа иргэн хүний эрхийг дороос нь тулж байдаг зүйлс юу юм бэ. Тэр тулгуур зарчмуудыг тулгын гурван чулуу гэж үзье л дээ. Тэгвэл тэр тулгын гурван чулуу нь амьд явах, эрх чөлөөтэй байх, өмчлөх эрхтэй байх л шүү дээ. Банкны эд хөрөнгө бол үүсгэн байгуулагч, хэдэн хувьцаа эзэмшигч нарын хөрөнгө биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Гэтэл “Голомт” банкны зарим хувьцаа эзэмшигч, ТУЗ-ийн гишүүд, тэдний төлөөлөгчид, мөн тэдний гар хөл болсон гүйцэтгэх удирдлагын албан тушаалтнууд үүнийг ойлгохгүй байна. Тэд банкны хөрөнгийг “өөрийн хөрөнгө” гэж ойлгоод, түүнийг зориуд санаатайгаар үрэн таран хийх гээд байна.
-Нийгмийн хариуцлагын тухай асуудлыг түр орхиод танд нэг асуултыг тавьмаар байна. Нэг талаас энэ бол маш их мөнгөтэй холбоотой аюултай асуудал. Та айхгүй байна уу?
-Миний тухайд үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн өмгөөлөгч. Би үйлчлүүлэгчийнхээ өмнө хүлээсэн үүргээ л биелүүлэхийн төлөө ажиллаж байна. Үнэхээр ийм ёс зүйгүй, хууль бус үйлдэлд гаршсан бүлэглэлтэй тэмцэх амаргүй байна. Түрүүн та “олгой хагаравч тогоон дотроо” гэж зарим хүмүүс шүүмжилж байгаа тухай хэлж байсан. “Олгой”-ны тухай ярьж байгаа тэр хүмүүс хууль ёс, ёс зүйн тухай ойлголтгүй, хууль бус явдлаа хаацайлахын тулд юу ч хийхэд бэлэн байгаа зарим хүмүүсийн төлөөлөл болов уу. Гэтэл хууль хийгээд ёс суртахуун маань өөрөө өдрөөс өдөрт тунгалаг оршихуйг л шаардаж байна шүү дээ.
-Манай улс зах зээлийн харилцаанд шилжсэнээс хойшх энэ 20 гаруй жилийн дотор цөөнгүй банк, банк бус санхүүгийн байгууллага дампуурч, олон мянган харилцагч, хадгаламж эзэмшигч хохирсон түүх бас бий. Хамгийн сүүлийн жишээ “Анод”, “Зоос” банкуудын хувь заяа байна. “Голомт”-ыг арай ийм байдалд оруулчих юм биш биз дээ?
-Харамсалтай нь ийм гашуун туршлага, эмгэнэлт сургамж манай түүхэнд нэг бус удаа гарлаа. Хүмүүсийг би нэг зүйлд анхаарлаа хандуулаасай гэж хүсч байна. Дампуурсан банкуудын тухайд, Манай банкинд хууль зөрчигдөөд байна, зөрчил, дутагдал гараад байна, засч залруулахгүй бол дампуурах нь байна шүү” гэж тэдгээр банкуудын хэн нэгэн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч урьдчилан сэргийлж анхааруулж дуугарч байсан уу. Монголбанк, Улсын Их Хуралд хандан та бүхэн анхаарлаа хандуулаачээ гэж хэлж байсан уу. Үгүй шүү дээ. Гэтэл бид урьдчилж дээр дурдсан эрх бүхий байгууллага, албан тушаалтнуудад хэллээ. Анхаарууллаа. Үүний буруу гэж юу байна вэ. Бид харилцагч, хадгаламж эзэмшигчдийнхээ хөрөнгийг хамгаалж, тэдний төлөө тэмцэж байна шүү дээ. Хууль зөрчиж, бусдын хөрөнгийг бусниулж байгаа хүмүүст мэдээж таалагдахгүй байгаа байх. Би хуульч хүний хувьд өөрийн үйлчлүүлэгчээ ёс зүйгээ болон хууль ёсоо баримталж, иргэний зориг гаргалаа гэж үнэлж байгаа. Ийм алхмыг ёс журам, хууль ёсоо дээдэлдэг хүн бүр л хийх учиртай шүү дээ. Чухамхүү тэгж чадахгүй байгаа учраас л зарим хүмүүст бидний энэ үйлдэл “стандарт бус” харагдаад байгаа байх. Өнгөрсөн оныхоо аудитыг ч одоо хүртэл хийлгэж чадаагүй байна шүү дээ. Зөвхөн энэ баримт л гэхэд банкны хувьд ажил нь ямар байгааг тод харуулж байгаа нотолгоо юм.
