-Ховдын хязгаар миний хувьд Завхан нутгаас минь ялгаагүй. Тэнд, өвөг эцэг их мянгат Б.Ядам Хатанбаатарын цэрэгт явж Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнд оролцон Ховдын хязгаараас Манжийн амбаныг хөөлцөж, хожим хилийн дээс алхсан нутгийн дүрвэгсдийг эргүүлэн авчрах, суурьшуулах ажлыг хийж байснаа хуучилдаг байсан. Аав маань сургууль төгсөөд хагас жил орчим эмчээр, би багшласан тийм л түүхтэй нутаг. Аялсан, үзсэн харсан гэвэл их ээ.
Манай тэнхим үндэсний хэл соёл, уран зохиолыг судалдаг, залуу мэргэжилтнүүдийг бэлтгэдэг учраас хичээлийн хэрэглэгдэхүүн, нутгийн аялгуу, утга соёлын чиглэлээр экспедици зохион байгуулдаг, ховор живэр ном зохиол цуглуулах гээд элдэв ажлаар явсаан явсан. Тэр үед манай улс даяар хуучирсан, гүйлгээгүй ном нэрээр хот, хөдөөгийн сумдын худалдаа бэлтгэлийн агуулахад хуримласан оюуны бүтээлийг устгах нэг тийм “компанит ажил” явсан юм. Манай ректор, одоо гавъяат багш, профессор Н.Жадамбаа гуай их ухаалаг хүн учраас энэ “хуй салхи”-тай өрсөлдөж, биднийг сумдаар явуулан ном, хуучин судар, шастир цуглуулах ажлыг зохион байгуулж, сургуулийнхаа хоосон шахуу номын сангийн тавиурыг дүүргэж чадсан билээ.
Нэг орой Д.Бадамдорж (одоо Унгарт багшилж байгаа) бид хоёрыг Жа захирал дуудаж, Увсын Тариалан сумын төвийн наад толгойн овоонд нутгийн нэг эрдэмтэй хөгшний хоёр авдар номыг тавчихсан байна гэнэ. Та хоёр миний тэргээр ухасхийгээд үрэн таран болохоос нь өмнө аваад ирээч гэсэн. 200-гаад км давхиж очвол нэг нь бүтэн, нөгөөхийг задлаад бурхан шүтээний нь зүйлийг авсан болтой, бүх судар номыг нь хөндийгөөр нэг хийсгэчихсэн байхад нь хамж авчирсан. Ер нь иймэрхүү байдлаар сайхан номын сантай болсон доо.
Одоогийн Ховд Их Сургуулийн энэ номын санд баруун монголын утга соёлын ховор дурсгалууд нэлээд хадгалагдаж байх учиртай. Ялангуяа тод үсгийн дурсгалууд. Удалгүй шавь нар маань тэнхимдээ багш болон үлдэцгээж, Т.Даваадорж, Цэрэндаваа нар хэл шинжлэлийн, Б.Хишигбаяр, Н.Энхтөр, Б.Мөнгөнхүлэг нар бүгдээрээ орчин үеийн уран зохиолын судалгаагаар эрдмийн зэрэг хамгаалсан. Тэднээс Ганболд Ойрд-монголын зан үйлийн яруу найраг, туульс зохиолын эхийн харьцуулсан судалгаа, А.Батсуурь дорны их сэтгэгч Асанга, Васубанду, Дигнага нарын сургаалд үндэслэсэн Богд Зонховын багштан Рэндаава хэмээн алдаршсан Шоннү Лодой шавийн хүссэнээр төвдөөр бичсэн “Дээд авидармын хотлоос түүсний агуу их тайлбар, сайтар номлолын далай” хэмээх Йогачарын (сэтгэл төдийтний онол) гүн ухааны хоёр ботийг орчуулж, уран зохиол- сэтгэл судлал хосолсон чиглэлээр удахгүй эрдмийн зэрэг хамгаална. Тэнд номтой нөхөрлөж, номын шид увидасыг таньж, анхны эрдэмт шавь нар, бараг л “хүч хэрэглүүлж” очсон 70 гаруй үе тэнгийн багш нартай (хорь дөнгөж өнгийсөн залуу багш нар) учирсан юмаа. Тэд бүгд л монголын шинжлэх ухааны янз бүрийн салбарт нэртэй эрдэмтэд, судлаачид болж. Ховдод 1983-89 онд ажилласан. Бидний тарьсан эрдмийн үр 2000-аад оны эхээр боловсорч, Ховд Их Сургуулийг тэр цагийн шавь нар авч яваа.
