Sunday, 18 November 2012

Н.Сувд: Офелия бол хад чулуун дундаас ургаж буй цор ганц цэцэг


Төрийн соёрхолтАрдын жүжигчинН.Сувдтай ярилцлаа.

-Алдарт "Гамлетжүжгийг ахин тайзнаатоглох гэж бай­наЭнэ жүжгийг дахинтоглох болсны зорилгыгто­дорхой­лохгүй юу
-Манай театр аугаа их бичгийн хүн У.Шекспирийн "Гамлет" жүж­гийг 33 жилийн дараа дахин ши­нээр амилуулж байна. Найруулагч Н.Наранбаатар тэргүүтэй залуу уран бүтээлчид маань ахмад үеийн жүжигчидтэйгээ хамтран Гамлетыг шинэлэг байдлаар тавих гэж буйд сэтгэл хангалуун байгаа. Яагаад вэ гэвэл жүжигт тавьж буй асуудал үеийн үед хүн төрөлхтний өмнө тулгарч байсан асуудал юм. Энэ асуултын хариуг манай орчин үеийн залуус төдийгүй монголчууд хайж байгаа гэж боддог. Тиймээс театртай хамтдаа бие хүн бүр өөр өөрсдийнхөөрөө энэ асуултын хариуг эрж хайж, эргэн харах байх гэж бодож байна.

-Гуч гаруй жилийн өмнө тайз­наа тогложбайсан Гамлет жүжгийн гэрч нь таТухайнүед энэ жүжгийг хэрхэн тавьжта өөрөөОфелиягийн дүрд хэрхэн тоглож байснаадурсахгүй юу?
-Алдарт Гамлет жүжгийг анх 1979 онд Урлагийн  гавьяат зүт­гэлтэн С.Галсанжав найруулагч найруулан тавьж байлаа. Тайзны зураг дизайныг мөн урлагийн гавьяат зүтгэлтэн Доржпалам гуай хийсэн. Гол дүр Гамлетад ардын жүжигчин Л.Жамсранжав,  түүний хайртай бүсгүй Офелияд би, харин миний аав Плонид ардын жүжиг­чин Лоовой гуай, мөн миний ахад урлагийн гавьяат зүтгэлтэн Нямсү­рэн тоглож байсан юм. Мөн ардын жүжигчин, хөдөлмөрийн баатар Г.Гомбосүрэн гуай, гавьяат жүжиг­чин Ш.Алтан-Өлзий гэх мэт олон сайн уран бүтээлчид тоглож бай­лаа. Ихээхэн цаг хугацаа, хүч хөдөлмөр зарж байж энэ жүжгийг бүтээж байсан. Тухайн үед би залуу байж туршлага муутай, дүрээ хэрхэн гаргахаа сайн мэдэхгүй байсан санагддаг юм. Гэсэн ч надад ахмад үеийн олон сайхан уран бүтээлчид тусалсан. Э.Оюун гуай гэж аугаа хүн байлаа. Хо.На­цагдорж гэж мундаг хүн их тусалж зөвлөгөө өгч байлаа. Мөн Ч.Чимэд гуай Гамлетыг эх хэлээс нь орчуулж байлаа. Монгол ухаанд нийцсэн сайхан орчуулга байсан. Тэр их мундаг хүмүүсийн ач буянаар би тухайн үед Офелиягийн дүрийг бүтээсэн гэж боддог.      

-Та сая миний аавдминий ахын дүрд гэж ярихад чинь үнэхээр Офелиягийн дүрийг сэтгэл зүрхэндээшингээж чаджээ гэж бодлоо?
-Жүжигчин тэгж л тоглох ёстой л доо. Үнэхээр би дүрдээ орж тоглохгүй бол өөр хүнийг гаднаас нь бүтээж чадахгүй шүү дээ. Тэр хүний сэтгэл мэдрэмж надад мэд­рэгдэхгүй, ухаан бодол нь миний тархинд бодогдохгүй, Офелиягийн зүрх сэтгэл миний цээжинд цохи­лохгүй л юм бол дүр бүтээхэд бэрх. Тийм учраас Офелияг би л гэж тоглож байсан. Тиймээс л дадал хэвшлээрээ гэдэг юм уу даа би гээд ярьчихлаа. Гэхдээ Офелия одоо ч миний дотор оршсоор л байгаа.    

