Мэргэжлийн сумо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж Ардчилсан намын гишүүн болов. УИХ-ын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгаас намын гишүүний үнэмлэхээ гардан авсны дараа зарим зүйлийг тодрууллаа.
-Таны төрсөн ах Д.Сумъяабазар МАН-аас УИХ-д сонгогдсон. Таныг ахынхаа намыг бус өөр намыг сонгосонд гайхашрах хүмүүс байна. Та яагаад АН-ыг сонгосон бэ?
-Хүний үзэл бодлыг хязгаарлах боломжгүй. Сумогоор барилдсанаас хойш би Монголын улстөрийн хүчнүүдийн олон төлөөлөлтэй найзалж, нөхөрлөж ирсэн. Өнөөдөр би сонголтоо хийлээ. Миний энэ сонголт өнөөдөр бий болсон зүйл биш. Би ухаан суусан цагаасаа ардчилсан хувьсгал, Ардчилсан намыг дэмжиж ирсэн. Ардчилсан намын бодлогыг хувь хүнийхээ хувьд идэвхтэй дэмждэг. Миний хувьд хоёр дахь түүхэн сонголт ч гэж хэлж болно.
-Таныг Ардчилсан намын гишүүн болж байгааг аав болон ах тань хэрхэн хүлээн авч байгаа вэ?
-Хувь хүнийхээ хувьд хийсэн сонголтод маань хүндэтгэлтэй хандсан. Би заавал ахыгаа дагаж, МАН-ыг сонгох албагүй биз дээ.
-Нийгмийн дунд таныг ахтайгаа нэг намын хүн гэсэн ойлголт түгээмэл байдаг болохоор гайхаж хүлээн авч байна л даа?
-Нийгмийн дунд байгаа тэр сэтгэхүйг чинь өөрчилье л дөө. Зүрх сэтгэлээ дагасан сонголтыг заавал гэр бүлийн хүрээнд барилгүйгээр сонголтоо хийх боломжийг залуу хүмүүст олгоё. Алсаа харсан шийдвэр гаргах эрхийг нь өгье л дөө.
-Ардчилсан нам бусад намаас юугаараа илүү юм бэ?
-Ойлгомжтой байгаа биз дээ. Үгээр илэрхийлэх аргагүй шүү дээ. Ардчилсан намд намайг дэмждэг олон сайхан хүмүүс бий. Өөрийн бодол өөртөө үнэнч гэдэгчлэн аль эртнээс бодож болгоож ирсэн сонголтоо хийлээ. Өргөдлөө албан ёсоор өгч, үнэмлэхээ өнөөдөр гардаж байгаа ч шийдвэрийг бол би аль эрт гаргачихсан байсан.
-Та намдаа хэр идэвхтэй ажиллах вэ?
-Би аливаад их идэвхтэй, тууштай ханддаг. Тиймээс намдаа идэвхтэй ажиллана.
-Удахгүй Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болно. Та сонгуульд бөх хүнээ дэмжих үү, эсвэл намаас дэвшсэн хүнээ илүүд үзэх үү?
-Хоёуланд нь амжилт хүснэ. Б.Бат-Эрдэнэ аваргыг бөх хүнийх нь хувиар хүндэлдэг. Ц.Элбэгдорж ерөнхийлөгч болон аваргадаа сонгуульдаа шударга сайхан өрсөлдөж, ард олныхоо сонголтыг хүндэтгээрэй гэж хэлэх байна даа.
Ийнхүү Ардчилсан нам сумоч гишүүнээр бүл нэмлээ. Тэрбээр ХУД-ийн Ардчилсан намын хороонд анхны хүсэлтээ гаргаж, тэрхүү хүсэлтийн дагуу өнөөдөр Ардчилсан намын гишүүн боллоо. Асашёорюүгийн дайчин эрэмгий, олонд нээлттэй авир МАН-аас илүү АН-д зохино гэх хүн ч байна. Ямартай ч Д.Долгорсүрэн зааны гэр бүл, үндэсний наадам, сумогийн дэвжээнээс аварга төрүүлсний адил Монголын улстөрд АН, МАН гэсэн хос морьтой боллоо.

Д.ЦЭЭНЭ
No comments:
Post a Comment