"Огцом эргэлт" киноны ерөнхий зөвлөхөөр ажилласан
Ц.Оюундарьтай ярилцлаа.
-Олон ангит кино удахгүй үзэгчдийн хүртээл болох тухай сонслоо. Ямар нэртэй
кино гарах талаар яриагаа эхлэх үү?
-Мянганы сорилтын сангийн захиалгаар бүтээсэн телевизийн 30 ангит энэхүү бүтээл
маань "Огцом эргэлт” нэртэй.
-Киноны зохиолчийг нээлттэй уралдаан зарласны дагуу шалгаруулсан.
Шалгаруулалт нэлээд өндөр байсан тухай сонссон юм байна. Ингэхэд найруулагчаар
хэн ажилласан бол?
-Зохиолчдын дунд киноны сэдэв, агуулгыг танилцуулан нээлттэй уралдаан зарлахад зохиолч
А.Амарсайхан шалгарч, Эрүүл мэндийн төслийн ажилтнуудаас чиглэл, зөвлөгөө авсны
дагуу судалгаа хийж, зохиолоо бичсэн. Мянганы сорилтын сангийнхан
А.Амарсайханыг урьд нь хийж байсан ажлын туршлага, бүтээлүүдийнх нь чанар
зэргийг харгалзан сонголтоо хийсэн болов уу. Тэрээр 2009 онд хамгийн олон
үзэгчтэй киногоор шалгарсан "Хэцүү анги" телевизийн 60 ангит уран
сайхны киноны зохиол, мөн 2010 онд телевизийн урлагийн дээд шагнал болох “Гoo
марал" шагналаар шагнагдсан "Тусгай салаа" телевизийн 60 ангит
уран сайхны киноны зохиолыг тус тус бичсэн туршлагатай зохиолч.
Найруулагчийн хувьд үзэгчдийн сайн мэдэх "АСК" уралдаант нэвтрүүлгийн
найруулагч Б.Гантулга "Огцом эргэлт"-ийн ерөнхий найруулагчаар
ажилласан. Тэрээр "Амьдрал чиний төлөө" олон ангит киноны II найруулагчаар
мөн ажиллаж туршлагажсан Олон нийтийн телевизийн өсч яваа залуу найруулагчдын
нэг.
-Яагаад ийм сэдэвтэй кино бүтээх болсон бэ?
-Монголын эрүүл мэндийн тогтолцоо нь социалист нийгмийн үе дэх өндөр өртөгтэй,
өвчтөний нарийн төвөгтэй асаргаа сувилгаа бүхий эмнэлгийн тогтолцооноосоо одоо
хүртэл салаагүй байгаа. Хүмүүс амьдралын буруу дадал хэвшлээ өөрчилж, эрүүл
амьдралын хэв маягийг сонгохын оронд биеэ гаргуунд нь хаяж явчихаад, өндөр
өртөгтэй эрүүл мэндийн тогтолцоогоор өвчилсөн биеэ эмнүүлэх гэж улсын төсвийн
нурууг авч байдаг ужгирсан гажиг улам бүр гаарч байна. Энэхүү үрэлгэн тогтолцоо
сүүлийн хэд-хэн жилээс л урьдчилан сэргийлэлт, нийгмийн эрүүл мэнд рүү хандсан
тэгш хуваарилалтын тогтолцоонд удаан бөгөөд бэрхшээлтэйгээр шилжих оролдлогыг хийж
байгаа юм. Гэвч энэ шилжилтийг удаашруулж, бэрхшээлтэй болгож байгаа олон хүчин
зүйлийн нэг нь хүмүүсийн өөрсдийнх нь амьдралд хандах хандлагад байна гэдгийг
судалгаа тод харуулсан. Иймд бид энэ сэдвээр кино бүтээх санаачилгыг гаргаж,
Мянганы сорилтын сан дэмжсэнээр кино маань одоо үзэгчдийн хүртээл болоход бэлэн
болоод байна.
-Таны хувьд энэхүү бүтээлтэй хэрхэн холбогдох болов?
-Кино бүтээх санаачилгыг би Олон нийтийн телевизийн захирал байхдаа анхлан
гаргаж,
их хоол унд, өөх тос идсэнээр бие чинь түүнийг боловсруулж дийлэхээ болиод Та
таргалж эхэлнэ. Үе мөч чинь таны биеийн байх ёстой жинг л дааж авч явахаар
бүтээгдсэн байтал даацаас нь хэтэрсэн их жингээр дараад байхаар амархан ядарч,
өвдөнө. Энэ бүхнийг багтаасан амьдралын эгэл төрх киноны гол үйл явдал болон
өрнөнө.
-Эрүүл мэндийн яамны ойг тохиолдуулан эрүүл мэнд эмч нартай холбоотой олон
ангит кино бүтээснийг эс тооцвол сүүлийн жилүүдэд энэ сэдвийн кино, дэлгэцийн
бүтээл бараг амтлаагүй. Энэ талаарх таны байр суурь?