-Улс төр, бизнесийн хүрээний олон хүмүүс чухам ямар асуудал үүсээд буйг мэдэрч байгаа ч нэг л болгоомжилсон аястай байгаа нь мэдрэгдэж байна лээ. Зарим нь зүгээр л холхон байхыг хүсч байхад зарим нь ямар нэгэн том нуралтыг хүлээж байгаа ч юм шиг. Тэгэхээр энд Төрийн мэдрэмж, шударга зохицуулалт л хэрэгтэй байх шиг. Ингэхэд таны ил захидлын дагуу Монголбанк ямар нэгэн арга хэмжээ авсан уу?
-Харамсалтай нь авахгүй байна. Миний ил захидлаас өмнө “Голомт” банкны үйл ажиллагаанд хууль тогтоомж зөрчигдөөд байгаа, ноцтой зөрчлүүд илэрлээ, холбогдох арга хэмжээ яаралтай авахгүй бол олон мянган, харилцагч хадгаламж эзэмшигч, цаашлаад улс орон хохирч мэдэх нь байна шүү гэсэн хүсэлт, шаардлага, гомдлыг Монгол банкинд хандаж гадаад, дотоодын холбогдох хүмүүс 10 гаруй удаа өгсөн боловч ямар ч арга хэмжээ авахгүй байна.
-Энэ л гайхалтай байгаа юм. Монголбанк үнэхээр та бүхэнд ямар нэгэн хариу өгөөгүй гэж үү?
-Ахин хэлье. Ямар ч хариу өгөөгүй. Бидний тавьж байгаа гомдол, санал, хүсэлтэд хариу өгөөч гэж удаа дараа шаардсан боловч нэг ч хариу өгөөгүй. Тус банкны хяналт,шалгалтын газрын захирал Д.Ганбаттай удаа дараа уулзаж, бидний тавьсан санал, хүсэлтэд хариу өгөөч гэж мөн хүссэн боловч тодорхой зүйл байхгүй л байна.
-Үл үзэгдах аймшигт хар хүч Төв банкийг хүртэл атгандаа байлгаад байна гэж үү. Явсаар ийм л дүгнэлт рүү хөтөлж байна бус уу. Гэвч хуулинд тэдний үүргийг яаж заасан байдаг юм бэ?
-Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн нэгд, “Төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ” гэж заасан байгаа. Хуулийн энэ заалтын дагуу Монголбанк заавал хариу өгөх ёстой. Монголбанкны хувьд хууль мэдэхгүйдээ бус өөр ямар нэгэн шалтгааны улмаас л бидний тавьсан асуудалд хариу өгөх боломжгүй байх шиг байна. Зүй нь, төрийн байгууллага, төрийн албан хаагчдын хувьд ямар нэг шалтаг, шалтгаан байх ёсгүй л дээ. Хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр иргэдийн санал, хүсэлтэд хариу өгөхгүй байгаа явдал чинь өөрөө авилгын шинжийг агуулж буй үйлдэл. Энэ дүгнэлт рүү л оруулж байна гэсэн үг.
-Та бүхний тавьж буй асуудлыг ямар ч үндэслэлгүй зүйл гэж тайлбарлаад зувчуулаад байх бололцоо байгаа юм биш үү?
-Бид чинь “Голомт” банкны үйл ажиллагаанд оршиж байсан тэр зөрчлүүдийг санаанаасаа зохиосон юм биш шүү дээ. Миний дээр хэлснээр олон улсын нэр хүнд бүхий мэргэжлийн аудитын байгууллагын хяналт, шалгалтаар илэрсэн, нотлох баримттай, эзэн холбогдогчтой зөрчлүүд юм. Бидний хувьд санаанаасаа зохиосон зүйл нэг ч байхгүй. Ингэж болохгүй гэдгийг эрх биш мэдэх төвшний хүмүүс шүү дээ.
-Та тэр шалгалтаар илэрсэн баримтуудаас надад хэлж болох уу?
-Би хоёрхон жишээ хэлье. Нэгд, Японы нэгэн корпорацитай гэрээ байгуулсан монголын компаниудын өмнөөс гаргаж өгсөн нийт 23 аккредитивын баталгаа хуурамч байна гэж олон улсын “FSICapital” аудитын байгууллагын шалгалтаар илэрсэн.
-Ямар корпорацитай холбоотой асуудлууд болохыг гадарлаж байна. Хоёр дахь нь ямар баримт юм бэ?
-Хоёр дахь жишээ гэвэл, “Эрнст энд Янг” аудитын байгууллагын шалгалтаар тухайн үеийн ТУЗ-ийн дарга нь ТУЗ-ийн хурлын тогтоолыг хуурамчаар үйлдэн “Монголиан эйрлайнс групптэй банкны баталгааны гэрээ байгуулах эрх олгосон” талаарх ноцтой зөрчил илэрсэн.
