Sunday, 18 November 2012

Д.Оюунчимэг: “Эрдэнэсийн сан” цуврал маань одоохондоо эхлэл, санаачилгын түвшинд байна


Утга зохиол, урлагийн боловс­ролыг зөвхөн социалист реализ­мын зохиолуудаар хязгаарлаж байсанөмнөх нийгэм задарснаар энэ салбарт томоохон хоосон орон зай бий болсон юм. Олон арван жил уналтад ороод байсан утга зохиолын боловсролыг жинхэнэ утгаар нь босгох, энэ хоосон орон зайг нөхөж залуу үеийнхэнд урлагийн боловсрол олгох, урлагаар дамжуулан төлөвшүүлэх үүргийг өнгөрсөн хугацаанд цөөн хэдэн уран бүтээлчид дан ганц өөрсдийн нуруун дээр үүрч ирсэнтэй хэн ч маргахгүй болов уу. Тэр ч бүү хэл, төрийн бодлого зайлшгүй шаардлагатай энэ асуудлыг өмнөх Засгийн газрууд орчин цагийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн шийдэхийн оронд бүрмөсөн үгүйсгэж, ерөнхий боловсролын хөтөлбөрөөс уран зохиолын хичээлийг хассан нь хүүхэд залуучуудыг урлагаас бүрэн холдуулсан алхам байв. Тийнхүү төрийн бодлогоор зориуд үгүй хийж, эзэнгүй орхисон энэ асуудалд орчуулагч уран бүтээлчид, зарим нэг хэвлэлийн газрууд л анхаарал хандуулах болсон юм. Тухайлбал, "Хөх дэвтэр", "Монсудар", "Эмпати" төв зэрэг хэвлэлийн  газрууд хоёр гурван жилийн өмнөөс дэлхийн сонгодог утга зохиолын алтан сангийн бүтээлүүдээс дээжлэн хүүхэд залуучуудын оюуны хэрэгцээнд нийлүүлж эхэлсэн. Тэдний дотроос "Хөх дэвтэр" хэвлэлийн газар "Эрдэнэсийн сан-108" нэрийн дор хүүхдэд зориулсан дэлхийн сонгодог 90 гаруй зохиолыг монгол хэлнээ орчуулан хэвлүүлээд байна. "Эрдэнэсийн сан" цувралын Ерөнхий редактор, орчуулагч, зохиолч Д.Оюунчимэгтэй ярилцлаа.

-Таны эрхлэн гаргаж буй "Эрдэнэсийн сан-108" цувралын 90 гаруй нь хэвлэгджээЭдгээр цувралыгхүүхдийн сон­годог зохиолын бүрэн хэмжээний хөтөл­бөр бол­­лоо гэж үзэж болох уу?
-Уг нь бид ийм л зорилгоор гаргаж байгаа юм. Үүний тулд нэлээд олон орны сургалтын хө­төл­бөр болон хүүхдийн сонгодог зохиол гэж чухам юу юм, соёлт хүн төрөлхтөн яагаад заавал эдгээр зо­хио­лыг залуу үеийнхэндээ ун­шуулдаг вэ гэх зэрэг олон асуултад хариулт авахаар судалгааны ажил хийсэн гэж хэлж болно. Бидний хэн маань ч үр хүүхдээ өв тэгш хүмүү­жилтэй, зөв сэтгэлтэй, бусдыг хайр­ладаг, өр­шөө­дөг, хар цагааныг ялгах чадвартай хүн болж төлөв­шөөсэй гэж хүсдэг. Энэ эрхэм хүслийг биелэхэд сонгодог урлаг, тэр дун­даа сонгодог зохиолууд маш их ач холбогдолтой юм байна гэдгийг ойлгосон учраас бид энэ бүхнийг нөр их сэтгэл, зүтгэл гарган гүйцэлдүүлж явна даа. Энэ маань одоохондоо санаачилга, эхлэл юм. Үүнийг олон хүн дэмжиж, өөр өөрс­дийн санаа бодлоо нэгтгэж, ирээ­дүй үеийнхэндээ гардуулж өгөөсэй. Тэгсэн цагт сая бүрэн хэмжээний хөтөлбөр болох байх аа.