-1980-аад оны сүүлээр та уран бүтээлийн эрх чөлөө, олон ургальч үзэл, уран зохиолын чөлөөт хөгжлийн замыг дэмжсэн нэг бус өгүүлэл шүүмж хэвлүүлж байсан. Миний бодоход зохиолчид хүсч асан эрх чөлөөгөө олсон. Гэхдээ чөлөөт сэтгэлгээ нь монголын уран зохиолын хөгжилд таны хүсч байсан шиг дэвшил авчирч чадсан болов уу? Тэр үеийн Галаа багшийн хүсч байсан мөрөөдөл өнөөдөр хэр биелэлээ олсон бол...?
-Энэ бол таны хариулах зүйл байна. Миний хүсэл бол урлаг, уран зохиолыг улс төрийн үзэл суртал, зааварчлага, хяналтаас чөлөөлж, чөлөөт сэтгэлгээний зарчмыг нэвтрүүлэх үзэл санаа л байсан. Аливаа шинэчлэлийн эхний үе шатанд дэвшлээс гадна сөрөг үзэгдэл, хэтэрхийллүүд ёс мэт дагалдаж явдаг. Аажмаар үгүй болдог. Бид тэр шилжилтийн үеийг даваад хөгжлийн дараагийн сонирхолтой шинэ шатнаа явж байна.
Судлаач шүүмжлэгчид төдийгүй мэдрэмтгий уншигчид ч уран зохиолд ямар нэг хорио цээрийн хэмжүүр үгүй болж, уран зохиол нэг л сонин хачин, сонирхолтой, загварчлагдаагүй, суртал ухуулгагүй болж, санаанд оромгүй шинэ шийдэл, дүр, асуудлыг янз бүрийн арга барил ялгарч буйг мэдэрч байгаа. Уран зохиол хүний амьдрал, аяг араншин, үйл үйлдэхүүнээс ангид, зохиомол худал зүйл биш. Харин уран сайхны аргаар ямар ч хачир чимэггүйгээр бүтээсэн хүмүүс бидний бодот дүр төрх, үнэн байдаг.
Зохиолч юуг яаж бичих нь хувийн хэрэг. Харин хүн төрөлхтний язгуур эрх ашиг, эрх чөлөөний эсрэг үзэл, аллага, дайн хүчирхийлэл, мансуурах, садар самуун... зэргийг сайшаан сурталчлах эрхгүй. Социализмын уран зохиолд зөвхөн өөрийгөө янз бүрээр магтсан агуулгатай, улс төр, үзэл сурталжуулсан бүтээл зонхилж, зохиолчийн чөлөөт сэтгэлгээний илрэл, эрэл бүрийг хөрөнгөтний үзэл сурталд үүрүүлэн шүүмжлэн яллаж ирж. Ямар сайндаа бидний үеийн оюутнууд шалгалт шүүлэг өгөхдөө нэг хэв загварт автсан хорин роман уншихийн оронд зөвхөн нэгийг нь сайн уншаад, бусдынх нь гол баатруудын нэрийг тогтооход бүх романыг ярьж болно гэж инээлддэг байхав. Тийм л уран зохиолтой байв даа.
-Бид өөрсдийнхөө материаллаг талыг хөгжилтэй улс үндэстнүүдтэй харьцуулах нь ихэсч. Америк, японд тийм баян тансаг амьдарч байхад бид ийм, тийм гэж халаглах... оюун санаа, соёл, мэдлэг боловсролын хувьд ер жишиж харьцуулахгүй юм. Та дотоод, гадаадын их, дээд сургуулиудад ажилласан, лекц уншдаг хүний хувьд монголчууд дэлхийн жишиг түвшний хаахна явна гэж боддог вэ?
-Энэ хэцүү асуулт. Гэхдээ та ч хариулчихна. Би жаахан өөр зүйл яръя. Бусдыг шагширч, өөрсдийгөө доош хийгээд яахав. Манай улс чинь саяхан ядуу буурай хөгжилтэй орон байлаа. Одоо хөгжиж байгаа улс гэгдэх болж... Энэ чинь нөгөө л нээлттэй, хүн бүхэн хүчээ шавхаж, өөрийнхөө төлөө оюун ухаанаа зарж байж аятайхан аж төрдөг чөлөөт өрсөлдөөний нийгмийн үр хаялга. Соёл боловсрол ч иргэний ухаарал, улс орны хөгжлийг дагаад урагшлаж л байна.
