МАХН-ын Гадаад харилцаа, сургалт судалгаа хариуцсан нарийн бичгийн дарга У.Барсболдыг “Ярилцах танхим”-даа урилаа. Сүүлийн үед түүнийг МАХН-аас хөөгдсөн гэх яриа улс төрийн хүрээнд дуулиан тариад буй. Нөгөөтэйгүүр У.Барсболдтой өрнүүлсэн энэхүү яриа олон хүний санааг амрааж, магадгүй заримыг нь айдаст автуулж ч мэдэх тул сонирхол татах биз ээ.
-Таныг яагаад МАХН-аас хөөх болов гэдгээс илүү МАН-аас гарч МАХН-д элсэх болсон шийдвэрийг ямар үндэслэлээр гаргах болсон бэ гэдгээс яриагаа эхэлье?
-Би өнгөрсөн оны аравдугаар сард МАН-аас гарч МАХН-д элсэн гишүүнчлэлээ сэргээсэн. Ний нуугүй хэлэхэд МАХН-ын нэрийг өөрчилж МАН болгосон түүх бол улс төр гэж би үздэг. Би намын нэрийг өөрчлөхийн эсрэг саналтай байсан. Учир нь намын нэрийг өөрчилснөөр гишүүдийг талцуулан хуваах нь тодорхой, улмаар манай нам ялагдал хүлээнэ гэж үзэж байлаа.
Үүнийгээ ч илэрхийлсэн. Даанч МАН дахь миний журмын нөхөд үгийг минь тоогоогүй.
-Яагаад тоогоогүй гэж?
-Яагаад гэвэл “Н.Энхбаярын” У.Барсболд хэлж байна гэж харахыг хүсэж байсан. Нэгэнт тэгж үзэж байсан учраас би тэр хурал дээр МАН-ын нарийн бичгийн даргын ажлаа өгсөн. Тэгээд хэсэг гэртээ тайван амарч байгаад МАХН-д гишүүнчлэлээ сэргээн элсэж орсон. Өөрөөр хэлбэл МАН-ын нарийн бичгийн даргын ажлаа өгөөд МАХН-ын нарийн бичгийн дарга болсон учир энэ.
-Одоо танд хэдэн намын батлах байдгийг сонирхож болох уу?
-Надад нэг нэртэй хоёр өөр гарын үсэгтэй батлах байдаг.
-Хэн, хэний гарын үсэгтэй вэ?
-МАН-аас гарсан батлах дээр Сү.Батболдын гарын үсэг, МАХН-д элссэн батлах дээр Н.Энхбаяр болон Г.Шийлэгдамба даргын гарын үсэгтэй. Ийм хоёр батлах бий.
-Яагаад заавал МАХН-д элссэн юм бэ. Н.Энхбаярыг дагаж байна гэж шууд ойлгогдсон шүү дээ?
-Ил тод байдал, шударга ёсыг хайж очсон. Мөн тус намын гишүүд, улстөрчид нь нийгэмд зөв харагдаж, ойлгогдох хүмүүс байна гэж бодсон. Тэдэнтэй олон жил хамт ажилласан зэргээ бодолцсон. Үүний дотор Н.Энхбаяр дарга ч орно. Анх өнгөрсөн аравдугаар сард элсэн орохдоо намын нарийн бичгийн дарга,намын даргын ажлын албаны даргын албыг хашиж эхэлсэн. Энэ оны гуравдугаар сард болсон намын Бага хурлаас намын Гадаад харилцаа, сургалт судалгаа хариуцсан нарийн бичгийн даргаар сонгогдон ажиллаж байна. Энэ хугацаанд намаа бэхжүүлэх, өдөр тутмын ажил үүргээ сайн гүйцэтгэхийн төлөө өөрөөсөө шалтгаалах бүхнээ хийсэн гэж боддог. Манай намын хамт олон яаж үнэлдгийг би мэдэхгүй байна. Өнгөрсөн гуравдугаар сард болсон намын Бага хурлаар миний нэрийг нарийн бичгийн даргад заалнаас нэр дэвшүүлсэн. Нууцаар санал хураасан. Тэгэхэд бараг 80 орчим хувийн санал авч сонгогдлоо. Тэгэхээр намын хамт олон У.Барсболд гэдэг хүнийг зөв ойлгодог юм байна. Намайг дэмжиж, улам ихийг хийгээсэй хэмээн хүсэж байна гэж би ойлгосон.
