"Холын хүнд өршөөл тус хүргэж, ойрын хүнд асрал өглөгийг хүртээвээс эв эе бүтэж хүч нэммүй, харийн газар арга чадлаа бэхлэж, халуун зуураа эе эвээ хичээ, үхэлгүй насны шидийг эс олсны тул мөнх бусыг санаж, эрдэмт ламын тангарагийг эвдэлгүй, эзэд хаадын зарлигийг давалгүй, эцэг эхийн сургаалыг марталгүй явагтун" Оюун түлхүүрээс
Thursday, 18 October 2012
Т.Сэнгээ: Монголд геологийн судалгаа үгүй болсонд би их харамсдаг
Аж vйлдвэрийн гавьяат ажилтан, геологич Т.Сэнгээтэй ярилцлаа. Тvvнтэй уулзахаар ажил дээр нь очиход “Одоо бид нєхєн сэргээлтийнхээ ажлыг л хийж байна даа” гэсээр угтсан юм. Тэрбээр одоогоос 22 жилийн ємнє Дархан-Уул аймгийн Шарын гол суманд “Их євєлжєє” нэртэй компаниа байгуулж байсан, салбартаа хvндтэйд тооцогдох нэгэн.
-Монголчууд бие дааж уул уурхайн салбараа хєгжvvлэх боломжтой юу?
-Байгаа. Хvч хvрэх, бололцооны ордуудаа манайхан єєрсдєє л ашигламаар байгаа юм. Тухайлбал, алт, зэс, нvvрс, хайлуур жоншийг олборлоход манай улс эрийн цээнд хvрсэн. Манайх уул уурхайгаа єєрсдєє аваад явах бололцоотой. Болохгvй бол гаднаас хєрєнгє оруулалт татаж болно. Гадныхан манайхтай харилцах, хєрєнгє оруулах гэж хичээдэг болсон байна шvv дээ. Урьд нь єєрсдєє л гуйдаг байлаа.
-Ер нь бие даан хєгжvvлэхэд ямар арга зам хэрэгтэй вэ?
-Vндэстний мэргэжилтнvvдээ дэмжиж, чадварлаг боловсон хvчнvvдийнхээ хvчийг зєв ашиглах хэрэгтэй. Манайд одоо хэтэрхий улстєржєєд, уул уурхай цєєхєн хvний эрх мэдэлд орчихоод байна уу гэж бодож байна. Тийм учраас нэг л болж єгєхгvй, улмаар уул уурхайн салбарын нэр хvндийг ч унагаж байна. Замбараагvйгээр лиценз олгосон. Лицензийн тухай хууль нь ч маш буруу байсан. Засаад дээрдvvлнэ гэж ярьсан ч ажил хэрэг болохгvй байгаа нь ашиг сонирхлын зєрчлєєс болж байгаа юм. Энэ засаг тєрийг би сайн байна гэж хэлж чадахгvй. Яагаад гэвэл бие биенийхээ дээр гарах гэсээр байгаад тоглоом болоод дуусна. Гэхдээ Монгол орон асар их баялагтай учраас ирээдvй байх ёстой. Тєр засагт асар их хєрєнгєжиж аваад гадаадад мєнгєє байршуулах сонирхолтой хvмvvс суучихлаа гэж vзэж байгаа. Би vvнийг айхгvйгээр хариуцлагатай хэлнэ. Шийдэж болох асуудал зєндєє л байна. Ялангуяа Оюутолгойн баялгийг ашиглах л ёстой шvv дээ. Экспорт уул уурхайгvйгээр манайд ямар ч арга байхгvй. Гарцгvй.
-Гадны хєрєнгє оруулалтыг vргээж болохгvй гэж ярьж байна. Хєрєнгє оруулалт монголчуудад хэрэгтэй юу?
-Манайх хєрєнгє оруулалтгvйгээр явахгvй. Эдийн засгийн хэр чадлаа боддог хvмvvс vvнийг ойлгож байгаа. Манайх гадныханд хамаагvй хатуурхаж болохгvй юм. Гэхдээ хоёр том гvрнээр хvрээлvvлчихсэн, энэ хоёр хєршєєсєє эдийн засгийн хувьд бараг 100 хувь хараат нєхцєлд жаахан л боломж гардаг юм бол Америк, Канад зэрэг улстай хамтран ажиллах, хєрєнгє оруулалтыг нь авах ёстой юм.