Ард иргэн ядуу зүдүү аж төрөх олон учир шалтгаан байдгийн нэг нь яах аргагүй соёл, мэдлэг, мэргэжлийн боловсролын дутмагшил, сэтгэлийн бохирдол, оюун санааны доройтол юм. Манай улсын боловсролын түвшин яахаа алдчихсан тийм ч дорой бус, олон зуун жилийн түүхэн уламжлалтай сонгодог их сургуулиудтай жишихэд хэцүү ч өөрийн улс орныг аваад явчих хэмжээний мэргэжилтнүүдийг бэлтгэж чаддаг. Тэнд чадалтай багш, толгойтой оюутнууд ч олон, өөрийн мэдлэг боловсролыг дээшлүүлдэггүй олхиогүй багш, ерөнхий суурь боловсрол ч олж чадаагүй алийгаа алдсан оюутан ч зөндөө элсдэг. Тэд олонх нь. Бас залхуу. “Илжигний чихэнд ус хийсэн ч сэгсэрнэ. Алт цутгасан ч сэгсэрнэ” гэдэг шиг.
Тэхээр их сургуулиас доош шатны сургалтын ажлын чанарыг харъяалдаг Яам тамгын газар нь төрийн бодлогын хэмжээнд тавьж, зөв гольдролд оруулах, хүүхдэд мэдлэг чадвар олгож чадах чадварлаг багш менежерүүдийг бэлтгэн юун түрүүнд сонгон шалгаруулж тэнд ажиллуулах, чадваргүй багш нартай салах ёс гүйцэтгэх шаардлагатай. Ер нь ерөнхий боловсрол, сурах арга барил эзэмшээгүй “зэрэмдэглүүлсэн” хүүхдүүд их сургуульд орж ирж байна гэдэг суурь боловсрол яадгаа алдсанг л харуулдаг. Үүнийг өөр газраас хайх хэрэггүй. Бас гаднаас мундаг хөтөлбөр, стандарт зээлээд ч нэмэргүй. Манай БСШУ-ны яам үүнийг одоо ч ойлгодоггүй. Яам эхлээд цэвэрших ёстой.
-Таны нүдээр манай боловсролын салбарын өнөөгийн дүр зураг...?
-Боловсролын салбарт нийгмийн эмх замбараагүй байдлыг далимдуулан боловсрол, мэдлэг, соёл гэдэг ойлголтыг амандаа багтахгүй олон хэл сурах, хөхнөөсөө гараагүй балчруудын IQ-г хөгжүүлэх, уран зохиолын боловсролыг хэлбичгийн хичээлийн жишээ баримтын каталоги болгож (шинжлэх ухаан, урлаг хоёрыг эрлийзжүүлэх) заах… гээд хачин марзан туршилтуудыг их хийж байна. Нэгэн цагт бүх монгол хүнийг орос хэлтэн болгох гэж оролдсон үлгэр лүгээ өнөөдөр англи, хятад, солонгос… хэл, комъпютер мэдлэгийн хэмжүүр болж, гамшигийн үед өөрийгөө аврах ухаан… гэх мэт билэггүй хичээлүүд чухалчлагдах болж. Эх хэлээрээ зөв сайхан бичиж, ярьдаг залуу үегүй улс болсон. Ийм нөхцөлд боловсролын тухай, урлаг, уран зохиол, үндэсний соёл, мэдлэг боловсрол, оюун санаа энэ тэр гэж ярих нь утгагүй хэрэг. “Эх нь булингартай бол адаг нь булингартай” гэдэг дээ.