-Та бол Монголын анхны Офе­лияХарин одоо хоёргурав дахь Офелия төрөн гарч байнаТэднийталаар та ямар бодолтой байна вэ
-Одооны залуучууд бол миний үеийнхээс илүү мэдлэгтэй, чадвар­лаг дүр бүтээж чадах боломж нь бүрдсэн гэж боддог. Бидний үед интернэтийн орчин гэж байсангүй. Дуртай үедээ гадны хүнтэй уулзаад туршлага судлах, заавар зөвлөгөө авах боломж байгаагүй юм. Бид яадаг байсан бэ гэхээр номын санд сууж эх зохиолыг нь уншина, суд­лаач шүүмжлэгч нарын бичсэнийг үзнэ. Уг зохиол хэрхэн бичигдэж, ямар уран бүтээлчид хэрхэн бүтээж байсныг уншиж мэдэхийг хичээнэ.  Тэр дундаасаа дүрээ яаж илэр­хийлэх сэдэл санаа, арга турш­лагаа боловсруулж авдаг байлаа. Найруулагч Н.Наранбаатарын найруулж байгаа жүжиг, миний өмнө тоглож байсан Гамлет хоёрт нэг их ялгаа байхгүй ч шинэлэг болж байгаа юм шиг санагдсан. Жүжгийн сургуулилтыг тандаж байхад найруулагч яг Офелиягаа олж харсан байна даа гэж бодсон. Офелиягийн дүрд А.Ганчимэг, Д.Ганцэцэг гээд энэ охидууд надаас илүү тохирно. Надаас илүү энэ дүрд ойрхон гэх юм уу даа. Би чинь том биетэй, бадриун, өндөр нуруу­тай хүн шүү дээ. Би өөрөө Офе­лиягаа бодохдоо их эмзэг, турьхан, энхрийхэн охиноор төсөөлдөг болоод ч тэр үү Гамлетад тоглож байхдаа аль болох жижигхэн хараг­дахыг бодож байсан юм. Жүжгийн туршид өсгийгүй гутал өмсөж, зарим үед бүр хөл нүцгэн тоглож байлаа. Гамлетынхаа тэвэрт бүрэн багтаж байхаар тийм л жижигхэн болмоор байсан. Л.Жамсранжав маань ч надад туслан гутлынхаа өсгийг өндөрлөж, цээжиндээ мөр хийн аль болохоор том харагдахыг хичээсэн юм. Харин одоо энэ турьхан жижигхэн охидууд Офе­лия­гийн дүрд илүү ойр байх болов уу.

-Офелия бүсгүй Гамлет жүжигт нэг их гарахгүй ч гэсэн жүжгийн бүхий л агуулгыг тодорхойлж чаддаггэдэгТа өөрөө Офелиягаа юу гэж боддог вэ?
-Офелия бол хад чулуун дун­даас ургаж буй цор ганц цэцэг гэж би боддог. Хахир хатуу хүмүүний явдал дунд яахаа мэдэхгүй мэгдэн сандарч, айж эмээх нь түүнийг хичнээн эмзэг болохыг нь илтгэнэ. Аавыгаа, хайртай залуугаа алдаж буй тэр их хатуу бэрх зүйлийг даваад гарах сэтгэлийн асар их хат тэнхээ тэр турьхан охинд байхгүй байсан болохоор энэ орчлонгийн муу муухайтай хутгалдан оршиж чадахгүйгээ мэдсэн байх гэж бод­дог. Офелиягийн дүрийн шалгаруу­лалтад оролцсон 10 охин ухаан самуурч буй Офелиягийн дүрийг тоглосон байна билээ. Энэ маш зөв. Яг тэр хэсгийг нь зөв гаргаж чадсан хүн Офелиягийн дүрийг дотроос нь илэрхийлж чадна гэж боддог шүү.

