Иргэн боловсролтой болохоор л хот соёлтой болно гэвэл эндүүрэл. зүгээр л орчныг нь л гоё болгох хэрэгтэй. Сайхан орчинг дагаж хүн хүмүүждэг. Иргэд ухамсар өндөртэй, хотын соёлтой байхыг хичээлээ ч хот нь хог, тоосондоо дарадчихсан байхаар хэцүү. Хотоо сайхан байлгах үйлчилгээ өнөөдөр алга. Энэ ажлыг хотын захиргаа л сайн хийх ёстой. Би замын хөдөлгөөнд нэлээд хатуу журам тогтооно гэж бодож байгаа. Аль аль талдаа хариуцлага хүлээдэг байя.
Манайхан хотоо төлөвлөхдөө зураач, уран бүтээлчдийг түлхүү оролцуулдаг байвал зүгээр юм шиг санагддаг...?
Чи их зөв асуулт асуулаа. Хот байгуулалт гэдэг нэг талаас урлагийн бүтээл. Хотын дизайн ямар байх вэ гэдэг чухал. Тиймээс хотын ерөнхий дизайнер гэдэг албан тушаалыг бий болгох гэж байгаа. Ерөнхий дизайнераар дамжин уран бүтээлчид хот төлөвлөлтөд оролцох бололцоотой болно гэж бодож байна.
Өнөөдөр нийслэлийн хун амын бөөгнөрөл тулгамдсан асуудал болоод байна. Хотоо өргөтгөх уү, нийслэлээ нүүлгэх үу, эсвэл хөдөө рүу чиглэсэн хун амын урсгалыг бий болгох уу. Яавал дээр вэ?
Ер нь бүх сөрөг үзэгдэл хотын буруу төлөвлөлтөөс үүдэлтэй. Бид эмнэлэг, сургууль, төрийн үйлчилгээ гээд иргэндээ үзүүлдэг бүх үйлчилгээгээ хотынхоо төвд л төвлөрүүлчихсэн. Жишээ нь, Баянхошуугаас нэг эмээ захиргааны тднрхойлолт авахын тулд хотын төв рүү орж ирэх шаардлагатай болдог. Уг нь манай хот тийм өндөр ачаалалтай хот биш. Вашингтон гэхэд манайхаас 60 дахин илүү өндөр ачаалалтай, гэхдээ иргэд нь асуудлаа шийдэхийн тулд заавал хотынхоо төвд орж ирэх шаардлагагүй. Тэгэхээр, хотын захын бүх дүүрэгт нийгмийн үйлчилгээг хүргэх юм бол иргэд наашаа ирэх шаардлагагүй болно. Худалдаа, үйлчилгээний гаэар, үдэш орой залуучууд цагаа онгөрөөх газар тэнд нь байдаг байх хэрэгтэй. Ийм байдлаар бид хотоо төлөвлөх ёстой юм.
Таны төсөөлж байгаа энэ зураг бодит биелэлээ олоход хэр их цаг хугацаа шаардагдах бол?
Бүхэлд нь аваад үзвэл нэлээд олон жилийн иугвцлл шаардагдана. Захын хорооллууд руу млш их лүйл барих болно. Тэнд шинээр хот байгуулахын дайтай юм болно. Өөрөөр хэлбэл, Баянхошуу оөрөө биеэ даасан хот шиг болох ёстой.
Тэгэхээр, таны бодлоор хөдөөнөөс хот руу шилжин ирж байгаа хүн амын урсгалыг багасгах шаардлагагүй гэсэн үг үү?
Шаардлагагүй. Манай хот бусад хотыг бодвол хамаагүй нягграл багатай. Буруу зохион байгуулагдаад, буруу хийгдчихсэнээс л эдгээр асуудал үүсээд байгаа юм. Хотын захын дүүргүүд хотын төвтэйгөө адилхан үйлчилгээ үзүүлдэг л болчих юм бол ямар ч бэрхшээл гарахаа болино. Улаанбаатарын оршин буй энэ хөндийд өчнөөн хүн багтааж шингээх зай бий.
Өвөл дөхөж байна даа гээд бодохоор л хоолой хорсох шиг болох юм. Энэ өвөл бид утаагаар багахан шиг амьсгалах боломжтой юу?