Ер нь хүүхэд залуучууд Их сургуулийн боловсрол олох, ирээдүйн мэргэжил сонгохдоо өөрийн төрөлх сонирхол, билэг, авъяасыг зөв мэдэрч сонговол их ирээдүй та бүхнийг хүлээж байгаа. Магадгүй эцэг эх чинь өөрийг чинь дургүй байсаар байтал эмч бол, эдийн засагч, нягтлан бол, эсвэл эмч, сэтгүүлч, цагдаа бол гэж шахвал, чиний хүсэл мөрөөдөлтэй нийцэхгүй байвал шууд татгалзах хэрэгтэй. Эцэг эх, зарим сурагчдын иймэрхүү сонголт, сонирхлуудын цаана хувиа хичээж, өчүүхэн ашиг харсан, ирээдүйд энэ цаг үе үүрд байх юм шиг авилгаар мөнгө олох таагүй зорилго голдуу оршиж байдаг нь нууц биш. “Хүн болгон адилгүй хүлэг болгон жороогүй“ гэж өтгөс өвгөд гэрээсэлжүхүй. Гэтэл зурагтаар яриа өгч байгаа хүүхэд багачууд сурагч, оюутнууд багш, инженер, эмч, эдийн засагч, технологич, мал зүйч, газар тариаланч, цэцэрлэгч болно гэх бус нэг хэвэнд цутгасан юм шиг цугаараа төрийн жинхэнэ албан хаагч болно гэж байна. Энэ юу гэсэн үг вэ. Хүсэл мөрөөдөл үү, хүсэл шунал уу?...
-Манай улсын Их дээд сургуулиудад хамгийн өндөр боловсрол олж, дэлхийд тэргүүлэхүйц мэргэжлийн чиглэл гэвэл та юу гэж нэрлэх вэ?
-Монгол судлал, түүний уламжлалт салбар шинжлэх ухаанууд. Монгол суурьтай бүх мэдлэг ухааны салбарууд, тухайлбал хүн, мал анагаах ухаан, математик, хууль цааз, түүх, гүн ухаан, төр удирдахуйн урлаг, байгаль, экологийн салбарууд гэх мэт. Өөр ямар улс орны ямар гээч эрдэмтэн монгол ёс заншил, түүх, гүн ухаан, шашин судлал, соёл, утга зохиол, аж төрөхүй, сэтгэл зүй, сурган хүмүүжүүлэх ухаан, орчуулга, урлаг, сэтгэлгээний онцлогийг монгол хүн шиг нарийн мэдэх юм. Харин бид гадаадын монголч эрдэмтдийн судалгааны ололт нээлт, шинэ ашигтай арга зүйг өөрсдийн судалгаанд зээлдэн нэвтрүүлж байх учиртай. Монгол улсад монголын төлөө шинжлэх ухаан байх учиртай.
-Би социализмаас ардчилсан нийгэм рүү шилжих үеийн бүтээгдэхүүн. Үзэж харсан, сонсож дуулснаа нэгтгээд бодохоор социализмын үед монголчууд их уншдаг, хичээнгүй сурдаг, бичгийн мэргэд, зохиолчдыг хүндэлж, уран зохиолыг хэн хүнгүй соёлт хүний чухал үзүүлэлт гэж үздэг байсан. Харин өнөөдөр тэс өөрийг сонирхож, тахин шүтдэг, бяцхан жаалууд ч бичиг номын боловсролтон болъё гэхээсээ илүү мөнгөтэй бизнесмен, лут улс төрч, дарга, загвар өмсөж зурагтаар гардаг хөөрхөн бүсгүй, урлагийн “од” эсвэл хэлмэрч, хөтөч, хөтөвч болохыг хүсдэг болчихож. Энэ хэдий хэр үргэлжлэх бол, эсвэл “жамаараа яваа ертөнц” гэдэг нь энэ юм болов уу? Мөнгө... эрх мэдэл... хөнгөн явдал... нүд хуурсан гялгар дэгжирхлээс өөр идеалгүй болсон монгол түмний ирээдүй танд ямраар дүрслэгдэж байна вэ?
-Таны сэтгэл зовинол, түгшүүртэй яг адилхан. Энэ хэвээрээ удаан явбал хоосон толгойтой алиа салбадайнуудын тантан улс болно. Тийм хүмүүс өөрсдийгөө мөнгөөр хэмжиж, улмаар дээд язгууртан, ноёд хаад гэж эндүү ойлгодог болно. Тэгээд үндэстний хувьд сөнөнө. Том гүрнүүдийн харъяанд аж төрдөг монгол ах дүүсийн гэгээлэг боловсролтой эрдэмтэд манай автономит оронд монгол хүмүүс голдуу багш, эмч, жүжигчин, даргын ажил хийх сонирхлыг нь өгдөөж, өөрсдийнх нь хүмүүс хар бор ажил хийдэг. Тэднийг ажиллуулах, тэдэнд үйлчлэхэд дарга, багш... нар их гүрнийх нь хэлээр харилцахаас аргагүй тул өөрийн эрхгүй аяндаа хэл, тэгээд соёл, ёс заншил, сэтгэлгээ өөрчлөгдөж, үндэстний уламжлалт мэдлэг, оюуны дархлаа нь устаж өөрчлөгдөн уусдаг гэж ярьдаг. Түүнээс гадна инженер, эдийн засагч, уул уурхай, барилга, техник технологийн зэрэг чухал нарийн мэргэжлээр барагтай бол суралцуулдаггүй гэж гомдоллодог. Гэтэл бид өөрсдөө тийм болохыг хүсээд байдаг.