-Ер нь бид өвдсөн хойноо эмчид очиж, хүний төлөө өвдсөн юм шиг улсаас элдэв
үйлчилгээ шаардаж суудаг хуучин сэтгэлгээнээсээ салах хэрэгтэй. Тархиндаа
байгаа "өвчнийг" анагаахгүйгээр биендээ байгаа өвчнийг анагаахад
хэцүү. Маш их цаг хугацаа шаардана. Иймд амьдралын зөв хэвшилд алхам алхмаар
шилжиж, хүн бүр өөрийнхөө биеийг эмчээр чагнуулах гэж зүтгэх биш, өөрөө
чагнаад, урьдчилан сэргийлэх алхмаа хийгээд сурчихвал байдал эрс өөрчлөгдөнө.
Үүнийг хэвшүүлж, хүмүүсийн тархин дахь өвчнийг анагаахад ухуулга сурталчилгаа,
киногоор дамжин хүмүүст хүрэх иргэний боловсролын хөгжил чухал үүрэгтэй.
-Киноны уран бүтээлчид тэр тусмаа гол дүрийг хэн гэдэг жүжигчин бүтээсэн нь
үзэгчдийн сонирхлыг татаж буй байх. Энэ талаар сонирхуулахгүй юу?
-Кинонд 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй уран бүтээлчдийн баг ажилласан. Дээр
хэлсэн киноны ерөнхий продюсер маань ОНТ-ийн "Хэцүү анги",
"Тусгай салаа", "Өдөр өдрийн нар", "Амьдрал чиний
төлөө" олон ангит МСС-нд танилцуулсан хүний нэг л дээ. Ер нь хүн өөрийнхөө
дутагдлыг тэр бүр бүрэн тольдож чаддаггүй. Харин хүний дутагдлыг хөндлөнгөөс
харахаараа "Би ч бас ингэдэг шүү" гэж дотроо дүгнэлт хийх нь их. Иймд
хүмүүсийн амьдралд байгаа нийтлэг алдаа дутагдлыг киногоор дамжуулан үзүүлбэл,
хүмүүс амьдралын буруу хандлага хэвшилдээ хөндлөнгийн дүгнэлт хийх боломж олдох
юм гэсэн үүднээс олон ангит кино хийх саналыг МСС-д тавьсан юм. Ингээд киноны
төлөвлөлт, уран бүтээлийн багийн сонголт, кино зохиолчийн сонгон шалгаруулалт
зэрэгт анхнаас нь оролцож ажилласан. Гэвч яг зураг авалт эхлэх үеэс би
сонгуульд оролцох болсон учраас ажлаасаа хөндийрөх шаардлагатай болж, телевизэд
байхдаа хийсэн бараг бүх л томоохон төслүүддээ гүйцэтгэх продюсерээр ажиллуулж
байсан Л.Эрдэнэтуяаг уг киноны ерөнхий продюсерээр томилж, өөрөө зөвлөхөөр
ажиллах болсон.
-Кино хэрхэн эхэлдэг тухай сонирхмоор байна?
-Кино яг нэр шигээ огцом эхэлнэ. Киноны эхэнд хот хоорондын замын огцом эргэлт
дээр авто осол гарч, нэгэн залуугийн амьдралд огцом уналт эхэлнэ. Энэ уналтаас
гарах гэж зүдрэх айл гэрийн амьдралын дүр зураг киноны туршид үргэлжилнэ. Ер нь
манай монголчууд өвчин хэлж ирдэггүй, хийсч ирдэг гэж ярьдаг. Энэ нь маш буруу
ойлголт юм. Хүмүүс уг нь биеэ сайн "чагнаж" сурвал өвчин хэлж ирдэг
гэдгийг ойлгох болно. Ганц жишээ хэлэхэд л, хэрвээ та архи уусны маргааш шартаж
байвал бие чинь өөрт чинь "архи зохихгүй байнаа, дахиж битгий уугаач
ээ" гэж хэлж байгаа юм. Хүний ходоодны багтаамж хэмжээтэй байтал,
хэмжээнээсээ хэтэрсэн кинонуудад ажилласан туршлагатай продюсер Л.Эрдэнэтуяа
байгаа. "Амьдрал чиний төлөө" киноны хоёрдугаар найруулагчаар ажилласан
найруулагч Б.Гантулга ерөнхий найруулагчаар, МҮОНТ-ийн өмнөх бүх уран сайхны
кинонд зураглаачаар ажилласан туршлагатай зураглаач Б.Чинбат "Огцом
эргэлт"-ийн ерөнхий зураглаачаар ажилласан.