Утаа 30 хувиар багаслаа ч гэдэг юм уу, ямар нэгэн тоо хэлж болно л доо. Гэхдээ энэ жилдээ тийм дорвитой өөрчлөлт хийж чадахгүй. Хотын утааны асуудлыг шийдэхийн тулд юу хийхээ ойлгохгүй бас л их мунгинацгааж байна. Гэр хорооллынхон ямар осгож үхэлгэй биш дээ.
Гал түлэхээс өөр яах юм бэ. Тэд санаатайгаар
Гал түлээд, хордуулаад байгаа юм шиг л утга учиргүй зүйл ярьцгаах юм, бид. Тэгэхээр, гэр хорооллууд руу дулааны шугам татья л даа. Байшин руу нь паарыг нь оруулаад, цэвэр, бохир усных нь шугамыг тавиад өгье. Тэгээд л асуудал шийд эгдчихнэ шүү дээ.
Хамгийн гол нь хөрөнгө мөнгө хүрэлцэхгүй байгаа юм биш үү?
Хөрөигө мөнгө байсан юм аа. Ерөөсөө гэр хорооллынхныг дорд үзсэн, хаясан байдалтай л явж ирсэн шүү дээ. Социализмын үед гэр хорооллыг дулааны шугам, бусад зүйлстэй холбож өгөхгүй байх албан ёсны бодлого хүртэл байсан. Гэр хорооллыг инженерийн шугамтай холбож болно, дулаан өгч, бохир, цэвэр устай болгоё гэсэн инженерүүд нь хэрэгт орж байсан юм шүү дээ. Яагаад гэвэл, тэр хашаан дахь байшинг инженерийн шугамтай холбочихоор хувийн өмч үүснэ гэдэг байсан. Коммунистууд хувийн өмчийг зөвшөөрдөггүй. Аминыхаа тохилог сууцанд амьдарч байгаа хүмүүс III, IV хорооллын нийтийн орон сууцанд амьдаръя гэж бодохгүй шүү дээ. Нийтийн орон сууцыг чинь хүнийг зохион байгуулалттайгаар удирдахын тулд, хянахын тулд барьсан байхгүй юу. Гадна нь очоод нэг хашгирахад л орцоороо гүйлдээд гараад ирнэ. Тэр үед амины хашаа, байшинг байхгүй болгох гэж үзсэн ч бүх хүнийг нийтийн орон сууцанд оруулж даанч хүчрээгүй.
Сонин юм аа. Орчин үеийн залуучууд бидэнд тийм зүйл нэг л төсөөлөгдөж өгөхгүй байна...
Харин тийм, тэр үед тийм л бодлого байсан. Гэтэл, ардчилсан нийгэмд шилжчихсэн мөртлөө өнөөдөр яагаад энэ бодлого үргэлжлээд байна вэ? Яагаад гэвэл, багахан газар олон давхар нийтийн орон сууц бариад зарах нь компаниудад ашигтай. Өөрөөр хэлбэл, коммунистуудын бодлогыг манай компаниуд үргэлжлүүлээд явж байна. Үүнийг л бид болиулах гээд байгаа юм. Ер нь энэ асуудлыг шийдэхийн тулд ойрын жилүүдэд маш их ажил хийнэ. Бид гэр хорооллын асуудлыг шийдэж, хаус хороолол болгоно. Баячууд л хауст амьдардаг гэж манайхан ойлгодог. Тэгвэл Сүхбаатарын талбай дээрх хауснуудын эх загварыг очоод хар. Гурван өрөө хувийн орон сууцыг 26 сая төгрөгөөр босгох боломж байна. Нийтийн орон сууцыг бодвол амины орон сууц хамаагүй аюул багатай. Газар хөдөллөө гэхэд нийтийн орон сууц нурж дарна, дээд давхрын айл ус алдахад доод айл нь тэр чигээрээ усанд автаж, хөрөнгөөрөө хохирно, харин амины орон сууцтай байхад ямар ч аюул байхгүй. Нийтийн орон сууц ерөөсөө л муу чанарын орон сууцанд тооцогддог байхгуй юу. Тиймээс л амины орон сууц руу шилжүүлэх гээд байна шүү дээ.
Гэр хороолол тэр чигээрээ хувийн орон сууц болж, монголчууд бүгдээрээ байшинд амьдардаг боллоо гэж бодъё. Хүмүүсийн амьдрал дээшиллээ гээд хотын соёлд суралцах уу. Ер нь хотын соёл гэж яг юуг хэлээд байна вэ?