-Монголын уран зохиолд 1990-ээд онд том “тэсрэлт” болсныг хүмүүс тантай холбож ярьдаг. Уран зохиолд авьяаслаг залуус ч олноор гарч ирсэн. Одоо нэг л тайван уйтгартай болчихов уу даа? Та монголын уран зохиолын өнөөгийн байдалд хэр сэтгэл хангалуун явдаг вэ? Ер нь одоогийн уран зохиолд их дутагдаж байгаа юу байх юм бэ?
-Өө, яасан олон асуулт вэ, энэ надтай тийм их холбоотой үзэгдэл биш, жамтай юм жамаараа л болсон. Харин би залуусыг чадлынхаа хэрээр дэмжиж байсаан. Уйтгартай ч гэж дээ чи илүү ихийг хүсч байгаа учраас ингэж боддог байх. Миний хувьд уран зохиолын ертөнц улам сонирхолтой болж, бас шинэчлэл үр жимсээ өгч эхэлснийг л мэдэрч байна. Шинэчлэлийн галт тэрэг замдаа хэдийн гарсан. Би энэ бүхэнд сэтгэл хангалуун явдаг. Харин дутагдаж байгаа зүйл бол уран зохиолын чадварлаг сайн багш, шүүмжлэгч, үндэсний уран зохиол, шинэ залуу уран бүтээлчдийг дэмжих төрийн далайцтай бодлого, ном зохиолоо хэвлүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, улсын чанартай томоохон уралдаан гээд дутаж байгаа зүйлс бишгүй бий. Гэвч төр дүлий дөмбө. “Монгол уран зохиолын хөгжлийн үндэсний хөтөлбөр” хэрэгтэй. Уран зохиолын судалгааны далайцтай томоохон төслийг санхүүжүүлэх шаардлага байгаа ч аахар шаахар төслүүд санхүүжигдээд байдаг. Хачин юм... Жигтэй юм...
-Д.Галбаатар гэдэг хүний үзэл бодол төлөвшихөд хамгийн хүчтэй нөлөө үзүүлсэн хүн гэвэл хэнийг нэрлэх вэ?
-Би өөрөө...
-Юу...? Нөлөө үзүүлсэн хүн гэсэн шүү дээ?
-Миний багш нар. Дээд үеийн бүх шүүмжлэгч, судлаачид. Үеийн нөхөд. Тэд цөмөөрөө надад тусалж, надад итгэл найдвар хүлээлгэж, намайг хурцалж, шүүмжилж туслаж бэлтгэсэн. Уран сайхны шүүмжлэлийн практикт доктор Ц.Мөнх, Д.Цэнд, Ц.Хасбаатар, Ш.Гаадамба, Ч.Дагвадорж тэдний үеийнхэн болон шавь нар, онолын чиглэлд шинжлэх ухааны доктор С.Дулам, С.Лувсанвандан, академич Х.Сампилдэндэв, Д.Ёндон, Л.Хүрэлбаатар... Москвагийн их сургуулийн профессор П.А.Николаев, Горькийн нэрэмжит Москвагийн Утга зохиолын дээд сургуулийн профессор В.И.Гусев... гээд хэдэн хуудас нэр тоочиж болно. Утга зохиолын хүрээнийхэн, зохиолч яруу найрагчид ч намайг бүгд урамшуулан дэмжиж ирсэн.
-Шавь нарын тухайд...?
-Олон мянган шавьтай. Миний удирдлагаар магистр зэрэг хамгаалсан 50 орчим, доктор зэрэг хамгаалсан дотоод гадаадын 10 орчим хүн бий. Одоо 2-р курст дэвшиж суралцах, шүүмжлэгч болно гээд дэгж дэрвэж яваа хэдэн хүүхэд байгаа.