-Гамлет жүжгийг үзсэн хү­мүүс юу ойлгож авах бол?
-Үнэхээр чин сэтгэлээсээ ойл­гож үздэг бол сайн л байна. Тухайн хүн өөрөөсөө орших уу, эс орших гэж асуух байх. Ямар ч байсан манай театрын хамт олон эрвийх дэрвийхээрээ Гамлет жүжгийн ажилд оролцож байна. Ер нь тэгдэг жамтай. Театрын урлаг бол хам­тын бүтээл. Нэг л хүн оролцохгүй бол урлаг биш болчихдог. Ялан­гуяа дүр авсан жүжигчин өвдөх эрхгүй байдаг шүү дээ.

-Юуг орхижюуг хаяж байж олж авснаар нь өөрийнхөө амжилтыг үнэлж дүгнэ гэж бурхан багшийнсургаалд бийМагадгүй та өөр нэг зүйлээ золиослон байж ард олны хайр хүндэтгэлийг хү­лээсэнжүжигчин болсон байх?
-Би жүжигчин болсноор алд­санаасаа оносон нь их гэж боддог шүү. Жүжигчин болсон учраас л би хүний дотоод сэтгэлийг ойлго­дог, мэдэрдэг болсон. Хүний сайн сайхан зан чанаруудыг олж харж чадаж байна. Гэхдээ бас энэ бүх­нийг олж авахад алдсан юм бий. Өвөөгөө өөд болсны мар­гааш орой нь инээдмийн жүжигт тоглож л байлаа. Манайхны бүтээ­сэн "Сүүлчийн хунгийн дуу" кинонд жүжигчин хүний энэ хяслантай гэмээр хувь заяаг тусгасан байна билээ. Офелияд тоглох гэж байх­даа би маш бага иддэг байсан. Жижигхэн харагдах ёстой гэж бод­сон болохоор өдөрт бараг буцал­сан уснаас өөр зүйл уухгүй явдаг байсан бол "Мандухай цэцэн хатан" киноны зураг авалтын үеэр гахай шиг л бордуулж байлаа. Яагаад гэвэл бас л нөгөө дүрдээ хувилах гэж. Илд бамбай, нум саадаг агссан хатан хаан хүн турьхан байж болохгүй. Миний нүүрэнд байгаа олон үрчлээний 80 гаруй хувь нь "Мандухай цэцэн хатан" киноны зураг авалтын үр дүн шүү дээ. Залуу харагдах ёстой гээд нүүрний минь арьсыг байдгаар нь татаж, эсвэл хөгшин хараг­дуулах хэрэгтэй байна гээд хамаг арьсыг минь нүүрэн дээр овоолох гэх мэт жүжигчин хүн өөрийгөө ямагт золиослуулж байдаг юм байна. Манай Мягмарнаран, Мэнд­баяр нар тоглолтынхоо өмнө хөлөө бэртээчихээд яах ч аргагүй мэдээ алдуулах тариа хийлгээд гарч хоёр гурван цаг тоглож л байсан. Театрын жүжигчин өвдөх эрхгүй байдаг гэдэг энэ. Гай таарч үхэл дайрчихгүй л бол дүрээ бүтээж л байх ёстой. Их харгис мэргэжил шүү.      