-Гэтэл яагаад МАХН-ын Гүйцэтгэх товчоо таныг хөөх шийдвэр гаргачихав аа?
-Харамсалтай нь саяхан МАХН-ын Гүйцэтгэх товчооноос намайг хөөхөөр шийдсэн тогтоолоо надад ирүүллээ. Энэ тогтоолыг гаргахдаа намайг намын эв нэгдлийг хагалан бутаргасан. Намын ажилд идэвхтэй оролцдоггүй гэхчлэн маш сонин үндэслэлүүдийг бичсэн байна билээ. Гэвч МАХН-ын дүрэмд зааснаар Гүйцэтгэх товчоо намайг хөөх эрхгүй. Тиймээс МАХН-ын Гүйцэтгэх товчоо өөрөө намын дүрмийг зөрчсөн. МАХН-ын дүрэмд зааснаар намайг намаас хөөх эрх зөвхөн анхан шатны байгууллага болох үүр, зуутад бий. Миний харьяалагддаг Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр зуут намайг хөөх шийдвэр гаргаагүй. Мөн Гүйцэтгэх товчооны шийдвэрээр намайг намын нарийн бичгийн даргаас чөлөөлсөн байгаа юм. Гүйцэтгэх товчоо өөрөө намын Бага хурлаас сонгогддог. Гэтэл намын Бага хурлаас сонгогддог Гүйцэтгэх товчоо нь Бага хурлын эрхэд халдаж нэгийгээ ажлаас чөлөөлсөн нь дүрмээ зөрчсөн үйлдэл байлаа. Тиймээс би “Энэ асуудлыг шийдэж өгнө үү” хэмээн намын анхан шатны байгууллага болох Сонгинохайрхан дүүргийн намын хорооны Хяналт, ёс зүйн дэд хороонд хандсан. Тус хороо хуралдаад “Гүйцэтгэх товчооны энэхүү шийдвэр намын дүрмийг зөрчсөн байна. У.Барсболд Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр зуутын гишүүн хэвээрээ. Намын нарийн бичгийн даргаас түүнийг чөлөөлөх эрх Гүйцэтгэх товчоонд байхгүй” гэсэн шийдвэр гаргаж үүнийгээ хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр зарласан. Манай намын вэб сайтад ч нийтлэгдсэн.
-Гүйцэтгэх товчооны гишүүд дүрмээ мэдэхгүй байна гэж баймааргүй. Ямар шалтгаанаар таныг нарийн бичгийн даргаас чөлөөлөөд зогсохгүй намаасаа хөөх болов. Үүний цаана ямар учир байгааг та таамаглаж байгаа биз дээ?
-Мэдээж цаана нь дарамт шахалт байсан биз. Хувийн эрх ашгаа ч бодсон байх. Гэхдээ намын дүрмээ зөрчиж, яаран сандран ингэж шийдсэний цаана том утга учир байгаа биз дээ. Үүнийг би яаж мэдэх вэ.
-Таныг яагаад намын нөхөд чинь аль нэг намын тагнуул гэж үзээд байдаг юм бэ. МАН-ын тагнуул гэгдэж байсан. Дараа нь АН-ын тагнуул гэх болсон байна билээ. Та яагаад нөхдөдөө тагнуул шиг харагдаад байдаг юм бол. Тагнуулын тактикаар ажилладаг юм уу?
-Намайг МАХН-д гишүүнчлэлээ сэргээж ирмэгц л “МАН-ын тагнуул ирлээ” гэцгээсэн. Би “МАН-аас гараад ирж байгаа нь үнэн юм чинь хардаж байгаа юм байлгүй” гээд тоогоогүй. Дараа нь “АН-ын тагнуул байжээ” гэсэн. Буруу ойлгосон байлгүй дээ гээд бас л тоогоогүй. Гүйцэтгэх товчооны аль нэг гишүүнийг байсгээд л тагнуул гээд харддаг болохоор тэгтлээ анхаарал хандуулаагүй юм.
-Яагаад “АН-ынх гэж” гэдэг л сонин байна. Та Ардчилсан намаас хэнтэй нь дотносоод хардуулахаар юм болсон юм бэ?