-Хүүхэд байхад мундаг зохиолч, нэрт найрагч, геологич болохсон гэх мөрөөдөлд умбаж явдаг. Харин та яагаад уран зохиолын онол, шүүмжлэлийн салбарыг сонгочихов?
-Уран зохиол бичих хэтэрхий хялбархан. Тэгээд ч шүүмжлэгчид гэдэг эсэн бусыг сэдэж явдаг хэнэггүй зохиолчдын “мангас” нь учраас айлгаж байх гэж...
-Юу...? Би ойлгосонгүй?
-За за энэ наргиа. Уран сайхны шүүмжлэл нь хэн нэгнийгээ муулдаг хурлын индрийн нус шүлстэй шүүмжлэл бус уран сайхны үзэгдлийг тайлж, хүний орчлонг таньж гэгээрдэг сонирхолтой урлаг тул...
-Залуудаа ирээдүйгээ хэрхэн төсөөлж байв? Тэр төсөөлөл, өнөөгийн байдал хоёр хэр нийлж байна?
-Яв цав.
-Та зорилгодоо хүрсэн биздээ?
-Үгүй ээ
-Таны уншсан номын баатруудаас хэн нь тантай төстэй вэ?
-Сизиф. Энэ нөхөр бол эртний Грекийн шид домогт гардаг Эол ба Энаретейн хааны хүү. Экзистенциалист Алберт Камю зан төрхийг нь шинжлээд учиргүй магтсан нөхөр байгаам. Тэр, бурхны дураараа аашлах байдалтай уран арга ухаанаар тэмцэгч... Тэгээд учиргүй том үхэр хадыг уулын өөд, уруу руу ээлжлэн зөөж учиргүй их зовсон амьтан л даа... Хөөрхий. Би ер нь туйлбартай, хүчирхэг баатруудад дуртай юм шиг байгаа юм.
-Монголын урлагт даацтай шүүмжлэл тэр бүр гарахгүй юм. Хүн ам цөөн учраас бүгд найз нөхөд, танил тал байдаг учраас нэгнийхээ мууг хэлж чаддаггүй болсон юм шиг. Иймэрхүү бэрхшээл таны ажилд тулгардаг уу?
-Мэдээж. Тэхдээ залуу нь хөгшчүүлийг, хөгшин нь залуусыг “балбаад” байж болно л доо. Гэхдээ уран сайхны шүүмжлэл ерөнхийдөө тайван амгалан “нойрсож” байна. Нойр, хүч чадал, шинэ “зэр зэвсэг” авах хэрэгтэй. Түүнгүйгээр “тулалдах” боломжгүй.
-Та өнгөрүүлсэн амьдралынхаа аль хэсэгт нь илүү хайртай вэ?
-Хайр ч юу вэ, сэтгэл ханамжтай үе бол Карл Густав Юнгийн 1935 оны намар Лондоны Анагаахын сэтгэл судлалын институтэд уншсан цуврал лекцийн эхнийхэд “Бидний амьдралын тавны нэг, эсвэл гуравны нэг, магадгүй тал нь ухамсарт бус төлөв байдалд өрнөдөг. Хүмүүний балчир нас нэлэнхүйдээ ухамсарт бус шинжтэй. Энэ үе бараг 10-аад нас хүртэл үргэлжилдэг” гэж бичсэн байдаг. Би ч энэ ёсоор юуг ч үл ухамсарлах бага нас за тэгээд орой унтаад өглөө сэрэх хүртэлх үе, хааяа өдөр унтаж энэ ертөнцөөс тасрах үеүдэд жинхэнэ аз жаргалыг эдэлдэг. Илүү дуртай. Харин сэрээд толгой ажиллаж, орчлонтой харьцаж, бүхнийг харж, харьцаж эхлэхээрээ шаналж, өөрийгөө зовоож эхэлдэг. Тэхээр үл ухамсарлахуйд захирагдсан бага насны үе, ухамсартайгаас ухамсаргүйн хэлбэрүүдэд шилжих үеүүдэд дуртай бололтой.
-Зарим хүн амьдрал төгсөшгүй зовлон гэдэг. Үлдсэн хэсэг нь зол завшаан гэх, таныхаар бол...?
-За даа түрүүчийн асуултад бараг хариулсан ш дээ. Амьдрал сайхаан. Гэхдээ эхнийх нь ч үнэн шүү дээ. Уран зохиол энэ хоёрын эсрэг тэсрэг нэгдэл тэмцлийн учрыг хүмүүст сайхны хуулиар үлгэрлэн үзүүлэх үүрэг, зорилготой.