Хотын соёл гэдэг зүйлийг сүүлийн үед их буруугаар мушгин гуйвуулж байна. Бие бие рүүгээ дайрах маягтай, өөрөөр хэлбэл, захын хорооллынхныгоо гоочлох зэргээр үзэл суртлын шинжтэй болоод байна. Иргэдээ үнэхээр хотын нь зам дээр нь тавьчих. Түүнээс биш, хэнийг ч суртал ухуулгаар, ямар нэгэн PR-аар хотын соёлтой болгож чадахгүй ээ. Болдоггүй юм, чаддаг ч үгүй юм. Хүн хэзээ хотын соёлтой болдог вэ гэхээр, орчин нь сайжраад байвал хүн тэрийгээ дагадаг байхгүй юу. Хотын захиргаа үйлчилгээгээ сайжруулаад, замаа цэвэрхэн болгоод, тэмдэглэгээг нь сайн тавиад, алхах гишгэхийг нь сайн заагаад өгөх юм бол хүн тэрийг дагаад өөрчлөгдөөд байдаг. Яагаад монгол залуу Токиод очихоороо токиогийн залуу, Сөүлд очихоороо сөүлийн залуу болчихдог юм? Одоо хотод хогоо хаях гэхээр хогийн сав ч алга, гудамж нь тоос шороо, утаагаар дүүрэн. Ийм байж юун хотын соёл нэхэх. Иргэдээ хотын соёлтой болгох орчин нь бий болоогүй байна шүү дээ.
Гэхдээ л үүмийг хэдхэн хүн хийх ёстой юм шиг, хогийн сав тавиад өгөх ёстой юм шиг бид ярьдаг. Иргэн хүн еөрөө ч гэсэн хогоо хаяхгүй байх талаар боддог байх хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр, иргэнээ боловсруүлах тал дээр илүү анхаарах нь дээр биш үү?
Иргэн боловсролтой болохоор л хот соёлтой болно гэвэл эндүүрэл. Зүгээр л орчныг нь л гоё болгох хэрэгтэй. Сайхан орчинг дагаж хүн хүмүүждэг. Иргэд ухамсар өндөртэй, хотын соёлтой байхыг хичээлээ ч хот нь хог, тоосондоо дарагдчихсан байхаар хэцүү. Хотоо сайхан байлгах үйлчилгээ өнөөдөр алга. Энэ ажлыг хотын захиргаа л сайн хийх ёстой. Би замын хөдөлгөөнд нэлээд хатуу журам тогтооно гэж бодож байгаа. Аль аль талдаа хариуцпага хүлээдэг байя. Зам засаагүйгээс болоод хүний машин эвдрэх юм бол, замын тэмдэглэгээгүйгээс осол гарах юм бол тэр бүх нөхөн төлбөрийг хотоос олгох ёстой. Хотын захиргаа хамгийн түрүүнд хариуцлагатай болох ёстой. Ингэхээр хүн бүр хариуцлагатай болж эхэлнэ.
Урьд нь манайд ерөнхийлөгч, ерөнхий сайд, их хурлын дарга гэсэн гурван хүний замыг зохицуулаад л, бусдыг нь хаячихдаг байсан. Харин одоо бид замын хөдөлгөөнийг зохицуулж, иргэдэд өгч байгаа үйлчилгээгээ сайжруулахаар хичээж байна. Саяханаас замын хөдөлгөөний шинэ дүрмийг хэрэгжүүлээд эхэллээ. Манай хотынхон нийтээрээ тэр дүрэм журмаар ямар ч асуудалгүй яваад л байна. Тэгэхээр иргэдэд ямар ч асуудал байгаагүй л байгаа биз дээ? Улаанбаатарчууд шинэ дүрэм журмаараа хоёрхон өдрийн дотор яваад сурчихсан чинь гадаадынхан гайхан биширч байна. Дэлхийн ямар ч улсын иргэд ингэж чадахгүй ээ, монголчууд хоёр хоногийн дотор л шилжлээ гээд. Лондонд ийм арга хэмжээ авахад хэдэн жил зарцуулагдсан. Тэгэхээр монгол хүн гайхалтай байгаа байхгүй юу. Дүрэм журмыг биелүүлэх чадвар маш өндөр. Харин тэр нь зөв л дүрэм журам байх ёстой. Өөрөөр хэлбэл, дарга нарыг боддог дүрэм журам байх ёсгүй, хүмүүсийн хүссэн тэр дүрэм журам байх ёстой.