-АН-д надад найз байлгүй яах вэ. Бид цөөхүүлээ шүү дээ. Намаас болоод уулзахгүй байх хэрэг үү. Тэгж яривал би БНН-ын дарга Б.Жаргалсайхантай уулзаад байгаа. Бидэнд ажил хэргийн яриа бий. Удахгүй намайг “БНН-ын тагнуул” гэх байх. Мөн Байгаль орчны сайдаар ажиллаж байсны хувьд, БОНХ-ийн сайд С.Оюунтай уулзаж байгаль орчин ногоон хөгжлийн асуудлаар санал солилцоно. Тэр үед “ИЗНН-ын тагнуул” гэж зарлах байх. Гэхдээ асуудал яагаад тэгж зарлаад байгаад болохоос биш ямар үндэслэлээр вэ, юуг тагнав гэдэгт байгаа юм биш. Би ийм жижиг зүйлээр хөөцөлддөггүй. Энэ мэтхэнээр хөөцөлдвөл нам дорхноо задарна шүү дээ.
-Гэхдээ тагнуул гэж хэлүүлэх сайхан биш шүү дээ. Тэр тусмаа гурван сая ч хүрэхгүй хүн амтай орны дотор улс төрийн тагнуулч байна гэдэг жижиг асуудал биш. Хорин сая хүн амтай улсад бол өөр хэрэг. Энэ тэвчээд суух зүйл мөн гэж үү?
-Улс төрийн намууд, улстөрчид нэгийгээ муухай харагдуулахын тулд янз бүрийн арга хэрэглэдэг. Гэхдээ би бусдын өөдөөс ийм арга хэрэглэдэггүй. Намайг тагнуул гэж хэллээ гээд би тагнуул болчихгүй. Яруу найрагч Т.Галсан гуайг социализмын үед тэмээчнээр “цөлж” шийтгэхэд ээж нь уйлахад “Ээж минь юунд уйлна вэ. Хүү нь тэмээчин болсон болохоос ямар тэмээ болчихсон биш” гэсэн гэдэг.
-Тэгвэл тагнуул биш байжээ гэхэд намаа хагалан бутаргах зүйл гэдэг үндэслэлд хамаарах ямар үйл ажиллагаа явуулсан юм бэ?
-Энэ их сонин юм болсон. Нэгэнт та надаас асуусан учраас илэн далангүй хэлчихье. Манай намын хамт олон ч чухам юу болсныг яг миний амнаас сонсоосой гэж хүсэж байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-ны ням гарагийн шөнө 23.30 цагийн үед би өөрийнхөө эзэмшлийн, чөлөөт цагаа өнгөрүүлдэг ресторанд намын нөхөдтэйгээ суугаад инээж хөгжилдөж суулаа. Гэтэл гэнэт камер барьчихсан 20-иод хүн дайрч орж ирсэн. УИХ-ын гишүүн О.Баасанхүү ахалж, МАХН-ын Чимэдцэрэн, Ангараг, Лхагвацэдэн нарын гурван нарийн бичгийн дарга, тэднийг дагалдагчид орж ирээд “Та нар Н.Энхбаяр даргыг ажлаас нь чөлөөлж оронд нь У.Барсболдыг сонгох хуйвалдаан зохион байгуулж байна” гэж бидэн рүү дайрсан. Бид “Энд ямар нэг хуйвалдаан хийгээгүй. Та нарыг уриагүй. Өнөөдөр амралтын өдөр. Тэр тусмаа шөнийн 23.30 цаг болж байна. Энд 18 насанд хүрээгүй хүүхэд алга. Чөлөөт цагаа яаж өнгөрүүлэх нь бидний хэрэг. Тиймээс бид хууль бус үйлдэл хийгээгүй тул та нар гарцгаана уу” гэхэд тэд явсан.
-Яг тэр ресторанд одоо та бид хоёр ярилцаад сууж байна. Энд тэр орой та хэн, хэнтэй байснаа хэлж болох уу?
-Сонгинохайрхан дүүргийн намын хорооны дарга Мөнгөнчимэг, Говь-Алтай аймгийн намын хорооны дарга Балдандорж, Сүхбаатар дүүргийн намын хорооны дарга Батболд, манай намын гишүүн, Эмэгтэйчүүдийн хорооны дарга асан Сарангэрэл, Баянгол дүүргийн намын хорооны дарга Буянжаргал нар надтай хамт сууж байсан. Би намын нарийн бичгийн даргын хувьд тэдэнтэй хамт чөлөөт цагаа өнгөрүүлж болно биз дээ.