Надад бодож явдаг нэг зvйл бий. Оюутолгойн гэрээний 34 хувийг 51 болгох юмсан гэж яриад л байна. Энэ бол цифр. Тэгэхээр миний бодлоор манайх татварын бодлогоор vvнийг зохицуулах хэрэгтэй. Манайх 34 хувийн хєрєнгийг босгож дийлэхгvй. Vvнийг босгох гэж байна гээд зээл аваад насан туршийн єртэй болж хоцорно. Тэгэхээр татварын бодлогоор зохицуулж болох юм. Єнєєдрийн мєрдєж байгаа татварын хуулиар миний хэлээд буй бодлогыг хэрэгжvvлж болно. Учир нь энэ татвар маш чанга, vндэсний vйлдвэрлэгчдээс єндєр татвар авдаг шvv дээ. Гэсэн атлаа заримдаа гадныхнаас бараг авахгvй болчихоод байгаа юм. Татвараа аваад байхаар мєнгє орж ирэх учраас бид 34 хувийн хєрєнгє босгох гээд байх хэрэггvй. Яагаад гэхээр энэ бол одоо манайд томдоно. Олон улсын бизнесийн энэ тvвэгтэй нєхцєлд манайх ер нь ялагдал л хvлээх болов уу.
-Уул уурхай бол хєгжлийн тvлхvvр биш. Яагаад гэхээр газар дэлхий амьтай учраас хэвлийг нь ухаж тєнхєж болохгvй. Одоо бидний байгалийн баялаг гэж яриад байгаа зvйл байгалийн баялаг биш хэмээн зарим хvмvvс ярьдаг. Тэгэхээр нээрээ л энэ нь буруу хэрэг vv?
-Энэ бол харьцангуй ойлголт. Эдийн засгийн шаардлага байхгvй, бvх зvйл болж байгаа бол заавал ухаж тєнхєх хэрэг юу байх вэ дээ. Бєєн эмгэнэл гэсэн vг. Гэтэл дороо юм байхад дээр нь ядуурал явагдаад байж болохгvй. Геологи, уул уурхайн тодорхой шинжлэх ухаан гарч ирж, vvнийгээ ашиглаад, хєгжєєд явж байгаа юм. Сайны хажууд заавал саар зvйл байдаг. Газар сэндийчнэ гэдэг муу vг л дээ. Гэтэл нєгєє талаасаа эдийн засаг шаардаж байна. Хамгийн гол нь газарт юу байгааг хайгуул хийгээд мэдэх ёстой. Уул уурхайчид, геологичдоо буруутгана гэдэг энэ хvмvvсийн их хєдєлмєр зvтгэлийг vгvйсгэсэн хэрэг. Ингэж болохгvй. Гэхдээ дэлхийн дулаарал айхтар явагдаж байгаа шvv дээ. Жишээлбэл, Євєрхангай аймгийн Их улаан нуур “Алт” хєтєлбєрийг сураг ч vгvй байхад буюу 1970-аад оны сvvлээр ширгэж эхэлсэн. Хєвсгєлийн урд сумдаар алтны тухай ерєєсєє дуулдаагvй байхад зєндєє гол ус ширгэсэн. Би єєрєє геологи, уул уурхайн салбарын хvн учраас ємєєрмєєр санагддаг.
-Геологийн шинжлэх ухаанд газар доор байгаа ашигт малтмалыг юу гэж тодорхойлдог вэ?
-Алт, зэс, нvvрс зэргийг байгалиас бvрэлдэн тогтсон нєхцєл байдал гэж vздэг. Халуун хайлмаг газрын гvнээс гарч ирсний дvнд vvссэн бодис, чулуулгийн нэгдэл. Алт кварц гэдэг чулуунд vvсч бий болдог, зэс хэд хэдэн тєрєлд бий болдог гээд газрын гvнээс гарч ирсэн бvх л континентуудыг шингээсэн байдаг. Тэгэхээр энэ бол зvгээр л байгалиас тогтсон чулуулаг. Оюутолгойн ордын ойр орчимд маш сонин, гайхамшигтай тогтоцтой.
-Тэгэхээр дэлхий бол амьтай. Бид энэ амьд байгалиа сvйтгээд байна гэдэг нэг талаасаа єрєєсгєл ойлголт болж таарах нь ээ?
-Энэ бол надад ахадсан асуудал. Бид багадаа амьгvй байгаль гэдэг хичээл vздэг байсан. Тэгэхээр одоо амьд байгаль гэж vзэж бас болох нь.
-Та уул уурхайн салбарын єнєєгийн байдлыг дvгнэвэл?
