“Ярилцах танхим” булангийнхаа энэ удаагийн зочноор Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаярыг урилаа. Түүнтэй сүүлийн үед олны анхаарлыг татаад буй төрийн өндөр албан тушаалтнуудад холбогдох хэрэг болон цаг үеийн бусад асуудлаар ярилцсан юм.
-Өнөөдөр авлигын хэрэгт нэр холбогдсон төрийн өндөр албан тушаалтнуудын гэм буруутайг хуулийн байгууллагынхан илрүүлж байна. Гэвч зарим нь гэмээ цайруулах, бултах арга сүвэгчилж байгааг хэлэх хүн олон. Гэхдээ мөрдөн шалгалт нь дуусаагүй байхад хуулийн байгууллагынхан олон нийтэд мэдээлэх болов. Чухам энэ нь хуулийн зүйл заалтыг хэр зөрчиж байгаа юм бэ?
-Үүнийг тухайн хэргийг олон нийтэд дэлгэж буй хуулийн байгууллагаас нь асуувал илүү зохимжтой байх.
Гэхдээ хуулиараа бол нууцад хамааруулснаас бусад асуудлаар тухайн хэргийг шалгаж буй мөрдөн байцаагч, прокурорын зөвшөөрөлтэйгээр хэргийн талаар олон нийтэд мэдээлэл өгөх боломжтой байдаг.
-Мөн Хууль зүйн сайд хүн мөрдөн байцаагчийн ажилд хөндлөнгөөс шууд оролцож байна. Өөрөөр хэлбэл Х.Тэмүүжин сайд шинээр мөрдөж, байцааж байгаа хэргүүдийн тоо баримтыг нь хүртэл маш сайн мэдэж байна. Энэ нь сайд хүн мөрдөн байцаалтад нөлөөлж, өдөр бүр шахам ажлыг нь шалгаж буйтай адил гэх шүүмжлэл гарах болов. Ер нь Хууль зүйн сайд хүн ийм үйлдэл хийх хуулийн зүйл, заалт байдаг юм уу?
-Хууль зүйн сайд хүн гэдэг бол өөрийнхөө салбарын бодлогыг тодорхойлох ёстой албан тушаалтан. Нөгөөтэйгүүр салбарынхаа холбогдолтой асуудлаар мэдээлэлтэй байх ёстой. Жишээлбэл, нэг сэтгүүлч хүрч ирээд салбарынх нь асуудлаар мэдээлэл авахыг хүсэхэд толгойгоо сэгсрээд сууж байж болохгүй биз дээ. Гэхдээ мөрдөн байцаах ажиллагаанд хэнч хөндлөнгөөс оролцох ёсгүй. Харин хуулийн дагуу прокурор хяналт тавьж ажилладаг.
-Гэхдээ Цагдаагийн ерөнхий газар ч юм уу прокурор гээд бусад хуулийн байгууллагынхан бүгдээрээ ард түмэнд таалагдах үүднээс болсон болоогүй мэдээллийг хэвлэлээр цацаж байна. Түүнчлэн хэрэг хйисэн нь нотлогдоогүй байхад тэр тийм мөнгө идсэн, авлига авсан хэмээн мэдээлэх нь зарим талаараа хүний эрхэд сөргөөр нөлөөлж байгаа?
-Хамгийн гол нь хуулиар нууцад хамааруулснаас бусад асуудлаар иргэд мэдээлэл авах эрхтэй. Энэ бол ардчилсан нийгмийн үндсэн зарчим. Харин хуулийн байгууллагынхан хуулийн хүрээнд шаардлагатай мэдээллийг иргэдэд өгөх ёстой.
-УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, түүний эхнэр их хэмжээний мөнгө угаасантай холбоотой асуудал олон нийтийн анхаарлыг татаж байгаа. Хэрэв тэдний гэм буруутай нь тогтоогдвол гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх талаар яриа бий. Энэ талаар тайлбар өгөхгүй юу?
-Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг холбогдох хуулийн байгууллагаас тодруулсан нь зүйтэй байх. Үндсэн хуулийн дагуу ялыг халдаан хэрэглэх ёсгүй. Ардчилсан эрх зүйт нийгэмд хүн бүр хийсэн үйлдлийнхээ хариуцлагыг үүрэх ёстой байдаг. Ерөнхийлөгчийн санаачилгаар УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, гишүүнээс татах хоёр заалт бүхий хуулийн төслийг бид УИХ-аар хэлэлцүүлсэн. Гэтэл шалгаж байгаа мөрдөн байцаагчийн саналыг үндэслээд бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх заалтыг гишүүд өөрсдөө дэмжээгүй. Цаашид энэ төрлийн асуудлаар хууль тогтоомжийг сайжруулах шаардлага бий.
-Тэгэхээр өнгөрсөн жилээс хойш АТГ болон хуулийн байгууллагууд шалгаж байгаа хэргийнхээ талаар хэвлэлийнхэнд арай нээлттэй ханддаг болсон. Ер нь хуулийн байгууллагынхан өмнө нь яагаад “амаа үдүүлсэн” юм шиг хаалттай байдаг байсан юм бэ?
-Үндсэн хууль, Төрийн албаны тухай, Авлигалын эсрэг хуульд хүртэл ил тод байдлын талаарх заалт бий. Нөгөөтэйгүүр Мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд ч гэсэн ил тод байдалтай холбоотой заалтууд олон байгаа. Харамсалтай нь эдгээр хуулиудын хэрэгжилт тун хангалтгүй, тунхаг байдлаар явж ирсэн байдаг. Учир нь уг хуулиудыг хэрэгжүүлэх хүсэл зориг тухайн алба хашиж байсан хүмүүст байгаагүйгээс болж хууль байгаа үгүй нь мэдэгдэхгүй байсан нь тэр. Нэг мэдээлэл хэлэхэд Ерөнхийлөгчийн зүгээс Засгийн газарт чиглэл өгч, зарлиг гаргасан. Энэхүү зарлигын агуулга төрийн болон орон нутгийн хөрөнгөөр санхүүждэг бүх байгууллага, аж ахуйн нэгжийн төсвийн орлого, зарлага нь ил тод байдаг “шилэн дансны тогтолцоо”-г нэвтрүүлэхээр болж байгаа. Ер нь төрийн үйл ажиллагаа, хуулийн байгууллагын үйл ажиллагаа ил тод, нээлттэй байна гэдэг бол ардчиллын амин сүнс юм даа.
-Түүнчлэн өндөр албан тушаалтнууд буруутай гэдэг нь тогтоогдчихсон атал Монгол Улсын хууль тогтоомж тэдэнд бараг үйлчилдэггүй, хэргийг нь тэгсхийгээд л өнгөрөөчихдөг. Харин жирийн ард иргэдэд “өргөс” шиг үйлчилдэг гэж олон нийт хэлдэг. Тэгэхээр хуульчид ч юм уу, мөрдөн байцаагч нарт чухам ямар саад тулгардгаас болж хуулийн үйлчлэл хүмүүст өөр өөрөөр тусдаг юм бэ?
-Маш олон асуудал бий л дээ. Ядаж тухайн хэргийг шалгаж байтал нотлогдохгүй, мөн өндөр албан тушаалтнуудын нөлөөлөл гээд асуудлууд тулгарна. Нөгөөтэйгүүр шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцдог мөрдөн байцаах, прокурорын байгууллагууд, өмгөөлөгч, хуульч нарын ёс зүйг сайжруулж, цэгцэлж байж гэмээнэ энэ салбар өөрчлөгдөх, хууль үйлчлэх учиртай. Үнэндээ хууль, шүүхийн шинэтгэлийг хийж чадахгүйгээр өнөөдрийг хүрсэн нь төрөөс тэр бумтнууд төрлөө гэж ярих шалтгаан болсон гэж боддог. Асуудлын гол нь аль нэг хувь хүн рүү дайрахаас илүүтэйгүүр байгаа хуулийн тогтолцоо нь болохгүй байсан юм. Тиймээс л Ерөнхийлөгчийн зүгээс шүүхийн шинэтгэлийн багц хуулиудыг санаачилж батлуулсан.
-Таныг Авлигатай тэмцэх газарт ажиллаж байхад УИХ-ын хэд хэдэн гишүүнтэй холбоотой хэрэг мандаж байсан. Гэтэл тэдний буруутай гэдгийг олон нийтэд мэдээлчихсэн мөртлөө төд удалгүй нам жим болчихов. Тэгэхээр АТГ УИХ-ын харъяалалд байдаг болохоор, аль эсвэл гишүүд мөрдөн байцаагчдыг дарамталдаг, хахуульддаг байдлаас үүдэж хэргийг нь хаачихдаг гэх яриа бий?
-Авлигатай тэмцэх газар бол хуулиараа хараат бус бие даасан байгууллага. Үнэндээ хэргийг шалгана гэдэг хамгийн хүнд хэцүү ажлуудын нэг байх. Гэхдээ Ерөнхийлөгчийн хэлснээр хүнд хэцүү ажлыг хийж, ард түмнийхээ нурууг тэнийлгэхийн тулд төрд алба хашдаг байх ёстой. Яахав, УИХ-ын гишүүдийн халдашгүй байдалтай холбогдон хэргийг шалгахад төвөгтэй байх нь бий.
-Сүүлийн үед АТГ-ын дэд дарга хурандаа Б.Хурцтай холбоотой асуудал дахин хөвөрч байгаа. Таны хувьд түүнийг ХБНГУ-аас авч ирэхэд гар бие оролцсон хүмүүсийн нэг. Өнгөрсөн гуравдугаар сард Германы тал түүнд холбогдох шүүх хуралд албадан аваачих талаар олон улсын мэдээллийн хэрэгслээр гарсан. Үүнтэй холбоотойгоор байр сууриа илэрхийлэхгүй юу?
-Үнэндээ надад энэ талаар албан ёсны мэдээлэл алга байна.
-Сарын өмнө болсон шүүгчдийн чуулганаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн таван гишүүний нэгд нь таны нэрийг оруулах тухай яриа байсан. Гэхдээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн хүнээ тус зөвлөлд оруулах гэж байна гэх шүүмжлэл ч байлаа?
-Хуучин хуулийн дагуу урьд нь би Шүүхийн ерөнхий зөвлөлийн орон тооны бус гишүүнээр ажиллаж байсан нь үнэн. Одоо бол үгүй. Шинэ хуулийн дагуу улс төрөөс хараат бус мэргэшсэн Шүүхийн ерөнхий зөвлөлийг шинээр байгуулж чадсан гэж бодож байгаа. Түүнээс биш би Шүүхийн ерөнхий зөвлөлд байх нь чухал биш.
-Түүнчлэн танаас хувь хүн, хуульч хүн гэдэг үүднээс нэг зүйл асууя. АН-ынхан төрд гараад өмнө нь төрийн байгууллагуудад алба хашиж байсан МАН-ын харьяалалтай хүмүүсийн хэргийг илрүүлэх гэж маш их улайрч байна. Гэсэн атлаа Ардчилсан намын хүмүүсийг тийм ч сайн шалгаж, хэргийг нь илрүүлэх тал дээр хойрго байна гэх хардалт нийгэмд байгаа. Энэ талаар юу гэх вэ?
-Яахав дээ ардчилсан нийгэмд янз бүрийн хардалт байна. Энэ бол эрүүл үзэгдэл. Гэвч өмнөх жилүүдэд МАН-ын хүмүүс Засгийн эрхийг барьж, улсын томоохон үйлдвэрийн газруудыг удирдаж байсныг санах хэрэгтэй байх. Ер нь хуулийн байгууллагын ажилтнууд улс төрчид шиг олон нийтэд таалагдах гэж ажилладаггүй. Учир нь тэд бол гагцхүү хууль, шударга ёсонд захирагдан ажилладаг хүмүүс.
Ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.

Л.БААТАРХҮҮ
"УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин
"УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин
No comments:
Post a Comment