-Та UBS телевизээр гарч буй "Орших ууэс орших уушоуны шүүгчээр ажиллаж байгааТэнд оролцожбуй залуусаас юу мэдэрч байна вэ?
-Энэ төсөл нэвтрүүлэг өнгөрсөн жил анх удаа гарч эхлэхэд би оролцогчдод арай ахдаж байна уу даа гэж бодсон. Харин энэ жил хоёр дахь удаагаа болж байгаа болохоор бас ч учир­тай, багагүй туршлагатай болсон байна. Тэд­нийг энэ шоу нэврүүлэгт оролц­соноор бүгд жүжигчин бол­чихно гэвэл өрөөсгөл ойлголт болно. Харин тэд өөрсдийгөө зөв илэр­хийлж, хүний дотоод сэтгэлийг жаахан ч гэсэн ойлгох чадвар суух хэрэгтэй юм. Энэ шоунаас нэг эмзэглэмээр зүйл ажиглагдаад байгаа нь өөрсдийгөө хэтэрхий дөвийлгөсөн хүмүүс их байх болж. Оросууд "Өөрийгөө битгий дэлхийн төв гэж бод" гэсэн хэлц үг хэлцдэг. Харин манайд өөрийгөө дэлхийн төв болгож бүхний анхаарлын төвд байх сонирхолтой хүмүүс их байх болсон юм шиг. Хүн надад туслах ёстой, намайг дэмжих хэ­рэгтэй, би авьяастай гэсэн хүүхдүүд тэр шоу нэвтрүүлэгт орж байна. Ер нь энэ нийгэмд  өөрсдийгөө дэл­хийн төв гэж бодсон хүмүүс олон байна.

-Ардын жүжигчин Г.Гомбо­сүрэн гуайг өвлийн өвгөн ааваар төсөөлдөг байсан шиг таныг бас хүмүүсМандухай хатнаар төсөөлөөд сурчих­жээ?
-Г.Гомбосүрэн гуайгаас хойш олон өвлийн өвгөн төрсөн шүү дээ. Манай Мягмарнаран байна. Хасар Жагаа маань ч бас өвлийн өвгөн болдог шүү дээ. Харин хатны дүр гэвэл нэг хэсэг надад л өмчлөөд өгчихсөн юм шиг орос, англи гэл­т­гүй олон улсын хэлээр мэндчилгээ дэвшүүлдэг хатны дүрээр олон баяр наадам, үдэшлэг цэнгээн хөтөлж явлаа. Ааваас маань өвлөгдсөн орчуулга хийх жаахан авьяас надад байдаг юм болов уу даа. Харин сүүлийн үед заавал намайг хатны дүрд тоглуулах гээд байдаггүй болчихсон байна. Цаг хугацааныхаа шаардлага шалгуу­раар дараагийн монгол хатад төрөн гарч байна.

-Мандухай хатан "Хамаатайхамаатайхамгийн их ха­маа­тайгэж хэлдэг хэсэг монгол­чуудын сэтгэлдих хүрсэн үг гэж боддогМагадгүй танд Мандухай хатан шиг хамаа­тай гэж хэлмээр санагдах үе олонгардаг байх даа
-Тийм үе гаралгүй яах вэ. Муу хэлээд байдаг өнгөрсөн зууны нийгэмд театр урлагийн байгуул­лага бүгд л социализмын ухуулга сур­тал­чилгаа хийдэг байсан шүү дээ. Тухайн үед театрыг үзэл сурт­лын зэвсэг гэж үздэг байсан нь нууц биш. Одоо ч бид төрийн зөв бод­логыг дэмжин, урлагаар дамжуулж олон нийтэд түгээн дэлгэрүүлэх ажилд бэлэн. Харин буруу зөрүү бодлого, илт дарангуйлал төрөөс явуулаад эхэлбэл яаж дэмжих билээ. Бид чинь бас ард олныхоо эд эс нь болсон өөрийн гэсэн үзэл бодолтой, зүрх сэтгэлтэй хүмүүс шүү дээ. Өнгөрсөн үеэ жигшин зэвүүцэх биш тэндээс харин илүү их сургамж авч урагшлах ёстой болов уу гэж боддог.
Г.ЛХАГВАДОРЖ
www.dailynews.mn

No comments:

Post a Comment