Хотын даргын зүгээс авч буй арга хэмжээ болгон бүрэн хэрэгжиж чадаж байна уу?
Янз бүр. Зарим нь шүүхдэж байна, заримынх нь барилгыг буулгах шийдвэрт хүрч байна. Гэтэл байшин буулгахад хөрөнгө мөнгө шаардагдана. Тэр хөрөнгө мөнгийг нь тооцож байна. Хоёр давхар байшин буулгахад 40 сая төгрөг хэрэгтэй болж байна. Тэгэхээр энэ олон зөвшөөрөлгүй барилгыг буулгахад олон тэрбум төгрөг хэрэгтэй болно. Гэхдээ буулгах асуудлыг зах зухаас нь эхлээд шийдэж л байна. Ер нь бол буулгах нь гол зорилго биш, цаашдаа ингэж дураараа хууль зөрчиж газар авдаг, олгодог хүмүүст хатуу сануулга өгөх гэж л тэр. Тэгээд ч зөвшөөрөлгүй баригдаж буй барилгууд хавь орчныхоо иргэдийн эрүүл, аюулгүй байдлыг дордуулж байна шүү дээ. Нарыг нь хааж, тоглоомын талбай нь, зугаалах талбайг нь хавчиж байна. Тиймээс энэ орчныг нь гаргаж өгөх хэрэгтэй юм. Зүгээр л буулгах өвчтэй хүмүүс байгаа юм биш шүү дээ.
Таны хувьд, найз нөхөдтэйгөө ярилцаад суудаг, аюулгүй бөгөөд тохиромжтой, эрүүл газар хэр олон байдаг вэ?
Одоохондоо энэ байдал их муу байна. Жишээ нь, зам гарах гэж үертэй гол гатлахын дайтай л юм болж байна шүү дээ. Настай хүмүүс бол зам гарах тухайд бодолтгүй. Манайхан хотын хөдөлгөөнд оролцохдоо морь унаад давхиж яваа юм шиг л байх юм. Гарцан дээр хүртэл сигнаалдаад. Гарцаар гарч яваа хүмүүс нь сандралдаад л... Тэр байдлыг одоо засч эхэлж байна. Бүр тусгай хүмүүс хүртэл томилсон. Улаанбаатарт салхилаад явах газар улам цөөрч байна. Хаа сайгүй тоос шороо, бужигнаан.
Бүтээн байгуулалт хийж байгаа нь энэ гээд нэг талаараа юмыг улам дордуулж, муутгаж байна. Сэлбэ голын сав гэхэд л зэрлэгт идүүлчихсэн байна. Үүнийгээ гоё цэцэрлэг болгоё. Далан дээгүүр нь дугуйны зам тавья. Тоглоомын талбай, спортын талбай гэх мэт үер болоход сүйтгэл багатай зүйлсийг тэнд хийе л дээ. Оюу толгой, Таван толгой, Рио Тинто гэх мэт олон компанид "Тохижилт хийхэд туслаач ээ" гэж хүсэлт тавья гэж бодож байгаа.
Япончууд цаашид манайд ямар хөрөнгө оруулалт хийхээр болсон бэ?
Япончууд Улаанбаатар хотын 2030 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөний зургийг гаргаж өглөө. Гайхалтай зураг гарсан. Тэдэнд үнэхээр их баярлаж байна. Яагаад гэвэл, Японы хот байгуулалтын зарчим хүн төвтэй. Иргэдийн эрүүл, аюулгүй орчин сайжирч байна уу гэдгээс бүх зүйлээ эхэлдэг. Өөрөөр хэлбэл, байшин барилга барихдаа хүнийхээ амьдарч байгаа орчныг сайжруулахад л анхаардаг. Харин манайхан болохоор өндөр байшин барьж, харж баясах гэдэг юм уу, яадаг юм.
Таны бага байх үеийнхээс одоогийн хот хөгжсөн үү, эсвэл хотын хөгжил гэдгийг бид өөрөөр харах ёстой байсан уу?
Уг нь хот хөгжиж байна. Гэхдээ замбараагүй, бохир заваан хөгжөөд байна.