-Хүүхдийн сонгодог зохио­лын 108 цувралыг сонгохдоо ямар үнэлэмжээр хэрхэн сонго­сон бэ?
-Улс орон бүрт хүүхэд, залуу үедээ заавал уншуулсан байх номын жагсаалт байдаг. Бид ийм жагсаалтуудыг харьцуулж үзээд хамгийн их давхцаж байгаа ном зохиолыг сонгож орчуулсан. Аль нь хамгийн шилдэг нь вэ гэдэг ч юм уу, эсвэл яагаад заавал хүүхдэд уншуу­лах ёстой вэ гэдгийг дэлхий мэддэг. Гаргасан ном болгон дээрээ би жишээ татан ярьж чадна. Яагаад гэвэл, ихэнх нь зөвхөн сайн зохиол байгаад зогсохгүй тайз, дэлгэцийн хэдэн арван бүтээл болж, үе үеийн найруулагч нарын чадал чансааг сорьдог урлагийн нандин бүтээлүүд гэдгийг хэлэх байна.  

-Нийгэмд хандсан өргөн далайц­тай ийм хөтөлбөрийг ганц хоёрхон уран бүтээлч хэрэгжүү­лэхэд хэрбэрхшээл тулгарах юм?
-Энэ бол хэдхэн хүний хэмжээ­нээс хальсан нийгмийн амин чухал асуудал юм. Үүнийг төр алтан хайрцагныхаа бодлогод авах ёстой гэж би үздэг. Яагаад гэвэл, маргаашийн Монгол орны эзэд хэн байх, ямар ёс суртахуунтай, ямар үзэл бодолтой хүн болох вэ зэрэг нь тэдний боловсролоос, ялангуяа утга зохиол, урлагийн боловс­ролоос шууд хамааралтай. Гэтэл энэ амин чухал асуудал өнөөдөр дурын нэгэн төрийн бус байгуул­лагаас ямар ч судалгаа, хүлээн зөвшөөрөгдсөн үнэлэмжгүйгээр хүүхдэд заавал уншуулах ёстой гээд бариад яваад байгаа хэдэн номын жагсаалтаас шууд хамаа­ралтай болж болзошгүй хандлага сүүлийн үед  ажиглагдаж эхэллээ. Хүүхдийн заавал унших ёстой номын жагсаалтыг хэрхэн гаргах вэ гэдэг нь өөрөө их судалгаа шаард­сан ажил. Жишээ нь, баахан эзо­терик номууд сургалтын хөтөлбөрт ороод ирвэл юу болох вэ. Хүүхдэд уншуулах юм гэж бий, уншуулж болохгүй юм гэж бас бий. Хэдэн жилийн өмнө, миний багш түвдэч их эрдэмтэн Л.Хүрэлбаатар намайг нэг удаа "Энэтхэгийн наян дөрвөн шидтэний намтар"-ыг уншъя гэсэнд "Чи өөрийгөө гурван настай хүүхэд гэж бод, энэ номыг хурц иртэй тонгорог гэж бод. Гурван настай хүүхдэд хурц иртэй тонгорог бариулж болох уу. Чи байтугай би уншаагүй байна" гэж хэлж байсан. Тэгэхээр ямар нэг хэмжээгээр хүүх­дийн оюуны боловсролд хандаж байгаа л бол хэн боловч өнөөдөр олох хэдэн төгрөг яах вэ, энэ бизнес маань хэтдээ улс оронд том гай тарьж мэдэх юм гэдгийг хаа хаанаа бодолцох ёстой юм. Жаахан ч гэсэн эх оронч байцгаая л даа.

Нөгөөтэйгүүр, олон хүн энэ бүхэнд төрийн бодлого байх ёстой гэж ярьдаг. Хийгээд байгаа ажил маань тэр төрийн бодлого гээчтэй холбогдох юм байна гэдгийг ойлгос­ноос хойш төр гэгч хэн юм бэ, тэнд ажиллаж байгаа сайд түшмэлүүд үү, тендерт ялаад бай­гаа компаниуд уу гэдгийг олон удаа эргэцүүлж бодлоо л доо. Бид цөөхүү­лээ. Юмны учир гадарладаг, тухайн салбартаа мэргэшсэн хэдэн хүнийхээ үгийг тэр бодлого тодор­хойлогчид нь авмаар санагдах юм. Унгарт олон жил ажиллаж амьдарч байгаад  ирсэн утга зохиолын түүх судлаач Д.Ганболд гуай Унгар орон боловсролынхоо шинэчлэлийг 1994 -2009 оны хооронд гурван үе шаттайгаар хийж дуусгасан гэж ярьж байна лээ. Тэр хүний үгийг ч гэсэн сонсох л хэрэгтэй шүү дээ.       