-Ер нь хуйвалдаж болохоор хүмүүс сууж байсан юм биш үү?
-Харамсалтай нь үгүй. Ер нь бол бид нэг намын гишүүд уулзсаны хувьд намынхаа тухай ярих ёстой биз дээ. Гэхдээ би хэнтэй, хэзээ улс төр ярих вэ гэдэг маань миний сонголт. Дахин хэлэхэд бидний хооронд тэр орой намын даргыг өөрчлөх ямар нэг хуйвалдаан зохион байгуулах тухай яриа огт байгаагүй. Нөгөөтэйгүүр 18 насанд хүрсэн хэдэн иргэн, тэр тусмаа нэг намын хорооны дарга нар чөлөөт цагаа яаж өнгөрүүлэх, хамт суухдаа юугаа ярьсныг гаднаас дайран орж ирж шалган байцаах нь надад 1937 оныг санагдуулсан.
-Та нарыг энд байсныг яаж мэдсэн байх вэ. Чагнах төхөөрөмж тавих бол энүүхэнд байх нь ээ гэж бодохоор эвгүй санагдчихлаа. Одоо ч та бидний яриаг сонсож байж мэдэх юм?
-Тайван сууж болно. Танд аюулгүй ээ /инээв/. Бидний тэр орой энд сууж байгааг мөрдөж мэдсэн байх гэж бодож байна. Энэ талаас нь асуудал тавибал тэд хууль зөрчсөн ноцтой үйлдэл хийсэн байгаа биз. Харин бид намынхаа нэр хүндийг бодоод хуулийн байгууллагад хандаагүй.
-Гэхдээ цагдаа дуудсан юм байна билээ, тийм үү?
-Зодоон цохион, ер юу ч гарах юм билээ гээд цагдаа дуудсан нь үнэн.
Эвгүй сонсогдож болох ч шулуухан асууя. О.Баасанхүү, У.Барсболдын хэн нь өнөөдөр Н.Энхбаярт ойр буюу “хэрэгтэй” гэж ойлгож болох вэ. Мэдээж О.Баасанхүү гишүүн түүнийг өмгөөлж байсан. Эцсээ хүртэл зүтгэсэээр байгаа. Таны хувьд ч “Энхбаярын” У.Барсболд гэж дуудуулж байсан үе саяхан шүү дээ?
-Н.Энхбаяр дарга өөрөө сонголтоо хийх биз ээ. Түүнд сонгох эрх нь бий.
-Энэ бүх үйл явдлын цаана Н.Энхбаяр байгаа гэж хардаж байна уу. Хамгийн сүүлд та Н.Энхбаяр даргатай хэзээ уулзсан бэ?
-Би тэгж хардахгүй байна. Н.Энхбаяр дарга бид хоёрын харилцааг “муу” гэж хэлж чадахгүй. Бид олон жил хамт ажилласан. Би үүнийг үл ойлголцол гэж хэлж чадахгүй. Хэвлэлд бичсэнчлэн Н.Энхбаяр даргын гэргий ч нөлөөлөөд байгаа юм биш. Тэр тусмаа МАХН-д хамаагүй. Н.Энхбаяр даргатай хамгийн сүүлд арваад хоногийн өмнө эргэж очихдоо уулзсан.
-Биеийн байдал нь ямархуу байна. Үнэхээр хэвлэлээр бичээд байгаа шиг дор орсон гэж харагдсан уу?
-Тааруу л байсан. Бид улс төрийн талаар санал бодлоо солилцдог. Гэхдээ үзэл бодлоо нэгэндээ тулгадаггүй. Н.Энхбаяр дарга ч “Чи тэгж бодох, сэтгэх ёстой” гэдэг хүн биш. Ерөнхийдөө бид хоёрыг нийлүүлдэг олон зүйл бий.
-Нийлүүлдэг олон зүйл бий гэснээс УИХ-ын 2012 оны сонгуульд МАХН, Н.Энхбаяр дарга Оюутолгой, Тавантолгой, стратегийн ач холбогдолтой бусад ордын талаарх асуудлыг ширүүхэн хөндсөн. Үүнээс болоод, ту-хайлбал Хөшөөтийн уурхайгаас болоод таныг Н.Энхбаярт барьцаалагдлаа, түүнийг дагах боллоо гэж харддаг. Энэ тухай та ямар тайлбар өгөх вэ?