Жүжигчдийн сонгон шалгаруулалтад нийт 130 гаруй хүн оролцсоноос 30 гаруй хүн
шалгарч киноны гол болон туслах дүрүүдэд тоглосон байгаа. Киноны найруулагч
маань дүрүүдээ их зөв харж, онож сонгосон. Гол дүр Дулам бол үрийнхээ төлөө
өөрийн биеийг үргэлж зовоож байдаг эх хүний сайхан дүр. Түүнийг СТА, жүжигчин
Л.Ганхүү бүтээсэн. Ганхүү багшийн хувьд манай уран бүтээлүүдэд тоглохын
зэрэгцээ залуу жүжигчдэд байнга зөвлөгөө өгч, туслаж дэмжиж байсанд бид баярлаж
явдаг. Ардын жүжигчин Г.Мягмарнаран өмнө нь дэд сайд хийж явсан, бэртэгчин
эцгийн дүрийг бүтээсэн. Жүжигчин Батбаатар, Төмөрхуяг, Золбоот, Болормаа,
Отгонтөгс нар болон шинэ залуу жүжигчид, дунд сургуулийн долдугаар ангийн
хүүхдүүд гол болон туслах дүрүүдийг чадварлагаар бүтээсэн. Киноны хөгжмийг
Г.Хишигбүрэн бичиж, "Зүрхэнд" дууг А.Төгсбаяр зохиож, дуучин A Cool дуулсан.
-Олон ангит дэлгэцийн бүтээл гэдэг утгаараа киноны зураг авалт багагүй
хугацаанд үргэлжилсэн байх даа?
-Зураг авалт энэ оны зургадугаар сард эхэлж өнгөрсөн есдүгээр сарын дундуур
дууссан. Киноны нийт 336 орчим сценыг 100 шахам объектод авч, 40-өөд мэргэжлийн
жүжигчид тоглож, 110 гаруй хүн оролцон тоглосон.
-Таныхаар 30 ангит энэ киноноос үзэгчид чухам юуг ойлгож, олж авах бол?
-"Огцом эргэлт" телевизийн олон ангит киноноос "болоод л байгаа
мэт санагдах амьдралын буруу зуршил, цалгар назгай хандлага нь эрүүл мэндийг
бага багаар хөнөөсөөр хожмын өдөр засаж залруулж болшгүй эмгэнэлт үр дагаварт
хүргэдэг" тухай, "ялихгүй мэт санагдах ганцхан удаагийн хэнэггүйтлээс
болж хүн хэрхэн хохирч, ямар хүнд зовлонд унаж болох" тухай хүүхэд
залуучууд, насанд хүрэгчдэд сэрэл бодрол буй болгоно. Амьдралын буруу хэвшил
гэдэг бол ёроол нь үл мэдэгдэх бяцхан хадаасанд цоорсон усны сав л гэсэн үг.
Дусал дуслаар үл анзаарагдам байдлаар ус цаг минут бүрээр дуслан гоожсоор олон
cap өдрийн дараа юүлэгдэн дуусаад сав нь зэврэн муудахтай адил таны эрүүл мэнд
яг л тэгж сульдан доройтдог. Үүнийг л олж харж чадвал кино зорилгоо биелүүллээ
гэсэн үг.
-Яагаад ийм олон ангит, тэр тусмаа 30 ангит кино бүтээх болсон бэ?
-Монголын мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төслөөс энэ киног бүтээх
санаачлагыг анхлан дэмжсэн. Бидэнд ихээхэн итгэл хүлээлгэж, хамтран ажилласан
Монголын мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төслийн хамт олонд
МҮОНТ-ийнхэн болон киноны уран бүтээлчид онцгойлон талархал илэрхийлж байгааг
энэ дашрамд илэрхийлье.
-МҮОНТ-ээр олон ангит кино гардаг болсноос хойш бусад арилжааны телевизүүд ч
энэ мэт олон ангит кино бүтээх болсон. Ингэхэд энэ удаагийн шинэ уран
бүтээлийн онцлог. Мөн МҮОНТ-ээр гарах бүтээлүүд ямар давуу тал, онцлогтой
байдаг тухай
-Төслөөс санаачлан нийгэмд тулгамдаж байгаа асуудлыг хөндсөн мессежүүдийг
киноны үйл явдалд тусгаж өгсөн учраас үзэгч уран сайхны кино үзэж уярч, санаа
зовж, "кинонд орох" зуураа "эрүүл мэнддээ анхаарахгүй бол
болохгүй юм байна шүү" гэх бодрол сэрэхүйг олж авах нь хамгийн гол онцлог.
"Огцом эргэлт" аюултай шүү! гэж эцэг эх, өрхийн эмч, эрүүл мэндийн
ажилтан, сонин сэтгүүлийн эрүүл мэндийн булан, телевиз радиогийн эрүүл мэндийн
нэвтрүүлгүүд өдөр бүр анхааруулдгийг хайхралгүй явснаас та ч бас амьдралаараа,
эрүүл мэндээрээ "онхолдож" мэднэ шүү! гэдэг нь киноны түлхүүр санаа
юм.
Ч.ОРГИЛ
Нийслэл Таймс
No comments:
Post a Comment