-Энэ чинь юу гэсэн үг вэ. Ийм төрлийн гэрээ гэхээр банкийг үндсэнд нь гадаадын компанийн барьцаанд тавьжээ гэсэн ойлголт бус уу?
-Ийм л баримттай зүйлийн талаар бид дуугарч тэмцэж байгаа юм л даа. Монголбанкинд “шалгалт оруулаад, нягтлаад өгөөч, дахин ийм зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваач, гэм буруутай гүйцэтгэх удирдлагын албан тушаалтанд хариуцлага тооцоод өгөөч, харилцагч, хадгаламж эзэмшигч нарын хөрөнгийг хууль бус үйлдлээс хамгаалах арга хэмжээ авч өгөөч” гэсэн л хүсэлтийг тавьсан. Хуулиар арилжааны банкны үйл ажиллагаанд мэргэжлийн хяналт шалгалт хийх эрх, үүрэг дээр хэлсэнчлэн зөвхөн ганц Монголбанкинд л байдаг юм. Бидний гаргаж тавиад байгаа эдгээр асуудлыг шалгаад, холбогдох гэм буруутай хүмүүсийг банкнаас холдуулах, хохирол, шалтгаан нөхцлийг нь арилгах арга хэмжээ авах л асуудал юм. Хянаж шалгаад үзэхэд ийм зөрчил дутагдал байхгүй бол мэргэжлийн хувьд үндэслэл бүхий дүгнэлтийг дээр дурдсан мэргэжлийн аудитын байгууллагад өгөөд л дахин нягтлах явдал шүү дээ.
-Гэхдээ бас та бүхэн эрхээ шүүхээр хамгаалуулж болно биз дээ. Энэ эрхийг тань хаах бололцоо байхгүй гэж бодож байна.
-Бололгүй яахав. Гэхдээ өнөөдрийг хүртэл Монголбанк хэн нэгний явцуу эрх ашгийн төлөө бус харин хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, бусдын эд хөрөнгө, улс эх орныхоо эрх ашгийг дээдлэн үзэх болов уу гээд л тэвчээртэй байсан хэрэг л дээ. Харамсалтай нь, Монголбанкны нүд, чих нээгдэхгүй юм шиг байна. Тиймээс бид Монголбанкийг Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд өгөөд байгаа л даа.
-Миний хүсэлтийг хүлээж авч, ярилцлага өгсөнд баярлалаа. Гэхдээ та бүхний аюулгүй байдалд ч ноцтой нөхцөл байдал үүсч байх шиг байна. Энэ бол маш их мөнгөтэй холбоотой, олон мянган харилцагчдын эрх ашигтай холбоотой асуудал шүү дээ.
-Тийм ээ, санал нэг байна. Үнэнийг хэлэхэд би таныг энэ ярилцлагыг олон нийтэд хүргэж чадна гэдэгт эргэлзэж байна. Гэхдээ ярилцсанд баярлалаа.
-Наадах үг тань юу гэсэн үг вэ. Яагаад би олон нийтэд хүргэж чадахгүй гэж. Би үнэхээр их гайхаж, нуулгүй хэлэхэд эгдүүцэж байна. Та яагаад тэгж бодож байгаа юм бэ?
-Би таны нэр хүнд, мэргэжлийн чадварт хүндэтгэлтэй хандаж байна. Гэхдээ танай салбарт мөн л бусармаг хүмүүс гараа гүн гүнзгий дүрсэн юм шиг санагддаг. Бичиж нийтлэх, шударга үнэний төлөө цуцашгүй тэмцэх хүсэл эрмэлзэл тань байгаа ч эрх чөлөөн дээр чинь том хар чулуу дарж байгаа байж магадгүй юм. За, баяртай. Танд амжилт хүсье.
Сенсаацийн халуун мөрөөр олон өдөр мөшгишний эцэст гэнэт гарч ирж ил захидал илгээж, түүнийхээ хэрээр шуугиан тарьж чадсан энэ эрхэмтэй уулзаж, яриа авч чадлаа. Гэсэн ч “амжилт”-тай ажиллаа гэсэн мэргэжлийн олзуурхал дээр минь тэр томоос том асуултын тэмдэг тавьж орхиод гарч одов. Тэр яагаад миний ярилцлагыг хэвлэгдэхгүй гэж үзэж байгаа юм бол. Тэр яагаад надад ингэж хэлэв... гэсэн шалаатай бодол одоо ч намайг ээрсээр л байна.

No comments:
Post a Comment