-Намайг Хөшөөтийн уурхайтай холбож хэвлэл мэдээллээр маш их бичдэг. Ингэж бичихийн тулд, хардаж сэрдэхийн тулд баталгаа нотолгоо, эсвэл албан ёсны дүгнэлттэй байх ёстой. Би өнгөрсөн онд, МАХН-д гишүүнчлэлээ сэргээхээс өмнө хуулийн байгууллагаар өөрийн хүсэлтээр шалгуулсан. Ингээд 2012 оны долоодугаар сарын 24-нд Нийслэлийн прокурорын тогтоол гарсан. Үүнд “Уламбаярын Барсболд Хөшөөтийн уурхайтай холбоотой аливаа нэг ашиг сонирхлын зөрчил, холбоо байхгүй” гэдгийг тогтоосон байгаа. Харин үүнийг би хаана ч зарлаагүй.
-Зарлачихвал яасан юм бэ?
-Өнөөдөр та зарлаад өгчих. Тогтоолыг нь шаардлагатай гэвэл танд үзүүлье. Одоо Хөшөөтийн уурхайн асуудлаар манай нам надтай юу ч ярих эрхгүй. Харин энэ асуудлаар хэн нэгний гар, хөл болж миний нэр хүндэд халдан бичиж байгаа хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд хандаж хэлэхэд “Надад хангалттай баталгаа, нотолгоо бий. Битгий үүгээр оролдож бусдыг гүтгэсэн хэрэгт холбогдоорой” гэж анхааруулмаар байна.
-Та Байгаль орчны сайдаар ажиллаж байхдаа Богд уулын дархан цаазтай газруудыг зарсан. Тийм үү?
-Богд ууланд газар өгөх асуудал бол УИХ-аас баталсан “Тусгай хамгаалалттай газар нутагт газар олгох тухай хууль гэж байдаг. Энэ хуулийн дагуу миний өмнөх сайдууд ч, надаас хойш томилогдсон сайдууд ч Богд ууланд газар өгсөөр ирсэн. Бүр надаас ч олон газар олгосон. Эцэст нь хэлэхэд намайг Хөшөөтийн уурхай болон Богд ууланд газар олгосон асуудлаар хуулийн байгууллагууд хангалттай шалгасан. Ямар ч хууль бус үйлдэл байгаагүйг тогтоосон. Дахиад энэ асуудлаар над руу дайрвал шүүхэд хандана, асуудлыг илүү хурцаар тавина гэдгээ зориуд мэдэгдэж байна. Энэ бүх асуудлыг манай намын дотроос зориуд зохион байгуулаад байгаад би туйлын их харамсаж байна. Дашрамд хэлэхэд “Би бол шалгагдаад буруугүй нь нэгэнт тогтоогдсон. Харин бусад хүмүүсээ яаж шалгав гэдгийг сэтгүүлчид сайтар хайх хэрэгтэй юм шүү” гэдгийг хариуцлагатайгаар хэлье.
-Яагаад танай намынхан зохион байгуулж байгаа гэж. Ер нь та заавал дүрмийн бус аргаар намайг хөөлөө гэж тайлбарлахын оронд намаасаа гарчихвал яасан юм бэ. Заавал яагаад МАХН-д байх ёстой гэж хэмээн зарим хүн гайхаж мэдэх юм. Эсвэл өөр намынхан таныг авахгүй гэж үү?
-МАН-аас гарч МАХН-д гишүүнчлэлээ сэргээхдээ би хувьдаа “том” шийдвэр гаргасан гэж боддог. Би ийм шийдвэрийг жил бүр ч юм уу, үе үе гаргаад байхгүй учраас тэр шүү дээ. Би шударга ёс, намын хамт олон, зөв чиглэл, үзэл бодол, концепцийг нь дэмжсэн учраас орж ирсэн. Аль нэг намд элсэх, шинэ нам байгуулах санаа байхгүй. Гүйцэтгэх товчооныхонд хандаж хэлэхэд намайг энэ намаас “Яв” гэхээр явчих санаа алга. Энэ хамт олон, жирийн гишүүдтэйгээ хамт байх бүрэн эрхтэй. Энэ намаас гарвал тэр намд орно гэх бодол хэзээ ч надад төрдөггүй. Цаашид ч төрөхгүй биз. Би Н.Энхбаярын хамтран зүтгэгчийн хувьд шоронд хоригдож байх үед нь ажлыг нь авах усан тэнэг толгой биш. Энэ тухайгаа намынхаа сайтад мэдэгдсэнээ давтан хэлье.