Хот утаатай, бухимдалтай, стрестэй, хөдөө л амгалан сайхан амьдармаар байна гэх мөртлөө хүмүүс хотдоо л шигдээд байдаг. Жишээ нь, таны хувьд хот юугаараа сэтгэлийг тань татдаг юм бэ?
Энэ бол ээжийн маань, бас миний төрж өссөн нутаг. Би 40 мянгатад төрсөн. Төрсөн нутагтаа бид бүгдээрээ л татагддаг. Ер нь бол нэг зүйлийг бодитойгоор ойлгох хэрэгтэй. Аль ч улсад, ялангуяа залуу хүмүүс нь хот руугаа л зүтгэдэг. Япон залуучууд Токио руугаа, америкчууд Нью-Йорк руугаа хошуурч байна. Гадаадын орнуудад ч гэсэн эзгүйрч байгаа тосгон зөндөө л бий шүү дээ, яг манайх шиг. Гэхдээ аль ч улсад хүмүүс хөгшрөхөөрөө хөдөө рүүгээ шилжиж эхэлдэг. Хот гэдэг бол залуу хүний хувьд жинхэнэ зах зээл, бүх юм нь тэнд л байдаг. Япон, Америкийн хувьд залуучуудаа татдаг олон хот байгаа. Манайд болохоор ганц Улаанбаатар л болчихоод байна. Дархан, Эрдэнэт нь өрсөлдөж чадахгүй байна шүү дээ. Тиймээс бид Дархан, Эрдэнэтээ сайжруулж, залуучууд очиход бүх юм нь байдаг, тийм л хот болгох хэрэгтэй юм. Нийслэлтэйгээ өрсөлдөж чадахуйц газрууд руу хөрөнгө хаях хэрэгтэй. Аливаа хотын хүн ам байнга нэмэгдэж байдаг учраас хот төлөвлөлтөө ч мөн тогтмол өөрчилж байдаг юм билээ.
Та урлаг, хөгжим, номд ойр хүн. Сүүлийн үед хотын хөгжим, хөдөөгийн хөгжим гэж их ярих болсон. Гэтэл урлагт хот, хөдөөгийн ялгаа гэж байдаг юм уу?
Байхгүй ээ. Жишээ нь, хөдөө явж байх үед зохиолын дуу сонсох сайхан байдаг бол бааранд зохиолын дуу сонсоод суух тохиромжгүй, тийм үү? Хөгжимд өөрийн сонсдог орчин гэж бий. Түүнээс биш, энэ нь муухай, тэр нь гоё гэх нь зөв яриа биш.
Нийтийн дууныхан зах эээлийг нь булаагаад байгаа болохоор ч тэр үү, манай рок попын зарим нөхөд сүүлийн үед бухимдалтай байх шиг...
Аль ч улсад зохиолын дуу нь дандаа давамгайлж байдаг. Зохиолын дууны төрөл цаашид ч Монголд байсаар байх болно. Америкийн кантри дуу бол зохиолын л дуу шүү дээ. Тэгсэн хэрнээ тэдний хамгийн их сонсдог төрөл. Кантри дуучид нь манай Жавхлан эд нар шиг л мандаад байна.
Тэгвэл хэзээ ч, ямар ч нийгэмд, яаж ч хөгжүүлж, сурталчлаад сонгодог хөгжим цөөнхийн хэрэглээ байсаар байна гэсэн үг үү?
Сонгодог урлаг хэзээд нийтийн хэрэглээ болж чаддаггүй. Яагаад гэвэл, тэр олон найрал хөгжмийг сонсоод суухад дэндүү их боловсрол шаардагддаг. Ер нь бол рок сонсоод сурчихсан хүн рокоо, симфони сонсдог хүн симфонио, зохиолын дуу сонсдог хүн зохиолын дуугаа л сонсоно. Харин бид хүмүүсийг ийм байгаасай, тийм байгаасай гэж хүсч, хүссэнээрээ байлгах гэж оролддог нь буруу. Хүнийг үйлдвэрлэх ёсгүй, хүн өөрийгөө л үйлдвэрлэх ёстой юм.
Гэхдээ орчин, чиглэлийг нь өгч байх хэрэгтэй биз дээ?
Тийм, орчин байх хэрэгтэй.