-Кембрижийн хөтөлбөрийг Монголд суурьшуулна гээд өмнөх Засгийн газраас эхний оролдлогоо хийлээгэж мэдэг­дэж байсанШинэ Засгийн газ­рын боловсрол хариуцсан сайд саяхан хэлэхдэээнийг шуудимпортлохгүймонгол боловс­рол болгоно гэж хэлэх шиг бол­лооӨнөөдөр манайд хөндөг­дөөд байгааурлагийн боловсрол тэр Кембрижийн хөтөлбөрт хэр­хэн суусан байдаг юм бол
-Бидэнд ямар ч Кембриж хэ­рэг­гүй шүү дээ. Оюунлаг, чадварлаг, халуун сэтгэл зүрхтэй хүнийг төлөв­шүүлэх монгол боловсрол л хэрэг­тэй. Монгол гэхээрээ зөвхөн хөмөр­сөн тогоон дотроо байгаад байна гэсэн үг биш. Нэгэн цагт дэлхийн тархи болж явсан Монголын эрт эдүгээн уламжлалыг дэлхий дахины сонгодогтой хэрхэн яаж уялдуулах вэ гэдэг л туйлын чухал. Ардчилсан шинэ засаг маань энэ асуудалд нухацтай хандах байх гэж найдаж харж байна. "Монгол хүн-2020" хөтөлбөр гэж яригдахад би хувьдаа маш баяртай хүлээж авсан. Улс орны хамгийн чухал баялаг хүн л шүү дээ. Чадварлаг оюунлаг иргэдтэй бол яах ийхийн зуургүй л хөлжинө, ёс суртахуун­тай иргэнтэй бол ямар ч авлига­тай тэмцэх газрын хэрэггүй, сэтгэл зүрхний боловсрол олсон иргэнтэй бол шүүх цагдаа гээд байхын хэрэггүй биз дээ.
Кембрижийн сургалтын хөтөл­бөрт багтсан уран зохиолын номын 50 гаруй хуудас нэрсийн жагсаал­тыг орчуулж харсныхаа хувьд хэлэ­хэд, харин тэдний аргачлалаас нь суралцах хэрэгтэй гэж хэлмээр байна. Сургуульд уран зохиол, урлагийн хичээлүүдийг түлхүү олон цагаар оруулж байж хүүхдийг сая сэтгэл зүрхний боловсролтой болгоно.

-Хүүхэд багачуудыг сонгодог урлагсонгодог зохиолтой танил­цуулах нь жишээ ньХүүхэлдэйнтеатрын хийх ёстой гол ажил гэж би боддогГэтэл өнөөдөр "Өнх­рүүшхэнмэтээс хэтрэхгүй бай­наЭнэтеатрын урын сангийн бодлогыг уран зохиолын орчуул­гын салбарт гарч байгаа шинэ алхмуудтайуялдуулах боломжтой хараг­даад байдаг л дааТа энэ талаар юу хэлэх вэ?
-Надад заримдаа манай өнөө­гийн нийгэм эзэнгүй айл шиг санагд­дагийг нуух юм алга. Би түрүүн хэлсэн, "Эрдэнэсийн сан"-д маань багтсан олонхи бүтээлүүд тайз дэлгэцийн олон арван бүтээл болсон гэж. Жишээ нь бид "Питэр Пэн" ч юм уу, "Винни Пүү"-г заавал яагаад Уолт Диснейн хийсэн хүү­хэл­дэйн киногоор төсөөлөх ёстой юм бэ, дэлхий хийж болоод байгаа юм чинь монголчууд өөрсдөө жүжиг тавих л ёстой шүү дээ. Хэрэв тавих хэрэггүй  ээ гэж үзэж байвал театр гэж байхын хэрэг алга. Бэлээхэн байр, жүжигчид юу дутлаа гэх вэ дээ, сэтгэл зүрх л дутаж байгаа хэрэг. Тэгээд дээрээс нь төсвөөс мөнгө аваад байна. Манайд ха­риуц­лагын тогтолцоо гэж байдаг­гүй болохоор аль нэг газар өөрс­дийнхөө аясаар л байх юм даа. Том том нэр зүүсэн театруудад найдсанаас хувийн продакш­нуу­дад найдсан нь илүү дээр ч байж магадгүй. Сосорбарам гуайн ганц хүний театр гэхэд л нийгэмд ямар үр өгөөжтэй бүтээлүүд тавьж байлаа.