-Хэрвээ боломж гарвал өнөөгийн нийгэмд өөрчлөхсөн гэж боддог зүйл бий юу?
-Мөрөөдөл бол байлгүй яахав. Тэхдээ тийм боломж ер нь байдаг юмуу? Соцреализмын уран зохиолд л байж магадгүй. Ер нь нэгийг нөгөө нэг хувилбараар нь л сольж болох байх. Хүн бүр бие даасан бичил ертөнц тул дахиад л шинэ зөрчил бэрхшээл, эрх ашиг гараад л ирнэ. Угаасаа хүний амьдралын жам ёсон ийм гэдгийг уран зохиол үзүүлдэг.
-Таны хувьд дахин дахин уншдаг хайртай ном... Яагаад?
-Олон доо. Миний сэтгэл санаа юу хүсч, юугаар дутагдаж байна. Түүнд тохирсон номоо бодож олоод л уншдаг. Тэхдээ хэрэгтэй хэсгүүдийг нь.
-Хаяхсан гээд чаддаггүй муу зуршил...?
-Аажуу уужуу хийчих зүйлийг нэг амьсгаагаар дуусгах гэж бие сэтгэлээ зовоодог архаг муу зуршилтай. Бас хүнээс үнэн худал хэлээд, ов мэх хэрэглээд наана цаана нь бөнжигнөж гүйгээд ажлаа бүтээх, юм гуйж чаддаггүй, нэрэлхүү өвчтэй.
-Энэ чинь харин сайн чанар биш үү?
-Үгүй ээ. Миний хувьд ёстой өөдгүй муу зуршил...Одоо цагт ийм хүн хол явахгүй.
-Хүсэхэд хясна гэдэг. Амьдрал таныг юун дээр хяссан бэ?
-Хаа очиж амьдрал надад дандаа сайн сайхныг бэлэглэж, урам зориг хайрласаар ирсэн. Ороо бусгаа орчлонд хааяа аахар шаахар хясал хүсэл байх ч тийм чухал биш учраас өөрийгөө шахаж зовоодоггүй.
-Өөрөөсөө хамгийн их асуудаг, одоо болтол хариултыг нь олоогүй асуулт байна уу?
-Байгаа байгаа. Хүнд ер нь хүсэл шуналын хил хязгаар гэж байна уу?, Хэрэгцээнээс илүү хөрөнгө хогшил хураагаад хэдий завандаа идэж барна гэж бодож явдаг байнаа?, Хүн хэзээ худлаа хэлдэггүй болох бол?, Хүн төрөлхтөн хэзээ нэг хэрүүл уруулгүй амар амгалан болох бол? Энэ хүн гээч амьтан хэзээ нэг хүн болох юм бол... энэ тэр гээд хөврөөд байна шүү дээ.
-Та тэтгэвэрт гарахаараа юу хийнэ гэж боддог вэ?
-Тэр хүртэл олон жил байнаа. Хэзээ нэг цагт гарч л таарна. Тэтгэвэрийн хүн болчих юм бол лав л дутуу хоногуудаа нөхөж баахан унтаж амрана даа. Дараа нь яах юм бүү мэд. Загас жараахайтай баахан хөөцөлдөж гүйх байх... Бодвол эсэн бусын юм сэдэх л байх. Одоохондоо төлөвлөх сөхөөгүй их ажилтай байна.
-Нууц биш бол ямар гээч ажил үйл ундруулж байгаагаа манай уншигчдад хэлж болох уу?
-Уран зохиолын онолын нэвтэрхий толь бичиж дуусаад хэвлүүлэхээр гүйж явна.
-Сүүлчийн нэг асуулт байна. Зах зээлийн харилцаанд шилжиж, өнгө мөнгө, хөрөнгө хогшил чухал болсон энэ үед эрдэмтэн хүний хувьд үр хүүхдүүддээ юу өвлүүлж үлдээхсэн гэж боддог вэ? Хэдэн хүүхэдтэй вэ?
-Хоёр хүү, хоёр охинтой. Дөрвүүлээ дотоод гадаадын гайгүй сургууль төгссөн. Ажил амьдралтай. Мэргэжлээрээ ажиллацгаадаг. Миний гарыг харах хүмүүс биш ээ.

“Гоодаль” сэтгүүл. № 34\2011. 38-43-р тал
No comments:
Post a Comment