Социализмын үед цэргүүдийг, дунд сургуулийн сурагчдыг анги хамт олноор нь дуурь, балет үзүүлээд суулгачихдаг байсан гэсэн. Тэнд унтах нэг нь унтаж байлаа ч хагас нь ч гэсэн сонгодог урлагийн хэрэглэгчид болж өсдөг байсан гэж ярьдаг. Ямар нэгэн дууг хүчээр мянга сонсгохоор хит болоод, нэг л мэдэхэд аялчихсан явж байдагтай л адил. Өнөөдөр ч ялгаагүй, дуурийн сонсогчдыг багаас нь ингэж бэлдсэнээр сонгодог урлагийн хөгжилд хувь нэмэр оруулах хэрэг биш үү?
Зөндөө л тэгэж хүчээр үзүүллээ. Тэр үеийн сонсогчид одоо бүгд насанд хүрчихсэн байгаа. Гэтэл тэд дуурь үзэж байгаа нь хаана байна?! Хамгийн гол нь, урлаг яагаад хэрэгтэй байдгийг хүн өорөө ойлгох ёстой. Жишээ нь, би хүүхдэдээ симфони сонсгож өсгөөгүйдээ харамсдаг. Энэ нь, симфони хөгжмийн мундаг удирдаач болгох гэсэн хэрэг биш. Харин хүний оюун ухааны хүчийг шавхаж шаарддаг зүйлд сургах нь хүүхдийг хүч чадалтай болгох нэг хэлбэр юм гэдгийг сүүлд ойлгосон байхгүй юу. Олон зүйл сонирхох нь тархины, оюун ухааны цогц хөгжлийг бий болгодог. Хүн нэг зүйл рүү хэт туйлшрах юм бол солиорох, галзуурах аюултай. Суут эрдэмтдийг хараад байхад Альберт Эйнштэйн гэхэд л гайхамшиггай физикч, хийлч хүн байсан. Тэгэхээр эцэг эхчүүд хүүхдүүддээ хөгжмийн боловсрол олгож, спортоор хичээллүүлдэг байх хэрэгтэй юм билээ. Хүүхдээ олимпийн аварга болгох нь гол биш, зүгээр л ялж, ялагдахад сургаж, хатуужил суулгамаар байгаа юм. Харин хөгжим хүнийг гоо зүйд сургадаг. Багаасаа сайхан муухайг ялгадаг болж, гоё сайхан биетэй болох тухай ойлголттой болдог.
Гэхдээ хөгжиж яваа орнуудын давуу тал нь, өндөр хөгжилтэй орнуудын араас яг дагаад яваад байх биш, алдааг нь залруулаад, зөв голдиролоор хөгжөөд явах боломжтой биш гэж үү?
Юмыг эхлээд зөв олж харж, зөв шийдэх хэрэгтэй л дээ. Дээхнэ үед гадаадын нэг эрдэмтэн "Сайхан нүүдлийн соёл иргэншил устаад дууслаа. Та нар үүнийгээ хайрлаач ээ" гэж хэлж байсан.
Би тэгэхээр нь зөрүүлээд "Бид түүхийн үзмэр үндэстэн болмооргүй байна аа” гэж хариулсан юм. Жишээ нь, соёлт ертөнцийнхөн Амазонд очоод, хүй нэгдлийнхнийг хараад, тэрийгээ кино болгоод дэлхий нийтэд цацдаг. Бид хэдий болтол сарлаган дээр гэрээ ачаад явах юм? Тэд энд ирээд, бидний зургийг аваад, судлаад явдаг, ийм түүхийн үзмэр болмооргүй байна шүү дээ. Дэлхийн улс орнуудтай л адил хөгжмөөр байна. Машин унадаг, компьютер хэрэглэдэг баймаар байна. Яагаад энэ хөгжил дэвшил рүү явж байгааг буруу гэж байгаа юм бэ? Хөгжил гэгч чамайг хүссэн хүсээгүй татдаг. Чамаас асуух ч үгүй. Чи хэл дээ, хөдөө малаа маллаад үлдье гэж байгаа залуу хүн хэд байна? Бүгд л хотод амьдрахыг, гоё машинтай болохыг, компьютертой болохыг хүсч байна. Нүүдлийн ооёл иргэншлээ, нутгаа магтан дуулаад, хэн нутагтаа очиж амьдраад байгаа юм бэ?
Гэхдээ хүн болгон нутаг орноо санаж л байгаа. Та хотод төрж өссөн болохоор энэ өнцгөөс нь илүү хараад, яриад байна уу?
Юмыг бодитойгоор харах чадвар доройтсоноос болоод бидний зарим нь сүүлдээ дэмийрч эхэлж байх шиг. Эхнэрийгээ арга түшүүлж төрүүлээд л. Яалаа гэж эмэгтэй хүнийг тэгэж зовоож байгаа юм бэ? Наад дэмийрлээсээ холдооч ээ л гэж байгаа юм. Хот руу залуус ирсээр байх болно, шинэ хөгжилд тэмүүлсээр байх болно. Манай эмэгтэйчүүд араг тэвэрч төрөхгүй ээ. Албадаж, дарангуйлал тогтоож байж бүгдийг нь араг түшүүлж төрүүлдэггүй л юм бол... Харин иргэншлийнхээ тэр сайхан зүйлсийг их эвтэйхэн аваад үлдье. Үүнийг зөв хослуулах ухаанаа олъё. Жишээ нь, би Хүй долоон худагт "Монголын нэг өдөр" гэдэг парк байгуулна. Японы архитекторт захиалгаа өгчихсөн. Япон хүний нүдээр бол марзан Шарав гуайн зураг л байхгүй юу. "Монгол наадам үнэхээр дэлхийд байхгүй наадам. Гэхдээ та нар үүнийгээ харуулж чадахгүй байна. Барианд орж ирж байгаа морийг ямар ч жуулчин хараад учрыг нь олохгүй. Яагаад гэвэл цуцчихсан орж ирдэг. Та нар 500 морьтон гараанаас зэрэг гарч байгааг харуулаач ээ. Дэлхийн хаана ч 500 морьтой хүн гараанаас зэрэг гардаггүй. Зөвхөн энэ моментыг үзэхийн тулд танайд 1 000 000 жуулчин ирнэ” гэж гадныхан хэлдэг. Тиймээс л Хүй долоон худагт морины гарааны том стадион барина гэж бодож байгаа. Италид гайхалтай морин уралдаан болдог нэг хот бий. Уралдаан нэг л өдөр болдог. Зөвхөн тэр өдрийн уралдааныг харах гэж тэр хотод таван сая жуулчин очдог. Тэгвэл манай наадмыг үзэх гэж 10 сая жуулчин ирэх ёстой. Өнөөдрийн жуулчид шороон дунд пижигнээд л, учиргүй хуушуур идээд л, юу болж байгааг нь ч ойлгохгүй явж байна. Энэ стадионыг байгуулчих юм бол жуулчид монгол наадмыг ямар ч хүндрэлгүй, тав тухтай үздэг болно. Нэг талаас бид хөгжил дэвшил рүү тэмүүлж байгаа, нөгөө талаас бас өөрсдөө сонгоод уламжлал руугаа явж байна. Цагаан сар, наадмаар бүгдээрээ монгол дээлээ өмсөж байна. Тиймээс энэ бүхнийг ямар ч албадлагагүйгээр л хийх хэрэггэй байгаа юм.
Та одоо хоногийн хэдэн цагт нь унтаж амарч байгаа вэ?
Ер нь бага болсон доо.
Хэцүү санагдаж байна уү?
Хэцүү гээд яах вэ дээ. Хүүхэд, залуучуудаа гоё хотод амьдруулмаар байна. Би залуусыгаа өөр улсын хотод очоод "ямар гоё юм бэ" гэж атаархуулж явуулмааргүй байна. Манай Улаанбаатар гайхамшигтай гоё хот болно. Үүнд эргэлзэх хэрэггүй. Хүмүүс анзаардаггүй л болохоос, энэ хөндийн байгалийн цогцолбор их гоё шүү дээ. Жишээлбэл, би тэр жил наймдугаар сард гадаадаас ирэх үед миний сууж явсан онгоц гадаадынхнаар дүүрэн байсан. Яг Буянт-Ухаад буух гэж байхад тэд цонхоор Улаанбаатарыг хараад өөрийн эрхгүй бүгдээрээ "Хөөх" гэж дуу алдацгаасан. Тэр өдөр жигтэйхэн гоё өдөр байсан. Улаанбаатар минь ямар үзэсгэлэнтэй харагдсан гэж бодно. Ийм гоё хотоо би улам л гоё болгомоор байна.
Нийслэл Guide сэтгүүл