-Ер нь манайхан хоёр туйл руу хэт савлаад байх юмЖишээ ньсонгодог жүжиг хийнэ гэхээ­рээ бараг лганц Шекспирээр оролдоноСонгодог симфонийг сонсч суръя гэсэн бол шууд Бетховенийг сонсох гэжзүтгэх жишээтэйНөгөөтэйгүүрутга зохиолхөгжимтеатр гээд бүгд тус тусдааУялдаа холбоогоо олжхарахгүй байгаагаас уран бүтээлчдийн хичээл зүтгэл хол явахгүй байх шиг байна?
-Хоёр туйл руу савлаад байна гэдэгтэй би санал нийлж байна. Урлаг, соёлыг хөгжүүлнэ гээд нэг их том юм яриад, Шекспирийг ойлгуулах гэж ядаж байснаас хүүхдэд насанд нь тохирсон, гэхдээ сонгодог бүтээлүүд үзүүлэх хэрэг­тэй. Зохиол нь бидэнд байна. Эдгээр зохиолоос алийг нь ч аваад жүжиг болгоод тавьж болно. Манай номууд дотор жишээ нь, Бельгийн зохиолч, Нобелийн шагналт М.Метерлинкийн "Цэнхэр шувуу" гээд хүүхдийн алдартай жүжиг хялбаршуулсан хэлбэрээр байгаа. Мөн "Шелкунчик" буюу "Цөмөөхэй" бүжгэн жүжгийн маань эх зохиол бий. Надад хэрэв эдгээрийг жүжиг болгож өгөөч гэсэн санал ирвэл би туйлын баяртай бичиж өгнө дөө. Ер нь урлагийн боловсрол гэдэг нэгэн цул юм. Ном гээд нэг тусдаа зүйл, театр гээд нэг тусдаа зүйл ер байхгүй. Номыг жүжиг кино болгож үзнэ, жүжиг, кинонуудын эх зохио­лыг ном хэлбэрээр унших, энэ сэдвээр бүтээгдсэн хөгжмийн бүтээ­лүүдтэй танилцах энэ бүгд нийлээд урлагийн боловсрол. Манай уран бүтээлчид хувиараа, сайн дураараа их ачаа үүрч яваа. Энэ олон жүжиг киноны уран бүтээл­чид хүүхдийн бүтээл дээр ажиллаасай, сайн сайхан утга агуулгатай сонгодог зохиолуудыг хүүхдүүдэд хүргээсэй гэж бодох юм.

-Танай "Эрдэнэсийн сан 108" цувралтай танилцаад энийг айл бүр үр хүүхдийнхээ номын сан болгоосойгэсэн бодол төрсөн шүүХүмүүс хэр сонирхож байна?
-Нэг үеэ бодвол хүмүүс өнөөдөр сонгодог бүтээлийн үнэ цэнийг ойлгодог болсон байна. Үр хүүх­дийнхээ боловсролд ч энэ үүднээс хандах болсон нь анзаарагддаг. Хувь хүмүүс төдийгүй албан бай­гууллагууд ч байгууллагынхаа ажиллагсдын хүүхдүүдэд зориулж номын баяр хүртэл хийдэг болж эхэлж байна. Өнөөдөр л гэхэд III цахилгаан станцын удирдлагууд байгууллага дээрээ номын баяр хийж, тэнд уран бүтээлчид ном бүтээлээ танилцуулж байгаа юм билээ. Энэ мэтчилэн хүүхдийг өв тэгш хүн болгож төлөвшүүлдэг урлаг, уран зохиол руу хүмүүс эргээд хандаж эхэлж байх шиг.
Н.ПАГМА
www.dailynews.mn

No comments:

Post a Comment