-Таны дээр хэлсэн мэдэгдлүүд олон хүний санааг амрааж байгаа байх. Бас яагаад таныг намаас хөөх гээд байна вэ гэдгийн цаана У.Барсболдоос айх шалтгаан байна уу гэж харж болох талтай?
-Яагаад намайг намаас хөөж байна, би юугаараа тэдэнд садаа болоод байна вэ гэдэг талаар намын гишүүд, Бага чуулганы гишүүд анхаарлаа хандуулаасай гэж хүсэж байна. Энэ сонин байгаа биз. Би ч гэсэн гайхаж байна.
-Та хуучин МАХН-д элсээд 26 жил болжээ. Гэтэл шинэ МАХН-д элсээд хэдхэн сар болоход өнгөрсөн хугацаанд “үзээгүйгээ үзсэн” гэж хэлж болохоор байна. Өнөөдөр танд юу бодогдож байна вэ?
-Харин тийм ээ. Чамайг нэг орой амраад найзуудтайгаа сууж байхад УИХ-ын гишүүн тэргүүтэй камер барьсан 20-иод хүн дайраад ороод ирвэл ямар санагдах вэ. Мөрдсөн байна л гэж бодно биз дээ.
-Хамгийн түрүүнд “Оймс гозолзуулах нь дээ” л гэж бодож байгаа байх даа. Улс төрийн нөхцөл байдлын хувьд Ерөнхийлөгчийн сонгуулийн хугацаа товлогдсон. Танай нам нэр дэвшигчээ товлоогүй байна. Аль нэг намтай эвсэж орох уу. Намаасаа нэр дэвшигч оролцуулах уу. Арай таныг хүчтэй кандидат гэж үзсэн юм биш биз?
-Манай нам үүнийг хэлэлцэж байж шийднэ. Одоогоор нэр бүхий таван хүний асуудлыг ярьж байгаа. Мэдээж үүнд миний нэр байхгүй. Дашрамд хэлэхэд намын зарим алдааны талаар танд ний нуугүй ярья. Өмнөх Бага хурлаар МАХН-ын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулсан. Энэ өөрчлөлтөөр маш олон зуут, мянгатуудыг хуралдууллаа. Энэ үеэр насаараа МАХН-д зүтгэсэн болон шаардлагатай үед өлсөж дааран үнэнчээр зүтгэсэн олон хүнийг халж гомдоосон. Би үүнийг эсэргүүцсэн. Ингээд намын удирдлагууддаа хэлэхэд хүлээж авахгүй байсан. Таалагддаггүй хүмүүсээ халж таалагдах хүнээрээ багаа бүрдүүлэх бодлого баримталж том алдаа гаргалаа. Түүнчлэн намын дарга Н.Энхбаяр шоронд байгаа нь гишүүдийн санаа зовох асуудал яах аргагүй мөн. Гэтэл шийдүүлэхгүй удаж цаг алдаж байна. Эцэст нь шийдэх аргагүй болох, эсвэл ялын хугацаа нь дуустал ч удах бололтой. Мөн намын удирдлагын зүгээс гишүүдээ хагалан бутаргаж байгаа асуудлыг би удахгүй болох Бага хурал дээр зарлаж мэдэгдэл хийнэ.
-Та намын удирдлагууд гэж яриад байх юм. О.Баасанхүү, У.Барсболдын хоорондын асуудал юм биш биз?
-Биш. МАХН-ын удирдлагын асуудал юм. Гэтэл үүнийг зарлахыг мэдчихээд намайг МАХН-ын Бага хуралд оролцуулахгүй байхын тулд ийнхүү дүрмээ зөрчин яаралтай хөөх хүртэл арга хэмжээ авч байна л гэж ойлгож байна.
-Илэн далангүй ярилцсанд баярлалаа.

У.ОРГИЛМАА
"УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин
"УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин
No comments:
Post a Comment