-Монгол маш их ашигт малтмалтай. Алт, зэс, уран, нvvрс, газрын тос гээд бvх юм байна. Судлагдаагvй vлдсэн газар баруун Монголд нэлээн бий. Илvv ч юм хэлэх байх. Гэтэл одоо энэ баялаг улс тєр болчихоод байна. Геологийн шинжлэх ухаан ерєнхийдєє зогсчихсон. Геологи, хайгуулын экспедиц гэдэг байгууллага судалгааны ажил их хийдэг байсан бол 1990 оноос зогссон. Зоосны нvхээр харна гэгчээр хаана нvvрс, алт байна, хэдэн тєгрєг болж байна гэдэг л юм ярьдаг болсон болохоос судалгаа хийхээ больсон. Бид хавар дєрєвдvгээр сард гараад намар арваннэгдvгээр сард орж ирдэг байлаа. Жинхэнэ хайгуулчид чинь хээрийн тэнэмэлvvд л байв. Vүгээрээ ч баярлаж, бахархаж явдаг. Мэдлэг боловсролтой гадны мэргэжилтнvvдтэй ажиллаж, их ч зvйл сурч мэдэж байлаа. Миний бодлоор ойрын хориод жил манайх хєрєнгє оруулалтаа дагаж нэлээн мєнгєтэй байна. Гадныхны сонирхлыг татаж байгаа энэ vед улс тєрийн намууд эрх мэдэл олж авахын тулд улайран хєєцєлдєж байна. Энэ баялаг гэдэг чинь хязгаартай шvv дээ.
-Та 22 жилийн турш энэ салбарт vйл ажиллагаагаа явуулсан хvн. Таны энэ салбарт зvтгэж байсан тvvхээс сонирхоё?
-Манай компани нєхєн сэргээлтээ хийгээд дууссан. Урьд нь уурхай байгаагvй юм шиг болгосон. Биологийн нєхєн сэргээлтийг нь таван жилийн дараа бvрэн хvлээж авдаг. Одоо гурван га газраас бусад нь нєхєн сэргээгдээд таван жил болчихсон. Нєхєн сэргээлтээ хvлээлгэж єгєхийн ємнє дахиж геодизийн зураглал хийлгэдэг. Vvнийг нь хийлгээд тайлангаа ч авчихсан. Нєхєн сэргээлтийн зардлыг vйл ажиллагаа явуулж байх vедээ тєсєвтєє сайн суулгаж єгєх хэрэгтэй байдаг. Нєхєн сэргээлтэд хєрєнгє зарах ёстой. Намайг нєхєн сэргээлтээ хийх гээд хар хєрсийг нь ялгаж байхад хэнхэг євчтэй гэдэг байсан. Хар хєрсийг тусад нь ялгаж байгаад дараа нь тvvгээрээ бvрхэж байж нєхєн тєлждєг. Хар хєрсийг нь тээврээр зєєнє. Тээвэр гэдэг тухайн зvйлийнхээ 60, 70 хувийг эзэлдэг болохоор их зардал гарна. Энэ зардлыг л гаргах дургvй шиг байгаа юм. Шарын голын хєндийд би ганцаараа хар хєрсийг нь тусад нь ялгасан. Дарханыхан Их євєлжєє, Т.Сэнгээ гэж сайн мэднэ дээ. Шалгалт ирэхэд ганц нvvр тахалдаг нь манай компани байлаа. Тиймдээ ч єнгєрсєн хугацаанд Дархан-Уул аймгийн Шарын гол сумандаа манайх ганцаараа шагнал, єргємжлєл их авлаа. Манай гэр бvлийн хvн С.Цэрэн нєхєн сэргээлтийн ажилд хамгийн vнэнчээр зvтгэсэн дээ.
Би малчиддаа нэг зvйлийг хэлмээр санагддаг. Нєхєн сэргээсэн газарт шинэ євс ургамал ургадаг болохоор ч тэр юм уу малчид бvх малаа тийшээ туучихна. Нєхєн сэргээлт хийж байна, та нар жаахан хvлээж байгаач гэхээр “Та нар манай алтыг авсан, монгол биш” гэдэг. Монгол дээл ємсч, мал хариулж яваа хvн л монгол гэсэн vг биш. Бид ч гэсэн мэргэжлийнхээ дагуу ажлаа хийгээд явж байгаа хvмvvс. Бид усны, газар ашигласны гээд олон татвар тєлдєг бол малчид нэг ч татвар тєлдєггvй.
-Уул уурхайн нєхєн сэргээлтийг маш сайн хийж байгаа ямар компани байна?
-“Монполимет”, “Гацуурт”, “Шар нарст” компаниуд мод тарих зэргээр нєхєн сэргээлтийг сайн хийж байгаа. Єєр компаниуд ч бий. Тухайн олборлолт хийсэн газрыг шороогоор булах нь техникийн нєхєн сэргээлт. Дээрээс нь vржил шимтэй хар хєрсєє тавиад, євс ургамал тарих нь биологийн нєхєн сэргээлт болдог. Ер нь анзаараад байхад одоо нєхєн сэргээлт хийгээд байдаг болсон шvv.
Г.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Өдрийн шуудан сонин
Labels:
СЭНГЭЭ Т.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment